Жадаран овгийн Жамуха сэцэн хэдэн онд Гүр хан хэмээн өргөмжлөгдсөн бэ?
A.
1189 он
B.
1201 он
C.
1204 он
D.
1191 он
E.
1202 он
“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гуа маралын хамт тэнгис далай гаталж ирээд, Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглав” хэмээн ямар сурвалжид тэмдэглэсэн байдаг вэ?
A.
Алангоогийн домогт
B.
Эргүнэ гүнгийн домогт
C.
Монголын нууц товчоонд
D.
Хөх сударт
E.
Аль нь ч биш
XI-XII зууны үед Хамаг монголын ханлиг хаагуур нутаглаж байсан бэ?
A.
Хэрлэн мөрөн
B.
Хэрлэн, Онон, Туулын сав
C.
Орхон, Сэлэнгэ, Онон голын сав
D.
Халх голын ойролцоо
E.
Халх голын ойролцоо
Хүннү улсын түүхэнд холбогдох хот аль нь вэ?
A.
Хархорум хот
B.
Чинтолгойн балгас
C.
Хөх хот
D.
Ордубалик хот
E.
Гуа дов, Лүн хот( Лүнтэн)
Европчууд, Хүннү нараас өвлөн авсан зүйл аль нь вэ?
A.
Дөрөө
B.
Тахир сэлэм
C.
Дуут сум
D.
Ясан нум
E.
Бүгд зөв
“Миний дээд өвөг Буман мэргэн хаан бөлгөө, Баатар хаан бөлгөө” гэж тэмдэглэсэн дурсгал аль нь вэ ?
A.
Культегиний хөшөө
B.
Долоодойн булш
C.
Харбухын балгас
D.
Чигисийн чулууны бичиг
E.
Аль нь ч биш
402 онд хаан суусан, Жужан улсын хаан хэн бэ?
A.
Чаругуй
B.
Шэлүнь
C.
Хэлянь
D.
Анахуань
E.
Буман
Дорнод аймгийн Тамсагбулагийн суурин аль үед холбогдох вэ?
A.
Хуучин чулуун зэвсгийн үе
B.
Шинэ чулуун зэвсгийн үе
C.
Дунд чулуун зэвсгийн үе
D.
Хүрэл зэвсгийн үе
E.
Хүннүгийн үе
Төв Азийн нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү хэдэн онд байгуулагдсан бэ?
A.
МЭӨ198 он
B.
МЭӨ 209 он
C.
48 он
D.
93 он
E.
189 он
- Чулуун зэвсгийн судалгаагаар Монгол нутагт хэдий үеэс хүн амьдарч эхэлсэн гэж үздэг вэ?
A.
1 сая жилийн өмнөөс
B.
800 мянган жилийн өмнөөс
C.
40 мянган жилийн өмнөөс
D.
500 мянган жилийн өмнөөс
E.
80 мянган жилийн өмнөөс
- Чулуун зэвсгийн судалгаагаар Монгол нутагт хэдий үеэс хүн амьдарч эхэлсэн гэж үздэг вэ?
A.
1 сая жилийн өмнөөс
B.
800 мянган жилийн өмнөөс
C.
40 мянган жилийн өмнөөс
D.
500 мянган жилийн өмнөөс
E.
80 мянган жилийн өмнөөс
Өвөр Монголын ноёд Манжид хэдэн онд дагаар орсон бэ?
A.
1636 он
B.
1648 он
C.
1686 он
D.
1691 он
E.
1689 он
Өндөр гэгээн Занабазарын зохиосон үсэг аль вэ?
A.
Соёмбо үсэг
B.
Вагиндра үсэг
C.
Тод үсэг
D.
Али гали үсэг
E.
Дөрвөлжин үсэг
Хиргисүүр археологийн аль үеийн дурсгал вэ?
A.
Дээд палеолит
B.
Мезолит
C.
Неолит
D.
Хүрэл, түрүү төмөр
E.
Хүннү
1997 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ургийн овгийг сэргээн хэрэглүүлэх болсны зорилго юу вэ?
A.
Монгол улсын удмын сангийн аюулгүй байдлыг хангах
B.
Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хангах
C.
Монгол улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах
D.
Монгол улсын хүүхэд, өсвөр үеийн аюулгүй байдлыг хангах
E.
Монгол улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах
Иргэдээ гэмт халдлагын золиос болохоос сэргийлэх бодлого боловсруулж ажиллах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?
A.
Монгол улсын дотоод аюулгүй байдал
B.
Монгол улсын хүрээлэн буй орчны аюулгүй байдал
C.
Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал
D.
Монгол улсын хүний аюулгүй байдал
E.
Монгол улсын мэдээллийн аюулгүй байдал
1990 оноос хойш Монгол улсын гадаад бодлогод гарсан гол өөрчлөлт юу вэ?
A.
Хятад, Оростой харилцах харилцааг хязгаарлах чиг шугам баримталсан
B.
Бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулах болсон
C.
АНУ-ын эрх ашгийг түлхүү анхаарах бодлого баримталсан
D.
Япон улстай харилцах харилцаандаа түлхүү анхаарах болсон
E.
Баруун Европын орнуудтай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхэд түлхүү анхаарах
1990 оноос хойш Монголд хэвлэл мэдээллийн тоо огцом нэмэгдсэн нь юутай холбоотой вэ?
A.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор орж ирсэн
B.
Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хувьчилсан
C.
Олон урьгальч үзэл дэлгэрч, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрэгжих болсон
D.
Хэвлэх үйлдвэрүүдийн хүчин чадал эрс нэмэгдсэн
E.
Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтаа багасгасан
1990-ээд онд Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд шилжих болсны гол шалтгаан юу вэ?
A.
Төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулахын тулд
B.
Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж байхын тулд
C.
Ард иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд
D.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихийн тулд
E.
Гадаад валютыг дотоод зах зээлээс шахаж гаргахын тулд
Малчдыг өмч хувьчлалд хэрхэн оролцуулсан бэ?
A.
Хөдөө аж ахуйн нэгдлийн мал сүрэг, өмч хөрөнгийг хувьцаа хэлбэрээр тараасан
B.
Малчид хоршоо байгуулан тендерт оролцож, хөдөө аж ахуйн нэгдлийн өмчөөс эзэмших болсон
C.
Малчид дуудлага худалдаанд оролцох замаар мал сүргийг хувьдаа авсан
D.
Маллаж буй малыг бүхэлд нь тухайн малчны өмчид шилжүүлсэн
E.
Хөдөө аж ахуйн нэгдлүүдтэй өмчийн гэрээ байгуулж хувьчлалд оролцуулсан
1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдлыг тодорхойлно уу
A.
Социалист хөгжлийн чиг баримжааг засаж сайжруулах боломжтой болсон
B.
Социалист системийн орнуудаас холдон хөндийрсөн
C.
Англи, Франц зэрэг орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн
D.
НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх болзлыг хангасан
E.
Хүний эрх, эрх чөлөөг хангах нийгэм-улс төрийн тогтолцоонд шилжсэн
1990 оны 3-р сарын 7-нд Монголын Ардчилсан Холбооноос улс төрийн өлсгөлөн зарлахдаа эрх баригчдад ямар шаардлага тавьсан бэ?
A.
Цалин тэтгэвэрийг нэмэх замаар ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх
B.
Олон намын оролцоотой ардчилсан сонгуулийг яаралтай явуулах
C.
Төрийн эрх мэдлийг ардчилсан хүчнүүдэд тайван замаар шилжүүлэх
D.
МАХН-ын үйл ажиллагааг төрөөс тусгаарлаж, улс төрийн бүх хүчнийг тэгш оролцуулсан Ардын Түр Хурлыг байгуулах
E.
Монгол Ардын Хувьсгалт Намыг татан буулгах
1989 оны 12-р сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын ордны талбайд болсон цуглаан дээр улс төрийн ямар хүчин байгуулагдсаныг зарласан бэ?
A.
Монголын Ардчилсан Нам
B.
Монголын Ардчилсан Холбоо
C.
Шинэ үе бүлгэм
D.
Шинэ Дэвшилтэт Холбоо
E.
Монголын Үндэсний Дэвшлийн Нам
1990 оны Монголын ардчилсан хувьсгалд нөлөөлсөн гадаад хүчин зүйл юу вэ?
A.
ЗХУ-аас эдийн засгийн тусламж авахын тулд
B.
ЗХУ-аас холдож хөндийрөхийн тулд
C.
Социалист системийн мухардал, задрал
D.
НҮБ дахь байр сууриа бэхжүүлэхийн тулд
E.
ЗХУ-ын улс төр, цэргийн хүч нөлөө буурсныг ашигласан
1945 оны 10-р сарын 20-нд БНМАУ-д тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулсан. Уг санал хураалтыг явуулах болсны учир юу вэ?
A.
ЗХУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд
B.
БНМАУ-ын Үндсэн хууль дахь тусгаар тогтнолын асуудалтай холбогдох зарим заалтыг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх
C.
АНУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд
D.
ДИУ-аас тавьсан болзлыг хангаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд
E.
Японы эсрэг дайнд оролцох эсэх асуудлаар санал хураасан
1939 оны Халх голын дайны шалтгаан юу вэ?
A.
Японыг Монголын эсрэг турхирах Хятадын бодлого
B.
ЗХУ-ын зүүн хойд Хятадад нөлөөгөө тогтоох сонирхол
C.
Социалист, капиталист лагерийн зөрчил, өрсөлдөөн
D.
Монголын удирдагчдын улс төрийн алдаатай шийдвэр
E.
ЗХУ, Японы улс төрийн бодлогын зөрчилдөөн, өрсөлдөөн
1930-аад онд Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг юу вэ?
A.
Олон мянган хүн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон
B.
БНМАУ, ЗХУ-ын харилцаа хөндийрсөн
C.
ЗХУ эдийн засгийн тусламж үзүүлэхээ зогсоосон
D.
Монгол улсын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрөхгүй байх шалтаг болгосон
E.
Япон улс шалтаг болгон Монголын хилд халдах болсон
1937-1939 онд Монголд тоталитар дэглэм тогтож, улс төрийн хэлмэгдүүлэлт гүнзгийрэх дотоод нөхцөл бүрджээ. Энэ үед хүчний байгууллагын бүх эрх мэдэл хэний гарт төвлөрсөн бэ?
A.
Г.Цэрэндорж
B.
Г.Дамба
C.
Д.Лувсаншарав
D.
Х.Чойбалсан
E.
Ю.Цэдэнбал
1932 оны зэвсэгт бослогын түүхэн сургамж юу вэ?
A.
Шашны хэт даврагчид зэвсэгт бослого гаргадгийг сануулдаг
B.
Нийгэмд баян хоосны ялгааг гүнзгийрүүлж болохгүйг сануулдаг
C.
Чинээлэг аж ахуйтнууд зөвхөн хувийн эрх ашгаа эрхэмлэдгийг сануулдаг
D.
Хууль эрх зүйн сул орчин зэвсэгт бослого гарах боломж олгодгийг сануулдаг
E.
Төр засгийн алдаатай бодлогын улмаас зэвсэгт бослого гарч болохыг сануулдаг
1932 оны зэвсэгт бослогын шалтгаан юу вэ?
A.
Зүүнтний алдаатай бодлого
B.
Баруунтны алдаатай бодлого
C.
Хятадын хагалан бутаргах бодлого
D.
Нутаг орноо Хасагийн дээрэмчдээс хамгаалахын тулд
E.
Үндэсний цөөнхийг ялгаварлан гадуурхсанаас
Зүүнтний хамтралжуулах бодлогын үр дагавар юу вэ?
A.
Мал аж ахуйн салбарын хөгжил түргэссэн
B.
Малын тоо толгой ихээр өссөн
C.
Нийгэмд баян хоосны ялгаа нэмэгдсэн
D.
Малын тоо толгой ихээр хорогдсон
E.
Хувийн өмч устаж, улс хоршооллын өмч ноёрхох болсон
Коминтерний заавраар улс орондоо “Нийгэм журам” байгуулах зорилт тавин ажиллаж байсан улс төрийн зүтгэлтнүүдийг хэрхэн нэрлэж байсан бэ?
A.
Зүүнтэн
B.
Баруунтан
C.
Хөдөөнийхөн
D.
Шашныхан
E.
Язгууртнууд
БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн агуулгад аль нь хамаарах вэ?
A.
Эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцсэн хувьсгалыг туйлд хүргэхээр заасан
B.
Монгол улсад улсын, хувийн, хоршооны өмчийн хэлбэрүүдийг зөвшөөрсөн
C.
МАХН бол төр нийгмийн удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин болохыг заасан
D.
Монгол улсын иргэд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй ялгаваргүйгээр тэгш эрхтэйг тунхагласан
E.
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилт дэвшүүлсэн
Монголд Бүгд найрамдах засаг тогтоон хүн төрөлхтний хөгжлийн замыг шат дараалан туулах ёстой хэмээн үзэж байсан улс төрийн зүтгэлтэн хэн бэ?
A.
Ю.Цэдэнбал
B.
С.Данзан
C.
З.Шижээ
D.
Д.Төмөр-Очир
E.
Ө.Бадрах
1923 онд боловсруулсан Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх баримт бичигт “...Олон их бага улс дотроос эзэрхэг шунахай, хурц эрдэмтэй, бүдүүлэг гэх мэт дүрс чанар адилгүй бөгөөд...шилэн сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк гэх мэтээр дэс дараалан орно” хэмээн заажээ. Уг мэдээний агуулгыг тодорхойлно уу.
A.
Монгол улс зөвхөн Герман, Орос, Америктай улс төр, эдийн засгийн харилцаа тогтооно
B.
Монгол улс нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө Герман, Орос, Америкийн дараа орно
C.
Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход нэн тэргүүнд Герман улсыг үлгэр болгох хэмээжээ
D.
Герман, Орос, Америк улсыг эзэрхэг шунахай, хурц эрдэмтэй, бүдүүлэг хэмээжээ
E.
Дэлхийн улсуудыг их, бага хэмээн хувааж Герман, Орос, Америкийг жишээ болгожээ
Гадаад Монголын Засгийн газар автономит эрхээсээ хэзээ, юуны учир татгалзсан бэ?
A.
1919 оны 10-р сард Чен И-гийн 64 зүйл гэрээг зөвшөөрснөөр
B.
1919 оны 11-р сард Сюй Шү Жаны сүрдүүлгийн улмаас
C.
1918 оны 12-р сард ЗОУ-ын ятгалгаар
D.
1919 оны 7-р сард атаман Семеновын шахалтаар
E.
1919 оны 2-р сард Нармай Монголын хөдөлгөөнд нэгдэн орсноор
1913 оны “Бээжингийн тунхаг бичиг”-ийн агуулга аль вэ?
A.
Гадаад Монголыг ДИУ-ын муж болохыг Орос улс зөвшөөрсөн
B.
Монголын тусгаар тогтнолыг Хятад, Орос улс зөвшөөрсөн
C.
Орос улс Монголд дахь хятадын эзэн эрхийг, Монголын автономит эрхийг ДИУ тус тус зөвшөөрсөн
D.
Гадаад Монголыг Орос улсын автономи болохыг ДИУ зөвшөөрсөн
E.
Гадаад Монголыг ДИУ, Хаант Орос улс хуваан эзлэхээр тохирсон
Монгол улсыг өөртөө нэгтэн захирах бодлогыг аль улс баримталж байсан бэ?
A.
АНУ
B.
Герман улс
C.
Хаант Орос улс
D.
ДИУ
E.
Англи улс
Улсын Дээд, Доод хурал байгуулагдсаны ач холбогдол юу вэ?
A.
Монголын нийгмийн бүхий л давхрагын ашиг сонирхлыг хангах бололцоо бүрдсэн
B.
Гадаад улс орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлсөн
C.
Ард иргэд улс төрийн хэрэгт шууд оролцох боломжтой болсон
D.
Монгол улс парламентийн засаглалд шилжсэн
E.
Улс орны аливаа хэргийг зөвлөн хэлэлцэж шийдвэрлэхэд ардчилсан зарчмыг нэвтрүүлэх алхам болсон
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ач холбогдол юу вэ?
A.
Манжийн эрхшээлээс гарч үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн
B.
Таван яам бүхий үндэсний Засгийн газар байгуулагдсан
C.
Монгол улс автономит эрхтэй оршин тогтнох болсон
D.
Монгол, Оросын улс төр эдийн засгийн харилцаа сэргэсэн
E.
Монгол овогтон нэгдмэл нэг улс болон тогтсон