Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 615

Газрын тосны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч орныг сонгоно уу.

  • A. ОХУ

  • B. Хятад

  • C. Саудын Араб

  • D. Ирак

Оноо: 1 №: 614

АНЭУ-ын хүн амын суваргаас харахад хэдээс хэдэн насны эрэгтэй хүн ам хамгийн их хувийг эзэлж байна вэ?

  • A. 10-14 насны эрэгтэй

  • B. 30-34 насны эрэгтэй

  • C. 10-15 насны эмэгтэй

  • D. 25-29 насны эмэгтэй

Оноо: 1 №: 613

Сүүлийн үед нэлээн давамгайлж байгаа үйлдвэр, томоохон худалдааны төв зэрэг нь төвөөсөө алсад байрладаг хот төлөвлөлтийн загвар аль нь вэ?

  • A. төвлөрсөн

  • B. сектор хэлбэр

  • C. радиус хэлбэр

  • D. олон цөмт

Оноо: 1 №: 611

Тодорхой хугацаанд төрсөн ба нас барсан хүний тооны харьцааг юу гэх вэ?

  • A. Хүн амын тоо хоёр дахин нэмэгдэх хугацаа

  • B. Хүн амын ердийн өсөлт

  • C. Хүн амын нөхөн үйлдвэрлэл

  • D. Хүн амын тэсрэлт

Оноо: 1 №: 609

Персийн булангийн орнууд газрын тосоор баялаг, орлого ихтэй ч хүний хөгжлийн индексээр доогуур ордгийн шалтгаан аль нь вэ?

  • A. бичиг үсэгт тайлагдалтын түвшин доогуур

  • B. байгалийн баялаг нөөцтэй

  • C. охидын боловсролыг дэмждэггүй

  • D. шашны нөлөө ихтэй

Оноо: 1 №: 608

Дотоодын нийт бүтээгдэхүүн бага боловч Коста Рика, Шри-Ланк зэрэг улс хүний хөгжлийн индексээр дээгүүр ордгийн учрыг олоорой.

  • A. байгалийн нөөц ихтэй

  • B. боловсролдоо их хөрөнгө зарцуулдаг

  • C. өндөр хөгжилтэй

  • D. дундаж наслалт өндөр

Оноо: 1 №: 606

Шинэ газар нутгууд нээгдэж, колончлох үйл явц эхэлсэн Англи, Испани, Португали, Византын Ромыг Монголын эзэнт гүрэн оршиж байсан үе улс төрийн зургийн аль үед хамаарах вэ?

  • A. Эртний үе

  • B. Дундад зууны үе

  • C. Шинэ үе

  • D. Шинэхэн үе

Оноо: 1 №: 605

 Африк, Ойрхи Дорнодыг Зүүн өмнөд Ази, Австрали далайн орнуудтай холбох түшиц газар болдог ХАА, машин, нэхмэл, программ хангамжаар тэргүүлдэг бүс нутгийг сонгоно уу.

  • A. Хойд Африк ба баруун өмнөд Ази

  • B. Зүүн Ази

  • C. Зүүн өмнөд Ази

  • D. Өмнөд Ази

Оноо: 1 №: 604

 Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд голлох байр суурийг эзлэгч, компьютер, сансар судлал, зэвсэг, машин зэргийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч бүс нутгийг сонгоно уу?

  • A. Европын бүс

  • B. Зүүн Ази

  • C. Латин Америк

  • D. Хойд Америк

Оноо: 1 №: 603

Бүс нутгийг ангилах шалгуур үзүүлэлтэд хамаарагдахгүйг сонгоорой.

  • A. байгалийн нөхцөл, нөөц

  • B. газарзүйн байрлал, соёлын хамаарал

  • C. улс төрийн байдал

  • D. хүн амын тоо

Оноо: 1 №: 602

Африк тивийн баруун өмнөд эргийн дагуу далайн эрэгт Намибын цөл үүссэн шалтгааныг тайлбарлаарай.

  • A. далайн хүйтэн урсгалаар хүрээлэгддэг

  • B. бага даралтын бүсэд оршдог

  • C. их даралтын бүсэд оршдог

  • D. халуун, хуурай уур амьсгалтай

Оноо: 1 №: 601

Дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт харилцан адилгүй. Тунадас хамгийн бага унадаг газрыг олоорой.

  • A. Атакам

  • B. Хавайн арлууд

  • C. Черрапунджи

  • D. Камеруны хажуу

Оноо: 1 №: 600

Матрын ба мэлхийн замаас экватор луу чиглэж буй тогтмол салхийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. .Баруун зүгийн салхи

  • B. Бриз салхи

  • C. Муссон салхи

  • D. Пассат салхи

Оноо: 1 №: 599

Доорх графикт юуг харуулсан бэ?

  • A. агаарын массын шилжилт

  • B. уур амьсгалын диаграмм

  • C. уур амьсгалын өөрчлөлт

  • D. салхины давтагдал

Оноо: 1 №: 598

Өвлийн туйлын өдөр (хойд хагас) үд дундын нар хаана эгц тусах вэ ?

  • A. 6 сарын 22-нд ХӨ 23.50 дээр

  • B. 3 сарын 21-нд экватор дээр

  • C. 9 сарын 23-нд экватор дээр

  • D. 12 сарын 22. ӨӨ 23.50 дээр

Оноо: 1 №: 597

Байгаль дахь усны эргэлт нь газарзүйн бүрхэвчийн ерөнхий зүй тогтлын алинд нь хамаарах вэ?

  • A. байгалийн хэмнэл мөчлөг

  • B. бодисын тасралтгүй эргэлт

  • C. тасралтгүй нэгдмэл байх

  • D. газарзүйн бүслэг шинж

Оноо: 1 №: 596

Биоценоз нь нэг төрлийн орчинд орших ургамал, амьтан, бичил биетний харилцан холбооны нэгдэл бөгөөд фитоценозийн тодорхойлолтыг олоорой.

  • A. Амьд организм ба амьдралын орчны нэгдэл

  • B. Амьд биесийн нийт тоо хэмжээ

  • C. Амьтан ба орчны нэгдэл

  • D. ургамал ба орчны нэгдэл

Оноо: 1 №: 595

Хүйтэн ба дулаан орчин дахь хөрс ялгаатай байдаг. Дулаан орчин дахь хөрсний шинжийг тодорхойлно уу.

  • A. нимгэн, ялзмаг бага

  • B. Зузаан, ялзмаг их

  • C. Бичил биетэн ядуу

  • D. хөрс үүсэх явц удаан

Оноо: 1 №: 594

Бүх төрлийн амьд организм амьдардаг газарзүйн бүрхэвчийн бүрэлдэхүүн төдийгүй дэлхийн бусад мандлын харилцан үйлчлэлийн хүрээ аль нь болохыг сонгоно уу.

  • A. агаар мандал

  • B. Биомандал буюу шим мандал

  • C. усан мандал

  • D. чулуун мандал

Оноо: 1 №: 593

Хөрсний өнгө нь ялзмаг ба төмрийн агууламжаас шалтгаална. Экватор болон тропикийн хөрс яагаад улаан өнгөтэй байдаг вэ?

  • A. халуун уур амьсгалтай учир

  • B. хуурай уур амьсгалтай учир

  • C. төмөр, хөнгөн цагаан агуулдаг учир

  • D. ялзмаг бага

Оноо: 1 №: 592

Номхон далайд давсжилтыг з.у180-ын дагуу үзэхэд х.ө600 орчмоор 32-33 промилл байснаа нэмэгдэж х.ө40-300 -ын хооронд 35 промилл хүрчээ. Үүнд нөлөөлөөгүй хүчин зүйлийг дугуйлаарай.

  • A. Агаарын даралт их

  • B. Далайн урсгалын төвд усны солилцоо бага

  • C. Тунадас бага унадаг

  • D. Эрдэс чулуулгийн өгөршил

Оноо: 1 №: 591

Баруун Европын улсууд манай улстай ойролцоо болон хойшоо өргөрөгт орших боловч илүү зөөлөн уур амьсгалтай байдгийн шалтгаан юу вэ?

  • A. агаарын бохирдол багатай

  • B. газрын гадаргын хувьд өндөрлөг

  • C. далайн дулаан урсгалаар хүрээлэгддэг

  • D. пассат салхины нөлөөн дор оршдог

Оноо: 1 №: 589

Ньюфаундлендийн арал орчмын далайн хэсэгт загас агнуурын гол бүс нутаг болоход .....-ын дулаан ба хойд зүгээс сөрөн ирэх Лабрадорын хүйтэн ус “уулзаж” тэжээлийн бодис ихээр хуримтлагдсан нь ихээр нөлөөлжээ. Далайн дулаан урсгалыг олно уу.

  • A. Аляскийн урсгал

  • B. Бенгалийн урсгал

  • C. Гольфстримийн урсгал

  • D. Перугийн урсгал

Оноо: 1 №: 588

Сэрүүн бүсийн нуурын усны температур жилийн турш өөрчлөгддөг. Доорх зурагт аль улирлын усны температурыг харуулсан бэ?

  • A. хавар

  • B. зун

  • C. намар

  • D. өвөл

Оноо: 1 №: 587

Хүрээлэн буй орчны тулгамдсан гол асуудлын нэг нь далайн усны бохирдол юм. Аль хариу нь бохирдлын гол эх үүсвэрт орохгүй вэ?

  • A. байгалийн хийн олборлолт

  • B. газрын тос

  • C. далайн тээвэр

  • D. цэвэр усны хомстол

Оноо: 1 №: 586

Туйл орчимд болон өндөр уулсад хүйтний өгөршил их байдаг бол хуурай уур амьсгалтай газар ямар өгөршил давамгайлах вэ?

  • A. биологийн буюу органик өгөршил

  • B. химийн өгөршил

  • C. хүйтний өгөршил

  • D. физик өгөршил

Оноо: 1 №: 585

Зурагт зөрөг үүсэх явцыг харуулжээ. Харьцуулан үзээд горст гэдэг тодорхойлолтыг олоорой.

  • A. Антиклиналь атираа

  • B. Синклиналь атираа

  • C. зөрж дээш өргөгдсөн хэсэг

  • D. зөрж доош суусан хэсэг

Оноо: 1 №: 584

 Тектоник хавтангууд хоорондоо түлхэлцэх хөдөлгөөний улмаас дэлхийн гадаргад ямар өөрчлөлт орох вэ?

  • A. тал үүснэ

  • B. далайн ёроол өргөснө

  • C. уул нуруу үүснэ

  • D. зөрөгт хөндий үүснэ

Оноо: 1 №: 583

Тектоник хавтангууд нь 3 төрлийн хөдөлгөөнд орших бөгөөд зурагт аль хөдөлгөөнийг үзүүлсэн бэ?

  • A. шилжих буюу зөрөх

  • B. далайн ёроол өргөсөх

  • C. ойртон нийлэх

  • D. холдон салах

Оноо: 1 №: 582

Эрдсийн гялгыг металл ба металл бус гэж ангилна. Зарим эрдэс шил шиг гялалзаж байхад зарим нь тийм биш байдгийг хэрхэн тайлбарлах вэ?

  • A. эрдсийн гадарга нь гэрлийг ойлгож байгаа учраас

  • B. хавтаслаг бүтэцтэй учраас

  • C. хатуулаг багатай учраас

  • D. хатуулаг ихтэй учраас

Оноо: 1 №: 581

 Дэлхийн дотоод бүтцийн үе давхаргын зузааныг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу?

  • A. А2, В4, С1, D5, E3

  • B. А5, В4, С1, D3, E2

  • C. А1, В3, С5, D2, E4

  • D. А5, В1, С2, D4, E3

Оноо: 1 №: 580

Өгүүлбэрийг нөхөөрэй. Гарал үүсэл нэг боловч чулуулгууд хатуулаг, хагарал, цуурал, жин, нягт зэрэг шинжээр ангилах нь ......... үндэслэсэн хэрэг юм. 

  • A.гадаад хүчний нөлөө

  • B. органик бодисын хуримтла

  • C. химийн найрлага

  • D.  физик шинж чанар

Оноо: 1 №: 579

Нар, сар, дэлхий гурав нэг шулуун дээр оршиж, нар сар хоёрын хоорондуур дэлхий орох үед ямар үзэгдэл болох вэ?

  • A. Битүүн

  • B. Нар, сарны хиртэлт

  • C. Нарны хиртэлт

  • D. Сарны хиртэлт

Оноо: 1 №: 578

Сар, нар хоёрын дунд дэлхий орж энэ 3 нэг шугам дээр орших үед сар тэргэл харагдана. Доорх зургуудын алинд нь тэргэл сарыг харуулсан байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 576

Зургийг ажиглан дараах асуултанд хариулаарай. .Манай дэлхий ямар хэлбэртэй вэ?

  • A. Бөмбөрцөг

  • B. Геойд

  • C. Эллипсойд

  • D. Хавтгай

Оноо: 1 №: 574

Хөгжингүй орнуудын хүн ам хотоос хөдөө рүү шилжихэд нөлөөлөх татагч хүчин зүйлд аль нь хамаарах вэ?

  • A. дарамттай амьдралын хэв маяг

  • B. бохирдол багатай тайван орчин

  • C. зав зайгүй байдал, замын түгжрэл

  • D. чимээ шуугиантай орчин

Оноо: 1 №: 572

Зурагт юуг харуулсан байна вэ?

  • A. Уулын үнэмлэхүй өндрийг харуулсан

  • B. Уулын хэлбэрийг харуулсан

  • C. Хотгор гүдгэрийн зүсэлт

  • D. Өндрийг ашиглан график байгуулсан

Оноо: 1 №: 571

Австралийн хүн ам хамгийн ихтэй мужийг сонгоно уу.

  • A. Баруун Австрали

  • B. Викториа

  • C. Хойд нутаг

  • D. Шинэ Өмнөд Уэльс

Оноо: 1 №: 570

Зураг дээр Б цэгээс В цэг рүү явбал аль зүгт явах вэ ?

  • A. Баруун урагшаа

  • B. Зүүн урагшаа

  • C. Зүүн хойшоо

  • D. Хойшоо

Оноо: 1 №: 569

Зураг дээр өгөгдсөн Б цэгийн солбицлыг олоорой.

  • A. ХӨ 750, БУ 750

  • B. ӨӨ 600, БУ600

  • C. ХӨ450, ЗУ900

  • D. ӨӨ450, ЗУ900

Нийт: 19,976