Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 744

Зурагт мэлхийн замыг хэрхэн тэмдэглэсэн байна вэ?

  • A. ХӨ23,5

  • B. ӨӨ23,5

  • C. ХӨ66,5

  • D. ӨӨ66,5

Оноо: 1 №: 743

А цэгийн солбицлыг зөв тодорхойлсныг сонгоно уу

  • A. ХӨ200, У00

  • B. ХӨ00, У200

  • C. ХӨ200, У200

  • D. ХӨ100, ЗУ100

Оноо: 1 №: 742

Уур амьсгалын диаграммыг ажиглан ямар газар болохыг сонгоно уу

  • A. Экватор орчмоор

  • B. Матар, мэлхийн зам орчмоор

  • C. Дундад өргөрөг орчмоор

  • D. Туйл орчмоор

Оноо: 1 №: 741

Зуны хэт халуун үед өндөр уулнаас эх авсан голууд үерлэдэг ба эдгээр голууд Монгол орны аль хэсгээр оршдог вэ?

  • A. Баруун хэсэгт

  • B. Зүүн хэсэгт

  • C. Өмнөд хэсэгт

  • D. Бүх нутгаар

Оноо: 1 №: 740

Хөнгөн хүнсний үйлдвэрийн байршилд шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйлсийг сонгоно уу?

  • A. Байгалийн нөөц, түүхий эд

  • B. Байгалийн нөхцөл

  • C. Хөдөлмөрийн нөөц

  • D. Дэд бүтэц

Оноо: 1 №: 739

Мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ, судалгаа шинжилгээ, бизнес, хуулийн зөвлөгөө нь үйлдвэрлэлийн салбарын ямар ангилалд хамаарах вэ?

  • A. Анхдагч

  • B. Хоёрдогч

  • C. Гуравдагч

  • D. Дөрөвдөгч

Оноо: 1 №: 738

Байгалийн нөөц, түүхий эд нь аж үйлдвэрийн байршилд ямар нөлөөтэй болохыг тодорхойлно уу

  • A. Шийдвэрлэх нөлөөтэй

  • B. Ихээхэн нөлөөтэй

  • C. Багавтар нөлөөтэй

  • D. Маш бага нөлөөтэй

Оноо: 1 №: 737

Шинийн 15-ны сарыг хэдийн тоогоор дугаарласан байна вэ?

  • A. 1

  • B. 3

  • C. 4

  • D. 5

Оноо: 1 №: 736

Сарны фазын зургийг зөв дугаарласныг сонгоно уу?

  • A. 1, 2, 3, 4, 5, 6

  • B. 1, 3, 5, 2, 4, 6

  • C. 3, 5, 6, 1, 4, 2

  • D. 3, 2, 4, 1, 5, 6

Оноо: 1 №: 735

Дэлхийн өндөрлөг уулс болох Гималай, Кордильер, Андын нуруу ямар гарал үүсэлтэй вэ?

  • A. Атираат уулс

  • B. Зөрөгт уул

  • C. Галт уул

  • D. Хүнхэр уул

Оноо: 1 №: 734

Жилд 9см-ээр холдон салж буй хоёр хавтан 15 сая жилийн дараа хоорондын зай нь хэд болохыг тооцоолно уу ?

  • A. 1350см

  • B. 1350м

  • C. 1350км

  • D. 13500км

Оноо: 1 №: 733

Нэр томьёог тодорхойлолттой нь зөв харгалзуулна уу .

1. Шельф                                  А. Эх газар ба далай хоёрын хиллэх хаяа нутгийн 200М хүртэлх гүн хэсэг

2. Арал                                     В. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн их хэмжээний хуурай газар

3. Эх газар                               С. Далайгаас эх газарлуу түрж орсон усан гадарга

4. Булан                                   D. Эх газруудыг хооронд нь тусгаарлах усан суваг

5. Хоолой                                  E. Эргэн тойрон усаар хүрээлэгдэх бага хэмжээний хуурай газар

 

  • A. 1A, 2E, 3B, 4C, 5D

  • B. 1A, 2B, 3C, 4D, 5E

  • C. 1A, 2B, 3D, 4E, 5C

  • D. 1A, 2D, 3C, 4B, 5E

Оноо: 1 №: 732

Хаяалбар зургийг ажиглан гадаргын хэлбэрийг сонгоно уу

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 731

Огтлолын өндөр хэд вэ?

  • A. 50м

  • B. 100м

  • C. 150м

  • D. 200м

Оноо: 1 №: 730

А цэгээр гадаргын ямар өндрийг илэрхийлсэн вэ?

  • A. Далайн түвшний өндөр

  • B. Харьцангуй өндөр

  • C. Дундаж өндөр

  • D. Үнэмлэхүй өндөр

Оноо: 1 №: 729

В цэгийн харьцангуй өндрийг олно уу?

  • A. 400м

  • B. 300м

  • C. 200м

  • D. 100м

Оноо: 1 №: 728

С цэгийн үнэмлэхүй өндөр хэд вэ?

  • A. 400м

  • B. 300м

  • C. 200м

  • D. 100м

Оноо: 1 №: 727

Дүрс зургийг ажиглаад эх газрыг нэрлэнэ үү

  • A. Хойд Америк

  • B. Өмнөд Америк

  • C. Африк

  • D. Австрали

Оноо: 1 №: 726

Голын эхийг нэрлэнэ үү

  • A. Нуур

  • B. Тэнгис

  • C. Цутгал голууд

  • D. Үндсэн гол

Оноо: 1 №: 725

Говь цөлийн бүс монгол орны аль хэсгээр оршдог вэ?

  • A. Өмнөд хэсгээр

  • B. Хойд хэсгээр

  • C. Зүүн хэсгээр

  • D. Баруун хойд хэсгээр

Оноо: 1 №: 724

Тунадас газрын гадарга дээр ба үүлнээс гэсэн 2 янзаар үүсэх ба газрын гадарга дээр үүсдэг тунадасны хэлбэрийг сонгоно уу

  • A. Цас

  • B. Бороо

  • C. Шүүдэр

  • D. Мөндөр

Оноо: 1 №: 723

А гол 3800м-ийн өндрөөс эх авч 210 км урсаад 650м өндөрт орших нуурт цутгадаг бол голын уналыг тооцоолно уу

  • A. 4450м

  • B. 3150м

  • C. 2940м

  • D. 1640м

Оноо: 1 №: 722

Зөв тохируулна уу 1. Хамгийн урт мөрөн a. Улаанцутгалан 2. Хамгийн том талбайтай нуур b. Орхон 3. Хамгийн том хүрхрээ c. Сэлэнгэ 4. Хамгийн их устай гол d. Увс

  • A. 1a, 2b, 3b, 4c

  • B. 1b, 2d, 3a, 4b

  • C. 1b, 2a, 3d, 4c

  • D. 1d, 2b, 3a, 4c

Оноо: 1 №: 721

Номхон далайн ай савд багтах хамгийн том нуурыг сонгоно уу

  • A. Хөвсгөл

  • B. Увс

  • C. Буйр

  • D. Хяргас

Оноо: 1 №: 720

Хойд мөсөн далайн ай савд багтах голыг сонгоно уу

  • A. Сэлэнгэ

  • B. Халх

  • C. Улз

  • D. Тэс

Оноо: 1 №: 719

Монгол орны гол мөрнүүдийг  гурван ай савд хуваадаг ба 3-ын тоогоор тэмдэглэсэн ай савыг нэрлэнэ үү

  • A. Төв Азийн гадагш урсгалгүй ай сав

  • B. Хойд мөсөн далайн ай сав

  • C. Энэтхэгийн далайн ай сав

  • D. Номхон далайн ай сав

Оноо: 1 №: 718

Экваторын шугам дээр байрлах Килиманжаро уулын орой үргэлж мөнх цастай байдгийн шалтгааныг сонгоно уу

  • A. Өндөрлүүгээ агаарын температур нэмэгддэг учраас

  • B. Өндөрлүүгээ агаарын температур буурдаг учраас

  • C. Агаарын температур газрын гадаргаас хамаарч өөрчлөгдөхгүй учраас

  • D. Хүйтэн агаар хүнд учраас

Оноо: 1 №: 717

Хангайн нурууны оргил Отгонтэнгэр уул аль аймгийн нутагт оршдог вэ?

  • A. Увс

  • B. Говь-Алтай

  • C. Завхан

  • D. Ховд

Оноо: 1 №: 716

1-ийн тоогоор уулсын ямар тогтолцоог тэмдэглэсэн вэ?

  • A. Алтай нуруу

  • B. Хангайн нуруу

  • C. Хөвсгөлийн уулс

  • D. Хэнтий

Оноо: 1 №: 715

Уулсын оргилыг өндрөөс нь намруу зөв дарааллуулсныг сонгоорой .

1. Хүйтэн, 2. Мөнхсарьдаг, 3.Отгонтэнгэр, 4.Асралтхайрхан

  • A. 1-2-3-4

  • B. 1-3-2-4

  • C. 1-4-2-3

  • D. 1-2-4-3

Оноо: 1 №: 714

Алтайн нурууны ноён оргилын нэрийг сонгоно уу

  • A. Отгонтэнгэр

  • B. Асралтхайрхан

  • C. Хүйтэн

  • D. Мөнхсарьдаг

Оноо: 1 №: 713

Синоптик зурагт тэнгэр ямар байгааг тодорхойлсон вэ?

  • A. Бүрхэг

  • B. Солигдмол үүлтэй

  • C. Цэлмэг

  • D. Хур тунадастай

Оноо: 1 №: 712

Синоптик зурагт агаарын температур хэдэн хэмийг зааж байна вэ?

  • A. 6

  • B. 10

  • C. 12

  • D. 17

Оноо: 1 №: 711

5 дугаар байрлалд харагдах сарны хэлбэрийг сонгоно уу

  • A. Битүүн

  • B. Тал сар

  • C. Алман сар

  • D. Тэргэл сар

Оноо: 1 №: 710

Сарны хэлбэрүүдийг арвидах дарааллаар нь зөв дугаарласныг сонгоно уу

  • A. 3-2-1-4-5-6

  • B. 3-1-5-6-2-4

  • C. 3-2-1-6-5-4

  • D. 3-2-1-4-6-5

Оноо: 1 №: 709

Дорнод аймагт орших томоохон нуурыг сонгоно уу

  • A. Буйр

  • B. Хяргас

  • C. Хар нуур

  • D. Тэрхийн цагаан нуур

Оноо: 1 №: 708

Монгол орны хамгийн том талбайтай нуурыг нэрлэнэ үү

  • A. Хөвсгөл

  • B. Увс

  • C. Хяргас

  • D. Буйр

Оноо: 1 №: 707

Монгол улсын ДНБ-ий 5-аас дээш хувийг үйлдвэрлэж байгаа болон үйлдвэрлэх боломжтой ордуудыг стратегийн орд гэнэ. Дараах ордуудаас стратегийн ордод хамаарахгүй орд газар аль нь вэ?

  • A. Оюутолгой

  • B. Тавантолгой

  • C. Хар тарвагатай

  • D. Бүрэнхаан

Оноо: 1 №: 706

Монгол орны баруун захын цэг болох Мааньт уул аль аймгийн нутагт оршдог вэ?

  • A. Баян-Өлгий

  • B. Увс

  • C. Ховд

  • D. Говь-Алтай

Оноо: 1 №: 705

Эдийн засгийн төвийн бүсэд хамрагдах том талбайтай аймгийг сонгоно уу

  • A. Өмнөговь

  • B. Төв

  • C. Дорноговь

  • D. Сэлэнгэ

Нийт: 19,976