1920 оны 6-р сарын сүүлээр Хүрээний ба Консулын бүлгэмийнхэн хамтран МАН хэмээх улс төрийн байгууллага байгуулж, ЗОУ-аас тусламж хүсэхээр тогтжээ. Энэ үүргийг 7 хүнд даалгасан. Уг 7 хүнийг түүхэнд “Анхны долоо” хэмээн нэрлэдэг билээ. Эдгээр 7 хүнийг дугуйлна уу.
A. Магсаржав, Х.Чойбалсан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Догсом, Д.Лосол, Дамдинсүрэн
B. С.Данзан, Х.Чойбалсан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Догсом, Д.Лосол, Д.Сүхбаатар
C. С.Данзан, Ю.Цэдэнбал, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Догсом, Д.Лосол, Д.Сүхбаатар
D. Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, Намнансүрэн, Дашжав, Ширнэндамдин, Чагдаржав
Сурагч пүршний анхны уртыг хэмжээд дараа нь ачаа нэмж өлгөн урт тус бүрийг хэмжжээ.
Хэмжилтийн үр дүн
Пүршинд 5.0 Н жинтэй ачаа зүүсэн бол пүршний суналт ямар байх вэ?
A.4 мм
B.5 мм
C.20 мм
D.540 мм
Хятадын төлөөний сайд Чэнь И нөхцөл байдлыг ашиглан Монголын автономийг цуцлаж, Хятадад нэгтгэх бодлого явуулж эхэлжээ. Улмаар 1919 онд Хятадын генерал Сюй Шүжан Монголд томилогдон ирж, цэргийн хүчээр айлган сүрдүүлсээр Монголын автономийг цуцлуулж чадсан байна. Монголын автономи эрх цуцлагдан Хятадын нэг хэсэг болоход хүргэсэн гадаад гол шалтгаан аль вэ?
A. Монголд Хятадтай нэгдэх гэсэн зэвсэгт бослого гарч, улмаар Орос дахь Монголчуудыг ч татан оролцуулсан.
B. Орост хаант засгийг түлхэн унагаж, большевикууд засгийн эрхэнд гарснаар урьдын гэрээ бичгүүдээ хүчингүй гэж зарласан.
C. Өвөр Монголд гарсан зэвсэгт бослогыг дарахаар Хятад цэргүүд Монголын нутагт цөмрөн орж ирсэн.
D. Японы Азийг эзлэх гэсэн бодлогоос зугтаж Монголчууд өөрсдөө Хятадын нэг хэсэг болсон.
1917 оны 2-р сарын хувьсгалаар Орост хаант засгийг түлхэн унагаж, улмаар 10-р сард большевикууд засгийн эрхэнд гарав. Үүний улмаас Орост иргэний иргэний дайн дэгдэжээ. Орост өрнөсөн энэхүү үйл явдлын Монголд үзүүлсэн сөрөг үр дагаварт аль нь илүү тохирох вэ?
A. Монголын эрх баригчид Орос даь үймээнээс түгшин, дотор зуураа санал зөрөлдөөнтэй байсан ч эцэст нь Японыг түших болсоноор нэг улсаас хэт хараат болсон.
B. Оросоос Монголд нийлүүлж байсан барааны нийлүүлэлт эрс буурснаар Монголд барааны хомсдол үүсч, үнэ өссөнөөр “гипер” инфляцид өртсөн.
C. Орост өрнөсөн энэхүү үйл явдлыг ашиглан “Барууны орнууд” өөрсдийн нөлөөг Монголд тогтоох, Монголын уул уурхайг ашиглах, малын түүхий эдийн зах зээлийг эзлэх гэсэн бодлогоо тууштай явуулах болсон.
D. Энэ завшааныг ашиглан Хятадын засгийн газар Оросын хаант төр үгүй болсон тул “Хиагтын гурван улсын гэрээ”-г хүчингүй гэх болж, Монголыг Хятадад нэгтгэх бодлого явуулж эхэлсэн.
Дөрвөн биеийг өөр өөр талаас нь хүчээр үйлчилснийг зурагт үзүүлжээ. Аль бие тэнцвэртэй байх вэ?
A.
B.
C.
D.
Доорх эх сурвалжийг уншаад асуултад хариулна уу.
“...Энэ нь Олноо Өргөгдсөний 9 дүгээр оны зуны сүүл сарын үес болмой. ...тэр хооронд Сюй Шүжанаас ...мөн оны намрын сүүл сард ...цэргийг авч Хүрээнд орж ирээд Монголын засгийн эрхийг барим ерөнхий сайд Бадамдорж нар лугаа уулзаж автономит засгийн газрыг устгахаар төлөвлөн хэлэлцэж буй чимээ сонсов.”
Н.Магсаржав “Монгол Улсын шинэ түүх” бүтээлээс
Магсаржавын бүтээлд дурдагдсан үйл явдлын үр дүн аль нь вэ?
A. Автономит эрхээсээ сайн дураар татгалзах шаардлагыг Богд хаан хүлээж аваагүй бөгөөд эсэргүүцэн тэмцсэн.
B. Богд хаан, Жалханз хутагт тэргүүтэй төлөөлөгчдийг Бээжинд илгээж, Хятадын ерөнхийлөгчтэй Монголын автономийг устгуулахгүй байхаар тохиролцсон.
C. Богд хаан тэргүүтнийг цэргийн хүчээр айлган сүрдүүлсээр Монголын автономийг цуцлахыг зөвшөөрүүлсэн.
D. “Гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйл” гэх гэрээний төсөл боловсруулагдсан.
Дөрвөн биеийг хоёр талаас нь хүчээр үйлчилсэнийг зурагт үзүүлжээ. Аль бие тэнцвэртэй байх вэ?
A.
B.
C.
D.
Доорх эх сурвалжийг уншаад асуултад хариулна уу.
“...Энэ нь Олноо Өргөгдсөний 9 дүгээр оны зуны сүүл сарын үес болмой. ...тэр хооронд Сюй Шүжанаас ...мөн оны намрын сүүл сард ...цэргийг авч Хүрээнд орж ирээд Монголын засгийн эрхийг барим ерөнхий сайд Бадамдорж нар лугаа уулзаж автономит засгийн газрыг устгахаар төлөвлөн хэлэлцэж буй чимээ сонсов.”
Н.Магсаржав “Монгол Улсын шинэ түүх” бүтээлээс
Олноо Өргөгдсөний 9-р оны зуны сүүл сар гэдэг нь аргын тооллоор хэдэн он бэ?
A. 1909 он
B. 1915 он
C. 1919 он
D. 1920 он
Доорх эх сурвалжийг уншаад асуултад хариулна уу.
“Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын нутаг дэвсгэр нь 22 муж, Ар, Өвөр Монгол, Түвэд, Хөх нуураас бүрдэнэ.”
ДИУ-ын түр Үндсэн Хуулийн 3-р зүйлээс (1912.3.10)
ДИУ-ын Монголын талаар баримталж байсан байр суурийг хэрхэн тайлбарлах вэ?
A. ДИУ нь Ар, Өвөр Монгол болон Түвэд, Хөх нуурт амьдарч буй ард түмэнд тусгаар тогтноход нь дэмжлэг туслалцаа үзүүлж, 22 мужийнхаа аюулгүй байдлыг тэдгээр ард түмний тогтвортой байдлаар хангана.
B. ДИУ-ын нутаг дэвсгэр нь 22 мужаас бүрдэх бөгөөд Ар, Өвөр Монгол, Түвэд, Хөх нууртай хиллэх болсоноо хууль, эрх зүйн хувьд баталгаажуулах гэсэн оролдлого.
C. Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласныг ДИУ анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Монголыг бүхэлд нь өөрийн бүрэлдэхүүн хэсэг гэж мэдэгдэж байсныгаа эрх зүйн хувьд баталгаажуулах гэсэн санаархал.
D. Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласныг сонсоод яаран Богд Хаант Монгол улсаас Ар, Өвөр Монголыг салгаж өөрийн нэг хэсэг болгож, түүнийгээ эрх зүйн хувьд баталгаажуулах гэсэн санаархал.
Биед хүч нөлөөлснөөр биеийн ямар шинж чанарыг өөрчилж болох вэ?
A.Масс, хурд, хэлбэр
B.Масс, хурд, хэлбэр өөрчлөгдөхгүй
C.Масс, хэлбэр, хурд өөрчлөгдөхгүй
D.Хурд, хэлбэр, масс өөрчлөгдөхгүй
Доорх эх сурвалжийг уншаад асуултад хариулна уу.
“Хятадын засгийн газар, Гадаад Монголын нийслэл Өргөөнд суугаа Хятадын элчин сайд Чэнь И-гээс Монгол хошуудын тэргүүдийн гарын үсэг бүхий өргөдөл бичиг хүлээн авсныг уламжилсан илтгэл авав. ...Тэд өргөдөл бичигтээ автономийг халж, Хятадын засгийн газрын ивээлд эргэн багтах хүслээ илэрхийлж байна. ...Засгийн газар уг саналыг зөвшөөрч, цалин, тэтгэмж амлаад, энэ зорилгоор 800.000 америк доллар гаргахаар шийдсэн тухай цахилгаан мэдээг Чэнь И-д илгээв.”
АНУ-ын “Нью-Йорк Таймс” сонины 1919 оны 10 сарын 31-ны дугаар
Чэнь И Засгийн газартаа юу гэж илтгэсэн бэ?
A. Монголын эрх баригчид Автономит эрхээсээ татгалзаж, бүрэн тусгаар тогтнохын тулд хэрэг болох зээл хүссэн гэж илтгэжээ.
B. Монголын эрх баригчид зээлээ барагдуулж, Хятадын засгийн газраас цалин, тэтгэмж авахын тулд автоноимт эрхээсээ татгалзахыг хүссэн гэж илтгэжээ.
C. Монголын эрх баригчид Оросын харьяат автономит эрхээсээ татгалзаж, Хятадын харьяат автономит эрхтэй болохыг хүссэн гэж илтгэжээ.
D. Монголын эрх баригчид Хятадын засгийн газрын ивээлээр худалдаа арилжааг гаальгүйгээр хийхийг хүссэн гэж илтгэжээ.
Биеийн жинг зурагт өгсөн аргаар олохын тулд баруун гар талд нь ачаануудыг бага багаар байрлуулж хэмжилт хийжээ.
Хэмжилтийн үр дүн
Баруун гар талд байрлуулсан ачааны жин |
Үйлчлэл |
0.1 Н , 0.1 Н , 0.05 Н , 0.2 Н |
Тэнцвэрийн байрлалаас зүүн гар тийш бага зэрэг хазайсан |
0.2 Н , 0.1 Н, 0.01 Н |
Тэнцвэрийн байрлалаас баруун гар тийш хазайсан |
Биеийн жинг зөв тодорхойлсон хариулт аль нь вэ?
A.0.31 Н
B.0.38 H
C.0.45 H
D.0.76 H
Автономит эрх хэмээх ойлголтод хамааралгүйг олно уу.
A. Аль нэг улсын хяналтын дор оршино.
B. Дотоод эрх мэдлээ бие даан хэрэгжүүлнэ.
C. Өөртөө засан тогтнох эрх гэх утгатай.
D. Тухайн улс үндэстний бие даасан бүрэн эрхт байдал.
Дөрвөн хатуу конусыг зурагт үзүүлжээ. Конус тус бүрийн массын төвийг М үсгээр тэмдэглэжээ. Аль конус нь илүү тэнцвэр муутай вэ?
A.X
B.Y
C.Z
D.S
Тусгаар тогтнол эрх хэмээх ойлголтыг зөв тодорхойлсон өгөгдөлийг дугуйлна уу.
A. Нэг үзэл суртал, нэг хүний дарангуйлалд тулгуурладаг, ардчилал, хууль ёсыг гажуудуулдаг улс төрийн дэглэм.
B. Өөртөө засан тогтнох эрх гэх утгатай, аль нэг улсын хяналтын дор оршиж, дотоод эрх мэдлээ бие даан хэрэгжүүлэх эрх.
C. Тухайн улс үндэстний бие даасан бүрэн эрхт байдал, хараат бус төр засаг, үндэсний язгуур эрх ашиг, хил хязгаарын халдашгүй дархан байдал, түүх, хэл, соёлын дархлаа, хүн ардын эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа.
D. Цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, түүндээ дулдуйдан эдийн засаг, улс төр, үзэл суртлын бодлогоо хэрэгжүүлдэг тогтолцоо.
Тэгш гадаргуу дээр зурагт харагдаж байгаагаар байрлуулсан бөгөөд биеийн масс нь тэнцүү. Аль бие гадаргуу дээр их даралт үзүүлэх вэ?
A.X
B.Y
C.Z
D.S
Автономит эрх хэмээх ойлголтыг зөв тодорхойлсон өгөгдөлийг дугуйлна уу.
A. Нэг үзэл суртал, нэг хүний дарангуйлалд тулгуурладаг, ардчилал, хууль ёсыг гажуудуулдаг улс төрийн дэглэм.
B. Өөртөө засан тогтнох эрх гэх утгатай, аль нэг улсын хяналтын дор оршиж, дотоод эрх мэдлээ бие даан хэрэгжүүлэх эрх.
C. Тухайн улс үндэстний бие даасан бүрэн эрхт байдал, хараат бус төр засаг, үндэсний язгуур эрх ашиг, хил хязгаарын халдашгүй дархан байдал.
D. Цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, түүндээ дулдуйдан эдийн засаг, улс төр, үзэл суртлын бодлогоо хэрэгжүүлдэг тогтолцоо.
6.0см x 8.0см x 4.0 см хэмжээтэй хайрцгийг зурагт үзүүлжээ. Хайрцгийг нэг талаар нь хавтгай гадаргуу дээр байрлуулсан. Хайрцгийг аль талаар нь хавтгай гадаргуу дээр байрлуулахад даралт хамгийн бага байх вэ?
A.Х талаар нь байрлуулах
B.Y талаар нь байрлуулах
C.Z талаар нь байрлуулах
D.Бүх талаар нь байрлуулахад даралт ижил байна.
Тэгш өнцөгт параллелпипед нэгэн төрлийн биеүдийг нэг талаар нь хавтгай ширээн дээр байрлуулжээ.
Ширээний гадаргуу дээр нөлөөлж буй даралтыг ихээс нь бага руу жагсааж бичсэн нь аль вэ?
A.P → Q → R
B.P → R → Q
C.R → P → Q
D.R → Q → P
Адилтгах замаар тохирох хариултыг сонгоно уу.
1913 он – ?
1915 он – “Нийслэл Хүрээний сонин бичиг”
A. “Ардын эрх”
B. “Зууны мэдээ”
C. “Үнэн”
D. “Шинэ толь”
Адилтгах замаар тохирох хариултыг сонгоно уу.
1914 он - ?
1992 он – 1 танхим бүхий Улсын Их Хурал
A. Дээд, Доод танхим бүхий Улсын Хурал
B. Улсын Бага Хурал
C. Улсын Түр Цагийн Хурал
D. 1 танхим бүхий Ардын Их Хурал
1912-1915 онд Оросоос Монголд худалдаалах бараа 2 дахин нэмэгдэж, Монголын зах зээлийн хэрэгцээний 35 орчим хувийг хангах болсон шалтгаанд аль өгөгдөл тохирох вэ?
A. Монголын засгийн газраас Орос хэл, бичгийн сургууль нээж, Хаант Орос улсад хүүхэд залуусаа явуулан сургаж эхэлсэн.
B. 1912 онд Хужирбуланд цэргийн сургууль байгуулж, Оросоос зэр зэвсэг, цэргийн сургагч авч ажиллуулсан.
C. 1912 оны 11-р сарын 3-нд Нийслэл Хүрээнд Монгол, Оросын хооронд Найрамдлын гэрээ байгуулсан.
D. 1913 оноос “Шинэ толь” хэмээх сэтгүүл гарч, Орос улсыг түших, худалдаа арилжаа хийхийг уриалах болсон.
1911 онд байгуулагдсан шинэ тулгар Монгол улс 1912 онд 47 сурагчтай анхны иргэний сургуулийг Нийслэл Хүрээнд байгуулсан. Улмаар орон нутагт 60 гаруй бага сургууль хичээллэх болжээ. Энэ нь нийгмийн амьдралын аль хүрээнд хамаарах асуудал вэ?
A. Нийгмийн (социаль) хүрээний асуудал
B. Улс төрийн хүрээний асуудал
C. Соёлын хүрээний асуудал
D. Эдийн засгийн хүрээний асуудал
1911 онд байгуулагдсан шинэ тулгар Монгол улс мал сүргээ өсгөн үржүүлэх, эрүүлжүүлэх, газар тариалан хөгжүүлэх, өвс хадлан бэлтгэх бодлого явуулсан. Энэ нь нийгмийн амьдралын аль хүрээнд хамаарах асуудал вэ?
A. Нийгмийн (социаль) хүрээний асуудал
B. Улс төрийн хүрээний асуудал
C. Соёлын хүрээний асуудал
D. Эдийн засгийн хүрээний асуудал
1911 онд байгуулагдсан шинэ тулгар Монгол улс Дээд, Доод танхим бүхий Улсын хурлыг 1914 онд байгуулж, Улсын хурлаас хоцрох, таслах тохиолдолд тогтоосон хэмжээний зулын шар тосоор торгох зэрэг арга хэмжээнүүдийг авчээ. Энэ нь нийгмийн амьдралын аль хүрээнд хамаарах асуудал вэ?
A. Нийгмийн (социаль) хүрээний асуудал
B. Улс төрийн хүрээний асуудал
C. Соёлын хүрээний асуудал
D. Эдийн засгийн хүрээний асуудал
1675, 1723, 1755-1758. Эдгээр онуудад аль хариулт тохирох вэ?
A. Манж Чин улсын засгийн газар Монголд хятадуудыг нэвтрүүлсэн.
B. Монголд бурхны шашин олон үе шаттайгаар нэвтэрсэн.
C. Монголчууд Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хөдөлгөөн өрнүүлж ялагдсан.
D. Орос, Манж Чин улсын засгийн газар хооронд гэрээ байгуулагдсан.
1907 онд Жирмийн чуулганы Жалайд хошуунд тайж гаралтай Цогдалайн удирдсан зэвсэгт бослого гарчээ. Энэ бослого бэлчээр нутгаа хамгаалахыг гол зорилгоо болгосон бөгөөд түр хугацаанд амжилтад хүрсэн гэвэл доорх дүгнэлтийн аль нь тохирох вэ?
A. Манж Чин улсын засгийн газар зэвсгийн хүчээр бослогыг дарсан.
B. Манж Чин улсын засгийн газар уг хошуунд газар хагалбарлахаа түр зогсоосон.
C. Манж Чин улсын засгийн газар харийн шашныг дэлгэрүүлэхэд хориг тавьсан.
D. Манж Чин улсын засгийн газраас Хятадын худалдаачдын дураар авирлахыг хязгаарласан.
1723 онд Лувсанданзан тэргүүтэй ноёд Хөхнуур, Төвөдийн бие даасан байдлыг хадгалахын төлөө Манжийн эсрэг зэвсэгт бослого гаргажээ. Энэхүү үйл явдал хэддүгээр зууны хэддүгээр хагаст болсон бэ?
A. XVII зууны I хагас
B. XVII зууны II хагас
C. XVIII зууны I хагас
D. XVIII зууны II хагас
1757 оны 6-7-р сард 3000 цэргээ удирдан Манжийн цэрэгтэй хагас сар орчим тулалдсаны эцэст ялагдал хүлээн, цөөн хүний хамт Орост зугтан очоод өвчний учир нас эцэслэв. Энэ хэний тухай өгүүлж байна вэ?
A. Амарсанаа
B. Лувсанданзан
C. Тогтох тайж
D. Чингүнжав
Манжийн эсрэг тэмцсэн ч хүчин мөхөсдөн Манжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн 1757 оны 3 сарын 11-нд цаазлуулсан. Энэ хэний тухай өгүүлж байна вэ?
A. Амарсанаа
B. Лувсанданзан
C. Тогтох тайж
D. Чингүнжав
1905 оны намар Өвөр Монголын Жирмийн чуулганы өмнөд Горлос хошуунд Манж Чин улс, Хятадын худалдаачдыг эсэргүүцсэн зэвсэгт бослого гарчээ. Уг бослогыг хэн удирдсан бэ?
A. Амарсанаа
B. Лувсанданзан
C. Тогтох тайж
D.Чингүнжав
Дараах өгөгдөхүүнийг зөв харгалзуулна уу.
1 |
Засаг |
a |
Эзэн хааны буюу улсын чанартай алба татвар |
2 |
Алба |
b |
Хошуу захирсан ноёд |
3 |
Гувчуур |
c |
Ноёдын авах татлага |
A. 1a2b3c
B. 1b2а3с
C. 1c2a3b
D. 1c2b3a
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгмийн давхаргыг зөв харгалзуулна уу.
1 |
Монголын нийгмийн дээд давхарга |
a |
Дайны олз, худалдагсад, шагналд ирэгсэд, ялд унагсад |
2 |
Монголын нийгмийн дунд давхарга |
b |
Малчин ард |
3 |
Монголын нийгмийн доод давхарга |
c |
Язгууртан гаралтай тайж нар, тамгатай хутагт болон хүрээ хийдийн мяндагтан лам нар |
A. 1a2b3c
B. 1b2c3a
C. 1c2a3b
D. 1c2b3a
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгмийн дунд давхаргыг зөв тохируулна уу.
1 |
Хамжлага |
a |
Манжийн төрийн алба залгуулагчид |
2 |
Сум ард |
b |
Хутагт, хувилгаадын харьяат |
3 |
Шавь |
c |
Ноёд тайж нарын харьяат ард |
A. 1a2b3c
B. 1b2c3a
C. 1c2a3b
D. 1c2b3a
1691 онд Халх Монголчууд Манжийн харьяат болсон нь одоогоос хэдэн жилийн өмнөх хэрэг явдал вэ?
A. 319 жилийн өмнөх
B. 329 жилийн өмнөх
C. 330 жилийн өмнөх
D. 350 жилийн өмнөх
Монголчуудын тусгаар тогтнол алдагдахад хүргэсэн дотоод нөхцөл байдал аль нь вэ?
A. Монголын зүүн урдаас Хойт Алтан улс хэмээн нэрлэгдсэн Манж нар хүчирхэгжиж ирсэн.
B. Монголын өмнө орших Мин улс Монголчуудыг хагалан бутаргах бодлогоо тууштай хэрэгжүүлж байсан.
C. Тухайн үед Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэн өргөн уудам нутаг хэд хэдэн хэсэг хуваагдан сууж байв.
D. Хойд талаас Орос улс баруун Сибирийн нутгийн ихэнхийг эзлээд Эрчис гол, Дорнод Сибирь, Байгал нуур хавийн нутаг руу давших болсон.
Монголчуудын тусгаар тогтнол алдагдахад хүргэсэн гадаад нөхцөл байдал аль нь вэ?
A. Монгол ноёд язгууртнууд хувь хувийн ашиг сонирхлыг илүүд үзэн өвөр зуураа өрсөлдөн тэмцэлдэж байсан.
B. Монголын өмнө орших Мин улс Монголчуудыг хагалан бутаргах бодлогоо тууштай хэрэгжүүлж байсан.
C. Нүүдэлчдийн нийгмийн харилцааны онцлогоос хамааран улс төрийн хувьд нэгдмэл бус оршиж байлаа.
D. Тухайн үед Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэн өргөн уудам нутаг хэд хэдэн хэсэг хуваагдан сууж байв.
Лигдэн хаан Монголын ноёд язгууртнуудын бие даахыг эрмэлзэж байсныг “төрөөс этгээд явдал” хэмээн үзэж, хатуу аргыг хэрэгжүүлсэн нь олон аймгийн дэмжлэгийг алдаж, дотоодын дайнд хүчээ бууруулахад хүргэсэн. Энэхүү хэрэгжүүлсэн аргыг хэрхэн нэрлэдэг вэ?
A. Дайчин төрөөр нэгтгэх бодлого
B. Зөөлөн хүчний бодлого
C. Тайван төрөөр нэгтгэх бодлого
D. Хатуу хүчний бодлого
Лигдэн хаан Найман отог бүхий Цахар түмнээ монгол уламжлалаар зүүн, төв, баруун гурван гар болгон хуваав. Түүнчлэн монголчуудыг бурхны шашны үзэл суртлаар нэтгэхийг зорьж байсан. Лигдэн хааны авч хэрэгжүүлсэн энэхүү бодлогыг хэрхэн нэрлэдэг вэ?
A. Дайчин төрөөр нэгтгэх бодлого
B. Зөөлөн хүчний бодлого
C. Тайван төрөөр нэгтгэх бодлого
D. Хатуу хүчний бодлого
Цэгийн оронд тохирох үгийг олно уу.
.............. гэдэг нь ард түмэн өөрийн газар нутагтаа бүрэн эрхээ хэрэгжүүлж буй улс төрийн бие даасан байдал юм.
A. Автономит
B. Дайчин төрөөр нэгтгэх бодлого
C. Тайван төрөөр нэгтгэх бодлого
D. Тусгаар тогтнол