Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 622

Монгол улсын хамгийн анхны хотын нэр аль нь вэ?

  • A. Улаанбаатар

  • B. Хархорин

  • C. Дархан

  • D. Орхон

Оноо: 1 №: 621

Хүн амын чанарын нэг чухал үзүүлэлт бол дундаж наслалт юм. Монгол улсын хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар хэд вэ?

  • A. Эрэгтэй – 67 нас, эмэгтэй – 76 нас

  • B. Эрэгтэй – 76 нас, эмэгтэй – 67 нас

  • C. Эрэгтэй – 67 нас, эмэгтэй – 67 нас

  • D. Эрэгтэй – 80 нас, эмэгтэй – 60 нас

Оноо: 1 №: 620

Хүн амын тоог нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулсан үзүүлэлтийг хүн амын ...............гэнэ.

  • A. Нягтшил

  • B. Байршил

  • C. Нутагшил

  • D. Суурьшилт

Оноо: 1 №: 619

Суурингийн хэлбэрээр хүн ам бөөгнөрөх нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг хүн амын ....................гэнэ.

  • A. Нягтшил

  • B. Байршил

  • C. Нутагшилт

  • D. Суурьшилт

Оноо: 1 №: 618

Хотжилтын түвшин өндөр бүс нутгийг сонгоно уу

  • A. Хангайн бүс

  • B. Баруун бүс

  • C. Төвийн бүс

  • D. Улаанбаатарын бүс

Оноо: 1 №: 617

Улаанбаатар хот нь хүн амын тоогоороо ямар ангилалд хамаарах вэ?

  • A. Том хот

  • B. Саятан хот

  • C. Дунд хот

  • D. Бага хот

Оноо: 1 №: 616

Хүн амын байршилд нөлөөлдөг хүчин зүйлд аль нь орохгүй вэ?

  • A. Зам тээвэр, харилцаа

  • B. Байгалийн нөхцөл боломж

  • C. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

  • D. Шилжилт хөдөлгөөн

Оноо: 1 №: 615

Шилжилт хөдөлгөөн үүсэхэд НӨЛӨӨЛДӨГГҮЙ хүчин зүйлийг сонгоно уу

  • A. Нийгэм, эдийн засгийн хөгжил

  • B. Хөдөлмөр эрхлэлт

  • C. Хүн амын амжиргааны түвшин

  • D. Нас, хүйсийн бүтэц

Оноо: 1 №: 614

Хотуудыг дотор нь хүн амын тоо, эдийн засагт гүйцэтгэж буй үүргээс нь хамааруулан улсын ба аймгийн зэрэглэлд хамааруулдаг. Улсын зэрэглэлд хамаарах хотуудыг сонгоно уу

  • A. Дархан, Эрдэнэт, Зуунмод, Мандалговь

  • B. Улаангом, Цэцэрлэг, Даланзадгад, Сүхбаатар

  • C. Чингис, Ховд, Чойбалсан, Улиастай

  • D. Чойбалсан, Ховд, Өлгий, Баруун-Урт

Оноо: 1 №: 613

Хүн амын нягтшил ихтэй аймгуудыг сонгоно уу

  • A. Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ

  • B. Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Сэлэнгэ

  • C. Хөвсгөл, Булган, Орхон, Баян-Өлгий

  • D. Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ

Оноо: 1 №: 612

Увс аймагт амьдардаг ястангуудыг сонгоно уу

  • A. Барга, Буриад, Дархад, Өөлд

  • B. Өөлд, Захчин, Цаатан, Мянгад

  • C. Баяд, Дөрвөд, Хотон, Халх

  • D. Халх, Үзэмчин, Дарьганга, Казак

Оноо: 1 №: 611

Монгол үндэстний ихэнх хувийг ямар ястан эзэлдэг вэ?

  • A. Халх

  • B. Буриад

  • C. Казак

  • D. Үзэмчин

Оноо: 1 №: 610

Монгол үндэстэн боловч Түрэг хэлээр ярьдаг ястангууд аль аймагт оршдог вэ?

  • A. Баян- Өлгий

  • B. Дорнод

  • C. Увс

  • D. Хэнтий

Оноо: 1 №: 609

Хамгийн олон ястангууд аль аймагт амьдардаг вэ?

  • A. Ховд

  • B. Увс

  • C. Сүхбаатар

  • D. Хөвсгөл

Оноо: 1 №: 608

Хүн амын нягтшил хамгийн бага байдаг тивийг сонгоно уу

  • A. Ази

  • B. Европ

  • C. Америк

  • D. Австрали

Оноо: 1 №: 607

Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч улсыг сонгоно уу

  • A. Америкийн нэгдсэн улс

  • B. Бүгд Найрамдах Хятад Ард Улс

  • C. Индонез улс

  • D. Энэтхэг улс

Оноо: 1 №: 606

Хүн амын нягтшил хамгийн ихтэй тивийг сонгоно уу

  • A. Европ тив

  • B. Ази тив

  • C. Африк тив

  • D. Америк тив

Оноо: 1 №: 605

Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг тивийг сонгоно уу .

  • A. Ази

  • B. Америк

  • C. Африк

  • D. Австрали

Оноо: 1 №: 604

Австрали тивийн уугуул оршин суугчдыг .............гэнэ.

  • A. Индиан

  • B. Абориген

  • C. Эксимосчууд

  • D. Тундрыхан

Оноо: 1 №: 603

Хуурай газрын хувьд хүмүүс амьдрах тохиромжтой газрыг сонгоно уу

  • A. Антарктид

  • B. Гренланд

  • C. Өндөр уулын орой

  • D. Хуурай элсэн цөл

Оноо: 1 №: 602

Монголчууд 1 жилийн дотор 2 удаа шинэ оныг угтаж авдаг. Аргын тооллоор хэдэн сарын хэдний өдөр шинэ оныг угтаж авдаг вэ?

  • A. 1 сарын 1 өдөр

  • B. 12 сарын 25 өдөр

  • C. 2 сарын 16 өдөр

  • D. 12 сарын 31 өдөр

Оноо: 1 №: 601

Шинийн 15-ны өдөр сар ямар хэлбэртэй харагддаг вэ?

  • A. Шинэ

  • B. Алман

  • C. Тал

  • D. Тэргэл

Оноо: 1 №: 600

Нэг хоногийн дотор далай, тэнгисийн усны татралт түрэлт хэдэн удаа болдог вэ?

  • A. Тус бүр 1 удаа

  • B. Тус бүр 2 удаа

  • C. Тус бүр 12 удаа

  • D. Тус бүр 24 удаа

Оноо: 1 №: 599

Нарны хиртэлт аль тохиолдолд болох вэ?

  • A. Нар сар 2-ын дунд дэлхий ороход

  • B. Нар дэлхий 2-ын дунд сар ороход

  • C. Сар дэлхий 2-ын дунд нар ороход

  • D. Сар дэлхийг эргэж байх үед

Оноо: 1 №: 598

Аргын тооллоор 1 жил нь 12 сард хуваагддаг бол билгийн тооллоор хэдэн улиралд хуваадаг вэ?

  • A. 12 улиралд

  • B. 15 улиралд

  • C. 20 улиралд

  • D. 24 улиралд

Оноо: 1 №: 597

Илүү сартай жил тэргэл ба битүүний сар хэдэн удаа гарах вэ?

  • A. 1 удаа

  • B. 12 удаа

  • C. 13 удаа

  • D. 15 удаа

Оноо: 1 №: 596

Арга ба билгийн тооллоор тоолоход хэд хоногийн зөрүү гарах вэ?

  • A. 10 хоног

  • B. 11 хоног

  • C. 12 хоног

  • D. 33 хоног

Оноо: 1 №: 595

Билгийн тооллоор 1 сард дундажаар 29,5 хоногтой. 1 жилийн хугацаанд хэд хоногтой болох вэ?

  • A. 354 хоног

  • B. 355 хоног

  • C. 365 хоног

  • D. 366 хоног

Оноо: 1 №: 594

Нэг жилийн хугацаанд хэдэн удаа битүүний сар гарах вэ?

  • A. 1 удаа

  • B. 12 удаа

  • C. 15 удаа

  • D. 30 удаа

Оноо: 1 №: 593

Өглөө нар мандсанаас орой нар жаргах хүртэлх хугацааны хамгийн дулаан үеийг сонгоно уу

  • A. Нар мандах үед

  • B. Бага үдийн үед

  • C. Жин үдийн үед

  • D. Нар хэвийх үед

Оноо: 1 №: 592

7-р цагийн бүсэд ХАМААРАХГҮЙ аймгуудыг сонгоно уу?

  • A. Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Говь Алтай

  • B. Дорнод, Увс, Завхан, Сүхбаатар

  • C. Өмнөговь, Архангай, Төв, Хэнтий

  • D. Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан

Оноо: 1 №: 591

Зуны улиралд Монгол орны хойд хагасын нутагт өдрийн үргэлжлэх хугацаа шөнөөсөө арай урт байх ба өвөлдөө эсрэгээ байдаг. Дараах хотуудын алинд зуны улиралд шөнийн үргэлжлэх хугацаа хамгийн бага байх вэ?

  • A. Даланзадгад

  • B. Сүхбаатар

  • C. Сайншанд

  • D. Зуунмод

Оноо: 1 №: 590

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өдөр нь шөнөөсөө богино байх үеийг сонгоно уу

  • A. 3 сарын 21-нээс 6 сарын 22 хүртэл

  • B. 6 сарын 22-ноос 9 сарын 23 хүртэл

  • C. 9 сарын 23-наас 12 сарын 22 хүртэл

  • D. 12 сарын 22-наас 3 сарын 21 хүртэл

Оноо: 1 №: 589

Экваторын шугам дээр нарны тусгал эгц байх үед өдөр шөнийн үргэлжлэх хугацаа ямар байх вэ?

  • A. Өдөр шөнө тэнцэнэ

  • B. Өдөр шөнөөсөө уртасна.

  • C. Өдөр шөнөөсөө богиносно

  • D. Хамгийн урт өдөр болно

Оноо: 1 №: 588

Хамгийн том талбайтай эх газрыг сонгоно уу

  • A. Еврази

  • B. Африк

  • C. Хойд америк

  • D. Өмнөд америк

Оноо: 1 №: 587

Энэтхэгийн хойгт аль улс нь ОРШДОГГҮЙ вэ?

  • A. Энэтхэг улс

  • B. Пакистан улс

  • C. Бутан улс

  • D. Мьянмар

Оноо: 1 №: 586

Нарнаас алслагдсан байдлаараа 6 дахь гарагийг сонгоно уу

  • A. Тэнгэрийн ван

  • B. Санчир

  • C. Бархасбадь

  • D. Далай ван

Оноо: 1 №: 585

Дэлхий гарагийн хөрш гарагууд аль нь вэ?

  • A. Сугар, Ангараг

  • В . Сугар, Бархасбадь

  • C. Сугар, Санчир

  • D. Ангараг, Бархасбадь

Оноо: 1 №: 584

Нарнаас холдох тусам гарагуудын нарыг тойрох хугацаа хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • A. Ихэснэ

  • B. Багасна

  • C. Өөрчлөгдөхгүй

  • D. Гараг бүр ижил хугацаанд нарыг тойрон эргэдэг

Оноо: 1 №: 583

Нарны аймгийн хамгийн том ба жижиг гарагийг сонгоно уу

  • A. Бархасбадь, Буд

  • B. Бархасбадь, Дэлхий ван,

  • C. Санчир, Буд

  • D. Санчир, Дэлхий ван

Нийт: 19,976