Тодорхойлолтыг гүйцээнэ үү.
Долгионы дифракц гэж ..............................................................................................................................................................................................................................................хэлнэ.
Долгион замдаа тааралдсан саадыг тойрон гарах үзэгдлийг
Тодорхойлолтыг гүйцээнэ үү
Тууш долгион гэж ................................................................................................................................................................................................................................................. хэлнэ.
Орчны цэгийн хөдөлгөөний чиглэл долгион тархах чиглэлтэй параллел байхыг
Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан суртачлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцыг батлан гаргажээ. 2014 оны байдлаар тус конвенцод 191 улс нэгдэн орсон бөгөөд 161 улсын нийт 1007 байгалийн болон соёлын өв бүртгэгдсэнээс 779 соёлын, 197 байгалийн, 31 хосолмол өв байна. Манай улс 1990 онд энэхүү конвенцед нэгдэж оржээ.
a. Соёлын өвийг бүртгэж буй зорилго нь юу вэ?
Соёлын өвийг хамгаалж, таниулан суртачлах, хойч үедээ үлдээх
b. Манай улс ямар соёлын өвийг бүртгүүлсэн бэ? 3-ыг нэрлэнэ үү.
Монгол улсын бүртгүүлсэн соёлын өвөөс 3-ыг нэрлэх........
c.Хосолмол өв гэдгийн учрыг тайлбарлана уу.
Соёлын болон байгалийн өв хамтад буйг хэлнэ.
Сурагч Б-ийн утасны цэнэг дууссан учир гэрийнхэндээ хэлж чадсангүй оройтож харив. Гэтэл ээж нь "хэл чимээгүй гадуур дэмий тэнэлээ" хэмээн загнав. Б "утасны цэнэг дууссан учир би хэлж чадсангүй" хэмээн уурлав.
a. Хүмүүс хоорондын энэ мэт таагүй харилцааг нийгмийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг бэ?
Зөрчилдөөн
b. Зөрчлийн шалтгааныг тодорхойлно уу.
Үл ойлголцлын улмаас
c.Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлно уу.
Зөрчилдөөн үүсэх болсон учир шалтгааныг тодруулж, ярилцах замаар харилцан ойлголцох, буулт хийх
Сурагч Г хичээлээ маш сайн хийдэг. Ангийн тэргүүний сурагчдын нэг билээ. Г гэрийн даалгавраа сэдвийн дагуу маш сайн бэлтгэж,танилцуулга хийж хэлэх үгээ бичдэг. Ингээд бичсэн зүйлээ нэгэн жигд уншиж, танилцуулгаа бусдад харуулна. Гэвч танилцуулга нь хүүхдүүдэд төдийлөн сонирхолтой болж чадахгүй байгааг Г анзаарч санаа зовох болжээ.
a. Г-ийн жишээгээр аман харилцааны сул талуудыг тодорхойлно уу.
Цаг хугацаа их зарцуулдаг. Мэдээлэл нь тодорхой бус, ойлгомжгүй үед эргэлзээ үүсгэдэг. Харилцаж хүнээс үр дүнтэй сонсох чадвар, дадал шаарддаг.
b. Аман харилцааны давуу талууд нь юу вэ? Г танилцуулгаа ойлгомжтой, сонирхолтой болгохын тулд аман харилцааны давуу талуудыг хэрхэн ашиглах ёстой вэ?
Аман харилцааны давуу талууд: Илүү ойр дотно харилцаа үүсгэдэг. Яриан дээрээ биеийн хэлээрээ хүч нэмэгдүүлж болдог. Дуу хоолойны өнгөөрөө тодорхой утга илэрхийлж болдог. Хариу үйлдлүүд нь уян хатан байдаг...гэх мэт.
Дээрх давуу талуудыг бүх талаар нь танилцуулгадаа ашиглах боломжтой.
Сурагч Б ангийн тэргүүний сурагчдын нэг билээ. Б ангийн сурагчиддаа байгаль орчны талаар танилцуулга хийхээр болжээ. Гэвч танилцуулга нь хүүхдүүдэд төдийлөн ойлгомжтой, сонирхолтой болж чадаагүй байна.
a. Б-ийн ангийн сурагчиддаа хийж буй танилцуулга нь харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?
Аман харилцаанд хамаарна. Үгэн харилцаа ч гэж тодорхойлж болно.
b. Б танилцуулгаа хүүхдүүдэд ойлгомжтой болгохын тулд юуг ганхаарах ёстой вэ? Зөвлөгөө өгнө үү.
Танилцуулгаа бусад сурагчдад сонирхолтой байдлаар бэлдэх, биеийн хэлээр оновчтой илэрхийлэх, сурагчдад ойр жишээ баримтыг холбож ярих ..гэх мэт
с. Б ангийн сурагчидтайгаа харилцахад үүсэж буй бэрхшээл нь юу вэ? түүнийгээ хэрхэн даван туулах вэ?
Бэрхшээл нь ангийн сурагчиддаа ойлгомжтой ярьж өгч чадахгүй байгаа.
Даван туулах: Бусадтай зөв харилцах, аман ба аман бус харилцааны ур чадвараа хөгжүүлэх.
УБ хотын нэгэн орон сууцны оршин суугчид тухайн орон сууц ашиглалтын хугацаа хэтэрсэн тул байраа нураалгаж шинэ орон сууц бариулах хүсэлтэй байгаагаа холбогдох газарт хүсэлт гаргажээ. Гэтэл тус байрны нэг давхрыг өргөтгөн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд шинээр баригдах байранд мөн тэр хэмжээний талбайтай байр авна гэснээс үүдэн иргэдийн хооронд маргаан гарч тодорхой шийдэлд хүрэлгүй цаг алдаж иргэд тав тух муутай орчинд амьдарсаар хэдэн жил болж байна.
/ Эх сурвалж: Өнөөдөр №6329/
а. Шийдвэрлэж чадахгүй удаж байгаа нь талууд зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар хандлагуудыг баримталсантай холбоотой вэ?
Сөргөлдөх, Зайлсхийх
b. Зөрчилдөгч талуудын хооронд үл ойлголцол үүсэж буй шалтгаан нь юу вэ?
Өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс харилцан буулт хийхгүй байгаа
c.Зөрчилдөөнийг зохистойгоор шийдвэрлэхийн тулд талууд ямар алхмууд хийх ёстой вэ?
Хоорондоо хамтран ажиллах, харилцан ойлголцох, харилцан бие биендээ ашигтайгаар буулт хийх.................
УБ хотын нэгэн орон сууцны оршин суугчид тухайн орон сууц ашиглалтын хугацаа хэтэрсэн тул байраа нураалгаж шинэ орон сууц бариулах хүсэлтэй байгаагаа холбогдох газарт хүсэлт гаргажээ. Гэтэл тус байрны нэг давхрыг өргөтгөн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд шинээр баригдах байранд мөн тэр хэмжээний талбайтай байр авна гэснээс үүдэн иргэдийн хооронд маргаан гарч тодорхой шийдэлд хүрэлгүй цаг алдаж иргэд тав тух муутай орчинд амьдарсаар хэдэн жил болж байна.
/ Эх сурвалж: Өнөөдөр №6329/
a. Дээрх мэдээлэлд буй зөрчилдөгч талуудыг тодорхойлно уу.
Орон сууцны оршин суугчид, аж ахуйн нэгжүүд
b. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын зөрчилдөөний шалтгаан нь юу вэ?
Зөрчилдөөний шалтгаан нь ашиг сонирхлоос үүдэлтэй байна.
c. Зөрчилдөөнийг өдөөгч хүчин зүйл нь юу вэ?
Зөрчилдөөний онолын дагуу өдөөгч хүчин зүйлийг шаардлага, бухимдал, шүүмжлэл, үгүйсгэл гэж 4 ангилдаг. Энэхүү зөрчилдөөний өдөөгч хүчин зүйл нь шаардлага юм.
d. Үр дүнтэйгээр шийдэхийн тулд зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар хандлагуудыг баримтлах ёстой вэ?
Хамтран ажиллах, Харилцан буулт хийх
Завхан голыг хамгаалах зорилгоор 15 сурагч найзууд нийлж “Эко-байгаль” хэмээх сурагчдын сайн дурын клубыг санаачлан байгуулжээ. Энэхүү клуб нь усны бохирдол, гол усаа хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар иргэдэд тайлбарлаж байгаад нутгийн иргэд болон төр захиргаа, сургуулийн зүгээс тэдэнд талархалтай хандаж байна.
/Эх сурвалж: Нутгийн мэдээ/
a. Гэр бүл, найз нөхдийн бүлэг нь нийгмийн бүлгийн аль ангилалд багтах вэ?
Анхдагч бүлэг
b. "Эко-байгаль" сайн дурын клубын удирдагч сурагч клуб дотроо ямар байр суурь эзлэх вэ?
Клубын удирдагчийн хувьд тухайн бүлгийг чиглүүлж удирдах чиг үүрэг хүлээнэ. Иймд хүлээж буй үүргээсээ шалтгаалаад клуб дотроо эзлэх байр суурь нь бусад сурагчдыг бодвол өндөр байна.
c. "Эко-байгаль" клубын гишүүн сурагч ямар үүрэг гүйцэтгэж болохыг тодорхойлно уу.
Нутгийн иргэдэд сургалт зохион байгуулах, байгалиа хэрхэн хамгаалах талаар мэдээ мэдээлэл бэлтгэх, нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл цуглуулах .....гэх мэт
Завхан голыг хамгаалах зорилгоор 15 сурагч найзууд нийлж “Эко-байгаль” хэмээх сурагчдын сайн дурын клубыг санаачлан байгуулжээ. Энэхүү клуб нь усны бохирдол, гол усаа хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар иргэдэд тайлбарлаж байгаад нутгийн иргэд болон төр захиргаа, сургуулийн зүгээс тэдэнд талархалтай хандаж байна.
/Эх сурвалж: Нутгийн мэдээ/
a. Өгөгдсөн мэдээлэлд суурилан бүлэг гэж юу болохыг тодорхойлно уу.
Нийгмийн бүлэг нь өргөн хүрээтэй ойлголт юм. Байнгын тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсал, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг нийгмийн бүлэг гэж тодорхойлж болно. Дээрх сайн дурын клуб нь ч нийгмийн нэг бүлэг юм.
b. Сургууль нь нийгмийн бүлгийн аль ангилалд багтах вэ?
Хоёрдогч бүлэг
c. "Эко-байгаль" сайн дурын клубын нийтлэг зорилго нь юу вэ?
Байгаль хамгаалах
d. "Эко-байгаль" клубын нутгийн иргэдэд үзүүлж буй нөлөөг тайлбарлана уу.
Байгаль орчноо хэрхэн хамгаалах, нөхөн сэргээлтийг яаж хийх талаар мэдлэг мэдээллийг өгч байна. Мөн иргэдийн ухамсарт нөлөөлж байна.
е. Нийгмийн бүлэгт нэгдэхийн ач холбогдолыг тодорхойлно уу.
Хүн нийгэмшиж эхэлсэн цагаасаа л ямар нэгэн бүлгийн гишүүн байдаг. Өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх, хүсэл зорилгоо биелүүлэхэд зайлшгүй тодорхой бүлэгт харъяалагдаж хамтран ажиллах шаардлага гардаг.
Гар утас, компьютер зэрэг техник, технологийн дэвшил хүн төрөлхтнийг “ганцаардуулж” гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэсэн шүүмжлэлийг өдөр бүр сонсдог. Тэгвэл Лондоны Эдийн засаг, улс төрийн сургуулийн судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд эсрэгээрээ гар утас гэр бүлийг нягтруулдаг гэжээ. Ялангуяа аав, ээж, хүүхдүүдийн харилцаа сайжирдаг гэнэ. Учир нь хэн нэгнийхээ дэргэд хэлж чадахгүй үгээ гар утсаар дамжуулан хэлдэг талаар судалгаанд хамрагдсан хүмүүс ярьжээ. Мөн элдэв дүрсээр сэтгэлээ илэрхийлдэг нь хүмүүст маш таатай санагдаж, үггүйгээр ойлголцох боломж олгодог гэжээ.
a.Хүмүүсийн хоорондын харилцааг дан гар утсаар шийдвэрлэж болох уу? Яагаад?
Үгүй гэж харилсан тохиолдолд 1 оноо, нэмж шалтгааныг бичсэн тохиолдолд 1 оноо өгнө.
Техник, технологи нь хүмүүсийн хооронд зөрчилдөөн үүсгэдэг гэдгийг дээрх мэдээлэлд хэрхэн илэрхийлсэн байна вэ? тайлбарлана уу.
Ганцаардуулдаг гэсэн байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэж тайлбарласан.
Зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар арга замууд байдаг вэ? Түүнээс нэрлэнэ үү.
А.Буулт хийх В.Зайлсхийх, С.Хамтран ажиллах
Гар утас, компьютер зэрэг техник, технологийн дэвшил хүн төрөлхтнийг “ганцаардуулж” гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэсэн шүүмжлэлийг өдөр бүр сонсдог. Тэгвэл Лондоны Эдийн засаг, улс төрийн сургуулийн судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд эсрэгээрээ гар утас гэр бүлийг нягтруулдаг гэжээ. Ялангуяа аав, ээж, хүүхдүүдийн харилцаа сайжирдаг гэнэ. Учир нь хэн нэгнийхээ дэргэд хэлж чадахгүй үгээ гар утсаар дамжуулан хэлдэг талаар судалгаанд хамрагдсан хүмүүс ярьжээ. Мөн элдэв дүрсээр сэтгэлээ илэрхийлдэг нь хүмүүст маш таатай санагдаж, үггүйгээр ойлголцох боломж олгодог гэжээ.
a. Дээрх мэдээллээс гар утасны эерэг болон ,сөрөг талыг бичнэ үү. Эерэг..................... Сөрөг.....................
Эерэг: Хүмүүсийн харилцаа сайжирдаг Сөрөг: ганцаардуулдаг
b. Гар утас хүмүүсийн харилцааны гол хэрэглүүрийн нэг гэж үзэж байгаа шалтгаан нь юу вэ?
Орчин үеийн технологийн эрин зуунд гар утсаар дамжуулан хүмүүс өөр хоорондоо мэдээллээ солилцон харилцаж байна.
c. Дээрх судалгааны үр дүнтэй хэр санал нийлж байна вэ? Үндэслэл нотолгоонд суурилан өөрийн саналаа бичнэ үү.
Өөрийн саналыг жишээ, баримт нотолгоотой үндэслэл гарган бичсэн тохиолдолд оноог өгнө.
Хүмүүсийн харилцааны нэгэн төрөл нь мэндлэх юм. Аливаа ард түмний мэндлэх ёсон байгаль газар зүй, цаг уур, амьдрах орчинтойгоо нягт холбоотой. Монголчуудын мэндлэх ёсон эртний уламжлалтай ба цаг улирал газар орон гээд харилцан адилгүй байдаг.
Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг.Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь:
-Сайн байнаа. Та амархан сайн байна уу.
-Сайн байнаа
Өдөр болгон уулздаг бол өглөө нь Тавтай нойрсов уу?
Тавтай унтлаа. Сонин сайхан юутай байна?
Тавтай сайхан байнаа гэдэг. Ийнхүү мэндэлдэг байна.
/эх сурвалж Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын дунд тайлбар толь/
a. Монголчууд ахуй амьдралдаа олон төрлийн мэндчилгээ хэрэглэдэг. Тэдгээрийг хэрхэн ангилж болох вэ?
а. Өдөр тутмын в. Ажил хөдөлмөрийн, с. Улирлын d.Тоглоом наадмын, е.Баяр ёслолын гэх зэргээр ангилж болно.
b. Мэндлэх нь харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?
Аман харилцаа
Хүмүүсийн харилцааны нэгэн төрөл нь мэндлэх юм. Аливаа ард түмний мэндлэх ёсон байгаль газар зүй, цаг уур, амьдрах орчинтойгоо нягт холбоотой. Монголчуудын мэндлэх ёсон эртний уламжлалтай ба цаг улирал газар орон гээд харилцан адилгүй байдаг.
Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнтэй мэндэлдэг. Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь:
-Сайн байна аа. Та амархан сайн байна уу.
-Сайн байна аа
Өдөр болгон уулздаг бол өглөө нь Тавтай нойрсов уу?
Тавтай унтлаа. Сонин сайхан юутай байна?
Тавтай сайхан байна аа гэдэг. Ийнхүү мэндэлдэг байна.
/эх сурвалж Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын дунд тайлбар толь/
a. Монголчуудын мэндчилгээнээс хоёрыг жишээ болгон бичнэ үү?
А.Сайхан хаваржиж байна уу? В.Сонин сайхан юу байна? .....Гэх мэт
b. Даага далантай, бяруу булчинтай онд мэнд тарган сайхан оров уу? гэж ямар үед мэндэлдэг вэ?
Цагаан сараар
c. Суурин иргэншилтэй хүмүүс өглөө, өдөр, оройн мэнд гэдэг бол монголчууд улирлаар мэндэлдгийн учрыг тайлбарлана уу.
Нүүдэлчин амьжиргааны гол эх үүсвэр нь уламжлалт мал аж ахуй бөгөөд энэ нь байгаль, цаг уурын байдлаас шууд хамаардаг учраас Монголчуудын мэндчилгээг цаг агаар мал сүрэгтэй олон янзаар холбогддог. Түүнчлэн нэг газар төвлөрсөн суурьшсан иргэдтэй адилаар байнга тааралдах, уулзах боломжгүй байдал нь Монголчуудын уламжлалт мэндчилгээнд тусгалаа олсон байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлдэг. Хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрх юм.
Хууль бүтээх үйл ажиллагаа:
1. Хууль санаачлах
2. Хуулийн төсөл боловсруулах
3. Хуулийн төсөл өргөн мэдүүлэх
4. УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх
5. УИХ-ын чуулганаар хэлэлцэх
6. Хуулийг ёсчлох, нийтлэх
а. УИХ-ын чуулганаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэдэн удаа хийдэг вэ?
Хоёр удаа хийдэг. Анхны болон эцсийн хэлэлцүүлэг
b. Хуулийн төсөлд иргэд саналаа ямар арга замаар өгч болох вэ?
Сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулах, Санал асуулгад оролцох, Зөвлөлдөх санал асуулгад оролцож саналаа өгөх гэх мэт
c. Хуулийн төсөлд иргэд саналаа өгөхийн ач холбогдол юу вэ?
Хууль нь нийт ард иргэдийн ашиг сонирхолд нийцэж байх ёстой учир санал бодлыг нь зайлшгүй сонсох ёстой. Эргээд хуулийг иргэн бүр дагаж биелүүлэх учраас
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлдэг. Хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрх юм.
Хууль бүтээх үйл ажиллагаа:
1. Хууль санаачлах
2. Хуулийн төсөл боловсруулах
3. Хуулийн төсөл өргөн мэдүүлэх
4. УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх
5. УИХ-ын чуулганаар хэлэлцэх
6. Хуулийг ёсчлох, нийтлэх
а. Хэн хууль санаачлах эрхтэй вэ?
1. УИХ-ын гишүүн, 2.Засгийн газар , 3.Ерөнхийлөгч
b. Иргэд хууль санаачлах эрхтэй юу?Тийм эсвэл үгүй гэж хариулах
Үгүй. Иргэд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.
c. Хууль санаачлагч хуулийн төслөө хэнд өргөн барьдаг вэ?
УИХ-ын даргад
Нэгэн улсад хувьсгал гарч, армийн генерал Ерөнхийлөгч болжээ. Ерөнхийлөгч хууль гаргаж, шүүгчдийг болон бусад төрийн албаны хүмүүсийг томиллоо. Таван жил тутамд ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэвч хэн ч ерөнхийлөгчтэй өрсөлдөхгүй.
a. Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөхөөс сэргийлэх арга зам юу байж болох вэ?
Ард иргэд төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хяналт тавьж байх, чөлөөт шударга сонгууль явуулах......гэх мэт
b. Төрийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрсөнөөр гарах сөрөг үр дагавар юу вэ?
Хүний эрхийг зөрчиж хүч хэрэглэдэг. Хүний эрхийг хязгаарладаг. Өөрийн шийдвэрийг ард түмнээр хэлэлцүүлж санал авдаггүй....гэх мэт
c. Ардчилсан бус дэглэмийн онцлогийг тодорхойлж бичээрэй.
Эрх мэдлийн хуваарилалт хийгддэггүй. Эрх мэдэл төвлөрсөн байдаг. Иргэд төрийн шийдвэрт оролцох боломжгүй. Хүний эрхийг зөрчдөг...........
Нэгэн улсад хувьсгал гарч, армийн генерал Ерөнхийлөгч болжээ. Ерөнхийлөгч хууль гаргаж, шүүгчдийг болон бусад төрийн албаны хүмүүсийг томиллоо. Таван жил тутамд ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэвч хэн ч ерөнхийлөгчтэй өрсөлдөхгүй.
a. Дээрх жишээнд дурдагдаж буй улс нь төрийн ямар дэглэмтэй вэ?
Ардчилсан бус
b. Тус улсад явагдаж буй сонгуулийн онцлогийг тодорхойлно уу.
Дарангуйлагч дэглэм учраас сонгууль хэлбэрийн төдий явагддаг. Чөлөөт ардчилсан сонгууль болдоггүй.
c. Дээрх улс дахь төрийн эрх мэдлийн онцлогийг тодорхойлно уу.
Ардчилсан бус буюу дарангуйлагч дэглэмтэй улс. Төрийн эрх мэдэл хуваарилагдаагүй бөгөөд төвлөрсөн. Иргэд төрийн хэрэгт оролцох боломж байхгүй.
Хууль тогтоогчид хотын бүх иргэдийн сар бүрийн нээлттэй хурал дээр иргэдийн санал болгосон хуулийн төсөл боловсруулна. Дараа нь тэр төслийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар иргэдийн санал хураана.
a. Дээрх жишээнд дурдагдаж буй улс нь төрийн ямар дэглэмтэй вэ?
Ардчилсан
b. Иргэдийн саналыг авч шийдвэрлэхийн давуу талыг бичнэ үү.
Давуу тал нь иргэн бүрийн санал бодол шийдвэрт тусгагдана. Иргэдийн оролцоо хангагдана.................гэх мэт
c.Иргэдээс санал авч шийдвэрлэхийн сул талыг бичнэ үү.
Сул тал нь цаг хугацаа их алдана...........................гэх мэт
Хаан улсын хууль баталж хэрэгжүүлэхгүй. Тэр албан ёслолын үүрэг гүйцэтгэнэ. Ард түмнээс сонгогдсон парламент хууль баталж, Ерөнхий сайд, Засгийн газрыг сонгоно. Сонгууль тогтмол хугацаанд болдог.
a. Дээрх жишээнд дурдагдаж буй улс нь төрийн ямар дэглэмтэй вэ?
Ардчилсан
b. Дээрх улсад төрийн эрх мэдлийн хуваарилалт хийгдсэн үү. Тийм эсвэл үгүй гэж хариулах
Тйим
c. Дээрх улсад иргэд төрийн үйл ажиллагаанд оролцож болох уу? Тийм эсвэл үгүй гэж хариулах
Тийм
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Монголын усны түншлэл” ТББ-аас “Ус бол хөгжил, эрүүл мэнд” чуулган хэлэлуүүлэг хийхээр болжээ. Учир нь хүн болгон “Усаа хэмнэе” “Ирээдүйгээ бодъё” хэмээн ярьдаг ч амьдралд хэрэгжүүлдэг нь тун цөөхөн. Тиймээс хүүхэд залуусын хандлагыг өөрчлөхөөр ийм санаачлага гаргажээ. Уг чуулганд судлаачид мөн хүүхдүүд оролцож тулгамдсан асуудлыг хэлэлцэх ажээ. Мөн холбогдох албан тушаалтнуудыг урьж, хүүхдүүдийн үзэл бодлыг сонсгоно. Энэ нь шийдвэр гаргахад нөлөөлнө гэсэн үг юм.
/Эх сурвалж: Өнөөдөр № 6335 /
a. Дээрх мэдээлэлд дурдагдаж буй оролцоо нь иргэдийн оролцооны аль төрөл хэлбэрт хамаарах вэ?
Нийцтэй оролцоо \Хэлэлцүүлэг санал асуулгад оролцох\
b. Иргэдийн оролцооны хэлбэрийг хэрхэн ангилдаг вэ?
Нийцтэй болон нийцгүй оролцоо
c. Хэлэлцүүлгээс гарсан саналыг төр, засгаас гарах шийдвэрт тусгуулахын тулд иргэдийн оролцооны ямар хэлбэр, арга замуудыг сонгон хэрэгжүүлбэл үр дүнтэй вэ? Хоёрыг нэрлэж бичнэ үү.
1. Өөрийн тойргийн УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх, дамжуулах
2.Зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөх, Иргэний танхимаас зохион байгуулах хэлэлцүүлэгт оролцох
3.Баг, хорооныхоо ИНХ-д хуралд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх
4.Сонин, телевиз, фэйсбүүк, тветтэр зэргийг ашиглан үг хэлэх, хэвлэн нийтлэх замаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх
5.УИХ, өөрийн тойргоос сонгогдсон гишүүнд хандах гэх зэргээс 2 ыг нь нэрлэн бичсэн тохиолдолд оноог өгнө.
Иргэдийн оролцооны хэлбэрт тохирох арга замуудыг жишээ татан дэлгэрүүлж бичнэ үү.
Оролцооны хэлбэр |
Арга зам |
Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох |
|
Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах |
|
Захидал бичих |
|
а.Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох:.............................................................
Аливаа асуудлаар ашиг сонирхол нь ижил хөндөгдсөн хүмүүс эвлэлдэн нэгдэж, өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Төрийн бус байгууллагаар уламжлан шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлэх, оролцох.....
b.Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах:...........................................................
Сонин, телевиз, фэйсбүүк, тветтэр зэргийг ашиглан үг хэлэх, хэвлэн нийтлэх замаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх....
c. Захидал бичих:.....................................................................
УИХ, өөрийн тойргоос сонгогдсон гишүүнд хандаж захидал бичих................
Иргэдийн оролцооны хэлбэр тус бүрд харгалзах арга замуудыг дэлгэрүүлэн жишээ татаж бичнэ үү.
Оролцооны хэлбэр |
Арга зам |
Улс төрийн сонгуульд оролцож санал өгөх |
|
Төлөөллөөр дамжуулан оролцох |
|
Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох |
|
ИТХ болон ИНХ-д оролцох |
|
а.Улс төрийн сонгуульд оролцож санал өгөх:...................................................................................................
УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн ИТХ-ын сонгуульд оролцож саналаа өгөх
b. Төлөөллөөр дамжуулан оролцох:...............................................................................
Өөрийн тойргийн УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх, дамжуулах
c.Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох:..............................................................................
Зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөх, Иргэний танхимаас зохион байгуулах хэлэлцүүлэгт оролцох...
d. ИТХ болон ИНХ-д оролцох:............................................................................
Баг, хорооныхоо ИНХ-д хуралд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх.....
Засгийн газрийн ээлжит хуралдаан болж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын өрхийн цахилгааны үнэ тарифыг хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгажээ.
a. Цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн нөлөөлөх вэ? жишээ татаж тайлбарлана уу.
Иргэд цахилгаан халаагуураар гэрээ халаах боломж бүрдэнэ. Ингэснээр тухайн айл нүүрс, түлш түлэхгүй бөгөөд энэ хирээрээ агаарын бохирдол буурна...........................................................гэх мэт
b. Агаарын бохидлыг бууруулахын тулд Засгийн газраас өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой вэ?
Түүхийн нүүрс түлэхийг хориглох, Орон сууцаар иргэдээ хангах, Орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, Ипотекийн зээл олгох.................гэх мэт
c. Гэр хорооллын иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой вэ?
Эдийн засгийн хувьд бодит хэмнэлт авчирна..............гэх мэт
"Миний эдлэх эрх ба үүрэг хариуцлага" гэсэн сэдвийн дор хүүхдийн эдлэх эрх болон үүргийг гүйцээж бичээрэй.
№ |
Эрх |
Үүрэг |
а |
Хүүхэд бүр эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах эрхтэй |
Гэхдээ.................................үүрэгтэй. |
б |
Хүүхэд бүр...........................эрхтэй |
Гэхдээ бусдын үзэл бодлыг сонсох үүрэгтэй |
в |
Хүүхэд бүр эрүүл цэвэр орчинд амьдрах эрхтэй. |
Гэхдээ...............................үүрэгтэй. |
г |
Хүүхэд..............................эрхтэй. |
Гэхдээ орчноо бохирдуулахгүй байх, байгаль орчноо хамгаалах үүрэгтэй |
д |
Хүүхэд бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй хүртэх эрхтэй. |
Гэхдээ......................................үүрэгтэй. |
а.Хүүхэд бүр эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах эрхтэй. Гэхдээ..............................................................үүрэгтэй.
Гэхдээ өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа тавьж байх үүрэгтэй.
b. Хүүхэд бүр...........................эрхтэй. Гэхдээ бусдын үзэл бодлыг сонсох үүрэгтэй
Хүүхэд бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.
c. Хүүхэд бүр эрүүл цэвэр орчинд амьдрах эрхтэй. Гэхдээ...............................үүрэгтэй.
Гэхдээ орчноо цэвэр байлгах, гэр орноо цэвэрлэхэд аав ээждээ туслах үүрэгтэй.
d.Хүүхэд..............................эрхтэй. Гэхдээ орчноо бохирдуулахгүй байх, байгаль орчноо хамгаалах үүрэгтэй
Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгаль орчинд аялах эрхтэй.
e. Хүүхэд бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй хүртэх эрхтэй. Гэхдээ......................................үүрэгтэй.
Гэхдээ суурь боловсролыг заавал эзэмших, сайн суралцах үүрэгтэй.
Хурдан морины хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд дор хаяж 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал үүсдэг байна. Хичээлдээ явсан ч гэрийн даалгавараа хийхгүй байх нь их байдаг тул хоцорсон хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах шаардлагатай болдог........Асуулгын судалгаанд оролцсон хурдан морины унаач хүүхдүүдийн насны үзүүлэлтээс үзвэл дийлэнх буюу 64 хувь нь 13-аас доош настай байгаа нь хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдарын хөгжлөөс шалтгаалан 12, 13 наснаас хурдны морь унахаа больдог. Хурдан морь унаж уралдах шалтгаанаар хичээлээс хоцрогдсоны улмаас сурах сонирхол идэвхгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эздийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцлийг бүрдүүлдэг байна.
/Эх сурвалж Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх тайлан/
a.Энэ мэдээлэлд хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүрсэлсэн бэ?
Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, сургууль завсардаж буй талаар өгүүлсэн.
b. Хэний, ямар эрх зөрчигдөж байна вэ?
Хүүхдийн сурч боловсрох эрх
c. Уламжлалт соёлоо эрхэмлэн хүндэтгэхийн сацуу хүүхдийн эрхийн зөрчлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой вэ?
Асуултад буй хоёр нөхцөлийн аль алиныг нь харгалзан үзсэн тодорхой арга хэмжээг бичсэн тохиолдолд оноог өгнө.
Эрхээ эдлэхийн ач холбогдол, үр дагаварыг тодорхойлно уу.
№ |
Эрх |
Эрхтэй байх |
Эрхгүй байх |
а |
Сурч боловсрох |
|
|
б |
Эрүүл мэндээ хамгаалуулах |
|
|
в |
Эрүүл аюулгүй орчинд амьдрах |
|
|
а. Сурч боловсрох эрхээ эдлэхийн ач холбогдол ба энэхүү эрхээ эдэлж чадахгүй байхын үр дагаварыг тодорхойлно уу.
Сурч боловсрох эрхээ эдэлсэнээр:
- Эрдэм, мэдлэг, боловсрол эзэмшинэ.
- Хүмүүжил төлөвшилтэй болно.....................гэх мэт
Сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байснаар:
- Боловсрол эзэмшиж чадахгүй. Ажилгүйдэлд өртөнө............гэх мэт
b. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдэлсэний ач холбогдол ба эдэлж чадахгүй байхын үр дагаварыг тодорхойлно уу.
Эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдэлсэнээр:
-Эрүүл мэндийн даатгалд хамрагдах. Өвчин тусахгүй байх. Өвчин туссан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах.....гэх мэт
Эрүү мэндээ хамгаалуулах эрхээ эдэлж чадахгйү байснаар.
-Өвчин тусах, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх....гэх мэт
c. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлсэний ач холбоглол ба эдэлж чадахгүй байхын үр дагаварыг тодорхойлно уу.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлсэнээр:
-Эрүүл саруул байж, өвчин тусахгүй байх. Айдас хүйдэсгүй амгалан тайван орчинд амьдрах .............. гэх мэт
Эдэлж чадахгүй байснаар:
-Өвчин тусах, стрессдэх............................гэх мэт
Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүргийг тодорхойлон бичнэ үү.
а.Хүндэтгэх үүрэг: ............................................................................................... |
б.Хангах үүрэг: ...................................................................................... |
в.Хамгаалах үүрэг: ............................................................................... |
г.Ахиц дэвшил гаргах үүрэг: .................................................................................... |
а.Хүндэтгэх үүрэг:.........................................
Төр хүний эрхийг хүлээн зөвшөөрч, хууль тогтоомжоор баталгаажуулна.
b.Хангах үүрэг:.................................................................
Төрийн зүгээс сургууль, эмнэлгийг байгуулах зэргээр хүн бүр эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ..........
c.Хамгаалах үүрэг
Бусад хүн, байгууллагын зүгээс хүний эрхйиг зөрчихөөс хамгаалах, эрх нь зөрчигдвөл сэргээн эдлүүлэх..............
d.Ахиц дэвшил гаргах үүрэг:.....................................
НҮБ
Хүний эрхийн талаарх ололт амжилтаа бататгаж, ямагт ахиц дэвшил гаргах....................................
...........Нийслэл хотод таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгсэлээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үнэ төлбөргүй зорчих эрхтэй ч нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй, ялангуяа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчих орчин нөхцөл бүрдээгүй байна..................
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг(2010) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг
хамгаалах төрийн бус байгууллагуудаас илгээсэн илтгэлийн хэсгээс, 2010 оны 3 дугаар сар. Нийгэм судлал IX сурах бичгийн 72 дахь тал
а. Энэхүү мэдээлэлд хүний эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүрсэлсэн бэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж буй талаар дурдсан. Ялангуяа тэргэнцэртэй иргэдийн нийтийн тээврээр зорчих эрх зөрчигдөж буй нөхцөл байдлын тухай өгүүлсэн.
b. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёлын бүх эрхийг бусад жирийн хүмүүстэй адил эдлэх эрхтэй юу? Тийм, үгүй гэж хариулах
Тийм
c. Энэхүү мэдээлэлд дурдагдаагүй боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаа өөр ямар нөхцөл байдлыг мэдэх вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж буй болон эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар ямар нэгэн жишээг баримт нотолгоотой хэлсэн тохиолдолд оноог тооцно.
Дараах асуудлуудыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэрлэж бичнэ үү.
|
Шийдвэрлэх асуудал |
Хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага |
а |
Эд зүйл хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлж, таслан зогсоох |
|
б |
Иргэд хоорондын гэрээний дагуу эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх |
|
в |
Захиргааны албан тушаалтан иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасныг цуцлах |
|
г |
Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн боловч төрийн байгууллагууд зохих ёсоор хүний эрхийг хамгаалаагүй тохиолдолд эрхийг нь сэргээн эдлүүлэх |
|
а.Эд зүйл хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлж, таслан зогсоох чиг үүргйиг ямар байгууллага хүлээдэг вэ?
Цагдаагийн байгууллага
b.Иргэд хоорондын гэрээний дагуу эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг ямар байгууллага хүлээдэг вэ?
Шүүхийн байгууллага
C.Захиргааны албан тушаалтан иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасныг цуцлах чиг үүргийг ямар байгууллага хүлээх вэ?
Захиргааны шүүх
d. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн боловч төрийн байгууллагууд зохих ёсоор хүний эрхийг хамгаалаагүй тохиолдолд эрхийг нь сэргээн эдлүүлэх чиг үүргийг ямар байгууллага хүлээдэг вэ?
Хүний эрхийн үндэсний комисс
Хүний эрхийн зөрчилд хамаарал бүхий субъектүүдийг нэрлэж хүний эрхийн квадратыг гүйцээж бөглөнө үү.
Хэрвээ таны эрх зөрчигдөж байгаа бол:.................. (а) |
Хэрвээ бусдын эрх, эрх чөлөөнд халдаж байгаа бол:................. (б) |
Хэн нэгэн бусдын эрхэнд халдахад та зохих арга хэмжээг авсан бол:........................(в) |
Хэн нэгэн бусдын эрхийг хөсөрдүүлж байхад та юу ч хийгээгүй бол............................(г) |
а.Хэрвээ таны эрх зөрчигдөж байгаа бол:.............................
Хохирогч
b.Хэрвээ бусдын эрх, эрх чөлөөнд халдаж байгаа бол:.................
Гэм буруутан
c.Хэн нэгэн бусдын эрхэнд халдахад та зохих арга хэмжээг авсан бол:........................
Тэмцэгч
D.Хэн нэгэн бусдын эрхийг хөсөрдүүлж байхад та юу ч хийгээгүй бол..........................
Хувиа хичээгч
Иргэн “Б” сард 500,0 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 100,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Гэтэл энэ үед бараа
үйлчилгээний үнэ 8 хувиар өссөн.
а.Нэрлэсэн цалинд юу юу багтдаг вэ? Жагсаан бичнэ үү. а,....................................... b. ................................. c. ..............................d................................
А. Нэмэгдэл хөлс В. Шагнал урамшуулал С. Үндсэн цалин D.Нэмэгдэл
б. Б цалингаасаа хэдэн хувийг нь хувь хүний орлогын албан татварт төлөх вэ?
10 хувь
Б цалингаасаа хувь хүний орлогын албан татвар төлдөг. Өөр ямар төрлийн шимтгэлийг цалигаасаа төлдөг вэ?
нийгмийн даатгалын шимтгэл
Иргэн “Б” сард 500,0 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 100,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Гэтэл энэ үед бараа үйлчилгээний үнэ 8 хувиар өссөн.
a.Б-ийн нэрлэсэн цалин хэд болсон бэ?
600000
b.Түүний бодит цалинг тодорхойлно уу.
555 555
Түүний бодит цалин урамшуулал авахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн үү? тооцоолон гаргана уу.
Өссөн. Урамшуулал авахын өмнөх цалин 500000, урамшуулал авсны дараах бодит цалин 555 555, иймд 55555₮-өөр өссөн.
Хүснэгт: Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт
Цалин (төгрөг)
|
Хөдөлмөрийн нийлүүлэлт буюу буюу ажил хайгчийн тоо |
Хөдөлмөрийн эрэлт буюу ажиллах хүчний тоо |
200000 |
100 |
500 |
300000 |
200 |
400 |
400000 |
300 |
300 |
500000 |
400 |
200 |
600000 |
500 |
100 |
a.Хөдөлмөрийн эрэлтийг хэн бий болгох вэ?
ААН, компани, төр засаг
b.Цалин буурах үед хөдөлмөрийн нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Цалингийн түвшин буурахад хөдөлмөрийн нийлүүлэлт буурдаг.
c.Цалин өсөх үед хөдөлмөрийн эрэлт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Цалин өсөхөд хөдөлмөрийн эрэлт буурна.
d. Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүйдэл юунаас болж үүсдэг вэ?
Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давсанаар ажилгүйдэл үүсдэг.
Хүснэгт: Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт
Цалин (төгрөг)
|
Хөдөлмөрийн нийлүүлэлт буюу буюу ажил хайгчийн тоо |
Хөдөлмөрийн эрэлт буюу ажиллах хүчний тоо |
200000 |
100 |
500 |
300000 |
200 |
400 |
400000 |
300 |
300 |
500000 |
400 |
200 |
600000 |
500 |
100 |
а.Хүснэгтэд буй үзүүлэлтэд үндэслэн хөдөлмөрийн зах зээл дээрх зохистой цалин, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт хэмжээг тодорхойлно уу.
400 000
b.Хөдөлмөрийн зах зээлд ямар тохиолдолд тэнцвэрт байдал үүсдэг вэ?
Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт тэнцсэн тохиолдолд
c.Ажилгүйдлийг бууруулах үндсэн арга замуудыг нэрлэн бичнэ үү. 1..................2.....................3.............
1. Захиргааны арга 2. эдийн засгийн арга 3. гадаад хүчин зүйлсийг ашиглах арга
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Та бүхэн үйлдвэрлэлтэй холбоотой хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Б-ийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а.Б ирээдүйд бизнесээ удирдан өргөжүүлэх хүсэлтэй тул тэрээр ямар мэргэжил эзэмшвэл зохих вэ?
Бизнесийн удирдлага, менежмент, эдийн засагч, маркетинг г.м
b.Үйлдвэрлэлээ өргөтгөх өөр ямар боломж байна вэ?
бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хэрэглэгчдийг урамшуулан татах
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Та бүхэн үйлдвэрлэлтэй холбоотой хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Амарбаясгалангийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а.Хагас жилийн ашгийг бодож олно уу.
3 990 000₮
b.Хагас жилд хэдий хэмжээний зардал гарах вэ?
8 970 000₮
c.Б-ийн гэр бүл бизнес эрхлэх болсноор ямар давуу тал бий болсон бэ?
Өрхийн орлого нэмэгдэнэ. Амьдралын түвшин сайжирна. Өөрсдийгөө болон бусдыг ажлын байраар хангана.....
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Та бүхэн үйлдвэрлэлтэй холбоотой хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Амарбаясгалангийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а. Гэр бүлийн үйлдвэрлэлийн сарын нийт ашгийг бодож олно уу.
665 000₮
Бизнес эрхлэхийн давуу тал юу вэ?
Орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох гэх мэт
Гэр бүлийн үйлдвэрлэлийн жилийн нийт ашгийн тооцоолж бодно уу.
7 980 000
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Амарбаясгалангийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а. Бизнес эрхлэх болсноор орон нутагт ямар хувь нэмэртэй вэ?
Ажлын байр бий болгох, татвар төлөх
Б-ийн гэр бүлийн үйлдвэрлэлийн нийт зардлыг тооцож бодно уу.
1 495 000
Гэр бүлийн үйлдвэрлэлийн сарын нийт орлогыг олно уу.
2 160 000
a.Арилжааны банкны хадгаламжийг хэрхэн ангилдаг вэ?
Сурагч А зуныхаа амралтаар ахынхаа барилгын компанид нэг сар ажиллаж 500 000 төгрөгийн цалин авчээ. Өөрийн хэрэглэж байсан гар утсаа 100 000 төгрөгөөр зарав. Тэр олсон нийт мөнгөө банкинд хадгалуулахаар болжээ.
Банк |
Хугцацаагүй хадгаламжийн хүү |
Хугацаатай хадгаламжийн хүү |
|||
1 сар |
3 сар |
6 сар |
12 сар |
||
А |
Жил-7.2% |
0.7% |
2.7% |
6.7% |
15.1% |
Б |
Жил-6% |
0.7% |
2.5% |
6.4% |
15.1% |
В |
Жил-2.4% |
0.6% |
2.4% |
6.1% |
14.1% |
Г |
Жил-7.2% |
0.7% |
2.5% |
6.6% |
15.2% |
Д |
Жил-7.2% |
0.9% |
2.7% |
6.6% |
15.5%
|
А. Хугацаатай В. Хугацаагүй
b.А мөнгөө 6 сарын хугацаатай хадгалуулахаар бол аль банкинд хийх нь ашигтай вэ?
А банк
c. А 12 сарын хугацаатай хадгалуулахаар бол мөнгөө аль банкинд хийх нь ашигтай вэ?
Д банк
d.1 сарын хугацаатай хадгаламжийн хүү хамгийн өндөр банк аль нь вэ?
Д банк
e.Хэрэв 100000 төгрөгөө 1 жилийн хугацаатай Б банканд хадгалуулвал жилийн дараа хүүтэйгээ нийлээд хэдэн төгрөг болсон байх вэ?
Б банкны жилийн хүү 15.1 хувь. 100000₮-ий 15.1 хувь нь 15100, нийлээд 115100₮