Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 659

Биомассын хэмжээ хамгийн бага байгааг сонгоорой.

  • A. халуун орны ой

  • B. халуун орны саванн

  • C. тундр ба таг

  • D. чулуу ба мөс, жинхэнэ цөл

Оноо: 1 №: 658

Байгаль дахь усны эргэлтэнд нөлөөлөх 2 гол хүчин зүйлийг олоорой.

  • A. агаарын орчил урсгал, салхи

  • B. дэлхийн дотоод энерги, татах хүч

  • C. Нарны эрчим хүч, хүндийн хүч

  • D. кориолисийн хүч, татах хүч

Оноо: 1 №: 657

Сөнөсөн тэнгис нь Израйль ба Иорданы хооронд байрлах эртний тэнгисийн үлдэгдэл давстай нуур бөгөөд нуурын усанд сэлэх юм уу живэх боломжгүй байдгийн учир юу вэ?

  • A. усны нягт бага байдаг

  • B. усны нягт өндөр байдаг

  • C. өндөрт байрладаг

  • D. цэнгэг устай

Оноо: 1 №: 656

Голын хөндлөн огтлолын талбайг устай хэсгийн буюу “нойтон” периметрт харьцуулсан харьцааг тодорхойлсныг олоорой.

  • A. Голын унал

  • B. Голын хэвгий

  • C. Голын дундаж гүн

  • D. Гидравлик радиус

Оноо: 1 №: 655

Хуурай цэвэр агаарын дундаж найрлагын 78,08%-ийг бүрдүүлдэг азотын ач холбогдол аль нь вэ?

  • A. организмуудын амьсгалах болон исэлдэх явцад оролцоно.

  • B. хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

  • C. ургамлын фотосинтезд оролцоно.

  • D. Төрөл бүрийн гэрэлтүүлэг чимэглэлд ашигладаг.

Оноо: 1 №: 654

Хийн мандлын хамгийн доод үе давхраа болох тропосферийн дээд хил экваторт хэдэн км өндөрт орших вэ?

  • A. 8-9 км

  • B. 11-12 км

  • C. 16-18 км

  • D. 20-22 км

Оноо: 1 №: 653

Газар хөдлөлтийн 3 бүсийг ялган үздэг бөгөөд ялангуяа Атлантын далайн гол нурууны дагуу газар хөдлөлтийн голомт их. Усан дор газар хөдөлснөөс болж ямар аюул дагалддаг вэ?

  • A. хар шуурга болно

  • B. хүчтэй долгион үүсч цунами болно

  • C. усны өнгө өөрчлөгдөнө

  • D. усны температур нэмэгдэнэ

Оноо: 1 №: 652

Зурагт тектоник хөдөлгөөний төрлүүдийг үзүүлжээ. Б зурагт 2 тектоник хавтангийн холдон салах хөдөлгөөнийг үзүүлжээ. Энэ хөдөлгөөнд орсноор үүсэх гадаргын хэлбэрийг сонгоорой.

  • A. Далайн ёроол өргөснө

  • B. Уул нуруу үүснэ

  • C. Зөрөгт хөндий үүснэ

  • D. Хойг арал болон сална

Оноо: 1 №: 651

Энэтхэгийн ба Азийн хавтангууд нийлж түлхэлцэх хөдөлгөөн орсноор ямар уулс үүссэн бэ?

  • A. Андын нуруу

  • B. Альпийн нуруу

  • C. Гималайн уулс

  • D. Кордильерийн уул

Оноо: 1 №: 650

Тунамал гаралтай чулуулгийг гурван төрөлд ангилдаг бөгөөд хүлэр, нүүрс, газрын тос, шохойжсон яс зэрэг нь аль ангилалд багтах вэ?

  • A. Бялхмал

  • B. Хэмхдэс

  • C. Химийн

  • D. Органик

Оноо: 1 №: 649

Нар дэлхий 2-ын дундаж зай 150 сая км боловч 1 сарын 3-нд 147 сая км болж ойртох ба 7 сарын 4-нд холдож 152 сая км болдог. Гэтэл манайд 7 сард хамгийн халуун зун байдаг нь юутай холбоотой вэ?

  • A. дэлхийн тэнхлэг хазгай

  • B. дэлхийн тэнхлэг эгц

  • C. нарнаас холддог

  • D. наранд ойртдог

Оноо: 1 №: 648

2,8 одон орны нэгж зайд 1800 орчим жижиг гараг нээгдсэн. Энэ нь аль гарагуудын хооронд болохыг сонгоорой.

  • A. Буд, Сугар

  • B. Дэлхий, Ангараг

  • C. Ангараг, Бархасбадь

  • D. Бархасбадь, Санчир

Оноо: 1 №: 647

Анхны голдож дээр 12 цаг болж байхад аль уртраг дээр 18 цаг болж байх вэ?

  • A. БУ 45 градус

  • B. ЗУ45 градус

  • C. БУ 90 градус

  • D. ЗУ 90 градус

Оноо: 1 №: 646

Австралийн эх газрын хамгийн өндөр цэгийг сонгоно уу.

  • A. Аконкагуа

  • B. Винсон

  • C. Эверест

  • D. Костюшко

Оноо: 1 №: 645

Эх газруудын хамгийн өндөр оргилуудыг ашиглан зураглал хийхэд график, диаграммын аль төрлийг ашиглах нь тохиромжтой вэ?

  • A. Аалны торон диаграмм

  • B. Баганан диаграмм

  • C. Дугуй диаграмм

  • D. Пиктограф

Оноо: 1 №: 644

Газарзүйн судалгаа хийх хамгийн эхний алхам бол судлах алхмаа тодорхойлж, таамаглал дэвшүүлэх юм. Үүний дагуу судалгааг дарааллын дагуу гүйцэтгэх бөгөөд сүүлийн алхмыг сонгоно уу

  • A. мэдээлэл цуглуулах арга хэрэгслээ тодорхойлох

  • B. мэдээллээ нэгтгэн боловсруулах

  • C. боловсруулсан мэдээлэлд анализ хийх

  • D. ажлынхаа үр дүнг үнэлэх

Оноо: 1 №: 642

Ойн талбайн хэмжээгээр хамгийн их аймгийг олоорой.

  • A. Архангай

  • B. Баян-өлгий

  • C. Булган

  • D. Говь-Алтай

Оноо: 1 №: 641

График, диаграммын аль төрлийг ашиглан зурагласан байна вэ?

  • A. Баганан диаграмм

  • B. Тойргон диаграмм

  • C. Шугаман график

  • D. Пиктограф

Оноо: 1 №: 640

Глобус ба газарзүйн зураг дээр алдааг багасгах зорилгоор хэрэглэж байгаа математикийн аргыг тусгаг гэх бөгөөд доорх зурагт тусгагийн ямар төрлийг харуулсан байна вэ?

  • A. Азимут тусгаг

  • B. Гүүдийн тусгаг

  • C. Синусойд тусгаг

  • D. Робинсоны тусгаг

Оноо: 1 №: 639

Бразилд эрчим хүчнийхээ хэрэгцээнийхээ 90%-ийг усан цахилгаан станцаас хангадаг нь ... мөрнийг ашигладагтай холбоотой вэ?

  • A. Амазон

  • B. Миссисипи

  • C. Конго

  • D. Нил

Оноо: 1 №: 638

Ирээдүйд ашиглаж болох нөөц гэдэг нь байгалийн нөөцийн ангиллын аль хэсгийн тодорхойлолт вэ?

  • A. Боломжит нөөц

  • B. Бодит нөөц

  • C. Сэргэх нөөц

  • D. Үл сэргэх нөөц

Оноо: 1 №: 637

Цөлийг дотор нь халуун, хүйтэн, эргийн цөл гэхчлэн ялгах боловч нийтлэг шинж нь юу вэ?

  • A. агаарын даралт бага

  • B. ус, ургамлан бүрхэвч муу

  • C. эх газруудын баруун эргээр үүсдэг

  • D. хүйтний өгөршил эрчимтэй явагддаг

Оноо: 1 №: 636

Монгол улсын усны ашиглалтыг салбараар авч үзвэл хамгийн их хувь аль салбарт зарцуулагдах вэ?

  • A. Аж үйлдвэр

  • B. Ахуйн хэрэглээ

  • C. Мал аж ахуй усжуулалт

  • D. Газар тариалан

Оноо: 1 №: 635

Аж үйлдвэрт өргөн хэрэглэгддэг, металл ашигт малтмалын төрлийг сонгоно уу.

  • A. газрын тос байгалийн хий

  • B. нүүрс

  • C. хар ба өнгөт төмөрлөг

  • D. хүхэр

Оноо: 1 №: 633

Орчин үеийн цахим хэрэгслүүд үнэт болон хортой 60 гаруй элемент агуулдаг. Хуучин гар утас, бусад цахилгаан хэрэглэл ихэнхдээ хаашаа тээвэрлэгддэг вэ?

  • A. өндөр хөгжилтэй орнууд руу

  • B. дунд зэргийн хөгжилтэй орнууд руу

  • C. шинээр аж үйлдвэржиж буй орнууд руу

  • D. буурай хөгжилтэй орнууд руу

Оноо: 1 №: 632

Хот орчмын бүсийн агаарын температур хөдөө нутгийнхаас 1-2 градусаар дулаан байдаг. Үүнд голлон нөлөөлөхгүй хүчин зүйлийг тодорхойлно уу.

  • A. агаарын үрэлтийн хүч

  • B. инверс буюу тонгоруу

  • C. нүүрсхүчлийн хийн ялгаруулалт

  • D. ажлын байр хомс

Оноо: 1 №: 631

Газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг геотермаль станц гэнэ. Галт уул, гейзер бүхий газар өргөн ашигладаг. Дулаан хангамжаа энэ замаар шийддэг нийслэл хотыг олоорой.

  • A. БНХАУ Бээжин

  • B. Норвегийн нийслэл Осло

  • C. ОХУ Москва

  • D. Исландын нийслэл Рейкьявик

Оноо: 1 №: 630

Хүн амын нягтшил хамгийн их буюу нэг км2 –д 3000 хүрдэг, Европын эдийн засгийн хамгийн том үйлдвэрийн зангилааг сонгоорой.

  • A. Амазоны ой

  • B. Германы Рурын сав

  • C. Инд Гангын нам дор газар

  • D. Канадын төв хэсэг

Оноо: 1 №: 628

Далайн усны хүчиллэг шинж 30 хувиар нэмэгдсэн нь шүрийн риф, дун, нялцгай биетэнд нөлөөлж ямар үр дагаврыг бий болгож байна вэ?

  • A. далайн давсжилт нэмэгдэх

  • B. далайн бохирдол үүсэх

  • C. шүр цайрах

  • D. шүрэн арал үүсэх

Оноо: 1 №: 627

Зургийг ажиглаад зөв хариуг сонгоорой. Зурагт уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас болж үүсэх ямар үзэгдлийг харуулсан байна вэ?

  • A. Байгалийн бүсийн хил өөрчлөгдөх

  • B. Биoлогийн төрөл зүйлийн хомсдол

  • C. далайн усны түвшин нэмэгдэх

  • D. далайн усны хүчиллэг нэмэгдэх

Оноо: 1 №: 626

Сульфатын давхар исэл ба азотын ислүүд нь устай урвалд орж хүчиллэг бороог үүсгэдэг бөгөөд хаанаас их ялгардаг болохыг олоорой.

  • A. Цахилгаан станц ба машины утаа

  • B. Газар тариалангийн бордоо

  • C. Намгийн хий

  • D. фреоны хий

Оноо: 1 №: 625

Зурагт юуг харуулсан байна вэ?

  • A. агаарын температурын өөрчлөлт

  • B. байгалийн бүсийн хил өөрчлөгдөх

  • C. мөстлөг, мөнх цас хайлах

  • D. хүчиллэг тунадас

Оноо: 1 №: 624

Агаарт хүхэрлэг хий их хуримтлагдсанаас болж Европ, Хойд Америкт хүчлийн бороо их тохиолдох бөгөөд үүнээс үүдэх сөрөг үр дагаварт хамаарахгүй хувилбарыг олоорой.

  • A. Гол нуурын амьд организм устгах

  • B. ургац алдах, ой устах

  • C. Хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх

  • D. технологийн дэвшил удаашрах

Оноо: 1 №: 623

Английн цамцны үйлдвэр Бангладешт салбараа нээхэд нөлөөлсөн хүчин зүйлд аль нь хамаарахгүй вэ?

  • A. ажиллах хүч их

  • B. цагийн хөлс бага

  • C. татварын таатай нөхцөлтэй

  • D. технологи өндөр хөгжсөн

Оноо: 1 №: 621

Манай улс дэлхийн зах зээл дээр гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүнийг сонгоорой.

  • A. Газрын тос

  • B. Газрын ховор элемент

  • C. Зэс ба ноолуур

  • D. Жимс жимсгэнэ

Оноо: 1 №: 620

Улс орнууд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээгээр дагнан төрөлждөг. Үүнийг .... гэнэ.

  • A. бараа бүтээгдэхүүний төрөлжилт

  • B. хөдөлмөрийн газарзүйн хуваарь

  • C. экспорт

  • D. импорт

Оноо: 1 №: 619

Фосфорын ба азотын бордоо ургацыг нэмэгдүүлэх боловч дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзах болсон шалтгаан юу вэ?

  • A. байгаль орчинд сөрөг нөлөөтэй

  • B. байгаль орчинд сөрөг нөлөөгүй

  • C. өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй

  • D. олдоц бага, үнэ өндөр

Оноо: 1 №: 618

Европоос Ази болон Энэтхэгийн далайд гарах замыг дөтлөх зорилгоор 1869 онд байгуулсан суваг аль нь вэ?

  • A. Балтийн тэнгисийн суваг

  • B. Цагаан тэнгисийн суваг

  • C. Суэцийн суваг

  • D. Панамын суваг

Оноо: 1 №: 617

Газар тариалангийн салбарыг хүнсний болон техникийн ургамал гэж хоёр ангилах бөгөөд техникийн ургамалд багтахыг олоорой.

  • A. Буурцагт ургамал, жимс жимсгэнэ

  • B. Улаан буудай, цагаан будаа

  • C. Хөвөн, маалинга

  • D. Төмс, хүнсний ногоо

Оноо: 1 №: 616

Хийн болон шингэн түлшийг өндөр даралтын нөлөөгөөр тасралтгүй тээвэрлэдэг, эдийн засгийн үр ашигтай, зардал багатай, аюулгүй байдлыг сайн хангасан тээврийн төрлийг сонгоно уу.

  • A. Агаарын тээвэр

  • B. Дамжуулах хоолойн тээвэр

  • C. Усан замын тээвэр

  • D. Төмөр замын тээвэр

Нийт: 19,976