Генийн инженерчлэлийн аргад тохирох өгөгдлийг сонгоорой.
A.
өсөлт сайтай ургамлуудыг хооронд нь эрлийзжүүлэх
B.
бактераас антибиотик гарган авах
C.
өсөлтийн дааврын генийг бактерт шилжүүлэн суулгах
D.
уламжлалт ургамлуудыг селекцийн аргаар гарган авах
E.
амьтны нойр булчирхайнаас инсулин ялган авах
Амьд биеийн үйл ажиллагааг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг биотехнологи гэнэ. Дараах бичил биетнүүдийг биотехнологид ямар зорилгоор ашигладаг болохыг зөв тохируулна уу.
Бичил биетэн |
антибиотик үйлдвэрлэл |
хүнсний үйлдвэрлэл |
биотүлш үйлдвэрлэл |
металл олборлолт |
|
A |
хемотроп бактер |
√ |
х |
х |
√ |
В |
хөгц мөөг |
√ |
√ |
√ |
х |
С |
бифидобактер |
х |
√ |
x |
√ |
D |
хөрөнгө мөөг |
х |
√ |
√ |
х |
E |
вирус |
√ |
х |
√ |
х |
A.
хемотроп бактер √ х х √
B.
хөгц мөөг √ √ √ х
C.
бифидобактер х √ x √
D.
хөрөнгө мөөг х √ √ х
E.
вирус √ х √ х
Улаан цэцэгтэй сарнайг, цагаан цэцэгтэй сарнайтай эрлийзжүүлжээ. 1-3 дугаарт харгалзах сарнайн цэцгийн генотипийг зөв тодорхойлсон мөрийг сонгоорой.
A.
Аа Аа аа
B.
АА аа Аа
C.
Аа аа АА
D.
АА Аа Аа
E.
Аа аа аа
Эхээс төрөөд 7 хоносон монгол хонины 25 хурганы амьдын жинг судалж үзэв. Хурганы амьдын жинг хамгийн багаас нь жингийн дарааллаар жагсаан бичиж вариацийн эгнээг гаргав. Хамгийн бага жинтэй хурга 2, хамгийн их жинтэй хурга 3 байсан бол M=xifiN томьёог ашиглан хургануудын дундаж жинг олоорой.
амьдын жин, кг (xi ) |
3.0 |
3.5 |
4.0 |
4.5 |
5.0 |
хурганы тоо ( fi ) |
2 |
6 |
10 |
4 |
3 |
A.
4.0 кг
B.
3.5 кг
C.
4.5 кг
D.
3.0 кг
E.
4.20 кг
Байгалийн шалгарлын онцлогт тохирох хариултыг сонгоорой
|
Хөдөлгөгч хүч |
Шалгарлын мөн чанар |
Шалгарлын үр дүн |
А |
хүн |
орчны нөхцөлд дасан зохицсон бодгаль үлдэнэ |
үүлдэр, сорт үүснэ |
В |
хүн |
хүний хэрэгцээнд харьцангуй зохицсон бодгаль үлдэнэ |
үүлдэр, сорт үүснэ |
С |
хүн |
орчны нөхцөлд дасан зохицсон бодгаль үлдэнэ |
зүйл үүснэ |
D |
гадаад орчин нөхцөл |
хүний хэрэгцээнд харьцангуй зохицсон бодгаль үлдэнэ |
үүлдэр, сорт үүснэ |
E |
гадаад орчин нөхцөл |
орчны нөхцөлд дасан зохицсон бодгаль үлдэнэ |
зүйл үүснэ |
A.
гадаад орчин нөхцөл орчны нөхцөлд дасан зохицсон бодгаль үлдэнэ зүйл үүснэ
B.
хүн хүний хэрэгцээнд харьцангуй зохицсон бодгаль үлдэнэ үүлдэр, сорт үүснэ
C.
хүн орчны нөхцөлд дасан зохицсон бодгаль үлдэнэ зүйл үүснэ
D.
гадаад орчин нөхцөл хүний хэрэгцээнд харьцангуй зохицсон бодгаль үлдэнэ үүлдэр, сорт үүснэ
E.
хүн орчны нөхцөлд дасан зохицсон бодгаль үлдэнэ үүлдэр, сорт үүснэ
Уураг нийлэгжлийн трансляцийн үйл явцыг дүрслэв. мРНХ-ийн дагуу нийлэгжсэн уургийн амин хүчлийн дарааллыг тодорхойлно уу.
A.
мет- вал- ала- глу- тир- про- фен
B.
мет- ала- вал- глу- про- тир- фен
C.
мет- глу- про- ала- вал- фен- тир
D.
мет- про- тир- ала- вал- фен- глу
E.
мет- фен- про- глу- вал- тир- ала
Зүйл бүхэн бөөмийн хромосомын бүрдэл буюу кариотиптэй. Эрүүл эмэгтэй хүний кариотипийг сонгоорой.
A.
23 хос Х
B.
44 Y
C.
22 хос ХХ
D.
22 хос ХY
E.
44 Х
ДНХ-ийн молекулд аденин 20%-ийг эзлэх бол гуанин хэдэн хувийг эзлэх вэ?
A.
80%
B.
20%
C.
40%
D.
30%
E.
60%
Эсэд уураг нийлэгжих үйл явцыг загварчлан үзүүлэв. Бүдүүвчийн C, D хэсэгт тохирох хариултыг зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу.
A.
уураг транскрипц
B.
мРНХ транскрипц
C.
амин хүчил трансляц
D.
уураг трансляц
E.
мРНХ трансляц
Мейоз хуваагдлын үр дүнд хромосомын ямар бүрдэлтэй, хэдэн төл эс үүсэх вэ?
A.
2n 2n 2n 2n
B.
n n
C.
2n 2n
D.
n n n n
E.
2n
Мейоз хуваагдлын онцлог шинжүүдийг нэрлэнэ үү.
1. бэлгийн эсийн хуваагдал
2. биеийн эсийн хуваагдал
3. диплойд бүрдэлтэй эс үүснэ
4. гаплойд бүрдэлтэй эс үүснэ
5. 4 төл эс үүснэ
6. 2 төл эс үүснэ
A.
1, 3, 6
B.
2, 3, 5
C.
1, 4, 5
D.
2, 4, 5
E.
1, 4, 6
Дархлааны эсүүдийн төрөл болох “лимфоцит” эсийн онцлогийг нэрлэнэ үү
1. лейкоцитын ихэнх хэсгийг бүрдүүлдэг
2. эсрэг төрөгчийг өвөрмөцөөр таньдаг
3. фагоцитозыг нэг удаа хийгээд үхдэг
4. өвөрмөц дархлааны хариу урвал явуулдаг
5. шимэгч хорхойг устгах чадвартай
A.
2, 3
B.
2, 4
C.
1, 4
D.
3, 4
E.
1, 5
Дараах тохиолдлуудаас идэвхгүй дархлааны хэлбэрүүдийн зөв хослолыг олно уу.
|
эхийн хөхний сүүгээр хооллох |
халдварт өвчин тусаад эдгэрэх |
халдварын эсрэг вакцин тариулах |
А |
В |
эмчилгээний ийлдэс сэлбүүлэх |
С |
D |
чөмөг шилжүүлэн суулгах |
E |
|
A.
халдварын эсрэг вакцин тариулах - эхийн хөхний сүүгээр хооллох
B.
халдварын эсрэг вакцин тариулах - халдварт өвчин тусаад эдгэрэх
C.
эмчилгээний ийлдэс сэлбүүлэх - эхийн хөхний сүүгээр хооллох
D.
эмчилгээний ийлдэс сэлбүүлэх - халдварт өвчин тусаад эдгэрэх
E.
чөмөг шилжүүлэн суулгах
Халдварт өвчнүүдийн дамжих зам, урьдчилан сэргийлэх аргыг зөв тодорхойлсон хариултыг сонгоорой.
|
Өвчний нэр |
Халдвар дамжих зам |
Урьдчилан сэргийлэлт |
|||
бэлгийн |
амьсгал |
хоол хүнс |
вакцин |
ариун цэвэр |
||
А |
сүрьеэ |
√ |
|
|
√ |
|
В |
ДОХ |
√ |
|
|
√ |
|
С |
улаан бурхан |
|
|
√ |
|
√ |
D |
салхин цэцэг |
|
√ |
|
√ |
|
E |
урвах тахал |
|
√ |
|
√ |
|
A.
салхин цэцэг √ √
B.
ДОХ √ √
C.
улаан бурхан √ √
D.
сүрьеэ √ √
E.
урвах тахал √ √
Дараах өвчнүүдийн алинд нь антибиотик эмчилгээ тохирох вэ?
A.
коронавирус
B.
улаан бурхан
C.
салхин цэцэг
D.
сүрьеэ
E.
томуу
Гадны цочруулд хариу үйлдэл үзүүлэх үйл явцыг харуулсан рефлексийн нум (1-4) -ыг зургаар илэрхийлэв. Мэдрэлийн импульс нугасанд хүрэх өгсөх замыг хариуцдаг бүрдэл хэсгүүдийг тодорхойлно уу.
A.
2-эффектор эрхтэн 4-мэдрэхүйн нейрон
B.
2-эффектор 3-хөдөлгөөний нейрон
C.
1-рецептор 3- хөдөлгөөний нейрон
D.
3- хөдөлгөөний нейрон 4-эффектор эрхтэн
E.
1-рецептор 2-мэдрэхүйн нейрон
Орчны температураас хамаарч хүний биеийн температур хэрхэн өөрчлөгдсөн үр дүнг графикаар харуулжээ. B нөхцөлд хүний биед явагдах өөрчлөлтийг илэрхийлсэн хариуг сонгоорой.
1.цусны судас өргөснө
2.цусны судас нарийсна
3.хөлс ялгарахаа болино.
4.хөлс ихээр ялгарна.
5.шар үсийг өргөгч булчин суларч үс нална.
6.шар үсийг өргөгч булчин агшиж, үс босно.
A.
2, 4, 6
B.
2, 3, 6
C.
1, 3, 5
D.
1, 4, 5
E.
1, 4, 6
Цусан дахь глюкозын хэмжээ өөрчлөгдөхөд хэвийн түвшинг хадгалах зохицуулгыг зөв тодорхойлно уу.
A.
цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ → нойр булчирхайн α эсүүд өдөөгдөнө → глюкагон ялгарна → илүүдэл глюкозыг гликоген болгон элгэнд нөөцөлнө.
B.
цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ → нойр булчирхайн α эсүүд өдөөгдөнө → инсулин ялгарна → илүүдэл глюкозыг гликоген болгон элгэнд нөөцөлнө.
C.
цусан дахь глюкозын түвшин буурна → нойр булчирхайн α эсүүд өдөөгдөнө → глюкагон ялгарна → гликогеныг задалж глюкоз үүсгэнэ.
D.
цусан дахь глюкозын түвшин буурна → нойр булчирхайн β эсүүд өдөөгдөнө → инсулин ялгарна → гликогеныг задалж глюкоз үүсгэнэ.
E.
цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ → нойр булчирхайн β эсүүд өдөөгдөнө → глюкагон ялгарна → гликогеныг задалж глюкоз үүсгэнэ.
Хүний биеийн дотоод шүүрлийн булчирхай нь бие махбодын дотоод орчны тэнцвэрийг зохицуулж байдаг. Өгөгдсөн бүдүүвчид тохирох булчирхайн нэр ба үүргийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу.
A.
дархлааны эсүүдийг боловсруулах, бөөрний дээд булчирхайн тархилаг давхраа
B.
цусан дахь глюкозыг хянах, нойр булчирхай
C.
бодисын солилцооны идэвхийг зохицуулах, бамбай булчирхай
D.
бэлгийн даавар ялгаруулах, өнчин тархи
E.
цусан дахь кальцийг бууруулах, бэлгийн булчирхай
Бөөрний нефронд шүүгдэх болон эргэн шимэгдэх үйл явцын үр дүнд үүссэн эцсийн шээсний найрлага дахь бодисуудыг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.
|
давс |
шээг |
амин хүчил |
глюкоз |
ус |
А |
√ |
√ |
х |
х |
√ |
В |
х |
√ |
√ |
х |
х |
С |
√ |
х |
х |
х |
√ |
D |
х |
х |
√ |
√ |
х |
Е |
√ |
х |
√ |
√ |
х |
A.
х х √ √ х
B.
х √ √ х х
C.
√ х х х √
D.
√ √ х х √
E.
√ х √ √ х
Хүний биеийн зурагт өгөгдсөн “IV” дугаартай ялгаруулах тогтолцооны бүтцийг нэрлэж, гүйцэтгэх үүрэгтэй нь зөв харгалзуулсан хувилбарыг олно уу.
A.
IV-5-d
B.
IV-2-e
C.
IV-3-a
D.
IV-4-c
E.
IV-1-b
Лабораторийн шинжилгээний хэвийн үзүүлэлтэнд үндэслэн дараах хариунаас эрүүл хүний үзүүлэлтийг сонгоорой.
A.
1,4
B.
1,3
C.
2,4
D.
2,5
E.
3,5
Таван сурагчийн зүрхний цохилтын тоог ижил зайнд гүйхээс өмнө болон гүйж ирсэн даруйд хэмжиж үр дүнг графикаар харуулжээ. Аль сурагчийн зүрхний цохилтын тоо (пульс) хамгийн бага өөрчлөгдсөн байна вэ?
A.
4
B.
1
C.
3
D.
2
E.
5
Зурагт цусны эсүүдийг дүрсэлсэн ба “M” үсгээр тэмдэглэсэн эсэд тохирох шинжүүдийг сонгоорой.
1. бөөмтэй
2. бөөмгүй
3. зээрэнцэг хэлбэртэй
4. янз бүрийн хэлбэртэй
5. өнгөгүй
6. улаан өнгөтэй
7. хүчилтөрөгч зөөвөрлөх
8. хамгаалах үүрэгтэй
A.
1, 4, 5, 8
B.
1, 3, 6, 7
C.
2, 4, 6, 7
D.
1, 3, 5, 8
E.
2, 3, 6, 7
Дараах зурагт ургамлын дамжуулах багцыг дүрслэв. Хөрснөөс шингээгдсэн ус, эрдэс бодис ургамалд дээш чиглэлтэй зөөвөрлөгдөхийн тулд бүтцийн аль хэсгээр дамжих вэ?
A.
z- модлог (ксилем)-ийн гуурс
B.
у- долон (камбий)
C.
z- долон (флоэм)-ийн шигшүүрт хоолой
D.
х- долон (флоэм)-ийн шигшүүрт хоолой
E.
х-модлог (ксилем)-ийн гуурс
Транспирацийн ач холбогдлыг тодорхойлсон зөв ойлголтыг сонгоорой.
A.
ургамлын өсөлт хөгжлийг дэмжих
B.
ургамлыг шим бодисоор хангах
C.
ургамлыг ус,эрдэс бодисоор хангах
D.
ургамлыг сэрүүцүүлэх, агаарыг чийгшүүлэх
E.
ургамлын усны нөөцийг нэмэгдүүлэх
Хүнсний бүтээгдэхүүн дэх уураг илрүүлэх Биуретийн туршилтын үйл явцыг өгөв. Гурван хуруу шил авч тус бүрт нь хүнсний бүтээгдэхүүний дээжээс 20 грамм (г) хийсэн.
1-р хуруу шилэнд 20г өндөгний цагаан + 10% NaOH (натрийн гидроксид)+ 1% CuSO4 (зэсийн сульфат) = I
2-р хуруу шилэнд 20г сүү + 10% NaOH+ 1% CuSO4 = II
3-р хуруу шилэнд 20 г нимбэгийн шүүс + 10% NaOH+ 1% CuSO4 = III
Дээрх урвалын үр дүнг I, II, III баганад зөв тодорхойлсон мөрийг олоорой.
A.
цагаан, цагаан, хөх ягаан
B.
хөх ягаан, хөх ягаан, шаргал
C.
хөх ягаан, цагаан, хөх ягаан
D.
хөх ягаан, хөх ягаан, хөх ягаан
E.
цагаан, хөх ягаан, шаргал
Ургамалд шим бодис нийлэгжих үйл явц навчинд явагдана. Навчны
бүтцийн дараах хэсгүүдийн аль нь хлорофиллын молекул агуулахгүй вэ?
1. дээд, доод эпидермис
2. баганан эд
3. хөвсгөр эд
4. амсарын эс
5. дамжуулах багц
A.
3, 5
B.
1, 2
C.
1, 5
D.
4, 5
E.
2, 3
Сээр нуруутан амьтдын амьсгалын эрхтний бүтцийн ялгааг зургаар харуулав. Зурагт өгөгдсөн амьсгалын эрхтний дугаар (1-4)- ыг, тухайн амьтны нэртэй (a-d) зөв харгалзуулна уу.
A.
1b, 2c, 3a, 4d
B.
1d, 2c, 3b, 4a
C.
1a, 2b, 3d, 4c
D.
1c, 2d, 3a, 4b
E.
1d, 2b, 3c, 4а
“Тун цөөн хувийг эзэлнэ. Нийгмийн байр суурь нь харьцангуй нээлттэй байдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?
A.
Дундын дунд
B.
Дээдийн дээд
C.
Дундын дээд
D.
Дээдийн доод
E.
Ажилчин анги
Хүний амьсгалын эрхтэн тогтолцооны бүтцийг зурагт харуулжээ. Өгөгдсөн (1,3,5) дугаарт тохирох эрхтний үүргийг зөв тодорхойлсон мөрийг олно уу.
A.
хийн солилцоо хийх,агаарыг шүүх агаарыг дамжуулах
B.
агаарыг шүүх, хийн солилцоо хийх, агаарыг уушгинд дамжуулах
C.
агаар дамжуулах, дуу авиа үүсгэх, агаарыг шүүх
D.
дуу авиа үүсгэх,агаар дамжуулах,хийн солилцоо хийх
E.
дуу авиа үүсгэх, агаар дамжуулах, агаарыг шүүх
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж, нөхцлийг нийгмийн ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
A.
Тэгш бус байдал
B.
Нийгмийн давхраажилт
C.
Нийгмийн нийтлэг
D.
Нийгмийн ялгарал
E.
Нийгмийн давхраа
Цусны эргэлтийн тогтолцоогоор амьсгалын хийн молекулууд зөөвөрлөгдөх хэлбэрүүдийг өгөв. Хүчилтөрөгч (O2) зөөвөрлөгдөх хэлбэрийг сонгоно уу.
A.
оксигемоглобин
B.
карбоксигемоглобин
C.
карбогемоглобин
D.
устөрөгчийн ион
E.
гидрокарбонатын ион
Эсэд явагдах үйл явцыг үгэн тэгшитгэлээр өгөв. Дараахаас аль нь булчингийн эсэд явагдах анаэроб амьсгалыг илэрхийлсэн вэ?
A.
глюкоз → хүчилтөрөгч + нүүрсхүчлийн хий
B.
глюкоз → усан үзмийн хүчил + ус
C.
глюкоз → этилийн спирт + нүүрсхүчлийн хий
D.
глюкоз → сүүний хүчил
E.
глюкоз → нүүрсхүчлийн хий + ус
XX зуунд дэлхийн хүн ам 1.65 тэрбумаас 6 тэрбум болтлоо өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
A.
Нийгмийн бүтэц
B.
Нийгмийн давхраажилт
C.
Нийгмийн гажуудал
D.
Нийгмийн судалгаа
E.
Нийгмийн өөрчлөлт
Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
A.
Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино
B.
Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана
C.
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ хийнэ
D.
Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ
E.
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
Хүн амьсгал гаргах үед хийгдэх үйл явцуудыг сонгоно уу.
1. хавирга доошлон дотогш болно.
2.хавирга дээш өргөгдөн гадагш тэлнэ
3.уушгины багтаамж багасна.
4. уушгины багтаамж ихэснэ.
5. өрц сулран дээшилнэ.
6. өрц агшин доошилно
A.
2, 4, 6
B.
1, 4, 6
C.
1, 4, 5
D.
2, 3, 5
E.
1, 3, 5
Энзим болон субстрат нь хоорондоо “ түлхүүр-цоож” –ийн зарчмаар харилцан үйлчилнэ. Дараах урвалын субстрат болон энзимийг зөв нэрлэсэн мөрийг сонгоно уу.
A.
мальтоз мальтаза
B.
глюкоз глюказа
C.
сахароз сахараза
D.
лактоз лактаза
E.
фруктоз фруктаза
Зурагт өгөгдсөн энзимүүд нь хоол боловсруулах замын ямар эрхтэнд идэвхтэй ажилладаг болохыг X, Y, Z графиктай зөв тохируулна уу.
A.
ходоод, амны хөндий, нарийн гэдэс
B.
амны хөндий, ходоод, нарийн гэдэс
C.
нарийн гэдэс, амны хөндий, ходоод
D.
ходоод, нарийн гэдэс, амны хөндий
E.
амны хөндий, нарийн гэдэс, ходоод
Шим бодисууд нь бага молекулт нэгдэл (мономер)-ээс бүтэх ба тэдгээр нь хоорондоо нэгдэж макромолекул(полимер)-ыг үүсгэдэг. Дараах химийн холбооны “2” дугаарт харгалзах хариуг олоорой.
A.
фосфодиэфирийн холбоо
B.
устөрөгчийн холбоо
C.
ковалент холбоо
D.
гликозидын холбоо
E.
пептид холбоо