ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 23-р даалгавар

Далайн уснаас дээж авч, орчинг хэмжихэд pH=8.0 байсан бол усан дахь устөрөгчийн ионы концентрац болон усны орчинг тодорхойлно уу.

  • A.

    1∙10-8 M саармаг

  • B.

    1∙10-6 M, хүчиллэг

  • C.

    1∙10-8 M, хүчиллэг

  • D.

    1∙10-6 M, суурилаг

  • E.

    1∙10-8 M, суурилаг

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Шалтгаан (I) ба үр дагавар (II) –ын үнэн худлыг тогтооно уу.

 

I

 

II

1.

Автомашины хөдөлгүүрт янз бүрийн шалтгаанаар дутуу шаталт явагдаж нүүрстөрөгчийн моноксид үүсдэг

учраас

Нүүрстөрөгчийн моноксид агаарт исэлдэж нүүрсхүчлийн хий үүсгэх, хүлэмжийн хийг ихэсгэх сөрөг нөлөөтэй.

2.

Нефтийн нэрлэгийн хийн фракцид этан, пропан, бутан зонхилдог

Хийн түлш болгохоос гадна органик нэгдэл гарган авах түүхий эд болдог.

3.

Полимерийн физик шинж чанар нь мономерын шинжтэй адил

Полимер нэгдлүүд усанд сайн уусдаг.

  • A.

      I II
    1 Үнэн Худал
    2 Үнэн Худал
    3 Үнэн Үнэн

     

  • B.

      I II
    1 Үнэн Үнэн
    2 Үнэн Үнэн
    3 Худал Худал

     

  • C.

      I I
    1 Үнэн Худал
    2 Худал Үнэн
    3 Үнэн Үнэн

     

  • D.

      I II
    1 Худал Үнэн
    2 Худал Худал
    3 Үнэн Үнэн

     

  • E.

      I II
    1 Үнэн Үнэн
    2 Үнэн Худал
    3 Үнэн Худал

     

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Дараах нэгдлийн бүтцийн томьёог ажиглан молекул дахь хираль нүүрстөрөгчийн атомын тоог тогтооно уу.

  • A.

    1

  • B.

    4

  • C.

    3

  • D.

    2

  • E.

    0

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 6-р даалгавар

3-хлоробутанол-2 нэгдлийн бүтцийг холбоосон томьёогоор зөв илэрхийлсэн хэсгийг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 20-р даалгавар

Усны байнгын хатуулгийг үүсгэдэг давсуудыг сонгоно уу.

  • A.

    CaCO3, Mg(HCO3)2

  • B.

    Ca(HCO3)2. MgSO4

  • C.

    CaSO4, MgSO4

  • D.

    CaSO4, Mg(HCO3)2

  • E.

    Ca(HCO3)2, Mg(HCO3)2

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 19-р даалгавар

Хроматографаар бодисын цэвэршлийн зэргийг тогтоох аргын үндэслэлийг сонгоно уу.

  • A.

    Бодисыг бүрдүүлж буй хэсгүүдийн хоорондын зай болон масс

  • B.

    Бодисын хайлах, буцлах температур

  • C.

    Бодисын эзлэхүүн болон уусах чанар

  • D.

    Бодисын уусах чанар болон шингээгдэх чанар

  • E.

    Бодисын эзлэхүүн болон нягтын өөрчлөлт

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 18-р даалгавар

Удамшлын мэдээллийг хадгалах, дамжуулах үүрэгтэй органик нэгдлийг сонгоно уу.

  • A.

    Уураг

  • B.

    Нүүрс ус

  • C.

    Амин дэм

  • D.

    Өөх тос   

  • E.

    Нуклейн хүчил

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 40-р даалгавар
  1. Дараах тосны хүчлийн томьёог ашиглан зөв мэдээллүүдийг сонгоно уу.

 

  1. Ханасан тосны хүчил учир усанд сайн уусдаг.
  2. Шугаман бүтэцтэй бөгөөд молекулууд нь өөр хоорондоо нягт байрлах тул хайлах цэг өндөртэй.
  3. Хайлах цэг өндөртэй тул тасалгааны температурт хатуу төлөвтэй.
  4. Молекулууд нь мушгирч байрлах учраас өөр хоорондоо сул молекул хоорондын хүчээр харилцан үйлчилнэ. Иймд хайлах цэг багатай байдаг.
  5. Нүүрсустөрөгчийн урт гинжин хэлхээ агуулсан тул усанд уусдаггүй.
  6. Хайлах цэг багатай тул тасалгааны температурт шингэн төлөвтэй байна.
  • A.

    1, 2, 6

  • B.

    1, 4, 6

  • C.

    2, 3, 6

  • D.

    2, 3, 5

  • E.

    2, 5, 6

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 17-р даалгавар

Гадаад давхраандаа гурван электрон бүхий элементийн атомыг тодорхойлж, тухайн атомын +3 цэнэгтэй ионы электрон байгууламжийн томьёог зөв дүрсэлсэн хэсгийг сонгоно уу.

  • A.

    Al, 1s22s22p63s03p0

  • B.

    P, 1s22s22p63s23p0

  • C.

    Al, 1s22s22p63s23p1

  • D.

    P, 1s22s22p63s23p3

  • E.

    P, 1s22s22p63s03p0

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 39-р даалгавар

Төмөр болон түүний нэгдлүүдийн химийн хувирлыг зөв илэрхийлсэн бүдүүвчийг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 16-р даалгавар

H2(х)+I2(х) \rightleftharpoons 2HI(х) гэсэн урвалын хувьд ∆G°= -15.8 кЖ/моль бол урвал аяндаа явагдах эсэхийг тогтооно уу.

  • A.

    G°=0, аяндаа явагдах боломжтой

  • B.

    G°>0, аяндаа явагдах боломжгүй

  • C.

    G°>0, аяндаа явагдах боломжтой

  • D.

    G°<0, аяндаа явагдах боломжгүй

  • E.

    G°<0, аяндаа явагдах боломжтой

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 38-р даалгавар

S2O82-(уус) + 3I-(уус) →2SO42-(уус) + I3-(уус) урвалын хувьд эх бодисуудын концентрацаас хамааруулан урвалын анхны хурдыг судалж дараах үр дүнг гарган авчээ. Туршилтын үр дүнг ашиглан урвалын хурдны хуулийн илэрхийллийг бичнэ үү.

Туршилт

[S2O82-], M

[I-], M

Анхны хурд, M/с

1

0.018

0.036

2.6∙10-6

2

0.027

0.036

3.9∙10-6

3

0.036

0.054

7.8∙10-6

4

0.050

0.072

1.4∙10-5

  • A.

    .u=k[S2O82-]2[I-]2

  • B.

    u= k[S2O82-][I-]3

  • C.

    u= k[S2O82-]2[I-]

  • D.

    u=k[S2O82-][I-]

  • E.

    u=k[SO42-]2[I3-]

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 15-р даалгавар

Өгөгдсөн давсуудыг лабораторт гарган авах хамгийн тохиромжтой аргатай нь зөв харгалзуулна уу.

  1. ZnCl2                                    а. Идэвхтэй металл + Хүчил → Давс + Устөрөгч
  2. CuCl2                                   б. Давс + Давс → Давс + Давс
  3. AgCl                                     в. Суурийн оксид + Хүчил → Давс + Ус
  4. NaCl                                     г. Суурь + Хүчил → Давс + Ус
  • A.

    1в 2б 3а 4г

  • B.

    1в 2а 3г 4б

  • C.

    1а 2в 3г 4б

  • D.

    1а 2в 3б 4г

  • E.

    1г 2а 3в 4б

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 14-р даалгавар

SO2(х) + ½ O2(х) \rightleftharpoons SO3(х)    ∆H°=-99.2 кЖ/моль гэсэн тэнцвэр тогтсон системд бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд ямар нөхцөлийг хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ?

  • A.

    Температурыг нэмэгдүүлэх

  • B.

    Температурыг бууруулах

  • C.

    Даралтыг бууруулах

  • D.

    Катализатор нэмэх

  • E.

    Бүтээгдэхүүн бодисын концентрацыг нэмэгдүүлэх

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 13-р даалгавар

Гидрометаллургийн аргаар зэс үйлдвэрлэхтэй холбоотой зөв мэдээллийг сонгоно уу.

1. Сульфидын бус хүдрээр овоолго байгуулж, хүхрийн хүчлийн уусмалаар шүршиж уусмал хэлбэрт шилжүүлнэ.

2. Сульфидын хүдрээр овоолго байгуулж, хүхрийн хүчлийн уусмалаар шүршиж уусмал хэлбэрт шилжүүлнэ.

3. Амьдралын эх үүсвэрээ органик биш нэгдлээс авдаг бактеруудыг био уусгалтад ашигладаг.

4. Катодын зэсийг гидрометаллургийн аргаар үйлдвэрлэдэг.

5. Катодын зэс үйлдвэрлэх явцад мөнгө, алт, платин зэрэг зэсээс эерэг потенциалтай металлууд катод дээр зэрэг ангижирдаг.

6. Гидрометаллургийн аргаар зэс үйлдвэрлэхдээ өндөр температурт зэсийн хүдрийг хайлуулдаг.

  • A.

    2, 3, 4

  • B.

    2, 5, 6

  • C.

    1, 3, 4

  • D.

    1, 5, 6

  • E.

    1, 3, 5

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 12-р даалгавар

Холимгийг ялган салгах аргыг үндэслэлтэй нь зөв харгалзуулаарай.

1.

Нэрэх

а.

Уусмал дахь хатуу бодисын жижиг хэсгийн хэмжээнд үндэслэнэ.

2.

Хандлах

б.

Холимог дахь химийн бодисуудын буцлах цэгийн зөрүүнд үндэслэнэ.

3.

Хроматограф

в.

Үл холилдох хоёр шингэнд бодисын уусах чанар харилцан адилгүй байдагт үндэслэнэ.

4.

Шүүх

г.

Холимог дахь бүрэлдэхүүн хэсгүүдийн уусах болон шингээгдэх чанарын ялгаан дээр үндэслэнэ.

 

 

д.

Төвөөс зугтах хүч болон нягтын зөрүүнд үндэслэнэ.

  • A.

    1б 2д 3г 4в

  • B.

    1г 2а 3в 4б

  • C.

    1в 2а 3г 4д

  • D.

    1б 2в 3г 4а

  • E.

    1д 2б 3в 4а

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 11-р даалгавар

Вискозын мяндас үйлдвэрлэхэд хэрэглэдэг урвалжийг сонгоно уу.

  • A.

    Натрийн гидроксид

  • B.

    Хүхрийн хүчил

  • C.

    Ацетилен

  • D.

    Цууны хүчил

  • E.

    Ус

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 37-р даалгавар

Зурагт HX, HY, HZ гэсэн гурван төрлийн хүчлийн усан уусмал өгөгджээ. Зургийг ажиглан гурван хүчлийг өгөгдсөн хүчлийн томьёотой харгалзуулсны дараа хүчийг нь буурах дарааллаар зөв байрлуулсан эгнээг сонгоно уу. Зурагт усны молекулыг оруулаагүй болно.

  1. HX                                     2. HY                                                   3. HZ

                                                             

а. HNO3 (Ka= ~40)                 б. CH3COOH (Ka=1.7∙10-5)               в. HCN (Ka=4.9∙10-10)

  • A.

    1a, 2в, 3б                    HY>HZ>HX

  • B.

    1в, 2а, 3б        HY>HZ>HX

  • C.

    1a, 2в, 3б                    HX>HZ> HY

  • D.

    1в, 2а, 3б        HX >HZ> HY

  • E.

    1a, 2б, 3в                    HY>HZ>HX

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 10-р даалгавар

Хамгийн өндөр төмрийн агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүнийг сонгоно уу.

  • A.

    Усан үзэм

  • B.

    Хатаасан мөөг

  • C.

    Хад, нохойн хошуу

  • D.

    Чангаанз

  • E.

    Наранцэцгийн үр

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 36-р даалгавар

А элемент үелэх системийн 3-р үед байрлах бөгөөд түүний иончлолын энергийн утгуудыг хүснэгтэд харуулжээ.

Иончлол

I

II

III

IV

V

VI

Иончлолын энерги, кЖ/моль

1012

1903

2910

4956

6278

22230

Энэ элементийн атомд тохирох электрон байгууламжийн томьёог сонгоно уу.

  • A.

    1s22s22p63s23p1

  • B.

    1s22s22p53s23p4

  • C.

    1s22s22p63s23p3

  • D.

    1s22s22p63s23p6

  • E.

    1s22s22p33s23p5

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 9-р даалгавар

Бор шаргал өнгийн гидроксидын тунадас үүсгэдэг ионыг сонгоно уу.

  • A.

    Cu+

  • B.

    Fe3+

  • C.

    Fe2+

  • D.

    Cu2+

  • E.

    Cu0

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 8-р даалгавар

Ширэмний үйлдвэрийн үндсэн түүхий эдийг нэрлэнэ үү.

  • A.

    Устөрөгч ба азот

  • B.

    Төрөл бүрийн ширэм, төмрийн хаягдал    

  • C.

    Зэсийн хүдэр

  • D.

    Төмрийн хүдэр

  • E.

    Аммиак

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 35-р даалгавар

Дараах потенциал энергийн диаграммыг өгөгдсөн илэрхийлэлтэй зөв харгалзуулаарай.

  • A.

    1б 2а 3в

  • B.

    1б 2в 3а

  • C.

    1а 2б 3в

  • D.

    1а 2в 3б

  • E.

    1в 2а 3б

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 7-р даалгавар

Нано бүрхүүл хэдэн хэмжээст нано материалын төрөлд хамаарагдах вэ?

  • A.

    Нэг хэмжээст

  • B.

    Хоёр хэмжээст

  • C.

    Гурван хэмжээст

  • D.

    Тэг хэмжээст

  • E.

    Олон хэмжээст

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 34-р даалгавар

-THCD- гэсэн гинжин хэлхээ агуулсан полипептид өгөгджээ. Эдгээрээс уургийн дөрөвдөгч бүтэц үүсэхэд дисульфидын холбоо үүсгэх амин хүчлийг сонгоно уу.

  • A.

    Гистидин

  • B.

    Треонин болон Гистидин

  • C.

    Цистейн

  • D.

    Аспарагины хүчил

  • E.

    Цистейн болон Аспарагины хүчил

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 33-р даалгавар
  1. Полимеруудыгтэдгээрийнмономеруудтайзөвхаргалзуулаарай.

1

 

а.

Изопрен

2

 

б.

Хлорпрен

3

в.

Бутадиен-1,3

4

 

г.

Акрилонитрил

 

 

д.

Бутадиен-1,3 болон Акрилнитрил

  • A.

    1в 2а 3г 4б

  • B.

    1а 2в 3д 4б

  • C.

    1в 2г 3д 4a

  • D.

    1а 2г 3в 4б

  • E.

    1в 2д 3б 4а

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 6-р даалгавар

3-хлоробутанол-2 нэгдлийн бүтцийг холбоосон томьёогоор зөв илэрхийлсэн хэсгийг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 32-р даалгавар

Калийн сульфатын усан уусмалын электролизийн үед катод, анод дээр явагдах хагас урвал болон электролизийн нэгдсэн тэгшитгэлийг зөв илэрхийлсэн хэсгийг сонгоорой.

  • A.

    Катод: 2H2O(ш) + 2e- → H2(х) + 2OH-(уус)

    Анод: 2SO42-(уус) → SO2(х)+ 2e-

    K2SO4(уус) + 2H2O(ш) → 2KOH(уус) + H2(х) + SO2(х)

  • B.

    Катод: 2H2O(ш) → O2(х) + 4H+(уус) + 4e-

    Анод: 2H2O(ш) + 2e- → H2(х) + 2OH-(уус)

    K2SO4(уус) + 2H2O(ш) → K2SO4(уус) + 2H2(х) + O2(х)

  • C.

    Катод: K+(уус) + e- → K0(хат)

    Анод: 2H2O(ш) → O2(х) + 4H+(уус) + 4e-

    K2SO4(уус) + 2H2O(ш) → 2K(хат) + O2(х) + H2SO4(уус)

  • D.

    Катод: 2H2O(ш) → O2(х) + 4H+(уус) + 4e-

    Анод: K+(уус) + e- → K0(хат)

    K2SO4(уус) + 2H2O(ш) → 2K(хат) + O2(х) + H2SO4(уус)

  • E.

    Катод: 2H2O(ш) + 2e- → H2(х) + 2OH-(уус)

    Анод: 2H2O(ш) → O2(х) + 4H+(уус) + 4e-

    K2SO4(уус) + 2H2O(ш) → K2SO4(уус) + 2H2(х) + O2(х)

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 31-р даалгавар

Үйлдвэрт азотын хүчлийг үндсэн гурван үе шат бүхий урвалаар гарган авдаг.

4NH3(х) + 5O2(х)  4NO(х) + 6H2O(х)

NO(х) + ½ O2(х)  NO2(х)

4NO2(х) + 2H2O(ш) + O2(х) → 4HNO3(уус)

Үйлдвэрлэлийн гурван шат тус бүрдээ харилцан адилгүй нөхцөлд явагддаг бол өгөгдсөн термодинамикийн функцуудын утгыг ашиглан 2-р шат болох азот (IV)-ын оксид гарган авах урвалын аяндаа явагдаж эхлэх температурын утгыг олно уу.

H°урв, кЖ/моль

-56.53

S°урв, Ж/моль∙K

-72.67

  • A.

    1051°C

  • B.

    778°C

  • C.

    0.8°C

  • D.

    505°C

  • E.

    777°C

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 5-р даалгавар

Индикаторын өнгөний хувирлыг уусмалын орчинтой зөв харгалзуулна уу.

1.

Лакмусын улаан цаас хөх болно.

а.

pH=7

2.

Метилоранж улбар шар өнгө үзүүлнэ.

б.

pH<7

3.

Лакмусын хөх цаас улаан болно.

в.

pH>7

4.

Фенолфталейн дусаахад ягаан болно.

 

 

  • A.

    1а 2б 3в 4б

  • B.

    1в 2а 3б 4в

  • C.

    1в 2а 3в 4б    

  • D.

    1б 2а 3в 4б

  • E.

    1в 2б 3а 4в

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 30-р даалгавар

CH3CH2COONa, C3H7OH, CH3CH2COOH, C3H8, H2гэсэн нэгдлүүдийг буцлах цэгийн өсөх дарааллаар зөв байрлуулсан эгнээг сонгоно уу.

 

  • A.

    CH3CH2COONa, CH3CH2COOH, C3H7OH, C3H8, H2

  • B.

    H2, C3H8, C3H7OH, CH3CH2COOH, CH3CH2COONa

  • C.

    CH3CH2COONa, C3H7OH, CH3CH2COOH, C3H8, H2

  • D.

    H2, C3H8,CH3CH2COOH, C3H7OH, CH3CH2COONa

  • E.

    CH3CH2COOH, C3H7OH, C3H8, H2, CH3CH2COONa

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 29-р даалгавар
  1. IA бүлгийн элементүүд болох Li, Na, K, Rb, Cs-ийнатомын болон ионы радиусуудөгөгджээ. Эдгээрээс Cs/Cs+ хосын радиусыг зөв дүрсэлсэн хэсгийг сонгоно уу.

 

 

 

 

265/167

248/152

227/138

186/102

152/76

I

II

III

IV

V

  • A.

    III

  • B.

    II

  • C.

    I

  • D.

    V

  • E.

    IV

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 4-р даалгавар

Уургийн найрлагад 20 α-амин хүчил агуулагдах ба 9 α-амин хүчил нь хүний биед нийлэгждэггүй үл орлогдох амин хүчил юм. Эдгээр амин хүчлүүдийг өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан гаднаас авах шаардлагатай. Үл орлогдох α-амин хүчлийг сонгоно уу.

  • A.

    Глицин

  • B.

    Аланин

  • C.

    Валин

  • D.

    Серин

  • E.

    Глутамин

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 3-р даалгавар

Дулаан шингээж явагдах урвалыг................... урвал гэх ба энтальпийн өөрчлөлт ...... байна.

  • A.

    Эндотерм, ∆H < 0     

  • B.

    Экзотерм, ∆H < 0

  • C.

    Экзотерм, ∆H = 0

  • D.

    Эндотерм, ∆H > 0

  • E.

    Экзотерм,∆H > 0

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 28-р даалгавар

250 мл уусмалдаа 10 г натрийн гидроксид агуулсан уусмалын молийн концентрацыг олно уу.

 

  • A.

    0.5 M                 

  • B.

    0.1 M  

  • C.

    0.01 M   

  • D.

    1M   

  • E.

    0.05 M

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 27-р даалгавар

Энгийн молекулын бүтэцтэй бодисыг сонгоно уу.

  • A.

    C

  • B.

    NaCl

  • C.

    SiO2

  • D.

    Cu

  • E.

    I2

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 26-р даалгавар

1 моль ус задрах урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг ашиглан 1 моль ус үүсэх урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг олно уу.

H2O(ш) → H2(х)+½ O2(х)                 ∆H°урв= +286 кЖ/моль

  • A.

    -286 кЖ/моль

  • B.

    -572 кЖ/моль

  • C.

    +286 кЖ/моль

  • D.

    +572 кЖ/моль

  • E.

    ±572 кЖ/моль

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 25-р даалгавар

Зөвхөн ковалентын холбоотой нэгдэл бүхий эгнээг сонгоно уу.

  • A.

    NaH, MgH2, AlH3, SiH4

  • B.

    CH4, NaH, H2, NH3

  • C.

    NaH, CH4, MgH2, NH3

  • D.

    MgH2, NaH, CaH2, KH

  • E.

    CH4, H2, HCl, NH3

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 24-р даалгавар

C_2H_4\xrightarrow[1]{H_2}C_2H_6\xrightarrow[2]{Cl_2}C_2H_5Cl\xrightarrow[3]{NaOH}C_2H_5OH\xrightarrow[4]{Na}X

Х-бодисыг тогтоож, 1-3 дугаар урвалын төрлийг тодорхойлно уу.

 

  • A.

    CH3CH2ONa, радикалын халалцах, электрофиль нэгдэх, нуклеофиль халалцах

  • B.

    CH3COONa, нуклеофиль халалцах, радикалын халалцах, электрофиль нэгдэх

  • C.

    H3COCH2Na, нуклеофиль халалцах, электрофиль нэгдэх, радикалын халалцах

  • D.

    CH3CH2ONa, электрофиль нэгдэх, радикалын халалцах, нуклеофиль халалцах

  • E.

    H3COCH2Na, электрофиль нэгдэх, радикалын халалцах, нуклеофиль халалцах

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 23-р даалгавар

Нуурын уснаас дээж авч, орчинг хэмжихэд pH=5.0 байсан бол усан дахь устөрөгчийн ионы концентрац болон усны орчинг тодорхойлно уу.

  • A.

    1∙10-9 M, хүчиллэг

  • B.

    1∙10-5M, хүчиллэг

  • C.

    1∙10-5M, суурилаг

  • D.

    1∙10-9 M, суурилаг

  • E.

    1∙10-9 M саармаг

Нийт: 13,274