Нүүрс, газрын тос, байгалийн хий, уран зэрэг ашигт малтмал нь ямар нийтлэг шинжтэй вэ?
A. Төмөрлөг
B. Төмөрлөг бус
C. Шатдаг
D. Үл шатдаг
Хуурай газрын өндөр ба далайн гүн хотгорын дэлхийн гадаргад эзлэх талбайг зурагт илэрхийлжээ. Хуурай газрын хэдэн м өндөртэй гадарга их талбайг эзэлж байна вэ?
A. 6 км өндөртэй гадарга
B. 1000 м /1км/ хүртэл өндөртэй гадарга
C. 2 км-ын өндөртэй гадарга
D. 5 км гүнтэй далайн хэсэг
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас үүсэх кориолисийн хүч нь байгалийн ямар үзэгдэлд төдийлөн ажиглагддаггүй вэ?
A. Далайн урсгал
B. Салхины чиглэл
C. Голын урсгал
D. Хоногийн хэмнэл
Сар хиртэлт нь билгийн тооллын хэдний үед тохиолдох магадлалтай вэ?
A. Битүүнд
B. 7, 8-ны үед
C. Тэргэл сар гарах 15-ны үед
D. Сарын сүүлд
Бодегийн хууль нь нарны аймгийн гарагуудын ямар зүй тогтлыг илрүүлсэн бэ?
A. Нягтын хамаарал
B. Нарнаас алслагдсан зайн хамаарал
C. Хэмжээний хамаарал
D. Нарыг тойрох хурдын хамаарал
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний шугаман хурдыг дараах зурагт илэрхийлжээ. Экватор дээр оршиж буй цэг нь ХӨ 600 -д оршиж буй цэгтэй харьцуулахад ямар хурдаар хөдөлж байна вэ?
A. Ижил хурдтай байна
B. Өргөрөг ихсэх тусам илүү хурдтай хөдөлж байна
C. 2 дахин илүү хурдтай байна
D. 2 дахин удаан хурдтай эргэж байна
Манай улсын анхны хиймэл дагуул ямар нэртэй вэ?
A. Мазаалай
B. Хавтгай
C. Монсат
D. MNGIS
Зургийг ажиглан ямар дүрслэл болохыг тодорхойлно уу
A. Цэгэн тархалтат диаграмм
B. Хотгор гүдгэрийн зүсэлт
C. Баганан диаграмм
D. Проекц зураглал
Зургийг ажиглан хотгор гүдгэрийн ямар хэлбэр болохыг тодорхойлно уу
A. Хөндий
B. Жалга
C. Дов толгод
D. Голын татам
Газарзүйн зурагт ямар зүгт юу оршиж байгааг тодорхойлоход заавал байх шаардлагатай элемент аль нь вэ?
A. Зүг чиг, масштаб
B. Зүг чиг, таних тэмдэг
C. Зүг чиг, зургийн нэр
D. Масштаб, таних тэмдэг
Газарзүйн зурагт зай хэмжиж тооцоолох шаардлагатай үед ямар зураг ашиглавал илүү алдаа багатай байх вэ?
A. Том масштабын зураг
B. Дунд масштабын зураг
C. Жижиг масштабын зураг
D. Алийг ч сонгож болно
Голын хөндлөн огтлолыг зурагт үзүүлжээ. Ижил шугамын аргаар ямар үзүүлэлтийг илэрхийлсэн байгааг голын хөндлөн огтлолын хэлбэрийг ажиглан тодорхойлно уу.
A. Голын өргөн
B. Голын гүн
C. Голын урсгалын хурд
D. Голын хөндлөн огтлолын талбай
Бофортын тэнгисээс Аляскийн булан хүртэл тавьсан газрын тосны дамжуулах хоолойг газраас хөндий барьсан байдаг нь ямар шалтгаантай холбоотой вэ?
A. Газарт суурилуулахаас зардал хямд
B. Мөсөн бүрхэвч, мөнх цэвдгээс шалтгаалсан
C. Хөрсийг бохирдуулахгүйн тулд
D. Агаарын массын хөдөлгөөн, ууршилттай холбоотой
Дараах 3 газрын уур амьсгалын диаграммыг харьцуулан ажиглаж, байгалийн ямар төрх байдалтай болохыг дүгнэж тодорхойлно уу.
A. Хуурай бүс нутаг, цөл
B. Тайга, тундр
C. Трипикийн чийглэг ой
D. Навчаа гөвдөг сэрүүн орны ой
Голын эхээс адаг руу голдрил нь өөрчлөгдөж байдаг. Голын адаг руу болох тутам хэвгий хэрхэн өөрчлөгдөх вэ?
A. Жигд байна
B. Хэвгий ихэснэ
C. Хэвгий багасна
D. Ямар нэгэн зүй тогтолгүй
Манай орон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй. Дараах зураг нь манай орны салхины жилийн дундаж хурдыг илэрхийлжээ. Манай орны аль хэсгээр салхины хүчийг ашиглан салхины эрчим хүч гарган авах боломжтой байна вэ?
A. Төв хэсгээр
B. Зүүн ба өмнөд хэсгээр
C. Баруун ба хойд хэсгээр
D. Бүх нутгаар жигд
Зурагт ажиглагдаж буй байгалийн үзэгдэл нь ямар эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой вэ?
A. Салхины эрчим хүч
B. Далайн татралт түрэлтийн хүч
C. Нарны эрчим хүч
D. Дэлхийн дотоод гүний дулаан
Дараах тохиолдлуудын аль нь нүүрсхүчлийн хий далайн экосистемд шууд болон дам байдлаар нөлөөлж буйн жишээ болж ЧАДАХГҮЙ вэ?
A. Хүний амьсгалын тогтолцоонд нөлөөлж өвчлөл нэмэгдүүлнэ
B. Хүчиллэг хур тунадасаар дамжин далайн усны хүчиллэг чанар нэмэгдэнэ
C. Далайн усны биологийн орчин өөрчлөгдөнө
D. Далайн усны температур нэмэгдэнэ
Арал тэнгисийн талбайн өөрчлөлтийг доорх зурагт харуулжээ. Талбайн хэмжээ нь эрс багасаж, ширгэх аюулд ороход хамгийн бага нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлно уу.
A. Засгийн газруудын буруу бодлого
B. Байгалийн нөөц, хангамжийг тооцоо судалгаагүй ашиглах
C. Цутгал голуудыг усалгаанд хэт их ашиглах
D. Уур амьсгалын өөрчлөлт
Монгол улсын хүн ам 2016 онд 3,119,935 байсан бөгөөд өсөлт 2%-тай байсан бол хүн ам 2030 онд хэд болохыг дараах томьёогоор тооцоолж олно уу.
A. 3 567 890
B. 3 993 516
C. 4 100 010
D. 4 300 234
Жинс үйлдвэрлэгч Италийн компаний захирал денимээр жинс оёулахын тулд аль оронд оёдлын үйлдвэрээ нээвэл ашигтай болохыг ажилчдын цагийн дундаж хөлсийг харьцуулан дүгнэж шийднэ үү.
A. АНУ-д, учир нь ажилчид өндөр цалин авах ба хол учир мөн тээврийн зардал өндөр гарна
B. Их Британид, учир нь ажилчдын цалин хамгийн өндөр байна
C. Италид, учир нь тээврийн зардал гарахгүй
D. Тунист, учир нь ажилчдын хөлс хамгийн хямд буюу Италиас 6 дахин бага
Кени улсын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин ба нэг эмэгтэйн төрүүлэх хүүхдийн дундаж тоог диаграммаар илэрхийлжээ. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин ба төрүүлэх хүүхдийн тоо ямар хамааралтай байна вэ?
A. Боловсрол өндөр байх тутам төрүүлэх хүүхдийн тоо олон байна
B. Боловсрол өндөр байх тутам төрүүлэх хүүхдийн тоо цөөн байна
C. Боловсролгүй эмэгтэйчүүд цөөн хүүхэд төрүүлдэг
D. Сургуулиас завсардсан охид хожуу гэрлэж цөөн хүүхэдтэй болдог
1880-2010 оны хооронд дэлхийн дундаж температурын өөрчлөлтийн явцыг графикт харуулжээ. Дараах дүгнэлтүүдийн аль нь графикийн илэрхийлэлтэй НИЙЦЭХГҮЙ вэ?
A. Температур сүүлийн 50 жилд эрс нэмэгдэж байна
B. Температур нэмэгдэх хандлагатай байгаа ч богино хугацаандаа нэмэгдэж, буурч байсан байна
C. 1880 оны дундаж температуртай харьцуулахад өнөөдөр дундаж температур нь 0,8 хэмээр нэмэгдсэн байна
D. Цаашид температур буурах хандлагатай байна.
Сурагчид голын эрэг, ёроолоор тааралдах чулуулгийг ажиглан судалгаа хийжээ. Цуглуулсан дээжүүдээ дараалуулан 0-5 хүртэл дугаарлаж, хэлбэрийг нь зураглаж дараах хүснэгтэд тэмдэглэсэн байна. Сурагчдын судалгааны маршрут хаанаас хаашаа чиглэснийг хүснэгтэн мэдээллийг ажиглан дүгнэж тодорхойлоорой.
A. Голын нэг эргээс нөгөө эрэг хүртэл
B. Голын эхээс адаг хүртэл
C. Голын адгаас эх хүртэл
D. Голын тахирлалттай хэсгүүдийн хооронд
Далайн эргийн дагуух сөнөсөн бүс аль далайн эргээр хамгийн бага байх вэ?
A. Номхон далайн эргээр
B. Атлантын далайн эргээр
C. Энэтхэгийн далайн эргээр
D. Өмнөдийн далайн эргээр
Дараах зургийг ажиглан Гайти ба Доминикан улсуудын байгаль хамгаалах бодлого, байгалийн нөхцлийн өөрчлөлтийн талаарх ташаа дүгнэлтийг олно уу.
A. Гайти улс нь ой модоо огтолсноос цөлжилтөд нэрвэгдэж байна
B. Доминикан улс нь ой модоо хамгаалах хууль журмыг хэрэгжүүлдэг байна
C. Гадаргын ялгаанаас шалтгаалж ургамалжилт ялгаатай байна
D. Гайти болон Доминикан улсуудын байгаль, ой модоо хамгаалах бодлогын ялгаа нь хилийн шугамаар тодорхой харагдаж байна
Аливаа улс орон тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнан төрөлжихийн тулд байх шаардлагатай давуу талд хамаарахгүйг сонгоно уу
A. Байгалийн нөхцөл нөөц, эрдэс баялгаараа бусдаас илүү байх
B. Үйлдвэрлэлийн технологи, түүхий эд ажиллах хүчний нөөц зэргээрээ бусад улсаас давуу байх
C. Тухайн улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх эрэлт хэрэгцээ бусад орны зах зээлд тогтмол байх
D. Бүтээгдэхүүн борлуулалтын орлого нь зардлаасаа ямагт бага байх
Үндэстэн дамнасан корпорациуд буурай хөгжилтэй оронд салбараа нээх шалтгаан болдог вэ?
A. Хямд ажиллах хүч
B. Ажлын хөлс өндөр
C. Технологийн хоцрогдол
D. Ажилчдын халамж өндөр
Олон улсын санхүү, зээлийн харилцаанд дараах орнуудаас аль нь тэргүүлэгч орон биш вэ?
A. Их Британи
B. Герман
C. Сингапур
D. Канад
Хэрэглээ бага боловч хүн амын тоо их байх нь хөгжлийн түвшингээр ямар орнуудын шинж вэ?
A. Өндөр хөгжилтэй орнууд
B. Шинээр аж үйлдвэржсэн орнууд
C. Дунд зэргийн хөгжилтэй орнууд
D. Хөгжиж буй орнууд
Дараах бүтээгдэхүүнүүдийг Европын аль бүс нутаг экспортолж, олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцдог вэ? Экспортын бүтээгдэхүүнүүд: Чидун жимс, усан үзэм, дарс, нэхмэл эдлэл, тамхи, бэлэн хувцас, гутал, машин тоног төхөөрөмж
A. Хойд Европ
B. Баруун Европ
C. Өмнөд Европ
D. Зүүн Европ
Олон улсын газарзүйн хөдөлмөрийн хуваарьт уул уурхайн олборлолтоор зонхилох нөлөөг үзүүлдэг орнуудад аль улс нь БАГТАХГҮЙ болохыг олно уу?
A. Хятад
B. ОХУ
C. Австрали
D. Япон
Хятад, АНУ, Энэтхэг, Пакистан, Узбекистан улсууд нь дэлхийн зах зээлд ямар төрлийн бүтээгдэхүүнээр төрөлжин оролцдог вэ?
A. Каучук
B. Кофе
C. Хөвөн
D. Цагаан будаа
БНХАУ нь нүүрсний олборлолтоороо тэргүүлэгч орон боловч манай улсаас нүүрс худалдан авч буй шалтгааныг тодорхойлно уу?
A. Манай улсын хөгжлийг дэмжихийн тулд худалдаж авдаг
B. Бусад улс оронд өндөр үнээр дахин худалдахын тулд худалдаж авдаг
C. Нүүрсний салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалахын хулд худалдаж авдаг
D. Дотоодын хэрэгцээ их бөгөөд манайхаас дэлхийн зах зээлийн үнээс доогуур
Монгол Улсын хүн амын 2013-2016 оны статистик мэдээллийг ашиглан хүн амын жилийн дундаж өсөлт хэдэн хувь байгааг тооцоолж олно уу.
Он |
2013 |
2014 |
2015 |
2016 |
Хүн амын тоо |
2,930,277. |
2,995,949. |
3,057,778. |
3,119,935. |
A. 1,5 %
B. 1,7 %
C. 2 %
D. 2,5 %
А ба Б оронд хүн амын ердийн өсөлт адилхан 2 бөгөөд А нь 6-4=2, Б нь 46-44=2 бол аль орны иргэдийн амьдрал сайн байх вэ? Яагаад?. Зөв гэж үзсэн үндэслэлийг сонгоно уу.
A. А орон нь төрөлт ба нас баралт хоёулаа маш бага байгаа нь өндөр хөгжилтэй орны хэв шинжийг илэрхийлж байна. Жишээ нь нас баралтаар Б орноос 11 дахин бага байна
B. А орон нь төрөлт нас баралт хоёулаа маш бага байгаа нь хүн амын зогсонги хэв шинж рүү ойртож байгаагийн илрэл бөгөөд хөгжил нь мөн зогсо
C. Б орон нь төрөлт өндөртэй байгаа нь эрүүл мэндийн чанар үйлчилгээ сайн байгааг илэрхийлэх тул өндөр хөгжилтэй орон юм
D. Б орон нь төрөлт ба нас баралтаар өндөр үзүүлэлттэй байгаа нь хүн ам болон эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа, амьдарлын сайн нөхцлийг
Хүснэгтэн мэдээллийг ашиглан манай улсын хүн амын нягтшил нь дэлхийн дундажтай харьцуулахад ямар байгааг тооцоолж олно уу.
|
Хүн ам |
Нутаг дэвсгэр |
Нягтшил |
Дэлхий |
7 588 000 000 |
149 000 000 км кв (хуурай газрын талбай) |
|
Монгол улс |
3 120 000 |
1 564 116 км кв |
|
A. 51 дахин их
B. 2 дахин бага
C. 26 дахин бага
D. 24 дахин их
Хүн амын өсөлт өндөр Оман, Палестин зэрэг орнуудад хүн амын 2 дахин нэмэгдэх хугацаа 18 жил байдаг бол жилийн дундаж өсөлт хэдэн хувьтай байхыг “70-ын дүрэм” ашиглан тооцож олно уу
A. 0%
B. 1,5%
C. 2%
D. 3,8%
Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын 5 нь хотод амьдарч байна. Цаашид энэ хотжилтын үйл явц нэмэгдэх хандлагатай байна. Хүн амын төвлөрөл улам нэмэгдэх үед хотыг тогтвортой бөгөөд хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж хөгжүүлэхэд аль нь хотжилтоос үүдэх асуудлыг багасгахад нөлөөлж ЧАДАХГҮЙ вэ?
A. Экологийн мөр хамгийн бага, хамгийн бага бохирдол гаргах
B. Хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах, дахин ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
C. Ногоон байгууламжийг барилга, орон зайд давхар шийдлээр төлөвлөх
D. Хотын иргэн бүрийн хувийн унааг дэмжих
Бермуд, Кокос, Фолклендын арал, Гуам зэрэг улсуудын нийтлэг шинжийг тодорхойлно уу
A. Хөгжингүй орнууд
B. ХХИ өндөр
C. Аль нэг улсын харьяат
D. Далайд гарцгүй орнууд