All graduators soon………….their final grades.
A. receive
B.are receiving
C.will receive
D. to receive
The dog……………….all the cat’s food before I walked into kitchen.
A.was eating
B. had eaten
C.have eaten
D.ate
The bells in the tower …………for fifteen minutes when we came to the central avenue.
A.has been ringing
B. are ringing
C. have rung
D. had been ringing
Most of the universities of Mongolia………….their fees many times in recent years.
A.have raised
B.raised
C.raise
D.are raising
МОНГОЛ БИЧГЭЭС АЯЛГУУ СОНСОГДОЖ БАЙНА ...
Италийн төв хэсэгт орших Умбриа тосгоноос дээш өгсөх уулын оройд эртний нэгэн шилтгээн байдаг. Түүх дурсамж хүүрнэх шилтгээн болоод таван зуун жилийг үджээ. Өнөө цагийн эзэд нь өв соёлын ой санамжийг хүүрнэх энэ газрыг үзэмж төдийхнөөр хадгалахыг хүссэнгүй. Яруу найраг эгшиглэж, хөгжим дуурьсаж, уран зургийн олон өнгө солонгорон цаг үргэлж амьд оюун лугшсан урлан болгохоор шийдээд хорин жил болж буй аж. Ийнхүү “Чивитеелла Райнери” сангийн энэ удаагийн зочноор Бразил, Америк, Иран, Энэтхэг, Тайланд, Франц, Эстони, Латви, Монголоос 14 уран бүтээлчид нэгэн халуун ам бүл болж цугларсан юм. Эртнийхээ уугуул түүхэн төрхийг яг хэвээр нь хадгалсан шилтгээний өрөө тасалгаануудыг бидний уран бүтээлийн онцлогт тохирсон урлангууд болгож тохижуулсан байлаа. Номын сан, уулзалтын өрөө, концертынн танхим, цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар, наран шарлага... бүтээн туурвих, алжаал тайлах, амран тухлах, бясалгаж төвлөрөх бүхий л бололцоог энд дутуугүй гүйцээсэн болохоор бидэнд онгодоо дуудахаас өөр юм бараг хэрэггүй ажээ.
Шилтгээн үүл манан дунд үүрийн гэгээг угтана. Улмаар үүр цайхад манан шингэрсээр, наран хөөрөхөд хөндий рүү уруудна. Өдөртөө нарлаг. Хөх ногоон ой хүглийж, үдэш болохоор хөндий дагасан мэлхийн дуу найрал хөгжим мэт ер бусын сонин аялгуугаар дуурьсана. Моддын дундуур гэрэлт цох нисэлдэх нь ямар нэг онгодын сахиусууд дүүлэлдэх мэт.
Шилтгээний гурав дахь давхрын баруун тийш харсан цонхон доорх туулайн бөөр модонд үүрийн дууч бялзуухай жиргэх үес би сэрнэ. Ийм үед өөрийн ертөнцөө сонсон бясалгалын тигд орших нь бүтээхийн эрч хүчээ хураах нэн таатай боломж ажээ. Бясалгалынхаа дараа цэцэрлэг дундуур алхахаар шат уруудан буух үед манайхны зарим нь номын санд, зарим нь уулзалтын танхимд, нөгөө нь моддын доор бясалгаж харагдана. Бясалгал бол уран бүтээлчдийн туурвихуйн онгодоо дуудаж бүтээхүйд зорчих унаа хөлөг нь гэлтэй.
...Нэг орой Бразилийн хөгжмийн зохиолч Флипп Лара:
-Би таны урланд орж үзмээр байна гэдэг юм байна. Хөглөрсөн бичгийн цааснаас өөр үзэх сонирхох юм юу сан билээ гэх эргэлзээ төрж буйг минь таасан мэт,
- Зоволтгүй ээ, таны бичлэгийн хэв маягийг л харах гэсэн юм гэв. Түүний маргааш Лара дахин миний урланд орж ирээд шинэхэн бичсэн уран бичлэгүүдийг минь шимтэнгүй үзэж монгол бичгийн титэм, шүд, хаялга, орхиц /цацлага/ бүхнийг нэгд нэгэнгүй харж зогсох чөлөөнд би,бийр бэхээ нийлж “ХӨГЖИМ” хэмээн бичихдээ “м” үсгийн сүүлийг цаасан дээгүүр гүйлгэн таталтал гитарын цар мэт дугуй болов. Тэрбээр монгол бичгийг анх удаа үзэж байгаагаа хэлж:
-Гайхалтай хэмээн амандаа шивнээд миний дуртай үг “гал, ус” гэж бичиж өгөөч гэв.
- Монгол бичиг бол гайхамшигтай хэм хэмнэлтэй, тэр чигээрээ аялгуу сонсогдож байна хэмээсэн түүний үг миний өв соёлоороо бахархах галыг дүрэлзүүлчхэв. Би урландаа үлдэв. Нэг л сайхан. Бичгээс нь хүртэл аялгуу дуурсах ийм л өв соёлын үр хөврөлийг авч яваа гэж бодоход цээж уужимсаж, далавч ургах мэт.
Хонины бэлчээрт дэрсний нөмөрт шуурсан хөр цасан дээр ааваараа монгол бичгийн цагаан толгой заалгаж байсан хөдсөн дээлтэй хөдөөх багын дүр минь санагдаж байна. Монгол бичгийн соёлыг таниулж гарт минь бийр бариулсан Л. Дамдинжав багш, монгол бичиг соёлынхоо төлөө гучин долоон онд буудуулсан Садоо Шагж сартваахь, шинэ цаг үед үндэсний бичгээ сэргээхийн төлөө хөлөө цуцтал явсан Чой. Лувсанжав багш тэргүүтнээ эрхгүй дурсав. Монгол бичгээс аялгуу олж сонссон Бразил андынхаа сэтгэлд хүрэх уран таталбар яаж хийх тухайгаа бодож байгаад бийр янтайгаа нийлэв. Тайваниас авсан алттай цааснаасаа зүсэж аваад дэлгэж тэнийлгэв. Улаан бэхээр “Гал” гэж дээш бадруулж татлаа. Хар бэхээр “Ус” гэж доош урсгаж татлаа. “Монгол бичгээс аялгуу сонсогдож байна”гэсэн сайхан үгийнх нь хариуд нөхрийг баярлуулж чадах болов уу миний бичлэг? Бага зэрэг тээнэгэлзсээр орой нь уран бичлэгээ түүнд өглөө. Бразил андын нүд урамтайяа над руу ширтээд бүдүүн баргил дуугаар:
- Аугаа! хэмээн хэдэнтээ давтав. Тэгснээ уран бичлэг хийж өгсний төлөө шан харамж хэдийг төл гэх бол? гэсэн байртай над руу хараад л байна.
- Энэ бол миний сэтгэлийн бэлэг хэмээн гарыг чангаар атгасанд жаахан гайхасхийгээд гарч одлоо.
Шилтгээний зочид долоо хоногт хоёр удаа уран бүтээлээ танилцуулах үдэшлэг хийдэг хуваарийн дагуу миний ээлж таарав. Энэ удаа би шүлгээ уншиж, дэлгэцнээ шүлгүүдийнхээ англи, испани, итали орчуулгуудыг харуулахын завсарт монгол бичлэгээ уянгын халилт болгон оруулсан юм. Лара анд монгол шүлгийн аялгууг тун анхааралтай сонсож, уран бичлэгийн бүтээлүүдийг шимтэн харж буй нь ажиглагдана. Гучин минут уншлага хийсний дараа Италийн сонсогчид, уран бүтээлийн анд нөхөд удтал баяр хүргэж монгол хэлний яруу сонсголон хийгээд монгол бичгийн соёлын уламжлалыг бахархаж буйгаа илэрхийлж байв. Латвийн хөгжмийн зохиолч:
Монгол бичиг их өвөрмөц хэмнэлтэй юм байна. Хэлнийх нь аялгуу ч мөн адил гэж билээ. Би бол шүлгээ тийм ч уран уншдаг найрагч биш шүү дээ. Монгол хэлний маань л увдис байх... Г. Мэнд-Ооёо
Зохиогчийн өв соёл,бичиг үсгээрээ бахархах галыг хэн яаж дүрэлзүүлснийг эхээс олж хоёр өгүүлбэрээр бичээрэй.
Бразилийн хөгжмийн зохиолч Флипп Лара:
-Гайхалтай хэмээн амандаа шивнээд миний дуртай үг “гал, ус” гэж бичиж өгөөч гэв. Монгол бичиг бол гайхамшигтай хэм хэмнэлтэй, тэр чигээрээ аялгуу сонсогдож байна хэмээсэн түүний үг миний өв соёлоороо бахархах галыг дүрэлзүүлчхэв
Монгол бичиг өв соёлоороо бахархан суухдаа зохиогч хэн хэнийг , юуг эргэн дурсахад хүргэснийг эхээс түүж бичнэ үү.
Монгол бичгийн цагаан толгойн үсэг заалгасан аавыгаа,гарт бийр бариулсан Л.Дамдинжав багшийгаа,монгол бичиг соёлынхоо төлөө гучин долоон онд буудуулсан Садоо Шагж сартваахь, шинэ цаг үед үндэсний бичгээ сэргээхийн төлөө хөлөө цуцтал явсан Чой. Лувсанжав багш тэргүүтнээ эрхгүй дурсав
Яруу найраг эгшиглэж, хөгжим дуурьсаж, уран зургийн олон өнгө солонгорон цаг үргэлж амьд оюун лугшсан урлан болгохоор шийдээд хорин жил болж буй аж. Өгүүлбэрийн холбох нөхцөлийг нь утга алдагдуулалгүйгээр солин найруулан бичнэ үү
Яруу найраг эгшиглэн, хөгжим дуурьсаад, уран зургийн олон өнгө солонгорч цаг үргэлж амьд оюун лугших урлан болгохоор шийдсэнээс хойш хорин жил болж буй аж
- Эхэд Латвийн хөгжмийн зохиолч монгол хэл бичгийг юу гэж магтсан хийгээд шалтгааныг нь өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү
- Хэлсэн магтаал .......................................................................................................... ....
- Тайлбар..........................................................................................................................
- Хэлсэн магтаалл .............................................................................................................
- Тайлбар............................................................................................................................
Хэлсэн магтаал:
-Монгол бичиг бол их өвөрмөц хэмнэлтэй юм байна. Тайлбар: Бийрээр бичихэд нэгэн хэмийн таталт, даралт ордог бөгөөд дээрээс доошоо уналтаар бичих нь нэгэн жигд Хэлсэн магтаал:. Хэлнийх нь аялгуу ч мөн адил гэж билээ. Монгол хэлний яруу найргийн хэмнэл бадаглал зүй зэрэг нь хөгжимлөг, онож хэрэглэсэн үгс нь утга уянгыг өөртөө агуулсан байдаг.
- Дараах үгсийн утгыг тайлбарлаад тэр утгыг илэрхийлэх өгүүлбэр тус бүр нэгийг бичээрэй
- Бийр янтай ................. .................................................................................................. ............................................................................................................................................
- Өгүүлбэр .......................................................................................................................
- Увдис.....................................................................................................................
- Өгүүлбэр......................................................................................................................
• Бийр янтай - Бэх будаг зуурах сав; бэхний сав, бийр. Нэгэн нугалбар бичиг их л шамдуу бичиж сууснаа, Арандалыг орж ирмэгц бийр янтай, моотуу цаас яаран хураалаа. Б.Нямаа. Арандалынхан. • Увдис - Утгыг хялбараар үзүүлэх, чухал онож үйлдэх, утга гүн, агуу ихийг цөөн үгээр ухуулан үйлдэх эрдэм Монгол хэлний маань л увдис байх. Г. Мэнд-Ооёо
Дээрх эхийн тодруулсан хэсгээс үгийн санжсан болон хэлзүйжсэн холбоо үг тус бүр нэгийг олж бичээд тайлбарлана уу.
- Холбоо үг .........................................................................................................................
- Тайлбар ............................................................................................................................
- Холбоо үг .........................................................................................................................
- Тайлбар.............................................................................................................................
үүрийн гэгээ –үгийн санжсан -
моддын дундуур – хэлзүйжсэн холбоо үг
Дараах өгүүлбэрийг хөрвүүлэн бичээрэй
Бидний өвөг дээдэс монгол бичгийг хэдэн арван жилийн өмнөөс хэл аялгуундаа нийцүүлэн боловсруулжээ.Монгол бичгээр бичсэн ойролцоогоор хорин мянган сударманай улсын төв номын санд хадгалагдсаар ирсэн нь монголчуудын том соёл билээ.
What __________your siblings ___________these days?
A.does/do
B.is/doing
C.are /doing
D.do/do
XIX зууны сүүлчээр сүм хийдэд сургуулийн насны 25 хувь буюу 18000 хүүхэд шавилан суралцаж байсан гэвэл тухайн үеийн сургуулийн насны нийт хүүхдийн тоог олно уу. Зөв хариултыг сонгоно уу.
A. 38000 сургуулийн насны хүүхэд
B. 43000 сургуулийн насны хүүхэд
C. 64000 сургуулийн насны хүүхэд
D. 72000 сургуулийн насны хүүхэд
Манжийн төрөөс монгол хошуудын талаар тусгай судалгаа хийж байснаас дурдвал “Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой их зам буй, яаравчлан төмөр зам байгуулбал хаанаас залгаж тавих зэргийг байцаажээ”. Дээрх баримтад тохирох тайлбарыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Манж Чин улс Монголыг хөгжүүлэхийг зорьж байжээ.
B.Манж Чин улс Монголыг захирч чадахаа болсныг илтгэж байна.
C.Манж Чин улс Монголыг тусгаар улс болгохыг зорьж байжээ.
D.Монголыг хятадын нэг муж болгохыг зорьж байжээ.
Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Шашнаар дамжин дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
B.Шашны бүжиг, цам харайх зэрэг нь урлагийн нэгэн төрөл болж хөгжсөн.
С. Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон. C.
D.Төр засгийн зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан бэхжүүлсэн.
Капиталист тогтолцооны давуу талыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх ёстой.
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах ёстой.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах ёстой.
D.Хувь хүн өөрийн хүсэл сонирхлын дагуу бүтээх боломжтой.
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудаас аль нь илүүц вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Орос
B.Франц
C.Англи
D.АНУ
XV-XVIII зууны үеийн капитализмын үүсэл болсон орнуудаас аль нь илүүц вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Орос
B.Франц
C.Англи
D.АНУ
Соён гэгээрлийн хөдөлгөөний ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм гэсэн үзлийг бий болгосон.
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шинэ үеийн түүхийн эхлэл болж өгсөн юм.
Монголын хаант улсууд хэзээ Манжийн эрхшээлд орсныг тохируулж зөв хариултыг сонгоно уу.
1. Халх Монгол А. 1636 онд
2. Баруун Монгол В. 1691 онд
3. Өвөр Монгол С. 1755 онд
A.1А, 2В, 3С
B.1В, 2А, 3С
C.1В, 2С, 3А
D.1С, 2В, 3А
Хүүхдүүд 4 шагай орхиж тоглов. Хүснэгтээр орхисон тоо болон 4 бэрх буулгасан тоог харуулав. Хүүхэд бүрийн 4 бэрх буулгасан тоог нийт орхисон тоонд харьцуулж тэнцүү харьцааг олоорой.
A.2:5=6:15
B.2:5=1:10
C.3:10=6:15
D.1:10=6:15
Зураг дээрх хэмжээ өгөгдсөн байна. М1:3 бол бодит хэмжээг олоорой.
A.5см
B.8см
C.10см
D.15см
Спорт зааланд ангиудын орох цагийн хуваарийг харуулав. 11:15 цагт аль анги спорт зааланд хичээллэж байгаа вэ?
Цаг | Анги |
08:30 | 5б |
09:15 | 5а |
10:00 | 5в |
10:45 | 5д |
11:30 | 5г |
A.5а
B.5б
C.5д
D.5г
Спорт зааланд ангиудын орох цагийн хуваарийг харуулав. 11:15 цагт аль анги спорт зааланд хичээллэж байгаа вэ?
Цаг | Анги |
08:30 | 5б |
09:15 | 5а |
10:00 | 5в |
10:45 | 5д |
11:30 | 5г |
A.5а
B.5б
C.5д
D.5г
Захианы жинг олоорой.
A.103г
B.115г
C.125г
D.130г
Өнөөдөр 4-р сарын 30. Хишигийн төрсөн өдөр яг 3 долоо хоногийн өмнө болсон. Үүнээс 5 хоногийн дараа Анугийн төрсөн өдөр болсон. Ану хэзээ төрсөн бэ?
A.4-р сарын 4
B.4-р сарын 14
C.5-р сарын 2
D.4-р сарын 28
Дорноговь аймгийн төвийг Сайншанд гэнэ. Тэнд байрлах замын тэмдгийг зурагт үзүүлэв.
Бид Улаанбаатараас Замын-Үүд хүртэл аялав. Хэдэн км явсан бэ?
A.215км
B.237км
C.452км
D.667км
Нэг ес 12-р сарын 22-нд эхэлдэг бол зургаан ес хэзээ эхлэх вэ?
A.2-р сарын 5
B.1-р сарын 27
C.2-р сарын 14
D.2-р сарын 4
См, км, мм, м гэсэн уртын нэгжүүдийг ашиглан дараах зүйлсийг хэмжихэд хамгийн тохиромжтойг нь холбож зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
- Спорт заалны урт а. см
- Хоёр аймгийн төвийн хоорондох зай б. км
- Харандааны урт в. мм
- Сормуусны урт г. м
A.1г, 2б, 3а, 4в
B.1г, 2б, 3в, 4а
C.1б, 2г, 3а, 4в
D.1б, 2г, 3в, 4а
Ачитбаатар цас орохыг ажиглажээ. Цас 10:45-д орж эхлээд, 12:15-д зогссон. Цас хэр удаан орсон бэ?
A.1цаг 15мин
B.1цаг 30мин
C.1цаг 70мин
D.2цаг 30мин
Талбайн нэгжүүд өгөгдөв.
дм.кв, а, м.кв, км.кв, га, см.кв.
Дараах нүдэнд зөв дараалуулан байрлуулсан хэсгийг олоорой.
A.см.кв, дм.кв, а, м.кв , га, км.кв.
B.см.кв, дм.кв, м.кв, а, га, км.кв.
C.см.кв, дм.кв, м.кв, га, а, км.кв.
D.см.кв, дм.кв, м.кв, км.кв, а, га.
1дм талтай кубийн эзлэхүүнийг см.куб-ээр илэрхийлээрэй.
A.0.001 см.куб
B.10 см.куб
C.100 см.куб
D.1000 см.куб
Ээж өдөрт 2л ус уухаар төлөвлөв. 250мл усны саваар хэдэн удаа уувал төлөвлөгөөгөө биелүүлэх вэ?
A.4
B.8
C.12
D.125
Сурагчдын зөв бодсон бодлогын тоо өгөгджээ. Хүүхдүүд дунджаар хэдэн бодлого бодсон бэ?
A.3
B.4
C.5
D.6
Хүснэгтэд өгсөн мэдээллийг тооцоолоод зөв диаграммыг олоорой.
Ангиуд | Хүүхдийн тоо |
Бага анги | 200 |
Дунд анги | 150 |
Ахлах анги | 50 |
A.
B.
C.
D.
Нийгмийн ажилтан 5-р ангийн сурагчдаас сургуульдаа юугаар ирдэг талаар судалгаа авчээ. Судалгааны дүнг зурган диаграммаар харуулав.
Алхаж ирдэг хүүхдийн тоо, автобусаар ирдэг хүүхдийн тооноос хэд дахин их байна вэ?
A.3
B.2.5
C.4
D.30
Малын хашаанд нийт 62 толгой мал байв.
Хашаанд хэдэн ботго байсан бэ?
A.54
B.10
C.8
D.6
Монголд амны хаалтны үйлдвэр байгуулагдаж 7 хоногийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоогоор зурган диаграмм байгуулав.
Мягмар болон Бямба гарагт үйлдвэрлэгдсэн амны хаалтнуудын тооны зөрөөг олоорой.
A.3
B.300
C.600
D.1000
Эйлер-Веннийн диаграммд байрлуулах боломжгүй тоог олоорой.
20, 22, 23, 25
A.20
B.22
C.23
D.25
6 дүрс өгөгдөв. Олон өнцөгт биш бөгөөд тэгш өнцөгт гэсэн ангилалд тохирох дүрсийг Карроллын диаграммд байрлуулна уу.
Олон өнцөгт | Олон өнцөгт биш | |
Тэгш өнцөгтэй | ||
Тэгш өнцөггүй |
A.A,C,F
B.C,E
C.C
D.A,F
Сурагчид цаг тутам агаарын температур хэмжиж тэмдэглэл хөтөлж, график байгуулав. Хамгийн дулаан байсан хугацааг олоорой.
A.14:00 цаг
B.13:00 цаг
C.12:00 цаг
D.09:00 цаг
Нэг ангийн сурагчдын өндрийг хэмжиж баганан диаграммаар үзүүлэв. Хэдэн хүүхэд 100см-119см өндөртэй вэ?
A.5
B.8
C.13
D.16
Хуваах үйлдлийг гүйцэтгээд гарсан хариу өгөгджээ. Тооны машин дээрх тоог энгийн бутархайгаар илэрхийлээрэй.
A.
B.
C.
D.
Нийлбэрийг олоорой.
A.
B.
C.
D.
Теле хичээл цаг үргэлжилдэг. Сургуулийн хичээл хоног үргэлжилдэг. Теле хичээл сургуулийн хичээлийн ямар хэсгийг эзэлж байна вэ?
A.
B.
C.
D.
Тарагны 0.45 хэсэг нь аарц болдог. Аарцны 0.5 хэсэг нь ааруул болдог. 240кг тарагнаас гарах ааруулыг тооцоолоорой.
A.120кг
B.54кг
C.108кг
D.12кг