Манжийн элч төлөөлөгч, цэрэг, албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэн хүргэх зориулалттай өртөөг юу гэж нэрлэж байсан бэ?
A. Шуурхай өртөө
B. Суман өртөө
C. Буухиа өртөө
D. Бушуу өртөө
Дараах зураг дээрхи эрүү шүүлт Манжийн үед хэрэглэж байсан 9 эрүүний алинд орох вэ?
A. Савслага
B. Талхидах
C. Шаахайдах
D. Хонгор азарга
1907 онд Жирмийн чуулганы Жалайд хошуунд тайж гаралтай Цогдалайн удирдсан зэвсэгт бослогын улмаас Манжийн засгаас авсан арга хэмжээ аль нь вэ?
A. Уг хошуунд гадны шашныг нэвтрэн орохыг хориглосон.
B. Уг хошуунд газар хагалбарлахаа түр зогсоосон.
C. Уг хошуунд Хятад худалдаачдын мөнгө хүүлэхийг зогсоосон.
D. Хятад худалдаачдын өрийн данс харааг устгаж өгсөн.
1771 онд Ижил мөрний Халимагуудын улс байх эрхийг хасаж, Орос улсад нэгтгэжээ. Орос улс ямар шалтгаанаар Халимагын улс байх эрхийг хасаж, өөртөө нэгтгэсэн бэ?
A. Халимагуудын тал нь эх нутаг руугаа нүүн одсон тул.
B. Халимагууд Христийн шашинд орохоос татгалзсан тул.
C. Орос улсын эсрэг бослого, үймээн гаргасан тул.
D. Орос улсад алба барихаас татгалзсан тул.
Чингүнжав Манжийн цэрэгт баригдах болсон гол шалтгаан аль нь вэ?
A. Амарсанаа, Дондогмаанж тэргүүтэй удирдагчид хүчээ нэгтгээгүй.
B. Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан тэмцсэн.
C. Тэмцлийн үйл явцад Өвөр Монголын зарим ноёд оролцсон.
D. Халхын олонх ноёд тус тусын цэргийн хамт салж явсан.
Оросууд Халимагийг эзэрхэхийн тулд хэрэгжүүлж байсан бодлогод аль нь хамаарахгүй вэ?
A. Халимагийг гадаад улстай харилцахыг нь хориглов
B. Халимагийн Хаанд зөвлөх эрх бүхий зайсангуудыг дураар сонгох болов
C. Халимагуудыг христийн шашинд хүчлэн оруулж эхэлжээ.
D. Оросууд Халимагийн нутагт цэргийн бэхлэлт шивээ барин суурьших болсон
1630-аад оноос Оросын хаант улсын цэрэг Байгаль нуур орчмоор буриадуудын нутагт нэвтрэн ирж эзэрхэх болжээ. Оросууд Буриадыг эзэрхэхийн тулд хэрэгжүүлж байсан бодлогод аль нь хамаарах вэ?
A. Буриадыг эзэрхэхийн тулд Халхын ноёдыг хахуульдах бодлого хэрэгжүүлж байсан
B. Буриадуудыг олон удаагийн дайнд дайчлах болсон
C. Оросууд буриадуудыг дипломат аргаар өөртөө татах бодлого хэрэгжүүлэв
D. Оросууд Халхын ноёдтой гэрээ байгуулах оролдлогуудыг хийж байлаа
1640 онд Халх, Ойрад, Халимаг, Хошуудын нөлөө бүхий 28 ноёд Тарвагатай уулын Улаан бураа хэмээх газар чуулан “Их цааз”-ыг баталжээ. Энэхүү их цаазын ач холбогдол юу вэ?
A. Халх, Ойрад, Халимаг, Хошуудын нөлөө бүхий ноёдын нэгдсэн засгийн газар байгуулж, тархай бутархай байдлыг зогсоосон эрх зүйн баримт бичиг болсон.
B. Халх, Ойрад, Халимаг, Хошууд улсууд нэгдсэн нэг улс болж нэгэн хааны захиргаанд нэгдэхээр тохиролцсон эрх зүйн баримт бичиг болсон.
C. Халх, Ойрад, Халимаг, Хошууд улсууд нэгдэн Өвөрмонголыг манжийн эрхшээлээс гаргахаар тохиролцсон эрх зүйн баримт бичиг болсон.
D. Хоорондоо эв эеэ сахих, шаардлагатай үед нэгдсэн хүчээр дайсныг сөрөн зогсох боломжыг бий болгосон эрх зүйн баримт бичиг болсон.
Дараах түүхэн зүтгэлтнүүд эдүгээгийн ямар хот, суурингийн үндсийг тавьж байсан бэ?
- Өгөдэй хаан А. Байшин хот /Хөх хот/
- Хубилай хаан В. Очирт цагаан хот
- Автай сайн хан С. Хар хорум хот
- Алтан хан D. Эрдэнэ зуу
- Лигдэн хаан
A. 1d, 2c, 3b, 4a
B. 1с, 3d, 4а, 5b
C. 1a, 2b, 4d, 5c
D. 2b, 3d, 4c, 5a
Лигдэн хааны дайчин төрөөр нэгтгэх бодлого явуулсны сөрөг үр дагавар юу вэ?
A. Халхын ноёдыг Манжид дагаар ороход хүргэжээ.
B. Мин улсыг Манжтай холбоо тогтоон Лигдэний эсрэг тэмцэхэд хүргэжээ
C. Дотоодын хямралыг гүнзгийрүүлж, зарим ноёдыг Манжид дагаж ороход хүргэжээ.
D. Цахар болон Ойрадын харилцааг хурцатгажээ.
XVII зууны эхээр “төрөөс этгээд явдал” хүчтэй өрнөж байжээ. “Төрөөс этгээд явдал” гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна вэ?
A. Өмнөд Монголын аймгууд Лигдэн хаанаас салан тусгаарлах санаархлыг “төрөөс этгээд явдал” хэмээн нэрлэж байсан
B. Халхын ноёд Манжтай үгсэн Лигдэнтэй тэмцэж байсныг төрөөс этгээд явдал” хэмээн нэрлэж байсан
C. Мин улс Манжуудын эсрэг Лигдэн хааныг турхирах бодлогыг “төрөөс этгээд явдал” хэмээн нэрлэж байсан
D. Монголын ноёд Манжийн эсрэг бодлого барих болсныг “төрөөс этгээд явдал” хэмээн нэрлэж байсан
Эдгээрээс аль аймаг нь Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд орохгүй вэ?
A. Торгууд
B. Асуд
C. Чорос
D. Дөрвөд
XVI зууны сүүлээс Ойрад хийгээд Халхын дундаас бүрэлдэж бий болсон Шолой Уваш хун тайжын улс аль нь вэ?
A. Цахар улс
B. Хошууд улс
C. Хотгойд улс
D. Халимаг улс
Ойрадын Эсэн тайш 1452 онд Монголын хаан ширээнд сууж, 1455 онд алагджээ. Эсэн тайш нийт Монголчуудын дэмжлэгийг авч чадаагүй шалтгаан аль нь вэ?
A. Эсэн тайш алтан ургийн хүн биш байсан тул.
B. Мин улсад найр тавьж, буумтгай бодлого баримталж байсан тул.
C. Ойрад, Зүүн Монголыг эвдрэлцүүлсэн тул.
D. Монголд хэрэгжүүлсэн шинэчлэлийн бодлого нь дэмжлэг авч чадаагүй тул.
Монголд XV-XVII зуунд үргэлжилсэн улс төрийн хямралын гадаад шалтгаанд аль нь орох вэ?
A. Ойрадын ноёдын бие даах эрмэлзэл ихэссэн.
B. Монголын хаадын алдаатай бодлого.
C. Мин улсын хагалан бутаргах бодлого.
D. Уугуул шашинаа шүтэхээ больж, харийн шашныг шүтсэн явдал.
XIV зууны сүүлээс Монголд улс төрийн хямрал болоход нөлөөлсөн гол шалтгаан юу вэ?
A. Байгаль цаг уурын хүчин зүйл буюу олон жилийн ган, зуд болсон явдал
B. Хаант Орос улс Монголын дотоод хэрэгт оролцох болсон.
C. Хааны хүч суларч, ноёдын бие даах эрмэлзэл ихэссэн.
D. Бурхны шашин бөөгийн шашныг шахаж, дэлгэрсэн.
Дараах байлдан дагуулаллууд ямар хааны үед хийгдсэнээр нь тохируулна уу. /1 оноо/
1. Багдадын халифт улсыг мөхөөв. А. Өгөдэй хаан
2. Өмнөд Сүн улсыг байлдан дагуулав. В. Мөнх хаан
3. Мамлюк улсыг байлдан дагуулав. С. Хубилай хаан
4. Ахмад хөвгүүдийн хэмээх аян дайн болов. D. Чингис хаан
5. Хар Киданыг байлдан дагуулав.
A. 1а, 2с, 3d, 4b
B. 1с, 3a, 4b, 5d
C. 2d, 3a, 4c, 5b
D. 1b, 2c, 4a, 5d
Гүег хааныг өөд болсны дараа Их монгол улсын хаан ширээ Өгөдэйн удмаас Тулуйн удамд шилжжээ. Ийнхүү хаан ширээний угсаа залгамжлал өөрчлөгдөхөд нөлөөлсөн шалтгаан аль нь вэ?
A. Гүег хаан өөрийн залгамжлагчаар Тулуйн хүү Мөнхийг нэрлэсэн.
B. Батын дэмжлэгтэйгээр Тулуйн удмынхан хаан ширээг Өгөдэйн талынхнаас булаан авсан.
C. Өгөдэйн удмынхан хаан ширээнд суухаас татгалзаж, Тулуйн удмынханд найр тавьж өгсөн.
D. Тулуйн удмынхныг Цагадайн угсааны ноёд дэмжиж, хаан сууринд суулгасан.
Хубилай хаан 1274, 1281 онуудад Япон руу довтолсон ч амжилтгүй болжээ. Довтолгоон амжилтгүй болсон шалтгаан аль нь вэ?
A. Хятад цэргийн жанжин Японы талд урвасан.
B. Уг довтолгоонууд далайн хар шуурганы улмаас амжилтгүй болсон.
C. Япончуудад Өмнөд Сүн улс хүч хавсран тусалсан.
D. Япончууд Солонгостой холбоо тогтоож, хамтын хүчээр тэмцсэн.
Алтан Ордны улс мөхөхөд нөлөөлсөн шалтгаанд аль нь орохгүй вэ?
A. Ил хаант улс Алтан Ордны улсыг цэргийн их хүчээр дайлсан.
B. Хаан ширээний тэмцэл гарч, дотоод хямралд автсан.
C. Алтан Ордны улс хэдэн хэсэг болон хуваагдсан.
D. Эзлэгдсэн орнуудад бослого тэмцэл гарах болов.
Аль нь Ил хаант улс мөхөөхөд нөлөөлсөн хүчин зүйл БИШ вэ?
A. Ил хаант улс Кавказын бүс нутгийг Алтан Ордны улстай булаалдан тэмцэлдэж байсан.
B. Ил хаант улс Египетийн мамлюкуудтай удаа дараа дайтсан.
C. Абу Саид хаан нас барснаар Ил хаант улс бие даасан жижиг ханлигуудад хуваагдав.
D. Газан хааны шинэтгэл эсэргүүцэлтэй тулгарч, Ил хаант улсын задралыг түргэтгэсэн.
Аль нь Монголын Их Юань гүрэнийг мөхөөсөн хүчин зүйл БИШ вэ?
A. Хятадад олон жил дарааллан ган, байгалийн гамшиг нүүрлэсэн.
B. Тогоонтөмөрийн жанжин Цагаантөмөр Юань улсын эсрэг бослого гаргасан.
C. Юань улсын хаан Тогоонтөмөр ордны зугаа цэнгэлд хэт автсан
D. Хятадад тариачдын бослого гарч, Юань гүрнийг мөхөөсөн.
Монгол орны засаг захиргааны зургийг ажиглан хамгийн том нутагтай 3 аймгийг олоорой
A.Өмнөговь, Говь-Алтай, Дорнод
B.Баян-Өлгий, Ховд, Баянхонгор
C.Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай
D.Дорнод, Говь-Алтай, Ховд
Хэрэйдийн газар нутаг хаагуур оршин байсан бэ?
A. Алтай, Хангайн нурууг дамнан Зайсан нуураас Хархорум уул хүртэл
B. Орхон, Сэлэнгийн бэлчирээс өмнө зүг их элсэн говь, Хэнтий, Хангайн нурууны хооронд
C. Орхон голын адаг, Сэлэнгэ мөрний дунд урсгалаар
D. Онон, Хэрлэн, Туул голын эх, дунд урсгалаар
Эргүнэ гүний домог ямар сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг вэ?
A. Судрын чуулган
B. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх
C. Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл
D. Монголын нууц товчоо
Газрын гадаргыг газарзүйн зурагт хэрхэн дүрслэх жишээг харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой
A.Хаяалбар шугамууд ойр байвал эгц хажуу байгааг илэрхийлнэ
B.Хаяалбар шугамууд ойр байвал тэгш тал байгааг илэрхийлнэ
C.Хаяалбар шугамууд ойр байвал талархаг гадарга байгааг илэрхийлнэ
D.Хаяалбар шугамууд ойр байвал налуу хажуу байгааг илэрхийлнэ
Эдгээр түүхэн зүтгэлтнүүдээс Хар Кидан улсыг үндэслэн байгуулагч аль нь вэ?
A. Ван хан Тоорил
B. Хүчүлүг хан
C. Шах Мухаммед
D. Елюй Даши
Эдгээрээс аль нь Уйгур улсын хот суурингууд вэ?
A. Чин толгойн балгас, Хэрлэн Барс хот
B. Бороогийн суурин, Аваргын балгас
C. Хар балгас, Бий булагын балгас
D. Гуа дов, Иволгын суурин
Согдоос Уйгар улсад ямар шашин нэвтэрсэн бэ?
A. Манихейн шашин
B. Бурханы шашин
C. Христийн несториан шашин
D. Бөөгийн шашин
Дараах ойлголтууд аль улсын түүх, соёлын дурсгалд холбогдох вэ?
Зэл чулуу, тахилын онгон, буруу энгэртэй дээлтэй дүрслэлтэй хүн чулуу, руни бичигт гэрэлт хөшөө
A. Хүннү
B. Сяньби
C. Жужан
D. Түрэг
Манай улсын аймаг, хотын том масштабтай зурагт дараах зүйлсийн алийг зурахад ТОХИРОМЖГҮЙ вэ?
A.Арал, булан, хойг
B.Аймаг сумын хилийн шугам
C.Авто болон төмөр зам
D.Гүүр, барилга байгууламж
Сяньби улсын үед хамаарах дараах энэхүү төмөр дөрөөг Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан сумдын заагаас олжээ. Энэхүү олдворын талаархи оновчтой дүгнэлт аль нь вэ?
A. Сяньби нар анх дөрөөг зохион бүтээжээ.
B. Сяньби нар анх төмөрлөг боловсруулж сурчээ.
C. Сяньби нарын аж ахуй технологийн ололт нь төмөр дөрөө байлаа.
D. Сяньби нар Хүннүгээс төмөр дөрөө хийх технологийг өвлөн авчээ.
Монгол нутаг дахь эртний улсуудын эрхлэх голлох аж ахуйн нэг нь ан гөрөө болон ав хомрого байжээ. Ан гөрөө, болон ав хомрого хоёрын гол ялгаа юу вэ?
A. Ан гөрөөг хээр талын бүсэд голчлон хийх бөгөөд ав хомрогыг ой тайгийн бүсэд хийдэг.
B. Ан гөрөөг хавар болон зуны цагаар хийдэг бөгөөд ав хомрогыг намар хийдэг байсан.
C. Ан гөрөөг ганцаар эсвэл цөөнөөр хийх бөгөөд ав хомрогыг зохион байгуулалттай олноор хийдэг.
D. Ан гөрөө гэдэг нь жижиг амьтадыг агнахыг хэлдэг бөгөөд, ав хомрого нь чоно болон том амьтадыг агнахыг нэрлэдэг.
Монгол нутагт аль улсын үеэс хуягласан хүнд морин цэрэг хэрэглэх болсон бэ?
A. Хүннү
B. Жужан
C. Түрэг
D. Кидан
Түрэгийн Мэргэн сайд Тоньюкукын гэрэлт хөшөөнд ямар үйл явдлын тухай өгүүлсэн байдаг вэ?
A. Жужаны эсрэг бослого гаргаж, хэрхэн амжилтанд хүрсэн тухай
B. Билгэ хаан, Культеген жанжин нар улсаа хэрхэн хүчирхэгжүүлсэн тухай
C. Тоба хаан улсдаа бурхны шашин хэрхэн өргөн дэлгэрүүлсэн тухай
D. Тан улсын эрхшээлийн эсрэг Түрэгүүд хэрхэн тэмцсэн тухай
Жужан улс нь 555 онд мөхжээ. Жужан улс мөхөхөд хүргэсэн шалтгаанд аль нь орохгүй вэ?
A. Баруун болон Зүүн Вэй улсын хагалан бутаргах бодлого
B. Жужаны харъяат Уйгур, Теле аймгуудын бослого
C. Жужаны харц ядуус бослого тэмцэл гаргасан.
D. Жужаны харъяат Алтайн Түрэгүүд бослого гаргасан
Монголын эртний улсуудын ноёлох овгуудыг харгалзах улстай нь тохируулна уу.
1. Хүннү А. Яклакар
2. Сяньби В. Елюй
3. Түрэг С. Сюйлянти
4. Уйгур D. Ашина
5. Кидан
A. 1d, 2a, 3c, 4b
B. 1с, 3d, 4а, 5b
C. 1a, 2b, 3d, 5c
D. 1b, 2d, 4a, 5c
Түрэгийн эсрэг бослогыг толгойлсон Уйгурын хаан хэн бэ?
A. Моюнчур
B. Идигань
C. Пэйло
D. Дуньмохэ
Жужан улсын гол өрсөлдөгч нь ямар улс байсан бэ?
A. Зүүн Хань улс
B. Муюн улс
C. Тугухунь улс
D. Тоба Вэй улс
“Умардын 5 бүдүүлгийн 16 улсын үе” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн үе аль нь вэ?
A. Хүннү, Сяньби угсааны аймгууд цагаан хэрмийн ар, өврөөр өөрийн улсаа байгуулж байсан үе
B. 235-304 оны хооронд буюу Сяньби улсын задралын үе
C. Манж, Түнгүс угсааны аймгууд умард хятадад төр улсаа байгуулж байсан үе
D. 555-842 оны хооронд буюу Түрэг угсаатан Монголд ноёрхлоо тогтоож байсан үе