Дараах гарагуудаас “Дэлхий төст” гарагт ХАМААРАХГҮЙ гарагийг сонгоно уу
A. Бархасбадь
B. Сугар
C. Ангараг
D. Буд
Нарны аймгийн гарагууд нарнаас алслагдах тутам гарагууд хоорондын зай нь хэрхэн өөрчлөгддөг вэ?
A. Хоорондын зай ижил
B. Хоорондын зай нь ихэснэ
C. Хоорондын зай нь ойртоно
D. Ямар нэгэн зүй тогтолгүй
Юмс үзэгдлийн хоёр талт шинжийг харьцуулахад аль арга нь тохиромжтой вэ?
A. Тэмдгийн арга
B. Аалзны торон диаграмм
C. Цэгэн тархалтат график
D. Пиктограф
Газарзүйн мэдээллийн системийг өнөө цагт ямар салбарт хэрэглэж байна вэ?
A. Зам тээвэр, харилцаа холбоо
B. Судалгаа, байршил тодорхойлох
C. Аялал зугаалга, эмнэлэг-өвчний тархалт
D. Дээрх бүгд зөв
Гал түймрийн тархах хүрээг яаралтай нарийвчлан судлахын тулд цаг хугацааг хэмнэх оновчтой арга аль нь вэ?
A. Хээрийн судалгаа
B. ярилцлага, асуулга
C. Зайнаас тандах судлал
D. Телевиз, интернэтийн мэдээ
Торонтогоос Токио орох онгоцны нислэгийн замнал нь аль замаар явбал дөт байх вэ?
A. Хойд туйлын чиглэлээр муруй замаар
B. Экватороор дайрсан чиглэлээр
C. Азимут чиглэлийг тооцож шууд шулуун замаар
D. Өмнөд туйлыг дайрсан чиглэлээр
1:100000 нь масштабын ямар төрөл вэ?
A. Тоон масштаб
B. Шугаман масштаб
C. Нэрлэсэн масштаб
D. Үсгэн масштаб
Газарзүйн зураг бүрийн үндсэн бүрэлдэхүүнд хамаарахгүй агуулгыг сонгоно уу?
A. Зүг чиг, таних тэмдэг
B. Масштаб, зургийн нэр
C. Зургийн зохиогч, огноо
D. Зам, гүүр
Далайн аялалд чиглэлийн өнцгийг тодорхойлоход ямар тусгагтай зургийг сонгох нь тохиромжтой вэ?
A. Цилиндр
B. Азимут
C. Конус
D. Аль нь ч болно
Хүн амын нягтшилыг ямар аргаар зураглавал илүү тохирох вэ?
A. Ижил шугамын арга
B. Ареалын арга
C. Картограммын арга
D. Хөдөлгөөнт шугамын арга
Дэлхийн 1 хүнд ногдох экологийн ул мөр дунджаар 2 га/хүн байдаг байна. Зарим улсуудын үзүүлэлтийг харуулсан графикийг ажиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Азийн орнууд экологийн ул мөр их байна
B. Баруун Европ болон Хойд Америкийн орнуудын экологийн ул мөр их байна
C. Баруун Европ болон Хойд Америкийн орнуудын экологийн ул мөр бага байна
D. Латин Хойд Америкийн орнуудын экологийн ул мөр хамгийн их байна
АНУ-ын нэгэн хотын хүн амын тоо болон хотын газар ашиглалтын өөрчлөлтийг харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. Хүн ам өсч, хотын газар ашиглалтын хэмжээ ихэссэн байна
B. Хүн ам өсч, хотын газар ашиглалтын хэмжээ буурсан байна
C. Хүн ам буурч, хотын газар ашиглалтын хэмжээ ихэссэн байна.
D. Хүн ам буурч, хотын газар ашиглалтын хэмжээ буурсан байна
Хойд Мөсөн далай дахь нефть олборлолтын өөрчлөлтийг харуулсан график байна. Дүгнэлтээс зөв хариуг олоорой.
A. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд ихэсч байна
B. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд буурч байна
C. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол байна
D. Хойд мөсөн далайн нефть олборлолт сүүлийн жилүүдэд өөрчлөгдөхгүй байна
Норвегийн ойн тархалтын зураг харуулсан байна. Ойн талбайн өөрчлөлтийн чиг хандлагыг зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Норвегийн ойн талбай буурсан байна
B. Норвегийн ойн талбай ихэссэн байна
C. Норвегийн ойн талбай тогтмолжсон байна
D. Норвегийн ойн талбай өөрчлөгдөөгүй
Бразил улсын мөнх ногоон ойн тархалтын хэмжээг үзүүлсэн график байна. Ойн талбайн өөрчлөлтийн чиг хандлагыг зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Бразилийн ойн талбай буурсан байна
B. Бразилийн ойн талбай ихэссэн байна
C. Бразилийн ойн талбай тогтмолжсон байна
D. Бразилийн ойн талбай өөрчлөгдөөгүй
Пакистан улсын 1 хүнд ногдох усны нөөц ба хүн амын тооны өсөлтийг харьцуулсан график байна. Графикийг ажиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Пакистан улсын хүн ам өсөхийн хирээр усны нөөц багассан байна.
B. Пакистан улсын хүн ам буурахын хирээр усны нөөц багассан байна
C. Пакистан улсын хүн ам өсөхийн хирээр усны нөөц ихэссэн байна
D. Пакистан улсын хүн ам буурахын хирээр усны нөөц ихэссэн байна.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан улсуудыг зурагт харуулжээ. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх шаардлагыг зөв дүрсэлсэн хариуг олоорой.
A. Тогтвортой хөгжлийн зорилтод сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх тухай дурдаагүй
B. Эрчим хүч үйлдвэрлэх уламжлалт аргууд нь байгаль орчинд хор нөлөөтэй
C. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг төдийлөн хөгжүүлэх эрмэлзэлгүй байна
D. Нүүрс, занараас эрчим хүч үйлдвэрлэх нь сэргээгдэх эрчим хүчний нэг хэлбэр мөн
Зарим бүс нутгийн хотын хүн амын эзлэх хувь хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. Зургийг ажиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. 1950-2000 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдсэн бүс нутаг нь Латин Америк байна
B. 1950-2000 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдсэн бүс нутаг нь Ази байна
C. 1950-2000 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдсэн бүс нутаг нь Африк байна
D. 2000-2030 онд хотын хүн ам хамгийн их нэмэгдэх бүс нутаг нь Латин Америк байна
Азийн зарим хотуудын агаарын бохирдлын хэмжээг харьцуулжээ. Энэтхэг Пакистан Бангладешт агаарын бохирдол их байгаагийн учир юу вэ?
A. Хүн амын тоо их
B. Үхрийн аж ахуй бага
C. Машины тоо цөөн
D. Усалгаатай тариалангийн талбай их
1 хүнд ногдох экологийн мөрийг улс орнуудын хөгжлийн төвшнөөр хэрхэн ялгагдаж байгааг харуулжээ. Графикийг ашиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр их ба өсөх хандлагатай байна.
B. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр бага ба өсөх хандлагатай байна.
C. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр бага ба буурах хандлагатай байна.
D. Өндөр хөгжилтэй орнуудад 1 хүнд ногдох экологийн мөр их ба буурах хандлагатай байна.
Аутсорсингоор тэргүүлэгч орнуудыг зурагт харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. Зүүн өмнөд Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
B. Баруун өмнөд Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
C. Хойд өмнөд Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
D. Төв Азийн орнуудад аутсорсинг их хөгжсөн нь хүн ам олон ба хямд ажиллах хүчин их байдагтай холбоотой.
Цахим хогны үйлдвэрлэлийг бүс нутгаар харуулсан байна. Зөв дүгнэлтийг олж дугуйлаарай.
A. Техник технологи өндөр хөгжсөн тул цахим хогийг Ази тивд илүү үйлдвэрлэж байна.
B. Мал аж ахуй өндөр хөгжсөн тул цахим хогийг Африк тивд илүү үйлдвэрлэж байна.
C. Техник технологи өндөр хөгжсөн тул цахим хогийг Далайн орнуудад илүү үйлдвэрлэж байна.
D. Машин техник өндөр хөгжсөн тул цахим хогийг Европт тивд хамгийн их үйлдвэрлэж байна.
Австралийн ой хээрийн түймрийн талбайг харуулсан зургаас ажиглан, зөв дүгнэлтийг олоорой.
A. Гал түймэр зүүн өмнөд нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.
B. Гал түймэр баруун өмнөд нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.
C. Гал түймэр хойд нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.
D. Гал түймэр баруун нутгаар их гарч буй нь хүн амын суурьшил энд их байдагтай холбоотой.
Зүүн Өмнөд Азийн орнуудын ундны усны хомсдолд өртөж буй нутгуудыг харуулжээ. Зургийг ажиглан ундны усны хомсдолд нөлөөлөх хүчин зүйлийг олоорой.
A. Хүн амын соёлын ялгаанаас
B. Ургамлын тархалтын онцлогоос
C. Цагаан будааны тариалан буурсанаас
D. Далайн усны түвшин нэмэгдсэнээс
Хүчлийн борооны тархалтыг харуулжээ.
A. Хүчлийн борооны тархалт нь тропикийн чийглэг ойн тархалттай давхцаж байна
B. Хүчлийн борооны тархалт нь цөлийн тархалттай давхцаж байна
C. Хүчлийн борооны тархалт нь аж үйлдвэрийн төвүүдтэй давхцаж байна
D. Хүчлийн борооны тархалт нь цагаан будааны тариалах нутагтай давхцаж байна
Туйлын мөсний талбайн өөрчлөлтийг харуулсан зургаас ажиглан, зөв хариуг сонгоорой.
A. Хойд ба өмнөд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ буурчээ
B. Хойд ба өмнөд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ ихэсчээ
C. Хойд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ буурч, өмнөд туйлынх ихэсчээ
D. Өмнөд туйлын мөсний эзлэх талбайн хэмжээ буурч, хойд туйлынх ихэсчээ
БНХАУ-ын усны хомсдлын хэмжээг харуулсан зургийг ашиглан, зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Баруун болон өмнөд мужуудад усны хомсдол их байгаа нь аж үйлдвэрийн төв хотууд их байдагтай холбоотой
B. Зүүн болон Зүүн хойд нутгаар усны хомсдол их байгаа нь аж үйлдвэрийн төв хотууд их байдагтай холбоотой
C. Өмнөд нутгаар усны хомсдол бага байгаа нь хүн ам их суурьшсантай холбоотой
D. Хойд нутгаар усны хомсдол бага байгаа нь хүн ам их суурьшсантай холбоотой
Эрдэнэ шишийн импортын хэмжээ ба цаашдын хандлагыг харуулсан зургийг ашиглан, зөв дүгнэлтийг олж дугуйлаарай.
A. Мексик улс цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай
B. БНХАУ цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай
C. Өмнөд Солонгос улс цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай
D. Япон улс цаашдаа эрдэнэ шишийн импортоор тэргүүлэх хандлагатай
АНУ-ын хөдөө аж ахуйн худалдааны экспорт импортыг харьцуулсан график байна. Зөв хариуг олоорой.
A. 2012 он хүртэл экспорт тасралтгүй буурсан байна
B. 2008-2009 онд, 2014 онд экспорт буурсан байна
C. 2014 он хүртэл импорт тасралтгүй буурсан байна
D. 2003-2009 онд импорт буурсан байна
2008-2011 оны дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт импортыг харуулсан зургаас зөв хариуг олоорой.
A. 2008-2009 онд экспорт, импорт хамгийн их өсөлттэй
B. 2009-2010 онд экспорт, импорт хамгийн их бууралттай
C. 2010-2011 онд экспорт, импорт хамгийн их өсөлттэй
D. 2010-2011 онд экспорт, импорт хамгийн их бууралттай
Дэлхийн худалдааны болон ДНБ-ий өсөлтийн өөрчлөлтийг харуулсан зургаас зөв дүгнэлтийг олоорой.
A. Дэлхийн худалдаа болон ДНБ 1980 онд огцом уналтад оржээ.
B. Дэлхийн худалдаа болон ДНБ 1990 онд огцом өсөлт болов.
C. Дэлхийн худалдаа болон ДНБ 2000 онд огцом өсөлт болов.
D. Дэлхийн худалдаа болон ДНБ 2010 онд огцом уналтад оржээ
Дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлтийг зарим орнуудын нэгдэлтэй харьцуулан харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр бөгөөд өсөх хандлагатай байна.
B. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас бага бөгөөд өсөх хандлагатай байна.
C. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас бага бөгөөд буурах хандлагатай байна.
D. БРИКС буюу Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, ӨАБНУ улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр бөгөөд буурах хандлагатай байна.
Гахайн аж ахуйн тархалтыг харуулсан зургийг ашиглан, зөв хариуг олоорой.
A. Хамгийн их тархалт Өмнөд Америкт байна
B. Европ ба Зүүн Өмнөд Ази, Хойд Америк гэсэн үндсэн 3 бүс байна
C. Исламын орнуудад гахайн аж ахуй их байна
D. Австралид гахайн аж ахуй их байна
Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх хэмжээ ба гол тээвэрлэх суваг хоолойг харуулсан зургаас зөв хариуг олоорой.
A. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Малаккын хоолой байна.
B. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Босфорын хоолой байна.
C. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Панамын суваг байна.
D. Өдөрт 15 сая баррель нефть нэвтрүүлж буй газар нь Ормузын хоолой байна.
АНУ-ын нүүрсний экспорт ба хэрэглээнд гарсан өөрчлөлтийг зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Хэрэглээ буурахын хирээр экспорт нэмэгджээ.
B. Хэрэглээ ихсэхийн хирээр экспорт нэмэгджээ.
C. Хэрэглээ буурч, экспорт ч мөн буурчээ.
D. Хэрэглээ ихсэж, экспорт буурчээ.
Австралийн аж ахуйн салбаруудын өөрчлөлтийг харуулсан графикаас зөв дүгнэлтийг олоорой.
A. Хамгийн их өсөлттэй салбар нь хөдөө аж ахуй байна
B. Хамгийн их өсөлттэй салбар нь аж үйлдвэр байна
C. Хамгийн их өсөлттэй салбар нь уул уурхай байна
D. Хамгийн их өсөлттэй салбар нь үйлчилгээ байна
Герман улсын аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний бүтцийн өөрчлөлтийг ажиглан, зөв хариуг олоорой.
A. 2000 оноос хойш үйлдвэрлэлийн салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна
B. 2000 оноос хойш үйлчилгээний салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна
C. 2000 оноос хойш анхдагч салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна
D. 1900-2000 онд анхдагч салбарт ажиллагсад ихэнх хувийг эзэлж байна
Хүн амын суварга нь ХБНГУ-аас эрс ялгарах орон аль нь вэ?
A. АНУ
B. Япон
C. Швед
D. Энэтхэг
Хүн амын төрөлт, нас баралтыг улс орнуудын хөгжлийн түвшингөөр харуулжээ. Графикийг харьцуулж ялгааг зөв тодорхойлсон хариуг сонго.
A. 2000 оны хөгжиж буй орнуудын төрөлт нь хөгжингүй орнуудынхаас их байна
B. 1975 оны хөгжиж буй орнуудын төрөлт нь хөгжингүй орнуудынхаас бага байна
C. 1950 оны хөгжиж буй орнуудын ердийн өсөлт хөгжингүй орнуудынхаас бага байна
D. 1875 оны хөгжиж буй орнуудын ердийн өсөлт хөгжингүй орнуудынхаас их байна
Зарим улсуудын хүн амын тоог нутаг дэвсгэрийн хэмжээг харуулсан графикаас хүн амын нягтшил бага орнуудыг багцалсан хариуг олоорой.
A. Ливи, Гренланд, Бразил, АНУ
B. БНХАУ, Энэтхэг, АНУ, Индонез
C. Ливи, Монгол, Гренланд, Казахстан
D. ОХУ, БНХАУ, Австрали, Бразил