Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19235

<<Нэг бодол, нэг асуудал, нэг хаан л байх ёстой. Миний хүсэл зориг ийм байна>> “Нийгмийн дэглэм, хэм хэмжээ бүхэлдээ надаас хамаарна. Үндэсний сонирхол, эрх ашиг, эрх энэ бүхэн миний гарт байна. Төр бол би” (XIV Людвик (1661-1715)-ийн хэлсэн үг)

Эх сурвалжийг уншаад энэ үеийн Францын засаглалыг тодорхойлно уу.

  • A.Хаант засаглал

  • B.Хэмжээт эрхт хаант засаглал

  • C.Хэмжээгүй эрхт хаант засаглал

  • D.Парламентийн засаглал

Оноо: 1 №: 19410

Судлаач амьд биеийг судлах явцдаа тухайн амьд бие хүчилтөрөгчийг гэрэлтэй үед ялгаруулдаг болохыг мэдэж авчээ. Энэ нь тухайн амьд биетийн ямар үндсэн шинжид хамаарах ойлголт болохыг олно уу.

 

  • A. Амьсгалах

  • B. Хооллох

  • C. Ялгаруулах

  • D. Гадагшлуулах

Оноо: 1 №: 19234

1642-1649 онд Англид иргэний дайн гарав. Энэхүү дайн ямар талуудын хооронд болсон бэ?  Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Англи,  Испанийн хооронд

  • B.Эрх мэдэлтэн энгийн ардуудын хооронд

  • C.Хаант засгийг дэмжигчид парламентыг дэмжигчдийн хооронд

  • D.Улаан цагаан сарнайн бэлгэдэл бүхий гэр бүлийн хооронд

Оноо: 1 №: 19409

Дараах мэдээллийг уншин, зүйлийн нэрээр зөв нэрлэсэн ургамлыг сонгоно уу. 

Далд үрт ургамалд бидний мэдэх одой сараана ордог. Одой сарааныг төмсний улаан гэдгээр нь маш сайн мэддэг. Монгол оронд одой сараана, арвай зэрэг нэг талт ургамал их ургадаг.

  • A. Далд үрт

  • B. Нэг талт

  • C. Төмсний улаан

  • D. Одой сараана

Оноо: 1 №: 19408

Нүцгэн үртэн ургамал боргоцойгоор үрждэг бөгөөд навч нь шилмүүс болон хувирсан байдаг. Нүцгэн үртний төлөөлөгч бол эгэл нарс юм. Нүцгэн үртэн, эгэл нарс хэмээх нэрүүд  ангилал зүйн ямар, ямар  нэгжид хамаарах вэ?

 

  • A. Хүрээ, төрөл

  • B. Хүрээ, зүйл

  • C. Овог, төрөл

  • D. Овог, зүйл

Оноо: 1 №: 19233

“ Монгол, Ойрадын Их цааз”-ын гол үзэл санаа юу вэ?  Зөв хариултаас сонгоно уу.

  • A.Халх Ойрадын хүчийг нэгтгэх

  • B.Тусгаар тогтнох

  • C.Манжид нэгдэн орох

  • D.Хаан өргөмжлөх

Оноо: 1 №: 19232

Өвөр Монголын 16 аймгийн 49 хошууны ноёдын чуулган Мүгдэнд болж, Абахайг Монголын хаан хэмээн хүлээн зөвшөөрснөөр Өвөр Монгол Манжийн эрхшээлд орсон. Энэхүү түүхэн үйл явдал түүхэн цаг хугацааны хувьд хэдийд болсон бэ? Зөв хариултаас сонгоно уу.

  • A.1636 онд

  • B.1639 онд

  • C.1640 онд               

  • D.1691 онд

Оноо: 1 №: 19231

Долоон нуурт Манжийн Энх-Амгалан хаан Халхын 550-иад ноёд тайж нар, Өвөр Монголын 49 хошууны нөлөө бүхий ноёдын чуулганыг сүрлэгээр зохион байгуулж Халх Монголыг Манж Дай Чин улсын харьяанд орсныг албан ёсоор тунхаглан зарлажээ. Уг үйл явдал хэдэн онд болсон бэ? Зөв хариултаас сонгоно уу.

  • A.1636 онд

  • B.1639 онд

  • C.1640 онд

  • D.1691 онд

Оноо: 1 №: 19230

Халх,  Ойрад, Хөх нуур, Ижил мөрний Монголчуудыг төлөөлсөн 28 том ноёдын их чуулган хуралдаж  “Монгол Ойрадын Их Цааз”-ыг  баталсан. Уг хуулийг хэдэн онд баталсан бэ? Зөв хариултаас сонгоно уу.

  • A.1636 онд

  • B.1639 онд

  • C.1640 онд               

  • D.1691 онд

Оноо: 1 №: 19229

Алтан ургийн сүүлчийн хаан хэн байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Галдан бошигт

  • B.Лигдэн хаан

  • C.Богд Жавзандамба

  • D.Чингис хаан

Оноо: 1 №: 19228

Юань улсын хүн амыг дөрвөн зэрэглэлд хувааж байв. Дараах хариултуудаас хүн амын зэрэглэлийн  зөв дарааллыг  сонгоно уу.

  • A.. Монгол, Зүрчид, Өнгөт нүдтэн, Нанхиад

  • B.Монгол, Өнгөт нүдтэн, Нанхиад, Зүрчид

  • C.Монгол, Хятан, Уйгар, Нанхиад

  • D.Монгол, Өнгөт нүдтэн, Хятан, Нанхиад

Оноо: 1 №: 19227

Хубилай хаан 1260 онд хоёр ёсыг тогтоожээ. Хоёр ёс гэж юуг хэлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Төр ба шашны харилцааг тэгш явуулах

  • B.Хубилай, Аригбөх гэх хоёр хааны засаглал зэрэгцэн орших

  • C.Их нийслэл Дайду, дээд нийслэл Шандугийн тухай                              

  • D.Хаан болон төрийн хэргийг төвлөн засах яамны тухай

Оноо: 1 №: 19226

Хубилай хаан Пагва ламаар бичиг зохиолгон улс даяар хэрэглэх болов. Уг бичиг нь ямар бичиг байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Худам Монгол бичиг

  • B.Тод бичиг

  • C.Дөрвөлжин бичиг

  • D.Соёмбо бичиг

Оноо: 1 №: 19225

Их Юань улсын захиргаанд ямар, ямар улс багтаж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Монгол, Төвөд, Солонгос, Хятад

  • B.Монгол, Япон, Солонгос, Хятад

  • C.Монгол, Төвөд, Япон, Хятад

  • D.Монгол, Орос, Солонгос, Хятад.

Оноо: 1 №: 19224

Хубилай хаан хэний хүүхэд вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Чингис  хааны хүү

  • B.Толуйн  хүү

  • C.Өгөдэйн хүү

  • D.Мөнх хааны хүү

Оноо: 1 №: 19405
Алхамтай даалгавар

Зургийг ажиглан дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

2 талбай дахь загас, хунгийн нягтшилыг харуулав.  Нягтшил ихтэй бодгалийг нэрлэн бичнэ үү.

  • Загасны популяц илүү нягтшилтай

Оноо: 2 №: 19406
Алхамтын даалгавар

Доорх экосистемийн тухай өгүүлбэрийг гүйцээнэ үү.

Эдгээр нь.............................................................. экосистемд хамаарах амьд биес.  Энэ экосистемийн  бүтээгч болох замаг, фитопланктон нь   ........-г анхдагч энергийн эх үүсвэр болгон ашигладаг.

  • Усны экосистем  бөгөөд усны экосистемд ч замаг, фитопланктон зэрэг бүтээгчид нарыг энергийн анхдагч эх үүсвэр болгон ашигладаг.

Оноо: 2 №: 19407
Алхамтын даалгавар

Зургийг ажиглан хунд хоол тэжээлээр очих энергийн хувь хэмжээ, загасанд очих энергийн хувь хэмжээ тэнцүү байх эсэх талаар өөрийн бодлоо тайлбарлан бичнэ үү.

  • Хунд бага энерги очно.   Учир нь амьд бие хоол тэжээлээс авч буй энергийн 90 %-г гадагшаа алддаг. Хэрэглэгчийн түвшин дээшлэх бүр очих энергийн хэмжээ багасаж байдаг гэх мэт

Оноо: 1 №: 19402
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Дараах зургийг ажиглан “2” дугаар бүхий зураг экологийн ямар бүрэлдэхүүн хэсгийг илэрхийлж буйг нэрлэн бичнэ үү.

  • Популяц

Оноо: 2 №: 19403
Алхамтын даалгавар

Шувууг хүн агнан хоол хүнсэндээ хэрэглэх нь шувууны сүрэгт ямар нөлөө үзүүлэхийг тоочин, өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.

Хүн шувууг агнах нь шувуудад ........ нөлөө үзүүлнэ. Тухайлбал шувуудад

.......................................................................................................................

.................................................................................................................. зэрэг нөлөө үзүүлнэ.

  • Сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал шувуудын тоо толгой буурна, шувууд агнуурын газраас дайжин өөр газарт шилжинэ. Үржлийн эрчим буурна гэх мэт   

Оноо: 2 №: 19404
Алхамтын даалгавар

Хүн шувууг хэрхэн хамгаалж, тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх боломжтойг тоочин бичнэ үү.           

  • Хамгаалалтад авах, үүртэй болгох, агнахаа болих г.м

Оноо: 1 №: 19399
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Идэш тэжээлийн хэлхээг ажиглан, ямар экосистемд хамаарлтай болохыг  нэрлэн бичнэ үү.

  • Тал хээрийн экосистем

Оноо: 2 №: 19400
Алхамтын даалгавар

Тухайн экосистемийн энергийн солилцооны анхдагч эх үүсвэрийн тухай тайлбарлан бичнэ үү.

  • Тухайн экосистемийн хувьд ч гэсэн нар энергийн анхдагч эх үүсвэр болдгийг тайлбарлах 

Оноо: 2 №: 19401
Алхамтын даалгавар

Уульд хоол тэжээлээр очих энергийн хувь хэмжээ, хулганад очих энергийн хувь хэмжээ тэнцүү байх эсэх талаар өөрийн бодлоо тайлбарлан бичнэ үү.

  • Уульд бага энерги очно.   Учир нь амьд бие хоол тэжээлээс авч буй энергийн 90 %-г гадагш алддаг. Хэрэглэгчийн түвшин дээшлэх бүр очих энергийн хэмжээ багасаж байдаг гэх мэт.

Оноо: 1 №: 19223

Чингис хаан ямар шашныг төрийн гол шашин болгон тунхаглав?  Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Бүх шашныг

  • B.Бөөгийн шашныг

  • C.Шарын шашныг

  • D.Христийн шашныг

Оноо: 1 №: 19222

Улсын хэмжээнд хууль ёсыг чандлан сахиулж, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий их заргачийн тушаалд Чингис хаан өргөмөл дүү .......-ийг томилов. Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Го ван Мухулай

  • B.Шихихутуг    

  • C.. Боорчи

  • D.Хасар

Оноо: 1 №: 19396
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Зурагт дүрсэлсэн экосистемийг нэрлэнэ үү.

  • Цэнгэг усны экосистем

Оноо: 2 №: 19397
Алхамтын даалгавар

Энэ экосистемийн энергийн солилцооны эх үүсвэрийн тухай тайлбарлан бичнэ үү.

  • Усны экосистемийн хувьд ч гэсэн нар энергийн анхдагч эх үүсвэр болдгийг тайлбарлах 

Оноо: 2 №: 19398
Алхамтын даалгавар

Том загасанд хоол тэжээлээр очих энергийн хувь хэмжээ, жижиг загасанд очих энергийн хувь хэмжээ тэнцүү байх эсэх талаар өөрийн бодлоо тайлбарлан бичнэ үү.

  • Том загасанд хоол тэжээлээр очих энергийн хэмжээ бага байна.   Учир нь амьд бие хоол тэжээлээс авч буй энергийн 90 %-г гадагш алддаг. Хэрэглэгчийн түвшин дээшлэх бүр очих энергийн хэмжээ багасаж байдаг гэх мэт.

Оноо: 1 №: 19221

Төр улсын үйл хэргийг удирдан явуулах, нийт ноёдыг даргалах үүрийг .........хариуцуулжээ. Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Го ван Мухулай

  • B.Шихихутуг

  • C.Боорчи   

  • D.Хасар

Оноо: 1 №: 19220

Чингис хаан Их Монгол улсыг зүүн, төв, баруун гэсэн гурван түмэнд хуваан зохион байгуулав. Мөн хойд талын түмэн гэдэг тусгай нэгж  бас байжээ. Түмт болон захирагчдыг зөв тохируулна уу.

 

 
   

1. Боорчи        a. Баруун

2. Мухулай     b. Зүүн

    3. Наяа           c. Ойн түмэн

    4. Хорчи          d. Төв

  • A.. 1a,2b,3d,4c

  • B.1d,2a,3c,4b         

  • C.1a,2b,3c,4d        

  • D.1b,2a,3d,4c             

Оноо: 1 №: 19219

Их Монгол улсын төрийн албан бичиг аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Худам Монгол бичиг             

  • B.Тод бичиг     

  • C.Дөрвөлжин бичиг

  • D.Соёмбо бичиг

Оноо: 1 №: 19393
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Дараах зургийг ажиглан “1” дугаар бүхий хэсэг экологийн ямар бүрэлдэхүүн хэсгийг илэрхийлж буйг нэрлэн бичнэ үү.

  • Бодгаль эсвэл  организм

Оноо: 2 №: 19394
Алхамтын даалгавар

“2“ зургийг ажиглан, энэ экологийн бүрэлдэхүүн хэсгийн тодорхойлолтыг тайлбарлан бичнэ үү.

  • Популяц гэдэг нь 1 зүйлийн хэсэг бодгаль гэх мэт бүрэлдэхүүнийг зөв тодорхойлсон байвал  

Оноо: 2 №: 19395
Алхамтын даалгавар

“4“ зургийг ажиглан, зураг дээрх амьд биесийг ашиглан хүчилтөрөгчийн эргэлтийг тоймлон тайлбарлана уу.

  • Ургамал фотосинтезийн дүнд хүчилтөрөгч үүсгэнэ. Хүчилтөрөгч амьд биеийн амьсгалах үйл ажиллагаанд оролцоно,  нүүрсхүчлийн хий болон ургамалд ашиглагдана г.м  

Оноо: 1 №: 19218

Алтан ургийнхан оролцдог хурлыг юу гэж нэрлэдэг вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Их хуралдай             

  • B.Их эе                         

  • C.Сэцдийн зөвлөл

  • D.Ноёдын чуулган

Оноо: 1 №: 19217

Өвөг түүхийн сүүлчийн үе шат буюу шинэ чулуун зэвсгийн үеийг юу гэж нэрлэдэг вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Палеолитийн үе

  • B.Палеолитийн дээд үе           

  • C.Мезолитийн үе

  • D.Неолитийн үе

Оноо: 1 №: 19216

Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүсийн амьдралд олон  өөрчлөлт гарсан энэ үеийг түүхэнд юу гэж нэрлэдэг вэ?  Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Шинэ чулуун зэвсгийн шинэчлэл

  • B.Шинэ чулуун зэвсгийн дэвшил

  • C.Шинэ чулуун зэвсгийн хувьсгал

  • D.Шинэ чулуун зэвсгийн өөрчлөлт

Оноо: 1 №: 19390
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Доорх идэш тэжээлийн хэлхээ ямар экосистемд байдаг вэ?

Замаг – Жараахай – Алгана

  • Цэнгэг усны экосистем

Оноо: 2 №: 19391
Алхамтын даалгавар

Жараахайн тоо хэмжээ буурах нь идэш тэжээлийн хэлхээнд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг тайлбарлан бичнэ үү.       

  • Замгийн өсөлтөд эерэгээр, алгана загасны хоол хүнс хомсдон сөрөг нөлөө үзүүлнэ.    

Оноо: 2 №: 19392
Алхамтын даалгавар

Шуудуу татан голын усыг ашиглах нь усны экосистемд ямөр нөлөө үзүүлэх талаар  бичнэ үү. 

  • Усны экосистемийг хэт их хэрэглэх нь голын ус татрах, усны амьд биес багасах, амьдрах орчин өөрчлөгдөх зэрэг нөлөөг бичих

Оноо: 1 №: 19215

Даавууг аль үеэс үйлдвэрлэж эхэлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу

  • A.Хуучин чулуун зэвсгийн үе

  • B.Дунд чулуун зэвсгийн үе

  • C.Шинэ чулуун зэвсгийн үе

  • D.Хүрэл зэвсгийн үе

Оноо: 1 №: 19387
Алхамтай даалгавар

Зургийг ажиглан, даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Зурагт  “2” дугаараар тэмдэглэгдсэн хэсэг экологийн ямар бүрэлдэхүүн хэсэг   болохыг нэрлэн бичнэ үү.

 

  • Популяц

Оноо: 2 №: 19388
Алхамтын даалгавар

Дээрх загасны хоол тэжээлийн хэмжээ багасвал ямар эрсдэл учрахыг тайлбарлан бичнэ үү.

  • Хоол тэжээл багасах нь өөр газар луу шилжих, үржилд орох боломжийг бууруулах зэрэг эрсдэлтэй.  

Оноо: 2 №: 19389
Алхамтын даалгавар

Тухайн загасыг хүн хэрхэн хамгаалж, тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх боломжтойг тоочин бичнэ үү.

  • Агнахгүй байх, орчныг нь бохирдуулахгүй байх, хоол тэжээл нэмэлтээр өгөх гэх мэт арга хэмжээ авч болно.

Оноо: 1 №: 19214

Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үед удаан хугацаагаар суурин байгуулан амьдарч байсан ул мөр олдсон. Сууцнаас зүлгэж өнгөлсөн чулуун сүх, чулуун хутга, сумны зэв, мөн шавар ваар сав илэрсэн. Энэ хаанаас олдсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Дорнод аймгийн Тамсаг булаг

  • B.Баянхонгор аймгийн Хойд цэнхэрийн агуй

  • C.Өмнөговь аймгийн Цахиуртын хөндий

  • D.Дунд говийн Ярх уул     

Оноо: 1 №: 19526

Зураг дээрх тасархай шугамаар хөдөлгөвөл гангийн туйлууд өөрчлөгдөнө. Иймээс ган ялтасыг зурагт үзүүлсэнээр ойртуулав.  

X болон Y талууд ямар туйлтай болсон бэ?

 

    X

    Y

     a

N туйл

N туйл

     b

N туйл

S туйл

     c

S туйл

N туйл

     d

S туйл

S туйл

  • A.a

  • B.b

  • C.c

  • D.d

Оноо: 1 №: 19525

Соронзонгийн N туйлд туйлууд нь үл мэдэгдэх  соронзонг ойртуулахад хоорондоо таталцжээ.

Үл мэдэгдэх Х соронзонгийн туйлуудыг хэрхэн тодорхойлох вэ?

 

N туйлд

S туйлд 

          a

Таталцах

Таталцах

          b

Таталцах

Түлхэлцэх

          c

Түлхэлцэх

Таталцах

          d

Түлхэлцэх

Түлхэлцэх

 

  • A.a

  • B.b

  • C.c

  • D.d

Оноо: 1 №: 19384
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Идэш тэжээлийн суваргыг ажиглан “3” дугаар бүхий суваргыг нэрлэн бичнэ үү.

  • Биомассын суврага

Оноо: 2 №: 19385
Алхамтын даалгавар

Дээрх суваргууд хэдэн түвшинтэй байгааг тооцон учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү.

  • 4 түвшинтэй учир нь 1-р түвшингээс дээшлэх тусам энергийн алдагдал ихэсч байдаг учир 4-с илүү бараг байдаггүй.

Оноо: 2 №: 19386
Алхамтын даалгавар

Дээрх хоол тэжээлийн суваргын хамгийн дээд түвшин дэх амьд биеийн тоо хэмжээ буурвал ямар эрсдэл учрахыг тайлбарлан бичнэ үү.  

  • Дээд эрэмбийн хэрэглэгчийн тоо буурахад доод эрэмбийн хэрэглэгчийн тоо ихэсдэг гэвч хэрэглэгч ихсэх нь эргээд бүтээгчийн тоо буурахад  хүргэнэ. гэх мэт

Оноо: 1 №: 19213

“Үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн үе”  аль үе вэ? Зөв хариултыг сонгоно уу.

  • A.Хуучин чулуун зэвсгийн үед

  • B.Шинэ чулуун зэвсгийн үед

  • C.Хүрэл зэвсгийн үед

  • D.Төмөр зэвсгийн үед

Оноо: 1 №: 19524

Соронзонд хоёр төмөр ялтсыг ойртуулжээ.

Аль эгнээнд төмрийн ялтсын P болон Q талуудыг зөв тайлбарласан байна вэ?

 

P болон Q

Шалтгаан

        a

Таталцах

P болон Q нь туйлтай

        b

Таталцах

P болон Q нь туйлгүй

        c

Түлхэлцэх

P болон Q нь туйлтай

        d

Түлхэлцэх

P болон Q нь туйлгүй

 

  • A.a

  • B.b

  • C.c

  • D.d

Оноо: 1 №: 19381
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Идэш тэжээлийн суваргыг ажиглан “2” дугаар бүхий суваргыг нэрлэн бичнэ үү.

  • Энергийн суврага

Оноо: 2 №: 19382
Алхамтын даалгавар

Дээрх суваргууд хэдэн түвшинтэй байгааг тооцон, учир шалтгааныг тайлбарлан

бичнэ үү.

  • 4 түвшинтэй, учир нь 1-р түвшингээс дээшлэх тусам энергийн алдагдал ихэсч байдаг учир 4-с илүү бараг байдаггүй.

Оноо: 2 №: 19383
Алхамтын даалгавар

Дээрх хоол тэжээлийн суваргын 2 дахь түвшний амьд биеийн тоо хэмжээ буурвал ямар эрсдэл учрахыг тайлбарлан бичнэ үү.

  • Анхдагч хэрэглэгчийн тоо буурах нь хоёрдогч хэрэглэгчийн тоо буурахад хүргэнэ. Мөн бүтээгчийн тоо хэмжээ ихсэхэд нөлөөлнө гэх мэт

Оноо: 1 №: 19523

Соронзний шинж чанарыг аль нь БУРУУ тодорхойлж байна вэ?

  • A.Бүх төрлийн дан материалыг татдаггүй

  • B.Зөвхөн нэг туйлтай байж болно (хойд эсвэл өмнөд).

  • C.Соронзон нь хоорондоо аль ч талаараа таталцдаггүй

  • D.Төмрийг татдаг

Оноо: 1 №: 19378
Алхамтай даалгавар

Экосистемийн тухай дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү. 

Хоол тэжээлийн суваргыг ажиглан “1” дугаар бүхий суваргыг нэрлэн бичнэ үү.

  • Тоо толгойн суварга

Оноо: 2 №: 19379
Алхамтын даалгавар

Дээрх суваргууд хэдэн түвшинтэй байгааг тооцон, учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү.

  •  4 түвшинтэй, учир нь 1-р түвшингээс дээшлэх тусам энергийн алдагдал ихэсч байдаг учир 4-с илүү бараг байдаггүй.

Оноо: 2 №: 19380
Алхамтын даалгавар

Дээрх хоол тэжээлийн суваргын хамгийн доод түвшин дэх амьд биеийн тоо хэмжээ буурвал ямар эрсдэл учрахыг тайлбарлан бичнэ үү.

  •  Бүтээгчийн тоо буурах нь хэрэглэгчийн тоо буурахад хүргэх, биологийн олон янз байдал буурах, хоол тэжээлийн хомсдол үүсэх  гэх мэт.

Нийт: 19,976