Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 5 №: 569

Өгсөн зургаас

а. AB:BD харьцааг ол.   /3 оноо/

б. EB:BC харьцааг ол.   /2 оноо/         

  • а. 9:16       [3]

    б. 12:7       [2]

Оноо: 1 №: 32

Хүмүүс цахим харилцаанд оролцохдоо тодорхой хэм хэмжээг сахих шаардлагатай байдаг.  Цахим хэрэглээний соёлтой хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?

  • А. Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх 

  • В. Интернет тоглоомд хэт автахгүй байх

  • С. Нууц нэрээр хаяг нээх, юу дуртайгаа бичих

  • D. Нүүр номд хичнээн цаг зарцуулж байгаагаа хянадаг, мэддэг байх

Оноо: 5 №: 568

Өгсөн зургаас

а. AB:BD харьцааг ол.     /3 оноо/

б. EB:BC харьцааг ол.     /2 оноо/

 

  • а. 9:16   [3]

    б. 12:7   [2]

Оноо: 4 №: 567

a. Өгсөн квадратад өгсөн хэмжээтэй дугуй хэдийг багтаан өрж болох вэ?                           /2 оноо/   

б. Квадратад дугуйнуудыг өрсөн гэвэл квадратын дугуй тавигдаагүй хэсгийн талбайг ол.  /2 оноо/

  • a.  5   (2 оноо)

    б. 3600–720\pi (2 оноо)

Оноо: 1 №: 30

Жинхэнэ сайхныг төрхгүй, зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?

  • А. Гоо сайхны үүрэг                              

  • В. Бие хүн төлөвшүүлэх үүрэг

  • С. Үнэт зүйлс, үнэлэмжийн үүрэг         

  • D. Танин мэдэхүйн үүрэг   

Оноо: 4 №: 566

a. Өгсөн квадратад өгсөн хэмжээтэй дугуй хэдийг багтаан өрж болох вэ?                           /2 оноо/   

б. Квадратад дугуйнуудыг өрсөн гэвэл квадратын дугуй тавигдаагүй хэсгийн талбайг ол.  /2 оноо/

  • a.  5   (2 оноо)

    б. 3844–845\pi (2 оноо)

Оноо: 1 №: 29

Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг, түүнийг хүлээн авах, ойлгоход зохих бэлтгэл хэрэгтэй соёлын хэлбэр аль нь вэ?

 

  • А.Нийтийн соёл      

  • В. Ардын соёл        

  • С.  Сонгодог соёл

  • D. Үндэстний соёл

Оноо: 1 №: 28

Хүний мөс чанар, тэдгээрийн илрэл, үр дагаварыг ойлгож, сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг төрүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?

 

  • А. Уран сайхны үүрэг                 

  • В. Гоо сайхны үүрэг              

  • С. Бие хүн төлөвшүүлэх үүрэг                        

  •   D. Танин мэдэхүйн үүрэг   

Оноо: 1 №: 27

"Үндэстний соёл, урлагийг хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?" гэдэг шалгуурт үндэслэн хэрхэн ангилдаг вэ?

 

  • А. Материаллаг, оюуны      

  • В. Ардын, нийтийн, сонгодог

  • С. Биет, биет бус      

  • D.  Зонхилох, сөрөг

Оноо: 3 №: 559

Цилиндрийн радиус r=5 , h=11 бол:

а. Гадаргуугийн талбайг ол.            /2 оноо/

б. Эзлэхүүнийг ол.                          /1 оноо/

  • а. 160\pi   (2 оноо)

    б. 275\pi (1 оноо)

Оноо: 3 №: 558

Цилиндрийн радиус r=6,  h=12 бол:

a. Гадаргуугийн талбайг ол.      /2 оноо/

б. Эзлэхүүнийг ол.                     /1 оноо/

 

 

 

  • a. 216\pi  (2 оноо)

    б. 432\pi (1 оноо)

                            

Оноо: 1 №: 26

Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрлийг...............гэнэ.

 

  • А. Домог

  • В. Үлгэр              

  • С. Аман яриа           

  • D. Туульс

Оноо: 1 №: 25

“Соёлын өв, дурсгалт зүйлс, археологийн дурсгалыг арчлах, хадгалах, хамгаалах, өвлүүлэх, санамсаргүй байдлаар илэрсэн тохиолдолд хувь хүн болон нийслэл, орон нутгийн бүх хүн, байгууллагууд хяналт тавих, хамгаалах үүрэгтэй” гэж ямар хуулинд заасан байдаг вэ?

 

  • А. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

  • В.  Үндсэн хууль           

  • С.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

  • D. Соёлын өвийг хамгаалах тухай хууль

Оноо: 1 №: 24

Соёлын биет  өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

 

  • А. Булш хиргисүүр

  • В.  Хадны бичээс    

  • С.  Хөшөө дурсгал            

  • D. Хөгжим театр

Оноо: 1 №: 23

Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

 

  • А.  Гар урлал           

  • В. Хөгжим театр           

  • С.  Хадны бичээс

  • D. Бүжиг наадам

Оноо: 1 №: 22

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ............................ гэнэ.

 

  • А.   Үндэстний соёл

  • В.   Ёс заншил       

  •   С. Соёлын биет өв        

  • D. Соёлын элемент

Оноо: 1 №: 21

Үндэстний соёлыг дамжуулах гол арга хэрэгсэл аль нь вэ?

 

  • А.  Зан үйл

  • В.   Урлаг         

  • С.  Ёс суртахуун         

  • D. Хэл

Оноо: 2 №: 551

Конусын суурийн радиус 5, өндөр SО=12 бол

а. Конусын тэнхлэг огтлолд үүсэх дүрсийг нэрлэж бич.      /1 оноо/

б. Үүссэн дүрсийн талбайг ол.  /1 оноо/

  • а. Гурвалжин (1оноо)

    б. S=60 (1оноо)

Оноо: 2 №: 550

Конусын суурийн радиус 3 , өндөр SО=4 бол

а. Конусын тэнхлэг огтлолд үүсэх  дүрсийг нэрлэж бич.       /1оноо/

б. Үүссэн дүрсийн талбайг ол.   /1 оноо/

  • а. Гурвалжин   (1оноо)

    б. S=12 (1оноо)

Оноо: 3 №: 549

Зурагт ABC гурвалжин өгчээ.

а. ABC гурвалжныг координатын эх дээр төвтэй, цагийн зүүний эсрэг 90o-ийн эргүүлэлтээр хувиргаж,  дүрийн оройн цэгийн координатуудыг ол.   /2 оноо/

б. Эргүүлэлтээр үүссэн дүрийг Oy тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй хувиргаж, гарсан дүрийн оройн цэгийн координатуудыг ол.   /1 оноо/

  • а. ABC гурвалжныг координатын эх дээр төвтэй, цагийн зүүний эсрэг 90o-ийн эргүүлэлтээр хувиргаж,  дүрийн оройн цэгийн координатуудыг олоход 2 оноо

    б. Эргүүлэлтээр үүссэн дүрийг Oy тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй хувиргаж, гарсан дүрийн оройн цэгийн координатуудыг олоход 1 оноо өгнө.

Оноо: 1 №: 20

Давуу тал олж авах замаар зөрчилдөөнд ноёрхох байр суурь баримтлах нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?

 

 

  • А.  Дундын шийдэл           

  • B.  Зайлсхийх

  • C.  Буулт хийх                 

  • D.  Сөргөлдөх

Оноо: 3 №: 548

Дараах зурагт ABC гурвалжин өгчээ.

а. ABC гурвалжныг  (1,1) цэгт төвтэй, цагийн зүүний эсрэг 90о-ийн эргүүлэлтээр хувиргаж, дүрийн оройн цэгийн координатуудыг ол.   /2 оноо/  

б. Эргүүлэлтээр үүссэн дүрийг y=x шулууны хувьд тэгш хэмтэй хувиргаж, гарсан дүрийн оройн цэгийн координатыг ол. /1 оноо/

  • а. A'(3,1), B'(1,–1), C'(4,–3)    2 оноо

    б. A''(1,3), B''(–1,1), C''(–3,4)  1 оноо өгнө.

Оноо: 1 №: 19

Стрессийг даван туулах арга замуудыг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • А.   Цагийг хөгжилтөй өнгөрөөх

  • B. Сайтар унтаж амрах

  • C. Дуртай зүйлээ хийх

  • D. Дасан зохицох

Оноо: 1 №: 18

Зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл төвийг сахисан байр суурь баримтлах нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?

  • А. Сөргөлдөх

  • B. Зайлсхийх

  • C.Буулт хийх

  • D. Хамтран ажиллах

Оноо: 3 №: 547

Зурагт зөв гурвалжин суурьтай призм өгчээ.  AB=4 , FA=9 бол:

a. призмийн хажуу гадаргуугийн талбайг ол.  /1 оноо/

б. суурийн талбайг ол.  /1 оноо/

в. призмийн эзлэхүүнийг ол.  /1 оноо/

  • a. 12×9=108   /1 оноо/

    б. 4\sqrt{3}  /1 оноо/

    в. 36\sqrt{3}  /1 оноо/

Оноо: 1 №: 17

Хүмүүс хоорондоо харилцахад тохиромжтой зай байдаг. Хэн нэгэн тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойроос, эсвэл холоос харьцах нь харилцаж буй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?

 

  • А. Проксемикс           

  • B.Стресс           

  • C.   Интеграци           

  • D. Диффузи

Оноо: 3 №: 546

Зурагт зөв гурвалжин суурьтай  призм өгчээ. Зөв гурвалжны талын урт 2, призмийн өндөр 5 бол:

 

                                    

a. призмийн хажуу гадаргуугийн талбайг ол.    /1 оноо/

б. суурийн талбайг ол. /1 оноо/

в. призмийн эзлэхүүнийг ол.    /1 оноо/

  • a. 6×5=30 (1 оноо)

    б. \sqrt{3} (1 оноо)

    в. 5\sqrt{3}  (1 оноо)

Оноо: 1 №: 16

Хүмүүсийн харилцаанд "сэтгэлийн толь" гэж нэрлэгддэг эрхтэн аль нь вэ?

 

  • А. Нүд

  • B.Нүүр

  • C. Гар              

  • D. Чих

Оноо: 3 №: 545

Тэгш өнцөгт гурвалжны багтсан тойргийн радиус 3 ба нэг катет нь 12 байв.

  1. Өгсөн нөхцлийн дагуу зураг зур. /1 оноо/
  2. Гипотенузын уртыг ол. /2 оноо/
  • 1. Зургаа зөв зураад тэмдэглэгээгээ зөв хийсэн бол  1 оноо

    2. 122+(x+3)2=(9+x) гэж зөв бичсэн бол  1 оноо

        х=6  1 оноо   гэдгээс BC=6+9=15 бол 1 оноо

Оноо: 1 №: 15

Харилцааны явцад мэдээллийг дамжуулах үед сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Орчин

  • B. Эргэх холбоо

  • C.Саад

  • D. Хүлээлт

Оноо: 4 №: 544

Координатын хавтгайд квадратад багтсан квадрат өгчээ. Хэрэв А, В, С цэгийн координат өгсөн бол:

а. E цэгийн координатыг ол.  /2 оноо/

б. D цэгийн координатыг ол.  /1 оноо/

в. DE хэрчмийн уртыг ол.  /1 оноо/

  • а. E(13, 2) 2 оноо

    б. D(10, 15) 1 оноо

    в. DE хэрчмийн уртыг зөв олсон бол 1 оноо

Оноо: 1 №: 14

Харилцааны үйл явцад илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүдийг ....................гэнэ.

  • А. Мэдээлэл дамжуулах суваг

  • B. Хүлээн авагч тал

  • C.Эргэх холбоо

  • D. Мэдээлэл илэрхийлэгч орчин

Оноо: 1 №: 13

Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

  • А. П. Мейер

  •  B. А. Мехрабиан

  • C.  К. Томас

  • D. Р. Киллман

Оноо: 3 №: 543

Координатын хавтгайд өгсөн гурвалжныг:

а. Координатын эх дээр төвтэй, цагийн зүүний эсрэг  90°-аар эргүүлж, дүрийг B   

б. Ox тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй хувиргаж, дүрийг C

в. (–1; 4) чиглэлд параллел зөөж, дүрийг D 

гэж тус тус тэмдэглэ.   /Тус бүр 1 оноо/

  • а. Координатын эх дээр төвтэй, цагийн зүүний эсрэг  90°-аар эргүүлж, дүрийг B гэж тэмдэглэхэд 1 оноо

    б. Ox тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй хувиргаж, дүрийг C гэж тэмдэглэхэд 1 оноо

    в. (–1; 4) чиглэлд параллел зөөлтөөр хувиргаж, дүрийг D гэж тэмдэглэхэд 1 оноо өгнө.

Оноо: 1 №: 12

Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт аль нь багтдаггүй вэ?

 

  • А. Ойлголцол

  • B. Эргэх холбоо 

  • C. Орчин нөхцөл

  • D. Саад

Оноо: 4 №: 542

А дүрс  B, C, D, E дүрсэд тэнхлэгийн тэгш хэмээр  шилжжээ. Зураг ашиглан:

а. А дүрс В дүрсэд шилжсэн

б. А дүрс Е дүрсэд шилжсэн

в. А дүрс Е дүрсэд шилжсэн

г. А дүрс Е дүрсэд шилжсэн хувиргалт тус бүрийн тэгш хэмийн шулууны тэгшитгэлийг бич.

  • а. А дүрс В дүрсэд шилжсэн (1оноо)

    б. А дүрс Е дүрсэд шилжсэн (1оноо)

    в. А дүрс Е дүрсэд шилжсэн (1оноо)

    г. А дүрс Е дүрсэд шилжсэн (1оноо)

Оноо: 1 №: 11

"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм.  Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь хэлсэн бэ?

 

  • А.Гераклит              

  • B.Сократ       

  • C. Демократ       

  • D. Аристотель

Оноо: 3 №: 541

Зам-хугацааны  график өгчээ. График ашиглан асуултад хариул.

а. Эхний 50 секундэд ямар хурдтай явсан бэ? /1 оноо/

б. Хэдийд хамгийн өндөр хурдтай явсан бэ? Энэ хурдыг ол.  /1 оноо/

в. Аяллын турш явсан дундаж хурдыг ол.  /1 оноо/

  •                    

    а. 2м/с (1оноо)

    б. 70-аас 100 дахь секундэд хамгийн өндөр буюу 4м/с хурдтай (1оноо)

    в. 2\frac{1}{3}м/с  (1оноо)

Оноо: 1 №: 10

Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай буюу хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарц олохыг эрмэлзэх нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?

  • А.  Хамтран ажиллах        

  • В. Буулт хийх        

  • С.  Харилцан буулт хийх буюу дундын шийдэл      

  • D.  Сөргөлдөх

Оноо: 3 №: 540

Зам-хугацааны график ашиглан асуултад хариул.

а. Эхний 30 секундэд ямар хурдтай явсан бэ?  /1 оноо/

б. Буцахдаа ямар хурдтай явсан бэ?  /1 оноо/

г. Нийт аяллын турш явсан дундаж хурдыг ол.  /1 оноо/

  • а. 1м/с (1оноо)

    б. 0.5м/с (1оноо)

    в. 0.5м/с (1оноо)

Нийт: 19,976