Анхдугаар Үндсэн хуулийн 35-р зүйлийн зарим хэсгээс оруулсан бүдүүвчийг уншаад асуултын тэмдгийн оронд тохирох хариултыг сонгоно уу.
A. Аливаа Хурлын төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:
B. Төрийн албанд ажил орох эрхгүй хүмүүс нь:
C. Хилээр чөлөөтэй орж, гарах эрхгүй хүмүүс нь:
D. Шүүхээр хэлэлцэж үнэн, худал, зөв, буруугаа шийдвэрлүүлэх эрхгүй хүмүүс нь:
3 Ом, 6 Ом эсэргүүцэлтэй хоёр чийдэнг зэрэгцээ залгасан бол хэлхээний нийт эсэргүүцэл нь хэд болох вэ?
A.0.5 Ом
B.2 Ом
C.6 Ом
D.9 Ом
Судлаач нэгэн модон дээр амьдардаг амьтдын тоог судалж, хүснэгтэд тэмдэглэжээ. Хүснэгтийг ажиглан анхдагч хэрэглэгчийн нийт тоог олно уу.
Амьтан |
Хэрэглэгчийн түвшин |
Амьтдын тоо |
Ууль |
3 |
2 |
Танажер |
2 |
4 |
Варблер |
2 |
5 |
Ургамлын ширх |
1 |
36 |
Төөлүүр |
1 |
42 |
Цох |
1 |
13 |
Хэдгэнэ |
1 |
7 |
Ойн хулгана |
1 |
2 |
A. 2
B. 9
C. 100
D. 110
Бүдүүвчийг уншаад тохирох дүгнэлтийг сонгоно уу.
A. Анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн байгуулал боловсронгуй болжээ.
B. Анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн байгууллын тогтолцоог 2 танхим бүхий хуралтай болохыг хуульчилан баталжээ.
C. Анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн байгууллын тогтолцоог хуульчилан баталжээ.
D. Анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн бүтэц цомхон, ойлгомжтой болжээ.
Доорх идэш тэжээлийн сүлжээг ашиглан 1-р зэргийн хэрэглэгчийн тоог зөв тэмдэглэсэн өгөгдлийг олно уу.
A. 1
B. 2
C. 4
D. 5
Судлаач нэгэн модон дээр амьдардаг амьтдын тоог судалж, хүснэгтэд тэмдэглэжээ. Хүснэгтийг ажиглан хоёрдогч хэрэглэгчийн нийт тоог олно уу.
Амьтан |
Хэрэглэгчийн түвшин |
Амьтдын тоо |
Ууль |
3 |
2 |
Танажер |
2 |
4 |
Варблер |
2 |
5 |
Ургамлын ширх |
1 |
36 |
Төөлүүр |
1 |
42 |
Цох |
1 |
13 |
Хэдгэнэ |
1 |
7 |
Ойн хулгана |
1 |
2 |
A. 2
B. 4
C. 9
D. 100
Сурагч хоёр чийдэн ашиглан цахилгаан хэлхээ зуржээ.
Хэлхээнд холбосон аль түлхүүрүүдийг залгавал аль ч чийдэн асахгүй вэ?
A.1 ба 2-р түлхүүр
B 2-р түлхүүр
C.1 ба 3-р түлхүүр
D. Бүх түлхүүр
Доорх экологийн суваргаас далай тэнгисийн тоо толгойн суваргыг олно уу.
A. A
B. B
C. C
D. D
Анхдугаар Үндсэн хуулинд Монгол улсыг төрийн дээд эрхийг УИХ-д хадгална хэмээн заасан байдаг. УИХ-ын чөлөө цагт аль байгууллага нь төрийн дээд эрхийг барих вэ?
A. Засгийн газар
B. МАХН-ын Төв Хороо
C. Улсын Бага хурал
D. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид
Цахилгаан хэлхээний тэжээл үүсгэгчийн хүчдэлийг вольтметр ашиглан зөв хэмжсэн холболт аль нь вэ?
A.
B.
C.
D.
Экосистем дэх суваргын зургийг ажиглан, энергийн суваргыг олно уу.
A. A
B, B
C. C
D. D
Анхдугаар Үндсэн хуулинд зааснаар Монгол улсыг төрийн дээд эрхийг барих байгууллага аль нь вэ?
A. МАХН-ын Төв Хороо
B. Улсын Бага хурал
C. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид
D. Улсын Их Хурал
Доорх экологийн суваргаас хуурай газрын биомассын суваргыг олно уу.
A. А
B. В
C. С
D. D
Анхдугаар Үндсэн хуулинд Монгол улсыг хэрхэн нэрийдсэн бэ?
A. Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Улс
B. Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс
C. Бүгд Найрамдах Монгол Ардчилсан Улс
D. Бүгд Найрамдах Монголын Ард Улс
Тус бүр нь 2.0 Ом эсэргүүцэлтэй хоёр чийдэнг 6.0 В цахилгаан хөдөлгөгч хүчтэй батарейнд холбон энгийн цахилгаан хэлхээ үүсгэжээ.
Амперметр 1 дээрх утга дээр утгыг аль хэсэгт зөв уншсан байна вэ?
A.1.5 А
B.2.0 А
C.3.0 А
D.6.0 А
Доорх экологийн суваргаас хуурай газрын экосиситем дэх тоо толгойн суваргыг олно уу.
A. А
B. В
C. С
D. D
1920-иод оны эхээр Монгол улсын цаашдын хөгжлийн талаар тухайн үеийн Монголын удирдагчдын үзэл бодол харилцан адилгүй байж, хэд хэдэн үзэл баримтлал дэвшигдэн тавигдаж байсан. Улс орны цаашдын хөгжлийн талаарх Д.Сүхбаатарын үзэл баримтлал аль нь вэ?
A. Коммунист, социалист улс болох нь манайд огт тохирохгүй, парламентийн БНУ-ын хэлбэр бас зохимжгүй, хэмжээгүй эрхт хаант засаг үеэ өнгөрөөсөн тул эвдрэл тэмцэлд хүргэх аюултай, тиймээс Англи улсын адил хэмжээт эрхт хаант улсын хэлбэр тохиромжтой.
B. Хаант засаг, шашин соёлоо хүндэтгэн, уламжлал шинэчлэлийг хослуулсан эрх тэгш, баян хүчирхэг улс болох ёстой.
C. Хүний нийгэм шат дараалан урагшилдаг, тиймээс манайх хөрөнгөтний нийгмийг алгасан харайж болохгүй, хууль журам сахидаг, уламжлалаа хадгалсан, хуучин шинийг хослуулан төв дундыг баримталсан тийм замаар хөгжих ёстой.
D. Эв хамтын ёс буюу коммунист нийгэм байгуулахыг гол зорилго болгох, тиймээс хөрөнгөтний нийгмийг алгасах, үүний тулд хоосон ядуу ба дунд ангийг түшиглэх ёстой.
1920-иод оны эхээр Монгол улсын цаашдын хөгжлийн талаар тухайн үеийн Монголын удирдагчдын үзэл бодол харилцан адилгүй байж, хэд хэдэн үзэл баримтлал дэвшигдэн тавигдаж байсан. Улс орны цаашдын хөгжлийн талаарх С.Данзангийн үзэл баримтлал аль нь вэ?
A. Коммунист, социалист улс болох нь манайд огт тохирохгүй, парламентийн БНУ-ын хэлбэр бас зохимжгүй, хэмжээгүй эрхт хаант засаг үеэ өнгөрөөсөн тул эвдрэл тэмцэлд хүргэх аюултай, тиймээс Англи улсын адил хэмжээт эрхт хаант улсын хэлбэр тохиромжтой.
B. Хаант засаг, шашин соёлоо хүндэтгэн, уламжлал шинэчлэлийг хослуулсан эрх тэгш, баян хүчирхэг улс болох ёстой.
C. Хүний нийгэм шат дараалан урагшилдаг, тиймээс манайх хөрөнгөтний нийгмийг алгасан харайж болохгүй, хууль журам сахидаг, уламжлалаа хадгалсан, хуучин шинийг хослуулан төв дундыг баримталсан тийм замаар хөгжих ёстой.
D. Эв хамтын ёс буюу коммунист нийгэм байгуулахыг гол зорилго болгох, тиймээс хөрөнгөтний нийгмийг алгасах, үүний тулд хоосон ядуу ба дунд ангийг түшиглэх ёстой.
1920-иод оны эхээр Монгол улсын цаашдын хөгжлийн талаар тухайн үеийн Монголын удирдагчдын үзэл бодол харилцан адилгүй байж, хэд хэдэн үзэл баримтлал дэвшигдэн тавигдаж байсан. Улс орны цаашдын хөгжлийн талаарх Д.Бодоогийн үзэл баримтлал аль нь вэ?
A. Коммунист, социалист улс болох нь манайд огт тохирохгүй, парламентийн БНУ-ын хэлбэр бас зохимжгүй, хэмжээгүй эрхт хаант засаг үеэ өнгөрөөсөн тул эвдрэл тэмцэлд хүргэх аюултай, тиймээс Англи улсын адил хэмжээт эрхт хаант улсын хэлбэр тохиромжтой.
B. Хаант засаг, шашин соёлоо хүндэтгэн, уламжлал шинэчлэлийг хослуулсан эрх тэгш, баян хүчирхэг улс болох ёстой.
C. Хүний нийгэм шат дараалан урагшилдаг, тиймээс манайх хөрөнгөтний нийгмийг алгасан харайж болохгүй, хууль журам сахидаг, уламжлалаа хадгалсан, хуучин шинийг хослуулан төв дундыг баримталсан тийм замаар хөгжих ёстой.
D. Эв хамтын ёс буюу коммунист нийгэм байгуулахыг гол зорилго болгох, тиймээс хөрөнгөтний нийгмийг алгасах, үүний тулд хоосон ядуу ба дунд ангийг түшиглэх ёстой.
Амьтдын үйлдлээс амьдрах орчиндоо дасан зохицсон жишээг сонгоно уу.
A. Шувуу хоол тэжээлээ эрэн гүйх
B. Малаа цастай үед тэжээх
C. Ойн зарим шавж модны навчтай адил хэлбэртэй болох
D. Зээр сүрэглэн нүүдэллэх
Сурагч гүйх үедээ буруу амьсгалан хүчилтөрөгчөө багасгажээ. Гүйлтийн дараах 10 минутад түүний биед ямар өөрчлөлт гарах вэ?
A. Хөлс үүсэлт ихэснэ
B. Хөлс үүсэлт багасна
C. Булчин ядарна
D. Булчин сэргэнэ
Үтрэм дээр үр тариа хураах үед үр тариаг үргэлж дээш нь цацан хөдөлгөдөг. Хэрвээ буудайн үрийг хөдөлгөхгүй удвал тариа маш их халдаг. Энэ нь үрэнд явагдах ямар үйл явцтай холбоотой вэ?
A. Ургамлын үрийн ялгаруулах үйл явцтай
B. Ургамлын үрийн амьсгалах үйл явцтай
C. Ургамлын үрийн бодис нөөцлөх үйл явцтай
D. Ургамлын үрийн дасан зохицох үйл явцтай
Гурван амперметрээр хэлхээний өөр өөр хэсэгт гүйдлийн хүчийг хэмжсэн байна.
Нэг амперметр буюу гүйдлийн хүч хэмжигч нь буруу зааж байгаа гэдгийг бид яаж мэдэх вэ?
A.Гурван амперметр 1 ижил утга заах ёстой
B.18 Ом резистор дээгүүр илүү их гүйдэл гүйх ёстой
C.Хэлхээгээр гүйх гүйдэл нь хоёр резистор дээгүүр гүйх гүйдлийн хүчний нийлбэртэй тэнцүү
D.Зэрэгцээ холбогдсон хоёр резистор гүйдлийн хүчний ижил утга заана.
Аэроб амьсгалын үгэн тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү.
Шим бодис + [1] = [2] + Ус + [3]
A. 1-хүчилтөрөгч, 2- нүүрсхүчлийн хий, 3-энерги
B. 1-нүүрсхүчлийн хий, 2-хүчилтөрөгч, 3-энерги
C. 1-энерги, 2- хүчилтөрөгч, 3- нүүрсхүчлийн хий
D. 1-энерги, 2- нүүрсхүчлийн хий, 3- хүчилтөрөгч
1921 онд байгуулагдсан Ардын Засгийн Газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг бүдүүвчээр үзүүлсэн байна. Бүдүүвчийг уншаад тохирох хариултыг дугуйлна уу.
A. 1. Нийгмийн хүрээ, 2. Соёлын хүрээ, 3. Улс төрийн хүрээ, 4. Эдийн засгийн хүрээ
B. 1. Соёлын хүрээ, 2. Нийгмийн хүрээ, 3. Улс төрийн хүрээ, 4. Эдийн засгийн хүрээ
C. 1. Соёлын хүрээ, 2. Улс төрийн хүрээ, 3. Эдийн засгийн хүрээ, 4. Нийгмийн хүрээ
D. 1. Улс төрийн хүрээ, 2. Нийгмийн хүрээ, 3. Эдийн засгийн хүрээ, 4. Соёлын хүрээ
Зурагт гурван резисторыг хооронд нь цуваа залган 12.0 В хүчдэлд холбожээ.
3.0 Ом резистор дээр унах хүчдэл хэд вэ?
A.1.0 В
B.3.0 В
C.4.0 В
D.5.0 В
Хүснэгтийг уншаад тохирох хариултыг дугуйлна уу.
№ |
Монгол орон |
Хэзээ |
? |
1 |
Төв хэсэг |
1921 оны 8-р сард |
|
2 |
Зүүн хязгаар |
1921 оны 11-р сар хүртэл |
|
3 |
Баруун хязгаар |
1922 оны эхээр |
A. Хятадын гамин цэргээс улс орноо бүрэн чөлөөлсөн.
B. Хаант Оросын цагаан цэргээс улс орноо бүрэн чөлөөлсөн.
C. Ноёд, язгууртнуудын бүлэглэлээс улс орноо бүрэн чөлөөлсөн.
D. Япончуудаас улс орноо бүрэн чөлөөлсөн.
Дараах эх сурвалжуудыг уншаад илүү оновчтой дүгнэлтийг дугуйлна уу.
Сурвалж 1: “БНМАУ нь Хятадын сувернитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.”
ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичеринээс Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгч Никифоровт өгсөн заавраас
Сурвалж 2: “Зөвлөлт Засгийн газар Гадаад Монгол нь Дундад Иргэн Улсын нэг хэсэг мөн болохыг хүлээн зөвшөөрөх бөгөөд уг нутаг дэвсгэр дэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ.”
Зөвлөлт-Хятадын 15 зүйлт гэрээ бичгийн 5-р зүйлээс (1924.5.31)
A. БНМАУ бүрэн тусгаар тогтносон улс биш гэсэн байр суурийг тухайн үед ЗХУ баримталж байжээ.
B. БНМАУ нь зөвхөн дотоод, гадаад хэргээ захирах, Хятадын мэдэлд бус, тусгаар улсын хувиар оршин тогтнох хэлбэрийг тунхаглаж байсан.
C. Монгол улс, түүний нутаг дэвсгэр хэрэг дээрээ Хятадын мэдлийнх биш болжээ.
D. Үнэн хэрэгтээ БНМАУ нь улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Зөвлөлт, Хятадын аль алинаас нь үл хамааран орших, бүрэн тусгаар улс байсан.
Монгол улсад XX зуунд гурван хувьсгал гарсан гэдэг. Үүнд 1911, 1921, 1990 оны хувьсгалууд билээ. 1921 оны хувьсгалыг шинэ чанараар нь хэрхэн нэрлэдэг вэ?
A. Ардчилсан хувьсгал
B. Тусгаар тогтнолын төлөө хувьсгал
C. Үндэсний ардчилсан хувьсгал
D. Үндэсний эрх чөлөөний хувьсгал
Монгол улсад XX зуунд гурван хувьсгал гарсан гэдэг. Үүнд 1911, 1921, 1990 оны хувьсгалууд билээ. 1911 оны хувьсгалыг шинж чанараар нь хэрхэн нэрлэдэг вэ?
A. Ардчилсан хувьсгал
B. Тусгаар тогтнолын төлөө хувьсгал
C. Үндэсний ардчилсан хувьсгал
D. Үндэсний эрх чөлөөний хувьсгал
2.0 Ом ба 1.0 Ом эсэргүүцэлтэй резисторуудыг холбон цахилгаан хэлхээ үүсгэн 12 В хүчдэлд залгажээ.
2.0 Ом резистороор ямар хэмжээний гүйдэл гүйх вэ?
A.4.0 A
B.6.0 A
C.24 A
D.36 A
1911 онд Хэмжээгүй эрхт хаанаар Богдыг залж байсан Монголчууд 1924 оноос Бүгд Найрамдах засаглалд шилжсэн билээ. Хэмжээгүй эрхт хаант засгаас БН засаглалд шилжихдээ ямар засаглалын хэлбэрийг дамжсан бэ?
A. Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр
B. Парламентын засаглалын хэлбэр
C. Холимог засаглалын хэлбэр
D. Хэмжээт эрхт хаант засаглалын хэлбэр
1921 оны 3-р сарын 13-нд Ардын Түр Засгийн Газар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. АТЗГ хэддүгээр зууны, хэддүгээр хагаст байгуулагдсан бэ?
A. XX зууны I хагаст байгуулагдсан
B. XX зууны II хагаст байгуулагдсан
C. XXI зууны I хагаст байгуулагдсан
D. XXI зууны II хагаст байгуулагдсан
3 Ом, 6 Ом эсэргүүцэлтэй хоёр чийдэнг хооронд нь цуваа залгасан бол нийт эсэргүүцэл нь хэд вэ?
A.0.5 Ом
B.2 Ом
C.6 Ом
D.9 Ом
1920 оны 6-р сард байгуулагдсан МАН нь ЗОУ-аас тусламж гуйхаар тогтож, уг үүргийг авсан хүмүүс 8-р сард Эрхүү хотноо хүрэлцэн очиж, Зөвлөлтийн талд санал хүсэлтээ уламжлан, хэд хэдэн удаа уулзалт хийжээ. Энэхүү уулзалтад оролцож байсан ЗОУ-ын талын сонирхол аль нь вэ?
A. Дэлхий дахины хөгжлийн ололт амжилт, туршлагыг харгалзан үзэх
B. Өөрийн эрх ашиг, байр суурийг бэхжүүлэхэд тэдний тэмцэл хөдөлгөөнийг ашиглах
C. Төр ёс, түүхэн уламжлал, улс үндэстнийхээ онцлогийг хадгалан хөгжих
D. Улс үндсээ авран чөлөөлж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах.
Сурагч хоёр чийдэн ашиглан цахилгаан хэлхээ зуржээ.
Хэлхээнд холбосон аль түлхүүрүүдийг залгавал хоёр чийдэн асах вэ?
A.1-р түлхүүр
B.2-р түлхүүр
C.3-р түлхүүр
D.2 ба 3-р түлхүүр
1920 оны 6-р сард байгуулагдсан МАН нь ЗОУ-аас тусламж гуйхаар тогтож, уг үүргийг авсан хүмүүс 8-р сард Эрхүү хотноо хүрэлцэн очиж, Зөвлөлтийн талд санал хүсэлтээ уламжлан, хэд хэдэн удаа уулзалт хийжээ. Энэхүү уулзалтад оролцож байсан Монгол талын зорилго, сонирхол аль нь вэ?
A. Өөрийн маягийн дэглэм тогтоож, өөрийн дуулгавартай холбоотон, дагуул улс болгох
B. Өөрийн нөлөөний хүрээнээс алдахгүй байх.
C. Өөрийн эрх ашиг, байр суурийг бэхжүүлэхэд тэдний тэмцэл хөдөлгөөнийг ашиглах
D. Улс үндсээ авран чөлөөлж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах.
1921 оны 3-р сарын 1-3-нд Дээд Шивээ буюу Троицкосавскт болсон зөвлөгөөнөөр “Эрмэлзэх 10 зүйл”-ийг баталж, МАН-ын Төв Хороог 4 хүнтэй сонгожээ. ТХ-ын гишүүдэд Ц.Дамбадорж, Д.Лосол, Коминтерний 1 төлөөлөл байхаар шийдвэрлэсэн бол даргаар хэнийг сонгосон бэ?
A. Д.Бодоо
B. Д.Сүхбаатар
C. С.Данзан
D. Х.Чойбалсан
Цахилгаан хэлхээнд хоёр резистороор гүйх нийт гүйдлийн хүчийг амперметр ашиглан зөв хэмжсэн холболт аль нь вэ?
A.
B.
C.
D.
Барон Унгерн 1921 оны 2-р сарын 4-нд Нийслэл Хүрээг эзлэн авчээ. Тэрбээр Богд гэгээнийг хаан ширээнд эргүүлэн залж, Засгийн газрыг эмхлэн байгуулжээ. Уг Засгийн газрын тэргүүнээр хэнийг томилсон бэ?
A. Догсомын Бодоо
B. Жалханз хутагт Дамдинбазар
C. Сайн ноён хан Намнансүрэн
D. Хатанбаатар Магсаржав