Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19544
Багц даалгавар

Нэг өндгөн эсийн ихрүүд болох Болд болон Бат хоёр сургуулиа төгсөөд  нэг нь уурхайд ажиллахаар харин нөгөөх нь хот газарт  албан байгууллагад ажиллах болжээ. Эрхэлж байгаа  ажлын онцлогоос шалтгаалан ихрүүдэд 15 жилийн дараа тодорхой өөрчлөлтүүд гарсан байна.                                                                       

  1. Ихрүүдэд яг адилхан байх зүйл нь юу байх вэ?    
  • Эсдэх удамшлын мэдээлэл , ДНХ-ийн мэдээлэл ,Хромосомын мэдээлэл

Оноо: 2 №: 19542
Багц даалгавар

4. Г.Мендель туршилтандаа вандуйн ургамлыг сонгож авсан биологийн хоёр ач холбогдлыг  тодорхойлж бичнэ үү.

  • 1-р ач холбогдол: ургамал өөртөө тоос хүртээх нь удам цэвэр байх боломж олгоно.

    2-р ач холбогдол: ургамал нь амьтантай харьцуулахад хурдан үрждэг учраас үр дүнг хурдан ажиглах боломжтой

Оноо: 2 №: 19540
Багц даалгавар

2. Удамшил гэдэг нэр томъёог тэр юу гэж тодорхойлсон бэ?

  • Эцэг эх биеэс үр удамд шинж тэмдэг дамжих үзэгдэл

Оноо: 1 №: 19539
Алхамтай даалгавар

Г.Мендель хэмээх судлаач удамшлыг  судлах арга зүйг анхлан боловсруулж шинж тэмдэг удамших зүй тогтолыг нээсэн. Судалгааг өөртөө тоос хүртээдэг вандуйн ургамал дээр явуулж удамшлын тухай онолыг  гаргасан.

 

Нэгэн удаагийн туршилтандаа вандуйн шар болон ногоон үрийн өнгөөр ялгаатай хоёр ургамлыг эрлийзжүүлэхэд гарсан бүх үрнүүдийн өнгө нь шар гарсан байна. Гарсан эрлийз шар өнгийн үр бүхий ургамлуудыг хооронд нь эвцэлдүүлэхэд гарсан төл ургамлын үрийн өнгийг тоолж үзэхэд ногоон өнгөтэй үр 2001, харин шар өнгөтэй нь 6022 ширхэг байсан.

 

  1.  Дээрх туршилтаар  гарсан үр дүнд үндэслэж:1-р удмын үрд илэрсэн  шар үртэй ургамал 2-р удмын шар үртэй ургамлаас генетикийн хувьд юугаараа ялгаатай байна вэ?
  • генээр ялгаатай

  • генийн аллелиар ялгаатай

  •  гомозигот гетерозиготоор ялгаатай

  • эрлийз болон цэвэр бие гэдгээр  ялгаатай

Оноо: 2 №: 19541
Алхамтын даалгавар

3. Фенотип гэдэг ойлголтыг   Менделийн дээрх туршилтын үр дүнтэй холбон тайлбарлана уу.

  • Фенотип бол үрийн шар болон ногоон өнгөний генүүдийн хоршилын үр дүнд илэрсэн шинж тэмдэг

Оноо: 2 №: 19543
Алхамтын даалгавар

5. Удамшлын эсрэг шинж нь хувьсал. Түүнийг дотор нь хоёр  ангилдаг, ангилал тус бүрийн нөгөөгөөс ялгагдах онцлогийг тодорхойлж , тохирох жишээг хүснэгтэнд нөхөж бичнэ үү.

Ангилал

........................................... хувьсал

........................................... хувьсал

Онцлог ялгаа

 

 

 

 

Оноо: 2 №: 19546
Алхамтын даалгавар

4. Эдгээр  өөрчлөлтүүд үр удамд нь цаашид  удамших боломжтой  эсвэл үгүйг генетикийн шинжлэх ухааны үүднээс  учир  шалтгааныг  тайлбарлана уу.

  • Гарсан өөрчлөлт нь удамшихгүй учир нь ихрүүдийн удамшлын эх материал болох ген, хромосом, эсийн төвшинд мутаци- удамшдаг хувьсал гаргахаар нөлөөлсөн хүчин зүйл байхгүй болно

Оноо: 3 №: 19547
Алхамтын даалгавар

4. Генетикийн шинжлэх ухаан хурдацтай хөгжин өнөө үед “хуруу шилний хүүхэд” хэмээх ойлголт бий болсон. Ийм аргаар үр тогтох хүүхэд  байгалийн жамаар эхийн умайд  үр тогтох хүүхдээс удамшлын хувьд  ямар  давуу  болон сул талтай байж болохыг харьцуулан дүгнэж бичнэ үү.

Давуу тал

Сул тал

 

 

 

 

 

 

 

 

 

                                           

 

  •  

    Давуу тал

    Сул тал

     

    Үр хөврөл болж хөгжих найдвартай нөхцөл байдлаар хангагдсан.

    Удамшлын хувьд сайн судлагдсан. Удамшлын өвчингүй эрүүл хүүхэд төрөх магадлалтай

     

    Сонгогдсон,  судлагдсан шинж тэмдэгтэй удамшлыг агуулсан хөврөл амьд үлдэх магадлал нь илүү өндөр  буюу  тухайн үйл явцыг удирдаж байгаа хүнээс ирээдүйн бодгалийн удамшил нь хамаарна.                             

     

     

Оноо: 1 №: 19534
Багц даалгавар
  1. Озоны давхаргыг  задладаг  хийг нэрлэнэ үү.
  • СОМетан Фреон

Оноо: 2 №: 19535
Багцын даалгавар

2. Энэ хий нь хүмүүсийн ямар үйл ажиллагаатай холбоотойгоор хэрхэн бий болж байгаа жишээг гарган тайлбарлана уу.

  •  СО2- шатаах төрлийн бүх үйл ажиллагаа, машин, үйлдвэр зэргийн шаталтаас хамгийн ихээр үүсдэг Метан – өвсөн тэжээлтэн хивэгч амьтдын ялгадсаар , мөн цагаан будааны талбайгаас ялгардаг.

  • Фреон- агаар дуслыг ашиглагч ахуйн бодис, хөлдөөх төхөөрөмжөөс алдагддаг.

Оноо: 2 №: 19536
Багцын даалгавар

3. Хүснэгтэнд төрөл бүрийн энергийн эх үүсвэрүүдийг жагсаасан байна. Хүснэгтийн тохирох мөрөнд эх үүсвэрүүдийг ангилан ( +)тэмдэгийг нөхөж бичнэ үү

  • Нөхөн сэргээгдэх: усан станц, нар, далайн түрлэг

    Үл сэргээгдэх. Газрын тос, хий, мод

Оноо: 3 №: 19537
Багцын даалгавар

4. Дээрх хүснэгтэнд байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдээс экосистемд хамгийн хор хөнөөл үзүүлж байгаа нэгийг  сонгон тайлбарлаж бичнэ үү

  • Газрын тос – олдворлохдоо байгаа экосистемыг бохирдуулдаг, хэрэглээ нь атмосферийг бохирдуулдаг. Усан станц- усны экосистемыг өөрчлөх, устгах. Мод ашиглах – ойн экосистемыг байхгүй болгож, хөрсний эвдрэл, ус ширгэх – усан экосостемыг устгах дам нөлөөг үзүүлдэг

Оноо: 2 №: 19538
Багцын даалгавар

5. Дэлхийн дулаарлын гол эх үүсвэр болсон хийг нэрлэж,  хэрхэн дулааралд хэрхэн нөлөөлж байгааг бүдүүвчээр дүрслэн үзүүлнэ үү

  • Дэлхийн дулааралд нөлөөлөгч хийн  эх үүсвэр нь озоны давхаргыг задлагч хийнүүд болно.Озоны давхарга нимгэрснээр нарнаас ирэх хэт ягаан хэт улаан туяаны нөлөөгөөр агаарын температур нэмэгдэж, усны ууршилт нэмэгдэж, гадаргын хэт халалтаас цөлжилт үүсэх болно.

Оноо: 1 №: 19529
Алхамтай даалгавар

Зурагт нэгэн экосистемын тэжээлийн хэлхээг үзүүлжээ.

1. Тэжээлийн хэлхээг эхлүүлэгч амьд биеийг юу гэж нэрлэдэг вэ

  • Бүтээгчид,  далайн замаг 

Оноо: 2 №: 19530
Алхамтын даалгавар

2. Тэжээлийн хэлхээн дэх сумнууд нь юуг илэрхийлж байгаа вэ?

  • Сумаар  тухайн амьд биед энерги , болон бодис шилжин очиж байгааг илэрхийлнэ.

Оноо: 2 №: 19531
Алхамтын даалгавар

3. Далайн хав усан орчинд амьдрах, загасаар хооллоход хэрхэн дасан зохицсон болохыг 2-оос доошгүй баримтаар тайлбарлана уу.

  • Далайн хавны бие шумбахад зоилдсон зээрэнцэг бүтэцтэй, гөлгөр гадаргуу бүхий гулсамхай үсэн бүрхүүлтэй

    Загас барихад зохилдон үсний өнгө орчинтойгоо зохилдсон, хурц савар шүдтэй гэх мэт

Оноо: 3 №: 19532
Алхамтын даалгавар

4. Эрдэмтэд ой модыг их хэмжээгээр огтолж байгаа нь дэлхийн дулааралтыг нэмэгдүүлж байна гэжээ. Үүний учрыг тайлбарлана уу.

  • Ой мод нь их хэмжээний озоныг үүсгэгч О2-ийг ялгаруулдаг учраас ой багасах тусам фотосинтез буурна. Мөн озоныг задлагч СО2 хийг фотосинтезд түүхий эд болгон хэрэглэдэг учраас 

Оноо: 2 №: 19533
Алхамтын даалгавар

5. Хүмүүс загасаар хооллох дуртай байдаг. Хэрвээ манай дэлхий дээрх загас агнуурын хэмжээ хэт ихэсвэл далайн хавны популяцид ямар нөлөө үзүүлж болохыг тайлбарлана уу.

  • Далайн хавны хүнс тэжээл орлуулах боломжгүй учраас хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан популяци дотрох тэмцэл нэмэгдэж улмаар тоо толгой цөөрч сөнөхөд хүрч болно.

Оноо: 1 №: 19524
Алхамтай даалгавар

1. Дээрх графикаас энэ 2 хүчин зүйлсийн хооронд ямар хэлбэрийн харилцан хамаарал ажиглагдаж байгааг нэрлэж бичнэ үү. 

  • Урвуу хамаарал ажиглагдаж байна

Оноо: 2 №: 19525
Алхамтын даалгавар

2. Ямар  зүй тогтол ажиглагдаж байгааг харьцуулан дэлгэрэнгүй тайлбарлаж бичээрэй

  • Хагийн төрөл зүйл нь хэдийчинээ станцтай ойр байх тусам цөөн тоотой , харин холдох тусам төрөл зүйлийн тоо нэмэгдэж байна.

Оноо: 2 №: 19526
Алхамтын даалгавар

3. Цахилгаан станцаас  агаарыг  бохирдуулдаг ямар бодисууд  хэрхэн ялгарч гардаг вэ?  

  •  Цахилгаан станц нь түүхий нүүрсийг шатаах явцад эргэн тойрны агаартаа их хэмжээний хүхрийн оксид, нүүрстөрөгчийн дутуу исэлийг ялгаруулж бохирдуулдаг.

Оноо: 2 №: 19527
Алхамтын даалгавар

4. Агаар бохирдсоноор Хүрээлэн буй орчин дахь бусад амьд биест   гарч болох  таагүй нөлөөнүүдийг тайлбарлана уу 

  • Агаар бохирдсоноор хамгийн түрүүнд ургамлан нөмрөг, ойд ургах ургамлын ургалт удааширч болно. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь фотосинтезийн эрчимд нөлөөлж ургалтыг зогсооно Ингэснээр О2үүсэх үйл явц саатна. Ингэснээр өвсөн тэжээлтэн бусад хэрэглэгчдийн тэжээлийн хэлхээнд тоо толгойг бууруулах хүчин зүйл болно.

Оноо: 2 №: 19528
Алхамтын даалгавар

5. Яагаад устаж мөхөж байгаа зүйлүүдийг судладаг учир шалтгааныг тайлбарлана уу.

  •  Устаж мөхөж байгаа амьтдын мөхсөн шалтгаан нь дэлхий дээрх уур амьсгалын өөрчлөлтийн тухайн нөхцөл төлвийг тухайн зүйл устах болсон шалтгаан үр дагаврыг тодруулахад хамгийн их ач холбогдолтой байдаг.

Оноо: 1 №: 19519
Алхамтай даалгавар

Бүдүүвчээр нэгэн экосистем дэх  амьд биесийг дүрсэлжээ.

1. Экосистемдэх амьд биесийн хоорондах сумаар юуг дүрслэн үзүүлсэн байна вэ?

  • Энергийн шилжилтийг дүрсэлсэн

Оноо: 2 №: 19520
Алхамтын даалгавар

2. Эдгээр амьд биесээс аль нь  экосистемд  хамгийн их тоотой оршин амьдрах боломжтой байна гэдгийг  тайлбарлаж бичнэ үү.  

  •  Х бие , учир нь маш олон төрлийн биеэс энерги авч байгаа учраас амьд үлдэх боломж хамгийн өндөр байна

Оноо: 2 №: 19521
Алхамтын даалгавар

3. Аль амьд бие нь хамгийн бага тоотой орших  боломжтой байна вэ? Учрыг нь тайлбарлаж бичнэ үү.  

  • Махчин шувуу , учир нь тэр тэжээлийн хэлхээний хамгийн дээр  байгаа учраас тоо толгойн суваргын дүрмээр хамгийн дээр нь байрлах гишүүн хамгийн бага тоотой байдаг. нэг хэрэглэгчээс нөгөөд шилжих ашигтай энергийн хэмжээ 10% л байдаг. Тэжээлийн хэлхээний төгсгөлд байгаа биед хүртэх энергийн хэмжээ буурдагтай холбоотой

Оноо: 2 №: 19522
Алхамтын даалгавар

4. Х бие нь  экосистемийн  бусад амьд биесэд ямар ач холбогдолтой бие болохыг  тайлбарлана уу.

  • Х бие нь задлагчид учраас экосистемд үхсэн ургамал амьтаны үлдэгдлээр хооллож цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ургамалд шаардлагатай шим бус бодисыг бий болгоно.

Оноо: 3 №: 19523
Алхамтын даалгавар

5. Дээрх экосистемд хүний буруутай үүл ажиллагаанаас болж түймэр гарвал ямар хор хөнөөл бий болж дээрх амьд биесэд ямар нөлөө үзүүлэх вэ?

  • Гал түймрийн нөлөөнөөс болж ургамал тодорхой хугацаанд ургахаа больж, энэ хугацаанд өвсөн тэжээлтэн хэрэглэгчид ургамалтай газар луу дайжин улмаар анхдагч хэрэглэгчээс эхлээд дээд хэрэглэгчийн тоо толгой буурна..Улмаар мөхөлд хүрч болно.

Оноо: 1 №: 19515
Алхамтай даалгавар

Зурагт хүн гараа  халуун зүйлд хүргэхэд  мэдрэлийн эрхтэн тогтолцоонд болж байгаа үйл явцыг дүрслэн харуулсан байна.

  1. Энэ жишээнд  хариу үйлдэл үзүүлэх мэдээллийг  дамжуулж байгаа бүтцийг ямар үсгээр тэмдэглэсэн байна  вэ?
  • F үсгээр тэмдэглэсэн  

Оноо: 2 №: 19516
Алхамтын даалгавар

2. Рефлексийн нуманд оролцдог эдгээр бүтцүүдийг доорх зайнд  зөв дараалалд оруулан бичнэ үү.

Мэдрэлийн төв, рецептор, афферент, эфферент, ажиллах эрхтэн

  • 1 рецептор, 2 афферент, 3 мэдрэлийн төв, 4эфферент, 5 ажиллах эрхтэн

Оноо: 2 №: 19517
Алхамтын даалгавар

3. Өгөгдсөн жишээ болох зургаас дээрх бүдүүвчийн дагууд тохирох бүтцийн хэсгүүдийг  тэмдэглэсэн үсгийг зайнд нөхөж  бичнэ үү.

  • 1 рецептор-D, 2 афферент-C , 3 мэдрэлийн төв-A€, 4эфферент-F, 5 ажиллах эрхтэн-B

Оноо: 3 №: 19518
Алхамтын даалгавар

5. Хүний шингэний зохицуулгатай харьцуулахад  мэдрэлийн зохицуулга илүү хурдан явагддагийн учрыг 3 шалтгаанаар  тайлбарлана уу?

  •  1)Шингэний зохицуулга нь цусны урсгалын хурдаар хязгаарлагдаж зохицуулагддаг

    2) Шингэний зохицуулга нь мэдэрэлийн зохицуулгын харъяанд үйл ажиллагаа нь явагддаг.

    3) мэдэрлийн зохицуулга шууд импултс хэлбэрээр явагддаг байхад шингэнийх тусайлсан булчирхайнд боловсорсон гормон----- цусруу шилжих замаар олон дамжлага дамжин явагддаг.

Оноо: 2 №: 19559
Алхамтын даалгавар

5. Болзолт бус рефлекс дээр суурилж болзолт рефлекс үүсдэг гэдгийг тус  хоёр рефлекс бүр дээр жишээ гарган  тайлбарлана уу.

  • Болзолт бус рефлексийн жишээ- хүн өлсөх мэдрэмжийн тусламжтайгаар хоолоо идэж байгаа нь

    Болзолт рефлексийн жишээ- хүн тодорхой цагийн давтамжтайгаар тогтмол хооллосноор бие махбод тухайн цагуудад өлсөх мэдрэмжээр хоолоо идэж сурах

Оноо: 1 №: 19510
Алхамтай даалгавар

Зурагт хүн гараа  халуун зүйлд хүргэх үед  мэдрэлийн эрхтэн тогтолцоонд болж байгаа үйл явцыг дүрслэн харуулсан байна.

  1. Энэ тохиолдолд хүн ямар төрлийн рефлексээр хариу үйлдэл үзүүлж байна вэ?
  • Болзолт бус , Хамгаалах

Оноо: 2 №: 19511
Алхамтын даалгавар

2. Энэ төрлийн рефлексийн онцлог шинж чанараас хоёрыг нэрлэнэүү.

  •  Төрөлхийн болон хамгаалах

Оноо: 2 №: 19512
Алхамтын даалгавар

3. Зурагт тэмдэглэсэн  А нейроныг нэрлэж гүйцэтгэх үүргийг тайлбарлана уу.

  •  А нейрон: завсрын нейрон

    Үүрэг: мэдэрхүйн болон хариу үйлдлийн нейроныг холбох үүрэгтэй

Оноо: 2 №: 19513
Алхамтын даалгавар

4. Энэ рефлексийн хувьд төв мэдрэлийн эрхтэний үүргийг ямар эрхтэн гүйцэтгэж байгааг зургаас олж нэр дугаарыг бичнэ үү.

  • Төв мэдрэлийн эрхтэн: нугас

    Гүйцэтгч бүтэц: Е болно

Оноо: 2 №: 19514
Алхамтын даалгавар

5. Зарим өвчтөнд нугасны үйл ажиллагаа гэмтсэнээр биеийн ерөнхий үйл ажиллагаанд доголдол гарч ялангуяа биеийн тодорхой хэсгүүд хөдөлгөөн хийх чадвараа алддагийн учрыг тайлбарлана уу.

  •  Нугас нь МЭТ нд 2 үндсэн үүргийг гүйцэтгэнэ: үүнд – өөрөө төв МЭ болж мөчдийн гол хөдөлгөөнүүдийг удирдан зохицуулах төв болдог. Иис учраас ямар нэг шалтгаанаар нугас гэмтсэнээр биеийн мөчдийн хөдөлгөөн өөрчлөгдөх, хөдлөх чадвараа алдаж болно.

Оноо: 1 №: 19505
Алхамтай даалгавар

Зурагт хүний мэдрэлийн эрхтэн тогтолцоог дүрслэн үзүүлжээ.

  1. Үсгээр дугаарласан бүтцүүдээс   төв мэдрэлийн эрхтнээс нэгийг илэрхийлж байгааг i)  үсгийн  дугаар, нэрийг   тодорхойлж бичнэ үү.

  • A- Хүний тархи. D – хүний нугас

Оноо: 2 №: 19506
Алхамтын даалгавар

2. Үсгээр дугаарласан бүтцүүдээс   төв мэдрэлийн эрхтнээс нэгийг илэрхийлж байгааг үсгийн  дугаар, үүргийг  тодорхойлж бичнэ үү.

  • тархи нугас тус бүр нь задлал ялгалын төв болж хариу үйлдлийг боловсруулдаг.

Оноо: 2 №: 19507
Алхамтын даалгавар

2. Төв мэдрэлийн эрхтэнээс мэдрэлийн импульс дамжин  бие махбодид  хариу үйлдэл үзүүлдэг. 

i) Мэдрэлийн импульсыг тархи нугас руу  дамжуулагч  нейроныг юу гэж нэрлэдэг вэ?

ii) Хариу үйлдлэлийг гүйцэтгэгч  эрхтэнүүдийг ерөнхийд нь юу гэж нэрлэдэг вэ?

  •   i. хөдөлгөөний ба мэдрэхүйн нейрон гэнэ.ii. хариу үйлдлийг гүйцэтгэгч эрхтэнийг эффектор гэж нэрлэнэ

  • B.

Оноо: 3 №: 19508
Алхамтын даалгавар

3. Хүний мэдрэлийн тогтолцооны хамгийн бага нэгж болох мэдрэлийн эсийн бүтцийг  доорх зайнд дүрслэн зурж , эсийн ямар  бүтэц нь мэдрэлийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдгийг тайлбарлаж бичээрэй.

  • Мэдэрлийн эсэд заавал байх бөөм, мембран, сэртэнт бүтцийг зурагт дүрсэлсэн байх ёстой.Гол үүрэг гүйцэтгэгч нь сэртэн

  • Сэртэнг аксон эсвэл дендритын аль нэгээр нь нэрлэж болно.

Оноо: 2 №: 19509
Алхамтын даалгавар

Хүн гараараа халуун зүйлд хүрмэгц маш хурданаар гараа татаж авдаг. Энэ жишээн дэх   бие махбодын  зохицуулах үйл ажиллагаанд оролцогч эрхтэнүүдийг доорх хүснэгтийн харгалзах нүдэнд зөв оноон тодорхойлж  бичнэ үү

Мэдээллийг хүлээн авагч

 

 

Мэдрэлийн импульсыг төв мэдрэлийн эрхтэнд дамжуулагч

 

Мэдрэлийн импульсыг төв мэдрэлийн эрхтэнээс  дамжуулагч

 

Хариу үйлдэлийг гүйцэтгэгч эрхтэн

 

 

Оноо: 1 №: 19501
Алхамтай даалгавар

Бүдүүвч зурагт хүний нүдний дотоод бүтцийг дүрсэлжээ.

  1. А үсгээр тэмдэглэгдсэн хэсгийг нэрлэнэ үү.
  • А бүтцийг торлог бүрхэвч гэнэ

  • Мэдэрхүйн нейрон гэж болно

  • Хүлээн авуур гэж болно

  • Рецептор гэж болно

Оноо: 2 №: 19502
Алхамтын даалгавар

2. Сурагч “ В бүтцээр мэдээлэл цааш дамждаг” гэж бичжээ. Энэхүү “ мэдээлэл” гэдэг үгийг тохирох зөв нэр томъёогоор бичнэ үү

 

  •  iМэдрэлийн импульс гэж нэрлэдэг

Оноо: 2 №: 19503
Алхамтын даалгавар

3. Хүн ойрын зайнд  ном уншиж байгаад холын зайнд байгаа зүйлийг харах үед гарч болох өөрчлөлтүүдийг доорх хүснэгтээр үзүүлсэн байна. Ойрын зайнаас холын зайнд нүдний фокусыг шилжүүлэх үед гарах өөрчлөлтийн дарааллыг 1-4 гэсэн тоогоор хүснэгтэнд  дугаарлана уу.  

 

болор зузаарсан

 

сормослог  булчингууд  сулрана.

 

болор нарийсаж нимгэрнэ.

 

татагч булчин сунана.

 

  • болор зузаарсан

    1

    сормослог  булчингууд  сулрана.

    2

    болор нарийсаж нимгэрнэ

    4

    болорыг татагч булчин сунана

    3

Оноо: 3 №: 19504
Алхамтын даалгавар

4. Нүдний  болор бол маш тунгалаг бүтэцтэй биет байдаг. Болорыг гэмтээх мөн болор цайх өвчний үед өвчтөнд харааны ямар сөрөг нөлөөлөл  үүсэж болохыг гүйцэтгэх үүрэгтэй нь холбон тайлбарлаж бичнэ үү. 

 

  • Болорын гүйцэтгэх үүрэг нь гэрлийн цацрагийг хугалж торлог бүрхэвчийн шар толбонд буулгах үүрэгтэй учраас энэ бүтэц гэмтвэл энэ үүргээ биелүүлж чадахгүй эсвэл хүндрэл гарч харах үйл явц зогсоно.

Оноо: 2 №: 19560
Алхамтын даалгавар

3.  Энэ “ мэдээлэл”-ийг дамжуулдаг эрхтэнүүдээс нэгийг нэрлэж бичнэ үү.

  • Дамжуулдаг эрхтэн нь афферент болон эфферент мэдрэлийн судлууд

Оноо: 1 №: 19496
Алхамтай даалгавар

Бүдүүвч зурагт хүний нүдний дотоод бүтцийг дүрсэлжээ.

Тоогоор дугаарласан бүтцийн хэсгүүдийн аль нь харааны мэдрэхүйн рецептор эсүүдийг агуулах вэ?

  • A бүтэц болно. Торлог бүрхэвч

Оноо: 2 №: 19497
Алхамтын даалгавар

2. Хүний харааны мэдэрхүйн төв нь хаана байрлаж ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Харааны мэдрэхүйн төв нь их тархинд байдаг

  • Их тархины дагзны хэсэгт байдаг

  • Үүрэг нь хүлээн авуураас ирсэн мэдээлэлд тохирох хариуг боловсруулдаг.

Оноо: 2 №: 19498
Алхамтын даалгавар

3. Хүн нүдээ аних үед  бүдүүвч зурагт   дүрслэгдсэн  бүтцийн хэсгүүдээс аль нь хариу үйлдэл хийхэд оролцохыг  дугаар  нэрийн хамт бичнэ үү.

  • Хүн нүдээ аних үед хариу үйлдэл хийх мэдээллийг мэдрэлийн судал болох В дамжуулах үүрэг гүйцэтгэж оролцоно. F цацраг  булчин агшиж ингэснээр D бүрхэвчний голдах хүүхэн хараа жижигрэнэ

Оноо: 2 №: 19499
Алхамтын даалгавар

4. Бүүдгэр гэрэлтэй өрөөнөөс хурц гэрэлтэй өрөөнд орох үед хүн нүдээ анидаг. Энэ үед явагдах үйл явцыг илэрхийлсэн рефлексийн нумыг өгөгдсөн зайнд дүрслэн үзүүлнэ үү.

  •  Рецептор нүдний торлог бүрхэвч --- афферент судал--- харааны мэдрэлийн төв---- эфферент судал---- хариу үйлдлийн эрхтэн хүүхэн хараанд байх цацраг булчин агшина

Оноо: 3 №: 19500
Алхамтын даалгавар

5. Хүний болзолт бус рефлекс нь болзолт рефлексээс ямар  ялгаатай болохыг харьцуулан дүгнэж бичнэ үү.

  • Болзолт бус рефлекс нь насан  туршид хадгалагддаг, төрөлхийн шинжтэй удамшдаг.

    Болзолт нь түр зуурын бөгөөд болзолт бус дээр суурилан үүсдэг. Олдмол шинжтэй

Оноо: 1 №: 19491
Алхамтай даалгавар

Бүдүүвч зураг 1.1-д хүний хоол боловсруулахад чухал үүрэгтэй хөхлөгийн бүтцийг дүрсэлсэн байна.

Дээрх үсгээр тэмдэглэсэн бүтцийн  аль хэсэгт нь  амин хүчлийг  шимж авдаг  вэ? 

  • Ү буюу хялгасан судсанд шимэгдэнэ

Оноо: 2 №: 19492
Алхамтын даалгавар

2. Хөхлөгийн дээрх  бүтэц нь  амин хүчлийг шингээж авахаас гадна өөр ямар үүргийг бие махбодид гүйцэтгэдэг вэ?

  • Глюкозыг хялгасан судсанд шимэгдүүлнэ. Мөн шимэгдүүлэх гадаргууг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг.

Оноо: 2 №: 19493
Алхамтын даалгавар

3. Хоол тэжээлийн бодист агуулагдах нүүрс ус  задарсанаар  үүсэх илүүдэл  глюкоз хүний биеийн хаана,  ямар хэлбэрээр хадгалагдах  вэ?

  • Хаана: элгэнд

    ямар:  глюкагон хэлбэрээр хадгалагдана.

Оноо: 2 №: 19494
Алхамтын даалгавар

4. Хүний идсэн хоол тэжээл дэх уурагт бодисууд нь  ходоод болон нарийн гэдсэнд задардаг. Хүний ходоод болон нарийн гэдсэнд  уурагт бодисыг задладаг энзимүүдийн нэр болон бүтээгдэхүүн бодисуудын ялгааг харьцуулаж  бичнэ үү

  • ходоодны шүүсэндэх пепсин энзим уургийг пептон болтол задалдаг. Харин нарийн гэдэснээс пептидаза, трипсин энзим ялгарч амин хүчил болтол нь задалдаг.

Оноо: 3 №: 19495
Алхамтын даалгавар

5. Уургийг задлагч энзимийн идэвхид  температур ямар нөлөө үзүүлдэгийг  тайлбарлана уу.

  • Бага температур нь энзимийг идэвхгүй болгож, химийн урвал явагдах хурд буурна. Хэрвээ температур нэмэгдвэл энзимийн идэвхжил нэмэгдэж, илүү кинетик энергитэй болж илүү их энзим- субстрат холбогдоно. Энэ хирээр бүтээгдэхүүн ихээр үүснэ. Хэрвээ хэт өндөр температур үйлчилвэл энзимийн идэвх буурч, ажиллахгүй болж  улмаар уураг денатурацид орох болно.

Оноо: 1 №: 19486
Алхамтай даалгавар

Бүдүүвч зураг 1.2-д хүний хоол боловсруулах замыг дүрсэлсэн байна.

  1. Дээрх үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийн аль хэсэгт хөхлөг хэмээх бүтэц байдаг вэ? 
  • K буюу нарийн гэдэс

  •  Нарийн гэдэс

  •  Арван хоёр нугалаа гэдэс

Оноо: 2 №: 19487
Алхамтын даалгавар

2. Шим тэжээлийн бодис шингэн хэлбэртэйгээр биед илүү ихээр шимэгддэгийн учрыг тайлбарлана уу.

  • Шингэн төлөвт байгаа бодисууд нь гэдэсний ханан дахь хялгасан судасны ханаар нэвчих осмос, диффузи явагдах хамгийн тохиромжтой орчин байдаг.

  • Бодисын солилцоо хурдан явагдах нөхцөл болдог.

  • Шимэгдэх гадаргуунд шингэн төлөвт  хамгийн хурдан тархаж цусанд бодис шилжих боломж бүрэлддэг.

Оноо: 2 №: 19488
Алхамтын даалгавар

3. Хоол тэжээлийн бодист агуулагдах нүүрс ус  задарсанаас үүсэх  илүүдэл  глюкоз хүний биеийн хаана,  ямар хэлбэрээр хадгалагдах  вэ?

  • Хаана: элгэнд ямар:  глюкагон хэлбэрээр хадгалагдана.

Оноо: 2 №: 19489
Алхамтын даалгавар

4. Хүний идсэн хоол тэжээл дэх уурагт бодисууд нь  ходоод болон нарийн гэдсэнд задардаг. Хүний ходоод болон нарийн гэдсэнд  уурагт бодис  задрахад шаадлагатай нөхцөлүүдийн ялгааг харьцуулаж  бичнэ үү.

  • Хүний ходоодонд хүчиллэг, нарийн гэдсэнд шүлтлэг нөхцөл бүрдсэн байна. ходоодонд уургийн эхний задралууд явагдах тул хүчиллэг орчин хэрэгтэй.

    Харин нарийн гэдсэнд сүүлийн задралууд явагдаж биед шимэгдэх тул шүлтлэг орчин хэрэгтэй

Оноо: 3 №: 19490
Алхамтын даалгавар

5. Уургийн задралаас үүссэн илүүдэл амин хүчил нь биед нөөцлөгддөггүй. Тэгвэл эдгээр илүүдэл амин хүчлүүд хэрхэн бие махбодоос гадагшилдагийг тайлбарлана уу.

  • Биед нөөцлөгдөхгүйгээр элгэнд очиж хоргүйжүүлэгдээд бөөрөөр шүүгдэн шээсээр гадагшилдаг.

Оноо: 1 №: 19481
Алхамтай даалгавар

Бүдүүвч зураг 1.2-д хүний хоол боловсруулах замыг дүрсэлсэн байна.


  1. Дээрх үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийн аль хэсэгт нь  шингэн  төлөвтэй  шим тэжээлийн бодисыг хамгийн ихээр шимж авдаг вэ? 

 

  • К хэсэгт

     

  • Нарийн гэдэс

  • Нарийн гэдэсний цутгалан хэсэгт

Оноо: 2 №: 19482
Алхамтын даалгавар

2. Шим тэжээлийн бодисыг шимж авахад энэ эрхтэн хэрхэн зохилдсон бэ?

  • Нарийн гэдэс  урт нарийн , дотор гадаргуу нь хөхлөг хэмээх шимэгдүүлэх гадаргуугаар баялаг болсон учраас задралд орсон бодисуудыг цусанд хурдан хүргэхэд зохилдсон.

Оноо: 2 №: 19483
Алхамтын даалгавар

3. Шимэгдэх гэдэг үйл ажиллагааг тайлбарлана уу.

Шимэгдэлт  гэдэг нь:

  • Шимэгдэлт болдог газар: нарийн гэдэс

    Шимэгдэлт  гэдэг нь:  химийн задралын бүтээгдэхүүн бодисууд хялгасан судсан дах цусанд шилжих үйл явц.

Оноо: 2 №: 19484
Алхамтын даалгавар

5. Дээрх шим тэжээлийн бодисын шимэгдэх үйл ажиллагаанд хүний элэгний үүдэн венийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж  бичнэ үү. 

  • Хүний элэгний вен нь шимэгдсэн бодис бүхий цусыг элгэнд зөөвөрлөн хүргэж,  цааш бие махбодын бусад хэсэгт тараах амин чухал үүргийг гүйцэтгэдэг.

Оноо: 3 №: 19485
Алхамтын даалгавар

5. Хоол тэжээлийн бодис боловсрох гэдэг  үйл явцыг тайлбарлаж, энэ үйл явцад ходоод ямар үүрэг гүйцэтгэдэгийг тайлбарлана уу.  

i) Хоол боловсрох   гэдэг нь:

ii) Ходоодны үүрэг:

 

  • Хоол боловсрох гэдэг ньтэжээлийн бодисууд  механик болон химийн боловсруулалт гэсэн 2 үе шатыг дамжин мономер болтлоо задрах үйл явц

    Ходоод нь: механик болон химинй боловсруулалт хийдэг. Уурагт бодисыг пептон болтол нь задлах орчин болж өгдөг.

Оноо: 1 №: 19480

  • A. Нягтшилтыг илэрхийлэх нэгжийг мэдэхгүй байна

  • B. Нийт тоо толгой шржил ба хорогдолоос хамаардагийг мэдэхгүй

  • C. Нягтшилт гэдэг ойлголтыг мэдэхгүй байна

  • D. Тохирох зөв хариу

Оноо: 1 №: 19479

Ашиг олох сонирхолын улмаас хүмүүс тропикын чийглэг ойг устгаж тарианлангийн талбай ихээр бий болгож байна. Модыг огтолсоноос   болж  гарах үр дүнгүүдийн аль  нь  хөрсний элэгдэлтэнд   хамгийн гол  нөлөө үзүүлэх вэ?

A фотосинтез багасах 

B бороо орох багасах 

C модны үндэсүүд үхэх

D хөрсөн дэх давсны хэмжээ буурах

  • A. хөрсний элэгдэлд фотосинтез холбогдолгүй

  • B. бороо бага орох нь хөрсний элэгдлийг ихэсгэхгүй

  • C. Модны үндэс нь үхсэнээр эргэн тойрондоо  барьж байсан хөрснүүд суларч ,улмаар хөрсний элэгдэл явагдана.

  • D. хөрсөн дэх давс элэгдэлтэнд нөлөө үзүүлэхгүй

Оноо: 1 №: 19478

Графикаар 250 жилийн хугацаан дах дөрвөн төрлийн шавжийн  популяцийн тоо толгойн өөрчлөлтийг харуулжээ. Аль зүйл нь мөхөхөд ойрхон байна вэ?

 

  • A. А популяцийн тоо хэмжээ 50 жилээс хойш тогтмол буурсан байгаа учраас энэ зүйл хамгийн түрүүнд  мөхөх магадлалтай

  • B. Популяцийн тоо хэмжээ тогтвортой байна

  • C. Популяцийн тоо хэмжээ тогтвортой өссөн байна

  • D. Популяцийн тоо хэмжээ тодорхой үечлэлтэйгээр өсөж буурсан  байна

Оноо: 1 №: 19477

Зарим төрлийн цохны популяцийн нягтшил хэдийчинээ  их байна тэр хэмжээгээр авгалдай болж чадах өндөгнийхөө тоог төдий чинээ цөөрүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Үүнийг хамгийн зөв тодорхойлсон өгүүлэмж  нь аль нь вэ? 

 

A Популяцийн нягтшил ихсэх тусам нөлөөлөх хүчин зүйлүүд  улам хүчтэй үйлчилдэг. 

B Тодорхой нөхцөлд шавжийн популяцийн нягтшил өсөхийн хирээр өсөлтийн хурд багасдаг.

C Тоо толгой ихсэнээр  шавжийн популяцийн нягтшил дээд хязгаартаа хүрдэг.

D Шавжийн популяцийн нягтшил дээд хэмжээндээ хүрээд дараа нь багасаж эхэлдэг.

  • A. ийм хамааралтай  зүй тогтол биш болно.

  • B. Зөв хариулт

  • C. Шавжийн популяцид ийм өөрчлөлт болдоггүй

  • D. Шавжийн популяцид эсрэг өөрчлөлт  болдог онцлогтой

Оноо: 1 №: 19476

Хот суурин газрын тагтааны популяцийг 2 жилийн хугацаанд судлахад эхний жил нягтшил нь 130 бодгаль / га байсан. Хоёр дах жилд 179 бодгаль / га болжээ. Нэг жилийн хугацаанд тус популяцийн төрөлт 84 бодгаль  байсан гэвэл тус популяци дах  хорогдсон  бодгаль хэд байсан бэ?

A 35                       B 27                 C 56                D 49  

  • A. Хорогдол= эхний жилийн нягтшилт- (2 дах жилийн нягтшил – эхний жилийн төрөлт) = 35 бодгалийн хорогдол байжээ.

  • B. хорогдолыг хувиар илэрхийлсэн тоо

  • C. Эхний жилийн нягтшилтаас төрөлтийг хассан тоо

  • D. эхний 2 жилийн нягтшилтийн зөрүү тоо

Оноо: 1 №: 19475

Бүдүүвчээр экосистемд явагдах нэг төрлийн бодисын эргэлтийг харуулжээ.

Х, Y  сумаар ямар үйл явцуудыг илэрхийлсэн байна вэ?

  • A. Х-үйл ажиллагааг буруу тодорхойлсон

  • B. Бүтээгчидээс хооллох замаар нүүрс ус хэрэглэгчид шилжиж, харин тэднээс амьсгалалтаар  CO2 чөлөөлөгдөн агаарт хуримтлагдана.

  • C. Y-үйл ажиллагааг буруу тодорхойлсон

  • D. Х,Y -үйл ажиллагааг буруу тодорхойлсон

Оноо: 1 №: 19474

Бүдүүвчээр экосистемд явагдах нэг төрлийн бодисын эргэлтийг харуулжээ.

Х, Y  сумаар ямар үйл явцуудыг илэрхийлсэн байна вэ?

  • A. Х-ийн үйл ажиллагааг буруу тодорхойлсон

  • B. Ургамал фотосинтезд шаардлагатай CO2ийг агаараас авч , харин задлагчидын ялзаруулах үйл ажиллагаагаар CO2 агаарт хуримтлагдана

  • C. Ү-ийн үйл ажиллагааг буруу тодорхойлсон

  • D. Х, Ү-ийн үйл ажиллагааг буруу тодорхойлсон

Оноо: 1 №: 19473

Генийн инженерчлэлийн аргаар хүний инсулиныг бактерийн эсэд шилжүүлэн инсулин үйлдвэрлэх үйл явцыг  жагсаасан байна.

Аль үе шатуудад рестриктаза энзимийг хэрэглэх вэ?

  1. Хүний нойр булчирхайн эсийг ялган авах
  2. Инсулины генийг хромосомоос салгах 
  3. Бактерийн эс дэх плазмидын ДНХ-г нээх
  4. Генийг плазмидад шилжүүлэх
  5. Инсулинийг үйлдвэрлэх

 

A 1 болон 3                      B 2 болон  3               C 1 болон 4                D 2 болон  5

  • A. 1 дэх үе шатанд таслах энзимийг ашигладаггүй

  • B. Тус үйл ажиллагаануудад таслах үүрэгтэй рестриктаза энзимийг ашиглана.

  • C. хоёуланд таслагч энзимийг ашигладаггүй

  • D. 5 дах шатанд таслагч энзимийг ашигладаггүй

Оноо: 1 №: 19472

Хөрөнгө мөөгийг  ашиглан талх барих нь биотехнологийг хүн өдөр тутамдаа ашиглаж байгааг илэрхийлэх  нэг жишээ юм. Талх барихад  ямар төрлийн амьсгалалт явагдан, ямар төрлийн  хэрэгцээт болон хаягдал бүтээгдэхүүн үүсэн бий болох вэ?

  • A. Хүнс үйлдвэрлэхэд ашиглаж байгаа үндсэн үйл явцыг мэдэхгүй

  • B. Хэрэгцээт ба бүтээгдэхүүн бодисын ялгааг мэдэхгүй

  • C. мөөг анаэроб төрлийн амьсгалалт явуулан үүссэн хийгээр гурилыг хөвсийлгэж , харин этонол нь хаягдал бүтээгдэхүүн болж жигнэлтийн явцад ууршина.

  • D. Хэрэгцээт ба бүтээгдэхүүн бодисын ялгааг мэдэхгүй

Оноо: 1 №: 19471

Тараг бүрэхэд бактери ямар үүрэгтэй оролцох вэ?

 

A  Сүүн дэх лактозийг коагуляци болгоно

B  Алкогол үүсгэнэ

C Нүүрсхүчлийн хий үүсгэнэ

D. Сүүний хүчил үүсгэнэ

  • A. Нэр томъёог мэдэхгүйгээс

  • B. Бүтээгдэхүүн бодисыг мэдэхгүйгээс

  • C. Бүтээгдэхүүн бодисыг мэдэхгүйгээс

  • D. Сүүний хүчил нянгийн амьсгалалтаар үүсэж үр дүнд нь тараг исэлдэнэ.

Оноо: 1 №: 19470

Доорх цусны бүлгүүдээс аль нь гомозигот доминант генотиптэй байна вэ?

           

A. IАIО              B. IВIВ             C. IАIВ              D. IОIО

 

  • A. IА ген гетерозигот  илрэл учраас биш

  • B. IВ гомозиогот аллель учраас зөв хариулт   

  • C.  IА болон IВ   гэсэн хоёр төрлийн генийн хоршил гетерозигот учраас биш 

  • D.IО рецессив генийн гомозигот илрэл учраас биш

Оноо: 1 №: 19469

.  Хүний цусны аль бүлэг нь кодоминантыг илэрхийлсэн байна вэ? 

 

           

A. IАIО                        B. IВIВ                                     C. IАIВ                        D. IОIО

 

  • A. IА ген нэг генийн доминант илрэл учраас биш

  • B. IВ гомозиогот аллель учраас биш   

  • C. Цусны 3-р бүлэг нь IА болон IВ   гэсэн хоёр төрлийн генийн хоршилоор шинж тэмдэг бүрэлддэг учраас үүнийг хам хоршил удамшил гэж нэрлэдэг.

  • D. IО рецессив генийн илрэл учраас биш

Оноо: 1 №: 19468

Полидактил  нь  илүү хуруутай төрөх шинж тэмдэг болно. Энэ шинж нь доминант аллелиар удамшдаг гэвэл бүдүүвчээр үзүүлсэн гэр бүлийн Х гишүүнд хэдэн хувийн магадлалтайгаар энэ шинж илрэх вэ?

  • A. Уг өвчин нь геносомд биш аутосотын доминант шинж учраас Х эрэгтэй рецессив гомозигот аллелиар эрүүл төрөх магадлалтай.

  • B. Бүрэн бус давамгайллаар тооцоолсон

  • C. бодлогын нөхцөлийг рецессив аллель гэж тооцоолсоноос

  • D. Эцэг эх биеийг хоёуланг нь доминант аллель гэж тооцоолсон байна

Оноо: 1 №: 19467

  • A. зөвхөн II,YI-р бүлгийн цустай хүүхэд төрнө.

  • B. II, III –р бүлгийн цустай гетерозигот генотиптэй эцэг эхээс ийм дөрвөн төрлийн цусны бүлэг бүхий хүүхдүүд төрөх боломжтой. 

  • C. зөвхөн II,III –р бүлгийн цустайхүүхэд төрнө.

  • D. зөвхөн III –р бүлгийн цустайхүүхэд төрнө.

Оноо: 1 №: 19466

Эукариот эсэд уураг нийлэгжих процессын үе шатууд  явагддаг эрхтэнцэрийг сонгоно уу.

  • A. трансляцийг рибосомд явагддагийг мэдэхгүй

  • B. Зөв хослол

  • C. транскрипцийг бөөмөнд явагддагийг мэдэхгүй

  • D. Эхний хоёр үйл ажиллагааг эсийн хаана явагддагийг мэдэхгүй

Оноо: 1 №: 19465

  • A. урвалын бүтээгдэхүүн бодисоор задрах урвал гэдгийг танихгүй байна

  • B. ГФА задрахад ХФА болон чөлөөлөгдсөн фосфат бүлгийг илэрхийлсэн тэгшитгэл байна.

  • C. ГФА задрахад ХФА болон чөлөөлөгдсөн фосфат бүлгийг илэрхийлсэн тэгшитгэл байна.

  • D. урвалын бүтээгдэхүүн бодисоор макро энерги чөлөөлөх  урвал гэдгийг таньж чадахгүй  байна

Оноо: 1 №: 19464

  • A. урвалын бүтээгдэхүүн бодисоор задрах урвал гэдгийг танихгүй байна

  • B. урвалын бүтээгдэхүүн бодисоор макро энерги чөлөөлөх  урвал гэдгийг таньж чадахгүй  байна

  • C. ГФА задрахад ХФА болон чөлөөлөгдсөн фосфат бүлгийг илэрхийлсэн тэгшитгэл байна.

  • D. урвалын бүтээгдэхүүн бодисоор макро энерги чөлөөлөх  урвал гэдгийг таньж чадахгүй  байна

Оноо: 1 №: 19463

ГФА-ын  талаарх хамгийн зөв тодорхойлсон тодорхойлолтыг сонгоно уу.  

A. ГФА нь гурван фосфат бүлэг болон  хоёр өндөр энергийн фосфат холбоотой.

B ГФА нь ХФА ба фосфатаас бүтдэг, ГФА –г бий болоход энерги их хэмжээгээр чөлөөлөгддөг. 

C ГФА-ийн бүтцэд РНХ-ийн нуклеотидоос олж болох азотлог суурь, нүүрс ус, хоёр фосфат бүлэг байдаг. 

D ГФА нь амьтаны эсэд митохондрид  үүсэж бий болдогч, эсийн бусад хэсэгт байдаггүй.

  • A. Буруу хариулт

  • B. Буруу хариулт

  • C. Аденин + рибоз + 3 фосфат =ГФА бүтээдэг

  • D. Буруу хариулт

Оноо: 1 №: 19462

ДНХ-ийн 2 мушгиа гинжний нэгийг нь Х, нөгөөг нь Y гэж нэрлэе.  ДНХ –ийн  гинж тус бүр 100 нуклеотидоос  бүтсэн  Х гинжинд 18 гуанин, харин Ү гинжинд 26 аденин байсан бол доорх хариунаас аль нь Ү гинж дэх  цитозин, Х гинж дэх  тимины агуулагдах тоог зөв илэрхийлсэн байна вэ?

 

A. Y -18 нуклеотид, X- 64 нуклеотид

B. Y- 24 нуклеотид, X -32 нуклеотид

C. Y- 36 нуклеотид ,X – 26 нуклеотид

D. Y-48 нуклеотид,X -18 нуклеотид

  • A. Г- гийн эсрэг Ц байх зарчмыг мэдэхгүй, олох зүйлээ буруу тооцоолсон

  • B. Гинж тус бүрдэх нийт нуклеотидын тооноос хамжаа зарчмын чанарыг ашиглан, цитозин тиминыг тооцоолсон зөв хариулт

  • C. Х гинжиндэх цитозиныг  буруу , Ү гинжиндэх тимины тоог зөв бичсэн

  • D.Ү гинжиндэх тиминыг буруу , Х гинжиндэх цитозиныг зөв  бичсэн 

Оноо: 1 №: 19461

Эсийн дотор явагддаг нуклейн хүчилтэй холбоотой үйл явцад тохирох үгсийг зөв харгалзуулсан хариуг олно уу  

РНХ нь (1) ба (2) болон фосфорын хүчилтэй холбогдон (3) гэдэг бүтцийн нэгжийг үүсгэнэ. (2)  ба фосфорын хүчил хоорондоо (4) гэдэг холбоог үүсгэн олон тоогоор гинжинд холбогдоно.  

  • A. РНХ-ийн сахарыг буруу тодорхойлсон

  • B. РНХ-ийн сахарыг буруу тодорхойлсон, бүтцийн нэгж, холбоог буруу нэрлэсэн

  • C. РНХ - Азотлог суурь, рибоз сахар фосфорын хүчилтэй нэгдэн нуклеотид хэмээх бүтэц үүсгэнэ. Нэг гинжин дэх нуклеотидууд  хоорондоо рибозын ОН бүлэг фосфорын хүчилтэй фосфодиэфирын холбоогоор холбогдоно.

  • D. РНХ-ийн бүтцийн нэгж, холбоог буруу нэрлэсэн

Оноо: 1 №: 19460

Эсийн дотор явагддаг нуклейн хүчилтэй холбоотой үйл явцад тохирох үгсийг зөв харгалзуулсан хариуг олно уу. ДНХ нь (1) ба (2) сахар болон фосфорын хүчилтэй холбогдон (3) гэдэг бүтцийн нэгжийг үүсгэнэ. (2) сахар болон фосфорын хүчил хоорондоо (4) гэдэг холбоог үүсгэн олон тоогоор гинжинд холбогдон, цааш хоёр  гинж нь холбогдон давхар ороомог бүтэц бий болно.

  • A. ДНХ - Азотлог суурь дезоксирибоз сахар фософорын хүчилтэй нэгдэн нуклеотид хэмээх бүтэц үүсгэнэ. Нэг гинжин дэх нуклеотидууд  хоорондоо дезоксирибозын ОН бүлэг фосфорын хүчилтэй фосфодиэфирын холбоогоор холбогдоно. 

  • B. НХ-ийн бүтцийн нэгж нуклеотид, тэдгээрийн хоорондах химийн холбооны талаар мэдэхгүй

  • C. ДНХ-ийн сахарыг буруу тодорхойлсон

  • D. НХ-ийн бүтцийн нэгж нуклеотид, тэдгээрийн хоорондах химийн холбооны талаар мэдэхгүй

Оноо: 1 №: 19459

ДНХ ба РНХ хэмээх 2  төрлийн нуклейн хүчил байдаг. Өгөгдсөн тодорхойлолтын  ДНХ-д тохирохыг  D үсгээр , РНХ-д тохирохыг R үсгээр, аль алинд нь  тохирч байгаа бол   O үсгээр, алинд ч байхгүйг Х –үсгээр тэмдэглэсэн бол зөв бүлэглэсэн хариуг сонгоно уу.                                  

(1) Бөөмийн дотор оршино.

(2) Бүтцийн нэгжид  4 төрлийн азотлог суурь байдаг.

(3) Фосфор агуулсан нийлмэл бодис байдаг.

(4) Урацил суурийг агуулсан.

(5) Тимин суурийг агуулсан. 

(6) Эсийн хуваагдлын үед алга болдог.

 

  • A. 1, 6-р шинжийн талаар сайн ойлгоогүй

  • B. Бүх шинж чанарыг зөв харгалзуулсан хариу

  • C. 1, 4,5-р шинжийн талаар сайн ойлгоогүй байна

  • D. 1, 4,5,6-р шинжийн талаар сайн ойлгоогүй байна

Оноо: 1 №: 19458

Бүдүүвч зургаар мейоз хуваагдалд орж байгаа ургамлын эсийн үе шатуудыг харуулсан байна.

 

Мейоз хуваагдалын үе шатуудаас ДНХ-ийн репликаци болсон  үе шат аль нь вэ?  

 

A .D үе шат

B. A үе шат

C. B үе шат

D. C үе шат

  • A. Буруу хариулт анафазын  үе шатыг танихгүй байна

  • B. А үе шат- интерфазд ДНХ репликаци болсон байдаг.  

  • C. Буруу хариулт профазын  үе шатыг танихгүй байна

  • D. Буруу хариулт метафазын  үе шатыг танихгүй байна

Оноо: 1 №: 19457

Бүдүүвч зургаар мейоз хуваагдалд орж байгаа ургамлын эсийн үе шатуудыг харуулсан байна.

  • A.  Хромосомын хуваагдалын талаарх ойлголтгүй учраас

  • B. C,D шатанд байгаа хромосомын тоог буруу тооцоолсоноос

  • C. Биеийн эсийн тооноос төл эс дэх хромосомын тоо 2 дахин буурдаг. 

  • D. C,D шатанд байгаа хромосомын тоог буруу тооцоолсоноос

Нийт: 19,976