Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19591

Уушгины мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой (бронх), гуурсанцар хоолой (бронхиол), цулцан (алвеол)-ын бүтэц болон тэдгээрийн хөндлөн огтлолыг зурагт харуулав.

Зургийг сайтар ажиглаад амьсгалын тогтолцооны хэсгүүдийг зөв дүрсэлсэн эгнээг сонгоно уу?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19590

Зурагт ургамлын зарим эсүүд болон тэдгээрийн орчны усны потенциалын ялгааг дүрслэв.

Эдгээр ургамлын эсүүдийн болон орчны хоорондох усны шилжилтийг дараахаас аль нь зөв тодорхойлсон байна вэ?

 

  • A. Бүх эсүүдэд плазмолиз явагдсан учраас орчноос эсүүд рүү ус шилжин орно

  • B. Усны молекулууд орчноос 2-р эс рүү шилжин орох бол эсрэгээрээ 1-р эсээс гадагшилна.

  • C. Усны молекулууд орчноос 1-р эс рүү шилжин орох бол эсрэгээрээ 3-р эсээс гадагшилна.

  • D. Усны потенциалын ялгаа нь 1-р эсээс ус гадагшлах, 2 болон 3-р эсэд ус шилжин ороход хүргэнэ.

Оноо: 1 №: 19589

Зурагт хос талт үрт ургамлын үндэс, иш, навчны хөндлөн огтлолыг үзүүлэв. Ингэхдээ ургамлын дамжуулах багцын эдүүдийг илүү тодруулан харуулсан байна.

Ургамлын эрхтэнүүдийн хөндлөн огтлолыг зургаас ажиглаад шим бодис (сахароз болон аминхүчил) зөөвөрлөгдөх эдийг сонгоно уу?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19588

Зурагт зүрхний мөчлөгийн үе шатуудад цусны эргэлтийн тогтолцооны янз бүрийн хэсгүүдийн цусны даралтын өөрчлөлтийг графикаар харуулав. Мөн графикт ховдлын агшилтаар нээгдэх хагас-саран хавхлага (ХСХ)  болон зүрхний тасалгаануудын хооронд орших тосгуур-ховдлын хавхлага (ТХХ)-ын нээгдэх, хаагдах үйл явцыг тэмдэглэв. Тэгвэл, зургийг сайтар ажиглаад зүрхний мөчлөгийн үе шатуудаас тосгуурын агшилтын үе (тосгуурын систол)-ыг тодорхойлно уу?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19587

Дараахаас аль нь гемоглобины молекулын гемийн бүлэгтэй холбогдох вэ?

  1. Хүчилтөрөгч
  2. Нүүрсхүчлийн хий
  3. Угаарын хий
  • A. 1, 2, 3

  • B. 1 болон 3

  • C. 2 болон 3

  • D. зөвхөн 2

Оноо: 1 №: 19663

Далайн усны үндсэн бохирдуулагчдын нэг нь бидний хэрэглээд хаясан хуванцар хаягдлууд юм. Хэдийгээр манай улс далайд гарцгүй, алс хол оршдог ч бидний гол мөрөнд хийсэн хуванцар уут, хаягдлууд нь гол мөрнөөр дамжин далайд очсоноор далайн экосистемийг сүйтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

Хуванцрын хэрэглээг багасгах арга зам аль нь байж болох вэ?

  • A.Нэг удаагийн савлагаатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх

  • B.Олон давхар баглаа боодолтой бүтээгдэхүүн сонгож хэрэглэх

  • C.Орон нутгийн бүтээгдэхүүнийг “гараас гарт” шууд авч хэрэглэх

  • D.Шинээр гарсан брэндийн бараа бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх

Оноо: 1 №: 19586

Зурагт нарийн гэдэсний цэлмэнгийн бичил бүтцийг харуулав. Хоол боловсруулах замд нүүрс-усны задралаар үүссэн моносахарууд (ихэнхдээ глюкоз) шимэгдсэний дараа аль судсанд шилжин орох вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19662

Уур амьсгалын бүс нь өргөргөөс хамааран ялгаатай байдаг. Дараах зурагт харуулсан 7 газар орны байрлалыг ажиглаж, уур амьсгалыг тодорхойлон дүгнэсэн дараах дүгнэлтүүдээс ХУДАЛ-ыг олоорой

  • A.2, 6, 7 нь экваторын орчимд байх тул халуун дулаан уур амьсгалтай

  • B.3, 4, 5  нь хойд, өмнөд туйл орчимд байх тул хүйтэн уур амьсгалтай

  • C.1  нь манай орны уур амьсгалтай ойролцоо, гэхдээ арай чийглэг байх боломжтой

  • D.6 нь 1, 3, 4, 5-аас хүйтэн уур амьсгалтай байна

Оноо: 1 №: 19585

Зөвхөн нүүрстөрөгч (С), устөрөгч (H), хүчилтөрөгч (О) агуулсан X, Y, Z гэсэн гурван молекулыг харьцуулав. Ингэхдээ молекул бүрийн атомуудын хувийг хүснэгтэд өгөв.

X, Y, Z гэсэн молекулуудыг аль мөрөнд зөв тодорхойлсон байна вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19661

Дэлхийн тэнхлэгийн хазайлт болон нарны гэрлийн тусгалыг ажиглаж хойд туйлд ямар улирал болж байгааг тодорхойл

 

  • A.Зун

  • B.Намар

  • C.Өвөл

  • D.Хавар

Оноо: 1 №: 19660

Зургийг ажиглаж даалгаврыг гүйцэтгээрэй

Исландын Рейкьявикт (B цэг) 1 сарын 7-ны шөнийн 02 цаг болж байгаа бол Эквадорын Галапагос арал дээр (E цэг) хэдний өдрийн хэдэн цаг болж байгаа вэ?

  • A.1 сарын 7-ны өглөөний 6 цаг

  • B.1 сарын 7-ны оройн 8 цаг

  • C.1 сарын 6-ны өглөөний 6 цаг

  • D.1 сарын 6-ны оройн 8 цаг

Оноо: 1 №: 19584

Зурагт 2 аминхүчлийн бүтцийн томъёог харуулав.

Уургийн гуравдагч бүтэц хэлбэржихэд эдгээр хоёр аминхүчлүүд хоорондоо ямар холбоогоор холбогдох вэ?

  • A. Пептидийн холбоо

  • B. Устөрөгчийн холбоо

  • C. Дисульфид холбоо

  • D. Ионы холбоо

Оноо: 1 №: 19659

Хойд туйл дээрээс өдөр, шөнө болж буйг дараах зурагт харуулжээ.

Нар мандаж байгаа цэгийн байрлалыг тодорхойл

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 19658

Далайд явж буй хөлөг онгоцны цаг 10:00 болж байв. Энэ үед анхны голдож дээр үдээс хойш 2 цаг болж байсан бол хөлөг онгоцны орших уртрагийн байрлал болон аль далайд байгааг тодорхойл.

  • A.Баруун уртрагийн 90 градус, Номхон далай

  • B.Баруун уртрагийн 60 градус, Атлантын далай

  • C.Зүүн уртрагийн 60 градус, Энэтхэгийн далай

  • D.Зүүн уртрагийн 120 градус, Номхон далай

Оноо: 1 №: 19657

Дараах зургийг ажиглаж даалгаврыг гүйцэтгээрэй

F цэгт орших хотоос 9 цагаар хоцорч явдаг хотыг ол

  • A.A

  • B.G

  • C.H

  • D.D

Оноо: 1 №: 19656

Дараах зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй

А цэгт өглөөний 9 цаг болж байгаа бол В цэгт хэдэн цаг болж байгаа вэ?

  • A.13 цаг

  • B.11 цаг

  • C.9 цаг

  • D.5 цаг

Оноо: 1 №: 19655

Цасан шуурганы үед салхи болон агаарын температурын ямар нөхцөлд мал  идээшлэхгүй болж, шуурганы дагуу урууддагийг судалсныг дараах хүснэгтээр харуулав. (http://irimhe.namem.gov.mn/upload/files/Jica_poster.pdf)

Малчин гар утсаараа цаг агаарын мэдээ авахад “өдөртөө салхины хурд 8 м/с, температур -10 хэм, оройдоо салхины хурд нэмэгдэх төлөвтэй” гэж байв. Хонио бэлчээхдээ ямар шийдэл гаргах нь эрсдэлийг бууруулах вэ?

  • A.Хонио тууж, хол орших худгаас услах

  • B.Ердийн бэлчээрлэх зайд идээшлүүлэх

  • C.Ойр зайд бэлчээх, ядарсан малаа авч үлдэх

  • D.Салхи шуурга зогстол бэлчээрт байлгах

Оноо: 1 №: 19583

Энзимт урвалын эрчимд субстратын концентрацийн үзүүлэх нөлөөг гурван өөр нөхцөлд судалж үзсэн байна. Гарсан үр дүнг дараах графикаар илэрхийлэв.

Энзимийн идэвхийг саатуулагч ингибиторыг өрсөлдөөнт (эргэх) болон өрсөлдөөнт бус (үл эргэх) гэж ангилна. Тэгвэл графикт үзүүлсэн Х болон Ү ингибиторуудыг аль мөрөнд зөв тодорхойлсон байна вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19654

Зурагт мэдээллийг ашиглаж аянгын үед өөрийгөө хамгаалах аргыг тодорхойл

(http://irimhe.namem.gov.mn/upload/files/Jica_poster.pdf)

 

  • A.Гэрт зуухны хажууд суух

  • B.Гэрийн хана, хаалганы ойр суух

  • C.Морь унах, хурдан давхих

  • D.Мориноос бууж, доош суух

Оноо: 1 №: 19582

Энзимийн идэвхитэй төвд субстратын молекул холбогдоход аль холбоо чухал үүрэгтэй вэ?

 

  • A. Дисульфид холбоо

  • B. Гликозид холбоо

  • C. Устөрөгчийн холбоо

  • D. Пептид холбоо

Оноо: 1 №: 19581

Хөхтөн амьтны эсийн бүтцүүдийг ялган тэдгээрийн энзимийн идэвхийг судалж үр дүнг баганан диаграммаар илэрхийлэв. Тэгвэл эдгээрээс аль нь гидролизийн энзимүүдийн идэвхийг зөв дүрсэлсэн байна вэ? (түлхүүр: Б – бөөм, М – митохондр, Л – лизосом, Р - рибосом)

 

  • A. 

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19653

Зайрмаг, ундаа зардаг худалдагч ямар цаг агаартай өдөр ашиг орлого их байх магадлалтай вэ?

  • A.Халуун нартай өдөр

  • B.Бороотой бүрхэг өдөр

  • C.Хүйтэн салхитай өдөр

  • D.Цасан шамаргатай өдөр

Оноо: 1 №: 19580

“Антимицин” гэх бодис эсийн митохондрийн үйл ажиллагааг саатуулна. Тэгвэл, антимицины үйлчлэлээр эсийн гадаргуугийн мембранаар бодис зөөгдөх хэлбэрүүдийн аль нь саатах вэ?

  1. Идэвхитэй зөөвөрлөлт
  2. Диффуз
  3. Эндоцитоз
  4. Осмос
  • A. 1 болон 3

  • B. 1 болон 4

  • C. 2 болон 3

  • D. 2 болон 4

Оноо: 1 №: 19579

Эдгээр эрхтэнцэрүүдийн аль нь ДНХ агуулдаг вэ?

  • A. 

  • B. 

  • C.

  • D. 

Оноо: 1 №: 19652

Гар утасны цаг агаарын аппликейшны дараах мэдээлэл ашиглан Улаанбаатар (х.ө. 47.90) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Синдандон хэсгийн (х.ө. 37.50) цаг агаарын байдлыг шинжээрэй.

Хур тунадас унах өдөр, байршлыг тодорхойлоорой.

 

  • A.Улаанбаатар хотод Мягмар гарагт

  • B.Улаанбаатар хотод Ням гарагт

  • C.Синдандон хотод Даваа гарагт

  • D.Синдандон хотод Мягмар гарагт

Оноо: 1 №: 19651

Дэлхийн хэлбэр хавтгай биш учраас нарны цацраг гадаргад тусахдаа ялгаатай өнцгөөр тусдаг. Энэ нь уур амьсгалын ялгаа үүсэх үндсэн хүчин зүйл болно. Доорх зурагт нарны цацраг шулуунаар ирэх боловч, гадаргад ялгаатай өнцгөөр тусч буйг харуулжээ.

Дараах өгүүлбэрүүдийн аль нь ХУДАЛ болохыг олоорой

  • A.Нарны тусгалын өнцөг их байвал халуун уур амьсгалтай байна

  • B.Нарны тусгалын өнцөг бага байвал хүйтэн уур амьсгалтай байна

  • C.Нарны тусгалын өнцөг нь уур амьсгалын ялгаа үүсэхэд нөлөөлөхгүй

  • D.Манай орон дунд өргөрөгт оршдог  учраас сэрүүн уур амьсгалтай

Оноо: 1 №: 19578

Эдгээр эрхтэнцэрүүдийн аль нь ДНХ агуулдаг вэ?

 

 

Оноо: 1 №: 19577

Рибосом хоёр дэд нэгжээс тогтох бөгөөд эдгээр нь хоорондоо холбогдон уургийн нийлэгжилд оролцоно. Тэгвэл рибосомын дэд нэгжүүд юунаас бүрддэг вэ? 

  • A. мРНХ болон уураг

  • B. мРНХ болон зРНХ

  • C. рРНХ болон уураг

  • D. рРНХ болон зРНХ

Оноо: 1 №: 19650

Айл өрх суурьших газраа буруу сонгосноос үер усны аюулд өртөх тохиолдол бий

Амьдрах газраа сонгоход гол мөрөн, үерийн эрсдэл багатай хэсэг аль нь вэ?

  • A.Голын дэнж

  • B.Голын голдрил

  • C.Гуу жалга

  • D.Голын татам

Оноо: 1 №: 19576

Нэгэн спорт ургамлын зураг өгөгдөв.

Ургамлын аймгийн ангилалзүйн түлхүүрийг дараах байдлаар ашиглаж болно.

Ангилалзүйн түлхүүрийг ашиглан зурагт өгөгдсөн ургамлыг тодорхойлно уу.

  • A. Хөвд хэлбэртэн

  • B. Ойм хэлбэртэн

  • C. Нүцгэн үртэн

  • D. Бүрхүүл үртэн

Оноо: 1 №: 19649

Хот суурин газарт ихэнх гудамж, зам, талбайг ус нэвтрүүлэхгүй цементэн эсвэл асфальтан давхаргаар хучиж, хажуу зэргэлдээ дагууд нь ус зайлуулах шугам (хоолой)-ыг хамт байрлуулдаг. Энэ нь бороо, үерийн усыг холдуулдаг.

Хэрвээ ус зайлуулах хоолой хогоор дүүрч бөглөрвөл үүсэх эрсдэлд аль нь ХАМААРАХГҮЙ вэ?

  • A.Борооны ус хөрсөнд шингэхгүй учир гадаргад хуримтлагдаж урссаар үер болох эрсдэлтэй

  • B.Хөрсөнд шингээгүй ус ихэссээр гадаргын урсгал үүсч, зам, талбайг элэгдэж эвдрүүлнэ

  • C.Ус зайлуулах хоолойд бөглөрсөн хог үерийн усаар зөөгдөж хөрсийг бохирдуулна

  • D.Айлуудын байшингийн дээвэр хуурч, хийснэ

Оноо: 1 №: 19312

Хүснэгтэн мэдээллийг ажиглаад хамгийн оновчтой дүгнэлтийг сонгоно уу.

Цуглаан, жагсаал: он сар

Оролцогчийн тоо (ойролцоогоор)

1989.12 сарын 10

300

1989.12 сарын 17

2000

1990.1 сарын 14

10000

1990.1 сарын 21

20000

1990.2 сарын 11

30000

1990.3 сарын 4

100000

  • A.Ардчилсан хувьсгалын жагсаал цуглаан 6 удаа болсон байна.

  • B.Ардчилсан хувьсгал өргөн олон түмнийг хамарч байгаа нь харагдаж байна.

  • C.Ардчилсан хувьсгалын анхны жагсаал 1989.12.10-нд болсон байна.

  • D.Ардчилсан хувьсгалт хөдөлгөөн 1989-1990 онуудад болж байсан байна.

Оноо: 1 №: 19311

МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүд 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлав. Тэд ямар шаардлага тавьж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох

  • B.Улс төрийн эрхийг дангаараа барих

  • C.МАХН-ын ТХ-ны эрхийг хасах

  • D.БНМАУ-ын АИХ-д оролцох

Оноо: 1 №: 19310

1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгал хэддүгээр жарны ямар жилд гарсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.15-р жарны хонь жил

  • B. 16-р жарны морь жил

  • C.17-р жарны морь жил

  • D. 17-р жарны хонь жил

Оноо: 1 №: 19309

Монголын хоёр дахь улс төрийн нам болох МоАН байгуулагдсанаар олон намын тогтолцооны эхлэл тавигдав. 2020 оны УИХ-ын сонгууль болоход олон намын тогтолцоо бий болоод хэдэн жил болж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A. 31 жил

  • B.30 жил

  • C. 28 жил

  • D. 20 жил

Оноо: 1 №: 19308

Ардын хувьсгалын 100 жилийн  ой хэзээ тохиох вэ? Зөв хариултыг сонгоно уу

  • A. 2020 он

  • B. 2021 он        

  • C. 2023 он

  • D.2024 он

Оноо: 1 №: 19307

Монгол улс НҮБ-д элсэх өргөдөл гаргаснаас хойш 15 жилийн дараа гишүүнээр элссэн байдаг. Монгол улс анх НҮБ-д элсэх хүсэлтээ одоогоос (2020 он) хэдэн жилийн өмнө гаргаж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A. 44 жилийн өмнө

  • B. 59 жилийн өмнө

  • C. 74 жилийн өмнө

  • D. 75 жилийн өмнө

Оноо: 1 №: 19306

“Хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий” хэмээх санааг анх дэлхийн түвшинд хэзээ гаргаж албан ёсны баримт бичигт тусгасан бэ?  Зөв хариултыг сонгоно уу.

  • A.1945 онд

  • B.1948 онд

  • C.1961 онд

  • D.1989 онд

Оноо: 1 №: 19305

Олон улсын хүний эрхийн өдөр хэзээ болдог вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.1сарын 10

  • B.3 сарын 10

  • C.9 сарын 10

  • D. 12 сарын 10

Оноо: 1 №: 19304

Манай улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хэдий үеэс оролцож эхэлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.1990  он

  • B. 2002 он

  • C. 2012 он

  • D. 2015 он

Нийт: 19,976