Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 289

Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгаагаар нь “Хойд” ба “Өмнөд” гэж зааглан хуваасан шугам хаагуур ӨНГӨРДӨГГҮЙ болохыг тодорхойлно уу

  • A. АНУ-Мексикийн хилээр

  • B. Монгол-БНХАУ-ын хилээр

  • C. Газар дундын тэнгисээр

  • D. Австралийн баруун ба хойд талаар

Оноо: 1 №: 288

Колоничлолын оргил үе болох 1900-аад оны үед эзэмшиж буй газар нутаг, хүн амын хэмжээгээр тэргүүлж байсан Европын орнууд аль нь вэ?

  • A. Испани, Португали, Герман

  • B. Англи, Бельги, Голланд

  • C. Итали, Герман, Франц

  • D. Испани, Португали, Англи

Оноо: 1 №: 287

Дараах улсуудаас бүгд найрамдах засаглалтай орнуудыг сонгоно уу

  • A. Япон, Англи, Бутан

  • B. Дани, Англи, ОХУ

  • C. Канад, Монгол, Украйн

  • D. Япон, Англи, БНХАУ

Оноо: 1 №: 286

Алжир, Мали, Мавритан зэрэг улсуудын хоорондох хилийн ихэнх хэсэг ямар шинж чанартай байдаг вэ?

  • A. Уулзүйн хил

  • B. Геометрийн хил

  • C. Далайн хил

  • D. Усан хил

Оноо: 1 №: 285

Дэлхийн бүс нутгийн ангиллын хувьд ОХУ ба хөрш зэргэлдээ орнуудын бүсэд харьяалагдахгүй Ази тивийн улсыг олоорой

  • A. Казакстан

  • B. Тажикстан

  • C. Монгол

  • D. Украйн

Оноо: 1 №: 284

 Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал нь хүн ба амьд организмд ямар замаар тархан хүрч болох вэ?

  • A. Долгионоор дамжин тархах

  • B. Гэрлээр дамжин тархах

  • C. Мэдээллээр дамжин тархах

  • D. Хөрс, усаар дамжин тархах

Оноо: 1 №: 283

 Өндөр уулын босоо бүслүүр үүсэх үндсэн шалтгааныг олоорой

  • A. Дээшлэх тусам агаарын температур буурдаг учраас

  • B. Дээшлэх тусам агаарын температур нэмэгддэг учраас

  • C. Далай тэнгисээс хол байх нь нөлөөлдөг учраас

  • D. Эрдэс чулуулгийн шинж чанар газар оронд ялгаатай байдаг учраас

Оноо: 1 №: 282

 Манай орны ой ойн бүлгэмдлийн аль төрөлд хамаарах вэ?

  • A. Трипикийн чийглэг ой

  • B. Тропикийн ой

  • C. ГДТ-ийн мөнх ногоон ой

  • D. Сэрүүн бүсийн навчит ой ба тайга

Оноо: 1 №: 281

 Хөрсний шинж чанарыг сайжруулж буй үйлдлийг олоорой

  • A. Бохир ус асгах, машинаа ил задгай угаах

  • B. Хөрсийг органик бордоогоор бордох

  • C. Ургамлыг үндсээр нь зулгааж хаях

  • D. Шороон замаар хүнд даацын машин байнга явах

Оноо: 1 №: 280

Хөрсийг элэгдүүлж, эвдрэлд оруулж буй үйлдлийг тодорхойлоорой

  • A. Мод тарих

  • B. Борооны ус зайлуулах суваг барих

  • C. Ургамлыг үндсээр нь зулгааж хаях

  • D. Хашаалах

Оноо: 1 №: 279

ХӨ 200-ийн дагуу дэлхийг тойрон явахад ямар ургамлын бүлгэмдэл тааралдахгүй вэ?

  • A. Тундр

  • B. Борооны ой

  • C. Саванн

  • D. Бутархаг цөл

Оноо: 1 №: 278

 Хөрс үүсэхэд хамгийн БАГА нөлөөлөх хүчин зүйлийг сонгоно уу.

  • A. Уур амьсгал

  • B. Эх чулуулаг

  • C. Организм

  • D. Хүний үйл ажиллагаа

Оноо: 1 №: 276

 Дараах бүтээгдэхүүнүүдийн алинд нь дам зарцуулагдсан ус хамгийн их орсон байдаг вэ?

  • A. 1 ш бургер

  • B. 1 аяга кофе

  • C. 100 гр шоколад

  • D. 1 кг мах

Оноо: 1 №: 275

 Давсжилт ихтэй нуурын ус хожуу хөлддөг. Давсжилтаасаа хамаарч аль нуурын ус хамгийн эхэнд хөлдөх вэ?

  • A. Хөвсгөл нуур

  • B. Сангийн далай

  • C. Тэрхийн цагаан нуур

  • D. Увс нуур

Оноо: 1 №: 274

Гол мөрдийн усны тэжээлийн эх үүсвэр ялгаатай. Аль тэжээлээс эх авсан голууд илүү хүйтэн устай байх вэ?

  • A. Борооны

  • B. Газрын гүний

  • C. Мөнх цас, мөсөн голын

  • D. Нуурын

Оноо: 1 №: 273

Далайн дулаан урсгалуудаас Атлантын далайд үүсэх дулаан урсгалыг сонгоно уу

  • A. Мозамбикийн дулаан урсгал

  • B. Муссоны урсгал

  • C. Куросиогийн дулаан урсгал

  • D. Гвианы дулаан урсгал

Оноо: 1 №: 272

Далайн усны давсжилт тропикийн их даралтын бүсэд хамгийн их байдаг шалтгааныг тодорхойлно уу.

  • A. Хур тунадас их

  • B. Хур тунадас бага

  • C. Ууршилт бага

  • D. Далайн урсгалын солилцоо их

Оноо: 1 №: 271

Далайн усны гадаргын температур дараах өргөргүүдийн алинд нь илүү дулаан байх вэ?

  • A. ХӨ 500

  • B. ХӨ 400

  • C. ХӨ 200

  • D. Экватор

Оноо: 1 №: 270

Далайн ёроолын хотгор гүдгэрийн хэлбэрүүдээс харьцангуй өндөрлөг гадаргыг сонгоно уу

  • A. Далайн гүн хонхор

  • B. Абиссаль толгод

  • C. Шельф

  • D. Эх газрын хажуу

Оноо: 1 №: 269

Усан мандлын бүрэлдэхүүнд аль нь их хувийг бүрдүүлэх вэ?

  • A. Цэнгэг устай нуур

  • B. Цэвдэг

  • C. Гол мөрөн

  • D. Хөрсний чийг

Оноо: 1 №: 268

Үүсэх нөхцлөөрөө үүлтэй ижил үзэгдэл аль нь вэ?

  • A. Манан

  • B. Цан

  • C. Хяруу

  • D. Бороо

Оноо: 1 №: 267

Муссон салхитай ижил шалтгаанаар үүсдэг салхи аль вэ?

  • A. Уул хөндийн салхи

  • B. Пассат салхи

  • C. Фён салхи

  • D. Бриз салхи

Оноо: 1 №: 266

Манай оронд ямар салхи зонхилдог вэ?

  • A. Пассат салхи

  • B. Баруун зүгийн сахи

  • C. Зүүн зүгийн салхи

  • D. Муссон салхи

Оноо: 1 №: 265

 Пассат салхи үүсэх үндсэн шалтгааныг сонгоно уу.

  • A. Мэлхийн ба матрын замаас экватор руу чиглэх агаарын урсгал

  • B. Туйлын их даралтын бүсээс сэрүүн өргөрөг рүү урсах агаарын урсгал

  • C. Мэлхийн ба матрын замаас сэрүүн өргөрөг рүү чиглэх агаарын урсгал

  • D. Нам өргөрөгт орших агаарын хуйлраа урсгал

Оноо: 1 №: 264

 Нарны гэрэл дэлхийн гадаргад жигд шулуунаар тусдаг боловч газар нутгууд дулаан, хүйтнээрээ ялгаатай уур амьсгалын бүслүүр үүссэн байдгийн үндсэн шалтгааныг сонгоно уу.

  • A. Ургамлын төрөл зүйл ялгаатайгаас

  • B. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэйгээс

  • C. Үүлшилт харилцан адилгүйгээс

  • D. Гадаргын ойлгох чадвар ялгаатайгаас

Оноо: 1 №: 263

Шинэхэн цас орсны дараа нүд гялбан, зарим хүмүүс бараан шил зүүдэг нь цацрагийн ямар шинжтэй холбоотой вэ?

  • A. Ойсон цацраг

  • B. Сарнисан цацраг

  • C. Шулуун цацраг

  • D. Нийлмэл цацраг

Оноо: 1 №: 262

 Нарнаас ирж буй цацраг 100% шулуун цацраг болж гадаргад тусдаг байсан бол уур амьсгал одоогийн төлөвөөс ямар ялгаатай байх байсан бэ?

  • A. Илүү хүйтэн

  • B. Илүү дулаан

  • C. Ижилхэн

  • D. Агаар мандал үүсэхгүй

Оноо: 1 №: 261

 Агаар мандлын үе давхаргуудаас дээшлэх тусам температур нь нэмэгддэг үе давхаргуудыг сонгоно уу.

  • A. Тропосфер, стратосфер

  • B. Тропосфер, мезосфер

  • C. Стратосфер, термосфер

  • D. Мезосфер, стратосфер

Оноо: 1 №: 260

 Химийн өгөршил уур амьсгалын ямар нөхцөлд эрчимтэй явагдах вэ?

  • A. Хүйтэн хуурай уур амьсгал

  • B. Чийглэг, дулаан уур амьсгал

  • C. Эх газрын эрс тэс уур амьсгал

  • D. Хуурай, халуун уур амьсгал

Оноо: 1 №: 259

Дэлхийн томоохон, хүчтэй дэлбэрэлт болсон галт уулуудын ихэнх нь ямар хэв шинжийн галт уулууд байдаг вэ?

  • A. Бамбайн төрлийн галт уулс

  • B. Бөмбөгөр маягийн галт уулс

  • C. Унтарсан галт уулс

  • D. Давхраат галт уулс

Оноо: 1 №: 258

 Япон улсад газар хөдлөлт, чичирхийлэл байнга мэдрэгддэг нь газар хөдлөлтийн аль бүсэд оршиж байгаагийн илрэл вэ?

  • A. Газар дундын тэнгисийн бүс

  • B. Далайн гол нуруудын бүс

  • C. Номхон далайн галт цагаригийн бүс

  • D. Эх газруудын төвийн хагарлын бүс

Оноо: 1 №: 257

Дэлхийн томоохон уулс ямар гарал үүсэлтэй гэж үздэг вэ?

  • A. Зөрөгт уулс

  • B. Атираат уулс

  • C. Галт уулс

  • D. Хүнхэр уулс

Оноо: 1 №: 255

Тунамал чулуулаг үүсэх үйл явцад аль нь ХАМААРАХГҮЙ вэ?

  • A. Зөөгдөх

  • B. Чулуужих

  • C. Талстжих

  • D. Хуримтлагдах

Оноо: 1 №: 254

Хувирмал чулуулаг үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд аль нь вэ?

  • A. Нар, салхи

  • B. Их даралт, өндөр температур

  • C. Урсгал ус, салхи

  • D. Хүндийн хүч, хур тунадас

Оноо: 1 №: 253

Галт уул дэлбэрэх, газар хөдлөлт зэрэг тектоникийн үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг үе давхаргыг сонгоно уу.

  • A. Манти

  • B. Газрын давхарга

  • C. Астеносфер

  • D. Цөм

Оноо: 1 №: 252

Нар, сар, дэлхийн харилцан байрлал өөрчлөгддөгөөс сарны харагдах хэлбэр янз бүр байдаг. Тэргэл сар гарах үеийн байрлалыг олоорой

  • A. Сар-дэлхий-нар

  • B. Нар-сар-дэлхий

  • C. Дэлхий-нар-сар

  • D. Сар-дэлхий-сар

Оноо: 1 №: 251

Дэлхийн эргэлтийн тэнхлэг нь нарыг тойрох орбитын хавтгайдаа 700 хазгай өнцөг үүсгэдэг байсан бол тэнхлэгийн хазайлт хэдэн градус өнцөг байх байсан бэ?

  • A. 700

  • B. 23,50

  • C. 200

  • D. 900

Оноо: 1 №: 250

 Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнд аль нь ХАМААРАХГҮЙ вэ?

  • A. Хоногийн хэмнэл

  • B. Шугаман хурд

  • C. Өнцөг хурд

  • D. Улирал солигдох

Оноо: 1 №: 249

Дэлхийн хэмжээг тооцох гэж оролдсон Грекийн эрдэмтэн Эратосфений хэмжилтийн зарчим ямар мэдлэг ойлголтод үндэслэсэн байсан бэ?

  • A. Нар дэлхийг тойрдог, тусгалын өнцөг өөрчлөгдөнө

  • B. Дэлхийн хэлбэр хавтгай, тусгалын өнцөг ялгаатай

  • C. Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй, нарны тусгалын өнцөг өөр өөрөөр тусна

  • D. Дэлхий шүхэр хэлбэртэй, тусгалын өнцөг дээд хагаст ялгаатай

Оноо: 1 №: 247

 Дараах гарагуудын аль нь усан дээр тавихад хөвөхүйц бага нягттай вэ?

  • A. Дэлхий

  • B. Санчир

  • C. Буд

  • D. Бархасбадь

Нийт: 19,976