ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 17-р даалгавар

“Ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увдис нь бишрэл төрүүлнэ.” Гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ?

  • A.

    -вал

  • B.

    -нгаа

  • C.

    -хлаар

  • D.

    -снаа

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 28-р даалгавар

Нар хиртэх үзэгдэл нь гэрлийн ямар үзэгдлийн илрэл вэ?

  • A.

    Гэрэл хугарах

  • B.

    Гэрлийн интерференц

  • C.

    Гэрлийн дифракц

  • D.

    Гэрэл ойх

  • E.

    Гэрэл шулуун тарах

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 16-р даалгавар

Аажмаар энэ тансаг үлгэр минь тэнгэрт замхарч, бие жихүүцнэ.” Гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг тохирох үгээр солин найруулаарай.

  • A.

    Дараа

  • B.

    Хожим

  • C.

    Цаашид

  • D.

    Яваандаа

  • E.

    Чухамдаа

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 27-р даалгавар

Зарим цахилгаан соронзон долгионы төрлүүдийг давтамжийн буурах дарааллаар ЗӨВ байрлуулсан нь аль вэ?

  • A.

    радио долгион, үзэгдэх гэрэл, рентген туяа

  • B.

    радио долгион, рентген туяа, үзэгдэх гэрэл

  • C.

    рентген туяа, радио долгион, үзэгдэх гэрэл

  • D.

    рентген туяа, үзэгдэх гэрэл, радио долгион

  • E.

    үзэгдэх гэрэл, рентген туяа, радио долгион

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 26-р даалгавар

R эсэргүүцэлтэй резисторыг 2С багтаамжтай конденсатор ба 3L индукцлэлтэй ороомогтой цуваагаар хувьсах гүйдлийн үүсгүүрт залгав. Ямар тохиолдолд энэ хэлхээнд резонанс үүсэх вэ?

  • A.

    \small 3 \omega L=R

  • B.

    \small 2\omega L=3\omega C

  • C.

    \small 3\omega L= \frac{1}{2\omega C}

  • D.

    \small 2 \omega C=\frac{1}{R}

  • E.

    \small R=\left | 3\omega L- \frac{1}{2\omega C} \right |

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 15-р даалгавар

Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу.

хангай дэлхий, тансаг үнэр, өнө мөнх, ариун үйл, .........

  • A.

    эцэг өвгөд

  • B.

    гоёмсог өнгө

  • C.

    дууны утга

  • D.

    дутуу бүхэн

  • E.

    сайхан юм

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Шалтгаан (I) ба үр дагавар (II) –ын үнэн худлыг тогтооно уу.

 

I

 

II

1.

Нүүрсний шатах урвалаар хүхэр, азотын исэл болон нүүрсхүчлийн хий, дэгдэмхий үнс, тоос ихээр үүсдэг

учраас

Байгаль орчныг ихээр бохирдуулагч шатах ашигт малтмал юм.

2.

Полимер нэгдлүүд онцлог олон шинж чанартай байдаг бөгөөд шинжлэх ухаан техник, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

3.

Кальцийн нэгдлүүд агаарт усаа амархан алдаж, аяндаа хатуурдаг

Цемент, бетон, тоосго, шохой зэрэг барьцалдуулагч буюу холбогч шинж чанартай барилгын материалын түүхий эд болгон ашигладаг.

  • A.

      I II
    1 Худал Үнэн
    2 Худал Худал
    3 Үнэн Үнэн

     

  • B.

      I II
    1 Үнэн Худал
    2 Үнэн Худал
    3 Үнэн Үнэн

     

  • C.

      I II
    1 Үнэн Худал
    2 Худал Үнэн
    3 Үнэн Үнэн

     

  • D.

      I II
    1 Үнэн Үнэн
    2 Үнэн Худал
    3 Үнэн Үнэн

     

  • E.

      I II
    1 Үнэн Үнэн
    2 Үнэн Худал
    3 Үнэн Худал

     

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 14-р даалгавар

“дотно” гэсэн утгад тохирох хэлцийг олоорой.

  • A.

    хуруу дарам

  • B.

    хашир хандгай

  • C.

    салхин дэвүүр

  • D.

    зүү орох зайгүй

  • E.

    гарын аяар

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 13-р даалгавар

Төрөл биш утгатай үгийг олоорой.

  • A.

    жиргэр

  • B.

    жирэм

  • C.

    жирий-

  • D.

    жирсхий-

  • E.

    жирэлз-

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 25-р даалгавар

Трансформаторын 1-р ороомог 200 ороодостой. 1-р ороомогт 240 В хувьсах хүчдэл өгөхөд 2-р ороомгийн хүчдэл 120 В байв. 2-р ороомгийн ороодсын тоог ол.

  • A.

    120

  • B.

    100

  • C.

    50

  • D.

    800

  • E.

    400

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 12-р даалгавар

“Үлгэр, үнэн хоёр сүлэрч, санаа бодол дээд цэгтээ хүртэл ариусна.” Гэсэн өгүүлбэрийн онцолсон үйл үгийн утгыг олоорой.

  • A.

    нийлэх

  • B.

    сарних

  • C.

    замхрах

  • D.

    холилдох

  • E.

    шингэх

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 24-р даалгавар

Хувьсах гүйдлийн үүсгүүртэй идэвхтэй эсэргүүцэл (резистор) ба ороомгийг цуваагаар холбожээ. Хувьсах гүйдлийн давтамж ихсэхэд идэвхтэй эсэргүүцлийн хэмжээ ........., ороомгийн индукцит эсэргүүцэл ..........  .

  • A.

    буурна, өснө

  • B.

    тогтмол байна, буурна

  • C.

    тогтмол байна, тогтмол байна

  • D.

    тогтмол байна, өснө

  • E.

    өснө, буурна

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 11-р даалгавар

Дараах холбоо үгийг ажиглаад, үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.

  • A.

    ханиад хүрэх

  • B.

    уур хүрэх

  • C.

    ам хүрэх

  • D.

    хорхой хүрэх

  • E.

    дургүй хүрэх

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 23-р даалгавар

Зургийн хавтгайд перпендикуляр соронзон оронд байгаа жаазаар гүйх индукцийн гүйдлийн чиглэлийг зурагт үзүүлэв. Анхдагч соронзон орны индукцийн векторын талаарх ЗӨВ өгүүлбэрийг олно уу.

  • A.

    Наашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь ихсэж байна.

  • B.

    Цаашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь тогтмол байна.

  • C.

    Цаашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь багасч байна.

  • D.

    Наашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь тогтмол байна.

  • E.

    Наашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь багасч байна.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 10-р даалгавар

Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой.

  • A.

    Аялгуут бяцхан толгод бүхэн минь эх орноо хайрлах сэтгэлийн эрих юм.

  • B.

    Намрын үдэш даарсан янзага надад бяцхан дүүг минь санагдуулна.

  • C.

    Аажмаар энэ тансаг үлгэр минь тэнгэрт замхран, бие жихүүцнэ.

  • D.

    Ихэр юм шиг санагдана, толгод янзага хоёр.

  • E.

    Алгаа тоссоор дөхөхөд тэр жаахан амьтан холдосхийнэ.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Цахилгаан элементүүдийн гүйдэл хүчдэлийн хамаарлын муруй өгөгджээ.
Зөв харгалзуулна уу.
1. Улайсах утастай чийдэн              2. Резистор                            3. Хагас дамжуулагч

AB

CD

  • A.

    1b2a3d

  • B.

    1b2a3c

  • C.

    1d2a3b

  • D.

    1c2a3d

  • E.

    1b2c3d

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 9-р даалгавар

“Алтан гургалдайн жиргэх дуун сая сэтгэлийн гүнд хүрнэ.”-өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.

  • A.

    Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

  • B.

    Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр

  • C.

    Угсарсан нийлмэл өгүүлбэр

  • D.

    Энгийн өгүүлбэр

  • E.

    Холимог нийлмэл өгүүлбэр

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 8-р даалгавар

“Эмээ минь толгодын оройд үлгэр шивнэн суух шиг...” гэсэн өгүүлбэрт байгаа онцолсон үг ямар гишүүн болох вэ?

  • A.

    өгүүлэгдэхүүн

  • B.

    байц

  • C.

    өгүүлэхүүн

  • D.

    тусагдахуун

  • E.

    тодотгол

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 16-р даалгавар

H2(х)+I2(х) \rightleftharpoons 2HI(х) гэсэн урвалын хувьд ∆G°= -15.8кЖ/моль бол урвал аяндаа явагдах эсэхийг тогтооно уу.

  • A.

    G°>0, аяндаа явагдах боломжгүй

  • B.

    G°<0, аяндаа явагдах боломжтой

  • C.

    G°>0, аяндаа явагдах боломжтой

  • D.

    G°<0, аяндаа явагдах боломжгүй

  • E.

    G°=0, аяндаа явагдах боломжтой

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 14-р даалгавар

SO2(х) + ½ O2(х) \rightleftharpoons SO3(х)              ∆H°=-99.2 кЖ/моль гэсэн тэнцвэр тогтсон системд бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд ямар нөхцөлийг хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ?

  • A.

    Температурыг бууруулах   

  • B.

    Температурыг нэмэгдүүлэх

  • C.

    Даралтыг бууруулах

  • D.

    Катализатор нэмэх

  • E.

    Бүтээгдэхүүн бодисын концентрацыг нэмэгдүүлэх

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 7-р даалгавар

Цөм өгүүлбэрийг олоорой.

  • A.

    Үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ.

  • B.

    Алтан гургалдай донгодно.    

  • C.

    Сайхан юм үзнэ.

  • D.

    Дутуу мэдэрнэ.          

  • E.

    Тансаг үнэр шингэнэ.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Хэлхээний хэсэг дэх Омын хуультай холбоотой ЗӨВ илэрхийллийг сонгоно уу.

  • A.

    Эсэргүүцэл нь хүчдэлээс урвуу, гүйдлийн хүчээс урвуу хамааралтай.

  • B.

    Эсэргүүцэл нь хүчдэлд шууд, гүйдлийн хүчинд шууд хамааралтай.

  • C.

    Эсэргүүцэл нь хүчдэлд шууд, гүйдлийн хүчээс урвуу хамааралтай.

  • D.

    Эсэргүүцэл нь хүчдэлээс урвуу, гүйдлийн хүчинд шууд хамааралтай.

  • E.

    Эсэргүүцэл нь хүчдэл ба гүйдлийн хүчнээс хамаарахгүй тогтмол.

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 40-р даалгавар

Дараах тосны хүчлийн томьёог ашиглан зөв мэдээллүүдийг сонгоно уу.

 

  1. Ханаагүй тосны хүчил учир усанд сайн уусдаг.
  2. Ханаагүй тосны хүчил тул хайлах цэг багатай.
  3. Ханаагүй тосны хүчил тул тасалгааны температурт шингэн төлөвтэй байна.
  4. Шугаман бүтэцтэй бөгөөд молекулууд нь өөр хоорондоо ойр байрлах тул хайлах цэг өндөртэй.
  5. Нүүрсустөрөгчийн урт гинжин хэлхээ агуулсан тул усанд уусдаггүй.
  6. Нүүрсустөрөгчийн урт гинжин хэлхээ агуулсан тул тасалгааны температурт хатуу төлөвтэй.
  • A.

    1, 4, 6

  • B.

    2, 3, 5

  • C.

    2, 3, 6

  • D.

    1, 2, 6

  • E.

    2, 5, 6

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 20-р даалгавар

A цэг дээр 1 ба 2 цэнэг тус бүрийн үүсгэх цахилгаан орны хүчлэг хаашаа чиглэх вэ?

  • A.

    1-Зүүн, 2-Баруун

  • B.

    1-Баруун, 2-Зүүн

  • C.

    1-Зүүн, 2-Зүүн

  • D.

    1-Баруун, 2-Баруун

  • E.

    Цахилгаан орон усталцана

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 39-р даалгавар

Төмөр болон түүний нэгдлүүдийн химийн хувирлыг зөв илэрхийлсэн бүдүүвчийг сонгоно уу.

 

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 6-р даалгавар

“Толгод хүүхэд адил өсөж, толгод хүүхэд адил олширно.”- өгүүлбэрийн утгын харьцааг тодорхойлоорой.

  • A.

    Төсөөт утга

  • B.

    Эсрэг утга

  • C.

    Зүйлчилсэн утга

  • D.

    Ойролцоо утга

  • E.

    Төсөөрхүү утга

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 19-р даалгавар

Ороомгоор гүйдэл гүйхэд үүссэн соронзон орны S  туйлыг А-д ойртуулахад түлхэлцэж байсан бол А юу вэ?

 

  • A.

    Никель

  • B.

    Төмөр

  • C.

    Соронзоны S туйл

  • D.

    Соронзоны N туйл

  • E.

    Луужин

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 5-р даалгавар

“Сарны цагаан туяа шингэсэн толгоддоо би хорвоогийн жамаар очиж, толгодоос минь гараг оддын аялгуу эгшиглэх тоолон, орчлонгийн хязгааргүйд би шингэнэ.” Гэсэн өгүүлбэрийн онцолсон үгтэй ойролцоо утгатай хэлцийг олоорой.

  • A.

    хорвоогийн шороо хөдөлгөх

  • B.

    тэнгэрт халих

  • C.

    тэнгэр нь хаях

  • D.

    зүрх нь үхэх

  • E.

    толгойгоо ганзагалах

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 38-р даалгавар

2ClO2-(уус) + 2OH-(уус) →ClO3-(уус) + ClO2-(уус) + H2O(ш)урвалын хувьд эх бодисуудын концентрацаас хамааруулан урвалын анхны хурдыг судалж дараах үр дүнг гарган авчээ. Туршилтын үр дүнг ашиглан урвалын хурдны хуулийн илэрхийллийг бичнэ үү.

Туршилт

[ClO2-],M

[OH-],M

Анхны хурд, M/с

1

0.060

0.030

0.0248

2

0.020

0.030

0.00276

3

0.020

0.090

0.00828

  • A.

    .u=k[ClO2-]2   

  • B.

    u=k[ClO2-]2[OH-]2

  • C.

    u=k[ClO2-][OH-]

  • D.

    u=k[OH-]2

  • E.

    u=k[ClO2-]2[OH-]

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 18-р даалгавар

2\small \rightarrow3 процессын дотоод энергийн өөрчлөлтийн модулийг ол.

  • A.

    4PoVo

  • B.

    6PoVo

  • C.

    10PoVo

  • D.

    5PoVo

  • E.

    3PoVo

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 37-р даалгавар

Зурагт HX, HY, HZ гэсэн гурван төрлийн хүчлийн усан уусмал өгөгджээ. Зургийг ажиглан гурван хүчлийг өгөгдсөн хүчлийн томьёотой харгалзуулсны дараа хүчийг нь буурах дарааллаар зөв байрлуулсан эгнээг сонгоно уу. Зурагт усны молекулыг оруулаагүй болно.

  1. HX                                           2. HY                                                3. HZ

                                                             

а. HNO3 (Ka= ~40)                 б. CH3COOH (Ka=1.7∙10-5)               в. HCN (Ka=4.9∙10-10)

  • A.

    1в, 2а, 3б                    HX >HZ> HY 

  • B.

    . 1a, 2в, 3б                  HY>HZ>HX

  • C.

    1a, 2в, 3б                    HX>HZ> HY

  • D.

    1в, 2а, 3б                    HY>HZ>HX

  • E.

    1a, 2б, 3в                    HY>HZ>HX

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 17-р даалгавар

1\small \rightarrow2 ба 1\small \rightarrow3 болон 2\small \rightarrow3 процессуудад хийн хийсэн ажлуудын модулийг жишнэ үү.

  • A.

    A12+A23=A13

  • B.

    A13>A23>A12

  • C.

    A12>A23>A13

  • D.

    A12>A13>A23

  • E.

    A23>A12>A13

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 4-р даалгавар

Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой.

  • A.

    Хэрэг явдлыг цагийн дарааллын дагуу өгүүлсэн тулхүүр нэмж

  • B.

    Энэ яваа насныхаа утга учрыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж

  • C.

    Хэрэг явдлыг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж

  • D.

    Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг

  • E.

    Уул толгодоос амьд явахын шалтгаан нь тодорч буйн учир начрыг баталсан тул эргэцүүлэмж

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 35-р даалгавар
  1. Бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой.
  • A.

    ᠴᠡᠨᠭᠮᠡᠨ ᠨᠡᠬᠢᠬᠥ ᠠᠮᠠᠷ ᠠᠵᠢᠯ ᠪᠢᠰᠢ

    ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠤᠯᠠᠨ ᠳᠥᠮᠡᠨ ᠬᠡᠯᠡᠨ᠎ᠠ᠃

  • B.

    ᠴᠡᠮᠪᠤ ᠨᠡᠬᠡᠬᠥ ᠠᠮᠤᠷ ᠠᠵᠢᠯ ᠪᠢᠰᠢ

    ᠭᠡᠳᠡᠭ  ᠢ ᠤᠯᠠᠨ ᠳᠥᠮᠡᠨ ᠬᠡᠯᠡᠨ᠎ᠠ᠃

  • C.

    ᠴᠡᠨᠭᠮᠡ ᠨᠡᠬᠡᠬᠥ ᠠᠮᠠᠷ ᠠᠵᠢᠯ ᠪᠢᠰᠢ

    ᠭᠡᠳᠡᠭ  ᠢ ᠤᠯᠠᠨ ᠳᠥᠮᠡᠨ ᠬᠡᠯᠡᠨ᠎ᠠ᠃

  • D.

    ᠴᠡᠮᠪᠥ ᠨᠡᠬᠡᠭᠡᠬᠥ ᠠᠮᠡᠷ ᠠᠵᠢᠯ ᠪᠢᠰᠢ

    ᠭᠡᠳᠡᠭ  ᠢ ᠤᠯᠠᠨ ᠳᠥᠮᠡᠨ ᠬᠡᠯᠡᠨ᠎ ᠠ᠃

  • E.

    ᠴᠡᠮᠪᠡᠨ ᠨᠡᠬᠡᠬᠥ ᠠᠮᠤᠷ ᠠᠵᠢᠯ ᠪᠢᠰᠢ

    ᠭᠡᠳᠡᠭ  ᠢ ᠤᠯᠠᠨ ᠳᠥᠮᠡᠨ ᠬᠡᠯᠡᠨ᠎ ᠠ᠃

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 16-р даалгавар

16-18-р даалгаврын өгөгдөл: 1-3 ба 3-5 процесст температур тогтмол бөгөөд хийг 1 атомт идеал хий , Po, Vo өгөгдсөн гэж үзнэ үү. Өгөгдсөн P-V диаграмм нь даралтыг Po-д, эзлэхүүнийг Vo –д харьцуулсан утгаар илэрхийлэгдсэнийг анхаарна уу.

16. 1-2  ямар процесс вэ?

 

  • A.

    Адиабат тэлэлт

  • B.

    Адиабат тэлэлт

  • C.

    Изотерм тэлэлт

  • D.

    Изобар шахагдалт

  • E.

    Изобар тэлэлт

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 36-р даалгавар

А элемент үелэх системийн 3-р үед байрлах бөгөөд түүний иончлолын энергийн утгуудыг хүснэгтэд харуулжээ.

Иончлол

I

II

III

IV

V

VI

Иончлолын энерги, кЖ/моль

577

1816

2744

11576

14829

18375

Энэ элементийн атомд тохирох электрон байгууламжийн томьёог сонгоно уу.

  • A.

    1s22s22p1

  • B.

    1s22s22p63s23p1

  • C.

    1s22s22p63s23p3

  • D.

    1s22s22p33s0

  • E.

    1s22s22p63s23p6

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 34-р даалгавар
  1. “үйлдвэрлэл” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой.
  • A.

    ᠥᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠯᠡᠯ

  • B.

    ᠥᠢᠯᠡᠳᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯ

  • C.

    ᠥᠢᠯᠳᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯ

  • D.

    ᠥᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ

  • E.

    ᠥᠢᠯᠡᠳᠪᠡᠷᠯᠡᠯ

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Дараах потенциал энергийн диаграммыг өгөгдсөн илэрхийлэлтэй зөв харгалзуулаарай.

  • A.

    1а 2б 3в

  • B.

    1б 2а 3в

  • C.

    1б 2в 3а

  • D.

    1а 2в 3б

  • E.

    1в 2а 3б

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 3-р даалгавар

Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

  • A.

    Үлгэр, үнэн хоёр сүлэрч, санаа бодол дээд цэгтээ хүртэл ариусна.

  • B.

    Энэ бяцхан толгод хэзээ нэгэн цагт уулс болно доо.

  • C.

    Орчлонгийн хязгааргүйд биш ингэнэ.

  • D.

    Толгод бүхэн эх орноо хайрлах сэтгэлийн эрих юм.

  • E.

    Аажмаар энэ тансаг үлгэр минь тэнгэрт замхарч, бие жихүүцнэ.

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 33-р даалгавар
  1.  “хир буртаг” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой.
  • A.

    ᠭᠡᠷ ᠠ

  • B.

    ᠬᠢᠷᠢ

  • C.

    ᠬᠡᠷᠥ

  • D.

    ᠭᠡᠷ

  • E.

    ᠬᠬᠢᠷ

Нийт: 13,274