ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 20-р даалгавар
  1. “насал-” хэмээх үгийн зөв бичих дүрмийн тайлбарыг олоорой.
  • A.

    Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад эгшгийг хойно нь бичнэ.

  • B.

    Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ.

  • C.

    Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

  • D.

    Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэнэ.

  • E.

    Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад шууд бичнэ.

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 27-р даалгавар

Энгийн молекулын бүтэцтэй бодисыг сонгоно уу.

  • A.

    SiO2

  • B.

    NaCl

  • C.

    I2

  • D.

    Cu

  • E.

    C

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 19-р даалгавар
  1. Олон тооны дагавар зөв хэрэглэснийг олоорой.
  • A.

    олон хүмүүс

  • B.

    газар газрын хүмүүс

  • C.

    оюутнууд цуглах

  • D.

    багш нар явах

  • E.

    морьд уралдах

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 18-р даалгавар
  1. “Эх нутаг гэж байхгүй байсан бол амиа өгөх юм надад байхгүй байх байсан.” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.
  • A.

    ялган дуудах

  • B.

    салган онцлох

  • C.

    төсөөлөн барагцаалах

  • D.

    дурсан дурдах

  • E.

    батлах

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 5-р даалгавар

0-2 ceкундэд биед үйлчилсэн нийт хүчний хэмжээг ол.

  • A.

    600H

  • B.

    1200H

  • C.

    67H

  • D.

    2400H

  • E.

    2000H

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 26-р даалгавар

1 моль ус үүсэх урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг ашиглан 1 моль ус задрах урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг олно уу.

H2(х)+½ O2(х) → H2O(ш)                 ∆H°урв= -286 кЖ/моль

  • A.

    +286 кЖ/моль

  • B.

    -572 кЖ/моль

  • C.

    -286 кЖ/моль

  • D.

    +572 кЖ/моль

  • E.

    ±572 кЖ/моль

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 17-р даалгавар
  1. “Тэнгэрээс ах настай уулсын эрх бяцхан ач нар болох энэ толгод салхитай, өвс ногоотой нөхөрлөж, оддод дурлана.” гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ?
  • A.

    -снөө

  • B.

    -нгөө

  • C.

    -хлөөр

  • D.

  • E.

    -вөл

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 16-р даалгавар
  1. “Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор ийнхүү цогцлон жигдрэхэд мөнөөх ер бусын сайхны дутуу бүхэн тэгширч, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг эхийн аль үйл явдалтай холбогдох вэ?
  • A.

    Мартагдахын их далайг туулж ирсэн

  • B.

    Тансаг үнэр, гоёмсог өнгө бие биесдээ нэвчин шингэж буй

  • C.

    Эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж буй

  • D.

    Ардын дууны утга сая тайлагдаж буй

  • E.

    Эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрч буй

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 15-р даалгавар
  1. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу.

санаа бодол, бяцхан дүү, гэм зэм, жаахан амьтан, .........

  • A.

    цагаан туяа

  • B.

    нүдний өмнө

  • C.

    өвс ногоо

  • D.

    толгод бүхэн

  • E.

    бяцхан толгод

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 4-р даалгавар

0-5 ceкундэд биеийн явсан нийт замыг ол.

  • A.

    12m

  • B.

    9m

  • C.

    24m

  • D.

    18m

  • E.

    15m

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 14-р даалгавар
  1. “урам зориг, цог жавхаатай болох” гэсэн утгад тохирох хэлцийг олоорой.
  • A.

    нүд нээгдэх

  • B.

    нүд нь сэргэх

  • C.

    нүд нээх

  • D.

    нүд өөхлөх

  • E.

    нүд булаах

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 13-р даалгавар
  1. Төрөл биш утгатай үгийг олоорой.
  • A.

    гялай-

  • B.

    гялгар

  • C.

    гялдаа

  • D.

    гялсхий

  • E.

    гялалз

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 12-р даалгавар
  1. Алтан Богдын шилд

 Алтан гургалдай жиргэнэ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

  • A.

    Уулын хажуугийн шувтрах налуу газар

  • B.

    Уулын бэрх цухал гүн жалга

  • C.

    Уул хярын дээд ирмэг

  • D.

    Уул толгодын арын нам хотос газар

  • E.

    Уул хярын өвөр газар

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 3-р даалгавар

3-5-р даалгаврын өгөгдөл: 200 кг масстай биеийн хурд, хугацаанаас хамаарах график өгөгджээ.x`

3. Зөв харгалзуулна уу.                                                                                                      

      1. 0-2 секунд                                      а. Жигд хөдөлгөөн

      2. 2-3 секунд                                      b. Жигд удаашрах хөдөлгөөн

      3. 3-4 секунд                                      c. Тайван

      4. 4-5 секунд                                      d. Жигд хурдсах хөдөлгөөн

                                                                e. Жигд биш удаашрах хөдөлгөөн

  • A.

    1d2c3b4a

  • B.

    1e2c3d4a

  • C.

    1b2a3d4c

  • D.

    1b2c3d4a

  • E.

    1d2a3b4c

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 11-р даалгавар
  1. Дараах холбоо үгийг ажиглаад, үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.
  • A.

    хоол шингэх            

  • B.

    тархинд нь шингэтэл хэлэх

  • C.

    тархинд нь шингэтэл хэлэх

  • D.

    айлд шингэх

  • E.

    дээлд тос шингэх

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 10-р даалгавар
  1. Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой.
  • A.

    Ариун сайхан үйл бүтээж, ертөнцийн сайхан юм сонсож, сайхан юм үзэж явахыг эцэг өвгөд маань урт наслахын үндэс гэж үздэг.

  • B.

    Мөнөөх ер бусын сайхны дутуу бүхэн тэгшрэн, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.

  • C.

    Алтан гургалдайн дууны сайхныг үүнээс илүү уран хэлж боломгүй санагдан өөрийн эрхгүй уулга алдана.

  • D.

    Урт насалж гэмээн эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж хойч үедээ өгнө. 

  • E.

     Яг энэ үеэр алтан гургалдай урнаар донгодож эхэлнэ.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 1-р даалгавар

                                                                                       Толгод

    Үдшийн цагт тэнгэр толгодод сарны туяаг шившин оруулна. Гараг оддын аялгуу толгодоос эгшиглэн, нөмөрт нь хоргодом толгод эртний сайхан нөхөд мэт дотно. Энэ бяцхан толгод хэзээ нэгэн цагт уулс болно доо гэж бодном. Толгод хүүхэд адил өсөж, толгод хүүхэд адил олширч, үдшийн цагаан гэгээнд хөөцөлдөн эрхлэлдэхийг ажихуй энэ яваа насны учир утга, амьдрахуйн хүслэн тодорно. Тэнгэрээс ах настай уулсын эрх бяцхан ач нар болох энэ толгод салхитай, өвс ногоотой нөхөрлөж, оддод дурлана.

    Намрын үдэш олон бор толгодын дунд даарсан янзага надад бяцхан дүүг минь санагдуулна. Алгаа тоссоор дөхөхөд айсан нүд нь гэм зэмгүйн бэлгэдэл тэр жаахан амьтан холдосхийнэ. Толгод, янзага хоёр ихэр юм шиг санагдана. Хорин жилийн өмнөх ертөнц нүдний өмнө тодорч, эмээ минь толгодын оройд үлгэр шивнэн суух шиг...

    Толгод, өвс ногоо, янзага, эмээ, салхи, бид зургаа нэгэн үлгэр болж, сарны туяанд олон толгод амилан, олон цагаан ботго гунганах шиг...

    Үлгэр, үнэн хоёр сүлэрч, санаа бодол дээд цэгтээ хүртэл ариусаж, тархи толгойд минь одод бужигнан орж ирж, би өөрөө үгүй, хязгааргүй орон зай, тэнгэр, одод, толгодтой нэгдсэн мэт санагдана. Аажмаар энэ тансаг үлгэр минь тэнгэрт замхарч, бие жихүүцнэ. Бага насны үлгэрийн диваажингаас эргэж ирэхдээ жигтэйхэн эмзэглэж, “Толгодын тоогоор шүлэг бичихсэн” гэж адгана. Толгод бүхэн эх орноо хайрлах сэтгэлийн эрих юм. Сарны цагаан туяа шингэсэн толгоддоо би хорвоогийн жамаар очиж, толгодоос минь гараг оддын аялгуу эгшиглэх тоолон орчлонгийн хязгааргүйд би шингэнэ. Ийнхүү би шүлэглэнэм.                                                                                                                                                 /О.Дашбалбар/ Толгодыг эртний сайн нөхөдтэйгөө зүйрлэсний учир юу вэ?

 

  • A.

    Бага насандаа тоглон наадаж өссөн учраас

  • B.

    Хоргодох нөмөртэй байсан учраас

  • C.

    Толгод амилан, олон цагаан ботго гунганах шиг санагдсан учраас

  • D.

    Бяцхан дүүг минь санагдуулсан учраас

  • E.

    Энэ яваа насных нь утга учир тодорсон учраас

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 9-р даалгавар

"Намрын үдэш олон бор толгодын дунд даарсан янзага надад бяцхан дүүг минь санагдуулна.” - өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой

  • A.

    Энгийн өгүүлбэр

  • B.

    Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

  • C.

    Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр

  • D.

    Угсарсан нийлмэл өгүүлбэр

  • E.

    Холимог нийлмэл өгүүлбэр

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 8-р даалгавар

"Алтан гургалдайн дуунд агт морьд сульдана.” гэсэн өгүүлбэрт байгаа онцолсон чөлөөт бус холбоо үг ямар гишүүн болох вэ?

  • A.

    тусагдахуун

  • B.

    байц

  • C.

    өгүүлэхүүн

  • D.

    өгүүлэгдэхүүн

  • E.

    тодотгол

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

Зөвхөн ковалентын холбоотой нэгдэл бүхий эгнээг сонгоно уу.

  • A.

    MgH2, NaH, CaH2, KH

  • B.

    CH4, NaH, H2, NH3

  • C.

    NaH, CH4, MgH2, NH3

  • D.

    CH4, H2, HCl, NH3     

  • E.

    NaH, MgH2, AlH3, SiH4

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 2-р даалгавар

Бие \small \omega_0 = 2\frac{rad}{c}анхны өнцөг хурдтай, \small \varepsilon = 2\frac{rad}{c^2}тогтмол өнцөг хурдатгалтай эргэн \small \omega = 4\frac{rad}{c}өнцөг хурдтай болсон бол ямар өнцгөөр эргэсэн бэ?

  • A.

    \small 3\pi rad

  • B.

    6 rad

  • C.

    3 rad

  • D.

    5 rad

  • E.

    1 rad

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 7-р даалгавар

Цөм өгүүлбэрийг олоорой.

  • A.

    Аялгуу эгшиглэнэ.      

  • B.

    Хүүхэд адил өснө.       

  • C.

    Өвс ногоотой нөхөрлөнө.

  • D.

    Цагаан ботго гунганана

  • E.

    Тэнгэрт замхарна

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 26-р даалгавар

Монгол бичгийн эхийг уншаад, зөв хөрвүүлснийг олоорой.

 
  Text Box: ᠥᠭᠡᠭᠥ ᠳᠡᠢ ᠳᠠᠷᠭᠤᠨ ᠪᠢᠰᠢ ᠪᠤᠯᠪᠠᠴᠦ ᠡᠴᠡᠨᠭᠭᠡᠢ ᠮᠤᠷᠢ ᠴᠦ ᠡᠤᠨᠤᠯᠭ᠎ᠠ᠃ ᠤᠷᠤᠭ ᠡᠯᠢᠭᠡᠨ ᠪᠢᠰᠢ ᠪᠤᠯᠪᠠᠴᠦ ᠢᠳᠡᠭᠡᠯᠳᠡᠢ ᠨᠥᠬᠥᠷ ᠳᠤᠰᠠᠳᠠᠢ ᠃

 

  • A.

    Өөхтэй тарган биш боловч эцэнхий морь ч уналга.
    Ураг элгэн биш боловч итгэлтэй нөхөр тустай.

  • B.

    Өгөхдөө тарган биш боловч эцэнхий морь ч уналга.
    Ураг элгэн биш боловч итгэлтэй нөхөр тустай.

  • C.

    Өөхтэй тарган биш боловч эцэнхий морь ч уналга.
    Уурга илхэн биш боловч итгэлтэй нөхөр тустай.

  • D.

    Өөхтэй тарган биш боловч эцэнгэр морь ч уналга.
    Ураг элгэн биш ч итгэлт нөхөр тустай.

  • E.

    Өөхтэй тарган биш ч туранхай морьд ч уналга.
    Ураг элгэн биш ч итгэлтэй нөхөр тустай.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 24-р даалгавар

CH_4\xrightarrow[1]{Cl_2}CH_3Cl\xrightarrow[2]{NaOH}CH_3OH\xrightarrow[3]{[O]}HCOOH\xrightarrow[4]{CH_3OH}X

Х-бодисыг тогтоож, 1-3 дугаар урвалын төрлийг тодорхойлно уу.

  • A.

    HCOOCH3, исэлдэх, радикалын халалцах, нуклеофиль халалцах

  • B.

    CH3COOH, нуклеофиль халалцах, радикалын халалцах, исэлдэх

  • C.

    HCOOCH3, нуклеофиль халалцах, исэлдэх, радикалын халалцах

  • D.

    CH3COOH, радикалын халалцах, исэлдэх, нуклеофиль халалцах

  • E.

    HCOOCH3, радикалын халалцах, нуклеофиль халалцах, исэлдэх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 25-р даалгавар

 “Энэхүү Хүннүгийн улс хоёр мянган жилийн тэртээ
   Өмнө Нанхиадыг сүрдүүлж урт хэрмийг цогцлуулсан
   Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан
   Өөрийн дурсгалт зүйлээ Монгол орондоо хоцроосон” гэсэн нь ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ?

  • A.

    Дөрвөн цаг  /Д.Нямсүрэн/

  • B.

    Миний монгол /Р.Чойном/

  • C.

    Монгол хэл /Б.Ринчен/

  • D.

    Түүхийн шүлэг /Д.Нацагдорж/

  • E.

    Миний нутаг /Д.Нацагдорж/   

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 6-р даалгавар

"Эцэг өвгөд минь сайхан юм үзэж, эцэг өвгөд минь сайхан юм харна.”- өгүүлбэрийн утгын харьцааг тодорхойлоорой.

  • A.

    Төсөөт утга

  • B.

    Эсрэг утга

  • C.

    Зүйлчилсэн утга

  • D.

    Ойролцоо утга

  • E.

    Төсөөрхүү утга

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 24-р даалгавар

“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир“ зохиолд дарааллаараа тохирох хэсгийг олоорой.
Санасан үгийг маань ...... биш үү
Сайн муу хоёрыг маань ...... биш үү
Доторх үгсийг маань ........ биш үү
Доор дээр хоёрыг маань ....... биш үү
 

 

  • A.

    мэдүүлдэг, илрүүлдэг, ялгадаг, гаргадаг

  • B.

    илрүүлдэг, мэдүүлдэг, гаргадаг, ялгадаг

  • C.

    гаргадаг, ялгадаг, илрүүлдэг, мэдүүлдэг

  • D.

    ялгадаг, гаргадаг, мэдүүлдэг, илрүүлдэг

  • E.

    мэдүүлдэг, илрүүлдэг, гаргадаг, ялгадаг

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 5-р даалгавар

"...ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увдис нь бишрэл төрүүлнэ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн далд утгыг олоорой.

  • A.

    бэрхшээл

  • B.

    цаг хугацаа

  • C.

    зовлон

  • D.

    орон зай

  • E.

    саад тотгор  

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 22-р даалгавар

Цэгийн оронд тохирохыг нь сонгоно уу.
Өгүүлбэрийн доторх тайлбар, тодорхойлолт, нэмэлт ажиглалт зэрэг үг, өгүүлбэрийг ...................... бичнэ.
 

 

  • A.

    хашилтад

  • B.

    давхар цэгээр зааглан

  • C.

    таслалтай зураасаар зааглан

  • D.

     хаалтад

  • E.

    зураасаар зааглан

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой.

  • A.

    ᠥᠳᠤᠷᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠡᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

  • B.

    ᠥᠳᠳᠡᠷ ᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥ ᠠᠵᠢᠯ ᠪᠤᠯ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠴᠢᠨᠢ ᠰᠢᠦ᠃

  • C.

    ᠥᠳᠡᠷᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

  • D.

    ᠥᠳᠳᠤᠷᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠡᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

  • E.

    ᠥᠳᠤᠷᠡᠲᠥᠷᠬᠡᠨ

    ᠪᠥᠳᠤᠭᠡᠬᠥᠠᠵᠢᠯᠪᠤᠯᠬᠢᠴᠢᠶᠡᠯ  ᠤᠨᠳᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠨᠢᠰᠢᠦ᠃

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар

Буруу бичсэн бүлэг үгийг олоорой.

  • A.

    биччихийг, туслахаар, төрлөхтнөөр

  • B.

    тулгамдсанаас, шагалзахыг, үзьюү

  • C.

    бузардсанаар, олонхи, хуулчхыг

  • D.

    баримтнаас, хэвлэгдсэнийг, урсжээ

  • E.

     орчихоод, эргэчихбэл, тугаллаа

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 34-р даалгавар

“үйлдвэрлэл” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой.

  • A.

    ᠥᠢᠯᠳᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯ

  • B.

    ᠥᠢᠯᠡᠳᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯ

  • C.

    ᠥᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ

  • D.

    ᠥᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠯᠡᠯ

  • E.

    ᠥᠢᠯᠡᠳᠪᠡᠷᠯᠡᠯ

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 4-р даалгавар

Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой.

  • A.

    Ардын дууны утга учрыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж

  • B.

    Үйл явдлыг дэс дараалалд нь дүрслэн үзүүлсэн тул хүүрнэмж

  • C.

    Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор цогцолсныг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж

  • D.

    Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж

  • E.

    Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар

“эмзэглэ-” хэмээх үгийн зөв бичих дүрмийн тайлбарыг олоорой.
 

  • A.

    Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад шууд бичнэ

  • B.

    Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

  • C.

    Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэнэ

  • D.

    Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг хойно нь бичнэ.

  • E.

    Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

“бөө удган” гэсэн холбоо үгийн онцолсон  үг аль нь вэ?

  • A.

    ᠨᠢᠳᠤᠭᠤᠨ

  • B.

    ᠤᠳᠤᠭᠠᠨ

  • C.

    ᠤᠳᠠᠭᠠᠨ

  • D.

    ᠨᠢᠳᠤᠭᠠᠨ

  • E.

    ᠤᠳᠠᠭᠤᠨ

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 3-р даалгавар

Эхийн гол санаанд холбогдолгүй хэсгийг олоорой.

  • A.

    Амиа өгөх юм байхгүй байсан бол амьдрал гэгч утгаа алдах байсан.

  • B.

    Алтан Богдын шилд алтан гургалдай жиргэнэ.

  • C.

    Алтан гургалдай жиргээгүй бол ардын дуу гарахгүй байх байсан.  

  • D.

    Урт насалж гэмээн эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрнэ.

  • E.

    Ардын дуу байгаагүй сэн бол эх нутаг гэж байхгүй байх байсан.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 1-р даалгавар

Хүчний моментийн нэгж аль нь вэ?

  • A.

    Ж

  • B.

    H\cdot m

  • C.

    \small kg\cdot \frac{m}{c}

  • D.

    \small kg\cdot \frac{m}{c^2}

  • E.

    \small kg\cdot \frac{m^2}{c}

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар

Олон тооны дагавар зөв хэрэглэснийг олоорой.
 

  • A.

     багш нар явах

  • B.

     газар газрын хүмүүс

  • C.

     оюутнууд цуглах

  • D.

     морьд уралдах

  • E.

    олон хүмүүс

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

Буруу бичсэн үгийг олоорой.

  • A.

    ᠮᠸᠬᠠᠨᠢᠭᠴᠢ

  • B.

    ᠷᠤᠪᠤᠲ

  • C.

    ᠲᠸᠯᠸᠸᠢᠽᠤᠷ

  • D.

     ᠰᠢᠡᠭᠭᠠᠫᠤᠷ

  • E.

    ᠱᠠᠮᠫᠥᠨ

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 18-р даалгавар

“Толгодын тоогоор шүлэг бичих сэн” гэж адгана.” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.
 

  • A.

    боломжийг батлах

  • B.

    дурсан дурдах

  • C.

    нотлон батлах

  • D.

    барагцаалах

  • E.

    хүсэх

Нийт: 13,274