Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19819

 

Choose the correct match of the following synonyms.        

 

      1. allow                        A. live

      2. exhibit                      B. permit        

      3. trap                          С. display

      4. maintain                  D. keep

      5. inhabit                      E. catch

 

 

 

  • A.1C2D3E4A5B

  • B.1D2C3E4B5A 

  • C.1A2C3D4B5E 

  • D.1B2C3E4D5A

Оноо: 1 №: 19818

Choose the correct match of the following collocations      

 

      1. make                       A. an experiment

      2. have                        B. a break      

      3. pay                          С. an experience

      4. take                         D. a reservation

      5. do                            E. a compliment


 

  • A.1C2D3E4A5B   

  • B.1D2C3E4B5A 

  • C.1A2C3D4B5E  

  • D.1B2D3A4E5C

Оноо: 25 №: 19432
Эхэд суурилсан даалгавар

“Намайг хүн болгосон хүмүүс” эхэд хүнийг хүн болгоход хэн хэрхэн нөлөөлдөг талаар    өгүүлжээ.

Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй.[25 оноо]

  • хариулт оруулах

Оноо: 1 №: 19817

Choose the correct match of the following compound nouns 

 

      1. junk                         A. holiday

      2. pedestrian               B. hostel         

      3. income                    С. food           

      4. package                  D. crossing

      5. youth                       E. tax

 

  • A.1C2D3E4A5B  

  • B.1D2C3E4B5A      

  • C.1A2C3D4B5E 

  • D.1B2D3A4E5C

Оноо: 1 №: 19816

Choose the correct match of the following compound nouns

 

      1. tennis                       A. bat

      2. hockey                    B. racket        

      3. baseball                   С. gloves        

      4. billiard                      D. stick

      5. boxing                     E. key

 

 

  • A.1C2E3D4A5B    

  • B.1D2C3E4B5A

  • C.1A2C3D4B5E  

  • D.1B2D3A4E5C

Оноо: 1 №: 19815

Choose the correct match of the following opposite verbs 

 

      1. success                   A. war

      2. praise                      B. exit 

      3.drought                     С. criticism     

      4.entry                         D. failure

      5.peace                       E. flood

 

  • A.A.1C2E3D4A5B     

  • B.  B.1D2C3E4B5A

  • C.  C.1A2C3D4B5E

  • D.  D.1E2D3A4B5C

Оноо: 1 №: 19814

.  Choose the correct match of the following opposite verbs 

 

      1. combine                  A. separate

      2. find                          B. waste

      3. succeed                  С. lose

      4.save                         D. fail

      5. fill                             E. empty

 

 

  • A.1C2E3D4A5B  

  • B.1D2C3E4B5A    

  • C.1A2C3D4B5E

  • D.1E2D3A4B5C

Оноо: 2 №: 19424
Эхэд суурилсан даалгавар

Намайг хүн болгосон хүмүүс /дурдатгал/

Намайг хүн болгосон хүмүүстээ би “Баярлалаа “ гэж одоо нэг хэлмээр байна. Амьд явах, амьдрахын утга учрыг бүрэн ухаарч эхэлсэн үедээ хүн өөрийгөө нарт орчлонд хүн болж төрсөндөө баярлахдаа эрдэнэт хүмүүний  биеийг төрүүлж, эрхтэн бүтэн өсгөсөн  ачит аав ээж хоёртоо дараа нь хүн болох, хүний ухаан суух болтолх аянд “Гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн” бусад  хүмүүст баярлахын дээдээр баярланам.

            “ Аав ээж  биеийг төрүүлэхээс бус сэтгэлийг төрүүлдэггүй” гэсэн мэргэн үг буй. Хүн гэгч  амьтан чухамдаа бие сэтгэлийн нийлц бөгөөд биеэс илүү сэтгэлийг эрхэмд үздэг. Бурхны шашны сургаалаар бодвол сэтгэлийг төрүүлнэ гэдэг биеийг төрүүлэхээс хүнд, амаргүй, урт хугацааны хүмүүний амьдралын зам ажгуу.Чухам тэрхүү сэтгэлийг хэрхэн яаж, хэн хэн төрүүлэв гэдэг нь аав ээжийн адил ачтан, намайг нэг ёсны дахин төрүүлсэн  хүмүүс болно.

            Намайг хүн болгосон  эрхэм хүндэт хүмүүс их л олон буйн дотроос юуны өмнө нэг гэр бүлийн гишүүд аав ээжээс гадна ах дүү, ураг садны хүмүүс бөлгөө. Тэд гэр бүл хэмээх бичил нийгэм орчны доторх хүмүүс байдаг бөгөөд хүүхэд бүр хүн болохдоо тэдгээр ойр садны гэр бүлийн хүрээлэл  орчинд хүн болж төлөвшдөг.

            Чухам намайг хүн болгосон хүн гэвэл газар дээрх ганц ах минь билээ. Одоо болтол би ахтайгаа нэг дор хамт амьдарч явна. Олны дотор бид хоёр эхээс олуулаа биш, оонын эвэр шиг хоёулахнаа. Тийм болохоор  зулай дээр нь  гишгэж төрсөн ганц ах минь учраас “Ах сургаж, би сонсож,” “ Ах зааж, би сурч” “ Ах дагуулж би дагаж явж “ байж хүн болсон билээ.

            Багын явдал санаанд ив ил.Би багшаархан, сургуульд ороогүй байхдаа нэг намар зэргэлдээх сумын ойн баярт ахыгаа дагаж явж билээ. Олон хүн дотор осолдон төөрүүзэй хэмээн сэрэмжилж ах минь гараасаа намайг салгалгүй хөтлөн явж үзээгүй сумын төв, баяр наадмыг үзүүлэн өдөржин хэсээд үдэш болоход хүүхэд бид хонох айлгүй,таних мэдэх хүнгүй газар тул сумын төвийн ойролцоо айлгүй нэг эзгүй хашаанд орж  дээлээ нөмрөн бүхэл  хэвтэхэд ах минь намайг өөрийн хувцсаар давхар хучиж, дааруузай хэмээн амьсгаагаараа хүртэл бүлээцүүлж хоносон билээ. Намар орой болсон тул тэр шөнө их л хүйтэн хоносон боловч ахын хайр халамжинд би дулаацаж бөх гэгч унтсан байлаа.Тэр жил шиг санаж байна. Бас нэг явдал гэвэл манай аав бүх ард түмний урлагийн их наадамд гуулиар монгол шатар  цутган оролцож алтан медаль хүртэхэд би ихэд баярлан хөөрч, алтаар хийсэн медаль гэгч хамгийн дээд шагнал гэж сайрхахад ах маань,медалийг жинхэнэ алтаар хийдэггүй юм, алтан түрхэц байдаг юм, бас медалийн дээр хамгийн том хүндтэй шагнал нь одон гэж байдаг юм гээд, хөдөлмөрийн баатрын зүүдэг Сүхбаатарын одон бол хамгийн дээд гавьяаны шагнал гэж тайлбарлаж өгсөн билээ.Ингэж би медаль одон хоёрын ялгааг мэдэж авч байж билээ.

“Аав ээж биеийг төрүүлнэ, багш ухааныг төрүүлнэ.” гэдэг. А-аас Я-д хүртэл  эрдэнийн үсэг хэлхэж, уншуулж бичүүлж сургасан, нэгээс арав, зуу, мянга ... гээд тоо бодуулж эрдэмд анх амлуулсан ачит хүний нэг  бол Цангиа багш минь билээ. Би бага ангидаа тооны хичээлд толгой цохидоггүй ч хэлбичгийн хичээлдээ онцсайн, ангийн хурдан уншигч, цээж бичгийн аварга хүүхэд байсан бөгөөд нэгэн үйл явдал одоо болтол дурсагдаж байдаг нь гуравдугаар ангийн төгсөх цээж бичгийг багш дуудан хэлж бичүүлж байлаа. Багш “ охирол “ гэж хэлэхээр нь эл үгийг амандаа нэг давтаад чингэж бичиж байтал багш миний дэргэд ирж харснаа толгой руу зөөлөн чичээд “ Би охирол гэж байна шүү . Дүрмээ бодож бичээрэй” хэмээн сануулахад дахин эл үгийг амандаа бувтнаад зөв л бичсэн гэж бодож дэвтрээ хураалгав. Ингэж би анх удаа цээж бичигтээ нэг алдаж “Сайн “ дүн авсандаа их  л гэмшин харуусаж билээ. Сүүлд бодоход манай сартуул аман аялгаар хохирол гэдэг үгийн эхний “х”-г орхиж дууддагийг хүүхэд байхдаа хэрхэн яаж мэдэх билээ.

            Намайг хүн болгосон бусад хүмүүс бол үеийн найз нөхөд юм. Нөхөр нөхрөөс сонгож нөхөрлөсөн Банзрагчийн Ванданноровтойгоо би гучин найман жил үй зайгүй дотно нөхөрлөсөөр яваа бөгөөд амьдралын алив баяр ёслол ба гуниг зовлонг хамтдаа хуваалцаж, харилцан туслалцаж, бие биеэ зоригжуулан ажлын бүтээл, алив амжилтад сэтгэлийн урам өгч, хүүхэд нас ба залуу идэр насыг туулж бараад өвгөрөх өтлөх  насандаа ч үеийн нөхөд хэвээр байж байна.

            Намайг хүн болгосон надад бие сэтгэлийн урам хайрлаж, аж төрөх амьдрах ухаан,эрдмийн ухааныг зааж мэдүүлж, хазайж халтирахад түшин тулж, тус дэм болж жаргал зовлонг  хамтдаа туулж яваа гайхалтай  хүмүүсийн талаар нэгд нэгэнгүй бичье гэвч нэгэн бичил эхэд байтугай нэг хоёр боть романд ч багтахгүй сайн сайхан үйл явдал, дурсамж дурдатгал ой билигт  минь хадаастай мэтээр хадгалагдсаар яваа тул хэзээ нэгэн цагт нутаг усны олон олон хүний дүрийг дүрсэлсэн томхон зохиол бичихдээ тэднийг тусгана гэдгээ энэ дашрамд амлах байна.    / Д.Баттогтох /

  1. Аав ээж  биеийг төрүүлэхээс бус сэтгэлийг төрүүлдэггүй” гэсэн өгүүлбэрийг эхэд юу гэж тайлбарласныг өөрийн үгээр тайлбарлан бичээрэй                                
  • ............................................................................................................................................................................................................................................................................
  • ...........................................................................................................................................................................................................................................................................
  •  –Хүн бол биеэс гадна сэтгэлээс бүрдэж бүтэн хүн болдог.
    -Тийм учраас хүний сэтгэл хэрхэн яаж бүрэлдэн төлөвших нь аав ээжээс гадна багш хамт олны нөлөө чухал гэдгийг тайлбарлан хэлжээ

Оноо: 3 №: 19425
Эхэд суурилсаны даалгавар

Ах нь дүүгээ хэрхэн  арчилж , асарч байгаа тухай өөрт дотно санагдсан гурван жишээг дээрх тодруулсан хэсгээс олж бүтэн өгүүлбэрээр бичээрэй.                         

  • ....... .....................................................................................................................
  • .....................................................................................................................................

 

  • –Олон хүн дотор осолдож төөрөхвий хэмээн сэрэмжлэн гараасаа салгалгүй хөтлөн явж баяр үзүүлсэн.
    -Ах минь намайг дааруузай хэмээн өөрийн хувцсаар давхар хучсан 
    -Шөнө заарах вий гэсэндээ амьсгаагаараа  хүртэл бүлээцүүлэн хоносон 

Оноо: 3 №: 19426
Эхэд суурилсаны даалгавар

... Манай аав бүх ард түмний урлагийн их наадамд гуулийн монгол шатар  цутган оролцож алтан медаль хүртэхэд би ихэд баярлан хөөрч, алтаар хийсэн медаль гэгч хамгийн дээд шагнал гэж сайрхахад... гэсэн хэсгээс энгийн гурван  өгүүлбэр болгон  бичээд тэдгээрээсээ цөм өгүүлбэрийг нь ялган бичнэ үү.

  • Энгийн өгүүлбэр...........................................................................................................
  • Цөм өгүүлбэр..............................................................................................................
  • Энгийн өгүүлбэр..........................................................................................................
  • Цөм өгүүлбэр................................................................................................................
  • Энгийн өгүүлбэр.........................................................................................................
  • Цөм өгүүлбэр.............................................................................................................
  • Манай аав бүх ард түмний урлагийн их наадамд гуулиар монгол шатар  цутгасан . 
    -Аавыг  алтан медаль хүртэхэд би ихэд баярлан хөөрсөн.
    -Алтаар хийсэн медаль гэгч хамгийн дээд шагнал гэж сайрхав. 
    -Цөм өгүүлбэр:Аав шатар  цутгасан
         Би баярласан 
         Би сайрхав

Оноо: 4 №: 19427
Эхэд суурилсаны даалгавар
  1. Намайг хүн болгосон бусад хүмүүс бол үеийн найз нөхөд юм . гэж бичсэн шалтгаанаас хамгийн чухал гэсэн хоёрыг онцлон өөрийн үгээр  тайлбарлаж бичээрэй.
  • Шалтгаан  .....................................................................................................................
  • Тайлбар........................................................................................................................
  • Шалтгаан  .....................................................................................................................
  • Тайлбар
  • Шалтгаан : Амьдралын алив  баяр сёлол, гуниг зовлонг хамтдаа хуваалцдаг. 
    Тайлбар: Хүний амьдрал юу эс тохиох бөгөөд тэр бүхэнд хамтдаа байдаг. 
    Шалтгаан: Өсөхөөс өтөл буурал болтлоо гучин найман жил нөхөрлөсөн 
    Тайлбар: Бие биедээ харилцан туслалцаж, сэтгэлийн урам өгч биесээ зоригжуулдаг 

Оноо: 4 №: 19428
Эхэд суурилсаны даалгавар
  1. Дараах холбоо үгсийн утгыг тайлбарлаад тэр утга илэрхийлэгдэх өгүүлбэр тус бүр нэгийг бичээрэй                                                                             
  • Хүн болох ............................................................................
  • Өгүүлбэр ......................................................................................................................
  • Зулай гишгэх .................................................................................................................................................................................................................................................................
  • Өгүүлбэр......................................................................................................................
  • Хүн болох –Төлөв төвшин зан араншинтай ажилч хичээнгүй нягт нямбай байж хэвших
    Өгүүлбэр: Манай Батын хүү зөв хүн болж байгаа юм байна. 
    Зулай гишгэх- Яг дараагийн дүү нь болж төрөх 
    -Өгүүлбэр: Би ахынхаа зулайг нь гишгэж төрсөн юм шүү 

Оноо: 4 №: 19429
Эхэд суурилсаны даалгавар
  1. Дээрх  эхээс хэлц холбоо үг -2  авч  тус бүр ямар холбоо үг болохыг нэрлэн бичнэ үү .                                                                                                                                
  • Холбоо үг .........................................................................................................................
  • Тайлбар ............................................................................................................................
  • Холбоо үг .........................................................................................................................
  • Тайлбар.............................................................................................................................
Оноо: 5 №: 19430
Эхэд суурилсаны даалгавар

Дараах өгүүлбэрийг хөрвүүлэн бичээрэй

  •  Хэчнээн зуны нар бороо, хэчнээн өвлийн цас, жавар, салхи шуурга, баяр гунигийг хэлж  чадах түүхч бол миний голын үхэр чулуу.Хэн ч түүнийг тоодоггүй мөртөө үхэр чулуу л гэдгийг хүн бүхэн мэднэ. 

Оноо: 25 №: 19431
Эхэд суурилсаны даалгавар

Дээрх эхээс санаа авч ургуулан бодоод “ Мартаж болохгүй хүмүүс “ сэдвээр  баримт жишээ, уран дүрслэл, оруулан бусдыг санан дурсах тэднийг алдаршуулах, сайхан сэтгэлийг нь эргэн дурсах  зорилгоор хүүрнэмж эх зохион бичээрэй .        Үгийн тоо 250-300 /25 оноо/

  • A. хариулт оруулах

Оноо: 25 №: 19433
Эхэд суурилсаны даалгавар

“Намайг хүн болгосон хүмүүс” эхэд хүнийг хүн болгоход хэн хэрхэн нөлөөлдөг талаар    өгүүлжээ.

Эхийг дараах даалгаврын хүрээнд задлан шинжлээрэй

  • A. хариулт оруулах

Оноо: 1 №: 19813

.  Choose the correct match of the following opposite adjectives 

 

      1. special                                 A. blunt

      2. spacious                              B. light

      3. sharp                                   С.distant

      4. heavy                                  D. cramped

      5. close                                    E. ordinary

 

 

  • A.1C2E3D4A5B   

  • B.1D2C3E4B5A

  • C.1A2C3D4B5E   

  • D.1E2D3A4B5C

Оноо: 1 №: 19812

Choose the correct match of the following opposite adjectives 

 

1. sweet                 A. rough

2. deep                  B. loose

3. wide                   C. bitter

4. smooth              D. narrow

5. tight                   E. shallow

 

 

  • A.1C2E3D4A5B    

  • B.1D2C3E4B5A 

  • C.1A2C3D4B5E  

  • D.1E2D3A4B5C

Оноо: 1 №: 19811

Choose the correct match of the following opposite adjectives

1. Official              A. coward

2. Modern              B. artificial

3. Obedient           C. traditional

4. Genuine            D. casual

5. Courageous      E. naughty

 

 

  • A.1C2E3A4D5B   

  • B.1D2C3E4B5A   

  • C.1A2C3D4B5E

  • D.1E2D3A4B5C

Оноо: 2 №: 19417
Эхэд суурилсан даалгавар

МОНГОЛ БИЧГЭЭС АЯЛГУУ СОНСОГДОЖ БАЙНА ...

 

Италийн төв хэсэгт орших Умбриа тосгоноос дээш өгсөх уулын оройд эртний нэгэн шилтгээн байдаг. Түүх дурсамж хүүрнэх шилтгээн болоод таван зуун жилийг үджээ. Өнөө цагийн эзэд нь өв соёлын ой санамжийг хүүрнэх энэ газрыг үзэмж төдийхнөөр хадгалахыг хүссэнгүй. Яруу найраг эгшиглэж, хөгжим дуурсаж, уран зургийн олон өнгө солонгорон цаг үргэлж амьд оюун лугшсан урлан болгохоор шийдээд хорин жил болж буй аж. Ийнхүү “Чивитеелла Райнери” сангийн энэ удаагийн зочноор Бразил, Америк, Иран, Энэтхэг, Тайланд, Франц, Эстони, Латви, Монголоос 14 уран бүтээлчид нэгэн халуун ам бүл болж цугларсан юм. Эртнийхээ уугуул түүхэн төрхийг яг хэвээр нь хадгалсан шилтгээний өрөө тасалгаануудыг бидний уран бүтээлийн онцлогт тохирсон урлангууд болгож тохижуулсан байлаа. Номын сан, уулзалтын өрөө, концертынн танхим, цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар, наран шарлага... бүтээн туурвих, алжаал тайлах, амран тухлах, бясалгаж төвлөрөх бүхий л бололцоог энд дутуугүй гүйцээсэн болохоор бидэнд онгодоо дуудахаас өөр юм бараг хэрэггүй ажээ.

            Шилтгээн үүл манан дунд үүрийн гэгээг угтана. Улмаар үүр цайхад манан шингэрсээр, наран хөөрөхөд хөндий рүү уруудна. Өдөртөө нарлаг. Хөх ногоон ой хүглийж, үдэш болохоор хөндий дагасан мэлхийн дуу найрал хөгжим мэт ер бусын сонин аялгуугаар дуурьсана. Моддын дундуур гэрэлт цох нисэлдэх нь ямар нэг онгодын сахиусууд дүүлэлдэх мэт. Шилтгээний гурав дахь давхрын баруун тийш харсан цонхон доорх туулайн бөөр модонд үүрийн дууч бялзуухай жиргэх үес би сэрнэ. Ийм үед өөрийн ертөнцөө сонсон бясалгалын тигд орших нь бүтээхийн эрч хүчээ хураах нэн таатай боломж ажээ. Бясалгалынхаа дараа цэцэрлэг дундуур алхахаар шат уруудан буух үед манайхны зарим нь номын санд, зарим нь уулзалтын танхимд, нөгөө нь моддын доор бясалгаж харагдана. Бясалгал бол уран бүтээлчдийн туурвихуйн онгодоо дуудаж бүтээхүйд зорчих унаа хөлөг нь гэлтэй.

...Нэг орой Бразилийн хөгжмийн зохиолч Флипп Лара: 

-Би таны урланд орж үзмээр байна гэдэг юм байна. Хөглөрсөн бичгийн цааснаас өөр үзэх сонирхох юм юу сан билээ гэх эргэлзээ төрж буйг минь таасан мэт,

- Зоволтгүй ээ, таны бичлэгийн хэв маягийг л харах гэсэн юм гэв. Түүний маргааш Лара дахин миний урланд орж ирээд шинэхэн бичсэн уран бичлэгүүдийг минь шимтэнгүй үзэж монгол бичгийн титэм, шүд, хаялга, орхиц /цацлага/ бүхнийг нэгд нэгэнгүй харж зогсох чөлөөнд би,бийр бэхээ нийлж “ХӨГЖИМ” хэмээн бичихдээ “м” үсгийн сүүлийг цаасан дээгүүр гүйлгэн таталтал гитарын цар мэт дугуй болов. Тэрбээр монгол бичгийг анх удаа үзэж байгаагаа хэлж:

-Гайхалтай хэмээн амандаа шивнээд миний дуртай үг “гал, ус” гэж бичиж өгөөч гэв.

- Монгол бичиг бол гайхамшигтай хэм хэмнэлтэй, тэр чигээрээ аялгуу сонсогдож байна хэмээсэн түүний үг миний өв соёлоороо бахархах галыг дүрэлзүүлчхэв. Би урландаа үлдэв. Нэг л сайхан. Бичгээс нь хүртэл аялгуу дуурсах ийм л өв соёлын үр хөврөлийг авч яваа гэж бодоход цээж уужимсаж, далавч ургах мэт.

 Хонины бэлчээрт дэрсний нөмөрт шуурсан хөр цасан дээр ааваараа монгол бичгийн цагаан толгой заалгаж байсан хөдсөн дээлтэй хөдөөх багын дүр минь санагдаж байна. Монгол бичгийн соёлыг таниулж гарт минь бийр бариулсан Л. Дамдинжав багш, монгол бичиг соёлынхоо төлөө  гучин долоон онд буудуулсан Садоо Шагж сартваахь, шинэ цаг үед үндэсний бичгээ сэргээхийн төлөө хөлөө цуцтал явсан Чой. Лувсанжав багш тэргүүтнээ эрхгүй дурсав. Монгол бичгээс аялгуу олж сонссон Бразил андынхаа сэтгэлд хүрэх уран таталбар яаж хийх тухайгаа бодож байгаад бийр янтайгаа нийлэв. Тайваниас авсан алттай цааснаасаа зүсэж аваад дэлгэж тэнийлгэв. Улаан бэхээр “Гал” гэж дээш бадруулж татлаа. Хар бэхээр “Ус” гэж доош урсгаж татлаа. “Монгол бичгээс аялгуу сонсогдож байна”гэсэн сайхан үгийнх нь хариуд нөхрийг баярлуулж чадах болов уу миний бичлэг? Бага зэрэг тээнэгэлзсээр орой нь уран бичлэгээ түүнд өглөө. Бразил андын нүд урамтайяа над руу ширтээд бүдүүн баргил дуугаар:

- Аугаа! хэмээн хэдэнтээ давтав. Тэгснээ уран бичлэг хийж өгсний төлөө шан харамж хэдийг төл гэх бол? гэсэн байртай над руу хараад л байна.

- Энэ бол миний сэтгэлийн бэлэг хэмээн гарыг чангаар атгасанд жаахан гайхасхийгээд гарч одлоо.

Шилтгээний зочид долоо хоногт хоёр удаа уран бүтээлээ танилцуулах үдэшлэг хийдэг хуваарийн дагуу миний ээлж таарав. Энэ удаа би шүлгээ уншиж, дэлгэцнээ шүлгүүдийнхээ англи, испани, итали орчуулгуудыг харуулахын завсарт монгол бичлэгээ уянгын халилт болгон оруулсан юм. Лара анд монгол шүлгийн аялгууг тун анхааралтай сонсож, уран бичлэгийн бүтээлүүдийг шимтэн харж буй нь ажиглагдана. Гучин минут уншлага хийсний дараа Италийн сонсогчид, уран бүтээлийн анд нөхөд удтал баяр хүргэж монгол хэлний яруу сонсголон хийгээд монгол бичгийн соёлын уламжлалыг бахархаж буйгаа илэрхийлж байв.  Латвийн хөгжмийн зохиолч:

Монгол бичиг их өвөрмөц хэмнэлтэй юм байна. Хэлнийх нь аялгуу ч мөн адил гэж билээ. Би бол шүлгээ тийм ч уран уншдаг найрагч биш шүү дээ. Монгол хэлний маань л увдис байх...         Г. Мэнд-Ооёо

Эхэд “....гэж бичсэний  учрыг  тайлбарлана уу?.                                                                                                                                                                              

  • ...Улаан бэхээр “Гал” гэж дээш бадруулж татлаа
  • Тайлбар...............................................................................................................
  • ...Хар бэхээр “Ус” гэж доош урсгаж татлаа.”...

Тайлбар.............................................................................................................

  • Улаан бэхээр бадруулан татдагийн учир нь галын өнгө, асах байдлыг дүрслэн бэлгэдэж бичсэн байна                           - Ус гэж хар  бэхээр урсган бичсэн нь усны хөдөлгөөн өнгийг бэлгэдэн бичжээ.
    - Монгол бичгээр тухайн үгийн утга өнгөний бэлгэдлийг дүрслэн бичиж болдог байна.

Оноо: 3 №: 19418
Эхэд суурилсаны даалгавар

Нэгдүгээр хэсгээс шилтгээний онцлогийг илэрхийлсэн тоочилтуудыг түүж бичнэ үү                    .                                 

  • ....... .....................................................................................................................
  • .....................................................................................................................................
  • ......................................................................................................................................
  • Шилтгээнд : Яруу найраг эгшиглэж.
    -Хөгжим дуурьсаж 
    -зургийн олон өнгө солонгорон 
    -цаг үргэлж амьд оюун лугшсан. 
    - бүтээн туурвих, алжаал тайлах, амран тухлах, бясалгаж төвлөрөх бүхий л бололцоог дутуугүй гүйцээсэн

Оноо: 3 №: 19419
Эхэд суурилсаны даалгавар

 Хөх ногоон ой хүглийж, үдэш болохоор хөндий дагасан мэлхийн дуу найрал хөгжим мэт ер бусын сонин аялгуугаар дуурьсана.  Хэсгээс Энгийн өгүүлбэр гурвыг олоод  тус бүрийн цөм өгүүлбэрийг нь ялган бинэ үү .

  • Энгийн өгүүлбэр ...........................................................................................................
  • Цөм өгүүлбэр ..............................................................................................................
  • Энгийн өгүүлбэр ...........................................................................................................
  • Цөм өгүүлбэр ..............................................................................................................
    Энгийн өгүүлбэр ...........................................................................................................
  • Цөм өгүүлбэр ..............................................................................................................
  • Хөх ногоон ой хүглийнэ.                            Ой хүглийнэ
    -Үдэш болохоор мэлхий дуугарна.             Мэлхий дуугарна
    -Мэлхийн дуу найрал хөгжим мэт  дуурьсана                                .                                                                             Дуу дуурьсана 

Оноо: 4 №: 19420
Эхэд суурилсаны даалгавар

      Энэ уран нийтлэлийн гол санааг түлхүүр үг, өгүүлбэрт багтаан бичнэ үү ?                          

  • Түлхүүр үгээр .......................................................................................................... ..
  • Өгүүлбэрээр   ..................................................................................................... ..
  • Монгол  хэл, бичиг бол гайхалтай увдистай өв соёл ажээ. Түлхүүр өгүүлбэр                                                                 гайхалтай,аугаа-  түлхүүр үг

Оноо: 4 №: 19421
Эхэд суурилсаны даалгавар

Дараах өгүүлбэрт орон, цаг, зорилго, шалтгааныутгуудынальньбайгааг олж бичээд тэр утга нь яаж илэрч байгааг тайлбарлаарай                                                        

Бясалгалынхаа дараа цэцэрлэг дундуур алхахаар шат уруудан буух үед манайхны зарим нь номын санд, зарим нь уулзалтын танхимд, нөгөө нь моддын доор бясалгаж харагдана.

  • Орны утга -цэцэрлэг дундуур, шат уруудан, номын санд, уулзалтын танхимд,моддын доор .                                      Илэрч буй утга – Үгс бүгд хаана? гэсэн асуултад хариулагдаж  орших орон байрыг зааж байна.                   Цагийн утга- бясалгалын дараа,                                          Илэрч буй утга – Хэзээ? гэсэн асуултад хариулагдаж үйл явдлын болох цагийг заасан утгатай байна.                             -Зорилгын утга- алхахаар,                                                                     Илэрч буй утга- яахаар? гэсэн асуултад хариулагдаж үйлийн зорилгыг илтгэсэн утгатай                                                                        -Шалтгааны утга-бясалгаж яаж байна? гэсэнасуултад хариулагдаж   шалтгааны утга илэрхийлж байна

Оноо: 4 №: 19422
Эхэд суурилсаны даалгавар

      Дээрх   эхийн тодруулсан хэсэгт буй өв соёл ,үзэмж төдий  гэсэн  холбоо үгийн утгыг тайлбарлан ямар холбоо  үг болохыг тодорхойлно уу.                                                                                                                                                                                                                

  • Өв соёл .........................................................................................................................
  • Тодорхойлолт  .................................................................................................................
  • Үзэмж төдий .........................................................................................................................
  • Тодорхойлолт.....................................................................................................................
  • -Өв соёл- Он удаан жил хадгалан өвлөж, дамжуулж байх ёстой соёлын зүйл 
    Үгийнсанжсан  
    -Үзэмж төдий -Үзэж харах төдийхнөөр байлгахыг илтгэнэ 
    Хэлзүйжсэн холбоо үг  

Оноо: 5 №: 19423
Эхэд суурилсаны даалгавар

Дараах өгүүлбэрийг хөрвүүлэн бичээрэй

  • Бурхан Халдун  уулын гол өмнө талаас Хэрлэн,зүүн талаас Онон,зүүн хойд талын салбараас Туул гол тус тус эх авдаг. Гурван голын эх юм. Чингис хаан гурван голын тэргүүнд хэнийг ч бүү буулга хэмээн зарлиг гаргажээ. 

Оноо: 1 №: 19810

The kitchen in my house has many electrical ……like a fridge, a stove, a dishwasher so on. 

   

  • A.appliances

  • B.gadgets

  • C.furniture

  • D.utensils

Оноо: 1 №: 19809

A ……….. of bees was following the gardener.  

 

 

  • A.herd

  • B.pack

  • C.swarm 

  • D.flock 

Оноо: 1 №: 19808

The caretaker asked us ………….the grass.  

 

  • A.keep off

  • B.take off

  • C.put off

  • D.see off

Оноо: 1 №: 19807

We shouldn’t …………money buying things we don’t need. 

 

 

  • A.earn 

  • B.save

  • C.spend

  • D.waste

Оноо: 1 №: 19806

At weekends, my cousin……….. at a retired person’s home as his part time job. 

 

 

  • A. donates  

  • B.charges  

  • C.hires         

  • D.volunteers

Оноо: 1 №: 19805

A (n)………………is the floor of the building which is below ground level.                     

 

  • A.entrance

  • B.basement      

  • C.balcony    

  • D.gate

Оноо: 1 №: 19804

 

I am in a …………mood this morning because of my mother’s delicious breakfast.

 

  • A.anxious  

  • B.lazy   

  • C.bad

  • D.cheerful

Оноо: 1 №: 19803

All students sing the national ……………….before every important event starts.  

 

  • A.flag    

  • B.anthem    

  • C.song    

  • D.poem

Оноо: 1 №: 19802

  The churches of Rome always attract many visitors,………….?         

 

 

  • A.do they

  • B.don't they

  • C.are they 

  • D.aren't they 

Оноо: 1 №: 19801

My younger brother prefers playing sports ………….playing computer games. 

 

  • A.than 

  • B. as.... as

  • C.to

  • D.but

Оноо: 1 №: 19800

 

  I don’t mind ……………..you the money as you wish.  

 

  • A.lend 

  • B.to lend

  • C.to be lend

  • D.lending

Оноо: 1 №: 19799

  Many were able to pass the examination, but ………did exceptionally well. 

 

  • A.little

  • B.few

  • C.much

  • D.any

Оноо: 1 №: 19798

  Sarah was wearing a ……………..dress at her birthday party.                    

 

  • A. long red silk   

  • B.silk red long

  • C. long silk red 

  • D.silk long red

Оноо: 1 №: 19797

  Аriunaa asked her mother if she …………….being famous musician. 

    

  • A.enjoys

  • B.enjoyed

  • C.was enjoying

  • D.has enjoyed

Оноо: 1 №: 19796

She advised me…………………all the ingredients in a glass bowl. 

 

  • A.to mix

  • B.mix

  • C.mixed

  • D.would mix

Оноо: 1 №: 19795

My sister said that she …………………me the following day.  

 

  • A.is a calling

  • B.will call

  • C.would call

  • D.is going to call

Оноо: 1 №: 19794

If he ……………..more time, he would have won the chess competition.  

      A. took             B. will take                   C. takes                       D. had taken

  • A.took

  • B.will take

  • C.takes

  • D.had taken 

Оноо: 1 №: 19793

If I …………..ten years younger, I would take up water polo.   

 

  • A.was

  • B.will be

  • C.were

  • D.am

Оноо: 1 №: 19792

…………….you brush your teeth after every meal, you will have many cavities.   

 

  • A.Unless     

  • B.if

  • C.if not

  • D.as it

Оноо: 1 №: 19791

If the students ………….more attentive, they study well.   

   

  • A.is

  • B.are

  • C.were

  • D.will

Оноо: 1 №: 19790

Where ………….the graduation ceremony be held?   

      A. is                 B. will               C. was             D. been

  • A.is

  • B.will

  • C.was

  • D.been

Оноо: 1 №: 19789

Politicians………….. by the voters in various ways.   

 

  • A.was perceived

  • B.to be perceived      

  • C.is perceived

  • D.are perceived

Оноо: 1 №: 19788

Potatoes …………..in South Africa for more than twenty centuries before they were grown in Europe.     

 

  • A. were being cultivated

  • B.had been cultivated       

  • C. was cultivated

  • D.were cultivated

Оноо: 1 №: 19787

This is ……………most beautiful view I have ever seen in my life.          

      A. an                            B. a                  C. the                          D. x

  • A.an 

  • B.a

  • C.the

  • D.x

Оноо: 1 №: 19786

Please, don’t make much noise, the children are already in………..bed.         

      A. an                            B. a                  C. the                          D. x

  • A.an 

  • B.a

  • C.the

  • D.x

Оноо: 1 №: 19785

The blue whale is ……………..endangered species.        

 

  • A.the

  • B.an

  • C.x

  • D.a

Оноо: 1 №: 19784

The cashier gave me……………..correct change to me, but I dropped three coins.       

 

  • A.x

  • B.a

  • C.an

  • D.the

Оноо: 1 №: 19783

They ……………….. their dinner before we begin to eat our own.         

 

  • A.will finish    

  • B.will have finished      

  • C. are going to finish     

  • D.will have been finishing

Нийт: 19,976