ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 3 Минут: 0
B хувилбарын 44-р даалгавар

Иргэн С-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Г орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Г-гийн үйлдлийг хамар хашааны иргэн Ц харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.

Иргэн Г-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ? Ямар хуулийн хүрээнд шийдэгдэх вэ? Доорх өгөгдлийг харгалзах утгатай нь зөв тохируулна уу.

Эрх зүйн зөрчлийн ангилал

Хууль

A

Гэмт хэргийн

1

Эрүүгийн

B

Гэмт хэргийн бус

2

Иргэний

C

Ёс зүйн

3

Захиргааны хэргийн

D

Хуулийн

4

Хөдөлмөрийн

  • A.

    a2

  • B.

    a1

  • C.

    b1

  • D.

    c4

  • E.

    d3

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 43-р даалгавар

Иргэн Ж-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Б орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Б-гийн үйлдлийг хамар хашааны иргэн О харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.

О-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ?

  • A.

    Хуулийн хүрээний               

  • B.

    Гэмт хэргийн бус

  • C.

    Ёс зүйн

  • D.

    Гэмт хэргийн

  • E.

    Хуулийн бус хүрээний

Оноо: 1 Минут: 0
D хувилбарын 34-р даалгавар

Митоз хуваагдлын үр дүнд хромосомын ямар бүрдэлтэй, хэдэн төл эс үүсэх вэ?

  • A.

    n n 

  • B.

    2n 2n 

  • C.

    n n n n 

  • D.

    2n 2n 2n 2n

  • E.

    2n 

Оноо: 2 Минут: 0
C хувилбарын 42-р даалгавар

Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэрэгт аль нь орох вэ?

1. Мал хулгайлах

 2. Эд хөрөнгийг хувьчлан авах

3. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах

4. Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих

  • A.

    1,2,3

  • B.

    1,2,3,4

  • C.

    1,3,4

  • D.

    2,3,4

  • E.

    1,2,4

Оноо: 1 Минут: 0
D хувилбарын 33-р даалгавар

Митоз хуваагдлын онцлог шинжүүдийг  нэрлэнэ үү.

1. бэлгийн эсийн хуваагдал

2. биеийн эсийн хуваагдал

3. диплойд бүрдэлтэй эс үүснэ

4. гаплойд бүрдэлтэй эс үүснэ

5. 4 төл эс үүснэ

6. 2 төл эс үүснэ

  • A.

    2, 4, 5

  • B.

    2, 3, 6

  • C.

    1, 3, 6

  • D.

    1, 4, 6

  • E.

    1, 4, 5

Оноо: 1 Минут: 0
D хувилбарын 32-р даалгавар

Дархлааны эсүүдийн нэг төрөл болох  “нейтрофиль” эсийн онцлогийг нэрлэнэ үү

1. эсрэг төрөгчийг олон удаа залгих чадвартай

2. лейкоцитын ихэнх хэсгийг бүрдүүлдэг

3. фагоцитозыг зөвхөн нэг удаа хийгээд үхдэг

4. шимэгч хорхойг устгах чадвартай

5. өвөрмөц бүтэцтэй эсрэг биеийг бий болгодог

  • A.

    2, 3

  • B.

    1, 4

  • C.

    2, 5

  • D.

    3, 4

  • E.

    1, 2

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 41-р даалгавар

Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?

  • A.

    Хөдөлмөрийн тухай хууль 

  • B.

    Иргэний хууль

  • C.

    Захиргааны хэргийн хууль

  • D.

     Үндсэн хууль 

  • E.

    Эрүүгийн хууль

Оноо: 2 Минут: 0
D хувилбарын 31-р даалгавар

Дараах тохиолдлуудаас идэвхтэй дархлааны хэлбэрүүдийн зөв хослолыг олно уу. 

 

халдварт өвчин тусаад эдгэрэх

эхийн хөхний сүүгээр хооллох

чөмөг шилжүүлэн суулгах

А

В

эмчилгээний ийлдэс сэлбүүлэх

С

D

халдварын эсрэг вакцин тариулах

E

 

  • A.

    чөмөг шилжүүлэн суулгах - халдварт өвчин тусаад эдгэрэх

  • B.

    чөмөг шилжүүлэн суулгах - эхийн хөхний сүүгээр хооллох

  • C.

    эмчилгээний ийлдэс сэлбүүлэх - халдварт өвчин тусаад эдгэрэх

  • D.

    эмчилгээний ийлдэс сэлбүүлэх - эхийн хөхний сүүгээр хооллох

  • E.

    халдварын эсрэг вакцин тариулах

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 40-р даалгавар

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн  гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?

  • A.

    Ар гэрт гэнэтийн ажил гарахад

  • B.

    Насанд хүрээгүй

  • C.

    Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн

  • D.

    Өөрийн хүсэлтээр

  • E.

    Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 39-р даалгавар

Иргэний эрх зүйн харилцаа нь хүний эрх, эрх чөлөөний үндэс болохын хувьд ямар зарчмаар баталгаажсан байдаг вэ?

  • A.

    хүний чөлөөт байдлын

  • B.

    тэгш байдлын

  • C.

    түгээмэл тунхаглалын

  • D.

    эрх үүргийн

  • E.

    чадвар, чадамжийн

Оноо: 1 Минут: 0
D хувилбарын 30-р даалгавар

Халдварт өвчнүүдийн дамжих зам, урьдчилан сэргийлэх аргыг зөв тодорхойлсон хариултыг сонгоорой.

 

Өвчний нэр

Халдвар дамжих зам

Урьдчилан сэргийлэлт

бэлгийн

амьсгал

хоол хүнс

вакцин

ариун цэвэр

A

урвах тахал

 

 

 

B

ДОХ

 

 

 

С

улаан бурхан

 

 

 

D

сүрьеэ

 

 

 

E

салхин цэцэг

   

 
  • A.

    урвах тахал   √   √

  • B.

    ДОХ   √   √

  • C.

    улаан бурхан   √   √

  • D.

    сүрьеэ   √   √

  • E.

    салхин цэцэг   √   √

Оноо: 2 Минут: 0
C хувилбарын 38-р даалгавар

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үнэ цэн, нэр төртэй байх зарчмыг илэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.

  • A.

    Арьс өнгө, хүйс, хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, өмч хөрөнгө, зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлаж  болохгүй

  • B.

    Бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай байх

  • C.

    Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.

  • D.

    Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндлэл хүлээнэ.

  • E.

    Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг.

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 37-р даалгавар

Хүний эрхэм чанарын үндсэн шинжид аль нь хамаарах вэ?

  • A.

    Хүний эрхэм чанар нь хүн бүрд харилцан адилгүй байна    

  • B.

    Хүний эрхэм чанарыг хүнээс салгаж үл болно    

  • C.

    Хүний эрхэм чанар нь хэмжигдэх үнэт зүйл

  • D.

    Хүний эрхэм чанар тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална

  • E.

    Хүний эрхэм чанарт хэн нэгэн нөлөөлж чадахгүй

Оноо: 1 Минут: 0
D хувилбарын 29-р даалгавар

Дараах өвчнүүдийн алинд нь антибиотик эмчилгээ тохирохгүй вэ?

  • A.

    сүрьеэ

  • B.

    урвах тахал

  • C.

    улаан бурхан

  • D.

    уушгины хатгаа

  • E.

    тэмбүү

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 36-р даалгавар

Г. Алмондын судалснаар эвсэл холбооны шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?

  • A.

    Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг

  • B.

    Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт, бослого, үймээн

  • C.

    Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

  • D.

    Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг

  • E.

    Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг

Оноо: 2 Минут: 0
D хувилбарын 28-р даалгавар

Гадны цочруулд хариу үйлдэл үзүүлэх үйл явцыг харуулсан рефлексийн нум (1-4) -ыг зургаар илэрхийлэв. Мэдрэлийн импульсын уруудах замыг хариуцдаг бүрдэл хэсгүүдийг тодорхойлно уу. 

  • A.

    1-рецептор   2-мэдрэхүйн нейрон

  • B.

    3- мэдрэхүйн нейрон   4-хөдөлгөөний эрхтэн

  • C.

    3-эффектор эрхтэн     4-хөдөлгөөний нейрон

  • D.

    3- хөдөлгөөний нейрон      4- эффектор эрхтэн

  • E.

    1-рецептор  3- хөдөлгөөний нейрон  

Оноо: 3 Минут: 0
C хувилбарын 35-р даалгавар

2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй,  23,0 хувь нь дунд зэрэг, 8,2 хувь нь санал нийлдэг гэж үзжээ. Дээрх эх сурвалж ямар асуудлыг хөндөж байна вэ?

  • A.

    Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх шашны судалгааны дүгнэлт

  • B.

    Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал

  • C.

    Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал

  • D.

    Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл

  • E.

    Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага 

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 34-р даалгавар

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.           

  • A.

    Боловсрол олгох

  • B.

    Шүүмжлэл өрнүүлэх

  • C.

    Хяналт тавих

  • D.

    Мэдээлэл олгох

  • E.

    Үзэл суртал номлох

Оноо: 2 Минут: 0
D хувилбарын 27-р даалгавар

Дасгал хөдөлгөөн хийх үед хүний биеийн температур хэрхэн өөрчлөгдсөн үр дүнг графикаар харуулжээ.  А нөхцөлд хүний биед явагдах өөрчлөлтийг илэрхийлсэн хариуг сонгоорой.             

1.цусны судас өргөснө

2.цусны судас нарийсна

3.хөлс ялгарахаа болино.

4.хөлс ихээр ялгарна.

5.шар үсийг өргөгч булчин суларч үс нална.

6.шар үсийг өргөгч булчин агшиж, үс босно.

 

                                                                                                      

  • A.

    1, 4, 6

  • B.

    2, 4, 6

  • C.

    1, 3, 5

  • D.

    2, 3, 6

  • E.

    1, 4, 5

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 33-р даалгавар

Сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

  • A.

    Энгийн олонх

  • B.

    Харьцангуй олонх    

  • C.

    Үнэмлэхүй олонх

  • D.

    Хувь тэнцүүлэх

  • E.

    Саналыг харгалзах

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 32-р даалгавар

Тэгш оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

  • A.

    Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх

  • B.

    Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан  оролцох

  • C.

    Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

  • D.

    Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

  • E.

    Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

Оноо: 2 Минут: 0
D хувилбарын 26-р даалгавар

Цусан дахь глюкозын хэмжээ өөрчлөгдөхөд хэвийн түвшинг хадгалах зохицуулгыг зөв тодорхойлно уу.

                                                                                                  

  • A.

    цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ → нойр булчирхайн β эсүүд өдөөгдөнө → инсулин    ялгарна → илүүдэл глюкозыг гликоген хэлбэрээр элгэнд нөөцөлнө.

  • B.

    цусан дахь глюкозын түвшин буурна → нойр булчирхайн β эсүүд өдөөгдөнө → инсулин   ялгарна  → гликогеныг задалж глюкоз үүсгэнэ.

  • C.

    цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ → нойр булчирхайн α эсүүд өдөөгдөнө → глюкагон ялгарна → илүүдэл глюкозыг гликоген хэлбэрээр элгэнд нөөцөлнө.

  • D.

    цусан дахь глюкозын түвшин буурна → нойр булчирхайн α эсүүд өдөөгдөнө → инсулин     ялгарна → гликогеныг задалж глюкоз үүсгэнэ.

  • E.

    цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ  → нойр булчирхайн β эсүүд өдөөгдөнө → глюкагон    ялгарна  → гликогеныг задалж глюкоз үүсгэнэ.

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 31-р даалгавар

Иргэний нийгмийн төлөвшил улс төрийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?    

  • A.

    Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих

  • B.

    Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх

  • C.

    Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх

  • D.

    Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих

  • E.

    Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ шударгаар өрсөлдөх боломж бий болох

Оноо: 2 Минут: 0
C хувилбарын 30-р даалгавар

Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?

  • A.

    Хүний эрх, эрх чөлөөг эрх үүрэг, хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх

  • B.

    Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж, нийгмийн харилцааг  зохицуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх

  • C.

    Улс төрийн үзэл төлөвших, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих

  • D.

    Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул  тогтолцоог хөгжүүлэх

  • E.

    Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх, эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 29-р даалгавар

Монгол улсын ерөнхийлөгч чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?           

  • A.

    Хууль

  • B.

    Тогтоол

  • C.

    Захирамж

  • D.

    Зарлиг

  • E.

    Тушаал

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 28-р даалгавар

Бүх иргэдэд адил тэнцүү боломж олгохыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?

  • A.

    Зөвшилцөлд хүрэх зарчим

  • B.

    Нээлттэй байх зарчим

  • C.

    Хууль дээдлэх зарчим       

  • D.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

  • E.

    Шударга байх зарчим

Оноо: 2 Минут: 0
C хувилбарын 27-р даалгавар

Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг үндсэн үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.

  • A.

    Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

  • B.

    Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

  • C.

    Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ

  • D.

    Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

  • E.

    Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 26-р даалгавар

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

  • A.

    Гадаад худалдааны бодлого

  • B.

    Олон улсын худалдаа

  • C.

     Барааны нийт эргэлт           

  • D.

    Гадаад худалдааны тэнцэл

  • E.

    Цэвэр экспорт

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 25-р даалгавар

Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

  • A.

    Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

  • B.

    Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ буурч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

  • C.

    Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

  • D.

    Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт буурна

  • E.

    Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт тогтворжино

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 24-р даалгавар

Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

  • A.

    Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

  • B.

    Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

  • C.

    Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна

  • D.

    Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

  • E.

    Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой.

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 23-р даалгавар

Төсвийн дефицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

  • A.

    Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

  • B.

    Төсвийн  зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

  • C.

    Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

  • D.

    Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

  • E.

    Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж  шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 22-р даалгавар

Татвар төлөгчдөд татварын хэмжээ, татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?                                              

  • A.

    Энгийн байх

  • B.

    Шударга байх

  • C.

    Тэгш байх     

  • D.

    Заавал төлдөг байх

  • E.

    Ил тод байх  

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 21-р даалгавар

Хувьцаа гэж юу вэ?

  • A.

    Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

  • B.

    Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

  • C.

    Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

  • D.

    Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

  • E.

    Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 20-р даалгавар

“Говь ХК”-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

  • A.

    Гадаадын хэрэглэгчийн зардал    

  • B.

    Өрх гэрийн зардал  

  • C.

    Төрийн зардал

  • D.

    Аж ахуйн нэгжийн  зардал

  • E.

    Цэвэр экспорт

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 19-р даалгавар

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

  • A.

    Зээлийн хүү

  • B.

    Цэвэр экспорт

  • C.

    Ашиг

  • D.

    Түрээс

  • E.

    Цалин

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 18-р даалгавар

Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү

            1. авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө

            2. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө

            3. бусад соёлыг шууд хуулбарлан дууриах эрх чөлөө              

            4. сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө

            5. бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах эрх чөлөө

  • A.

    1,2,3,5

  • B.

    1,2,3,4

  • C.

     1,2,4,5

  • D.

    2, 3, 4, 5        

  • E.

    2,3,4

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 17-р даалгавар

Эдгээрээс аль нь соёлын эрх чөлөөг илэрхийлэх асуудал вэ?

  • A.

    өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг  мэдрэмж

  • B.

    эрхээ эдлэхгүй байх

  • C.

    хэн нэгний эрх чөлөөнд халдаха

  • D.

    мьдрах хэв маягийг тулгахгүй байх

  • E.

    бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх

Оноо: 3 Минут: 0
C хувилбарын 16-р даалгавар

Соёлын даяаршил нь нийгэмд олон талын боломжийг олгодог. Өгүүлбэрийн эхлэлийг тохирох төгсгөлтэй нь харгалзуулна уу.

a

Олон улсын аялал жуулчлал хүрээгээ тэлж, гадаадын бүтээгдэхүүн, соёлыг

1

орнуудад суралцах боломж

b

Соёл, урлаг, спортын тэмцээний цар

2

улсад өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх боломж

c

Өндөр хөгжилтэй

3

хэрэглэж, шинэ арга технологид суралцах боломж

d

Үндэсний соёлын үйлдвэрлэлээр олон

4

хүрээ, хэлбэр улам бүр өргөжих боломж

  • A.

    a2, b1, c3, d4 

  • B.

    a2, b4, c1, d3

  • C.

    a3, b4, c1, d2 

  • D.

    a4, b1, c2, d3

  • E.

    a3, b2, c4, d1

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 15-р даалгавар

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .................. гэнэ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.      

  • A.

     соёлын даяаршил  

  • B.

    соёлын эрх чөлөө

  • C.

    соёлын үйлдвэрлэл

  • D.

    соёлын аялал жуулчлал     

  • E.

    соёлын орон зай

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 14-р даалгавар

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?

  • A.

    тайзны урлаг

  • B.

    дизайн, дүрслэх урлаг

  • C.

    архитектур    

  • D.

    уламжлалт анагаах ухаан

  • E.

    кино урлаг

Нийт: 13,274