Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 373

Улс орон, бүс нутгийн газарзүйн тодорхойлолт гаргахын тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу байгаль, нийгмийн үзүүлэлтийг судалж тооцдог. “Худалдаа үйлчилгээ, жуулчлал өндөр хөгжсөн, гадаад руу чиглэсэн жуулчдын урсгал их, эртний түүх соёлоо хадгалсан, өвөрмөц орны хувьд гадаадаас ирэх жуулчид цөөнгүй” гэсэн мэдээлэл нь ямар шалгуур үзүүлэлтэд хамрагдах вэ?

  • A. Хүн ам, хөдөлмөрийн нөөц

  • B. Үйлчилгээний салбар

  • C. Зам тээвэр

  • D. Аж үйлдвэрийн хөгжил байршил

Оноо: 1 №: 372

Өндөр хөгжилтэй оронд 1000 хүнд ногдох цахилгаан барааны хэрэглээ их байдаг бол ядуу буурай оронд энэ үзүүлэлт доогуур байдаг. Улс орныг хөгжлийн төвшингөөр нь ангилах дараах шалгуур үзүүлэлтүүдийн алинтай нь дээрх дүгнэлт шууд хамааралтай вэ?

  • A. Нэг ажилтны бүтээмж

  • B. Хүний хөгжлийн индекс

  • C. Нэг хүнд ногдох тээвэр, холбооны хүчин чадлын хэмжээ

  • D. Нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн бүтээгдэхүүн

Оноо: 1 №: 371

Дэлхийд далайд гарцгүй 40 орчим улс байдгийн нэг нь манай улс юм. Далайд гарцгүй орнуудын нийтлэг шинжид ТОХИРОХГҮЙ дүгнэлтийг олоорой.

  • A. эх газар, тивийн төвд оршдог

  • B. нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүй

  • C. ямар нэгэн улсын нутгаар дамжиж далайд гардаг

  • D. далайд гарцгүй орнууд бүгд хоорондоо хиллэж оршдог

Оноо: 1 №: 370

Хөрсний ширхгийн бүрэлдэхүүнийг хэрхэн тодорхойлох вэ?

  • A. рН уусмалаар турших

  • B. зуурмаг хийж турших

  • C. өнгөний ялгааг ажиглан судлах

  • D. үе давхаргын зузааныг ажиглан судлах

Оноо: 1 №: 369

Шилмүүст ойн үндсэн масс ямар орнуудад оршиж байна вэ?

  • A. ОХУ, Канад, АНУ, Финлянд, Швед

  • B. Бразил, Финлянд, Швед, Тайланд

  • C. Энэтхэг, Конго, Бразил, Тайланд

  • D.  Финлянд, Бразил, Тайланд, Энэтхэг, Хятад

Оноо: 1 №: 368

Хөрсний элэгдэл, эвдрэл дараах тохиолдлуудын алинд нь багасахыг эргэцүүлэн тодорхойлоорой

  • A. Гадаргын налуу ихсэх

  • B. Хур тунадас нэмэгдэх

  • C. Хөрс хамгааллын арга хэмжээ авах

  • D. Ургамлан бүрхэвч багасах

Оноо: 1 №: 367

 Газар тариаланд тохиромжгүй цэвдэг ихтэй хөрс ямар байгалийн бүсэд тохиолдох вэ?

  • A. Тропикийн чийглэг ойн бүс

  • B. Саванны бүс

  • C. Тайга, тундрийн бүс

  • D. Хуурай сэрүүн бүс

Оноо: 1 №: 366

Доройтсон хөрсийг сайжруулахын тулд хийх ТОХИРОМЖГҮЙ шийдвэр аль нь вэ?

  • A. Навч, ургамлын үлдэгдлийг хөрсөн дээгүүр бүрхэх

  • B. Хүнсний хаягдлыг цуглуулж бордоо хийх

  • C. Ариутгалын бодисоор хөрсөө угаах

  • D. Малын бууц, шувууны сангасаар бордох

Оноо: 1 №: 365

 Голын тахирлалтын үед урсгалын хурд ихтэй эрэгт нь хажуугийн эрози (идэх, элэгдүүлэх) эрчимтэй явагдаж байхад нөгөө эрэгт нь урсгалын хурд удаан учраас хуримтлуулах үйл явц зонхилдог. Зургийг ажиглан “эрози” ба “хуримтлуулах” үйл явц хаана явагдахыг дугаарын дарааллаар тайлбарлана уу.

  • A. 1-эрози, 2-эрози, 3-хуримтлуулах, 4-хуримтлуулах

  • B. 1-эрози, 2-хуримтлуулах, 3-хуримтлуулах, 4-эрози

  • C. 1-хуримтлуулах, 2-хуримтлуулах, 3-эрози, 4-эрози

  • D. 1-эрози, 2-хуримтлуулах, 3-эрози, 4-хуримтлуулах

Оноо: 1 №: 364

 Гүний ус яагаад бохирддог шалтгааныг зургийг ажиглан тодорхойлж, үүнийг шийдвэрлэхэд дараах арга хэмжээнүүдийн аль нь эерэг нөлөө үзүүлж ЧАДАХГҮЙ болохыг дүгнэж тодорхойлно уу

  • A. Жорлонг сар бүр ариутгах

  • B. гүний усны урсгалын доод хэсэгт жорлонг байрлуулах, худгийг дээд хэсэгт байрлуулах

  • C. Жорлонгийн бохирдлыг хөрс, ус руу шингээхгүй байхаар үл нэвтрүүлэгч давхаргаар тусгаарлаж, бохирдлыг зайлуулж байх

  • D. Усны чанарыг тогтмол хянаж, шинжилгээ хийлгэх

Оноо: 1 №: 363

Голын усны урсгалын хурд 3 м/с, өргөн 10 м, гүн 3 м бол усны зарцуулгыг тооцож олно уу

  • A. 90м3

  • B. 30м2

  • C. 10м/с

  • D. 90м2

Оноо: 1 №: 362

Усан цахилгаан станц барихаар төлөвлөж буй инженер дараах голуудын алийг сонговол үр ашигтай байх вэ?

  • A. А гол-талын гол, ус ихтэй, урсгал удаан

  • B. Б гол- уулын гол, унал ихтэй, хэвгий их

  • C. В гол- талын гол, ус багатай, тахирлалт их

  • D.  Г гол- уулын гол, ус багатай, боргио ихтэй

Оноо: 1 №: 361

Голын 5500 м өндрөөс эх авч урсаад 2000 м өндөрт орших нуурт цутгажээ. Голын урт 350 км бол унал ба хэвгийг ол

  • A. Унал-7500м, хэвгий 20,5 м/км

  • B. Унал-3500 м, хэвгий 10 м/км

  • C. Унал- 3500 м, хэвгий 0,1 м/км

  • D.  Унал-7500м, хэвгий 10,5 м/км

Оноо: 1 №: 360

Зургийг ажиглан үдийн нарны тусгалын өнцөг хэддүгээр өргөрөгт эгц тусч, хаана ямар улирал болж байгааг дүгнэн тодорхойлно уу.

  • A. Экватор дээр эгц тусч, хавар намар болж байна

  • B. Өмнөд туйл дээр эгц тусч, хойд хагаст өвөл болж байна

  • C. Матрын зам дээр эгц тусч, өмнөд хагаст зун болж байна

  • D. Мэлхийн зам дээр эгц тусч, хойд хагаст зун болж байна

Оноо: 1 №: 359

Антарктид орчим (ӨӨ710 ) шөнийн турш нар жаргахгүй тэнгэрийн хаяагаар үзэгдэж байх энэ үед Хойд туйлд (900) үдийн нарны өндөр хэд байх вэ?

  • A. 0 градус

  • B. 30 градус

  • C. 71 градус

  • D. 90 градус

Оноо: 1 №: 358

 Сурагч Б нь ус ба хуурай газрын харилцан адилгүй халж хөрөх байдлыг туршин “Ус нь удаан халж, удаан хөрдөг. Харин хуурай газар (шороо) нь хурдан халж хурдан хөрдөг” гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэхүү дүгнэлтээс байгаль дээрх ямар үзэгдлийн учир шалтгааныг дүгнэн тайлбарлаж болох вэ?

  • A. Дэлхийн хойд хагаст өвлийн улирал болж байхад өмнөд хагаст зуны улирал болж байна

  • B. Нуур ба эрэг орчимд хоногийн хугацаанд ажиглагддаг бриз салхи, эх газар ба далайн хооронд улирлаар чиглэлээ өөрчилдөг муссон салхи үүсэх нөхцөл болно

  • C. Дэлхийн хойд хагас арай дулаан, өмнөд хагас арай сэрүүн байдаг

  • D. Далайн түвшин нэмэгдвэл дэлхийн дулаарал удааширна

Оноо: 1 №: 357

Ойролцоо өргөрөгт оршдог Улаанбаатар, Парис хотуудын уур амьсгалын графикийг ажиглан сурагч Алимаа дараах дүгнэлтүүдийг хийжээ. Аль нь АЛДААТАЙ болохыг олоорой.

  • A. 7 сараас бусад саруудад Улаанбаатар хотод унах хур тунадасны хэмжээ нь Парис хотынхоос бага байна

  • B. 2 хотын дулаан сарууд ижилхэн зуны улиралд байгаа учраас эдгээр хотууд дэлхийн хойд хагаст оршдог юм байна

  • C. Эдгээр хотууд ойролцоо өргөрөгт оршдог нь ойролцоо байрлалтай оршдгийг илтгэж байна. Энэ нь уур амьсгалын диаграмм төстэй зурагдаж байгаагаар баталлагдаж байна

  • D. Парис хотын температурын хэлбэлзэл нь Улаанбаатар хотынхоос бага байна

Оноо: 1 №: 356

 Гурилын хадгалах горимд “чийглэг 75%-аас ихгүй нөхцөлд хадгална” гэсэн байв. Тасалгааны температур 20 хэм (чийгийн багтаамж 17.3г/см3), харьцангуй чийг 70% байлаа. Ямар нөхцөлд гурилын хадгалах горим тохиромжтой байх вэ?

  • A. Температур халж, 25 хэмд хүрэх үед

  • B. Температур буурч, 10 хэм болох үед

  • C. Гадаа бороошиж, харьцангуй чийг нэмэгдэх үед

  • D. Цай буцалж уур их гарах үед

Оноо: 1 №: 354

Галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нь ямар ач холбогдолтой вэ?

  • A. Гоо сайхны бүтээгдэхүүн, бордоо, арьсны эмчилгээний түүхий эд болно

  • B. Агаарт нүүрсхүчлийн хийг нэмэгдүүлж, тухайн орон нутгийн болон бүс нутаг, дэлхийн уур амьсгалын дулааралд хувь нэмэр оруулна

  • C. Магмын урсгалд биомасс, хот суурин сүйрнэ

  • D. Хүчиллэг тунадас орно, тархана

Оноо: 1 №: 353

 Зурагт үзүүлсэн U хэлбэртэй хөндий нь газрын гадаргыг өөрчлөгч ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг вэ?

  • A. Урсгал усны үйл ажиллагаа

  • B. Мөсөн голын үйл ажиллагаа

  • C. Салхины үйл ажиллагаа

  • D. Хүйтний өгөршлийн нөлөө

Оноо: 1 №: 352

Газар хөдлөлтийн үед ямар үйлдэл нь таныг эрсдэлд оруулах вэ?

  • A. Цонхоор харах, цахилгаан шатаар явах, гүүрэн доогуур орох

  • B. Таазны гэрэл зэрэг унах зүйлсээс холдох

  • C. Хана, булан, даацын багана зэрэг аюулгүй газар хоргодох, ширээн доогуур орох

  • D. Гадаа байсан үед байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос холдох

Оноо: 1 №: 351

Зургийг ажиглан хэдэн баллын газар хөдлөлт болсныг үнэлнэ үү. Зөв хариуг сонгоорой

  • A. 1 балл

  • B. 4 балл

  • C. 7 балл

  • D. 10 балл

Оноо: 1 №: 349

 Сарны харагдах байдал нь нар, сар, дэлхийн харилцан байрлалаас хамаардаг. Зургийг ажиглан сарны харагдах хэлбэрийг зөв дарааллуулсан хувилбарыг сонгоно уу.

  • A. 1, 6, 2, 5, 4, 3

  • B. 1, 2, 3, 4, 5, 6

  • C. 6, 5, 3, 4, 2, 1

  • D. 1, 4, 2, 6, 5, 3

Оноо: 1 №: 348

Нарны аймагт одон орны нэгж (о.о.н), галактикийн дотор гэрлийн жил (г.ж), амьдрал дээр км гэх мэт нэгжүүдийг ашигладаг. Эдгээр нэгжүүдийг ихээс бага руу нь эрэмбэлнэ үү.

  • A. Км, о.о.н, гэрлийн жил

  • B. Км, гэрлийн жил, о.о.н

  • C. Гэрлийн жил, о.о.н, км

  • D. Гэрлийн жил, км, о.о.н

Оноо: 1 №: 347

 Доорх зургийг ажиглаад, ТОХИРОХГҮЙ дүгнэлтийг сонгоно уу.

  • A. Эдгээр хотуудад өөр өөр цаг болж байна

  • B. Эдгээр хотуудын цагийг баруунаас зүүн тийш нь орших байрлалаар нь дараалуулан байрлуулжээ

  • C. Энэ зураг нь дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнг илэрхийлсэн байна

  • D. Энэ зурагт болж буй цагийн дарааллаар нь эрэмбэлсэн байна

Оноо: 1 №: 346

Европын орнуудын цагийн бүсийг харуулсан зургийг ажиглан ижил цагийн бүсэд оршдог бүлэг орнуудыг сонгоно уу?

  • A. Их Британи, Герман, Латви, Финлянд

  • B. Латви, Литва, Эстон, Финлянд

  • C. Итали, Испани, Португали, Франц

  • D. Их Британи, Франц, Герман, Нидерланд

Оноо: 1 №: 345

 Зурагт тэмдэглэгдсэн цэгүүдийн байршлыг ажиглан аль цэгийг дайрсан өргөргийн дагуу дэлхийг тойроход хамгийн дөт зам туулахыг тодорхойлно уу вэ?

  • A. A цэг

  • B. B цэг

  • C. C цэг

  • D. D цэг

Оноо: 1 №: 344

Газарзүйн солбицол тодорхойлох мэдлэгээ ашиглан С цэгийн байршлыг тодорхойлно уу?

  • A. ХӨ 40, БУ 40

  • B. ӨӨ 40, БУ 40

  • C. ӨӨ 40, ЗУ 40

  • D. ХӨ 40, ЗУ 40

Оноо: 1 №: 343

 Тухайн орон нутагт бусад аймгаас шилжин ирсэн болон шилжин явсан хүний тоог ямар аргаар зураглавал оновчтой байх вэ?

  • A. Хөдөлгөөнт шугамын арга

  • B. Цэгийн арга

  • C. Ижил шугамын арга

  • D. Картограммын арга

Оноо: 1 №: 342

Луужингийн зүү 12 цагийн чиглэлээс эхлэн цагийн зүүний дагуу эргэхэд ямар зүгийг заах вэ?

  • A. Зүүн, хойд, өмнөд, баруун

  • B. Өмнөд, баруун, хойд, зүүн

  • C. Хойд, зүүн, өмнөд, баруун

  • D. Хойд, өмнөд, зүүн, баруун

Оноо: 1 №: 341

Газарзүйн зургийг уншиж хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай суурь болдог үндсэн хэсгүүдийг тодорхойлно уу

  • A. Зүг чиг, газарзүйн солбицол, зохиогчийн нэр, таних тэмдэг

  • B. Зүг чиг, газарзүйн солбицол, зохиогчийн нэр, масштаб

  • C. Зүг чиг, газарзүйн солбицол, таних тэмдэг, зохиогчийн нэр, зургийн нэр

  • D. Зүг чиг, газарзүйн солбицол, таних тэмдэг, зургийн нэр, масштаб

Оноо: 1 №: 340

Бэлчээрийг зохицуулалттай ашиглах аргад НИЙЦЭХГҮЙ аргыг сонгоно уу

  • A. Нүүдэл бага хийж, бэлчээрээ өмчлөн нэг төрлийн мал өсгөх

  • B. Сэлгэх болон өнжөөх

  • C. Нормчилж хуваарилан бэлчээрлүүлэх

  • D. Улирлын хуваарьтай бэлчээрлүүлэх

Оноо: 1 №: 339

 Голын татам дахь намгийг хатаан барилга, байшин барих нь ямар эрсдэлийг авчирч болох вэ?

  • A. Өвлийн цагт халиа тошин үүсч, ус гарч ирэх

  • B. Барилгын доорх цэвдэг гэсэх, суулт өгөх

  • C. Үерт автах

  • D. Дээрх бүгд зөв

Оноо: 1 №: 338

Гол мөрний сав газрын усны нөөцийн менежментийг сайжруулахад дараах ажлуудаас аль нь эерэг үр дүнг ҮЗҮҮЛЭХГҮЙ байж болох вэ?

  • A. Усны нөөцийн хяналт шинжилгээ хийх

  • B. Сав газрын иргэдэд усны боловсрол олгох

  • C. Уул уурхайн зориулалтаар усыг ашиглаад хаях

  • D. Усан хангамжийн барилга байгууламж барих

Оноо: 1 №: 337

Усжуулалтад хэрэглэж буй бүх усны хэдэн хувь нь ургамалд тэжээл болдог вэ?

  • A. 10%

  • B. 20%

  • C. 30%

  • D. 40%

Оноо: 1 №: 336

Усны тогтвортой ашиглалт гэсэн ойлголтод аль нь нийцэх вэ?

  • A. Хэрэглээний усны хэмжээг тогтвортой байлгах

  • B. Байгалийн жамаар хур тунадасаар нөхөгдөх хэмжээтэй тэнцэх цэнгэг усыг ашиглах

  • C. Давсжсан усыг цэнгэгжүүлэн хэрэгцээгээ хангах

  • D. Голын усны орлогыг тогтмол нэмэгдүүлэх өөр усны эх үүсвэрийг хайх

Оноо: 1 №: 335

“Хөнгөн цагааны бүс” гэж нэрлэгдэх ордын бүс нь Латин Америкийн ямар орнуудын нутгийг хамарсан байдаг вэ?

  • A. Бразил, Суринам, Гайана, Ямайка

  • B. Бразил, АНУ, Перу

  • C. АНУ, Канад, Мексик,

  • D. Канад, Мексик, Ямайка

Оноо: 1 №: 334

Давсны өгөршил хэрхэн үүсэх вэ?

  • A. Давс салхиар зөөгдөхөд

  • B. Чулуулгийн ан цаваар давсан талстууд үүсэж, урвалд ороход

  • C. Давсан хуримтлал нэг газарт бөөгнөрөх

  • D. Давснууд газрын гадаргад ил гарах

Оноо: 1 №: 333

Цөл үүсэх нөхцлийг дараах тохиолдлуудын аль нь БҮРДҮҮЛЭХГҮЙ вэ?

  • A. Далайн хүйтэн урсгал

  • B. Далайн дулаан урсгал

  • C. Эх газрын төв байршил

  • D. Хэт хүйтэн уур амьсгал

Оноо: 1 №: 332

Манай орон нүүдлийн соёл уламжлалаа дэлхийд таниулан аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлэхийн тулд малчид хэрхэн оролцох боломжтой вэ?

  • A. Цахилгаан бараа, интернетийг цаг тухайд нь хэрэглэж байх

  • B. Уламжлалт арга ухаан, ахуй соёлоо хадгалах, тур операторуудтай хамтран шийдвэр гаргах

  • C. Цаг хугацааг хэмнэхийн тулд тээврийн моторт хэрэгслүүдийг ахуй амьдралдаа түлхүү хэрэглэх

  • D. Жуулчдыг татах орчин үеийн хот, суурин байгуулах

Нийт: 19,976