Хөнгөн атлетикч 100 метрийн уралдаанд гүйжээ. Уралдах явцад тамирчны биед гарах өөрчлөлтийг зөв дараалалд оруулна уу
1 булчинд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэх
2 амьсгалах хурд нэмэгдэх
3 цусан дахь нүүрсхүчлийн хий нэмэгдэх
4 булчингаас үүсэх нүүрсхүчлийн хий ихсэх
|
Эхлэл ------------------------------Төгсгөл |
|||
А В С D |
1 2 2 4 |
2 1 4 3 |
3 4 3 2 |
4 3 1 1 |
A. Дасгал хөдөлгөөн хийхэд гарах эхний өөрчлөлтийг буруу тодорхойлсон
B. Зөв дараалал
C. Үйл явцын дарааллыг буруу жагсаасан
D. Үйл явцын дарааллыг буруу жагсаасан
Хүснэгтэнд хүний булчингийн эсэд явагддаг аэроб болон анаэроб 2 төрлийн амьсгалалтаар үүсэх бодисуудыг харьцуулсан байна. Аль мөрөн дэх харьцуулалт нь зөв байна вэ?
A. Бүтээгдэхүүн бодисуудыг сольж ойлгосон
B. Бүтээгдэхүүн бодисуудыг мэдэхгүйгээс
C. Аэробоор нүүрсхүчлийн хий үүсгэж харин анаэробоор дутуу исэлдсэний үр дүнд сүүний хүчлийг үүсгэдэг.
D. Бүтээгдэхүүн бодисуудыг мэдэхгүйгээс
"Ажилгүйчүүд, ажилтай хүмүүст ажлаа сайн хий гэсэн дохиог өгч байдаг" гэсэн сонирхолтой дүгнэлтийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаач, доктор Л.Оюун хэлжээ. Дүгнэлтийн гол санааг оновчтой илэрхийлсэн тайлбар аль нь вэ?
A.Ажил хийвэл ам тосдоно гэдгийг сануулж байна
B.Ажлаа сайн хийж чадахгүй бол ард нь ажиллах хүмүүс байгаа гэдгийг
C.Ажилтай бол орлоготой гэдгийг
D.Ажлын байргүй байх хамаагүй, ажлаа сайн хийх хэрэгтэйг
Тектоник хавтангуудын хөдөлгөөн,түүний үр дагаврыг судалцгаая. Тектоник хавтангуудын үндсэн хөдөлгөөнийг нэрлэнэ үү?
Түлхэлцэх, Зөрөх, Холдон салах
Зургийг ажиглан, Азийн мегалополисуудаас сонгон, жишээ гарган тайлбарлаарай.
...................................................................................................................................................................................................................................................................................................
Токио- 38 сая, Сөүл-25 сая гаруй хүн амтай альфа болон бета зэрэглэлийн хотууд гм
Лондон, Лос- Анжелес хотуудыг дэлхийн эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдол болон бусад ижил ба ялгаатай шинжээр нь ялган бичиж тайлбарлана уу?
...........................................................................................................................................................................................................................................................................................
Лондон, Английн нийслэл, Лос- Анжелес нийслэл биш АНУ –н хот, ижил тал нь хоёулаа тэргүүлэх зэрэглэлийн хотууд.
Дэлхийн хотжилтын зургийг ажиглаарай. Хожилтын түвшин хаагуур их байгааг харьцуулан, хүн ам, бүс нутаг, хөгжлийн түвшинтэй холбон дүгнээрэй.
...................................................................................................................................................................................................................................................................................................
Хотжилтын түвшин жигд бус тархсан бөгөөд Зүүн, Зүүн өмнөд, Өмнөд Ази болон Европ,Хойд болон Төв америк Өмнөд америкийн зүүн эргээр илүү өндөр түвшинтэй байна. Хотжилт нь хүн амын тоо, улс орнуудын хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай байна
Д нь их сургууль төгссөн, ажил хийдэггүй бөгөөд ажил хийх сонирхолгүй. Д нь аль ангилалд хамаарах вэ?
A.Эдийн засгийн идэвхтэй хүн ам
B.Ажиллах хүч
C.Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам
D.Бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй иргэн
Хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн нийлүүлэлт нь хөдөлмөрийн эрэлтээсээ давснаар эдийн засагт ямар үзэгдэл бий болох вэ?
A.Ажилгүйдэл ихэсдэг
B.Ажилгүйдэл буурдаг
C.Хөдөлмөрийн зах зээл дээр тэнцвэр бий болох
D.Ажиллах хүчний хомсдол бий болно
Ажиллах хүчийг бэлтгэх, орлогын боломжийг бий болгох, хөдөлмөрийн нийлүүлэлт ба эрэлтийг зохицуулах нь хөдөлмөрийн зах зээлийн аль талыг илэрхийлж байна вэ?
A.Хөдөлмөрийн зах зээлийн үүрэг
B.Хөдөлмөрийн зах зээлийн эрх
C.Хөдөлмөрийн харилцаа
D.Хөдөлмөрийн хуваарилалт
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар .............насны хүн амыг “ Хөдөлмөрийн насны хүн ам” гэдэг.
A.19-58
B.17-55
C.15-59
D.16-50
Улаанбаатар хотын байршлыг тодорхойлж захын 3 дүүргийг нэрлээрэй.
Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэрлэсэн бол
Улаанбаатар хот 1980 онд 400,000 хүн амтай, 4700 км2 газар нутагтай, оршин суугчдын 80% орон сууцанд, 20% гэр хороололд амьдарч байсан бол хүн амын нягтшилыг олоорой.
400,000 / 4700 = 1км2 - 85 хүн
Улаанбаатар хот 1980 онд 400,000 хүн амтай, 4700 км2 газар нутагтай, оршин суугчдын 80% орон сууцанд, 20% гэр хороололд амьдарч байсан бол гэр хороолол ба орон сууцны иргэдийн тоог олоорой.
400,000 *80 / 100 = 320.000 хүн орон сууцанд
400,000 *20 / 100 = 80.000 хүн гэр хороололд гэж тооцоолсон бол
Улаанбаатар хот 2019 онд 1,400,000 хүн амтай, 4700 км2 газар нутагтай, оршин суугчдын 40% орон сууцанд, 60% гэр хороололд амьдарч байгаа бол доорх графикийг ажиглан хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулж болох 3 арга замыг бичээрэй.
Орон сууц, дэд бүтцийг сайжруулах
Цахилгаан нийтийн тээврийг хөгжүүлэх
Хог хаягдлыг дахин боловсруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?
A.Хөдөлмөрийн нийлүүлэлт
B.Хөдөлмөрийн зах зээл
C.Хөдөлмөрийн эрэлт
D.Хөдөлмөрийн үнэ цэн
Эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж хэнийг хэлдэг вэ?
A.Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй иргэд
B.Ажил хийж байгаа насанд хүрсэн бүх хүнийг, тэтгэврийн насны иргэд
C.Хүүхдээ харж буй иргэн, хүүхэд, ажилгүй иргэд
D.Насанд хүрсэн Монгол улсын бүх иргэдийг
Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг.....................гэнэ
A.Өртгийн хэмжүүр
B.Цалин
C.Үнэлгээ
D.Ноогдол ашиг
Диаграммуудыг ажиглан жуулчдын тоогоор тэргүүлэгч 10-н улсад 2015 онд шинээр нэмэгдэж орсон улсуудыг нэрлээрэй.
Турк, Малайз гэж нэрлэсэн бол
Аялал жуулчлалын салбар улс оронд үзүүлэх эерэг үр дагаврыг тайлбарлаарай.
Түүх соёл, улс орноо сурталчилан таниулсанаар эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бичсэн бол
Аялал жуулчлалын салбар улс оронд үзүүлэх сөрөг үр дагаврыг тайлбарлаарай.
Байгаль экологи ан амьтны амьдрах орчин амьдралын хэв маягт нөлөөлөх гэж бичсэн бол
2002 оноос 2015 он хүртэл жуулчдын тоогоор тэргүүлж буй улсыг нэрлэн аялал жуулчлал өндөр хөгжихөд нөлөөлсөн хүчин зүйлийг 3 жишээ гаргаж дүгнээрэй.
Франц, АНУ, Испани нь дэд бүтэц зам харилцаа эдийн засаг хөгжил
Түүх дурсгал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг
Аялал жуулчлалын цоо шинэ менежмент, технологи нөлөөлсөн
Хөдөлмөрийн зах зээлд цалин өсөхөд байгууллагад хэрхэн нөлөөлөх вэ?
A.Байгууллагын зардал багасаж, ашиг нэмэгдэнэ
B.Байгууллагын зардалд нөлөөлөхгүй , ашиг буурна
C.Байгууллагын зардал нэмэгдэж, ашиг хэвийн байна
D.Байгууллагын зардал нэмэгдэж, ашиг буурна
Цалин буурснаар хөдөлмөрийн эрэлтэд яаж нөлөөлөх вэ?
A.Хөдөлмөрийн эрэлт буурна
B.Хөдөлмөрийн эрэлт өснө
C.Хөдөлмөрийн эрэлт тогтвортой байна
D.Хөдөлмөрийн эрэлтэд нөлөөлөхгүй
Хүснэгтийг гүйцээж бөглөнө үү.
A.Ажил эрхлэлт, ажилгүйдэл
B.Биеийн хүчний хөдөлмөр, оюуны хөдөлмөр
C.Хөдөлмөрийн эрэлт, хөдөлмөрийн нийлүүлэлт
D.Хугацаатай хадгаламж , хугацаагүй хадгаламж
Дараах баримтыг уншин дасгалуудыг хийж гүйцэтгээрэй
ХХ-р зууны 2 дугаар хагасаас хотжилт эрчимжсэн нь хэдэн арван сая хүн амтай том хэмжээний агломераци буюу хотын төвлөрөл үүсгэх болсон. Өнөөдөр дэлхийн хүн амын 51% нь хотод амьдарч байна. Хөгжиж буй оронд хотжилт бүр ч эрчимжиж дагуул хотоос гадна хуурамч хотжилт бий болох болсон ихээхэн асуудлууд үүсгэж байна. Жишээлбэл хотын төлөвлөлт муу, хөдөөнөөс шилжин ирэгсэд болон ядуурал их зэргээс болж байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах болов.
Японы Токо-Хамаг хотожсон бүс гэж нэрлэсний учир юу вэ?
Уудам газар нутгийн эзэлсэн, эдийн засгийн чадамж ихтэй Токио, Осака, Иокахама, Кобе зэрэг хотуудын 60 сая хүн амьдарч байна.
Хуурамч хотжилтын онцлогийг бичээрэй.
Хүний наад захын ая тух, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, дэд бүтэц маш муу хөгжсөн суурьшил юм гэж хариулсан бол
2015 оны байдлаар Япон улсын хүн ам 127,000,000 үүнээс 91,3% нь хотын хүн ам амьдарч байна. Хөдөө, суурингийн хүн амыг тооцоолоорой.
127,000,000 * 91,3 / 100 = 116.000.000 хотын хүн ам
127.000.000 – 116.000.000 = 11.000.000 хөдөөгийн хүн ам гэж бодсон бол
Томоохон хотжилтууд бий болсоноор байгаль орчинд тулгамдаж буй 3 асуудлыг нэрлээрэй.
Агаарын бохирдол, утаа, тоосжилт
Ундны усны хүртээмж нөөц багасах
Хүн амын хэт бөөгнөрөл, түгжрэл
Ажлын байрны зарын дагуу анкет өгч бүртгүүлсэн иргэд ажилд орох тохиодол олон байдаг. Ингэж ажиллах хүчний арилжаа, солилцоо хийж буй хүрээг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?
A.Бараа бүтээгдэхүүний зах зээл
B.Хөдөлмөрийн зах зээл
C.Үнэт цаасны зах зээл
D.Хөрөнгийн зах зээл
Газрын тосны үйлдвэрлэл ба тээвэрлэлтийн талаар судалцгаая. Газрын тосыг ямар нэгжээр хэмжих вэ?
Баррель гэдэг нэгжээр хэмжинэ. 1 баррель нь 159 литр юм.
ОПЕК-д гишүүнээр элссэн орнуудын 2 давуу эрхийг нь бичээрэй.
Газрын тосны үнэ тогтвортой байлгах
Нийлүүлэлт тасралтгүй тогтвортой байлгах
ОПЕК-ийн Өмнөд Америкийн гишүүн орнуудыг газрын зураг дээр тэмдэглэнэ үү?
Эквадор, Венесуэл улсуудын газрын зураг дээр байршлыг олж бичсэн бол
Газрын тосны далайн тээвэрлэлтийн 3 гол зам, чиглэлийг зураарай.
Төв Америкаас Өмнөд, Хойд америк, Европруу гэж бичсэн бол
Баруун өмнөд азиас Өмнөд, Зүүн өмнөд Азируу Баруун Африкаас Европруу
Зүүн өмнөд азиасЗүүн азируу гэж тэмдэглэсэн бол
. Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2018 онд 3.1 саяд хүрсэн судалгаа байна. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байна. 2012 онд хүн амын тоо 2867744 байсан бол 2018 онд 3238479 байжээ.
Дээрх судалгааны дүн мэдээнд үндэслэн монгол улсын интернэт хэрэглэгчдийг насных нь бүтцээр өндөр, дунд, бага хэрэглээтэй гэсэн 3 бүлэгт ангилна уу.
Өндөр хэрэглээтэй нас-19-35 нас
Дунд хэрэглээтэй нас-18 хүртэлх
Бага хэрэглээтэй нас-35 аас дээш нас
2012 оны интернэт хэрэглэгчдийн хувийг 2018 онтой харьцуулж хэдэн хувиар өссөнийг тооцоолон тайлбарлана уу
2012 онд хүн ам 2867744 байсан. Үүний 654000 интернэт хэрэглэж байсан бол нийт хүн амын 22.8% байна.
2018 онд хүн ам 3238479 байсан ба интернэт хэрэглэчид 3100000 байгаа нь нийт хүн амын 95,7% хэрэглэж байна. 2012 оныг 2018 онтой харьцуулбал 72,9% интернэт хэрэглэгчдийн тоо өссөн байна.
Үүний учир нь интернэт орчин нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсныг илтгэн харуулж байна.
19-35 насны хүмүүсийн интернэт хэрэглээ их байгаа нь юутай холбоотой вэ?
Мэдлэг боловсролоо дээшлүүлэх буюу сургуулийн зорилгоор
Мөнгө олох бизнесийн зорилгоор
Найзын хүрээгээ тэлэх, үзэл бодлоо солилцох
Дуртай нэвтрүүлэг, контент үзэх
Дэлхийд шинээр гарсан кино нэвртүүлэг үзэх
Оддын тоглолтыг шууд үзэх мөн интернэт орчин нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсныг илтгэн харуулж байна.
Ямар нэг үр ашигтай, үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг................гэнэ.
A.Эдийн засаг
B.Зах зээл
C.Худалдаа
D.Хөдөлмөр
“Сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглуулахгүй байх” тушаалыг аль яамнаас гаргасан бэ?
A.Эрүүл мэндийн яам
B.Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам
C.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
D.Гадаад харилцааны яам
Нарны өндөр, үд дундын нарыг тооцоольё. Аль өргөрөг дээр өндөр шөнө тэнцлийн үе хоёр удаа тохиох вэ?
Экваторын шугам дээр 3 сарын 22, 9 сарын 23 нд 2 удаа нар эгц тусч өдөр шөнө тэнцэнэ.
Монгол оронд зундаа 5:40 минутад нар мандаж, 21:20 минутад нар жаргадаг бол өдрийн үргэлжлэх хугацааг тооцоолно уу?
21:20 – 5:40 = 17:20 цаг тухайн өдрийн үргэлжлэх нийт хугацаа гэж тооцоолсон бол
Монгол оронд зундаа 5:40 минутад нар мандаж, 21:20 минутад нар жаргадаг бол үд дунд нар хэдийд тохиож болохыг тооцоолно уу?
17:20 / 2 = 8:50 5:40+8:50 = 14:30
МУ-ын нийслэл Улаанбаатар хот х.ө 480 дээр оршдог бол 3 сарын 22, 6 сарын 22, 9 сарын 23, 12 сарын 22нд үдийн нарны өндөр ямар байхыг тооцоолоорой.
90-48-0= 42
(90-48) + 23.5 = 65.5
(90-48) - 23.5 = 18.5
Цахим харилцаанд мөрдөх ёстой хэм хэмжээ аль нь вэ?
A.Интернет тоглоомд донтох
B.Хяналтгүй мэдээлэл авах
C.Бүдүүлэг үг хэрэглэхгүй байх
D.Олон цагаар интернетэд суух
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.1. “Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална” гэж заажээ. Дээрх хуулиар ямар харилцааг зохицуулж өгсөн бэ?
A.Цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах тухай
B.Цахим харилцааны эерэгээр оролцох тухай
C.Гэр бүлийн харилцаан дахь цахим орчны хэрэглээг зохицуулах тухай
D.Бүх хүмүүсийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах тухай
Бат ахлах ангид сурдаг. Тэр ангийн “Фейсбүүк” грүппээр хүүхдүүдийн ойлгоогүй хичээлийг нь онлайнаар зааж тусалдаг. Тэр ангийнхнаа цахим орчинд соёлтой оролцохыг уриалдаг бөгөөд нүүр номдоо хүнд хэрэгтэй мэдээллийг тавьдаг ба хүмүүсийн нийтлэл дор эерэг сэтгэгдэл бичиж урам өгдөг нэгэн. Түүнд цахим орчинд бүдүүлэг үг хэрэглэсэн, бусдыг доромжилсон тохиолдол байхгүй.
Цахим орчны соёлтой хэрэглээ гэж юу болохыг Батын жишээн дээр үндэслэн тайлбарлана уу?
Орчин цагт цахим хэрэглээ нь харилцааны гол хэлбэр болсон. Мэдээлэл авах, ашиглах түгээх, бусадтай санаа бодлоо солилцох, сурах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, банк, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгт тодорхой хэм хэмжээ баримтлан оролцох
Дээр дурдагдсанаас өөр цахим харилцааны соёлтой хэм хэмжээнээс 2-оос доошгүйг бичээрэй
Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх
-Өөрт ач холбогдолгүй мэдээ мэдээлэл уншиж олон цагаар интернэтэд суухгүй байх
Хэн нэгнийг санаатайгаар доромжлох, нэр төрд нь халдахгүй байх
Интернэт тоглоомд хэт автахгүй байх
Нууц нэрээр нэр хаяг нээж бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх
Батын хувьд цахим хэрэглээнд соёлтой оролцсоноор гарах эерэг үр дүнг бичнэ үү
Батын хувьд цахим хэрэглээнд соёлтой оролцсоноор гарах эерэг үр дүнг 2-оос доошгүй жишээгээр өөрийн үзэл бодлоор зөв тайлбарлан бичсэн
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 4.1.5. “Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах” гэж заажээ. Үүнийг цахим орчинд бид яаж ашиглавал үр дүнтэй вэ?
A.Чөлөөт цагаа өнгөрөөх
B.Хүмүүстэй харилцах
C.Хөгжих орчин
D.Цахим орчинд идэвхтэй байх
Цахим орчин дахь харилцааг зохицуулахад төрийн зүгээс авч хэрэгжүүлэх гол арга хэмжээг нэрлэнэ үү.
A.Цахим харилцаанд ёс зүйг баримтлах
B.Цахим харилцааг зохицуулсан хууль гаргах
C.Хүмүүсийн ухамсарт нөлөөлөх
D.Цахим харилцаанд соёлтой оролцох
Дэлхийн аж үйлдвэрийн салбарыг жишээн дээр судалцгаая. Хөгжиж буй орнуудад аж үйлдвэрийн ямар салбарууд голлон хөгжсөн байдаг вэ?
Олборлох буюу уул уурхай, газар тариалангийн салбар голлон хөгжсөн байдаг.
Энэтхэг улсын ТАТА групп нь ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд 10-рт жагсдаг. Тус үйлдвэр нь жилд 22 сая тн түүхий эд олборлон баяжуулж, 10,5 сая тн төмөр хайлж 9,7 сая тн ган гаргадаг бол түүхий эдийн хэдэн хувиар нь төмөр хайлж байгаа тооцоолно уу?
100 * 10,5 / 22 = 47.7%
Энэтхэг улсын ТАТА групп нь ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд 10-рт жагсдаг. Тус үйлдвэр нь жилд 22 сая тн түүхий эд олборлон баяжуулж, 10,5 сая тн төмөр хайлж 9,7 сая тн ган гаргадаг бол түүхий эдийн хэдэн хувиар нь ган гаргаж байгааг тооцоолно уу?
100 * 9.7 / 22 = 44.09%
Энэтхэгийн засгийн газар алдартай Howrah гүүрийг 1943 онд дахин барихдаа “Тата ган”-ийн тусгайлсан сайн чанарын ган материал захиалсан бөгөөд тус компани 23000 тн TISCON (дээд зэргийн чанартай ган) нийлүүлжээ. Тус гүүрээр өдөрт дунджаар 100,000 тээврийн хэрэгсэл, 150,000 гаруй явган зорчигч зорчдог байна. Гангын үйлдвэрлэлээс дэд бүтэц, зам тээврийн салбарт гарах 3 үр дүнг тайлбарлаарай.
Барилгын салбарт хямд чанартай орон сууц барих боломж бүрдэнэ.
Гүүр, гарц давхар замыг барьж байгуулах боломж бүрдэнэ.
Зам харилцаа шугам сүлжээг сайжруулан барих боломжтой
Цахим харилцааг илэрхийлсэн ойлголтуудаас илүүц нь аль вэ?
A.Номын санд сууж, эрүүл зөв, интернетгүй амьд харилцаа тогтоох
B.Орон зайн бэрхшээлээс үл хамааран бүс нутаг дамнан өөр хоорондоо харилцах өргөн боломж
C.Мэдээллийн хязгааргүй байдал, номын сан, шинжлэх ухаан, театр урлагийн бүтээлтэй цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч танилцах
D.Банк санхүү, эрүүл мэндийн үйчилгээг гэрээсээ авах боломж
Монголчууд бидний хувцас нь уламжлалт соёл, зан заншил, угсаатан, ястны өвөрмөц онцлогийг тод харуулсан биет соёлын томоохон элемент болохын дээр сайхан морь, мөнгөн эмээл, хазаар, малгай, дээл, хөөрөг, хэт хутга тэргүүтэнг монгол эр хүнээс салангид ойлгож болохгүй шиг, төгс сайхан бүсгүйг толгойн гоёл, хосолж жигдэрсэн уран хийцтэй монгол үндэсний хувцас чимэглэлгүйгээр төсөөлөхөд туйлын бэрх гэлтэй. Дархан хүний бурхан ухаанаар хийсэн алт, мөнгөн чимэглэлүүд, үйлэнд урнаа илчилсэн монгол загвар, донж, маягийг шингээсэн хувцаснууд бүгд нийлэн нэгэн иж болж, монгол гэсэн үндэсний хувцасны соёлыг бүрдүүлсэн нь жуулчдын нүдийг хужирлан, зургийн хальсанд нь шингээгдэн, аяллын тэмдэглэлийг нь чимсээр иржээ.
Дээрх эхэд тодруулсан үгс соёлын ямар хэлбэрт хамаарах жишээ вэ?
Ардын соёл
Дархан хүний бурхан ухаанаар хийсэн алт, мөнгөн чимэглэлүүд нь урлагийг тодорхойлох аль тодорхойлолтод хамаарах жишээ вэ?
Хүн ямар нэгэн чадварыг төгс эзэмшсэн байдал
Хүний бүтээсэн зүйлийн ур хийц
Монгол үндэстний хувцасны соёлыг бүрдүүлэгч нь юу вэ?
Дархан хүний бурхан ухаанаар хийсэн алт, мөнгөн чимэглэлүүд, үйлэнд урнаа илчилсэн монгол загвар, донж, маягийг шингээсэн хувцаснууд бүгд нийлэн нэгэн иж бүрдэл болж, монгол гэсэн үндэстний хувцасны соёлыг бүрдүүлсэн.
Цахим харилцааны давуу тал аль нь вэ?
A.Мэдээлэл, үйлчилгээ авах
B.Цагаа дэмий үрэх
C.Цахим тоглоом тоглох
D.Хяналтгүй хэрэглээ
Цахим харилцаанд мөрдөх ёстой хэм хэмжээнүүдээс аль нь илүүц вэ?
A.Олон цагаар суухгүй байх
B.Дүрэм журам баримтлах
C.Өөрийгөө хянахгүй байх
D.Интернет тоглоомд автахгүй байх
Цахим харилцааны давуу талыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A.Харилцаагаа өргөжүүлэх
B.Бусадтай санаа бодлоо солилцох
C.Мэдлэг боловсролоо дээшлүүлэх
D.Мэдээллийг хяналтгүйгээр авах
Нийгмийн өөрчлөлтөд технологийн дэвшилтэй холбоотой гарч ирсэн харилцааны гол хэлбэр аль нь вэ?
A.Хөдөлмөрийн харилцаа
B.Эдийн засгийн харилцаа
C.Цахим харилцаа
D.Соёлын харилцаа
Дэлхийн хотуудыг судалцгаая. Хот гэдэг ойлголт анх хэдий үед хэрхэн бий болсон талаар бичээрэй.
4000 жилийн өмнө ХАА эрхэлдэг хүмүүсийн дотроос урчууд худалдаачид ялгаран төвлөрч суурьшсанаас гэж бичсэн бол
Хүн амын тоо ихтэй /мегалополис/ хотууд аль улсынх болохыг хүснэгтэнд нөхөж бичээрэй.
№ |
Хотын нэр |
Хүн ам /сая/ |
Улсын нэр |
Тивийн нэр |
1 |
Токио |
38,8 |
|
|
2 |
Жакарта |
31,5 |
|
|
3 |
Сөүл |
25,5 |
|
|
4 |
Карачи |
24,3 |
|
|
5 |
Шанхай |
24,2 |
|
|
6 |
Манила |
24,1 |
|
|
7 |
Нью-Иорк |
23,6 |
|
|
8 |
Мумбай |
23,6 |
|
|
Токио - Япон, Жакарта - Индонез, Сөүл - БНСУ, Карачи - Энэтхэг
Шанхай - БНХАУ, Нью- Иорк - АНУ, Манила - Филлиппин, Мумбай - Энэтхэг
Эдгээр хотууд аль тивд хамаарч байна вэ?
№ |
Хотын нэр |
Хүн ам /сая/ |
Улсын нэр |
Тивийн нэр |
1 |
Токио |
38,8 |
|
|
2 |
Жакарта |
31,5 |
|
|
3 |
Сөүл |
25,5 |
|
|
4 |
Карачи |
24,3 |
|
|
5 |
Шанхай |
24,2 |
|
|
6 |
Манила |
24,1 |
|
|
7 |
Нью-Иорк |
23,6 |
|
|
8 |
Мумбай |
23,6 |
|
|
Токио - Ази, Жакарта - Ази, Сөүл - Ази, Карачи -Ази
Шанхай - Ази, Манила - Ази, Нью-Иорк - Хойд Америк, Мумбай - Ази
Дөрвөн сая орчим оршин суугчтай. Өмнөд Африкийн КЕЙПТАУН хот цэвэр усны хомсдолд оржээ. 1995 оноос хойш тус хотын хүн ам 79% -иар өссөн ч цэвэр усны нөөц нь ердөө л 15%-иар нэмэгджээ. Тухайн хотын оршин суугчдын хоногийн цэвэр усны хэрэглээг 50 литрээр хязгаарлаж байна. Тус хотын усны хямралд өртсөн 3 гол шалтгааныг тодорхойлж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлийг гаргаарай.
Хүн амын хэт өсөлтийг сааруулах, хязгаарлах
Усны хэрэглээг зөв оновчтой зохицуулж менежмент боловсруулах
Усны нөөц сан бий болгож, цэвэрлэх байгууламжийн усыг цэвэршүүлэх дахин ашиглах
Галт уулын талаар судалгаа хийцгээе. Галт уулын дэлбэрэлтийн өмнөх үеийн талаарх төсөөлөлөө бичээрэй.
Дэлбэрэлтийн өмнөх үе: Газар чичирхийлнэ, үе үе утаа гарна, дуу чимээтэй байна гэж хариулсан бол.
Галт уулын дэлбэрэлтийн дараах хүрээлэн буй орчиндоо нөлөөлөх эерэг үр дагавраас тус бүр 2-ыг бичээд тайлбарлаарай.
Хөрсний үржил шим сэргэнэ.
Аялал жуулчлал хөгжинө.
Галт уулын дэлбэрэлтийн дараах хүрээлэн буй орчиндоо нөлөөлөх сөрөг үр дагавраас тус бүр 2-ыг бичээд тайлбарлаарай
Хот тосгод устана
Агаарт хатуу исэл тархаж хүчиллэг тунадас унана
Зургийг ажиглан дэлхий дээрх галт уул ихээр тархсан 3 байршлыг тодорхойлж шалтгааныг тектоник хавтангийн хил заагтай холбон тайлбарлаарай.
Зүүн ба зүүн өмнөд ази орчим Евразийн хавтан ба номхон далайн хавтангийн зааг, Энэтхэг австрали ба Номхон далайн хавтангийн хил зааг
Хойд америкийн баруун эрэг орчим Хойд америкийн хавтан ба Номхон далайн хавтангийн хил зааг
Өмнөд америкийн баруун эрэг орчим Өмнөд америкийн хавтан ба Номхон далайн хавтангийн хил зааг
Дэлхийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдийг тодорхойлцгооё. Астоносферийн давхарга газар хөдлөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?
Астоносфер нь дээд манти болон газрын гадаргын зааг дунд орших уян налархай давхарга юм. Дээд мантигаас ирэх чичирхийлэлийн хүчийг сааруулах үр нөлөөтэй.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичээрэй.
Газар хөдлөлтийн хүчийг .....................магнитудаар хэмжинэ. 2,5-аас бага хүчтэй газар хөдлөлт жилд 1 сая орчим тохиолдох ба өдөрт 8-аас дээш хүчтэй нь 5-10 жилд нэг удаа тохиолдох магадлалтай. Газар хөдлөлтийг ............................ бүртгэж тэмдэглэнэ.
Рихтер, сейсмографт гэж хариулсан бол
Газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүдийг тектоникийн хавтангуудын хил заагтай харьцуулан зүй тогтлыг нь тайлбарлаарай.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нь тектоник хавтангуудын хил заагтай шууд давхцаж байна. Жишээ нь Еврази Номхон далайн хавтангийн зааг, Наска Өмнөд Америкийн хавтангийн зааг г.м бичсэн бол
Газар хөдлөлт нь байгалийн гамшигт үзэгдэл юм. Хэдийгээр бид газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй боловч тохиолдсон үед зөв арга хэмжээг авснаар эрсдлийг бууруулах боломжтой. Газар хөдлөлтийн үед анхаарах шаардлагатай 3 зүйлийг дурьдаарай.
Цонх шил зэрэг хагарах зүйлсээс холдож хана, булан, даацын багана зэрэг аюулгүй газар хоргодох
Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох
Байшин барилга хад чулуу нурж унахаас болгоомжилж нүх гүүрэн гарцнаас холдох
Соёлын өөрчлөлтөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээ нь шинэ бүтээл, ололт амжилт, соёлуудын харилцан нөлөөлөл, нэвчилт, байгаль орчин. Соёлын өөрчлөлтүүд хөгжил дэвшлийг авчрахаас гадна зарим тохиолдолд зөрчлийг бас дагуулдаг. Материаллаг хангамж, өндөр хэрэглээнд хэт их ач холбогдол өгч,мэдлэг, шударга үнэн, хүнлэг сэтгэл зэргээс илүү эрхэмд үзэх явдал гардаг байна. Зохисгүй хэрэглээ, буруу хэвшил,гэмт хэрэг, шударга бус байдал, авлига, байгаль орчинтой зүй бусаар харьцах гэх мэт үзэгдлүүдийг нэрлэж болно.
Дээр дурдсан үзэгдэл ихсэхийг соёл судлалд юу гэж нэрлэдэг вэ?
Соёлын хожимдол
Соёл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явцыг соёлын нэвчилт гэдэг бол үүнд тохирсон жишээ 2-ыг бичнэ үү?
Буддын шашин
Социалист бүтээн байгуулалтын соёлын ололтууд
Кирилл бичиг
Шинэ жилийн баяр гэх зэрэг дээр нэмээд зөв жишээ бичих \заавал үүгээр хязгаарлагдахгүй\
Хүмүүсийн амьдралын хэв маяг, соёлын өөрчлөлтөд байгалийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг жишээгээр тайлбарлаарай.
Соёлын өөрчлөлтөд байгалийн хүчин зүйлс нөлөөлнө. Жишээ нь дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой ган зудын гамшиг, цөлжилт, гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэх зэрэг үзэгдэл ихэссэнээр уламжлалт мал аж ахуйд хандах хандлага өөрчлөлгдөх, хот суурин газарт шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж болно. Мөн байгалийн нөөцийн зүй бус хорогдол нь хүний үйлдлээс ихээхэн шалтгаалж өөрчлөгдөж байна гэх мэтээр суралцагч утга санааг бүрэн гаргаж өөрийн үгээр зөв хариулсан
Соёл шинэ үеийн хүмүүст мэдлэг, туршлага олгоно. Хүмүүс тэр мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан шинэ шинэ мэдлэг, туршлага олж авна. Энэ нь урлагийн аль үүрэг вэ?
A.Гоо сайхны үүрэг
B.Бие хүн төлөвшүүлэх үүрэг
C.Нийгэмшүүлэх үүрэг
D.Танин мэдүүлэх үүрэг