- Эхийн дэвшүүлэн тавьсан асуудал буюу сэдвийг тодорхойлоорой.
A.
Ардын дууны тухай
B.
Урт наслахын үнэ цэнийн тухай
C.
Эх нутгийн тухай
D.
Амьдралын жам ёсны тухай
E.
Ер бусын сайхны тухай
“Зан авир” гэсэн холбоо үгийн онцолсон үг аль нь вэ?
A.
ᠠᠪᠤᠷᠢ
B.
ᠠᠪᠢᠷ
C.
ᠠᠪᠠᠷᠢ
D.
ᠠᠪᠤᠷ
E.
ᠠᠪᠤᠷᠠ
“Тэнгэрээс ах настай уулсын эрх бяцхан ач нар болох энэ толгод салхитай, өвс ногоотой нөхөрлөж, оддод дурлана.” гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ?
A.
-снөө
B.
-нгөө
C.
-хлөөр
D.
-н
E.
-вөл
Нуурын уснаас дээж авч, орчинг хэмжихэд pH=5.0 байсан бол усан дахь устөрөгчийн ионы концентрац болон усны орчинг тодорхойлно уу.
A.
, хүчиллэг
B.
, хүчиллэг
C.
, суурилаг
D.
, суурилаг
E.
, саармаг
Зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийг олоорой.
A.
ᠥᠨᠴᠥᠭ
B.
ᠠᠷᠠᠳ
C.
ᠵᠢᠷᠤᠭ
D.
ᠬᠥᠰᠡᠯ
E.
ᠠᠭᠠᠷ
“Аажмаар энэ тансаг үлгэр минь тэнгэрт замхарч, бие жихүүцнэ.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг тохирох үгээр солин найруулаарай.
A.
Дараа
B.
Яваандаа
C.
Хожим
D.
Цаашид
E.
Чухамдаа
“-уул2” бүтээвэр залгахад аль нь өвөрмөц бичигдэх вэ?
A.
ᠮᠡᠨᠳᠤ
B.
ᠰᠥᠭᠥᠳ
C.
ᠪᠢᠴᠢ
D.
ᠪᠤᠳᠥ
E.
ᠪᠡᠷᠢ
Өнө мөнхийн хэлхээ
Зуны дунд сард хангай дэлхий үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ. Тансаг үнэр, гоёмсог өнгө бие биесдээ нэвчин шингэж нэгэн ер бусын сайхныг бүрдүүлнэ.
Яг энэ үеэр алтан гургалдай донгодож эхэлнэ. Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор ийнхүү цогцлон жигдрэхэд мөнөөх ер бусын сайхны дутуу бүхэн тэгширч, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.
“Алтан Богдын шилд
Алтан гургалдай жиргэнэ
Алтан гургалдайн дуунд
Агт морьд сульдана.” хэмээх ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увдис нь бишрэл төрүүлнэ.
Алтан гургалдайн дууны сайхныг үүнээс илүү уран хэлж боломгүй санагдан “Юутай гайхамшиг“ хэмээн өөрийн эрхгүй уулга алдана.
Алтан гургалдайн жиргэх дуун сая сэтгэлийн гүнд хүрнэ. Ардын энэ дуу байгаагүй бол эх нутгийнхаа сайхнаас нэгийг нь би дутуу мэдрэх байж. Эх нутгийн сайхнаас нэгийг нь дутуу мэдэрсэн бол эгнэгт Монголоо гэх сэтгэл минь энэ л анзааны дутуу байх байж. Эцэг өвгөд маань ертөнцийн сайхан юм үзэж, сайхан юм сонсож, ариун сайхан үйл бүтээж явахыг урт наслахын үндэс гэж үздэг. Урт насалж гэмээн эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрч, эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж хойч үедээ өгнө.
Хангай дэлхий цэцэглэхэд үнэр дутсан бол алтан гургалдай жиргэхгүй байх байсан. Алтан гургалдай жиргээгүй бол ардын дуу гарахгүй байх байсан. Ардын дуу байгаагүй сэн бол эх нутаг гэж байхгүй байх байсан. Эх нутаг гэж байхгүй байсан бол амиа өгөх юм надад байхгүй байх байсан. Амиа өгөх юм байхгүй байсан бол амьдрал гэгч утгаа алдах байсан.
Юм бүхэн хоорондоо үндэс мөчир хоёр шиг холбоотой. Салгаж болшгүй өнө мөнхийн хэлхээтэй.
Яагаад “Өнө мөнхийн хэлхээ” гэж нэрлэх болсон бэ?
A.
Орчлонгийн юм бүхэн үндэс мөчир хоёр шиг холбоотой учраас
B.
Өнгө, үнэр, дуу гурав нэг дор цогцолсон учраас
C.
Зуны дунд сард хангай дэлхий хамгийн үзэсгэлэнтэй болдог учраас
D.
Алтан гургалдайн дуунд агт морьд сульддаг учраас
E.
Ардын дуу өнө эртнээс мартагдахгүй ирсэн учраас
Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу.
санаа бодол, бяцхан дүү, гэм зэм, жаахан амьтан, .........
A.
нүдний өмнө
B.
цагаан туяа
C.
өвс ногоо
D.
толгод бүхэн
E.
бяцхан толгод
Холбох эгшгийн дүрмээр бичсэн үгийг олоорой.
A.
ᠤᠤᠭᠤᠭᠠᠳ
B.
ᠭᠠᠵᠠᠷᠴᠢᠯᠠᠭᠠᠳ
C.
ᠡᠭᠥᠷᠥᠭᠡᠳ
D.
ᠲᠠᠰᠤᠳᠠᠭᠠᠳ
E.
ᠰᠡᠷᠡᠮᠵᠢᠯᠡᠭᠡᠳ
Тийн ялгалын нөхцөлийг буруу дагуулсан хэсгийг олоорой.
A.
ᠮᠡᠷᠭᠡᠨ ᠦ
B.
ᠡᠪᠤᠯ ᠤᠨ
C.
ᠪᠥᠳᠥᠭᠡᠯ ᠳᠥ
D.
ᠰᠢᠳᠠᠷ ᠠ ᠢ
E.
ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠳᠥ
“дотно” гэсэн утгад тохирох хэлцийг олоорой.
A.
хуруу дарам
B.
зүү орох зайгүй
C.
хашир хандгай
D.
салхин дэвүүр
E.
гарын аяар
Монгол бичгийн эхийг уншаад, зөв хөрвүүлснийг олоорой.
ᠰᠠᠭᠠᠠᠠᠠᠯᠳᠠ ᠢᠢᠨ ᠠᠬ ᠠ᠃
ᠶᠢᠰᠤᠨ ᠵᠢᠭᠡᠳᠡᠢ ᠬᠥᠮᠥᠨ
ᠬᠤᠳᠠ ᠢᠢᠨ ᠠᠬ ᠠ᠃
ᠶᠢᠰᠤᠨ ᠬᠥᠥ ᠳᠡᠢ ᠬᠥᠮᠥᠨ
A.
Есөн гүүтэй хүн хотын ах.
Есөн жигээтэй хүн саахалтын ах.
B.
Есөн хүүтэй хүн хотын ах.
Есөн жигээтэй хүн сахалтын ах.
C.
Есөн хүүтэй хүн худын ах.
Есөн зээтэй хүн саахалтын ах.
D.
Есөн гүүтэй хүн хотын ах.
Есөн цэгээтэй хүн сахалтын ах.
E.
Есөн хүүтэй хүн хотын ах.
Есөн зээтэй хүн саахалтын ах.
Төрөл биш утгатай үгийг олоорой.
A.
гялай-
B.
гялгар
C.
гялдаа
D.
гялсхий-
E.
гялалз-
Нар, дэлхий болон сарны тойрог замыг зурагт үзүүлэв. Сар тойрог замынхаа аль байрлалд байхад сар хиртэх боломжтой вэ?
A.
IV
B.
II
C.
I
D.
III
E.
II ба IV
Эрүүл эцэг, эхээс дальтоник хүү төрсөн. Энэ гэр бүлд дальтоник хэмээх эмгэг хэрхэн удамшсаныг генетик томьёололоор үзүүлэв. Дальтоник эмгэг ямар хэлбэрээр удамшдаг болохыг тодорхойлно уу.
A.
Аутосомын доминант
B.
Аутосомын рецессив
C.
Х хромосомын доминант
D.
У хромосомын удамшил
E.
Х хромосомын рецессив
Дэлхийн гадаргаас R зайд дэлхийг тойрох хиймэл дагуулын үе нь T бол дэлхийн гадаргаас 3R зайд тойрох хиймэл дагуулын үеийг ол. R-дэлхийн радиус
A.
B.
C.
3T
D.
8T
E.
“Үлгэр, үнэн хоёр сүлэрч, санаа бодол дээд цэгтээ хүртэл ариусна.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үйл үгийн утгыг олоорой.
A.
холилдох
B.
нийлэх
C.
сарних
D.
замхрах
E.
шингэх
“Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амттан билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.” гэсэн нь ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ?
A.
Сэгс цагаан богд /Д.Пүрэвдорж/
B.
Дөрвөн цаг /Д.Нямсүрэн/
C.
Дэлхий /Б.Явуухулан/
D.
Монголын их амар амгалан /Ц.Бавуудорж/
E.
Миний монгол /Р.Чойном/
Шөнө хүйтэн болдог шалтгаан нь юу вэ?
I. Дэлхий дулааны цацаргалтаар энергиэ алддаг.
II. Дэлхийн экваторын хавтгай, дэлхий нарыг тойрч байгаа хавтгайтай ойролцоогоор 23.50 өнцөг үүсгэдэг.
III. Нарны гэрэл тусдаггүй.
IV. Дэлхий газрын гүн рүү дулаанаа алддаг.
A.
III ба IV
B.
II ба III
C.
I ба II
D.
I ба III
E.
II ба IV
Дараах холбоо үгийг ажиглаад, үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.
A.
айлд шингэх
B.
тархинд нь шингэтэл хэлэх
C.
ашиг болж шингэх
D.
дээлд тос шингэх
E.
хоол шингэх
“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир“ зохиолд дарааллаараа тохирох хэсгийг олоорой.
Балай их уувал ...... биш үү
Бага зэрэг уувал ...... бишүү
Балмад их согтвол ........ биш үү
Үргэлж уувал ....... биш үү
A.
улиг, жаргал, өвчин, галзуу
B.
жаргал, өвчин, улиг, галзуу
C.
галзуу, улиг, жаргал, өвчин
D.
өвчин, жаргал, галзуу, улиг
E.
өвчин, галзуу, улиг,жаргал
Дээжид байх цацраг идэвхт цөмийн тоог тодорхойлсоноос хойш 6 сарын дараа анх байсан цөмийн нь үлдсэн бол энэ цөмийн хагас задралын үеийг ол.
A.
сар
B.
3 сар
C.
1 сар
D.
0.75 сар
E.
2 сар
Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой.
A.
Аялгуут бяцхан толгод бүхэн минь эх орноо хайрлах сэтгэлийн эрих юм.
B.
Намрын үдэш даарсан янзага надад бяцхан дүүг минь санагдуулна.
C.
Аажмаар энэ тансаг үлгэр минь тэнгэрт замхран, бие жихүүцнэ.
D.
Алгаа тоссоор дөхөхөд тэр жаахан амьтан холдосхийнэ.
E.
Ихэр юм шиг санагдана, толгод янзага хоёр.
Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн дүрслэлээс уншаад, улиралтай нь зөв харгалзуулсныг олоорой.
1. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан |
a. өвөл |
2. Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан |
b. хавар |
3. Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан Утасны мод хөхөрч гандах нь сайхан |
c.зун |
4. Наран шаргалтаж тоорогтох сайхан Навчсын шар шуурга хаялах сайхан |
d. намар |
A.
1a, 2d, 3b, 4c
B.
1b, 2a, 3c, 4d
C.
1b, 2a, 3c, 4d
D.
1b, 2c, 3a, 4d
E.
1c, 2a, 3b, 4d
“Намрын үдэш олон бор толгодын дунд даарсан янзага надад бяцхан дүүг минь санагдуулна.” - өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.
A.
Угсарсан нийлмэл өгүүлбэр
B.
Энгийн өгүүлбэр
C.
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
D.
Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
E.
Холимог нийлмэл өгүүлбэр
ЗӨВ үндэслэлийг сонгоно уу.
A.
Химийн урвалаар шинэ элемент үүсдэг.
B.
Цөмийг бөөмөөр бөмбөгдөж цацраг идэвхит задралыг явуулдаг.
C.
Цөмийн урвалын дүнд энерги суллагдаж болно.
D.
Атомын цахилгаан станцад ураны нунтагийг шатааж цахилгаан энерги гаргадаг.
E.
Нарны дулаан гэрлээр зөөгдөж дэлхийд шингэдэг.
Цэгийн оронд тохирохыг нь сонгоно уу.
Өгүүлбэр төгссөн хэдий ч санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадалгүй орхисныг илтгэхэд......................хэрэглэнэ.
A.
таслалтай зураас
B.
цэгтэй таслал
C.
цуваа цэг
D.
зураас
E.
давхар цэг
Металлыг λ=3∙10-7 м долгионы урттай гэрлээр шарахад үүсэх фотоэлектроны кинетик энергийн хамгийн их утга E=3.62∙10-19 Ж Уг металлын фотоэффектийн үзэгдэл ажиглагдах улаан хилийн долгионы уртыг ол. Планкийн тогтмол h=6.62∙10-34 Ж∙c
Гэрлийн хурд:
A.
1∙10-7 м
B.
3.62∙10-7 м
C.
10.24∙10-7 м
D.
10.24∙10-7 м
E.
6.62∙10-7 м
Хроматографаар бодисын цэвэршлийн зэргийг тогтоох аргын үндэслэлийг сонгоно уу.
A.
Бодисын уусах чанар болон шингээгдэх чанар
B.
Бодисын хайлах, буцлах температур
C.
Бодисын эзлэхүүн болон уусах чанар
D.
Бодисыг бүрдүүлж буй хэсгүүдийн хоорондын зай болон масс
E.
Бодисын эзлэхүүн болон нягтын өөрчлөлт
“Эмээ минь толгодын оройд үлгэр шивнэн суух шиг...” гэсэн өгүүлбэрт байгаа онцолсон үг ямар гишүүн болох вэ?
A.
өгүүлэгдэхүүн
B.
байц
C.
өгүүлэхүүн
D.
тусагдахуун
E.
тодотгол
Дараах нэгдлийн бүтцийн томьёог ажиглан молекул дахь хираль нүүрстөрөгчийн атомын тоог тогтооно уу.
A.
4
B.
3
C.
2
D.
1
E.
0
Буруу бичсэн бүлэг үгийг олоорой.
A.
харагдснаас, маллаа, авчихаад
B.
харчхаад, эмээллэлээ, товчилвол
C.
хүргэзнэ, моджино, олгочхоосой
D.
түлхэхээр, түүхчдийг, нөхцөлөөр
E.
өгүүлбэрийг, уулзалтанд, тооцуулашгүй
Озоны давхарга цоорох шалтгаан, сөрөг нөлөөллийг зөв харгалзуулна уу.
Экологийн тулгамдсан асуудлууд |
Шалтгаан |
Сөрөг нөлөөлөл |
|||
1 |
Озоны давхарга цоорох |
A |
Дэлхийн дулаарал, заг бударганыг түлшинд хэрэглэх, хөрсний эвдрэл |
I |
Далайн арлын орнууд усанд автах |
2 |
Дэлхийн дулаарал |
B |
Хөргөгч, хөөсрүүлэгч бодис, дезодорантын хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой үйлдвэрлэл ихсэж, агаарт ялгарах фреон нэмэгдсэн. |
II |
Арьсны хорт хавдар үүсгэх |
3 |
Хүчлийн бороо |
C |
Үйлдвэрийн хаягдал дахь хүхрийн болон азотын дутуу исэл |
III |
Биологийн төрөл зүйлийн хомсдол |
4 |
Цөлжилт |
D |
Дулааны болон атомын цахилгаан станцаас ялгарч буй СО2, СН4 |
IY |
Уур амьсгалын өөрчлөлтөнд хүргэж, амьсгалын эрхтний эмгэг үүсгэдэг |
A.
1-D-III
B.
1-В-II
C.
1-A-II
D.
1-B-IY
E.
1-D-II
Организмд нийлэгждэггүй, гаднаас хүнс тэжээлээр авах шаардлагатай биологийн идэвхт бодис аль нь вэ?
A.
Амин дэм
B.
Нүүрс ус
C.
Уураг
D.
Өөх тос
E.
Нуклейн хүчил
Цөм өгүүлбэрийг олоорой.
A.
Хүүхэд адил өснө.
B.
Аялгуу эгшиглэнэ.
C.
Өвс ногоотой нөхөрлөнө.
D.
Цагаан ботго гунганана.
E.
Тэнгэрт замхарна.
“насал-” хэмээх үгийн зөв бичих дүрмийн тайлбарыг олоорой.
A.
Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг хойно нь бичнэ
B.
Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.
C.
Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэнэ.
D.
Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ.
E.
Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх –л дагавар залгахад шууд бичнэ.
Гадаад давхраандаа гурван электрон бүхий элементийн атомыг тодорхойлж, тухайн атомын +3 цэнэгтэй ионы электрон байгууламжийн томьёог зөв дүрсэлсэн хэсгийг сонгоно уу.
A.
P, 1s22s22p63s23p0
B.
Al, 1s22s22p63s03p0
C.
Al, 1s22s22p63s23p1
D.
P, 1s22s22p63s23p3
E.
P, 1s22s22p63s03p0
Зурагт өгөгдсөн төлөөлөгч багтах ангийн ерөнхий шинжүүдийг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.
1. Бие нь сегментчлэгдээгүй, зөөлөн нялцгай 2. 4 хос хөлтэй |
3. Заламгайгаар амьсгалдаг 4. Бие нь толгой, их бие, хөл гэсэн 3 хэсгээс тогтоно 5. Уушгиар амьсгалдаг 6. 5 хос хөлтэй 7. Дун бүрхүүлтэй 8. Бие нь толгой- цээж, хэвлий гэсэн 2 хэсгээс тогтоно. 9. Арьсан бүрхүүлтэй
A.
3, 6, 7
B.
2, 8, 9
C.
1, 3, 6
D.
4, 6, 8
E.
3, 6, 8
Оросын эрдэмтэн А.Г.Столетов 1888 онд гэрлийн нөлөөгөөр металлаас электрон сугаран гарах фото цахилгаан (фотоэффект) үзэгдлийн зүй тогтлыг туршилтаар тогтоосон. Катод дээр хэт ягаан туяа тусахад катодоос сугарсан электрон анодод хүрснээр фото гүйдэл үүсэж байв. Тэгвэл фото гүйдлийн тухай доорх үндэслэлүүдээс ЗӨВийг сонгоно уу.
I. Хэт ягаан туяаны эрчмээс катодоос сугарах электроны тоо хамаарахгүй байв.
II. Хэт ягаан туяаны эрчмээс катодоос сугарах электроны кинетик энерги хамаарахгүй байв.
III. Хэт ягаан туяаны давтамжаас катодоос сугарах электроны тоо хамаарахгүй байв.
IV. Хэт ягаан туяаны давтамжаас катодоос сугарах электроны кинетик энерги хамаарахгүй байв.
A.
I ба III
B.
I ба IV
C.
II ба IV
D.
II ба III
E.
III ба IV