Үгэн харилцааны жишээг аль нь илэрхийлж байна вэ?
A. Толгой сэгсэрч татгалзаж байгаагаа илэрхийлэх
B. Гар барихаас татгалзаж дургүйцлээ илэрхийлэх
C. Дургүй байгаагаа мэдэгдэн хялайж харах
D. "Үгүй" гэсэн бичигт хуудас барьж тэмцлээ илэрхийлэх
Бичгийн харилцааны давуу тал аль нь вэ?
A. Мэдээлэл хадгалагдан үлддэг.
B. Бэлтгэхэд цаг хугацаа шаарддаг.
C. Эргэх холбоо нь удаан.
D. Цаг их зарцуулна.
Аман харилцааны сул тал аль нь вэ?
A. Цаг хугацаа их зарцуулдаг.
B. Ойр дотно харилцаа үүсгэдэг.
C. Дуу хоолойны өнгө нь утга илэрхийлнэ.
D. Хариу үйлдэл нь уян хатан байдаг.
Биеийн хэлний сул талыг аль илэрхийлж байна вэ?
A. Хэлний бэрхшээлийг даван туулах боломжтой.
B. Дохио зангааг янз бүрээр ойлгож болно.
C. Амаар илэрхийлсэн мэдээллийг дэмждэг.
D. Аман харилцаанаас илүү баталгаатай.
Аман харилцааны давуу талыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Цаг хугацаа их зарцуулдаг.
B. Илүү ойр дотно харилцаа үүсгэдэг.
C. Мэдээлэл тодорхой бусүед эргэлзээ үүсгэдэг.
D. Үр дүнтэй сонсох чадвар, дадал хэрэгтэй.
Аман бус харилцаанд аль нь хамаарахгүй вэ?
A. Мэдээллийг дохио зангаагаар илэрхийлэх
B. Мэдээллийг нүүрний хувирлаар илэрхийлэх
C. Мэдээллийг биеийн хэлээр илэрхийлэх
D. Мэдээллийг үгээр илэрхийлэх
Гутранги хандлага, төсөөлөлийг аль илэрхийлж байна вэ?
A. Өнөөдөр чадаагүй ч дараагийн удаа чадах болно.
B. Би ч зарим үед гялалзаж өгдөг дөө.
C. Би үнэхээр азгүй юм байна.
D. За яахав түр зуурын азгүйтэл гарлаа.
Өөдрөг хандлага төсөөллийг аль нь илэрхийлж байна вэ?
A. Өнөөдөр бүтэлгүй өдөр болно.
B. Би үнэхээр азгүй юм.
C. Өнөөдөр чадаагүй ч дараагийн удаа чадах болно.
D. Би үүнийг хийж чадахгүй юм байна.
Зөрчилдөөний эерэг талыг аль нь илэрхийлж байна вэ?
A. Бүтээмж гаргахад саад болно.
B. Харилцан адилгүй байр суурийг илээр илэрхийлэх боломж олгоно.
C. Нийтлэг сонирхлыг орхигдуулна.
D. Цаг их зарцуулна.
Зөрчилдөөнтэй байдалд тодорхой асуудал дээр өөрийн итгэл үнэмшил, байр сууринаасаа ухрах, татгалзах замаар асуудалд хандах нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?
A. Буулт хийх
B. Зайлсхийх
C. Хамтран ажиллах
D. Сөргөлдөх
“Нийгэм” хэмээх ойлголтыг аль нь зөв илэрхийлж байна вэ?
A. Нийгэм бол хүмүүсийн харилцан үйлдлийн үндэс юм.
B. Амьтдын оршин тогтнох үндэс нь нийгэм юм.
C. Нийгэм бол амьтан бүрийн харилцааны үндэс юм.
D. Нийгэм оршин тогтноход хүмүүсийн харилцаа хамааралгүй юм.
Техникийн ургамлын төрлүүдийг сонгоно уу?
A. Цай, кофе, какао, каучук
B. Улаан буудай, хөх тариа, цагаан будаа
C. Төмс, хүнсний ногоо
D. Жимс жимсгэнэ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байршилд шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйлийг сонгоно уу
A. Хөрөнгө мөнгө
B. Байгалийн нөхцөл ( уур амьсгал, хөрс, нарны энерги, газар)
C. Техник технологи
D. Бордоо
Цаг агаарыг ТОДОРХОЙЛООГҮЙ ойлголтыг сонгоорой
A. Өдөртөө агаарын хэм буурч салхи ширүүснэ.
B. Зундаа халуун, Өвөлдөө хүйтэн
C. Салхины чиглэл баруун хойноос зүүн урагш чиглэнэ
D. Цасан болон шороон шуурга шуурна.
Монгол орны уур амьсгалын тодорхойлсон өгүүлбэрээс БУРУУГ нь сонгоно уу
A. Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай
B. Монгол орон уур амьсгалын сэрүүн бүсэд оршдог.
C. Зуны улиралд экваторын агаарын масс Монгол оронд ноёрхдог
D. Далайгаас алслагдсан тул хуурай
БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон нь эдийн засгийн ямар бүстэй хиллэдэг вэ?
A. Төвийн бүс
B. Хангайн бүс
C. Баруун бүс
D. Зүүн бүс
ОХУ-тай Ханх, Бага-Илэнхийн боомтоор, БНХАУ-тай Бургастай, Шивээхүрэнгийн боомтоор харилцдаг эдийн засгийн бүсийг сонгоно уу?
A. Баруун бүс
B. Хангайн бүс
C. Төвийн бүс
D. Зүүн бүс
Онгоцонд суугаад Монгол улс дотроо хамгийн холдоо ямар хотод очих боломжтой вэ?
A. Өлгий
B. Улаангом
C. Мөрөн
D. Чойбалсан
Олон улсын чанартай авто замын гол тэнхлэг замыг сонгоно уу
A. Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом
B. Алтанбулаг-Сүхбаатар-Дархан-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд
C. Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом
D. Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом, Алтанбулаг-Сүхбаатар-Дархан-Улаанбаатар
Улаанбаатар хотыг баруун аймагтай холбосон хангайн нурууны арын замыг сонгоно уу
A. Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор, Ховд-Өлгий
B. Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом
C. Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор, Улаанбаатар-Булган-Мөрөн-Улаангом
D. Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Ховд-Өлгий
Матар мэлхийн замаас бага даралт бүхий экваторын зүг салхилдаг тогтмол салхи үүсэх ба энэ салхийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Муссон салхи
B. Пассат салхи
C. Баруун зүгийн салхи
D. Зүүн зүгийн салхи
Салхины хурдыг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч гаргах салхин станц байгуулахад тохиромжтой газрыг сонгоно уу?
A. Далайн эрэг, өндөр өргөгдсөн уулархаг газрууд
B. Эх газрын төв, өндөр уулсаар хүрээлэгдсэн газрууд
C. Далайн эрэг, хонхор хотгор газрууд
D. Эх газрын зах, нам дор газраар
Тектоникийн хавтангууд 3 төрлийн хөдөлгөөнд орших бөгөөд тектоникийн хавтангууд түлхэлцэх хөдөлгөөний үр дүнд газрын гадарга хэрхэн өөрчлөгдөх вэ?
A. Өндөр уул, нуруу үүснэ.
B. Ангал, хонхорууд үүснэ.
C. Тэгш талууд үүснэ.
D. Далайн гүн хонхор бий болно
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлдөг байгалийн хүчин зүйлсэд аль нь ОРОХГҮЙ вэ?
A. Температур
B. Хур тунадас
C. Хөрсний хэв шинж
D. Бордоо
Фермер эрхлэгчид нь их хэмжээний ашиг олохын тулд эрхлэж буй хөдөө аж ахуйн үйл ажиллагааг ......................................гэнэ.
A. Худалдааны зориулалттай хөдөө аж ахуй
B. Өрхийн хөдөө аж ахуй
C. Органик аж ахуй
D. Уламжлалт хөдөө аж ахуй
Хүлэмжинд ихэвчлэн ямар ургамлыг тариалдаг вэ?
A. Чийг, дулаан ихээр шаарддаг ургамал тариална.
B. Чийг их, дулаан бага шаарддаг ургамал тариална.
C. Чийг, дулаан бага шаарддаг ургамал тариална.
D. Чийг бага, дулаан их шаарддаг ургамал тариална.
Төвдөө их даралттай, захруугаа бага даралт бүхий агаарын уруудах хуйлрааг эсрэг циклон гэж нэрлэдэг ба эсрэг циклон зуны улиралд удаан хугацаанаар бүрэлдвэл цаг агаарт хэрхэн нөлөөлөх вэ?
A. Хур тунадас их хэмжээгээр орж, үер болно.
B. Хур тунадас орохгүй удаж, ган гачиг болно.
C. Цаг агаар тогтворгүй болж, хүчтэй шороон шуурга шуурна
D. Цаг агаар тогтвортой болж, өдөртөө хэт халуун болно.
Төвдөө бага даралттай захруугаа их даралт бүхий агаарын өгсөх хуйлрааг циклон гэж нэрлэдэг ба циклон зуны улиралд удаан хугацаанаар бүрэлдвэл цаг агаарт хэрхэн нөлөөлөх вэ?
A. Хур тунадас их хэмжээгээр орж, үер болно.
B. Хур тунадас орохгүй удаж, ган гачиг болно.
C. Цаг агаар тогтворгүй болж, хүчтэй шороон шуурга шуурна
D. Цаг агаар тогтвортой болж, өдөртөө хэт халуун болно.
Монгол ямааны ноолуур гарц дундажаар 300гр ба ноолуур гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Оросын Дон үүлдрийн ямаатай эрлийзжүүлсэн үүлдэр аль нь вэ?
A. Өнжүүл
B. Говь гурван сайхан
C. Уулын бор
D. Улаан ямаа
Дэлхийн томоохон цөлүүд болох Сахар, Намиб, Калахар, Их элсэн цөл нь уур амьсгалын ямар бүсэд оршдог вэ?
A. Экватор орчимд
B. Халуун бүсэд
C. Туйл орчимд
D. Сэрүүн бүсэд
Абирогенчууд хаана амьдардаг вэ?
A. Америк тивд
B. Ази тивд
C. Австрали тивд
D. Африк тивд
Хүн ам байнга оршин суух БОЛОМЖГҮЙ газруудыг сонгоно уу?
A. Гренланд арал, Антарктидийн эх газар, Сахарын цөл
B. Амазонкийн сав газар, Гималайн нуруу, Арабын хойг
C. Мадагаскар арал, Викторийн цөл, Намибын цөл
D. Энэтхэгийн хойг, Канадын олтриг, Шинэ Зеландын арал
Монгол орны томоохон нуурууд болох Увс, Хяргас, Хөвсгөл, Хяргас нуурын хонхорууд ямар үүсэлтэй вэ?
A. Тектоникийн гаралтай
B. Мөстлөг, мөсөн голын гаралтай
C. Цөмрөлийн гаралтай
D. Салхин гаралтай
Энэ тохиолдолд сар ямар хэлбэртэй харагдах вэ?
A. Алман сар
B. Хавирган сар
C. Битүүний сар
D. Тэргэл сар
Энэ тохиолдолд сар ямар харагдах вэ?
A. Алман сар
B. Хавирган сар
C. Битүүний сар
D. Тэргэл сар
Хойд ба өмнөд туйлын цагаригт нар мандахгүй байх хоногийн тоо хэд байх вэ?
A. 1 хоног
B. 1 сар
C. 3 сар
D. 6 сар
А, В, С цэгүүдийн алинд нь агаарын даралт хамгийн их байх вэ?
A. С цэгт
B. А цэгт
C. В цэгт
D. А, В, С цэгүүдэд агаарын даралт адил байна.
Далайн түвшинд агаарын хэм 100С байх үед В цэгт агаарын хэм хэд байх вэ?
A. 8,20С
B. 11,80С
C. 200С
D. 220С
Зургийг ажиглаад энэ үед ямар фронт үүсэж, цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг сонгоно уу?
A. Хүйтэн фронт үүсэж, цаг агаар хүйтэрч, аадар бороо орно.
B. Дулаан фронт үүсэж, цаг агаар дулаарч, шиврээ бороо орно.
C. Дулаан фронт үүсэж, цаг агаар тогтвортой, дулаарна.
D. Хүйтэн фронт үүсэж, цаг агаар тогтвортой, хүчтэй салхи салхилна.
Дэлхийн эргэлтийн хурдыг 2 янзаар тооцдог ба өнцөг хурд нь бүх газарт ижилхэн байдаг бол шугаман хурд ямар байдаг вэ?
A. Экватороос туйлруугаа шугаман хурд нэмэгдэнэ.
B. Экватороос туйлруу шугаман хурд багасна.
C. Экватор туйлд шугаман хурд ижил байна.
D. Экваторт шугаман хурд хамгийн бага байна.