1640 онд Халх – Ойрадын ноёд “Их цааз”-ыг ямар зорилгоор тогтоосон бэ?
A.
Халх – Ойрад хамтарсан цэргийн хүчээр гадагш аян дайн хийх
B.
Монгол ноёд эв эеэ сахиж, дайсны эсрэг хүчээ нэгтгэх
C.
Засагт ханы албатыг булаасан Түшээт ханыг гэсгээх
D.
Ойрадын шашны тэргүүнээр Зая Бандида Намхайжамцыг өргөмжлөх
E.
Халх – Ойрадад алба татварын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх
Лигдэн хааны гадаад бодлого, үйл ажиллагаанд хамаарах нь аль вэ?
A.
Монголд шарын шашныг дэлгэрүүлэхийг оролдож байв
B.
Манжийн хаанд тал засах бодлого баримталж байсан
C.
Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэж байсан
D.
Халх - Ойрадын ноёдтой хамтран “Их цааз”-ыг тогтоов
E.
Мин улсыг эзлэн захирахыг оролдож байв
Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд аймгуудаас бүрдэж байсан улс аль вэ?
A.
Өвөр Монгол улс
B.
Халх улс
C.
Цахар улс
D.
Ойрадын хаант улс
E.
Буриад улс
Монголын Ил хаант улсын газар нутгийг зөв тодорхойлсон нь аль вэ?
A.
Иран, Ирак, Орос, Хятад
B.
Монгол, Хятад, Орос, Армян
C.
Иран, Ирак, Азербайжан, Хятад
D.
Гүрж, Турк, Афганистан, Орос
E.
Иран, Ирак, Азербайжан, Турк
Улсынхаа хүн амыг тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэрэгт хуваан захирч байсан улс аль вэ?
A.
Юань улс
B.
Цагадайн улс
C.
Ил хаант улс
D.
Их Монгол улс
E.
Алтан ордны улс
Чингис хаан Их Монгол улсыг мянгатын системээр зохион байгуулсны ач холбогдол юу вэ?
A.
Зөрчил тэмцэлтэй овог аймгуудыг холтгож суулгасан
B.
Хорезм зэрэг харь улсуудыг захирахад дөхөм болсон
C.
Мянгатуудыг алтан ургийнханд хувь өмч болгож өгсөн
D.
Овог аймгаараа талцан хуваагдах, салан тусгаарлах байдал үгүй болсон
E.
Мянгатын ноёдоор Их эеийг байгуулж, төрийн хэргийг хэлэлцүүлэх болсон
Монгол угсаатны төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэсэн хаан хэн бэ?
A.
Хабул хаан
B.
Чингис хаан
C.
Хотула хаан
D.
Есүхэй баатар
E.
Гүр хаан Жамуха
Чингис хааны “Сартуул иргэнээ алтан аргамжаа тасалдаж, ололцон морилов би” хэмээх үгийн утгыг тайлна уу.
A.
Чингис хааны алтан аргамжийг хулгайлжээ
B.
Сартуул иргэнд зочилжээ
C.
Элчийг нь хөнөөсөн учир Чингис хаан Сартуул улсыг дайлах болсноо зарлажээ
D.
Хоёр улс найрамдлын баталгаа болгож алтан аргамж солилцжээ
E.
Сартуул улс Чингис хаанд барьдаг албаа тасалдуулжээ
Тэмүжинг Хар зүрхний Хөх нуурт Монгол улсын хаанд Чингис цолтойгоор өргөмжилсөн. Үүнээс хойш Их Монгол улс байгуулахад тэрээр хэдэн жил зарцуулсан бэ?
A.
44
B.
22
C.
20
D.
17
E.
27
Монголын эртний нүүдэлчдийн хавсарга аж ахуйд ХАМААРАХГҮЙ нь аль вэ?
A.
Газар тариалан
B.
Ан гөрөө
C.
Шавар ваар, сав үйлдвэрлэл
D.
Төмөрлөгийн үйлдвэрлэл
E.
Нүүдлийн мал аж ахуй
Түрэгүүд хэний эрхшээлээс гарч төр улсаа байгуулсан бэ?
A.
Хүннү
B.
Сяньби
C.
Жужан
D.
Түрэг
E.
Хятан
Зарим түүхчид Жужан улс 330 оны орчим байгуулагдсан гэж үздэг. Уг оныг зуунаар илэрхийлнэ үү.
A.
НТ III зууны сүүлч
B.
НТӨ III зууны эхэн
C.
НТ III зууны эхэн
D.
НТ IV зууны тэргүүн хагас
E.
НТӨ IV зууны II хагас
Хүннү гүрний хүчийг сулруулахын тулд Хань улсын У Ди хааны явуулсан бодлого аль вэ?
A.
Дунхутай харилцаа тогтоож Хүннүг цохих
B.
Хүннүгийн эрхшээл нөлөө тогтсон баруун газар оронд холбоотонтой болох
C.
Хүннүгээс их хэмжээний алба гувчуур татаж авах
D.
Хүннүгийн шаньюйд ван цол олгох
E.
Хүннүгийн нутагт олон тооны хятад хүмүүсийг шилжүүлэн суулгах
Хүннү, Хань улсын хооронд байгуулагдаж байсан гэрээ аль вэ?
A.
Эеэр засах гэрээ
B.
Эв найрамдлын гэрээ
C.
Энх ургийн гэрээ
D.
Найрамдал худалдааны гэрээ
E.
Их цаазын бичиг
Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй хөгжихөд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл юу вэ?
A.
Монгол нутаг дахь хүн амын тоо, нягтрал
B.
Монгол орны байгаль, цаг уурын орчин
C.
Суурьшмал соёл иргэншлийн нөлөөнөөс ангид байсан явдал
D.
Газар тариалан эрхэлж болохуйц гол мөрний сав байхгүй
E.
Бөө мөргөлийн лус савдгийн тухай ойлголт
Хиргисүүрийг зөв оновчтой тодорхойлно уу.
A.
Чулуун зэвсгийн үед холбогдох оршуулга
B.
Евразид тархсан, Монгол нутгаас 1200 гаруйг илрүүлжээ
C.
Хянганы нуруунаас Алтайн нуруу хүртэл тархсан
D.
Гаднаа таних тэмдэггүй шороон булш
E.
Хүрэл, түрүү төмрийн үеийн тахилга ба оршуулгын байгууламж
Дөрвөлжин булш археологийн аль үеийн дурсгал вэ?
A.
Дээд палеолит
B.
Мезолит
C.
Неолит
D.
Хүрэл, түрүү төмөр
E.
Хүннү
Дунд палеолитын үед хөдөлмөрийн багаж зэвсэгт ямар дэвшил гарсан бэ?
A.
Модны уян харимхай чанарыг ашиглан нум сум зохион бүтээсэн
B.
Үлдэц цуулдас гаргах аргаар чулуун зэвсэг хийх болсон
C.
Үзүүр мэсийг ишинд бэхэлж жад хийх болсон
D.
Шавар ваар, сав хийж хэрэглэх болсон
E.
Зэсийг тугалгатай хольж хүрэл боловсруулалт эхэлсэн
Монголын хадны зураг чулуун зэвсгийн аль үеэс эхлэлтэй вэ?
A.
Дээд палеолит
B.
Дунд палеолит
C.
Доод палеолит
D.
Мезолит
E.
Неолит
Доорх ойлголтуудад үндэслэсэн зөв бодомжийг тэмдэглэнэ үү.
Зөөлөн хүч гэдэг нь бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар бусдад нөлөөлөх чадвар |
Гуравдагч хөршийн бодлого нь хоёр хөршийн нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилготой |
Ухаалаг хүч гэдэг нь өөрт байгаа бүх боломжоо тэнцвэртэй хэрэглэх чадвар, үйл ажиллагаа |
A.
Гуравдагч хөршийн бодлого бол зөөлөн ба ухаалаг хүчийг үл харгалзах зарчим, арга зүйд суурилна.
B.
Гуравдагч хөршийн бодлого бол ухаалаг ба зөөлөн хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна.
C.
Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг ба гуравдагч хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна.
D.
Ухаалаг хүчний бодлого бол зөөлөн хүчийг гуравдагч хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.
E.
Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг хүчийг хатуу хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.
Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.
A.
Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа
B.
Эдийн засгийн дипломат ажиллагаа
C.
Соёлын дипломат ажиллагаа
D.
Цахим дипломат ажиллагаа
E.
Улс төрийн дипломат ажиллагаа
“Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хараат байдалд орохоос сэрэмжлэнэ” гэж үзэн үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?
A.
Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
B.
Монгол улс Азийн бүсийн хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
C.
Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
D.
Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
E.
Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголын хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
АСЕАН-ны Бүсийн чуулгын (АРФ) гишүүн орныг тэмдэглэнэ үү.
A.
Иран
B.
ОХУ
C.
Турк
D.
Казахстан
E.
Монгол
Олон улсын байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.
A.
НҮБ
B.
Тоёота корпораци
C.
“Эмнэсти интернэйшнл”
D.
Далай лам
E.
Жихад бүлэглэл
“Хил хязгааргүй эмч нар”, “Эмнэсти Интернэйшнл” зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
A.
Нөлөө бүхий хувь хүн
B.
Олон улсын байгууллага
C.
Үндэстэн дамнасан корпорац
D.
Олон улсын төрийн бус байгууллага
E.
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны прагматик байх бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
A.
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
B.
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
C.
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
D.
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
E.
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
НҮБ-ын энх тайвны элч, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай интернетэд блог хөтөлж үе тэнгийнхэндээ төдийгүй дэлхий нийтэд мэдээлэл түгээжээ. Малала охин олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?
A.
Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
B.
Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
C.
Боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн
D.
Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
E.
Хувийн эрх ашгийн үүднээс үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?
A.
Хөрш орон
B.
Их гүрэн
C.
Бага улс
D.
Дунд улс
E.
Хаант улс
Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?
A.
Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр
B.
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
C.
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
D.
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
E.
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Иргэн Б 2018 онд газар авсан боловч газраа ашиглалгүй 1 жил болжээ. Жилийн дараа газраа эргэхээр очиход нь иргэн Г газар дээр нь хашаа байшин барьсан байв. Иргэн Г-д дүүргийн засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 274 дугаар захирамжаар газар олгосон баримт бичиг байв. Харин иргэн Б-д дүүргийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр захирамж байв. Иргэн Б захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргажээ.
Энэ тохиолдолд Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 12-т “Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүх бус дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан явуулжээ.
Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг иргэн Б эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах болжээ. Иргэн Б нэхэмжлэлдээ юуг тусгах вэ? Зөвийг олно уу?
1 |
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт |
2 |
Өмгөөлөгчийн мэдээлэл |
3 |
Хавсаргасан баримт бичгийн жагсаалт |
A.
1, 3
B.
2, 3
C.
1, 2
D.
1
E.
3
Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү.
A.
Мэдрэмж
B.
Хэл
C.
Шинжлэх ухаан
D.
Домог
E.
Шашин
Доорх ойлголтуудад үндэслэсэн зөв бодомжийг тэмдэглэнэ үү.
Зөөлөн хүч гэдэг нь бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар бусдад нөлөөлөх чадвар, үйл ажиллагаа |
Хатуу хүч гэдэг нь улс төр, эдийн засгийн чадавхдаа дулдуйдан хүчээр түрий барих бодлого |
Ухаалаг хүч гэдэг нь өөрт байгаа бүх боломжоо тэнцвэртэй хэрэглэх чадвар, үйл ажиллагаа |
A.
Зөөлөн хүчний бодлого бол хатуу ба ухаалаг хүчийг зөрчилдүүлэх зарчим, арга зүйд суурилна.
B.
Хатуу хүчний бодлого бол ухаалаг ба зөөлөн хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна.
C.
Ухаалаг хүчний бодлого бол зөөлөн хүчийг хатуу хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.
D.
Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг хүчийг хатуу хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.
E.
Ухаалаг хүчний бодлого бол хатуу ба зөөлөн хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна
Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.
A.
Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа
B.
Эдийн засгийн дипломат ажиллагаа
C.
Соёлын дипломат ажиллагаа
D.
Цахим дипломат ажиллагаа
E.
Улс төрийн дипломат ажиллагаа
Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.
A.
Соёлын дипломат ажиллагаа
B.
Эдийн засгийн дипломат ажиллагаа
C.
Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа
D.
Цахим дипломат ажиллагаа
E.
Улс төрийн дипломат ажиллагаа
“АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?
A.
Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
B.
Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
C.
Монгол улс Азийн бүсийн хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
D.
Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
E.
Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголын хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
АСЕАН-ны Бүсийн чуулгын (АРФ) гишүүн орныг тэмдэглэнэ үү.
A.
Турк
B.
ОХУ
C.
Монгол
D.
Казахстан
E.
Иран
Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.
A.
Далай лам
B.
Тоёота корпораци
C.
НҮБ
D.
“Эмнэсти интернэйшнл”
E.
ЮНЕСКО
“Хил хязгааргүй эмч нар”, “Эмнэсти Интернэйшнл” зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
A.
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
B.
Олон улсын байгууллага
C.
Үндэстэн дамнасан корпорац
D.
Нөлөө бүхий хувь хүн
E.
Олон улсын төрийн бус байгууллага
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
A.
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
B.
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
C.
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
D.
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
E.
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
A.
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
B.
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
C.
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
D.
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
E.
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх