Халтар мана хөөрөг, хаш аяга, монгол гэрийн хийц зэрэг нь урлагийг илэрхийлэх аль ойлголтод багтах вэ?
A.Аливаа зүйлийг төгс эзэмших
B.Хүний бүтээсэн ур ухаан
C.Бодит зүйлийг уран сайхнаар дүрслэх
D.Уран зохиол, дүрслэх урлаг
Хүний бүтээсэн ур хийц, дизайн, ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал, бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр аль нь вэ?
A.Урлаг
B.Үнэт зүйл
C.Мэдлэг
D.Үнэлэмж
Урлагийг “Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, загвар”, “Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал, “Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр” гэж олон янзаар тодорхойлдог. Хүмүүс урлагийг дээрх маягаар олон талаас нь харж тайлбарладаг нь хэр зэрэг өргөн утгатай ойлголт болохыг харуулж байна.
Урлагийг “Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц загвар” гэж тодорхойлбол түүнд холбогдох ойлголтуудаас нэгийг бичнэ үү?
Байшин, барилгын загвар
Монгол гэрийн ур хийц
Хувцас загвар, өнгөний зохицол
Урлагийн “Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал”-ыг илэрхийлэх 2 жишээ бичнэ үү
Алтан гартай эмч, Мэтгэлцэх урлаг, Дипломат урлаг гэх мэт болон холбогдох жишээ \дархан гэх мэт\
Урлагийн нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргүүдээс бичнэ үү ?
Гоо сайхны үүрэг, Бие хүн төлөвшүүлэх үүрэг, Танин мэдэхүйн үүрэг
Замын хөдөлгөөний дүрэм, журам нь соёлын бүрэлдэхүүн хэсгүүдийн алинд нь хамаарах вэ?
A.Хэм хэмжээ
B.Хэл
C.Мэдлэг
D.Үнэлэмж
Дэлхийн газрын гадаргын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг судалцгаая. “Тив нүүх онол” гэж юу вэ? Тайлбарлаарай
Тивүүд тектоник хавтангийн шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр бие биенээсээ холдон салах, хоорондоо түлхэлцэх, зөрөх хөдөлгөөн хийх
Өндөгний хальсыг зөөлөн тоншвол олон хэсэг болж цуурдаг. Дэлхийн гадна талын хатуу бүрхэвч болох чулуун мандал буюу (.........................) үүнтэй адил олон хэсгээс бүрдэх ба .....................................гэнэ.
Литосфер, Тектоник хавтан гэж хариулсан бол
Жилд 6 см-ээр алслан холдож байгаа хоёр хавтан нэг сая жилийн дараа хэдэн км холдохыг тооцоолоорой.
1,000,000 * 6см = 6,000,000 / 100,000 = 60 км холдон сална гэж тооцоолсон бол
Дараах зургуудыг ажиглан ямар хүчин зүйлээс болж өгөршсөн болохыг тайлбарлаж эдгээр өгөршлүүд ямар бүс нутаг илүү тохиолдох вэ?
Хүйтний өгөршил температур ихсэх буурахаас гэж хариулсан бол
Физик өгөршил буюу салхины нөлөөгөөр элэгдсэн гэж хариулсан бол
Биологийн буюу органик өгөршил гэж хариулсан бол
Выберите правильный вариант:
Мне ... понравился американский фильм.
A.много
B.совсем
C.очень
D.чуть
Эстрадын дуу соёлын аль хэлбэрт багтах вэ?
A.Ардын соёл
B.Сонгодог соёл
C.Нийтийн соёл
D.Уламжлалт соёл
Выберите правильный вариант:
По радио сообщили, что завтра будет ... и ветрено.
A. холодный
B.холодная
C.холодны
D.холодно
Анхдагч соёлын хэлбэр аль нь вэ?
A.Дуу хөгжим, нийтийн дуу
B.Домог үлгэр, ардын соёл
C.Уран зураг, симфони
D.Найрал хөгжим, дуурь
Выберите правильный вариант:
Ученик ... ответил на вопросы учителя.
A.правильный
B.правильно
C.равильны
D.правильная
Багаасаа урлагт ойр байсан хүүхэд бие даасан, аливаад хандах үзэл төлөвшиж, хүнтэй харилцах чадвар суусан байдаг. Энэ нь урлагийн аль үүрэг вэ?
A.Нийгмийн үүрэг
B.Гоо сайхны үүрэг
C.Танин мэдэхүйн үүрэг
D.Бие хүн төлөвшүүлэх үүрэг
Монгол ардын уртын дуу бол монголчуудын утга соёлын нэгэн бахархал мөн.
Монгол ардын уртын дуу бол нүүдэлчин Монголчууд Монгол нутагтаа, монгол хэлээр үүсгэн дэлгэрүүлж, өнөөг хүртэл дуулан хөгжсөөр ирсэн Монгол үндэстний дуу хөгжмийн урлагийн хосгүй шилдэг төрөл билээ. ЮНЕСКО “Монгол ардын уртын дуу”-г 2005 онд хүн төрөлхтний аман болон биет бус өвийн шилдэг дээж” гэж зарлан тунхагласан явдал нүүдэлчин Монголчуудын бүтээн хөгжүүлж ирсэн давтагдашгүй өвөрмөц энэхүү урлагийн бүтээл нь дэлхий дахины түгээмэл, хосгүй гайхамшигт үнэ цэнтэй бөгөөд хүн төрөлхтний соёлын өв санд оруулсан хувь нэмэр хэмээн үнэлсэн хэрэг юм.
Уртын дуу соёлын ямар хэлбэрийн жишээ вэ?
Ардын соёл
Өөрийн мэддэг уртын дуунаас 2 –оос доошгүйг бичнэ үү?
Хүрэн толгойн сүүдэр, Жаахан шарга, Эр бор харцага, Дөмөн,Шалзат баахан шарга, Уяхан замба тивийн наран, Хөөрхөн халиун гэх мэт
Уртын дууны үнэ цэнийг хадгалж хамгаалахын тулд юу хийх вэ?
Сурагчид уртын дууг хамгаалах талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэн бичих
Выберите правильный вариант:
В этот праздничный вечер мы ... танцевали.
A.чуть
B.очень
C.много
D.совсем
Урлагийн үүргүүдийг жишээтэй нь зөв харгалзуулна уу.
1 |
Бие хүн төлөвшүүлэх үүрэг |
A |
Хүний амьдралын нарийн төвөгтэй үйл явдлуудын талаар ухааруулж ойлгуулдаг |
2 |
Гоо сайхны үүрэг
|
B |
“0-3 насанд нь хаан мэт тахь, 4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13-25 насанд нь хань мэт зөвлө” гэж сургаж байжээ. |
3 |
Танин мэдэхүйн үүрэг
|
C |
Байгалийн сайхан, нийгмийн сайхан, аж байдлын сайхан, урлагийн сайхан г.м бүхий л сайхан зүйлсийг мэдэрдэг, сайхны хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төлөвшүүлэх |
A.. 1B2A3C
B.1B2C3A
C.1C2A3B
D.1C2B3A
Выберите правильный вариант:
– Мне ... . Закройте, пожалуйста, окно!
A.холодный
B.холодная
C.холодно
D. холодное
Уур амьсгалын өөрчлөлт үр дагаврыг Гренланд арлын жишээн дээр судалцгаая.
Зураг дээрх арлын нэрлээрэй.
Гренланд арал
Тус арлын мөс хайлснаар гарах эерэг үр дагаврыг бичээрэй.
Эерэг үр дагавар нь: Газар тариалан мал ахуй эрхлэх боломж бүрдэнэ. Шинэ суурьшил бий болно.
Тус арлын мөс хайлснаар гарах сөрөг үр дагаврыг бичээрэй.
Сөрөг үр дагавар нь: Мөсөн бүрхэвчийн хэмжээ багасаж цэнгэг усны нөөц хомсдож эхлэнэ, Далайн усны түвшин, температурт өөрчлөлт орно.
Тус арлын 3400 м зузаан, 2,5 сая км3 мөсөн бүрхэвч нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж 1 жилд 250км3 нь хайлж байгаа бол 100 жилийн дараах хэдэн хувь нь хайлах вэ? Тооцоолоорой.
250 * 100 = 25,000 км3
25,000 * 100 / 2,500,000 = 1%
Выберите правильный вариант:
– К сожалению, она придёт очень ... , около 11 часов вечера.
A. поздно
B.рано
C. быстро
D.днём
Выберите правильный вариант:
– Моё любимое время года лето. ... я люблю отдыхать на море.
A.Лето
B.Летний
C.Летнее
D.Летом
Жорж Бизегийн бүтээсэн “Кармен” дуурь бол тайзан дээр хамгаас их тавигдсан бүтээлүүдийн нэг бөгөөд Францын үе үеийн хамгийн шилдэг дуурь билээ. 1875 онд Парисын театрт болсон тоглолт нь амжилтгүй болж, шүүмжлэгчид, олон нийтийн таалалд хүрээгүй “Кармен” Венад болсон нээлтийнхээ дараа алдаршсан. Энэ бол хайр дурлал, хүсэл хясал, үхлийн тухай дуурь. Мөн энэ бол эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэй хүний тухай гайхамшигт домог.
Кармен дуурь соёлын ямар хэлбэрт орох вэ?
Сонгодог соёл
Дуурь, балет, уран зураг гэх мэт урлагийн төрлүүдэд байдаг онцлог шинжүүдээс 2-ыг бичнэ үү?
Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг, Уран сайхны үнэ цэн өндөр, ашгийн нөлөөллөөс ангид хөгждөг, түүнийг хүлээн авахад зохих бэлтгэл шаардлагатай
Кармен дууриас өөр ямар дуурь мэдэх вэ? 2-ыг нэрлэж бичнэ үү?
Сурагч монголын болон гадаадын дууриудаас өөрийн мэддэг хоёрыг нэрлэн бичих
Бодит байдлыг уран сайхны аргаар дүрсэлсэн нь аль вэ?
A.Нийтийн дууны ханхүү, хошин шогийн жүжигчин
B.Хөвсгөлийн торх, Канад хаус
C.Хөгжим, бүжиг, кино
D.Монгол дээл, баяд эмээл
XXзууны дунд үед үүссэн, хамгийн хүртээмжтэй соёлын хэлбэр аль нь вэ?
A.Ардын соёл
B.Сонгодог соёл
C.Дэлхийн соёл
D.Нийтийн соёл
Выберите правильный вариант:
Где здоровье, ... .
A.а дома лучше
B.один за всех
C.здоровый дух
D.там и красота
Выберите правильный вариант:
Холодная зима - ... .
A.белее молока
B.жаркое лето
C.не камень
D.лучшее богатство
Аливаа хүн болон нийгмийн тодорхой бүлгүүд нийгэмд биеэ хэрхэн зөв авч явах тухай заасан, нийгмийн олонхид хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн шаардлага аль нь вэ?
A.Нийгмийн хэм хэмжээ
B.Нийгмийн харилцаа
C.Нийгмийн харилцан үйлдэл
D.Нийгмийн өөрчлөлт
Выберите правильный вариант:
Научился сам, ... .
A.научи другого
B.меньше говори
C.гуляй смело
D.а больше делай
Бид үг ашиглахгүйгээр хоорондоо харилцаж болдог. Тэгвэл өөрийн гэсэн дүрэм, хэл зүйн бүтэцтэй, зорилтот бүлгийн хүмүүст зориулсан хэлийг....................гэдэг
A.Компьютерийн хэл
B.Дохионы хэл
C.Төрөлх хэл
D.Эх хэл
Охин гаднаас бухимдуу орж ирээд “Би өнөөдрийн хийж байгаа ажилдаа нэг апдайт \update буюу өөрчлөлт\ хийхгүй бол болохгүй нь ээ” гэхэд ээж нь ойлгосонгүй, улмаар энэ хоёрын хоорондын харилцаанд асуудал үүсэв. Энэ нь харилцааны үйл явцын ямар ойлголтонд хамаарах вэ?
A.Илэрхийлэх
B.Саад
C.Эргэх холбоо
D.Хүлээн авагч
“Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ. Соёлын өвийг биет ба биет бус өв гэж ангилна. Соёлын биет болон биет бус өвд хамаарах ойлголтуудаас дурдвал: хүүхдийн сэвлэг үргээх ёс, хөшөө дурсгал, ариун дагшин ус мөрөн, үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл, угсаатны хувцас, чимэглэл, угийн бичиг хөтлөх уламжлал зэрэг болно. Үндэснийхээ соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага гэж үздэг. ЮНЕСКО-д бүртгүүлснээр тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал юм.
Дээрх мэдээлэлд дурдсан зүйлс соёлын аль хэлбэрийн жишээ вэ?
Ардын соёлын жишээ юм.
Дээрх мэдээлэлд дурдагдсан соёлын өвүүдийг биет ба биет бусаар нь ангилан бичнэ үү.
Соёлын биет өв |
Соёлын биет бус өв |
|
|
Биет өвд: Хөшөө дурсгал, ариун дагшин ус мөрөн, угсаатны хувцас чимэглэл
Биет бус өвд: Хүүхдийн сэвлэг үргээх ёс, үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл, угийн бичиг хөтлөх уламжлал
Дээрх мэдээлэлд дурдагдсанаас өөр ЮНЕСКО-д бүртгүүлсэн монголын соёлын өвүүдээс 2-оос доошгүйг нэрлэн бичнэ үү
Дэлхийн соёлын өвийн жагсаалт: Орхоны хөндийн дурсгалт газар, 2004 он, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2011 он . Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2015 он .
Дэлхийн байгалийн өвийн жагсаалт: Увс нуурын ай сав газар, 2003 он. Дагуурын ландшафт, 2017 он,
“Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д долоон өв бүртгэгдсэн байна.
1.Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
2.Монгол ардын уртын дуу (2008 он, БНХАУ-тай хамтран)
3.Хөөмэй (2010 он)
4.Монгол наадам (2010 он)
5.Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)
6.Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)
7.Шагайн харваа (2014 он)“Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалт”-д 6 өв бүртгэгдээд байна.
1.Монгол тууль (2009 он)
2.Монгол ардын бүжгийн урлаг - Бий биелгээ (2009 он)
3.Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
4.Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа (2011 он)
5.Монгол уран бичлэг (2013 он)
6.Ботго авахуулах зан үйл (2015 он)
Баримтат өв
Баримтат өвийн үнэт дурсгалуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй дөрвөн судар ном бүртгэгдсэн:
1.“Лу. Алтан товч” (2011 он)
2.“Монгол шунхан Данжуур” (2011 он)
3.“Есөн эрдэнийн Ганжуур” (2012 он)
4.“Сахиусан Дара эх” (2014 он) зэргээс бичсэн
Выберите правильный вариант:
Лучше быть здоровым и богатым, ... .
.
A.чем воровать
B. чем богатый
C.чем бедным и больным
D.что дерево без корней
Уулзах, утсаар ярих, захидал бичих, цахим шуудан илгээх, гэх мэт олон төрлийн арга хэрэгсэлүүд нь харилцааны үйл явцын аль хэсэгт хамаарах вэ?
A.Мэдээллийг илгээгч
B.Мэдээллийг илэрхийлэх
C.Мэдээлэл дамжуулах суваг
D.Мэдээллийг хүлээн авагч
Выберите правильный вариант:
Знание – ... .
A.деньги
B.сила
C.удача
D.матушка
Выберите правильный вариант:
Старых почитай, ... .
A.да душа молода.
B.молодость – не глупость.
C.молодому ошибка – улыбка.
D.молодых поучай.
Хүн эерэг үйлдэл хийснийхээ хариуд ямар нэгэн эерэг хариуг хүсэх хандлагатай байдаг. Жишээ нь найздаа даалгавраа хийхэд нь тусалсан бол дараа нь найзаасаа өөр зүйл дээр туслахыг хүсдэг. Энэ нь харилцан үйлдлийн аль хэлбэрийг харуулсан бэ?
A.Солилцоо
B.Өрсөлдөөн
C.Хамтын ажиллагаа
D.Зөрчилдөөн
Дэлхийн дулааралд нөлөөлөх хүчин зүйлсээс аж үйлдвэрийг жишээ болгон авч үзье
Аж үйлдвэрийн төв гэж юу вэ?
Өөр хоорондоо хэлхээ холбоо багатай боловч нэг дор төвлөрсөн үйлдвэрийн газруудыг хэлнэ. Жишээ нь Эрдэнэт, Дархан
Аж үйлдвэрийн салбаруудын хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг диаграммаар харуулжээ.
Диаграммыг ажиглан хувь хүн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход ямар үүрэгтэй оролцох вэ?
Эрчим хүчний хэмнэлт хийх, Цахилгаан эрчим хүчээ хэмнэх, Хэрэглээндээ хяналт тавьж ухаалаг хэрэглээг эрхэмлэх
Аж үйлдвэрийн салбаруудын хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг диаграммаар харуулжээ. Диаграммыг ашиглан улс орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицохын ямар үүрэгтэй оролцох вэ?
Сэргээгдэх эрчим хүч ашиглах, Цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах, ХАА-н салбарыг эрчимжүүлэх
Диаграммаас ажиглан уур амьсгалд илүү нөлөөлж буй 3 хүчин зүйлсийг хэрхэн бууруулж болох талаар санал дэвшүүлнэ үү.
Эрчим хүчний салбар-Сэргээгдэх эрчим хүчээр солих
Аж үйлдвэр – Хүнд , хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагааг ухаалаг болгох
Тээврийн хэрэгслүүдийг 100% цахилгаан экологит ээлтэй болгох
Выберите правильный вариант:
. ... – самый тёплый месяц года.
A.Январь
B.Десятое
C.Июль
D.Десятого июля
Нийгмийн амьдрал эмх цэгцтэй, хэвийн үргэлжлэх үндэс аль нь вэ?
A.Бүх хүмүүс боловсролтой байх
B.Хүмүүс өөрийн дур зоргоор байх
C.Хүмүүс амиа бодсон харилцаатай байх
D.Хүмүүсийн харилцаа үр дүнтэй байх
Выберите правильный вариант:
Гости с удовольствием ели пирожки ... мясом.
A. в
B. без
C. с
D. за
Выберите правильный вариант:
Раньше моя тётя работала в библиотеке. Сейчас она не работает, ... у неё маленькие дети.
A.если
B.потому что
C.что
D.чтобы
Выберите правильный вариант:
... зданием Монгольского государственного университета
стоит памятник Х.Чойбалсану.
A. На
B. Под
C. Около
D. Перед
Боолчлол, арьс өнгөөр ялгаварлах үзэл нь олон жилийн тэмцэл, зөрчилдөөний үр дүнд арилсан байдаг. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?
A.Зөрчилдөөн бол зөвхөн сөргөлдөөн бүгд сөрөг үр дагавартай
B.Зөрчилдөөн нь зарим асуудлыг илүү танин мэдэх, зөв шийдэх боломж олгодог
C.Зөрчилдөөний шалтгаан, өдөөгчийг олдог байх хэрэгтэй
D.Зөрчилдөөний үр дүн муу байх тохиолдол байдаг