ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 13-р даалгавар

Доорх соёлын хэв маягийг түүхэн дарааллаар нь байршуулна уу.                 

 

1. Эртний

2. Хүй нэгдлийн

3. Дундад зууны

4. Сэргэн мандалтын

5. Шинэ үеийн

6. Орчин үеийн

  • A.

    1,3,2,4,5,6

  • B.

    2,1,3,4,5,6

  • C.

    1,3,2,4,6,5

  • D.

    2,1,3,4,6,5

  • E.

    1,3,2,5,4,6

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 12-р даалгавар

“Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

  • A.

    нэг хэв загварын, олон хэв загварын

  • B.

    эртний, дундад, орчин үеийн

  • C.

    олон улсын, улс үндэстний

  • D.

    ёс суртахууны, шашны

  • E.

    олонхийн, зонхилох, дэд соёл

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 11-р даалгавар

Биелгээ нь Монголчуудын аж амьдралаас үүсчээ. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж, цацлыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг. Биелгээний хөдөлгөөн, дохио зангаа нь мэдлэг, ..................... юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

  • A.

    хэм хэмжээ

  • B.

    мэдрэмж

  • C.

    үнэлэмж

  • D.

    бэлгэдэл

  • E.

    хэл

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 10-р даалгавар

Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү.

  • A.

    Шашин

  • B.

    Мэдрэмж

  • C.

    Шинжлэх ухаан

  • D.

    Домог

  • E.

    Хэл

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 43-р даалгавар

Иргэн С-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Г орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Г-гийн үйлдлийг хамар хашааны иргэн Ц харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.

Ц-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ?

  • A.

    Ёс зүйн

  • B.

    Гэмт хэргийн бус

  • C.

    Гэмт хэргийн

  • D.

    Хуулийн хүрээний

  • E.

    Хуулийн бус хүрээний

Оноо: 2 Минут: 0
C хувилбарын 9-р даалгавар

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнер-ын жишээ загвараас хамгийн тохиромжтойг сонгоно уу.

  • A.

    Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

  • B.

    Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

  • C.

    Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

  • D.

    Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

  • E.

    Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 8-р даалгавар

Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.

  • A.

    Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.

  • B.

    Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтийн суурь шалтгаан мөн

  • C.

    Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн

  • D.

    Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг

  • E.

    Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 7-р даалгавар

“Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

  • A.

    Дээдийн доод

  • B.

    Дээдийн дээд

  • C.

    Дундын дээд

  • D.

    Дундын дунд

  • E.

    Ажилчин анги

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 6-р даалгавар

Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж, нөхцлийг  нийгмийн ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

  • A.

    Нийгмийн нийтлэг

  • B.

    Нийгмийн давхраажилт

  • C.

    Тэгш бус байдал

  • D.

    Нийгмийн ялгарал   

  • E.

    Нийгмийн давхраа

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 5-р даалгавар

XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

  • A.

    Нийгмийн өөрчлөлт

  • B.

    Нийгмийн давхраажилт

  • C.

    Нийгмийн гажуудал

  • D.

    Нийгмийн судалгаа

  • E.

    Нийгмийн бүтэц

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 4-р даалгавар

Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

  • A.

    Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ

  • B.

    Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана

  • C.

    Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино

  • D.

    Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ

  • E.

    Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ хийнэ

Оноо: 2 Минут: 0
B хувилбарын 42-р даалгавар

Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэрэгт аль нь орох вэ?

1. Мал хулгайлах

2. Эд хөрөнгийг хувьчлан авах

3. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах

4. Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих

  • A.

    2, 3, 4

  • B.

    1, 2, 3, 4

  • C.

    1, 2, 3

  • D.

    1, 3, 4

  • E.

    1, 2, 4

Оноо: 3 Минут: 0
C хувилбарын 3-р даалгавар

Доорх ойлголтуудыг тодорхойлолттой нь зөв харгалзуулна уу.

a

Нийгмийн гажуудал

(девиаци)

1

Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөвийг хэлнэ.

b

Аялдах үйлдэл (конформист)

2

Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогц юм.

c

Нийгмийн хяналт

 

3

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг хэлнэ.

  • A.

    a1, b2, c3

  • B.

    a1, b3, c2

  • C.

    a3, b2, c1

  • D.

    a3, b1, c2

  • E.

    a2, b3, c1       

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 2-р даалгавар

Анги танхимдаа дүрсгүйтэхгүй байх, даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

  • A.

    Үе тэнгийнхэн

  • B.

    Гэр бүл

  • C.

    Сургууль

  • D.

    Хэвлэл мэдээлэл

  • E.

    Ажлын байр

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 41-р даалгавар

Ямар байгууллага Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг вэ?

  • A.

    Улсын дээд шүүх

  • B.

    Харъяалах байнгын хороо

  • C.

    Захиргааны шүүх

  • D.

    Харъяа яам, тамгын газар

  • E.

    Үндсэн хуулийн цэц

Оноо: 1 Минут: 0
C хувилбарын 1-р даалгавар

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

  • A.

    Нийгэм

  • B.

    Нийгмийн бүтэц

  • C.

    Нийгмийн байр суурь

  • D.

    Нийгмийн үүрэг

  • E.

    Нийгмийн институт

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 40-р даалгавар

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн  гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?

  • A.

    Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан

  • B.

    Насанд хүрээгүй

  • C.

    Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн

  • D.

    Өөрийн хүсэлтээр

  • E.

    Ар гэрт гэнэтийн ажил гарахад

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 39-р даалгавар

Иргэний эрх зүйн харилцаа нь ямар бүрдэл хэсгүүдтэй вэ?

  • A.

    хувь хүн, төр, байгууллага

  • B.

    агуулга, хэлбэр

  • C.

    хууль, дүрэм, журам

  • D.

    субъект, объект, агуулга

  • E.

    үйлчилгээ, үйл ажиллагаа

Оноо: 2 Минут: 0
B хувилбарын 38-р даалгавар

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үнэ цэн, нэр төртэй байх зарчмыг илэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.

  • A.

    Арьс өнгө, хүйс, хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, өмч хөрөнгө, зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлаж  болохгүй

  • B.

    Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндлэл хүлээнэ

  • C.

    Бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай байх

  • D.

    Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.

  • E.

    Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг.

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 37-р даалгавар

Хүний эрхэм чанар нь ............... шууд холбоотой байдаг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

  • A.

    зохион байгуулалттай

  • B.

    эрх ашигтай

  • C.

    хүний эрхтэй

  • D.

    итгэх итгэлтэй

  • E.

    хандах байдалтай

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 36-р даалгавар

Г. Алмондын судалснаар эвсэл холбооны шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?

  • A.

    Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг

  • B.

    Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт, бослого, үймээн

  • C.

    Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг

  • D.

    Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

  • E.

    Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг

Оноо: 3 Минут: 0
B хувилбарын 35-р даалгавар

2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90 хувь, хувийн телевизэд 78 хувь, FM-радиод 60 хувь гэсэн үнэлгээ өгчээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?

  • A.

    Хэвлэл мэдээллийн байгууллагад шашны судалгаа хийсэн дүгнэлт

  • B.

    Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн төсөөлөл

  • C.

    Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал

  • D.

    Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал

  • E.

    Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 34-р даалгавар

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

  • A.

    Үзэл суртал номлох

  • B.

    Шүүмжлэл өрнүүлэх

  • C.

    Хяналт тавих

  • D.

    Мэдээлэл олгох

  • E.

    Боловсрол олгох

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 33-р даалгавар

Сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

  • A.

    Хувь тэнцүүлэх

  • B.

    Харьцангуй олонх    

  • C.

    Үнэмлэхүй олонх

  • D.

    Энгийн олонх

  • E.

    Саналыг харгалзах

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 32-р даалгавар

Тэгш оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

  • A.

    Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

  • B.

    Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан  оролцох

  • C.

    Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

  • D.

    Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх

  • E.

    Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 31-р даалгавар

Иргэний нийгмийн төлөвшил эдийн засгийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?

  • A.

    Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих

  • B.

    Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх

  • C.

    Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх,  үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх

  • D.

    Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих

  • E.

    Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах

Оноо: 2 Минут: 0
B хувилбарын 30-р даалгавар

Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?

  • A.

    Хүний эрх, эрх чөлөөг эрх үүрэг, хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх

  • B.

    Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж, нийгмийн харилцааг  зохицуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх

  • C.

    Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул  тогтолцоог хөгжүүлэх

  • D.

    Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх, эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх

  • E.

    Улс төрийн үзэл төлөвших, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 29-р даалгавар

Монгол улсын засгийн газар чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?

  • A.

    Тогтоол

  • B.

    Захирамж

  • C.

    Хууль

  • D.

    Зарлиг

  • E.

    Тушаал

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 28-р даалгавар

Бүх иргэдэд адил тэнцүү боломж олгохыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?

  • A.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

  • B.

    Нээлттэй байх зарчим

  • C.

    Хууль дээдлэх зарчим

  • D.

    Шударга байх зарчим

  • E.

    Зөвшилцөлд хүрэх зарчим

Оноо: 2 Минут: 0
B хувилбарын 27-р даалгавар

Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлдэг үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.

  • A.

    Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

  • B.

    Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

  • C.

    Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

  • D.

    Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ

  • E.

    Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 26-р даалгавар

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

  • A.

    Барааны нийт эргэлт

  • B.

    Олон улсын худалдаа

  • C.

    Гадаад худалдааны тэнцэл

  • D.

    Гадаад худалдааны бодлого

  • E.

    Цэвэр экспорт

Оноо: 3 Минут: 0
B хувилбарын 25-р даалгавар

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

  • A.

    Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

  • B.

    Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

  • C.

    Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ

  • D.

    Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

  • E.

    Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 24-р даалгавар

Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

  • A.

    Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

  • B.

    Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

  • C.

    Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

  • D.

    Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой

  • E.

    Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 23-р даалгавар

Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

 

  • A.

    Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

  • B.

    Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

  • C.

    Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

  • D.

    Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

  • E.

    Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж  шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 22-р даалгавар

Татвар төлөгчдөд татварын хэмжээ, татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?

  • A.

    Заавал төлдөг байх

  • B.

    Шударга байх

  • C.

    Тэгш байх

  • D.

    Ил тод байх

  • E.

    Энгийн байх

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 21-р даалгавар

Бонд гэж юу вэ?

  • A.

    Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

  • B.

    Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

  • C.

    Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

  • D.

    Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

  • E.

    Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 20-р даалгавар

“Говь ХК”-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

  • A.

    Төрийн зардал

  • B.

    Өрх гэрийн зардал

  • C.

    Аж ахуйн нэгжийн  зардал

  • D.

    Гадаадын хэрэглэгчийн зардал

  • E.

    Цэвэр экспорт

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 19-р даалгавар

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

  • A.

    Ашиг

  • B.

    Зээлийн хүү

  • C.

    Цалин

  • D.

    Түрээс

  • E.

    төрийн  зардал

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 18-р даалгавар

Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү.

1. авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө

2. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө

3. бусад соёлыг шууд хуулбарлан дууриах эрх чөлөө               

4. сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө

5. бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах эрх чөлөө

  • A.

    2, 3, 4, 5

  • B.

    1, 2, 3, 4

  • C.

    1, 2, 3, 5

  • D.

    1, 2, 4, 5

  • E.

    2, 3, 4

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 17-р даалгавар

Доорх өгөгдлүүдийн аль нь “соёлын эрх чөлөө” хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?

  • A.

    хүн бүрт олгогдсон адил тэгш боломж

  • B.

    эрхээ эдлэхгүй байх

  • C.

    өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж

  • D.

    хэн нэгний эрх чөлөөнд халдах

  • E.

    бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх

Нийт: 13,274