Монгол улс НҮБ-ын гишүүнээр элссэнээс нэг жилийн дараа ЮНЕСКО-д элссэн үүнээс хойш манай улсын боловсролын гадаад хамтын ажиллагаа улам өргөжив. Манай улс ЮНЕСКО-д хэдэн онд элссэн бэ?
A.1960 он
B. 1961 он
C. 1962 он
D.1969 он
Зургийг ажиглаад холбогдох утгыг сонгоно уу
A.Манай улс 1962 онд ЮНЕСКО-д элссэнээр боловсролын гадаад хамтын ажиллагаа өргөжсөн.
B.Манай улс 1970 онд Н.К.Крупскаяагийн нэрэмжит ЮНЕСКО-ийн ОУ-ын шагналаар шагнагдсан.
C. Манай улс 1969-1989 онуудад бичиг үсэг мэдэгчийн тоо 15 хувиар өссөн.
D. Манай улс 1963 онд 71,5%,1969 онд 82.4%,1979онд 93.3%, 1989 онд 97% нь бичигтэн болсон.
1941 оноос кирилл үсэгт шилжих шийдвэр гарч “Шинэ үсгээр үг холбох тухай” анхны түр дүрэм нийтлэгджээ. Үүнээс өмнө манай улс ямар бичиг үсэгтэй болох шийдвэр гарч байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Соёмбо үсэг
B.Монгол бичиг
C.Латин бичиг
D.Шинэ үсэг
Одоогоос (2020он) 74 жилийн өмнө албан хэргийг шинэ үсгээр явуулахаар болжээ. Гэвч бичиг үсгийн боловсрол хангалтгүй байна гэж үзээд МАХН-ын Улс төрийн товчоо тухайн жилээс 13 жилийн дараа “Бүх орон даяар соёлын довтолгоон явуулах” тогтоол гаргав. Уг тогтоолыг хэдэн онд гаргасан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.1933 он
B.1946 он
C.1959 он
D.2007 он
1959 оноос эхлэн соёлын довтолгооныг аймаг, хотын намын хороод удирдан зохион байгуулж байв. Энэхүү үйл явдал хэддүгээр зууны хэддүгээр хагаст болсон бэ?
Зөв хариултыг сонгоно уу.
A.XIX зууны II хагас
B.XX зууны I хагас
C.XX зууны II хагас
D.XXI зууны I хагас
Соёлын довтолгооны хоёр дахь шатны үйл ажиллагааны үр дүн аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Үндэсний соёл урлагийн мэргэжилтэй боловсон хүчин бий болов
B.8500 гаруй хүнийг бичиг үсэг сайн мэдэгчээр тайлсан
C.Хөдөлмөрчдийн ахуй амьдралд шинэ дэвшилт дадал заншил нэвтрэв
D.Хот, хөдөөд 56000 хүн ариун цэврийн анхан шатны мэдлэг авсан
Ардын засгийн төлөөлөгчид ЗОУ-д айлчилж, хэлэлцээр хийж, <<Монгол Орос улсын хооронд найрамдлын барилдлага байгуулах тухай>> гэрээнд 1921 оны 11 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан. Энэ гэрээний гол ач холбогдол нь юу вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Энэ үеэр манай оронд 5 сая рублийн зээл олгов.
B.Нийслэл хүрээнд ЗОУ элчин сайдын яамаа байгуулсан.
C.Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эхлэл болсон.
D.Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах үндэс суурийг тавьсан
Сэлэнгэ аймаг бол 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг юм. Тус аймгийг газрын зурагт тэмдэглэнэ үү.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Дараах түүхэн хүмүүсийн нэрсийг тохирох өгөгдөлтэй нь зөв тохируулна уу.
1. МАН А. Д.Сүхбаатар
2. Ардын журамт цэрэг Б. С.Данзан
3. Ардын засгийн газар В. Д.Бодоо
A.1в,2а,3б
B.1б,2а,3в
C.1а,2б,3в
D.1а,2в,3б
Ардын засгийн газар ЗЗОУ, Коминтернд түшиглэн тусгаар тогтнолоо бэхжүүлэн улс орноо төвхнүүлэх дотоод гадаад зайлшгүй нөхцөл байдал бий болсон. Үүний нэг нөхцөл шалтгааныг дараах бодомжуудаас тодорхойлно уу.
A.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч ЗЗОУ-аас бусад нь зөвшөөрөөгүй.
B.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч ЗЗОУ-аас бусад нь хариу ирүүлээгүй.
C.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч хариу ирүүлээгүй.
D.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч ЗЗОУ-ыг түшиглэхийг зөвлөсөн.
Гол мөрний ай савын зургийг ажиглаж ус хагалбарын шугамыг тодорхойлон дүрсэлж буй зөв дүгнэлтийг олоорой
A.Ус хагалбарын шугам нь голын голдрил дагуу нам цэгүүдээр зурагдана
B.Ус хагалбарын шугам нь тухайн ойр орчмын гадаргын өндөр цэгүүдээр зурагдана
C.Ус хагалбарын шугам нь голын эхээс адаг руу шулуун шугамаар зурагдана
D.Ус хагалбарын шугам нь зөвхөн мөнх цастай уулын оройгоор зурагдана
Дараах зурагт голын урсгалын чиглэлийг сумаар дүрсэлжээ. Хаяалбар шугамуудыг ажиглаж голын урсгалыг тодорхойлоход ТОХИРОХГҮЙ дүгнэлтийг сонгоорой.
A.Хаяалбар шугамууд голын урсгал адаг тал руу задгай зурагдана
B.Хаяалбар шугамууд голын эх тал руу хошуурсан байдалтай зурагдана
C.Хаяалбар шугамуудын хамгийн бага утга (нам цэг)-аар голын голдрил давхцаж зурагдана
D.Хаяалбар шугамууд голын хөндийд эмх замбараагүй зурагдана
Аж үйлдвэрийн салбарын байршилд шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйл аль нь вэ?
A.Байгалийн нөхцөл
B.Хөдөлмөрийн нөөц
C.Дэд бүтэц
D.Байгалийн нөөц, түүхий эд
Дараах диаграммд 1990 оноос 2016 оны хооронд дундаж наслалт нь буурсан зарим улсыг харуулжээ.
Дундаж наслалт буурахад НӨЛӨӨЛӨХГҮЙ хүчин зүйлийг тодорхойл.
A.Дайн дажин, иргэний дайн
B.ДОХ, бэлгийн замын халдварт өвчин
C.Өлсгөлөн, байгалийн гамшиг
D.Зээл, тусламж
Амьтны аймгийн ангилалзүйн ерөнхий бүдүүвчийг доорхи байдлаар харуулав.
Нэгэн сээр нуруугүй амьтны зураг өгөгдөв.
Дээрхи ангилалзүйн бүдүүвчийг ашиглан зурагт өгөгдсөн амьтны хүрээ болон ангийг тодорхойлно уу?
A. Сээр нуруугүйтний хүрээ, аалз хэлбэртний анги
B. Сээр нуруугүйтний хүрээ, хавч хэлбэртний анги
C. Үет хөлтний хүрээ, олон хөлтний анги
D. Үет хөлтний хүрээ, шавжийн анги
Дараах ангилалзүйн нэгжүүдийн аль нь өндөр температур, давсжилт ихтэй орчин зэрэг туйлын хүнд нөхцөлд амьдрах чадвартай организмуудыг багтаах вэ?
A. Археа
B. Амьтан
C. Ургамал
D. Мөөг
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам хэдэн онд тохиох вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.2011 он
B.2020 он
C.2021 он
D.2024 он
МАН байгуулагдсан дариудаа шашны талаар ямар бодлого баримталж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулах
B.Шашныг төрд харшлах зүйл гэж устгах
C.Шашныг дэлгэрүүлэх бодлого баримтлах
D.Шашны эсрэг бодлого баримтлах
АТЗГ байгуулагдснаар Монгол улс хоёр засгийн газартай болжээ. Энэхүү үйл явдал одоогоос хэдэн жилийн өмнө болсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.109 жилийн өмнө
B.100 жилийн өмнө
C.99 жилийн өмнө
D.96 жилийн өмнө
1920 оны зун ЗЗОУ ба Коминтерний томилолтоор И.Сороковиков, С.Борисов, Д.Цэдэн-Иш нар Монголд ирж нууц бүлгийн төлөөлөгчдийг Орост илгээх болов. Ингээд нууц бүлгийн төлөөлөгчид гурван хэсэг болж Орост очсон. Сүүлчийн хэсэг Оросруу явах болсон шалтгаан нь юу байсан, хэн хэн явсан бэ? Зөв хариултаас сонгоно уу.
A.Тусламж хүсэхээр Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар явсан.
B.Богдын тамгатай бичиг хүргэхээр Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар явсан.
C.Баригдахаас болгоомжилж хуваагдаж Д.Сүхбаатар, Д.Догсом, Х.Чойбалсан нар явсан.
D.Москва явахгүй учир сүүлдэж Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар явсан.
1919 оны 11 дүгээр сарын 17-нд Зүүн хүрээ, Консулын дэнжийн хоёр бүлэг хамтран хуралдаж, Орос улсаас тусламж гуйхаар шийдвэрлэж Богдод хандсан боловч үүнийг нь Богд хоёр удаа татгалзсан хариу өгсөн байдаг. Богд ийнхүү татгалзсан шалтгаан нь юу вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Тухайн үеийн Орос улсын нөхцөл байдалд эргэлзэж байсан.
B.Хятадын бодлого шийдвэрийг аялдан дагаж байсан.
C.Хятад, Орос хоёр улсаас аль алинаас нь болгоомжилж байсан.
D.Монгол ДИУ-ын хооронд АНУ-аар зуучлуулах хүсэлтэй.
Манж чингийн хаан 1901 оноос нийгмийн хямралаас гэтлэх зорилгоор “Шинэ бодлого” хэмээх шинэтгэлийг хэрэгжүүлсэн. Үүнийг монголчууд шинэ засгийн бодлого гэж нэрлэдэг билээ. Энэхүү түүхэн үйл явдлын хугацааг тооцоолж зөв хариултыг сонгоно уу.
A.I мянганы XIX зууны I хагас
B.I мянганы XIX зууны II хагас
C.II мянганы XX зууны I хагас
D.II мянганы XX зууны II хагас
Монголын талаарх Манж Чин гүрний бодлого өөрчлөгдөх үеийн сурвалжийн мэдээнд “язгуурын ёсоо журамлах” үйл ажиллгааны тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь ямар утгыг илэрхийлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах бодлого
B.Хятад тариачдыг хөөх бодлого
C.Манжийн төрөөс хэрэгжүүлэх бодлого
D.Манжийн төрийг эсэргүүцэх бодлого
Манжийн төрөөс Монголын талаарх бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг монголд хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаатай зөв тохируулна уу.
1 |
Зах хязгаар орныг гадаадынханд алдахгүйн тулд |
А |
20 орчим албан газрыг байгуулав. |
2 |
Нутгийн баялагийг ашиглахын тулд |
Б |
Нүүдлийн иргэдийн хэргийг эрхлэх хороог байгуулав. |
3 |
Дайны төлбөр төлөхийн тулд |
В |
Аж ахуйн орлого, түлээ мод болон бусад тээврийн зүйлээс гааль хураав. |
A.1б,2а,3в
B.1б,2в,3а
C.1a,2б,3в
D.1a,2в,3б
Манж Чин гүрэн зах хязгаарын улсаа гадаадын улсад алдахгүйн тулд хятадуудаар дүүргэж тариа тариулах бодлогыг барьж байсан. Иймийн учир 1906 онд “Нүүдлийн иргэдийн хэргийг эрхлэх хороо” байгуулан хятад тариачдыг монголд суурьшуулж эхэлсэн. Энэхүү бодлогыг билгийн тооллоор хэддүгээр жарны ямар жилд явуулсан бэ?
Зөв хариултыг сонгоно уу.
A.14-р жарны морин жил
B.14-р жарны хонь жил
C.15-р жарны морин жил
D.15-р жарны хонь жил
Монголчууд “үндсийг таслах, шашныг устгах” бодлого гэж ямар бодлого үйл ажиллагааг нэрлэж байв. Зөв хариултыг сонгоно уу.
A.Манжийн төрийг эсэргүүцэн босох бодлого
B.Манжийн төрөөс монголын талаар явуулсан бодлого
C.Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх бодлого
D.Хятадын зүгээс монголд хэрэгжүүлсэн бодлого
1921 оны хувьсгалын үеийн цэргийн нэр томьёог тохирох утгатай нь зөв холбоно уу.
1 |
Ардын журамт цэрэг |
a |
Хятад цэрэг |
2 |
Улаан армийн цэрэг |
b |
Монгол цэрэг |
3 |
Цагаантны цэрэг |
c |
Хаант Оросын цэрэг |
4 |
Гамин цэрэг |
d |
ЗЗОУ-ын цэрэг |
A.1d,2b,3а,4с
B.1b,2c,3d,4a
C.1b,2d,3a,4c
D. 1b,2d,3c,4a
Барон Унгерн Богд гэгээнийг хаан ширээнд эргүүлэн залж, улмаар Монголын тусгаар тогтнолыг тунхаглаж Засгийн газрыг 5 яамтайгаар сэргээн байгуулав. Барон Унгерн гэж хэн байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хятадын гамин цэргийн жанжин
B.Цагаантны цэргийн жанжин
C.Оросын улаан армийн жанжин
D.Богд хааны цэргийн жанжин
Ардын засгийн газрын бүтцийг зөв тохируулна уу.
1 |
Дотоод яам |
a |
С.Данзан |
2 |
Гадаад яам |
b |
Д.Бодоо |
3 |
Цэргийн яам |
c |
Д.Сүхбаатар |
4 |
Сангийн яам |
d |
Д.Пунцагдорж |
5 |
Шүүх яам |
e |
Н.Магсаржав |
A.1b,2d,3c,4a,5e
B. 1d,2b,3c,4a,5e
C. 1e,2b,3c,4a,5d
D. 1d,2a,3c,4b,5e
1921 оны 7дугаар сарын 10-нд түүхэн ямар үйл явдал болсон бэ? Зөв хариултыг сонгоно уу
A. МАН-ыг байгуулагдсан
B. Хиагтыг хятад цэргүүдээс чөлөөлсөн
C.Нийслэл хүрээг чөлөөлсөн
D.Ардын засгийн газрыг байгуулсан
Ардын засгийн газрын ерөнхий сайдаар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A. Д.Сүхбаатар
B. С.Данзан
C.Д.Бодоо
D.Д.Чагдаржав
Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газруудын зургийг ажиглаад түүхэн цаг хугацааны хувьд аль нь эхэлж үүсэн байгуулагдсан болохыг тодорхойлоорой. Зөв хариултаас сонгоно уу.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газруудын зургийг ажиглаад үүсэн байгуулагдсан дарааллаар сонгоно уу.
A. 1,2,3,4
B.4,1,2,3
C.4,2,3,1
D.4,3,2,1
Анхдугаар богд Жавзандамбын дурсгалд зориулан Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд 1727 онд Манж Чин улсын хааны зарлигаар “Амарбаясгалант” хийдийг байгуулжээ. Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газрыг мэдээлэлд үндэслэн газрын зурагт тэмдэглэнэ үү.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Монгол улс тусгаар тогтнолоо алдах, аюулд өртөөд байсан XVII зууны сүүлийн хагасаас шарын шашин монголчуудын зонхилох шашин болсноор өнөөг хүрсэн байна. XVII зууны сүүлийн хагасд хамаарах оныг олж, өнөөг хүртэл хэдэн жилийн турш шарын шашин зонхилох шашин болж байгааг сонгоно уу.
A.1686 он – 234 жил
B.1786 он – 234 жил
C.1686 он – 334 жил
D.1746 он – 274 жил
1587 онд Түмэдийн Алтан ханы зарлиг гарч, бөө мөргөлийн эдэв цуст тайлга, тэр дундаа хойлоглон оршуулах ёсыг цаазлан хориглосон байдаг. Энэхүү түүхэн үйл явдлыг уншаад зөв гаргалгааг олно уу.
A.Монголд бурхны шашин дэлгэрсэн
B.Шинэ хууль дүрэм мөрдөх болсон
C.Нийгэм өөрчлөгдөж хуучин дэг ёсыг халсан
D.Бөө мөргөлийн ёс заншлын нэг хэлбэр байсан
Хорвоо ертөнц тоосонцороос үүсэлтэй гэдгийг 2500 жилийн өмнө, дэлхий өндгөн хэлбэртэй гэдгийг 2300 жилийн өмнө бурхны шашны ном сударт тэмдэглэсэн байдаг ажээ. Энэхүү мэдээллийг үндэслэн бурхны шашныг хэрхэн тодорхойлж болох вэ?
Зөв хариултыг сонгоно уу.
A.Хамгийн эртний шашин
B.Хамгийн энэрэнгүй шашин
C.2500 жилийн өмнө үүссэн шашин
D.Шинжлэх ухааны үндэслэлтэй шашин
XVII зуунд Францын төрийн гол үүрэг нь феодалын харилцааг хамгаалах хийгээд хөрөнгөтнийг, худалдаа аж үйлдвэрийн хамт хөхиүлэн дэмждэг байв. Яагаад язгууртнууд, хөрөнгөтнүүдийг дэмжиж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу
A.Хэмжээгүй эрхт хаант засаглалын сонгодог хэлбэрийг тогтоосон учир
B.Оршин суугчид нь чадал чинээ зэрэг дэвээрээ давхаргад хуваагддаг учир
C.Засгийн эрх мэдэл нэг хүний буюу хааны гарт төвлөрч байсан учир
D.Хөлсний армитай учраас эдийн засгийн чадавхийг сайжруулах шаардлагатай учир
1682 онд I Петр хаан Оросын хаан ширээнд суув.Тэрээр дотоод гадаад бодлогоо шинэчлэн, Орос улс түүхийн тавцанд сэргэн босож ирэв. Түүний нэг илрэл нь тухайн үеийн тайж нарын хувцаслалт байв. Зургийг ажиглаад XYII зууны үетэй холбогдох зургийг сонгоно уу.
A.
B.
C.
D.
XY-XYIII зуунд өрнө дахины орнуудын төрийн засаглал, эзэмшил нутаг, хил хязгаар, эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарч дэлхийн түүхэнд багагүй хувь нэмэр оруулсан. Энэ үед голлох байр суурь эзэлж байсан орнуудыг нэрлэж газрын зурагт тэмдэглэнэ үү.
A.1-англи, 3-франц, 8-орос
B.4- англи, 2-франц, 5-орос
C.3-герман, 6-итал, 7-польш
D.4- англи, 3-франц, 5-орос