a. Ажиллах хүчний оролцооны түвшинг тооцож гаргана уу.
50 хувь
b.Ажил хайгч хүмүүс эдийн засгийн идэвхтэй хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
4.5 хувь
c. Ажилгүйдэл бүрэн арилдаг уу. Тийм эсвэл үгүй гэж хариулах
үгүй
d.Ажилгүйдэл юунаас болж үүсдэг вэ? Үндсэн шалтгааныг нэрлэнэ үү.
улирлын, шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн гэх мэт аль нэг шалтгааныг нь нэрлэсэн тохиолдолд. Мөн дээрх шалтгааныг онож нэрлээгүй ч тодорхой жишээгээр тайлбарласан тохиолдолд оноог өгнө.
e.Тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг олно уу.
47.7 хувь
f.Нийт хүн амын хэдэн хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам эзэлж байна вэ?
36.7 хувь
a. Бүртгэлтэй, идэвхтэй ажил хайгч хүмүүс хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
2.27 хувь
b.Эдийн засгийн идэвхгүй хүн ам нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
30 хувь
c. Ажилгүй хүн гэж хэн бэ?
Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил идэвхтэй хайж буй хүнийг хэлнэ
a.Тус аймгийн нийт хүн амын хэдэн хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна вэ?
73.3 хувь
b. Ажиллах хүч нь ямар хүмүүсээс бүрддэг вэ?
хөдөлмөр эрхлэж байгаа иргэд, бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй иргэд
c.Нийт хүн амын хэдэн хувийг ажиллах хүч эзэлж байна вэ?
36.7 хувь
......2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус чуулганаар "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв юм........
.Эх сурвалж: Olloo.mn
a. Уул овоогоо тахиж буй учир шалтгаан нь юу вэ?
Уул усаа шүтэх, аргадах, хамгаалах
b. Уул овоо тахих зан үйлийг дагалдан гардаг сөрөг үр дагаварууд\хог хаях, байгаль орчин бохирдуулах ..гэх мэт\-ыг арилгахын тулд ямар зохицуулалт хийх ёстой вэ?
Хүмүүст уламжлалт зан үйлийн мөн чанарыг сайтар ойлгуулах, ухамсарлуулах. Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль эрх зүйг сайтар хэрэгжүүлэх
c.Байгаль дэлхий, уул усаа хайрлаж хамгаалахтай холбогдсон хорио цээр хэллэгүүд байдаг. Нэрлэж бичнэ үү.
Голын усанд сүү бүү дусаа гэх мэт
d. Уламжлалт зан үйл, ёс заншлаа дагаж мөрдөхийн ач холбогдол нь юу вэ?
Уламжлалт ёс заншлаа мэдэх, үндэсний соёлоо өвлөн үргэлжлүүлэх.. гэх мэт
e.Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар өөрийн саналыг бичнэ үү.
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар тодорхой саналыг бичсэн тохиолдолд оноог өгнө.
"Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-д бүртгэлээ.
.....2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв юм......
Эх сурвалж: Olloo.mn
a. "Уул овоогоо тахих зан үйл" нь Монголчуудын уламжлалт ёс заншил мөн үү. Тийм эсвэл үгүй гэж хариулах
Тийм
b. Уул овоогоо тахих уламжлалт зан үйлийн утга учрыг тайлбарлана уу.
Байгаль дэлхийгээ аргадах, хайрлан хамгаалах
c. Энэхүү уламжлалт зан үйлээ хэвээр нь авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
Ёс заншлаа сайтар мэддэг байх, үргэлжлүүлэн өвлөх
e.Уул овоогоо тахих нь соёлын аль өвд хамаарах вэ?
Биет бус өвд
d.Байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд бид юу хийвэл зохилтой вэ?
Хайрлан хамгаалах
Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Урт чулууг дөрвөн тал гарган засч, гурав зааглан, оройн хэсэгт нар, сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг агссан байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу болно.
a. Энэхүү хөшөөг "буган чулуун" гэж нэрлэсний учир юу вэ?
Эх биеийг ороолгон төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлсэн учраас
b. Түүх, соёлын дурсгалыг хамгаалахад иргэд хэрхэн яаж оролцох вэ?
Иргэн бүр түүхийн дурсгалыг хадгалах, хайрлан хамгаалах, үнэ цэнийг мэдэх
c.Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ? Буган чулуун хөшөө нь аль ангилалд багтах вэ?
Соёлын өвийг биет ба биет бус гэж ангилдаг. Буган чулуун хөшөө нь биет өвд хамаарна.
Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба төмрийн түрүү үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Урт чулууг дөрвөн тал гарган засч, гурав зааглан, оройн хэсэгт нар, сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг агссан байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу болно.
Монголын түүхийн тайлбар толиос
a.Дээрх дурсгал нь соёлын ямар өвд хамаарах вэ?
Соёлын биет өв
b. Буган чулуун хөшөө нь соёлын хосгүй дурсгал болохыг тайлбарлана уу.
Нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм.............................
c.Түүхийн дурсгалыг хэн хамгаалах ёстой вэ?
Төр засаг, иргэн бүр хамгаалах
d.Энэхүү түүхийн дурсгал нь ямар ач холбогдолтой вэ?
Монголын түүхийг судалхад чухал ач холбогдолтүй. Нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд бөө мөргөлийн үзэл санаа гүн шингээстэй байдаг.
e.Энэхүү түүх соёлын хосгүй дурсгалыг зүй бусаар ашиглах нь соёлын хожимдлын жишээ мөн үү? Тийм эсвэл үгүй хариулах
тийм
Олон нийтийн сүлжээнд “Шагайн мэргээр мэргэлээд үзээрэй”, “Мафийн гишүүд хэн бэ” гэх зэрэг аппликэйшн их түгэх болсон. Ийм аппликэйшнийг ажиллуулах, түүнд нэвтрэн орохын тулд фейсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлдэг. Энэ нь нууц үгээ алдах эрсдэл бий болгож байгааг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулж байна. Нууц үгээ алдсанаар залилан, мэхлүүлэх, өөрийн мэдээллийг алдах гээд элдэв гэмт хэргийн золиос болох магадлал өндөр, бусдад фейсбүүк мессенжерээ хянуулах эрсдэлтэй байгааг цагдаагийнхан анхаарууллаа.
/Өнөөдөр 2018.2.23 №035/6328/
a.Орчин үед цахим хэрэглээ нь харилцааны гол хэрэгсэл болохыг тайлбарлана уу.
Цахим хэрэглээгээр голчлон хүмүүс харилцах болсон
b.Цахим гэмт хэрэг гэж юу вэ?
Цахимаар дамжуулан үйлдсэн гэмт хэргийг хэлнэ.
c.Та хувийн мэдээллээ алдсан тохиолдолд хаана хандах вэ?
Цагдаагийн байгууллагад хандана.
d.Цахим харилцааны сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд юу хийх вэ?
Мэдээллийн нууцаа хадгалах. Цахим орчинд тодорхой хэм хэмжээг сахин соёлтой оролцох.....
e. Цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэн хүн юу хийх ёстой вэ? 1 санамж бичнэ үү.
Оновчтой, тодорхой, дагаж мөрдөхүйц санамж бичсэн тохиолдолд оноог өгнө.
Олон нийтийн сүлжээнд “Шагайн мэргээр мэргэлээд үзээрэй”, “Мафийн гишүүд хэн бэ?” зэрэг аппликэйшн их түгэх болсон. Ийм аппликэйшнийг ажиллуулах, түүнд нэвтрэн орохын тулд фейсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлдэг. Энэ нь нууц үгээ алдах эрсдэл бий болгож байгааг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулж байна. Нууц үгээ алдсанаар залилан, мэхлүүлэх, өөрийн мэдээллийг алдах гээд элдэв гэмт хэргийн золиос болох магадлал өндөр, бусдад фейсбүүк мессенжерээ хянуулах эрсдэлтэй байгааг цагдаагийнхан анхаарууллаа.
/Өнөөдөр 2018.2.23 №035/6328/
a.Дээрх мэдээлэлд ямар асуудлын талаар өгүүлсэн байна вэ?
Олон нийтийн сүлжээн дэх хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд учирч буй эрсдэл, түүнээс үүдсэн цахим гэмт хэргийн талаар
b.Цахим харилцааны соёл гэж юуг хэлэх вэ?
Цахми харилцаанд оролцохдоо бусдыг хүндэтгэх, тодорхой хэм хэмжээг сахих
c.Цахим хэрэглээг ашиглахын ач холбогдол юу вэ?
Мэдээлэл олж авдаг. Цаг хугацаа, орон зайн бэрхшээлийг даван туулж бусадтай харилцаа холбоо тогтоож чадна.............
d.Цахим харилцааны эерэг талыг дурьдана уу.
Мэдээллийг хурдан хугацаанд олж авах боломжтой. Банк, боловсрол гэх мэт салбаруудын үйлчилгээг авах, Бусадтай санал бодлоо солилцох....гэх мэт
e.Дээрх мэдээллээс ямар сургамжыг авч болох вэ?
Цахим гэмт хэргийн золиос болохгүйн тулд сэргийлэх арга замуудыг мэдэж байх ёстой. Цахим хэрэглээгээ зохистой болгох....
Нэгэн байгууллагаас 5 хүртэлх насны нялх хүүхдүүдийн гар утасны хэрэглээний талаар 1000 эцэг эхээс судалгаа авчээ. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 80,4 хувь нь хүүхдээ гар утсаар тоглуулдаг гэж хариулжээ. Үүнээс 32,5 хувь нь 3 наснаас нь эхэлж тоглуулсан гэжээ. Хүүхдээ утсаар тоглуулж буй шалтгааныг тодруулахад 52,9 хувь нь "хүүхдээ томоотой байлгахын тулд гар утсаар тоглуулдаг" гэж хариулсан байна.
/Зууны мэдээ 2017,4.12./
a.Цахим хэрэглээ гэж юу вэ? энэ нь соёлтой хэрхэн холбогдох вэ?
Орчин үед цахим хэрэглээ нь хүний соёлын нэг хэсэг болсон.
b. Гар утасны зохисгүй хэрэглээ нь бага насны хүүхдэд ямар хор хохирол учруулах вэ?
бусадтай хурдан харилцдаг.
c. Гар утас болон цахим хэрэглээний эерэг талуудыг бичнэ үү.
ганцаардуулдаг өвчин эмгэг
d. Гар утасны хор хохирлын талаар үеийхэндээ санамж гаргана уу.
Бичлэгийг харах
e.Гар утасны ухаалаг хэрэглээ гэж юуг хэлэх вэ?
хязгаартай хэрэглэх
Нэгэн байгууллагаас гар утасны хэрэглээний талаар судалгаа хийжээ. 0-5 насны нялх хүүхдийн 1000 эцэг эхэд хандуулсан судалгаагаар гар утсаар тоглуулж байгаа нь 80,4, хувь гурван наснаас эхлэн гар утсаар тоглосон хүүхэд 32,5, хүүхдээ томоотой байлгахын тулд 52,9 гэсэн судалгаа гарсан байна.
/Зууны мэдээ 2017,4.12./
a.Цахим харилцаа гэж юу вэ?
Цахим техник технилоги хэрэглэсэн харилцаа
b.Гар утас хэрэглэснээр бага насны хүүхдэд ямар хор хохирол учруулах вэ?
хараа муудах, ядрах донтох
c.Чи хэдэн наснаас эхлэн гар утас хэрэглэсэн бэ?
Хүүхдийн хариултыг харах
e.Чи өдөрт хэдэн цагийг гар утас болон цахим орчинд зарцуулдаг вэ?
Хүүхдийн хариултыг харха
f.Цахим хэрэглээний эерэг талыг бичнэ үү.
мэдээлэл авдаг гэх мэт
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилго бүхий 10 дахь удаагийн Бүргэдийн баяр эхэллээ. “Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдий хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг. Уг зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд албан ёсоор бүртгэсэн. Хүн төрөлхтний соёлын өвийг тээж яваагийн хувьд манай ард түмэн уг уламжлал, зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
/Өнөөдөр сонин 2018,03,05 №041/
a. Энэ баярыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?
Жуулчдыг татах, бусдад сурталчлах, өвлүүлэх
b. Яагаад соёлын өвд бүртгэсэн бэ?
Ховор зан үйл учир
c.Монгол улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд өөр ямар өв бүртгүүлсэн бэ?
морин хуур, цуур, бий биелгээ гэх мэт нэрлэх
d. Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ?
А. Биет В. Биет бус
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилго бүхий 10 дахь удаагийн Бүргэдийн баяр эхэллээ. “Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдий хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг. Уг зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд албан ёсоор бүртгэсэн. Хүн төрөлхтний соёлын өвийг тээж яваагийн хувьд манай ард түмэн уг уламжлал, зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
/Өнөөдөр сонин 2018.03.05 №041/
a. Дээрх мэдээлэлд ямар зан үйлийг үзүүлсэн бэ?
Бүргэдээр ан хийх зан үйл
b.Соёлын өвийн аль ангилалд хамаарах вэ?
Биет бус өвд
c. Соёлын энэхүү өвийг сурталчлах, хамгаалах, өвлөх арга хэлбэрүүдийн талаар саналаа бичнэ үү.
Зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэх
d.Өнөөдөр энэ зан үйл Монгол орны хаана голчлон уламжлагдан үлдсэн бэ?
Баян-Өлгий казак ард түмний дунд
e.Энэ нь уламжлалт зан үйл мөн үү? \Тийм эсвэл үгүй гэж хариулах\
тийм
Бэлчээрийн менежментэд нөлөөлөгч нийгмийн хүчин зүйлд аль нь хамаарах вэ?
A. бэлчээрийн нийт талбай болон бүтээмжит чанар
B. бэлчээрийн ургамлын шимт чанар ба тоо хэмжээ
C. үетний төрөл ба тархац
D. хөрс хамгаалалтын хөтөлбөр, урамшууллын механизм
Улс орнуудын нэг хүнд ногдох усны хэрэглээ харилцан адилгүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудынх өндөр байгаад нөлөөлөх хүчин зүйлсэд үл хамаарах ойлголтыг сонгоорой.
A. амьжиргааны төвшин сайн
B. амьдралын хэв маяг
C. хэрэглээ өндөр
D. хэл, шашны ялгаа
Хоногт нэг хүнд ногдох ундны усны хэрэглээгээр ямар улс тэргүүлж байна вэ?
A. АНУ
B. Гайти
C. Их Британи
D. Герман
Байгаль экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохицуулж байгаа арга хэмжээг ................... гэнэ.
A. байгалийн нөөцийн ашиглалт
B. агаарын чанарын талаар баримтлах бодлого
C. усны нөөцийн нэгдсэн менежмент
D. усны зохисгүй хэрэглээ
Хүний амьдралыг тэтгэхэд шаардагдах экосистемийн хэмжээг (орон зай, газар, ус, агаар г.м) “дэлхийн га гэсэн үзүүлэлтээр илэрхийлснийг ... гэнэ.
A. Биологи
B. Биоценоз
C. Экологи
D. Экологийн мөр
Эко жуулчлал нь багц аяллаас ялгаатай. Эко жуулчид цөөн хүнтэй бүлгээс бүрдэх ба байшин барилгагүй, байгаль орчин, байгаль орчин, ан амьтдыг сонирхоно.Тэдний зорилгод нийцэхгүй хариултыг сонгоорой.
A. Ан гөрөө хийх
B. Байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх
C. Нутгийн хүмүүст туслах, соёлыг хүндэтгэх
D. Зэрлэг амьтад, жуулчдад туслах
Нэг хүнд ногдох кофены хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон бүгд Европ тивийн улсууд байгаагийн үндсэн шалтгааныг тодорхойлно уу.
A. бичиг үсэг тайлагдлын түвшин доогуур
B. нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10,000 доллараас бага
C. худалдан авах чадвар сайтай
D. эмнэлгийн хүртээмж тааруу
Нэг хүнд ногдох кофены хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон аль тивд хамаарагдах улсууд вэ?
A. Ази
B. Австрали
C. Африк
D. Европ
Кофе үйлдвэрлэлийн явцад эдхудалдааны менежмент хийх, шинэ сорт боловсруулах, баглаа боодол, савлалтын шинэлэг дизайн гаргах зэрэг аж үйлдвэрийн хэддүгээр үе шат вэ?
A. анхдагч салбар
B. хоёрдогч салбар
C. гуравдагч салбар
D. дөрөвдөгч салбар
Африкт хүн амын тоогоор Нигерийн дараа орох Этиопийн хүн амын 84 хувь нь хөдөө амьдардаг, дэлхийд хамгийн бага хотожсон улс. Хүн амын дөнгөж 42 хувь нь, хөдөөгийн оршин суугчдын 20 орчим хувь нь л сайжруулсан ундны усны эх үүсвэрээр хангагддаг. Үүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг олоорой.
A. хүн амын өсөлт их
B. хамгийн бага хотожсон улс
C. хөгжиж байгаа оронд багтдаг
D. тунадас ихтэй ч хадгалах боломжгүй
Дэлхийн хамгийн томд орох далайн экосистемийн өөрчлөлтийн эх үүсвэр нь хуурай газарт явагдах хүний үйл ажиллагааны нөлөө юм. Нөлөөлөх хүчин зүйлсэд хамаарахгүй ойлголтыг олоорой.
A. далайн усны бохирдол
B. түлшний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хий
C. хүн амын шилжилт
D. Хэт их загасчлал
Бохирдлын улмаас агаарт температурын тонгоруу буюу инверс үүснэ. Үүнийг хотын инверс гэх бөгөөд голлон нөлөөлөх хүчин зүйлийг сонгоорой.
A. агаарын бохирдол
B. хөрсний бохирдол
C. усны бохирдол
D. хүн амын шилжилт
Арал нь дундад Азийн давстай урсгалгүй тэнгис бөгөөд 1960 оноос эхлэн тус тэнгист цутгах Амударъя, Сырдаръя голуудыг хөвөнгийн болон цагаан будааны тариалангийн усалгаанд ашиглах болсон нь ямар үр дагаврыг авчирсан бэ?
A. усны түвшин багассан
B. усны давсжилт нэмэгдэж загасны төрөл зүйл буурсан
C. цөлжилтөнд хүчтэй өртсөн
D. дээрх бүгд
Арал тэнгист ямар өөрчлөлт орсон байна вэ?
A. талбай багассан байна
B. талбайд өөрчлөлт ороогүй
C. талбай нэмэгдсэн
D. тэнгис байхгүй болсон
Хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн салбарт аль шинж давамгайлдаг вэ?
A. бүтээмж бага
B. эрчимжсэн, төрөлжсөн
C. эрчимжээгүй хөгжил муу
D. төрөлжилт бага
Хямд учир дэлхийд ачаа эргэлтийн хэмжээгээр тэргүүлдэг, их хэмжээний болон удаан хадгалагддаг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг тээврийн төрөл аль нь вэ?
A. Агаарын тээвэр
B. Усан замын тээвэр
C. Хоолойн тээвэр
D. Ердийн хөсөг
Монгол улсад атомын цахилгаан станцын гол түлш болох ураны нөөц ихтэй хэдий ч эрчим хүчний хэрэгцээгээ энэ эх үүсвэрээс хангадаггүйн учир юу вэ?
A. аюул ослыг дагуулах магадлалтай
B. хөгжингүй орнууд голчлон ашигладаг
C. өртөг өндөртэй
D. эрдэс түүхий эдийн нөөц бага
Атомын цахилгаан станцын үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд хөгжлийн түвшний хувьд ямар ангилалд багтах вэ?
A. Өндөр хөгжилтэй
B. Дунд зэргийн хөгжилтэй
C. Хөгжиж байгаа
D. Буурай хөгжилтэй
Доорх улсуудаас дэлхийд хүн амаараа тэргүүлдэг 10 улсад багтахгүйг олоорой.
A. Хятад
B. Энэтхэг
C. Турк
D. Япон
Энэтхэг улсын хүн амын суваргын онцлогт хамаарахгүй тодорхойлолтыг сонгоорой.
A. суварга дээшлэх тусам нарийссан байна
B. нас хүйсийн харьцаа ойролцоо байна
C. дундаж наслалт 60-аас бага байна
D. дундаж наслалт 75-аас дээш байна
Хүн амын насны бүтцийг тодорхойлох нь ... зэрэгт шаардлагатай байдаг. Хамаарахгүй үзүүлэлтийг олоорой.
A. хүн амын боловсрол
B. хот ба бүс нутаг төлөвлөлт
C. сэтгэл ханамж
D. эрүүл мэндийн үйлчилгээ
Хүн амын суваргыг ажиглаад, Хятад улсын хүн амын суваргын онцлогт хамаарахгүй дүгнэлтийг олоорой.
A. 0-4 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.
B. 20-24 насныхан ихэнх хувийг эзэлж байна
C. 40-44 насныхан ихэнх хувийг эзэлж байна.
D. Дундаж наслалт Энэтхэгээс өндөр байна
Газарзүйн байрлалын хувьд давуу бол жижиг улс байсан ч олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарьт чухал үүрэгтэй. Сингапур улсын үсрэнгүй хөгжлийн шалтгааныг тодорхойлоорой.
A. газар нутгийн хэмжээ том
B. байгалийн нөөц ихтэй
C. далай тэнгисээс алслагдсан
D. олон “замын уулзвар” дээр оршдог
Иргэдийн хагасаас илүү хувь нь “сайхан амьдарч байна” гэж хариулсан Индонез улсад нэг хүн амд 4700 орчим ам.дол ногддог. Энэ нь АНУ-ынхаас 10 дахин бага. Гэтэл АНУ эерэг хариултын хувиар 6-д жагсжээ. Энэ нь юутай холбоотой вэ?
A. Газарзүйн байрлал
B. Сэтгэл ханамжийн байдал
C. Хөгжлийн түвшин
D. Хүн амын тоо
Арлын гэгдэх жижиг улсуудын ихэнх нь Номхон далайд орших ба “Ази-Номхон далайн бүс”-д хамрагдана. Нутаг дэвсгэр жижиг ч байгалийн нөөц элбэг Кирибати арал дээрх алслагдмал байдал нь уламжлалт соёлоо хадгалж үлдэхэд нь нэмэр болжээ.Улсын албан ёсны хэл нь голдуу англи болон франц байдаг нь юутай холбоотой вэ?
A. үндэстний бүрэлдэхүүн
B. хүн амын боловсрол өндөр
C. хөгжлийн түвшинтэй холбоотой
D. колончлолын ул мөр нөлөөлсөн
Норвеги улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 54.479.06 ам доллар (2012 оны байдлаар), сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр тэргүүлж байгаа бөгөөд хөгжлийн түвшний аль ангилалд багтах вэ?
A. өндөр хөгжилтэй
B. дунд зэргийн хөгжилтэй
C. шинээр аж үйлдвэржиж байгаа
D. буурай хөгжилтэй
Манай орны хээр дэлхийн ургамлын бүлгэмдлийн өвслөг ургамлын аль төрөлд багтах вэ?
A. дулаан орны хээр
B. сэрүүн орны хээр
C. саванн
D. прерий