Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 152

Эдийн засгийн идэвхтэй хүн амд аль нь хамаарах вэ?

  • A. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил эрхлээгүй иргэд

  • B. 16-хүртэлх насны хүүхдүүд

  • C. Тэтгэврийн насны хүн ам

  • D. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд

Оноо: 1 №: 151

Цахим мөнгөний төрлүүдийг  дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A. Кэнди оноо /Сandy/

  • B. Биткойн /Bitcoin/

  • C. Ванкойн /Onecoin/

  • D. Чек /Cheque/

Оноо: 1 №: 150

Арилжааны банкны үйл ажиллагаа аль нь вэ?

  • A. Улсын мөнгөний бодлогыг боловсруулав.

  • B. Гүйлгээнд шинээр мөнгөн тэмдэгт гаргав.

  • C. Мөнгөн хадгаламж хүлээн авав.

  • D. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангав.

Оноо: 1 №: 149

Сурагч банкны үндсэн ангиллыг бичжээ. Асуултын тэмдэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү?

1.Төв банк    2...............?

  • A. Худалдааны банк

  • B. Арилжааны банк

  • C. Зээлийн банк

  • D. Санхүүгийн банк

Оноо: 1 №: 148

Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?

  • A. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав.

  • B. Цахилгааны төлбөр дамжуулав.

  • C. Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.

  • D. Хэрэглээний зээл олгов.

Оноо: 1 №: 147

Мөнгө нь янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд нь харьцуулах, жиших үед хэрэглэгддэг. Энэ нь мөнгөний ямар үүргийг илэрхийлж байна вэ?

  • A. Төлбөрийн хэрэгслийн үүрэг

  • B. Өртгийн хэмжүүрийн үүрэг

  • C. Гүйлгээний хэрэгслийн

  • D. Арилжааны хэрэгслийн үүрэг

Оноо: 1 №: 146

Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг ......................гэнэ.

  • A. Хөдөлмөрийн нийлүүлэлт

  • B. Хөдөлмөрийн эрэлт

  • C. Хөдөлмөрийн зах зээл

  • D. Хөдөлмөрийн насны хүн ам

Оноо: 1 №: 145

Ямар нэгэн үр ашигтай, үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг ......................гэнэ.

  • A. Хөдөлмөр

  • B. Капитал

  • C. Хөлдөлмөр эрхлэх чадвар

  • D. Мөнгө

Оноо: 1 №: 144

Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг ................. гэнэ.

  • A. Төлбөр

  • B. Хураамж

  • C. Татвар

  • D. Цалин

Оноо: 1 №: 143

Ажилгүйдлийг бууруулах дараах арга замуудыг өгөгдөлтэй нь зөвөөр тохируулна уу.
А. Эдийн засгийн арга                        1. Япон улсад дадлагажигч ажилчидыг бэлтгэж эхлэв.
В. Захиргааны арга                             2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймаг бүрт 100 сая төгрөг төсөвлөв.
С. Гадаад хүчин зүйлсийг                   3. Аймаг, дүүрэг бүрт хөдөлмөрийн бирж ажиллуулж эхлэв.
ашиглах арга
 

  • A.А3, В2, С1

  • B. А1, В3, С2

  • C. А2, В3, С1

  • D. А1, В2, С3

Оноо: 1 №: 142

“Ажилгүй хүн” гэдэг ойлголтыг илэрхийлэх жишээ аль нь вэ?

  • A. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил идэвхтэй хайж байгаа хүн

  • B. Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүн

  • C. Бага насны хүүхдээ харж гэртээ суудаг эмэгтэй

  • D. Тэтгэвэрт гарсан ахмад настан

Оноо: 1 №: 141

Нийгмийн идэвхтэй оролцоотой байсны давуу тал юу вэ? гэсэн судалгааны асуултад сурагчид дараах байдлаар хариулжээ. "Нэр хүндтэй болдог"-109 хүүхэд, "Өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгддэг"-717 хүүхэд, "Шинэ зүйлийг сурч мэддэг"-378 хүүхэд, "Цагийг хөгжилтэй өнгөрөөдөг" -151 хүүхэд "Бусад давуу талууд"- 112, "Багшид сайн танигддаг"- гэж 89 хүүхэд хариулжээ. Судалгааны үр дүнг зөв илэрхийлсэн дүгнэлт аль нь вэ?

  • A. Нэр хүндтэй болдог гэж хамгийн цөөн хүүхэд хариулсан.

  • B. Өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгддэг гэж хамгийн олон хүүхэд хариулсан.

  • C. Шинэ зүйлийг сурч мэддэг гэж хариулсан хүүхдийн тоо хамгийн олон байна.

  • D. Цагийг хөгжилтэй өнгөрөөдөг гэж хариулсан хүүхэд хамгийн цөөн байна.

Оноо: 1 №: 140

Өөрийн амьдарч буй орон нутгийн хүн амын талаар мэдээлэл цуглуулахад тохирох аргуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
 

  • A. Баримт материал цуглуулах арга

  • B. Түүврийн арга

  • C. Асуулгын арга

  • D. Лабораторийн арга

Оноо: 1 №: 139

Сурагч аман харилцаа, аман бус харилцаа, стресс, зөрчилдөөн  тус бүрийн  хэлбэр, үүсэх шалтгаануудыг жишээтэй нь хүснэгтэд нэгтгэн бичжээ. Зөв бичсэн мөрийг олно уу

A

Аман харилцаа

Мөрөө хавчих

Унтаж амрах

B

Стресс

Урт хугацааны дарамт

Ажилгүйдэл

C

Аман бус харилцаа

Мэндлэх

Ядуурал

D

Зөрчилдөөн

Сөргөлдөх

Цагийг хөгжилтэй өнгөрөөх

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 138

Аль нь оновчгүй, буруу дүгнэлт вэ?

 

  • A. Монголчуудын мэндчилгээ ахуй амьдралтайгаа нягт холбогдсон

  • B. Монголчуудын мэндчилгээ цаг агаар, мал сүрэгтэй олон янзаар холбогддог

  • C. Монголчуудын мэндчилгээ олон мянган жилийн уламжлалтай

  • D. Монголчуудын мэндчилгээ нь бусад улс оронтой адилхан байдаг.

Оноо: 1 №: 137

Аль нь оновчтой, зөв дүгнэлт вэ?

  • A. Монголчуудын мэндчилгээ нь маш олон төрөл байдаг.

  • B. Монголчууд дан ганц “Сайн байна уу?” гэж мэндэлдэг.

  • C. Монголчуудын мэндчилгээ бусад улс оронтой адилхан байдаг.

  • D. Монголчуудын мэндчилгээ хожуу ХХ зуунд үүссэн.

Оноо: 1 №: 136

Зөрчилдөөнийг шийдвэрлэх дараах хандлагуудыг харгалзах утгатай нь зөвөөр тохируулна уу.

A.Сөргөлдөх                                              1.Найр тавих

B.Хамтран ажиллах                                     2. Давуу тал олох, ноёрхох

C.Буулт хийх                                              3. Зэрэгцэн орших

  • А. А3, В2, С1

  • В. А1, В3, С2

  • С. А2, В3, С1

  • D. А1, В2, С3

Оноо: 1 №: 135

Үгэн бус харилцаанд аль нь хамаарахгүй вэ?

  • A. Худал хэлсэндээ ичиж нүүр улайх

  • B. Толгой дохин зөвшөөрөх

  • C. Дуугүй байхыг сануулж нүд ирмэх

  • D. Санамсаргүй хөл дээр нь гишгээд уучлалт хүсэх

Оноо: 1 №: 134

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 133

Хүмүүсийн хооронд үүсэх таагүй харилцааг илэрхийлсэн хэлц үг аль нь вэ?

  • A. Гар бариад бугуй барих

  • B. Гараа гарган хийх

  • C. Гар барих

  • D. Гар нийлэх

Оноо: 1 №: 132

Хүмүүсийн хооронд үүсэх эерэг харилцааг илэрхийлсэн хэлц аль нь вэ?

  • A. Гар бариад бугуй барих

  • B. Гар хоосон

  • C. Гар татах

  • D. Гар нийлэх

Оноо: 1 №: 131

Г оройн цагаар ангийн хүүхдүүдтэйгээ А-ийн гэрт хамт хичээлээ давтахаар тохирчээ. Ээжийгээ ирэхэд нь энэ тухайгаа хэлтэл "Насанд хүрээгүй тул оройн цагаар гадагш гарахыг чинь зөвшөөрөхгүй. Гэртээ хичээлээ хий" хэмээн дургүйцэв. Зөрчлийг өдөөгч хүчин зүйл аль нь вэ?

  • A. Бухимдал

  • B. Шүүмжлэл

  • C. Үгүйсгэл

  • D. Шаардлага

Оноо: 1 №: 130

Сурагч А-г гэртээ оройтож орж ирэхэд ээж нь үүдэнд угтав. Энэ үед үүсэх таагүй харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Чи хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ?

  • B. Миний хүү хаа хүрээд ирэв?

  • C. Найзуудтайгаа цагийг зөв боловсон өнгөрөөсөн бол болж байна.

  • D. Дүүгийнхээ хичээлийг зааж өгөөд эрт амраарай.

Оноо: 1 №: 129

Хүний сайн дурын үйл ажиллагааны олон хүмүүстэй байх дуртай гэсэн хувь хүний онцлогт аль хамаарах вэ?

  • A. Марк цуглуулагчийн бүлэгт орох

  • B. Өндөр настай хүнд туслах

  • C. Өөрийн чаддаг спортод оролцох

  • D. Цэцэг мод тарих

Оноо: 1 №: 128

Хүнд туслах дуртай хувь хүний онцлогт аль нь хамаарах вэ?

  • A. Марк цуглуулагчийн бүлэгт орох

  • B. Өндөр настай хүнд туслах

  • C. Өөрийн чаддаг спортод оролцох

  • D. Цэцэг мод тарих

Оноо: 1 №: 127

Хувь хүний сонирхол ба сайн дурын үйл ажиллагааны хувилбаруудыг харгалзуулан зөвөөр тохируулна уу?

 

Хувь хүний онцлог

 

Сайн дурын ажлын жишээ

1

Олон хүмүүстэй байх дуртай

а

Өөрийн дуртай спортоор хичээллэх

2

Биеийн хөдөлгөөн хийх дуртай

б

Бүх нийтийг хамарсан цэвэрлэгээнд оролцох

3

Байгаль орчинд ээлтэй ажил хийх хүсэлтэй

в

Марк цуглуулагчдын бүлэгт орох

  • A. 1в2б3а

  • B. 1а2б3в

  • C. 1в2а3б

  • D. 1б2а3в

Оноо: 1 №: 126

Зөрчилдөөнийг зохистойгоор шийдвэрлэх арга замуудад аль нь хамаарахгүй вэ?

  • A. Шүүхээр шийдвэрлүүлэх

  • B. Эвлэрүүлэн зуучлагч туслах

  • C. Талууд ойлголцож шийдэлд хүрэх

  • D. Зөрчилдөөнийг дэвэргэх

Оноо: 1 №: 125

Сурагч “Нийгэм судлал” хичээлээр судалдаг сэдвүүдийг агуулгаар нь нэгтгэн мөрүүдэд хуваан бичжээ. Зөв бичсэн мөрийг олно уу.

A

Соёл

Бэлгэ тэмдэг

Соёлын өв

Ажилгүйдэл

B

Эрэлт

Нийлүүлэлт

Банк

Мөнгө

C

Нийгэм

Харилцаа

Зөрчилдөөн

Банк

D

Эрх

Үүрэг

Хөдөлмөр

Цалин

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 124

Нийгмийн анхдагч орчин аль нь вэ?

  • A. Гэр бүл

  • B. Улс орон

  • C. Найз нөхөд

  • D. Сургууль

Оноо: 1 №: 122

Хүмүүсийн “сэтгэлийн толь” хэмээн ярилцдаг эрхтэн аль нь вэ?

  • A. Ам

  • B. Гар

  • C. Нүд

  • D. Чих

Оноо: 1 №: 121

Сурагч харилцааны хэлбэрийн ангилан бичжээ. Асуултын тэмдгийн оронд тохирох хэлбэрийг нөхөн бичнэ үү? 

1. Аман харилцаа    2............................. ?

  • A. Үгэн харилцаа

  • B. Бичгийн харилцаа

  • C. Аман бус харилцаа

  • D. Хамтын харилцаа

Оноо: 1 №: 120

Үгэн харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. "Урагшаа" гэж бичсэн самбар барьж багаа дэмжих

  • B. Дуртай байгаагаа илэрхийлэн эрхий хуруугаа дээш өргөх

  • C. Толгой сэгсэрч татгалзаж байгаагаа мэдэгдэх

  • D. Эелдэг байдал үзүүлж инээмсэглэх

Оноо: 1 №: 119

Үгэн бус харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Зөвшөөрч байгаагаа илэрхийлж толгой дохих

  • B. Ахмад настныг хүндэтгэн "амар байна уу?" хэмээн золгох

  • C. Шатар тоглож буй хүмүүст "хожил хоёр тийшээ байг" гэж ерөөх

  • D. "Урагшаа" гэж бичсэн самбар барин багаа дэмжих

Оноо: 1 №: 118

Зөрчилдөөн үүсэхэд түүнээс зайлсхийх аргын онцлогийг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох

  • B. Зөрчилдөхгүйг хичээж найр тавих, буулт хийх

  • C. Зөрчилдөөнийг даамжруулах, хурцатгах

  • D. Зөрчилдөөнийг дэвэргэх, давуу тал олж ноёрхох

Оноо: 1 №: 117

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 116

Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт нь стресс үүсгэгч үндсэн хүчин зүйлсийн нэг юм. Үүнд хамаарах жишээ аль нь вэ? 

  • A. “А” ажлаасаа халагдаж сэтгэл санаагаар унав.

  • B. “Х” Аав ээжтэйгээ байнга маргалдаж санал зөрөлдөх болсон.

  • C. “Г” ажилдаа ирэхдээ замын түгжрэлээс болж 2 цаг явдаг ба энэ нь маш төвөгтэй байдаг.

  • D. Д-ийнх амжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой тул түүнд маш хэцүү байдаг.

Оноо: 1 №: 115

Стресс үүсгэдэг хүчин зүйлсийг дурдахдаа илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

  • A. Ажилгүйдэл

  • B. Шинэ сургуульд шилжин орох

  • C. Ядуурал

  • D. Гэр бүлийн баяр баясгалан

Оноо: 1 №: 114

Стрессийг даван туулах аргад аль нь хамаарахгүй вэ?

  • A. Сайтар унтаж амрах

  • B. Биеийн тамираар хичээллэх

  • C. Цагийг хөгжилтэй өнгөрөөх

  • D. Дургүй зүйлээ хийх

Оноо: 1 №: 113

  • A. A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 112

Аман бус харилцааны жишээ аль нь вэ?

  • A. Хүндэтгэлээ илэрхийлж мэхийн ёслох

  • B. Үнэнийг зөвшөөрч тийм гэж хэлэх

  • C. Татгалзаж байгаагаа илэрхийлэн үгүй гэж хэлэх

  • D.  Асуултад мэдэхгүй гэж хариулах

Нийт: 19,976