ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 23-р даалгавар

Далайн уснаас дээж авч, орчинг хэмжихэд pH=8.0 байсан бол усан дахь устөрөгчийн ионы концентрац болон усны орчинг тодорхойлно уу.

  • A.

    1∙10-8 M, суурилаг

  • B.

    1∙10-6 M, хүчиллэг

  • C.

    1∙10-8 M, хүчиллэг

  • D.

    . 1∙10-6 M, суурилаг

  • E.

    1∙10-8 M саармаг

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 22-р даалгавар

Дараах нэгдлийн бүтцийн томьёог ажиглан молекул дахь хираль нүүрстөрөгчийн атомын тоог тогтооно уу.

 

 

 

  • A.

    2

  • B.

    3

  • C.

    4

  • D.

    1

  • E.

    0

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар

Шалтгаан (I) ба үр дагавар (II) –ын үнэн худлыг тогтооно уу.

 

I

 

II

1.

Автомашины хөдөлгүүрт янз бүрийн шалтгаанаар дутуу шаталт явагдаж нүүрстөрөгчийн моноксид үүсдэг

учраас

Нүүрстөрөгчийн моноксид агаарт исэлдэж нүүрсхүчлийн хий үүсгэх, хүлэмжийн хийг ихэсгэх сөрөг нөлөөтэй.

2.

Нефтийн нэрлэгийн хийн фракцид этан, пропан, бутан зонхилдог

Хийн түлш болгохоос гадна органик нэгдэл гарган авах түүхий эд болдог.

3.

Полимерийн физик шинж чанар нь мономерын шинжтэй адил

Полимер нэгдлүүд усанд сайн уусдаг.

 

I

 

II

1.

Автомашины хөдөлгүүрт янз бүрийн шалтгаанаар дутуу шаталт явагдаж нүүрстөрөгчийн моноксид үүсдэг

учраас

Нүүрстөрөгчийн моноксид агаарт исэлдэж нүүрсхүчлийн хий үүсгэх, хүлэмжийн хийг ихэсгэх сөрөг нөлөөтэй.

2.

Нефтийн нэрлэгийн хийн фракцид этан, пропан, бутан зонхилдог

Хийн түлш болгохоос гадна органик нэгдэл гарган авах түүхий эд болдог.

3.

Полимерийн физик шинж чанар нь мономерын шинжтэй адил

Полимер нэгдлүүд усанд сайн уусдаг.

  • A.

     

       I II
    1 Худал Үнэн
    2
    Худал
    Худал
    3
    Үнэн
    Үнэн

     

  • B.

         
    1 Үнэн Худал
    2 Үнэн Худал
    3 Үнэн үнэн

     

  • C.

         
    1
    Үнэн
    худал
    2
    Худал
    үнэн
    3
    Үнэн
    үнэн

     

  • D.

         
    1 Үнэн Үнэн
    2 Үнэн Үнэн
    3
    Худал
    худал

     

  • E.

         
    1 үнэн үнэн
    2 үнэн худал
    3 үнэн худал

     

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар

Усны түр зуурын хатуулгийг үүсгэдэг давсуудыг сонгоно уу.

  • A.

    CaCl2, MgSO4

  • B.

    Ca(HCO3)2, MgSO4

  • C.

    CaSO4, Mg(HCO3)2

  • D.

    CaSO4, MgCl2

  • E.

    Ca(HCO3)2, Mg(HCO3)2

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 35-р даалгавар

Бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой.

  • A.

    ᠥᠳᠳᠤᠷᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠡᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

  • B.

    ᠥᠳᠤᠷᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠡᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

  • C.

    ᠥᠳᠡᠷᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

  • D.

    ᠥᠳᠳᠡᠷ ᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥ ᠠᠵᠢᠯ ᠪᠤᠯ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠴᠢᠨᠢ ᠰᠢᠦ᠃

  • E.

    ᠥᠳᠤᠷᠡᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 34-р даалгавар

“уурхайчин ” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой

  • A.

    ᠠᠭᠤᠷᠬᠠᠢᠴᠢᠨ

  • B.

    ᠤᠭᠤᠷᠬᠠᠢᠴᠢᠨ

  • C.

    ᠤᠭᠤᠷᠬᠠᠢᠴᠤᠨ

  • D.

    ᠠᠭᠤᠷᠬᠠᠢᠴᠤᠨ

  • E.

    ᠠᠭᠠᠷᠠᠠᠠᠢᠴᠤᠨ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 33-р даалгавар

“бөө удган” гэсэн холбоо үгийн онцолсон  үг аль нь вэ?

  • A.

    ᠤᠳᠠᠭᠤᠨ

  • B.

    ᠤᠳᠤᠭᠠᠨ

  • C.

    ᠤᠳᠠᠭᠠᠨ

  • D.

    ᠨᠢᠳᠤᠭᠤᠨ

  • E.

    ᠨᠢᠳᠤᠭᠠᠨ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 32-р даалгавар

Буруу бичсэн үгийг олоорой.

  • A.

    ᠹᠧᠷᠮᠧᠷ

  • B.

    ᠡᠨᠧᠷᠭᠢ

  • C.

    ᠤᠯᠢᠮᠫ

  • D.

     ᠮᠠᠷᠱᠷᠤᠲ

  • E.

    ᠰᠸᠮᠢᠨᠠᠷ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 31-р даалгавар

“Зан авир”гэсэн холбоо  үгийн онцолсон үг аль нь вэ?

  • A.

    ᠠᠪᠢᠷ

  • B.

    ᠠᠪᠤᠷᠢ

  • C.

    ᠠᠪᠠᠷᠢ

  • D.

    ᠠᠪᠤᠷ

  • E.

    ᠠᠪᠤᠷᠠ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 30-р даалгавар

Хатуу дэвсгэрээр төгссөн үгийг олоорой.

  • A.

    ᠳᠠᠤᠯᠠᠢ

  • B.

    ᠰᠤᠷᠭᠠᠯ

  • C.

    ᠳᠡᠪᠳᠡᠷ

  • D.

    ᠵᠥᠵᠥᠭ

  • E.

    ᠬᠥᠪᠡᠭᠥᠨ

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 46-р даалгавар

Нар, дэлхий болон сарны тойрог замыг зурагт үзүүлэв. Сар тойрог замынхаа аль байрлалд байхад нар хиртэх боломжтой вэ?

  • A.

    III

  • B.

    II

  • C.

    IV

  • D.

    I

  • E.

    II ба IV

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 29-р даалгавар

“-уул2” бүтээвэр залгахад аль нь өвөрмөц бичигдэх вэ?

  • A.

    ᠰᠥᠭᠥᠳ

  • B.

    ᠮᠡᠨᠳᠤ

  • C.

    ᠪᠢᠴᠢ

  • D.

    ᠪᠤᠳᠥ

  • E.

    ᠪᠡᠷᠢ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 45-р даалгавар

Дэлхийн гадаргаас 3R зайд дэлхийг тойрох хиймэл дагуулын үе нь T  бол дэлхийн гадаргаас R зайд тойрох хиймэл дагуулын үеийг ол. R-дэлхийн радиус

  • A.

    \small \frac{T}{3}

  • B.

    \small \frac{T}{8}

  • C.

    \small \frac{T}{3\sqrt3}

  • D.

    \small T\sqrt8

  • E.

    \small \frac{T}{\sqrt8}

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 28-р даалгавар

Холбох эгшгийн дүрмээр бичсэн үгийг олоорой.

  • A.

    ᠰᠠᠨᠠᠭᠠᠷᠠᠢ

  • B.

    ᠵᠠᠰᠠᠭᠠᠷᠠᠢ

  • C.

    ᠤᠭᠳᠤᠭᠠᠷᠠᠢ

  • D.

    ᠠᠷᠴᠢᠭᠠᠷᠠᠢ

  • E.

    ᠪᠤᠰᠤᠭᠠᠷᠠᠢ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 27-р даалгавар

Тийн ялгалын нөхцөлийг буруу дагуулсан хэсгийг олоорой.

  • A.

    ᠮᠡᠷᠭᠡᠨ  ᠦ

  • B.

    ᠡᠪᠤᠯ  ᠤᠨ

  • C.

    ᠪᠥᠳᠥᠭᠡᠯ  ᠳᠥ

  • D.

    ᠰᠢᠳᠠᠷ ᠠ ᠢ

  • E.

    ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠳᠥ

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 44-р даалгавар

Шөнө хүйтэн болдог шалтгаан нь юу вэ?

      I. Дэлхий дулааны цацаргалтаар энергиэ алддаг.

      II. Нарны гэрэл тусдаггүй.

      III. Дэлхий газрын гүн рүү дулаанаа алддаг.

      IV. Дэлхийн экваторын хавтгай, дэлхий нарыг тойрч байгаа хавтгайтай ойролцоогоор 23.50       өнцөг үүсгэдэг.

  • A.

    I ба II

  • B.

    I ба III

  • C.

    II ба IV

  • D.

    IV

  • E.

    III ба IV

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 26-р даалгавар

Монгол бичгийн эхийг уншаад, зөв хөрвүүлснийг олоорой.

ᠥᠭᠡᠭᠥ ᠳᠡᠢ ᠳᠠᠷᠭᠤᠨ ᠪᠢᠰᠢ ᠪᠤᠯᠪᠠᠴᠦ ᠡᠴᠡᠨᠭᠭᠡᠢ ᠮᠤᠷᠢ ᠴᠦ ᠡᠤᠨᠤᠯᠭ᠎ᠠ᠃ ᠤᠷᠤᠭ ᠡᠯᠢᠭᠡᠨ ᠪᠢᠰᠢ ᠪᠤᠯᠪᠠᠴᠦ ᠢᠳᠡᠭᠡᠯᠳᠡᠢ ᠨᠥᠬᠥᠷ ᠳᠤᠰᠠᠳᠠᠢ᠃

  • A.

    Өөхтэй тарган биш боловч эцэнхий морь ч уналга.

    Ураг элгэн биш боловч итгэлтэй нөхөр тустай.

  • B.

    Өгөхдөө тарган биш боловч эцэнхий морь ч уналга.

    Ураг элгэн биш боловч итгэлтэй нөхөр тустай.

  • C.

    Өөхтэй тарган биш боловч эцэнхий морь ч уналга.

    Уурга илхэн биш боловч итгэлтэй нөхөр тустай.

  • D.

    Өөхтэй тарган биш боловч эцэнгэр морь ч уналга.

    Ураг элгэн биш ч итгэлт нөхөр тустай.

  • E.

    Өөхтэй тарган биш ч туранхай морьд ч уналга.

    Ураг элгэн биш ч итгэлтэй нөхөр тустай.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 43-р даалгавар

Дээжид байх цацраг идэвхт цөмийн тоог тодорхойлсноос хойш 8 сарын дараа анх байсан цөмийн \small \frac{1}{4} нь үлдсэн бол энэ цөмийн хагас задралын үеийг ол.

  • A.

    6 сар

  • B.

    3 сар

  • C.

    0.5 сар

  • D.

    4 сар

  • E.

    2 сар

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 42-р даалгавар

ЗӨВ үндэслэлийг сонгоно уу.

 

  • A.

    Химийн урвалаар шинэ элемент үүсдэг.

  • B.

    Цөмийг бөөмөөр бөмбөгдөж цацраг идэвхит задралыг явуулдаг.

  • C.

    Цөмийн урвалын дүнд энерги суллагдаж болно.

  • D.

    Атомын цахилгаан станцад ураны нунтагийг шатааж цахилгаан энерги гаргадаг.

  • E.

    Нарны дулаан гэрлээр зөөгдөж дэлхийд шингэдэг.  

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 41-р даалгавар

Металлыг λ=6∙10-7 м долгионы урттай гэрлээр шарахад үүсэх фотоэлектроны кинетик энергийн хамгийн их утга E=1.31∙10-19 Ж . Уг металлын фотоэффектийн үзэгдэл ажиглагдах улаан хилийн долгионы уртыг ол. Планкийн тогтмол  h=6.62∙10-34 Ж∙с
Гэрлийн хурд \small c=3\cdot 10^8\frac{m}{c}

  • A.

    9.93∙10-7 м

  • B.

    0.62∙10-7 м

  • C.

    7.86∙10-7 м

  • D.

    18∙10-7 м

  • E.

    1.1∙10-7 м

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 25-р даалгавар

“Солонгын долоон өнгө билээ

Идээний таван амттан билээ

Ижил нь үгүй үнэртэн билээ

Ид шидийн үзэсгэлэн билээ.” гэсэн нь ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ?

  • A.

    Дөрвөн цаг  /Д.Нямсүрэн/

  • B.

    Сэгс цагаан богд /Д.Пүрэвдорж/

  • C.

    Дэлхий  /Б.Явуухулан/

  • D.

    Монголын их амар амгалан /Ц.Бавуудорж/

  • E.

    Миний монгол  /Р.Чойном/     

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 40-р даалгавар

Оросын эрдэмтэн А.Г.Столетов 1888 онд гэрлийн нөлөөгөөр металлаас электрон сугаран гарах фото цахилгаан (фотоэффект) үзэгдлийн зүй тогтлыг туршилтаар тогтоосон. Катод дээр хэт ягаан туяа тусахад катодоос сугарсан электрон анодод хүрснээр фото гүйдэл үүсэж байв. Тэгвэл фото гүйдлийн тухай доорх үндэслэлүүдээс ЗӨВийг сонгоно уу.                      

      I. Хэт ягаан туяаны эрчмээс катодоос сугарах электроны тоо хамаарч байв.

      II. Хэт ягаан туяаны эрчмээс катодоос сугарах электроны кинетик энерги хамаарч байв.

      III. Хэт ягаан туяаны давтамжаас катодоос сугарах электроны тоо хамаарч байв.

      IV. Хэт ягаан туяаны давтамжаас катодоос сугарах электроны кинетик энерги хамаарч байв.

  • A.

    III ба IV

  • B.

    II ба III

  • C.

    I ба III

  • D.

    II ба IV

  • E.

    I ба IV

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 24-р даалгавар

“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир“ зохиолд дарааллаараа тохирох хэсгийг олоорой.

Санасан үгийг маань ...... биш үү

Сайн муу хоёрыг маань ......биш үү

Доторх үгсийг маань ........биш үү

Доор дээр хоёрыг маань .......биш үү

  • A.

    мэдүүлдэг, илрүүлдэг, ялгадаг, гаргадаг

  • B.

    гаргадаг, ялгадаг, илрүүлдэг, мэдүүлдэг

  • C.

    илрүүлдэг, мэдүүлдэг, гаргадаг, ялгадаг

  • D.

    ялгадаг, гаргадаг, мэдүүлдэг, илрүүлдэг

  • E.

    мэдүүлдэг, илрүүлдэг, гаргадаг, ялгадаг

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 39-р даалгавар

Вольфрамын атомын хувьд (Z=74) түүнийг устөрөгч төсөөтэй атом гэж үзээд электрон 2-р түвшнээс 1-р түвшин рүү шилжихэд үүсэх тодорхойлогч рентген туяаны энергийг үнэлнэ үү?

  • A.

    37.2 кэВ

  • B.

    0.75 кэВ

  • C.

    74.5 кэВ

  • D.

    55.9 кэВ

  • E.

    1.01 кэВ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 38-р даалгавар

38-39-р даалгаврын өгөгдөл: Z протонтой цөмийг нэг электрон тойрч эргэх устөрөгч төсөөтэй атомын n-р төлөвийн энерги  \small E_n=-\frac{13.6\cdot Z^2}{n^2} эВ болно.

38. Хурд ихтэй электронууд атомын дотоод бүрхүүлийн электроныг сугалан гаргах бөгөөд энэ хоосорсон бүрхүүл рүү гадаад бүрхүүлийн электрон шилжсэнээр тодорхойлогч рентген туяа нь үүсдэг. Иймд тодорхойлогч рентген туяаг  .... –аар үүсдэг гэж үзэж болно.

  • A.

    албадмал цацаргалт

  • B.

    бодисын шингээлт

  • C.

    атомын шингээлт

  • D.

    дулааны цацаргалт

  • E.

    аяндаа явагдах цацаргалт

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 23-р даалгавар

Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн дүрслэлээс уншаад, улиралтай нь зөв харгалзуулсныг олоорой.

1. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан

    Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан

a. өвөл

2. Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан

    Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан

b. хавар

3. Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан

    Утасны мод хөхөрч гандах нь сайхан

c.зун

4. Наран шаргалтаж тоорогтох сайхан

    Навчсын шар шуурга хаялах сайхан

d. намар

  • A.

    1c, 2a, 3b, 4d

  • B.

    1a, 2d, 3b, 4c

  • C.

    1b, 2a, 3c, 4d

  • D.

    1c, 2b, 3d, 4a

  • E.

    1b, 2c, 3a, 4d

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 37-р даалгавар

\small \binom{235}{92}Uцөм бүхий ураны саармаг атом хэдэн нуклон ба электронтой вэ?

  • A.

    327, 235

  • B.

    235, 143

  • C.

    143, 92

  • D.

    235,92

  • E.

    92, 143

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 36-р даалгавар

Eф=3 эВ энергитэй фотоны импульсийг (хөдөлгөөний тоо хэмжээ) тодорхойл.
1 эВ=1.6∙10-19Ж,  гэрлийн хурд \small c=3\cdot 10^8 \frac{m}{c}

  • A.

    \small 5.62 \cdot10^{27} kg\cdot \frac{m}{c}

  • B.

    \small 4.8 \cdot10^{-11} kg\cdot \frac{m}{c}

  • C.

    \small 1 \cdot10^{-8} kg\cdot \frac{m}{c}

  • D.

    \small 1.6 \cdot10^{-27} kg\cdot \frac{m}{c}

  • E.

    \small 14.4 \cdot10^{-11} kg\cdot \frac{m}{c}

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Цэгийн оронд тохирохыг нь сонгоно уу.

Өгүүлбэрийн доторх тайлбар, тодорхойлолт, нэмэлт ажиглалт зэрэг үг, өгүүлбэрийг ......................бичнэ.

  • A.

    хашилтад

  • B.

    давхар цэгээр зааглан

  • C.

    таслалтай зураасаар зааглан

  • D.

    зураасаар зааглан

  • E.

    хаалтад

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Буруу бичсэн бүлэг үгийг олоорой.

  • A.

    харагдснаас, маллаа, авчихаад

  • B.

    харчхаад, эмээллэлээ, товчилвол

  • C.

    хүргэзнэ, моджино, олгочхоосой

  • D.

    түлхэхээр, түүхчдийг, нөхцөлөөр

  • E.

    өгүүлбэрийг, уулзалтанд, тооцуулашгүй

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 35-р даалгавар

λ=310 нм долгионы урттай фотоны энергийг тодорхойл. 1240 нм долгионы урттай фотоны энерги 1 эВ байдаг.

  • A.

    0.5 эВ

  • B.

    4 эВ

  • C.

    2 эВ

  • D.

    0.25 эВ

  • E.

    1 эВ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 34-р даалгавар

Дифракцын торонд перпендикуляраар 0.5 мкм долгионы урттай гэрэл тусгав. Гол максимумаас 4-р эрэмбийн максимум ажиглагдах өнцгийн синус нь sinθ=0.5 бол дифракцын торын 1 мм тутамд оногдох зураасын тоог ол.

  • A.

    400

  • B.

    250

  • C.

    625

  • D.

    100

  • E.

    1000

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 20-р даалгавар

“эмзэглэ-” хэмээх үгийн зөв бичих дүрмийн тайлбарыг олоорой.

  • A.

    Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

  • B.

    Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг хойно нь бичнэ.

  • C.

    Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэнэ.

  • D.

    Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад шууд бичнэ.

  • E.

    Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 33-р даалгавар

Гэрлийн дисперстэй холбоотой АЛДААТАЙ үндэслэлийг сонгоно уу?
 

  • A.

    Цагаан өнгийн гэрэл призмээр нэвтрэхдээ улаан өнгийн гэрэл хамгийн бага, ягаан өнгийн гэрэл хамгийн их хазайна.

  • B.

    Орчны хугарлын илтгэгч гэрлийн өнгөнөөс хамаарахгүй тогтмол байдаг.

  • C.

    Солонго үүсэх нь гэрлийн дисперсийн илрэл юм.

  • D.

    Гурвалжин призм дээр цагаан өнгийн гэрэл тусгахад нэвтэрсэн гэрэл нь өнгө, өнгийн гэрэл болж задардаг.

  • E.

    Цагаан өнгийн гэрэл олон өнгийн гэрлийн нийлбэр юм.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 32-р даалгавар

Гэрлийн туйлшралын үзэгдэл нь түүний ямар шинж чанарын баталгаа болдог вэ?

  • A.

    Гэрэл нэгэн төрлийн орчинд шулуун тардаг

  • B.

    Гэрэл тууш долгион

  • C.

    Гэрэл хөндлөн долгион

  • D.

    Гэрлийн хурд төгсгөлөг болохын

  • E.

    Гэрэл бөөмлөг шинжтэй болохын

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 19-р даалгавар

Олон тооны дагавар зөв хэрэглэснийг олоорой.

  • A.

    мянга гаруй ажилчид

  • B.

    бөхчүүд барилдах

  • C.

    хүүхдүүдэд бэлэглэх

  • D.

    зарим асуудлууд

  • E.

    хэсэг хүүхдүүд

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 31-р даалгавар

Зурагт цуглуулагч линзийн фокусын цэгүүд болон линзэнд үүссэн A’B’ ДҮРСИЙГ үзүүлэв. Аль зурагт БИЕИЙГ ЗӨВ дүрсэлсэн байна вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 18-р даалгавар

“Толгодын тоогоор шүлэг бичих сэн” гэж адгана.” Гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.

  • A.

    хүсэх

  • B.

    боломжийг батлах

  • C.

    дурсан дурдах

  • D.

    нотлон батлах

  • E.

    барагцаалах

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 30-р даалгавар

S гэрэл үүсгэгчээс гарсан цацраг шил ба агаарын зааг О цэг дээр тусна. Аль нь хугарсан цацрагийг зөв дүрсэлсэн байна вэ?

  • A.

    5

  • B.

    3

  • C.

    1

  • D.

    4

  • E.

    2

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 29-р даалгавар

Зургуудад хоёр орчны заагт туссан гэрлийн долгионы фронтын цацраган загварыг үзүүлэв.

Аль тохиолдолд дотоод бүрэн ойлт явагдах боломжтой вэ?

  I.

  II.

  III.

  • A.

    Зөвхөн I

  • B.

    Зөвхөн II

  • C.

    Зөвхөн III

  • D.

    I ба III

  • E.

    I ба II

Нийт: 13,274