Монгол орны хамгийн өндөрт орших Дуут сум нь Ховд аймгийн төвөөс 60 км зайд алслагдсан. Энэ нь 1:1000000 масштабтай газрын зурагт ямар хэмжээтэй зурагдах бэ?
A. 60 см
B. 6 см
C. 0.6 км
D. 0.7 см
Хүмүүсийн харилцаа нь нийгмийн амьдралын оршин тогтнох үндсэн нөхцөл юм. Хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох, харилцах олон янзын арга хэлбэр ашигладаг. Манай Монголчуудын харилцааг эрхлэх аж ахуй, амьдралын хэв маягаас нь салгаж ойлгож болохгүй. Нүүдэлчдийн амьжиргааны гол эх үүсвэр нь уламжлалт мал аж ахуй бөгөөд энэ нь байгаль, цаг уурын байдлаас шууд хамаардаг учраас Монголчууд бид бүхний мэндчилгээ нь цаг агаар, мал сүрэгтэй олон янзаар холбогддог.
a) Монголчууд бид бүхний уламжлалт мэндчилгээнээс жишээ татаж бичнэ үү.
A.Сайхан хаваржиж байна уу?, намаржаа тавлаг уу?, төл мэнд тарган тавтай сайн оров уу? гэх мэт
b) Нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүсийн мэндчилгээний онцлог юу вэ? тайлбарлан бичнэ үү.
A.Нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүсийн мэндчилгээний онцлог нь эрхлэх аж ахуй, амьдралын хэв маяг, байгаль цаг уур, мал сүрэгтэйтэй нь салшгүй холбоотой. Эрхлэх аж ахуйн хувьд мал сүргээ хайрлан хамгаалах, дээдлэхтэй холбоотой мэндчилгээний үг хэрэглэдэг. Жишээ нь төл мэнд үү? гэх мэт
B.Нүүдэлчин ахуйн мэндчилгээний онцлогийг бичээд жишээгээр тайлбарлаагүй бол
b) Монгол хүмүүс харилцаандаа аман бус хэлбэрийг хэрхэн ашигладгийг жишээгээр тайлбарлана уу.
A.Монгол хүмүүс харилцаандаа аман бус хэлбэр буюу дохио зангаа, дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөнийг өргөн ашигладаг. Жишээ нь аав, ээжийн харц нь хүнийг ухааруулсан, ойлгуулсан шинжтэй бол толгой дохих нь аливаа үйлийг зөвшөөрч байгаа бол сэгсрэх нь зөвшөөрөхгүй байгаа гэх мэт
B.Аман бус хэлбэрийг дурдаад жишээгээр тайлбарлаагүй тохиолдолд
Бельги, Мексик, Хятад улсуудаас аль нь хотжилтын түвшингөөр хамгийн өндөр вэ?
..................................................................................................................................................................................................................................................................................................
Бельги
Зурагт хаана оршдог, ямар улсын хотыг харуулсан байна вэ?
......................................................................................................................................................................................
Европт оршдог. Грек улсын хот
Хөдөөгийн хамгийн өргөн дэлгэрсэн байнгын суурингийн хэлбэр нь тосгон юм.Тосгоны зохион байгуулалт нэр нь газар бүр өөр өөр байдаг.Тосгодыг хаана кашляк, айл гэх мэт нэрлэх тохиолдол байдаг вэ? Тайлбарлаарай.
...................................................................................................................................................................................................................................................................................................
Кашлак- төв азийн баян бүрдүүдэд, айл- кавказаар
Дэлхийн глобал хотын шалгуураас дурдаж, зураг дээрх улсын нийслэлийг глобал хотын ямар эрэмбэд тохирохыг тодорхойлж, онцлогийг нь тодруулан тайлбарлана уу.
......................................................................................................................................................................................................................................................................................................
......................................................................................................................................................................................................................................................................................................
Дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг,Грекийн Афин дельта эрэмбийн, ардчиллын эх орон,Европын холбооны тэргүүлэгч бизнесийн төвүүдийн нэг,дэлхийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд 3000 жилийн бичигдсэн түүхтэй хот юм. Олимп гэх мэтийг дурдах
Улаанбаатар хот Москва хотоос алслагдах зай ойролцоогоор 4600 км. 1:50000000 масштабтай газрын зураг дээр хэмжсэн зай ямар байх вэ?
A. 9.6 см
B. 9.2 см
C. 2.3 см
D. 23 см
Малчин ”Д”-гийх 3 хүүхэдтэй. Том хүү Сүх нь БНСУ-д гэрээгээр ажилладаг бол дунд хүү Болд сумдаа нарийн боовны цех ажиллуулдаг ба түүнийгээ томруулж 2 ажилчин шинээр авсан. Харин бага хүү нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил идэвхтэй эрж хайхгүй гэртээ суун сумын төвд амьдардаг.
Том хүү Сүх БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа нь төрөөс ажилгүйдлийг бууруулах арга замуудын алинд нь хамаарах жишээ вэ?
Сурагч ажилгүйдлийг бууруулах арга замаас нэрлэсэн
Дунд хүү сумынхаа ажилгүйдлийг бууруулахын тулд ямар хувь нэмрийг оруулсан бэ? Тэр нь айл гэрийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?
Дунд хүү Болд 2 хүнийг ажилтай орлоготой болгосон.
Тэр нь айл гэрийн амьдралд орлого нь нэмэгдэж хэрэгцээгээ хангаж ая тухтай амьдрахад нь нэмэртэй
Бага хүүгийн ажилгүй байгаа нь өрх гэрийн амьдралд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэх вэ?
Амьдралын түвшин доройтно.
Хулгай дээрэм, гэмт хэрэг нэмэгдэнэ
Гэр бүл салалт нэмэгдэнэ
Сэтгэл санаагаар унана
Нэгэн сургуулийн 9 дүгээр ангийн хоёр хөвгүүн нэгэн охиноос болж хоорондоо таарамжгүй байдаг. Тэд бие биенээ огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд, байнга маргалдаж зодоон хийдэг. Анги удирдсан багш нь хүүхдүүдтэй хамтран ярилцсан боловч төдийлөн нэмэр болоогүй урьдын адил маргаан зодоон хэвээр байсан.
a) Зөрчилдөгч талуудыг нэрлэж бичнэ үү.
A.2 хөвгүүн
b) Зөрчлийг өдөөгч гол хүчин зүйл юу вэ?
A.Үгүйсгэл
c) Дээрх хоёр хүүхдийн харилцаанд гарсан зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд ямар арга замыг сонгон хэрэгжүүлэх ёстой вэ?
A.Дээрх хоёр хөвгүүний харилцаанд гарсан зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд буулт хийх, дундын шийдэлд хүрэх юм.
B.Буулт хийх, дундын шийдэл хоёрын аль нэгийг бичсэн бол
Соронзон цонх угаагч хоёр хэсгээс тогтоно. Түүнийг шилний наана, цаана зэрэгцүүлж байрлуулна. Цонхны доторх соронзтой хэсгийг хөдөлгөхөд гаднах соронзтой хэсэг татагдаж хамт хөдөлнө.
Аль нь цонх арчигчийн ажиллах зарчмыг буруу тайлбарласан вэ?
A. Соронзын улаан, хөх туйлууд таталцдаг.
B. Соронз соронзон биш материалыг нэвтэрч таталцдаг
C. Соронзын эсрэг туйлууд таталцдаг.
D. Соронзууд бие биедээ хүрэх үед л таталцдаг
Хүчиллэг тунадас гэж юу вэ?
Борооны дусал pH 5.6 –аас бага тунадас бөгөөд чийглэг ба хуурай гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Газрын зургийг ажиглан pH-4.1 тунадас дайран өнгөрч буй орнуудыг нэрлэнэ үү?
Польш, Дани, Герман, Австри, Чех, Унгар гэж бичсэн бол
pH-4.1 тунадас дайран өнгөрсөн орнуудыг гол нөлөө бүхий 3 аж үйлдвэрлэлийн салбартай нь холбон шалтгааныг тайлбарлана уу?
Машины үйлдвэрлэл
Химийн үйлдвэрлэл
Гангийн үйлдвэрлэл гэж бичсэн бол
Дараах рН-4.1 тунадасны хүрээлэн буй орчинд нөлөөлөх 3 сөрөг үр дагаврыг тодорхойлж тайлбарлаарай.
Барилга байгууламжийн өгөршлийг нэмэгдүүлж насжилтыг богиносгодог.
Гол мөрөн, далайн тэнгисийн ус бохирдож ургамал амьтан үхэж үрэгдэх экосистемийн хямрал бий болно.
Газар тариалангийн ургац багасах хүн амын хүнс тэжээлийн хомсдолд орох, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай тулгардаг.Түүний дотор хамгийн чухал сонголтод тооцогдох нь мэргэжил сонголт юм. Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ЭРЭЛТТЭЙ байх мэргэжлийн жагсаалтыг дараах байдлаар гаргажээ.
1.Авто замын барилга
2.Бага ангийн багш
3.Сургуулийн өмнөх боловсролын багш
4.Байгалийн ухааны чиглэлийн багш
5.Геологи
6.Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8.Усны нөөцийн экологи
9.Уул уурхайн ашиглалтын технологи
10.Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
Монгол улсын хэмжээнд ямар салбарын мэргэжлүүд эрэлт ихтэй байна вэ?
Инженерийн
Нэг мэргэжил сонгож аваад яагаад эрэлт ихтэй байгааг хөдөлмөрийн зах зээлтэй холбон тайлбарлаарай.
Сурагч дээрх мэргэжлээс нэгийг сонгон авч ямар учраас эрэлт ихтэй байгааг зөв үндэслэгээ нотолгоо гарган тайлбарлан хариулсан
Ирээдүйн мэргэжлээ зөв сонгох нь өөрийн чинь амьдралд ямар ач холбогдолтой вэ?
Амьдралын баталгаа хангагдана
Ажилгүйдэлд өртөхгүй
Дуртай ажлаа хийж амжилт гаргана
Соронзон цонх угаагч хоёр хэсгээс тогтоно. Түүнийг шилний наана, цаана зэрэгцүүлж байрлуулна. Цонхны доторх соронзтой хэсгийг хөдөлгөхөд гаднах соронзтой хэсэг татагдаж хамт хөдөлнө.
Аль нь цонх арчигчийн ажиллах зарчмыг буруу тайлбарласан вэ?
A. Соронз зайнаас таталцдаг
B. Соронзууд соронзон биш материалыг нэвтэрч таталцдаг
C. Соронзын N, S туйлууд таталцдаг.
D. Масстай учраас таталцдаг.
Хөшүүрэгт ижил масстай туухайнуудыг өлгөжээ. Аль тохиолдолд хөшүүрэг тэнцвэртэй вэ?
Хариулт |
Зүүн мөрөнд |
Баруун мөрөнд |
A.
|
2 дахь тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
2 дахь тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
B.
|
3 дахь тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
6 дахь тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
C.
|
4 дэх тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
1 дэх тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
D.
|
4 дэх тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
3 дахь тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
A.
B.
C.
D.
8 дугаар ангийн сурагч Б гэртээ болон ойр тойрныхонтойгоо илэн далангүй, чөлөөтэй харилцдаг хирнээ сургууль дээрээ гэртээ байдаг шигээ чөлөөтэй, илэн далангүй харилцаж чаддаггүй. Түүнийг ангийнхнаас нь асуухад дуугардаггүй, өөртөө итгэлгүй, чөлөөтэй харьцаж чаддаггүй тэр зожиг гэсэн хариултыг өгсөн. Б олон найзтай байхыг хүсдэг ч түүний харилцааны энэ байдал нь зарим хүүхдүүдийг үргээдэг.
a) Б-д бусадтай харилцахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
A.Чөлөөтэй нээлттэй байддаггүй, өөртөө итгэлгүй, зожиг
b) Б-н хувьд ангийхантайгаа чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь хэрхэн нөлөөлдгийг тайлбарлана уу
A.Чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь ганцаардмал, өөртөө итгэлгүй, зожиг, нээлттэй бус байгаа нь харилцагч талуудын хувьд харилцаа хэвийн үргэлжлэх бус тасалдах, бие биеэ ойлгохгүй байдалд хүргэдэг
B.Б-н харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс дор хаяж нэгийг дурдсан бол
c) Б-н хувьд өөрт байгаа харилцааны сул талаа даван туулахын тулд аман ба аман бус харилцааны ямар чадвараа хөгжүүлэх шаардлагатай байна вэ?
A.Өөртөө итгэлтэй, нээлттэй байх, Дуу хоолойныхоо өнгийг тохируулах, нүүрний хувирал биеийн хөдөлгөөн, дохио зангаа, харцаа зөв илэрхийлэх.
B.Дээрх чадваруудаас талыг нь дурдсан бол харгалзах оноог өгөх
Сурагч Болдынх гэр бүлийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг бизнес эрхлэн “Ёохор” талхны цех ажиллуулахаар болов. Тухай үеийн зах зээлийг судлан, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцэхүйц чанартай талхыг өдөрт 50 ширхэг үйлдвэрлэж, ширхэгийн үнийг 1100 төгрөгөөр худалдан борлуулж байлаа. Цаашид худалдан авагч болон захиалагчдынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийхаа хөдөлмөрийн биржэд ажлын зар өгч 3 хүн шинээр ажилд авч, цалинжуулахаар болов. Ингэснээр өдөрт 120 ширхэг талх үйлдвэрлэж, хөдөлмөрийн бүтээмж нь ч нэмэгдэнэ гэж үзжээ.
Болдых шинээр ажилчид авна гэж зар өгсөн нь хөдөлмөрийн зах зээлийн аль хэсгийг илэрхийлж байна вэ?
Хөдөлмөрийн эрэлт
Сурагч Болдын гэр бүлийн нэг сарын өрхийн орлогыг тооцно уу?
Нэг өдөр үйлдвэрлэдэг талхны тоог өөрийн өртгөөр нь үржүүлнэ. Гарсан тоог сараар үржүүлж олно
Болдын гэр бүл орон нутаг дахь ажлын байр нэмэгдүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг бичнэ үү?
Гурван ажилчин шинээр нэмж авах ажлын зар өгсөн мөн эдийн засгийн аргаар ажилгүйдлийг бууруулж байна.
Хөшүүрэгт ижил масстай туухайнуудыг өлгөжээ. Аль тохиолдолд хөшүүрэг тэнцвэргүй вэ?
Хариулт |
Зүүн мөрөнд |
Баруун мөрөнд |
A.
|
2 дахь тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
2 дахь тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
B.
|
3 дахь тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
4 дэх тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
C.
|
3 дахь тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
4 дэх тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
D.
|
1 дэх тэмдэглэгээнд 2 туухай өлгөх |
3 дахь тэмдэглэгээнд 1 туухай өлгөх |
A.
B.
C.
D.
Тектоник хавтангуудын хөдөлгөөн,түүний үр дагаврыг судалцгаая. Тектоник хавтангуудын үндсэн хөдөлгөөнийг нэрлэнэ үү?
Түлхэлцэх, Зөрөх, Холдон салах
Зургийг ажиглан Атлантын далай ямар хавтангуудыг дамнан оршиж байна вэ? Нэрлээрэй
Өмнөд Америк, Африк , Хойд Америк, Евразийн хавтангуудыг дамнан оршиж байна гэж бичсэн бол
Андын нуруу тектоникийн ямар хөдөлгөөний үр дүнд үүссэн бэ
Наскагийн хавтан Өмнөд америкийн хавтантай түлхэлцэн Андын нуруу үүсэх шалтгаан болсон гэж бичсэн бол
Хавтангуудын хил, эх газар ба далайн хилтэй давхцаагүйг 3 жишээгээр батлаарай.
Африк тив Атлангийн далайн хил ба африкийн хавтан хилтэй давхцахгүй.
Өмнөд америк тив Атлантын далайн хил ба Өмнөд Америкийн хавтан хилтэй давхцахгүй.
Хойд америк тив Атлантын далайн хил ба Хойд америкийн хавтан хилтэй давхцахгүй.
Сурагч Болдынх гэр бүлийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг бизнес эрхлэн “Ёохор” талхны цех ажиллуулахаар болов. Тухай үеийн зах зээлийг судлан, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцэхүйц чанартай талхыг өдөрт 50 ширхэг үйлдвэрлэж, ширхэгийн үнийг 1100 төгрөгөөр худалдан борлуулж байлаа. Цаашид худалдан авагч болон захиалагчдынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийхаа хөдөлмөрийн биржэд ажлын зар өгч 3 хүн шинээр ажилд авч, цалинжуулахаар болов. Ингэснээр өдөрт 120 ширхэг талх үйлдвэрлэж, хөдөлмөрийн бүтээмж нь ч нэмэгдэнэ гэж үзжээ.
Болдых шинээр ажилчид авна гэж зар өгсөн нь хөдөлмөрийн зах зээлийн аль хэсгийг илэрхийлж байна вэ?
Хөдөлмөрийн эрэлт
b) Б-н хувьд ангийхантайгаа чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь хэрхэн нөлөөлдгийг тайлбарлана уу
A.Чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь ганцаардмал, өөртөө итгэлгүй, зожиг, нээлттэй бус байгаа нь харилцагч талуудын хувьд харилцаа хэвийн үргэлжлэх бус тасалдах, бие биеэ ойлгохгүй байдалд хүргэдэг
B.Чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь ганцаардмал, өөртөө итгэлгүй, зожиг, нээлттэй бус байгаа нь харилцагч талуудын хувьд харилцаа хэвийн үргэлжлэх бус тасалдах, бие биеэ ойлгохгүй байдалд хүргэдэг
c) Б-н хувьд өөрт байгаа харилцааны сул талаа даван туулахын тулд аман ба аман бус харилцааны ямар чадвараа хөгжүүлэх шаардлагатай байна вэ?
A.Өөртөө итгэлтэй, нээлттэй байх, Дуу хоолойныхоо өнгийг тохируулах, нүүрний хувирал биеийн хөдөлгөөн, дохио зангаа, харцаа зөв илэрхийлэх.
B.Дээрх чадваруудаас талыг нь дурдсан бол харгалзах оноог өгөх
b) Б-н хувьд ангийхантайгаа чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь хэрхэн нөлөөлдгийг тайлбарлана уу
A.Чөлөөтэй, нээлттэй байдаггүй нь харилцаанд нь ганцаардмал, өөртөө итгэлгүй, зожиг, нээлттэй бус байгаа нь харилцаанд сөрөг нөлөөтэй
B.Б-н харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс дор хаяж нэгийг дурдсан бол
c) Б-н хувьд өөрт байгаа харилцааны сул талаа даван туулахын тулд аман ба аман бус харилцааны ямар чадвараа хөгжүүлэх шаардлагатай байна вэ?
A.Өөртөө итгэлтэй, нээлттэй байх, Дуу хоолойныхоо өнгийг тохируулах, нүүрний хувирал биеийн хөдөлгөөн, дохио зангаа, харцаа зөв илэрхийлэх.
B.Дээрх чадваруудаас талыг нь дурдсан бол харгалзах оноог өгөх
8 дугаар ангийн сурагч Б гэртээ болон ойр тойрныхонтойгоо илэн далангүй, чөлөөтэй харилцдаг хирнээ сургууль дээрээ гэртээ байдаг шигээ чөлөөтэй, илэн далангүй харилцаж чаддаггүй. Түүнийг ангийнхнаас нь асуухад дуугардаггүй, өөртөө итгэлгүй, чөлөөтэй харьцаж чаддаггүй тэр зожиг гэсэн хариултыг өгсөн. Б олон найзтай байхыг хүсдэг ч түүний харилцааны энэ байдал нь зарим хүүхдүүдийг үргээдэг.
a) Б-д бусадтай харилцахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
A.Чөлөөтэй нээлттэй байддаггүй, өөртөө итгэлгүй, зожиг
Э бусадтай найрсаг харилцдаг нэгэн. Ангийн хүүхдүүд нь түүнийг тусч, сайхан сэтгэлтэй охин гэж хүндэлдэг. Э-ийн хувьд өөрийн санал бодлыг бусдад тууштай илэрхийлж, хүмүүсийн өмнө чадварлаг илтгэх хүсэлтэй боловч дотроо үүнээсээ эмээж явдаг байна. Э хэд хэдэн удаа хүмүүсийн өмнө танилцуулга хийхдээ ихэд хичээсэн боловч өөрөө түүндээ сэтгэл хангалуун бус байв. Учир нь дуу сул, өөртөө итгэлгүй харагдсан байх гэж боджээ.
a) Э- д бусадтай харилцахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
A. Э нь өөртөө итгэлгүй, ичимхий
b) Бусадтай үр дүнтэй харилцахын тулд харилцааны ямар чадвараа хөгжүүлэх нь зүйтэй вэ?
A.Э-н хувьд бусадтай үр дүнтэй харилцахын тулд өөртөө итгэлтэй, сэтгэл зүйгээ бэлдсэн, орчноо мэдэрсэн, дуу хоолойнхоо өнгө,дууны хэмнэлээ тохируулсан байх мөн хэлэх гэсэн зарим санаагаа биеийн хэлээрээ илэрхийлж болно
B.Сурагчид дээрх чадваруудаас аль нэгийг нь дурдсан бол
c) Дууны өнгө сул байх, өөртөө итгэлгүй байх нь харилцаанд хэрхэн нөлөөлдгийг жишээгээр тайлбарлана уу.
A.Дууны өнгө сул, өөртөө итгэлгүй байх нь харилцаанд оролцогч талуудын аль алинд нь хүндрэлтэй. Жишээ нь хэлэх гэсэн санаагаа хэлж чадахгүй, өөрийгөө эвгүй байдалд оруулах, нөгөө тал түүний үгийг хүлээж авахгүй, энэ нь эцэстээ хүмүүсийн цаг хугацаа, эдийн засгийг барсан ажил болдог.
B.Хагас дутуу болон дурдаад өнгөрсөн жишээгээр тайлбарлаагүй бол тал оноог өгөх
2019 оны 3-р улирлын статистик үзүүлэлтээр манай улсын үйлчилгээний салбарт 588908, хөдөө аж ахуйн салбарт 296410, үйлдвэрлэлийн чиглэлээр 270627, нийт 1155945 хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Нийт ажилгүй иргэдийн тоо 126582. Нийт ажилгүй иргэдийг хүйсээр нь ангилж үзвэл эрэгтэй 58,7%, эмэгтэй 41,3%-тай байна.
Аль салбарт манай улсын иргэдийн ихэнх нь хөдөлмөр эрхэлж байна вэ?
Үйлчилгээний салбар
Нийт ажилгүй иргэдийн дотор эрэгтэйчүүдийн эзэлж буй хувийг тоогоор илэрхийлнэ үү?
Сурагчид эрэгтэйчүүдийн эзэлж буй хувийг тоогоор илэрхийлэн бодож гаргасан
Ажилгүйдлийг бууруулах эдийн засгийн аргын онцлогийг жишээгээр тайлбарлана уу?
1.Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, цалин хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
2.Дээрхэд тохирох жишээг зөв бичсэн
Зургийг ажиглан даалгавруудыг гүйцэтгээрэй.Агломерац гэж юу вэ? ..............................................................................................................................................................................
Хотын бөөгнөрөл
“хотын үүрэг, хүн амын тоо “ эдгээр үгийг оролцуулан “Хотжилт “ –ийг тодорхойлно уу?
.....................................................................................................................................................................................................................................................................................................
Хотод амьдрах хүн амын тоо өсч, улс орны амьдралд гүйцэтгэх хотын үүрэг нэмэгдэн, хот маягийн амьдралын хэв маяг шинж дэлгэрэх үзэгдлийг хотжилт гэнэ
Хот, болон хөдөөгийн суурингийн гол ялгааг барааны хэрэглээ, үйлчилгээний газруудаар нь харьцуулан бичнэ үү?
......................................................................................................................................................................................................................................................................................................
Оршин суугчдын тоо,хөдөлмөр эрхлэлтийн ялгаа,\ хотын хүн ам ХАА-гаас бусад салбарт голлон ажилладаг.\ үйлчилгээний хүртээмж, хэрэглээ, зэргээрээ ялгагдана.
Зургийн агуулга нь хотжилтийн ямар үзэгдлийг илүүтэй харуулж байна вэ? Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд та юу хийхийг хүсэж байна вэ? Чухал гэж үзэж байгаа 2 –оос доошгүй саналаа бичнэ үү?
................................................................................................................................................................................................................................................................................................
................................................................................................................................................................................................................................................................................................
Хуурамч хотжилт Хүний амьдарлын наад захын ая тух, ба эрүүл ахуйн шаардлага хангах Агаарын бохирдлыг бууруулах\ гэр хорооллын дулааныг зохистой шийдвэрлэх, утаагүй түлш, Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх орон сууцжуулах гм Бусад санал нь оновчтой бол
Доржийг багш нар нь монгол хэлний багш юмуу эсвэл жүжигчин болох авьяастай хүүхэд гэж хэлдэг. Учир нь тэр зөвхөн уран зохиолын хичээлд дуртай. Зохиолын баатар болох бүр ч дуртай. Бусад хичээл дээр үймүүлэн хүүхдүүдэд саад болж үзэг, дэвтрийг нь булаадаг. Ангийн охид түүнд дургүй, бүгд түүнээс айж, үзэн яддаг.
a) Дорж харилцааны доголдолтой сурагч мөн үү? тийм үгүй гэж хариулах
A.Тийм
b) Доржийн гаргаж буй үйлдлээс болоод ангийн сурагчдад ямар саад бэрхшээл тохиолдож болох вэ?
A.Хичээлээ ойлгохгүй байх, багшдаа загнуулах, багш сурагч нарын хоорондын зөрчил үүсэх
B.Дээрхээс талыг нь болоод аль нэгийг нь дурдсан бол
c) Доржийн хувьд ангийн охидуудтайгаа харилцахдаа гаргаж буй сул талаа арилгахын тулд харилцааны ямар чадваруудаа сайжруулах хэрэгтэй вэ
A.Үгэн болон үгэн бус харилцааны чадваруудаа сайжруулах. Эсвэл аман болон аман бус ч гэж хариулж болно. Доржийн хувьд ангийнхаа охидуудад хүндэтгэлтэй харилцах, хамтран ажиллах, бусдад саад болохгүй байх, хүний эд зүйлд зөвшөөрөлгүй хүрэхгүй байх, сахилгагүй зангаа татах
B.Үгэн болон үгэн бус харилцааны чадваруудаас 2-с доошгүй дурдсан бол
Хөшүүргээр хүнд зүйлийг өргөхөд анхаарах зүйл юу вэ?
A. Гараа огцом авбал саваа, ачаа дээш шидэгдэх аюултай.
B. Хөшүүргийн зүй тогтлыг олно.
C. Тулгуураас цэг хүртэлх зайг хөшүүргийн мөр гэнэ.
D. Саваанд тэмдэг тавьж бэлдэнэ.
Ойрын өдрүүдэд яндангийн утаа хургаж байвал цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийн шинж вэ? Энэ үед ямар хувцас өмсөж гадуур явах вэ? гэдгийг тодорхойлно уу?
A. Тэнгэр бүрхэж, үргэлжилсэн бороо орох учраас борооны цув, шүхрээ авч явах
B. Цаг агаар дулаарч, хэт халах тул нарны малгай өмсөж явах
C. Тэнгэр муудаж цочир хүйтэрч, хүчтэй шуурга шуурах тул хол газар явахгүй байх
D. Гэнэтийн хүчтэй аянга цахилгаантай аадар бороо орох тул борооны цув өмсөх
Ижил хэмжээтэй ус хийсэн ижил аяга дахь усны түвшнийг тэмдэглэв. Нэгийг наранд, нөгөөг сүүдэрт 2 хоног тавьсны дараа аль үр дүн гарах вэ?
Хариулт |
Наранд тавьсан аяга |
Сүүдэрт тавьсан аяга |
А. |
Ус багассан |
Усны түвшин өөрчлөгдөөгүй |
B. |
Ус бага болсон |
Ус бага болсон |
C. |
Усны түвшин өөрчлөгдөөгүй |
Усны түвшин өөрчлөгдөөгүй |
D. |
Усны түвшин өөрчлөгдөөгүй |
Ус бага болсон |
A.
B.
C.
D.
Цаг агаарын зургийг ажиглан салхины чиглэл, хүчийг тодорхойлно уу?
A. Баруун хойноос зүүн урагш чиглэсэн, нилээн хүчтэй салхи салхилж байна.
B. Баруунаас зүүн тийш чиглэсэн, тогтуун салхи салхилж байна.
C. Зүүн өмнөөс баруун хойш чиглэсэн , бага зэргийн салхитай байна
D. Зүүн хойноос баруун урагш чиглэсэн тогтуун салхи салхилж байна.
Салхины чиглэлийг тодорхойлох багаж байхгүй тохиолдолд энгийн нөхцөлд ямар аргыг ашиглах нь тохиромжтой вэ?
A. Интернет ашиглаж цаг агаарын мэдээллээс салхины чиглэлийг тодорхойлох
B. Яндангийн утаа, модны оройн хөдөлгөөний чиглэлийг ажиглаж мэдэх
C. Өдөр бүрийн цаг агаарын мэдээг тасралтгүй үзэх, судлах
D. Мэргэжлийн байгууллагаас утсаар лавлаж асуух
Өнгөрсөн жил Билгүүн хүү, Мишээл охины хооронд таарамжгүй байдал үүсчээ. Билгүүн Мишээлээс утсаар “үдэшлэгт хамт явах уу” гэсэн мессеж авчээ. Хамтдаа үдэшлэгт явах гэснийг Билгүүн, Мишээл хоёр өөр өөрсдийнхөөрөө ойлгож байжээ. Билгүүн “Мишээл жирийн найзын хувьд хамт явах уу” гэж ойлгосон бол Мишээлийн хувьд “Билгүүнийг өөрийн хайртай залуу байж болох хүн” гэж бодож байжээ. Энэхүү зөрөөтэй ойлголцол тэдний хооронд болсон яриагаар улам тодорхой болов. Мишээл Билгүүнтэй романтик сэдвээр ярилцахыг хүсч байсан бол Билгүүн жирийн сонирхолтой яриа өрнүүлэхийг хүсч байв.
a) Билгүүн Мишээл хоёрын хооронд үүсэж буй асуудал харилцааны үйл явцын бүрэлдэхүүн хэсгийн алинд нь хамаарах вэ?
A.Саад
b) Дээрх зөрчил үүсэж бий болсон шалтгааныг тодорхойлж, тайлбарлана уу
A.Үл ойлголцол гэж бичээд шалтгааныг нь тайлбарласан бол бүтэн оноог өгнө
B.Үл ойлголцол гэж бичээд шалтгааныг нь тайлбарлаагүй бол
c) Билгүүний хувьд Мишээлтэй харилцах харилцаагаа илүү үр дүнтэй болгохын тулд ямар алхам хийх вэ?
A.Бие биенээ ойлгох, хүндлэх, ярилцах, хамтран ажиллах
B.Дээрх алхамуудаас аль нэгийг эсвэл талыг нь бичсэн бол
Ангийн найзуудтайгаа уулзан хаана хэн юу хийж байгааг асуухад Дорж сургуулиа төгсөөд малын эмчээр ажиллахыг хүсэж, ажил хайж байгаа, Батболд мужааны цехдээ шинээр ажилчин авах хүсэлтэй байгаагаа, нэгэн найз маань үйлвэрээ өргөтгөн шинээр 50 ажилчин авсан бол Очир нягтлан,няравын курс төгсөөд ажил идэхтэй хайж байгаагаа хэллээ.
Хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ?
Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээ
Дээрх тохиолдолд гарч буй жишээг доорх хүснэгтэнд зөв ялган бичээрэй.
1.Хөдөлмөрийн эрэлт |
2.Хөдөлмөрийн нийлүүлэлт |
|
|
Хөдөлмөрийн эрэлтийн жишээ-Батболд цехдээ ажилчин авах хүсэлтэй, нэгэн найз маань компаниа өргөтгөн 50 ажилчин шинээр авах
Хөдөлмөрийн нийлүүлэлтийн жишээ- Дорж малын эмчийн ажил хайж байгаа, нягтлан няравын курс төгсөөд ажил хайж буй
Дээрх жишээнүүд хөдөлмөрийн зах зээлийн аль үүрэгт хамаарах вэ?. Энэ үүргийн онцлогийг бичээрэй.
-Хөдөлмөрийн эрэлт ба нийлүүлэлтийг зохицуулах
-Энэ үүрэг нь хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл, ажил хайх олох тухай сонин сэтгүүлийн мэдээлэл, ажлын байрны сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулдаг байгууллагууд байдаг.
Ижил хэмжээтэй ус хийсэн ижил аяга дахь усны түвшнийг тэмдэглэв. Аягыг скочоор ороож таглав. Нэгийг наранд, нөгөөг сүүдэрт 2 хоног тавьсны дараа аль үр дүн гарах вэ?
|
Наранд тавьсан аяга |
Сүүдэрт тавьсан аяга |
А. |
Ус багасаагүй, таглаанд усан дуслууд маш их байв |
Ус багасаагүй, таглаанд усан дуслууд бага зэрэг байв |
B.
|
Ус багассан |
Ус нь багасаагүй |
C.
|
Ус багассан |
Ус нь багассан |
D.
|
Ус багасаагүй, таглаанд усан дуслууд бага зэрэг байв |
Ус багасаагүй, таглаанд усан дуслууд маш их байв |
A.
B.
C.
D.
Дэлхийн хотжилтыг харуулсан зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй.Мегалополис гэж юуг хэлэх вэ? Тодорхойлон бичээрэй
10 саяас дээш хүн амтай хот
Зургийг ажиглан, Азийн мегалополисуудаас сонгон, жишээ гарган тайлбарлаарай.
.....................................................................................................................................................................................................................................................................................................
Токио- 38 сая, Сөүл-25 сая гаруй хүн амтай альфа болон бета зэрэглэлийн хотууд гм
Лондон, Лос- Анжелес хотуудыг дэлхийн эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдол болон бусад ижил ба ялгаатай шинжээр нь ялган бичиж тайлбарлана уу?
..................................................................................................................................................................................................................................................................................................
Лондон, Английн нийслэл, Лос- Анжелес нийслэл биш АНУ –н хот, ижил тал нь хоёулаа тэргүүлэх зэрэглэлийн хотууд.
Дэлхийн хотжилтын зургийг ажиглаарай. Хожилтын түвшин хаагуур их байгааг харьцуулан, хүн ам, бүс нутаг, хөгжлийн түвшинтэй холбон дүгнээрэй.
......................................................................................................................................................................................................................................................................................................
...............................................................................................................................................................................................................................................................................................
Хотжилтын түвшин жигд бус тархсан бөгөөд Зүүн, Зүүн өмнөд, Өмнөд ази болон Европ,Хойд болон Төв америк Өмнөд америкийн зүүн эргээр илүү өндөр түвшинтэй байна. Хотжилт нь хүн амын тоо, улс орнуудын хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай байна
2 ижил хуванцар аяганд ижил хэмжээтэй ус хийгээд, усны түвшнийг зурж тэмдэглэв. Нэг аягыг скочоор таглав. Тэдгээрийг сүүдэрт тавьснаас хойш 2 хоногийн дараа аль үр дүн гарах вэ?
Хариулт |
Таглаатай аяга |
Таглаагүй аяга |
А. |
Ус багасаагүй боловч таглааны скочинд усан дуслууд байв |
Ус нь багассан |
B.
|
Ус багассан |
Ус нь багасаагүй |
C.
|
Ус багассан |
Ус нь багассан |
D.
|
Ус багасаагүй боловч таглааны скочинд усан дуслууд байв |
Ус нь багасаагүй |
A.
B.
C.
D.
2 ижил хуванцар аяганд ижил хэмжээтэй ус хийгээд, усны түвшнийг зурж тэмдэглэв. Нэг аягыг скочоор таглав. Тэдгээрийг наранд тавьснаас хойш 2 хоногийн дараа аль үр дүн гарах вэ?
Хариулт |
Таглаатай аяга |
Таглаагүй аяга |
А. |
Ус багасаагүй боловч таглааны скочинд усан дуслууд байв |
Ус нь багассан |
B.
|
Ус багассан |
Ус нь багасаагүй |
C.
|
Ус багассан |
Ус нь багассан |
D.
|
Ус багасаагүй боловч таглааны скочинд усан дуслууд байв |
Ус нь багасаагүй |
A.
B.
C.
D.
Цаг агаарын зургийн таних тэмдгийг ажиглан агаарын төлөв байдлыг тодорхойлно уу?
A. Тэнгэр бүрхэг, агаарын температур 100С, салхи баруун хойноос зүүн урагш, агаарын даралт 925гПа байна.
B. Тэнгэр цэлмэг, хур тунадастай, агаарын даралт 992.5гПа, даралт бага, хүчтэй салхитай байна.
C. Даралт багассан учраас цаг агаарын байдал тогтворгүй, үргэлжилсэн бороо орно
D. . Агаарын температур 100С, өдөртөө даралт багасах учраас хүйтэрч, хүчтэй шороон шуурга шуурна.
Цалин бол хөдөлмөрийн үнэ юм. Хөдөлмөрийн зах зээлд бусад зах зээлийн нэгэн адил гол зохицуулагч нь үнэ байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үнэ болох цалингийн түвшин өсөж буурах замаар хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлнэ.
Ямар тохиолдолд хөдөлмөрийн зах зээл дээр тэнцвэр буюу зохицсон цалин тогтох вэ?
Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн хэмжээтэйгээ тэнцсэн тохиолдолд буюу хөдөлмөрийн нөөцийн илүүдэл, хомсдлын аль нь ч үүсэхгүй үед
Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийн графикийг зурж тайлбарлаарай.
Цалин өсөхөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болохыг бичнэ үү.
Хөдөлмөрийн зах зээл дээр цалин өсөхөд байгууллагын зардал нэмэгдэж, ашиг буурна.
Цагаан эрвээхэйн авгалдайг ажиглахын тулд байцайнаас авгалдайг олжээ. Чийглэг цаас дэвсэж, жижиг нүх гаргасан шилэн саванд авгалдайг хэрхэн хийх вэ?
A. Байцайнаас навчтай нь тасалж хамт хийнэ.
B. Байцайг тасалж авгалдайг шил рүү унагана.
C. Байцайнаас навчийг нь тасалж авгалдайг шил рүү унагана.
D. Бүгд болно.
Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай болсноос үүдэн бий болсон үр дагавруудад хамааралгүй ойлголтыг тодорхойлно уу?
A. Газар тариалан эрхлэх хугацаа харьцангуй богино учраас эрт боловсродог ургамал голлон тариалдаг.
B. Хур тунадас харьцангуй бага унадаг учраас ихэвчлэн усалгаатай газар тариалан эрхлэдэг.
C. Өвөлдөө цочир хүйтэрч, зундаа хэт халдаг ба агаарын температурын зөрүү 800С-аас дээш хүрнэ
D. Пассат салхины нөлөөгөөр зарим үед уур амьсгал зөөлөрч чийглэг, дулаан болдог.
Цагаан эрвээхэйн өндгийг ажиглахын тулд байцайнаас өндгийг олжээ. Чийглэг цаас дэвсэж, жижиг нүх гаргасан шилэн саванд өндгийг хэрхэн хийх вэ?
A. Байцайнаас навчтай нь тасалж хамт хийнэ.
B. Байцайг тасалж өндгийг шил рүү унагана.
C. Байцайнаас навчийг нь тасалж өндгийг шил рүү унагана.
D. Бүгд болно.
Монгол орны уур амьсгал эх газрын эрс тэс болоход нөлөөлөөгүй хүчин зүйлийг тодорхойлно уу?
A. Газарзүйн байрлалын хувьд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст дундад өргөрөгт оршдог учраас уур амьсгалын сэрүүн бүсэд оршдог.
B. Далайгаас алслагдсан, эх газрын төвд оршдог учраас өвөлдөө эрс хүйтэрч, зундаа халж, хур тунадас бага ордог.
C. Төв Азийн өндөрлөг, далайн түвшнээс дээш өндөрт оршдог, гадаргын өндрийн зөрүү их байдаг.
D. Агаарын орчил урсгал буюу пассат салхины нөлөөнд оршдог, уг салхи нь далайн чийглэг агаарын зөөж ирдэг.
Хөдөлмөрийн зах дээлд хамаарах доорх үндсэн ойлголтуудыг асуултын дагуу тодорхойлж бичнэ үү.
Хүснэгтэд тохирох ойлголтыг бичнэ үү?
Ажиллах хүч
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд ямар хүмүүс орох вэ?
16 хүртэлх насны хүүхдүүд
Тэтгэврийн насны хүн ам
Ажил эрх хайхаа больсон хүмүүс
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
Аль ч нийгэмд хөдөлмөрийн чадвартай бүх хүн ам ажлаар бүрэн хангагдах боломжтой юу? Яагаад ?
Үгүй. Аль ч нийгэмд хөдөлмөрийн чадвартай хүн ам ажлаар бүрэн хангагдах боломж байдаггүй.
Уур амьсгалын диаграммыг ажиглан энэ бүсэд голлон амьдардаг амьтдыг сонгоорой.
A. Бар, ирвэс, сармагчин, зэрлэг гахай
B. Нэг бөхт тэмээ, зээр, элсний могой, гүрвэл
C. Үнэг, чоно, хүрэн баавгай, буга, туулай
D. Цагаан баавгай, цаа буга, зээрд сохдой