Нийтийн соёлын онцлогт аль нь хамаарахгүй вэ?
A. Шинэлэг байдлаа хурдан алддаг.
B. Хамгийн олон үзэгчтэй.
C. Бизнес, ашгийн нөлөөллөөс ангид хөгжиж байдаг.
D. ХХ зууны дунд үед үүссэн.
Ардын соёлын жишээнд хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль вэ?
A. Шинэ жилийн баяр
B. Наадам
C. Цагаан сар
D. Үлгэр домог
A. урлагийн
B. хөгжмийн
C.сонгодог
D.үндэсний
Дараах соёлын өвүүдээс аль нь биет соёлд хамаарах вэ?
A. Ингэ хөөслөх зан үйл
B. Эрийн гурван наадам
C. Бий биелгээ
D. Хэрлэн барс хотын суварга
Соёлыг хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ? гэдгээс хамааруулан хэрхэн ангилдаг вэ?
A. Ардын, нийгмийн, олон улсын
B. Нийтийн, улсын, олон улсын
C. Ардын, нийтийн, сонгодог
D. орон нутгийн, улсын, олон улсын
Сонгодог соёлын онцлогт аль нь хамаарахгүй вэ?
A. Түүнийг ойлгож хүлээн авахад зохих бэлтгэл хэрэгтэй.
B. Найрал хөгжим, дуурь зэрэг түүний нэг төрөл юм.
C. Соёлын бусад хэлбэрээс өмнө нь үүссэн.
D. Хүн амын боловсролын түвшин дээшлэхийн хэрээр хэрэглэгчийн хүрээ тэлдэг.
Нийтийн соёлын онцлогыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг.
B. Бүх насныханд хүртээмжтэй байдаг.
C. Уран зураг, уран барилга зэрэг түүний төрөл юм.
D. Ардын билиг авьяастнууд бүтээдэг.
Цахим харилцаанд соёлтой оролцох хэм хэмжээг дурьдахдаа хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?
A. Хэн нэгнийг санаатайгаар доромжлохгүй байх
B. Интернет тоглоомд хэт автахгүй байх
C. Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглах
D. Цахим хэрэглээгээр дамжиж буруу зүйлд уруу татагдахаас зайлсхийх
Соёлын биет өвд аль нь хамаарахгүй вэ?
A. Хиргисүүр
B. Булш
C. Хадны зураг
D. Бий биелгээ
Биет бус соёлын өвд аль нь хамаарахгүй вэ?
A. Бүжиг
B. Наадам
C. Ёс заншил
D. Хадны зураг
Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ?
A. Биет ба биет бус
B. Материаллаг ба биет
C. Оюуны ба материаллаг бус
D. Биеийн ба материаллаг
Дараах өгөгдлүүдийг холбогдох утгатай нь тохируулна уу.
A.1А 2Б 3В
B.1В 2Б 3А
C.1Б 2А 3В
D.1В 2А 3Б
Дараах өгөгдлүүдийг холбогдох утгатай нь тохируулна уу
1. Үйлдвэрлэл 2. Үйлчилгээ 3. Худалдаа
А Б В
A. 1В 2Б 3А
B. 1А 2В 3Б
C. 1Б 2А 3В
D. 1Б 2В 3А
Дараах өгөгдлүүдийн аль нь худал вэ?
A. Эрэлт их бол барааны хомсдол үүснэ.
B. Нийлүүлэлт их бол барааны илүүдэл үүснэ.
C. Нийлүүлэлт бага бол хомсдол үүснэ.
D. Эрэлт бага бол хомсдол бий болно.
Аль нь үнэн, зөв дүгнэлт вэ?
A. Нийлүүлэлт их бол барааны хомсдол бий болно.
B. Эрэлт их бол барааны илүүдэл бий болно.
C. Нийлүүлэлт их бол барааны үнэ өснө.
D. Эрэлт их бол барааны хомсдол үүснэ.
Хуримтлалын ач тусыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль вэ?
A. Хүн өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдахад хуримтлал хэрэгтэй.
B. Боловсрол эзэмших суралцахад хуримтлал хэрэгтэй.
C. Үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхэд хуримтлал хэрэгтэй.
D. Өнөөдрөөрөө амьдрахад хуримтлал хэрэгтэй.
Нийлүүлэлт хэмээх ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Тухайн зах зээлд нийлүүлж чадах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
B. Тухайн зах зээлээс худалдан авч чадах хүсэл сонирхол
C. Худалдан авагчийн худалдан авах барааны тоо хэмжээ
D. Тухайн зах зээлд буй илүүдэл бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
Дараах байгууллагуудаас аль нь ашгийн төлөө бус байгууллага вэ?
A. Хүүхдийн эрхийг хамгаалах төв
B. Эрдэнэт үйлдвэр
C. Дархан нэхий ХХК
D. Талх чихэр ХХК
Дараах байгууллагуудаас аль нь ашгийн төлөө байгууллага вэ?
A. Монголын сурагчдын холбоо
B. Нийслэлийн нэгдүгээр сургууль
C. Өгөөж ХХК
D. Дүүргийн тамгын газар
Манай улсад уул уурхайн ашиглалтын технологийн инженерийн мэргэжил эрэлттэй байгаа тул энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд ямар хичээлийг түлхүү судалж, эзэмших шаардлагатай вэ?
A. Нийгэм судлал
B. Хими
C. Физик
D. Газар зүй
Ажилгүйдэл ямар үед үүсэх вэ?
A. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээс давсан үед
B. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлт нь эрэлтээс давсан үед
C. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нь нийлүүлэлттэй тэнцсэн үед
D. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол бий болсноор
Дараах хүмүүсийн аль нь ажиллах хүч гэдэг ойлголтод хамаарахгүй вэ?
A. Г төрийн байгууллагад ажилладаг.
B. С тэтгэвэрт гарсан бөгөөд ажил хийдэггүй.
C. Х хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил хайж байгаа
D. Н хувийн байгууллагад ажилладаг.
Инфляцийн түвшин тогтмол өсөж байгаа үед аль нь үнэн, зөв дүгнэлт вэ?
A. Бодит цалин нэрлэсэн цалингаас их
B. Нэрлэсэн цалин бодит цалингаас их
C. Нэрлэсэн болон бодит цалингийн тоон хэмжээ ижил
D. Бодит цалин ямагт их
Оюуны хөдөлмөр хэмээх ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Биеийн хүч давамгайлсан хөдөлмөр
B. Оюун ухааны үйл ажиллагаа давамгайлсан хөдөлмөр
C. Биологийн үйл ажиллагаа давамгайлсан хөдөлмөр
D. Дээрх бүгд хамаарна.
Сурагч хадгаламжийн төрлийг ангилан бичжээ. 1. Хугацаагүй 2.........................
Цэгийн оронд тохирох төрлийг нөхөж бичнэ үү.
A. Богино хугацаат
B. Хугацаатай
C. Бодит
D. Урт хугацааны
Хуримтлалын ашиг тусыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Ирээдүйд хэрэглэх нөөц
B. Өнгөрсөнд хэрэглэх боломж
C. Алдагдсан боломжийн өртөг
D. Илүүдэл хөрөнгө
Зах зээл дээр ямар тохиолдолд тэнцвэрт үнэ бий болох вэ?
A. Эрэлт давамгайлсан тохиолдолд
B. Нийлүүлэлт давамгайлсан тохиолдолд
C. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр
D. Илүүдэл бий болсон тохиолдолд
Газар, капитал, хөдөлмөр болон хүний ур чадвар нь эдийн засгийн аль ойлголтод хамаарах вэ?
A. Зах зээлийн нөөцөд
B. Эдийн засгийг эрэлт хэрэгцээг бүрдүүлэх хүчин зүйлсэд
C. Үйлдвэрлэлийн нөөцөд
D. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд
Үйлдвэрлэлийн нөөцийг дурдахдаа хамраалгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Төр
B. Хөдөлмөр
C. Газар
D. Капитал
Эрэлт гэдэг нь.................................
A. Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ юм.
B. Хязгааргүй хэрэгцээ юм.
C. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ юм.
D. Хүний худалдан авах хүсэл юм.
Арилжааны банкны үүргийг гүйцээн бичнэ үү. 1. Харилцагчдын төлбөр тооцоог дамжуулна. 2. .......................................... 3. Иргэдэд зээл олгоно.
A. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
B. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана.
C. Иргэдэд өдөр тутам санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ.
D. Гадаад валютын нөөцийг эзэмшинэ.
Хөдөлмөрийн зах зээлийн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
A. Ажиллах хүчийг бэлтгэнэ.
B. Орлогын боломжийг бий болгоно.
C. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.
D. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
Сурагч цалингийн ангилалыг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................
Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү.
A. Хийсвэр
B. Тогтмол
C. Бодит
D. Хувьсах
Хүснэгтэд өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийж аль нь худал дүгнэлт болохыг тодорхойлно уу.
№ |
Боловсролын түвшин |
Нийт ажилгүй иргэдийн тоонд эзлэх хувь |
1 |
Бага |
55% |
2 |
Бүрэн дунд |
32% |
3 |
Бакалавр |
12% |
4 |
Магистр, доктор |
1% |
A. Бага боловсролтой хүмүүс ажилгүйдэлд хамгийн их өртдөг.
B. Нийт ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг.
C. Магистр болон доктор зэрэгтэй хүмүүс ажилгүйдэлд хамгийн бага өртөж байна.
D. Боловсролын түвшин дээшлэх тусам ажилгүйдэлд өртөх нь багасаж байна.
Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?
A. Төгрөгийг 100, 500, 1000 хэмээн тоолж болдог.
B. Төгрөг нь монгол улс даяар хэрэглэгддэг.
C. Төгрөг нь 10, 20, 50, 100 гэх мэт нэгжүүдэд хуваагддаг.
D. Төгрөгийг зөвхөн нэг л удаа хэрэглэдэг.
Гэрээний үндсэн дээр үндэсний болон гадаад валют хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг ...................гэнэ.
A. Хувьцаа
B. Хадгаламж
C. Түрээс
D. Төлбөр
Хадгаламжийн ашиг тусыг өгүүлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
A. Мөнгөн хуримтлал үүсгэдэг.
B. Хүүний орлого олдог.
C. Хадгаламжаа бэлэглэж, гэрээслэж болдог.
D. Нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг.
Иргэн А сарын 500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80 мянган төгрөгөөр нэмэв. Гэтэл энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ 5 хувиар өссөн бол түүний бодит цалинг тооцон гаргаж, урамшуулахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн эсэхийг тодорхойлно уу?
A. Бодит цалин өссөн.
B. Бодит цалин нэмэгдээгүй.
C. Нэрлэсэн цалин буурсан.
D. Нэрлэсэн цалин өөрчлөгдөөгүй.
Иргэн С сард 300,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу?
A. 308 мянган төгрөг
B. 310 мянган төгрөг
C. 324 мянган төгрөг
D. 350 мянган төгрөг
A.
B.
C.
D.