Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 704

1:22000000 –ын тоон масштабыг нэрлэсэн масштаб болгон бичсэн зөв хувилбарыг сонгоно уу

  • A. 1см-т 22 км

  • B. 1см-т 220 км

  • C. 1см-т 2200км

  • D. 1 см-т 22000 км

Оноо: 1 №: 703

Дараах аймгуудаас төвийн бүсийн аймгийг сонгоно уу

  • A. Увс

  • B. Баянхонгор

  • C. Дундговь

  • D. Хэнтий

Оноо: 1 №: 702

Дараах хотуудыг баруунаас нь зүүн тийш орших дарааллаар нь зөв бичсэн хувилбарыг сонгоорой.

1. Ховд ,2.Чойр, 3.Баруун-Урт, 4.Чингис

  • A. 3-1-2-4

  • B. 3-2-4-1

  • C. 1-3-4-3

  • D. 1-2-4-3

Оноо: 1 №: 701

Хөдөө аж ахуй нь орц, үйл явц, гарц гэсэн үйлдвэрлэлийн хэв шинжтэй бөгөөд байгалийн орцод хамаарахгүй хүчин зүйлийг сонгоно уу

  • A. Бордоо

  • B. Хөрс

  • C. Уур амьсгал

  • D. Усны нөөц

Оноо: 1 №: 700

Бэлчээрийн даацыг тооцохдоо нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлж гаргадаг. 1 тэмээ хичнээн хоньтой тэнцдэг вэ?

  • A. 5 хонь

  • B. 7 хонь

  • C. 9 хонь

  • D. 11 хонь

Оноо: 1 №: 699

Монгол хонины ноосны чанарыг сайжруулах зорилгоор эрлийзжүүлэн гаргаж авсан үүлдрийн сонгоно уу

  • A. Орхон, Ерөө, Хангай

  • B. Уулын бор, Өнжүүл

  • C. Сэлэнгэ, талын улаан

  • D. Гал шар, Тэсийн гол

Оноо: 1 №: 698

Газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад шаардагдах анхдагч хүчин зүйлийг сонгоно уу

  • A. Техник технологи

  • B. Дэд бүтэц

  • C. Байгалийн нөхцөл

  • D. Байгалийн нөөц

Оноо: 1 №: 697

ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системээс эрчим хүчээ хангадаг аймгуудыг сонгоно уу

  • A. Увс, Ховд, Говь-Алтай

  • B. Увс, Баян-Өлгий, Ховд

  • C. Увс, Завхан, Говь-Алтай

  • D. Увс, Завхан, Ховд

Оноо: 1 №: 696

Дөргөний усан цахилгаан станц аль аймагт оршдог вэ?

  • A. Говь-Алтай

  • B. Ховд

  • C. Завхан

  • D. Булган

Оноо: 1 №: 695

Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын гол түүхий эдийг нэрлэнэ үү

  • A. Нүүрс

  • B. Газрын тос

  • C. Сэргээгдэх эрчим хүч

  • D. Дэлхийн дотоод дулаан

Оноо: 1 №: 693

Түүхий эдийг олборлож, боловсруулан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр нь үйлдвэрлэлийн үйл явцын ямар хэв шинжид хамаарах вэ?

  • A. Анхдагч

  • B. Хоёрдогч

  • C. Гуравдагч

  • D. Дөрөвдөгч

Оноо: 1 №: 692

МУ-ын томоохон үйлдвэрүүд болох Оюутолгой, Тавантолгойн үйлдвэр нь үйлдвэрлэлийн үйл явцын ямар хэв шинжид хамаарах вэ?

  • A. Анхдагч

  • B. Хоёрдогч

  • C. Гуравдагч

  • D. Дөрөвдөгч

Оноо: 1 №: 691

Байгаль дахь усны эргэлт явагдах гол хүчин зүйлсийг сонгоно уу

  • A. Газрын гадарга, хөрс

  • B. Уур амьсгал, дэлхийн дотоод дулаан

  • C. Нарны энерги, хүндийн хүч

  • D. Нарны энерги, ууршилт

Оноо: 1 №: 690

Монгол улсын газар нутгийн талбайн хэмжээ 1,5 сая км2, хүн амын тоо 3,2 сая бол хүн амын дундаж нягтшил хэд вэ?

  • A. 1,7 хүн/км2

  • B. 2,1 хүн/км2

  • C. 4,7 хүн/км2

  • D. 4,8 хүн/км2

Оноо: 1 №: 689

Ажиллагсдын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулахыг ...................гэнэ.

  • A. Эдийн засгийн идэвхтэй хүн ам

  • B. Ажиллагсад

  • C. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин

  • D. Ажилгүйдэл

Оноо: 1 №: 688

Дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг зурагзүйн дүрслэлийн ямар арга ашиглан дүрсэлсэн вэ?

  • A. Ареалын арга

  • B. Хөдөлгөөнт шугамын арга

  • C. Цэгийн арга

  • D. Картограммын арга

Оноо: 1 №: 687

Хотыг дотор нь хүн амын тоо, эдийн засагт гүйцэтгэж буй үүргээс нь хамааруулан улсын ба хотын зэрэглэлд ангилдаг. Улсын зэрэглэлд хамаарах аймгуудыг сонгоно уу

  • A. Дархан, Эрдэнэт, Хархорин, Зуунмод

  • B. Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Говьсүмбэр

  • C. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Чойр

  • D. Дархан, Эрдэнэт, Чингис, Улаангом

Оноо: 1 №: 686

Хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлсийг сонгоно уу

  • A. Ажлын байрны олдоц их

  • B. Эрүүл мэндийн үйлчилгээ сайн

  • C. Цалин хөлс бага

  • D. Аюулгүй орчин

Оноо: 1 №: 685

Монгол орноор ..................................төмөр зам дайран өнгөрдөг.

  • A. Ази-Африкийг холбосон

  • B. Ази –Европыг холбосон

  • C. Ази-Америкийг холбосон

  • D. Ази – Австралийг холбосон

Оноо: 1 №: 684

БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтыг сонгоно уу

  • A. Шивээ хүрэн-Сэхээ

  • B. Алтанбулаг-Хиагт

  • C. Ханх-Монды

  • D. Зэлтэр-Жилтура

Оноо: 1 №: 683

Зурагт Завхан аймгийг хэдийн тоогоор тэмдэглэсэн байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 682

1:200000 масштаб бүхий газарзүйн зурагт 40км урттай гол ямар хэмжээтэй дүрслэх вэ?

  • A. 20см

  • B. 20км

  • C. 40см

  • D. 40км

Оноо: 1 №: 681

Дэлхий тэнхлэгээ 75 градусс замыг туулан эргэсэн бол хэдэн цаг зарцуулсан вэ?

  • A. 5 цаг

  • B. 6 цаг

  • C. 7 цаг

  • D. 8 цаг

Оноо: 1 №: 680

Монгол орны төв цэг болох Өвөрхөшөөтийн булаг ямар аймгийн нутагт оршдог вэ?

  • A. Баянхонгор

  • B. Булган

  • C. Өвөрхангай

  • D. Архангай

Оноо: 1 №: 679

Дэлхийн өмнөд хагасын орнуудад зуны улирал болж хойд хагасын орнуудад ямар улирал болох вэ?

  • A. Өвөл

  • B. Хавар

  • C. Зун

  • D. Намар

Оноо: 1 №: 678

Эдийн засгийн төвийн бүс хамрагдах Зуунмод, Чойр хотууд нь аль аймгуудын төв вэ?

  • A. Төв, Орхон

  • B. Төв, Говьсүмбэр

  • C. Дархан-Уул, Төв

  • D. Дархан –Уул, Орхон

Оноо: 1 №: 677

Африк тивд оршдог цөлийг сонгоно уу

  • A. Атакам

  • B. Их элсэн цөл

  • C. Намиб

  • D. Такламакан

Оноо: 1 №: 676

Энэтхэгийн далай хаана оршдог вэ?

  • A. Африк, Еврази, Австралийн эх газрын дунд

  • B. Африк, Еврази, Хойд Америкийн эх газрын дунд

  • C. Австрали, Еврази, Өмнөд Америкийн эх газрын дунд

  • D. Австрали, Африк, Өмнөд Америкийн эх газрын дунд

Оноо: 1 №: 675

Монгол орны газарзүйн зургийг ихэвчлэн ямар тусгаг ашиглан зурдаг вэ?

  • A. Хөндлөн азимут

  • B. Туйлын азимут

  • C. Конус

  • D. Цилиндр

Оноо: 1 №: 673

Матар, мэлхийн зам орчмоос экваторын зүг байнга салхилдаг тогтмол салхийг сонгоно уу

  • A. Муссон

  • B. Пассат

  • C. Баруун зүгийн салхи

  • D. Зүүн зүгийн салхи

Оноо: 1 №: 672

Азимутын 210 өнцөг ямар зүгийг заадаг вэ?

  • A. Зүүн

  • B. Зүүн өмнөд

  • C. Зүүн хойд

  • D. Баруун өмнөд

Оноо: 1 №: 671

Аялагчид арлын аль хэсгээр тойрон гарч эх газарлуу аялсан вэ

  • A. Хойд

  • B. Өмнөд

  • C. Зүүн

  • D. Өмнөд

Оноо: 1 №: 670

N- үсэг ямар зүгийг зааж байна вэ?

  • A. Хойд

  • B. Өмнөд

  • C. Зүүн

  • D. Баруун

Оноо: 1 №: 669

БНХАУ , ОХУ-тай хиллэдэггүй аймгуудыг сонгоно уу

  • A. Увс, Завхан, Ховд, Говь-Алтай

  • B. Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр

  • C. Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий

  • D. Говьсүмбэр, Архангай, Өмнөговь, Хөвсгөл

Оноо: 1 №: 668

Монгол орны хамгийн хойд ба өмнөд хэсэгт орших аймгийг нэрлэнэ үү

  • A. Хөвсгөл, Өмнөговь

  • B. Баян-Өлгий, Дорнод

  • C. Баян-Өлгий, Хөвсгөл

  • D. Хөвсгөл, Дорнод

Оноо: 1 №: 667

Дэлхийн далайнуудыг талбайн хэмжээгээр нь багаас нь томруу нь зөв дараалалд оруулсан хувилбарыг сонгоно уу

  • A. Хойд Мөсөн далай, Энэтхэг, Номхон, Атлант

  • B. ХМД, Атлант, Энэтхэг, Номхон

  • C. ХМД, Номхон, Атлант, Энэтхэг,

  • D. ХМД, Энэтхэг, Атлант, Номхон

Оноо: 1 №: 666

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших эх газруудыг сонгоно уу

  • A. Хойд Америк, Евроази

  • B. Хойд Америк, Африк

  • C. Хойд Америк, Өмнөд Америк

  • D. Хойд Америк, Австрали

Оноо: 1 №: 665

Эх газруудыг талбайн хэмжээгээр нь томоос нь багаруу зөв дараалалд оруулан бичсэн хувилбарыг сонгоно уу

  • A. Евроази, Австрали, Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Антарктид

  • B. Евроази, Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Антарктид

  • C. Евроази, Өмнөд Америк, Африк, Австрали, Антарктид

  • D. Евроази, Африк, Өмнөд Америк, Хойд Америк,  Австрали

Оноо: 1 №: 664

Нарны тусгалыг маш бага хүлээн авдаг, жилийн туршид өвөл, зуны улирал ээлжилдэг энэ газар нь уур амьсгалын ямар бүсэд орших вэ?

  • A. Халуун уур амьсгалын бүс

  • B. Тропикийн уур амьсгалын бүс

  • C. Сэрүүн уур амьсгалын бүс

  • D. Хүйтэн уур амьсгалын бүс

Оноо: 1 №: 663

Увс, Хяргас,Ачит зэрэг нуурууд эдийн засгийн ямар бүсэд хамрагдах вэ

  • A. Баруун бүс

  • B. Хангайн бүс

  • C. Төвийн бүс

  • D. Зүүн бүс

Нийт: 19,976