Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19599

9 сарын 23-нд нар экваторт эгц тусч байх үед хойд өргөргийн 80 градуст орших хотод үдийн нар хэдэн градусаар тусах вэ?

  • A.80 градус

  • B.0 градус

  • C.10 градус

  • D.40 градус

Оноо: 1 №: 19598

Дараах зургийг ажиглан D цэгийн өргөргийг тодорхойлоорой

  • A.Баруун уртрагийн 45 градус

  • B.Баруун уртрагийн 30 градус

  • C.Хойд өргөргийн 30 градус

  • D.Хойд өргөргийн 15 градус

Оноо: 1 №: 19597

Дараах зургийг ажиглан С цэгийн уртрагийг тодорхойлоорой

  • A.Өргөргийн 0 градус

  • B.Зүүн уртрагийн 140 градус

  • C.Баруун уртрагийн 140 градус

  • D.Баруун уртрагийн 160 градус

Оноо: 1 №: 19596

Дараах зурагт дэлхийг хойд туйл дээрээс харахад өдөр, шөнө болж буйг харуулжээ.

Аль тивд үдээс өмнөх 7:00-11:00 цаг болж байна вэ?

  • A.Америк

  • B.Европ

  • C.Ази

  • D.Африк

Оноо: 1 №: 19595

Монгол орны засаг захиргааны зургийг ажиглаж хамгийн цөөхөн аймагтай хиллэж буй аймгийг олоорой

  • A.Орхон

  • B.Улаанбаатар

  • C.Говьсүмбэр

  • D.Дархан-Уул

Оноо: 1 №: 19594

Манай улс хойд хэсгээрээ Оросын Холбооны улс, урд хэсгээрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг. Эдгээр хөрш орнуудтай нутаг дэвсгэр нь ШУУД ХИЛЛЭХГҮЙ байгаа аймгуудыг зургаас ажиглаж тодорхойлоорой

  • A.Архангай, Завхан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод

Оноо: 1 №: 19766

Эдгээрээс аль нь Хүннү нараас өвлөгдөн ирсэн өв уламжлал вэ?

  • A. Цагаан сарын баяр

  • B. Хос ёсны сургааль

  • C. Тоног авах ёс

  • D. Хаан цол

Оноо: 1 №: 19765

Ардын Засгийн Газар 1922 оны 1-р сарын 25-нд эзэн, хамжлагын харилцааг халах түүхэн шийдвэрийг гаргажээ. Удалгүй төр, шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хуулийг баталжээ. Төр, шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль хэдэн онд батлагдсан бэ?

  • A. 1924 он             

  • B. 1925 он           

  • C. 1926 он            

  • D. 1927 он

Оноо: 1 №: 19764

Эдгээрээс аль нь Жужанчуудаас өвлөгдөн ирсэн өв уламжлал, соёл  вэ?

  • A. 12 жилийн цаг тоолол

  • B. Хос ёсны сургааль

  • C. Уртын дуу

  • D. Эрийн гурван наадам

Оноо: 1 №: 19763

1924 онд Богд хаан таалал төгссөний дараа Засгийн газраас төр, шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хуулийг баталжээ. Хэдэн онд засгийн газраас төр, шашныг тусгаарлах тухай хуулийг баталсан бэ?

  • A. 1926 он             

  • B. 1927 он           

  • C. 1928 он            

  • D. 1929 он

Оноо: 1 №: 19762

Доорхи түүх, соёлын дурсгалуудаас аль нь Кидан улстай холбогдох вэ?                  

  1. Их, бага бичиг
  2. Моюнчурын гэрэлт хөшөө
  3. Балбал чулуу
  4. Хэрлэн барс хот
  5. Цамбагаравын хадны зураг
  6. Чин толгойн балгас
  7. Манийн шашин
  8. Билгэ хааны цогцолбор
  • A. 1, 4, 6          

  • B. 2, 3, 8           

  • C. 5, 6, 7, 8          

  • D. 3, 4, 7, 8

Оноо: 1 №: 19761

Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор дотоодын гаалийг 1925 оноос хорогдуулж эхэлжээ. Улмаар хувийн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн халсан байна. Хэдэн онд бүрмөсөн халсан бэ?

  • A. 1927 он             

  • B. 1928 он           

  • C. 1929 он            

  • D. 1930 он

Оноо: 1 №: 19760

Эдгээрээс аль нь Жужан улсын оршин байсан газар нутгийн хил хязгаарыг илэрхийлж байна вэ?

  • A. Өмнө зүг Элсэн говь, умард зүг Байгаль нуур, баруун зүг Хар сайр, зүүн зүг Солонгосын хойг

  • B. Өмнө зүг Шар мөрөн, умард зүг Элсэн говь, баруун зүг Хөх нуур, зүүн зүг Солонгосын хойг

  • C. Өмнө зүг Цагаан хэрэм, умард зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, зүүн зүг Солонгосын хойг

  • D. Өмнө зүг Цагаан хэрэм, умард зүг Байгаль нуур, баруун зүг Туркестан, зүүн зүг Хянганы нуруу

Оноо: 1 №: 19759

Эдгээр Сяньби угсааны улсуудаас аль нь Татар, Эргүнэ гүний Монголчуудтай шууд холбогдох вэ?

  • A.  Кидан

  • B. Муюн

  • C. Жужан

  • D. Тоба

Оноо: 1 №: 19758

Түрэг улсыг үндэслэн байгуулсан Дулга овогтон Жужан улсад төмрөөр алба барьдаг байхдаа оршин сууж байсан газар аль нь вэ?   

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19757

МАН-ын төлөөлөгчдөөс 1920 оны 8 сарын 29-нд ОК(б)Н-ын ТХ-ны Сибирийн товчоонд өргөсөн бичигтээ “Бидний Ардын намын хүн нар Орос улсын ...цэрэг хүчийг хэрэглэн автономитийг олоод, Хутагтыг хэмжээтэй эрхтэй эзэнд өргөж ...” хэмээн өгүүлсэн байсан нь доорх үзлийн алинд тохирох вэ?

  • A. Бүгд Найрамдах Засгийг дэмжиж байсан.

  • B. Ерөнхийлөгчийн засгийг дэмжиж байсан.

  • C. Хэмжээгүй эрхт хаант засгийг дэмжиж байсан.

  • D. Хэмжээт эрх хаант засгийг дэмжиж байсан.

Оноо: 1 №: 19756

Аймаг олноо “Жужан” хэмээн нэрлэж, Жужан улсыг үндэслэн байгуулагч нь хэн бэ?   

  • A. Амгай

  • B. Мугулюй

  • C.  Шэлүн

  • D. Чарагуй

Оноо: 1 №: 19755

“Эдүгээ манай Монгол Улс их бүдүүлэг бөгөөд боловсорсон олон улсын адил их, бага улаан үзэлт улс огт тохирохгүй, хурлын эрхт БНУ бас хэцүү, хуучин ёсоор хэмжээгүй эрхт эзэнт улс байгуулбал ... улс төрийн эвдрэл үүсгэх ба ... Иймийн учир хэмжээт эрхт эзэнт улс байгуулсан буюу... Хэмжээт эзэнт улсыг бат лут хэмээн баримтлахад Англи улсыг өмнөх толь болгож болно” хэмээн Д.Бодоо үзэж байсан бол доорх үзлийн алинд нь тохирох вэ?

  • A. Бүгд Найрамдах Засгийг дэмжиж байсан.

  • B. Ерөнхийлөгчийн засгийг дэмжиж байсан.

  • C. Хэмжээгүй эрхт хаант засгийг дэмжиж байсан.

  • D. Хэмжээт эрх хаант засгийг дэмжиж байсан.

Оноо: 1 №: 19754

“Юун хэмээвээс ертөнцийн хүн төрөлхтөнд бүгдээр найрамдах буюу зөвлөлдөх мэтсийн олон зэрэг дэс, байр байх бөгөөд үлгэрлэвээс, авирах гишгүүрт нэгээс үүсгэн дэвших ба усанд гүехнээс гүнд орохоор одохын утга адил буй. Үүний зэрэг дэс солигдвоос үл болох ...” хэмээн С.Данзан үзэж байсан бол доорх үзлийн алинд нь тохирох вэ?

  • A. Бүгд Найрамдах Засгийг дэмжиж байсан.         

  • B. Ерөнхийлөгчийн засгийг дэмжиж байсан.

  • C. Хэмжээгүй эрхт хаант засгийг дэмжиж байсан.

  • D. Хэмжээт эрх хаант засгийг дэмжиж байсан.

Оноо: 1 №: 19753

Эргүнэ гүний Монголчуудын гарал үүсэл алинтай нь холбогдох вэ?

  • A. Хүннүд цохигдсон Дунху нарын үр удам.

  • B. Түрэгүүдэд цохигдсон хэсэг бүлэг Нирунчуудын үр удам.

  • C. Киданчуудад цохигдсон Татаруудын хойчис

  • D. Өмнөд Хүннүд цохигдсон Умард Хүннүгийн үр хойчис

Оноо: 1 №: 19752

“Эдийн засгийн үндсэн бодлого”-ын 17-р зүйлд: “...Орос, Хятад, Рибин (Япон), Америк, Англи, Герман зэргийн ...зарим нь эзэрхэг шунахай бөгөөд бага буурайг дарламтгай ба залгимтгай, ...нэвтрэлцэхэд хүрвэл ...эргэцүүлэн хянаж, тогтоовол зохино ...шилэн сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк гэх мэтээр дэс дараалан орно...” гэсэн байдаг. Уг эх сурвалжтай илүү тохирох хариулт аль нь вэ?

  • A. Гадаад харилцаандаа аль нэгэн улсыг дагахгүй, тэгш харилцана.

  • B. Зөвхөн Герман, Орос, Америктай харилцаа тогтооно.

  • C. Хятад, Рибин (Япон), Англитай харилцаа тогтоохгүй.

  • D. Эзэрхэг шунахай, дарламтгай, залгимтгай улсуудтай үл харилцана.

Оноо: 1 №: 19751

Сүүлийн үеийн судалгаагаар үечлэлийн хувьд Сяньбийн үе гэдэгт хэдээс хэдэн он хүртэлх хугацааг оруулан тооцдог болсон бэ?                            

  • A. НТ II зуунаас 235 он

  • B. НТ II зуунаас  330 он

  • C. НТ I зуунаас 555 он

  • D. НТ I зуунаас 663 он

Оноо: 1 №: 19750

“БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автоном байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана” гэсэн Чичеринээс Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгчдөө өгсөн зааврын утга санаанд аль хариулт тохирох вэ?

  • A. Монголыг бүрэн эрхт тусгаар улс болохыг нь хүлээн зөвшөөрөх 

  • B. Монголын тусгаар тогтнолыг устгаж, Монголыг Хятадад найр тавин өгөх нь зүйтэй гэж үзсэн

  • C.Хятадтай харилцаагаа муутгахгүйгээр Монголыг өөрийн нөлөөний бүс болгох бодлого

  • D. Хятадтай тохиролцоонд хүрч, Монголыг өөрийн нэгэн муж болгон хувиргах

Оноо: 1 №: 19749

Дараах зургуудаас неолитын үед хамаарах олдворуудыг ялган нэрлэнэ үү?

                                     

З        

  • A. 2, 5, 6

  • B. 3, 4, 5

  • C. 1, 2, 3

  • D. 1, 3, 5

Оноо: 1 №: 19748

ОК(б)Н-ын Сибирийн Товчооны яаралтай хуралдаанаар “1-д, цагаантан Монголд бүгэж улмаар ЗОУ-д шинэ аюул учруулж болох, 2-т, цагаантан монголчуудад нөлөөгөө дэлгэрүүлж, эндээс шинэ цэргийн хүч бүрэлдэхэд нь саад учруулах үүднээс ....” гэж үзжээ. Уг хуралдаанаар Монголтой холбоотой ямар шийдвэр гарсан бэ?

  • A. Монголын нутагт Зөвлөлтийн цэргийг оруулах шийдвэр гарсан.

  • B. Хиагтад бүгэж байсан гамин цэргийн үлдэгдлийг устгах шийдвэр гарсан.

  • C. Японтой холбоо тогтоон хүчээ нэгтгэн цагаантантай тэмцэх шийдвэр гарсан.

  • D. 1915 оны 3 улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шийдвэр гарсан.

Оноо: 1 №: 19747

1921 оны 3-р сарын 1-3-нд Дээд Шивээд болсон зөвлөлгөөнөөр МАН-ын Төв Хороог 4 хүнтэй сонгожээ. Намын ТХ-ны даргаар нь хэнийг сонгосон бэ?

  • A. Д.Бодоо     

  • B. С.Данзан     

  • C. Д.Сүхбаатар     

  • D. Х.Чойбалсан

Оноо: 1 №: 19746

Адилтгах замаар асуултын тэмдгийн оронд тохирох үгийг дараах өгөгдлөөс сонгоно уу. 

Палеолит –  Агуй, овоохой          Неолит- ?

 

  • A. Давхар сууц

  • B. Модон байшин

  • C. Газар сууц

  • D. Өвсөн эмбүүл

Оноо: 1 №: 19745

Монголд хэмжээт цаазат (Үндсэн хуульт) хаант төр илүү тохиромжтой гэж үзэж байсан түүхэн зүтгэлтэн хэн нь вэ?

  • A. Д.Бодоо     

  • B. С.Данзан     

  • C. Д.Сүхбаатар     

  • D. Х.Чойбалсан

Оноо: 1 №: 19744

Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол дахь дээд палеолитын үеийн онцлогийг илтгэж байна вэ?   

  • A. Нум сум хэмээх шинэ зэвсэг зохион бүтээж, ангийн олзыг нэмэгдүүлжээ.         

  • B. Хойд насны тухай итгэл, үнэмшил бий болж, урлагийн бүтээл хийх болов.

  • C. Мал амьтныг гаршуулан өсгөж, эгэл газар тариалан эрхлэх болов.

  • D. Үйлдвэрлэх аж ахуйд шилжиж, суурин амьдралын анхны хэв маягууд бий болов

Оноо: 1 №: 19743

Адилтгах замаар асуултын тэмдэгийн оронд тохирох үгийг доорхи өгөгдлөөс сонгоно уу.                                                                                                                                                   

Доод палеолит – Хомо эректус               Дээд палеолит - ?

  • A.  Австролопитек

  • B.  Хомо Хабилис

  • C. Хомо сапиенс сапиенс

  • D. Хомо эректус

Оноо: 1 №: 19742

1921 оны 11-р сарын 5-нд Монголын төлөөлөгчид Москвад айлчилж, найрамдлын гэрээ байгуулжээ. Монголын төлөөлөгчдийг хэн тэргүүлж явсан бэ?

  • A. Д.Бодоо      

  • B. С.Данзан      

  • C. Д.Сүхбаатар      

  • D. Х.Чойбалсан

Оноо: 1 №: 19741

Чулуун зэвсгийн үеийн түүхийг судлахад хэрэглэгддэг  дараах нэр томъёонуудыг харгалзах утганд нь тохируулна уу.                                                                                                                          

  1. Бэлдэц, цуулдас         А. Эртний улсууд удаан хугацаагаар хамтдаа амьдарч байсан газар
  2. Бууц суурин                 В. Зэвсэг хийх түүхий эдтэйгээ ойр байрлаж, багаж зэвсэг хийж байсан газар.
  3. Дархны газар               С. Чулуун зэвсэг үлдээгчдийн соёлын онцлог.
  4. Соёлт давхарга           D. Эртний хүмүүс амьдарч байсан ул мөрийг хадгалсан шороон давхрага
  5. Чулуун зэвсгийн соёл
  • A. 1b, 2c, 3d, 4a             

  • B. 1c, 2a, 3b, 5d              

  • C. 1d, 2d, 4b, 5a                

  • D. 2а, 3b, 4d, 5c

Оноо: 1 №: 19740

1911 онд Манжаас салж тусгаар тогтносон Богд хаант Монголын төр засгаас Ховдыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг биелүүлж Ховд хотыг чөлөөлсөн үйл явдал хэзээ болсон бэ?

  • A. 1912 оны 1-р сард      

  • B. 1912 оны 8-р сард  

  • C. 1913 оны хавар    

  • D. 1921 оны 3-р сард

Оноо: 1 №: 19739

Эдгээр суурин, олдвор, дурсгалуудаас аль нь мезолитын үед холбогдох вэ?  

  • A. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг, Ярх уулын суурин

  • B. Дорнод аймгийн Тамсагбулагаас олдсон нүхэн сууц

  • C. Увс аймгийн Сагил сумын нутаг, Можоогийн хадны зураг

  • D. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Орхон голыг баруун эрэг, Мойлтын ам

Оноо: 1 №: 19738

Хүний түүхэн дэхь томоохон ололт нь гал гаргаж сурсан явдал байв. Галыг хүний ямар төрөл анх гаргаж сурсан бэ?

  • A. Хомо хабилис

  • B. Хомо эректус

  • C. Хомо неандерталь

  • D. Хомо сапиенс сапиенс

Оноо: 1 №: 19737

Монгол улс төр улсаа засан тохинуулах, төрийн байгуулал, засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгохыг зорьж, дээд, доод танхим бүхий Улсын хурлыг хэдэн онд байгуулсан бэ?

  • A. 1911 он       

  • B. 1914 он      

  • C. 1921 он     

  • D. 1924 он

Оноо: 1 №: 19736

Чулуугаар анх багаж зэвсэг хийсэн эртний хүн аль нь вэ?                              

  • A. Хомо хабилис

  • B. Хомо эректус

  • C. Хомо неандерталь

  • D. Хомо сапиенс сапиенс

Оноо: 1 №: 19735

Хэзээ Монгол улс тусгаар тогтносныг даяар олонд тунхаглан зарлаж, VIII Богд Жавзандамбыг шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт Богд хаанаар өргөмжилсөн бэ?

  • A. 1911 оны 6 сарын 21

  • B. 1911 оны 11 сарын 30                         

  • C. 1911 оны 12 сарын 4

  • D. 1911 оны 12 сарын 29                     

Оноо: 1 №: 19734

1723 онд Лувсанданзан тэргүүтэй ноёд Хөхнуур, Төвөдийн бие даасан байдлыг хадгалахын төлөө зэвсэгт бослого гаргасан ч Зүүнгар улсаас тусламж авч чадалгүй Манжид эзлэгдсэн. Лувсанданзан тэргүүтэй ноёд Зүүнгарын зүгээс яагаад тусламж авч чадаагүй вэ?

  • A. Галданбошигт хаан Зүүнгарын цэргийг аван Халхын нутагт цөмрөн орсон байсан.

  • B. Зүүнгарын дотоодод үймээн, самуунтай байсан.

  • C. Зүүнгарын Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан, Галсандоржийг барьж хөнөөсөн.

  • D. Хөх нуурын зарим ноёд Зүүнгарын Цэвээнравдантай дайсагнасан харилцаатай байсан.

Оноо: 1 №: 19733

Манжийн эрхшээлийн үед Халхад хамгийн сүүлд шинээр байгуулсан аймаг аль нь вэ?

  • A. Түшээт хан аймаг

  • B. Сэцэн хан аймаг

  • C. Сайн ноён аймаг

  • D. Засагт хан аймаг

Нийт: 19,976