Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19501

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас 1948 онд  батлан гаргасан олон улсын стандарт болж хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг аль нь вэ?   

  • A.Олон улсын пакт

  • B.Хүний эрхийн түгээмэл тунхаглал

  • C.Иргэний эдийн засаг, улс төрийн олон улсын пакт

  • D.Эдийн засаг, нийгэм соёлын олон улсын пакт          

Оноо: 1 №: 19499

Хүний эрх, эрх чөлөөг Монгол улсын Үндсэн хуулинд хуульчлан тунхагласан байдаг.  Энэ нь хүний эрх эрх чөлөөний ямар баталгаа болох вэ?                                         

  • A.Эрх зүйн

  • B.Эдийн засгийн

  • C.Нийгмийн

  • D.Өмчийн баталгаа

Оноо: 1 №: 19497

Хүний эрхийн тухай олон улсын пактад хамаарах шинжүүдээс илүүцийг олоорой     

  • A.Гарын үсэг зуран нэгдэн орсон улс орон заавал дагаж мөрдөх ёстой

  • B.Хүлээсэн үүргээ хэрхэн мөрдөж буй тухай илтгэлээ тодорхой хугацаанд тогтмол тавих  үүрэгтэй.

  • C.Улс орон бүр энэхүү пактад тусгасан эрхүүдийг  нэн даруй баталгаажуулах ёстой

  • D.Улс орнуудын засгийн газар тэдгээр зүйлсийг заавал биелүүлэх ёсгүй.

Оноо: 1 №: 19496
Алхамтай даалгавар

Хөдөлмөрийн зах зээлийн талаарх өгөгдсөн мэдээллийг асуултын дагуу шинжлээрэй.

Цалин (төгрөг)

Хөдөлмөрийн нийлүүлэлт буюу ажил хайгчийн тоо

Хөдөлмөрийн эрэлт буюу ажиллах хүчний тоо

Илүүдэлтэй (+)

Хомсдолтой (-)

300000

50

250

 

400000

100

200

 

500000

150

150

 

600000

200

100

 

700000

250

50

 

 

                                                                           

     Хүснэгтэн мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт цэг дээр тогтож байгаа цалингийн хэмжээг тодорхойлоорой.

  • Цалин 500000 төгрөг байхад Хөдөлмөрийн эрэлт 150 нийлүүлэлт 150 байж  хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр, зохист цалин бий болж байна

Оноо: 2 №: 19498
Алхамтын даалгавар

Хүснэгтэн мэдээллээс харахад ямар үед ажиллах хүчний илүүдэл бий болж байна вэ?

  • Дээрх хүснэгтээс харахад цалингийн түвшин нэмэгдэх тусам хөдөлмөрийн нийлүүлэлт нь эрэлтээсээ давж тэр хэмжээгээр ажилгүйдэл бий болж байна. Жишээ нь цалин 700000 төгрөг болоход хөдөлмөрийн нийлүүлэлт 250 нэгж, хөдөлмөрийн эрэлт 50 нэгж болж нийлүүлэлт нь эрэлтээсээ 200 нэгжээр давж энэ хэмжээгээр ажилгүйдэл бий болж байна.

Оноо: 2 №: 19500
Алхамтын даалгавар

Цалин 700000 төгрөг байхад хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ хэдэн нэгжээр давж байна вэ? Ажиллах хүчний илүүдэл бий болсон үед хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болдог вэ?

  • 1.Цалин 700000 байхад хөдөлмөрийн нийлүүлэлт, эрэлтээсээ 200 нэгжээр давна.

    2.Ажилгүйдэл бий болно

Оноо: 1 №: 19495

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хамаарах эрхээс илүүцийг олно уу.

  • A.Амьд явах эрх

  • B.Итгэл үнэмшилтэй байх эрх

  • C.Зохистой орон байраар хангагдах эрх

  • D.Жагсаал цуглаан хийх эрх

Оноо: 2 №: 19942
Алхамтай даалгавар

 " Хотод амьдардаг, хотын үүрэг, улс орон, хүн амын тоо, нэмэгдэн, хот маягийн амьдралын  хэв маяг, өсч, үзэгдэл, дэлгэрэх ".  Эдгээр үгсээс ашиглан “Хотжилт “ –ийг тодорхойлно уу?  .................................................................................................................................................................................................................................................................. 

  • Хотод амьдрах хүн амын тоо өсч, улс орны амьдралд гүйцэтгэх хотын үүрэг нэмэгдэн, хот маягийн амьдралын хэв маяг шинж дэлгэрэх үзэгдлийг  хотжилт гэнэ

Оноо: 1 №: 19493

Амьд явах, өмчлөх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн хамгаалалд хамрагдах, итгэл үнэмшилтэй байх  зэрэг нь аль ойлголтод хамаарах вэ?     

  • A.Хэм хэмжээ

  • B.Дүрэм журам

  • C.Ёс суртахуун

  • D.Хүний эрх

Оноо: 1 №: 19491

Хүүхдийн эрхийн конвенци хэдэн онд батлагдан гарсан  бэ?  

  • A.1945 он

  • B.1947 он

  • C.1989 он

  • D.1961 он

Оноо: 1 №: 19490

УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа хэдэн жил байдаг  вэ?                       

  • A.4 жил

  • B.2 жил

  • C.3 жил

  • D.5 жил

Оноо: 1 №: 19489
Алхамтай даалгавар

2019 оны IY улиралд ажилгүй хүн 105139, эдийн засгийн идэвхтэй хүн ам 1293579, ажиллагчид 1188440 байв.

Ажилгүй хүн гэж хэнийг хэлэх вэ?

  • Ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлнэ.

Оноо: 2 №: 19492
Алхамтын даалгавар

Дээрх статистикийн тоо баримтыг ашиглаад ажилгүйдлийн түвшинг тооцоолон гаргана уу?

  • Доорх томьёог ашиглан бодно.

     АТ =Нийт ажилгүйчүүд\Эдийн засгийн идэвхтэй хүн амд хуваан 100%иар үржүүлнэ.

Оноо: 2 №: 19494
Алхамтын даалгавар

Ажилгүйдлээс үүдэн бий болох  эдийн засгийн үр дагаврыг  жишээгээр тайлбарлан  бичнэ үү?

  • Ажилгүйдлийн эдийн засгийн сөрөг үр дагавараас зөв нэрлэх.

    -Өрх , иргэний орлого буурна

    -Хэрэгцээгээ хангаж чадахгүй

    -Хомсдол үүснэ гэх мэтээр

Оноо: 1 №: 19488

УИХ-аас батлан гаргасан хуульд хэн хориг тавих эрхтэй вэ?

  • A.Ерөнхий сайд

  • B.Ерөнхийлөгч

  • C.Шадар сайд

  • D.Шүүх засаглалын тэргүүн

Оноо: 1 №: 19486

Засгийн газрын хуралдааныг   хэн даргалах вэ?

  • A.Ерөнхийлөгч

  • B.Ерөнхий сайд

  • C.Засгийн газрын гишүүн

  • D.УИХ-ын дарга

Оноо: 1 №: 19484

Монгол улсын Үндсэн хуульд заасан  хууль санаачлах эрх, эдлэх субьектуудыг бүрэн илэрхийлсэн мөрийг олно уу.                                     

 

 

  • A.

    Ерөнхийлөгч

    УИХ гишүүн

    Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч

  • B.

     УИХ гишүүн

    Засгийн газар

    Прокурор

  • C.

    УИХ гишүүн

    Засгийн газар

    Ерөнхийлөгч

  • D.

    Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч

    Прокурор

    УИХ гишүүн

Оноо: 1 №: 19483
Алхамтай даалгавар

Хөдөлмөрийн зах дээлд хамаарах доорх үндсэн ойлголтуудыг асуултын дагуу тодорхойлж бичнэ үү                                                                           

Хөдөлмөрийн насны хүн ам гэдэгт хэдээс дээш насны хүнийг хамааруулдаг вэ?

  • 15 ба түүнээс дээш

Оноо: 2 №: 19485
Алхамтын даалгавар

Ажиллах хүч ба хөдөлмөрийн нөөцийн хоорондын хамаарлыг ажиллах хүчний оролцооны түвшин харуулдаг. Тэгвэл ажиллах хүчний оролцооны түвшинг олох томьёог бичнэ үү?

Оноо: 2 №: 19487
Алхамтын даалгавар

Хөдөлмөрийн зах зээл нь ажиллах хүчийг бэлтгэх, орлогын боломжийг бий болгох, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах гэсэн үүрэгтэй байдаг. Орлогын боломжийг бий болгох гэсэн үүргийг жишээгээр тайлбарлана уу?

  • Ажил хөдөлмөр эрхэлснээр цалин авч орлогтой болно, өрх гэрийн болон хувь хүний орлого  нэмэгдэнэ, хэрэгцээт бараагаа авна гэх мэт

Оноо: 1 №: 19482

Хууль бүтээх  үйл явцыг илэрхийлэх дараах үе шатуудаас хамгийн эхэнд нь байх  үе шат аль нь вэ?                     

  • A.УИХ чуулганаар хэлэлцэх

  • B.Хуулийн төсөл өргөн мэдүүлэх

  • C.Хуулийн  төсөл боловсруулах

  • D.Байнгын хороогоор хэлэлцэх

Оноо: 1 №: 19480

Засгийн газрын хуралдааныг  нийт гишүүдийн     ...............................    оролцсоноор хүчинтэйд  тооцно.                                                                                  

  • A.Хоёрны нэг нь

  • B.Гуравны хоёр нь

  • C.Дөрөвний нэг нь

  • D.Тавны нэг нь

Оноо: 1 №: 19653

Соронзон шинжийг судлах аль хос туршилт нь зөв вэ?

Хариулт

Соронз руу татагдах зүйлийг ялгах туршилт

Соронз руу татагдсан зүйлийг соронзын оронд хэрэглэх туршилт

A.

Хуванцар балыг соронз руу ойртуулах

Дэвтрийг соронз руу ойртуулах

B.

Номыг соронз руу ойртуулах

Соронз руу наалдсан төмөр хавчаарыг авч өөр төмөр хавчаарыг татах

C.

Дэвтрийг соронз руу ойртуулах

Соронз руу төмөр хавчаар ойртуулах

D.

Төмөр хавчаарыг соронз руу ойртуулах

Хуванцар үзгийг соронз руу ойртуулах

 

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19478

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг нэрлэнэ үү.          

  • A.Ерөнхий сайд, УИХ гишүүд, шүүгчдээс

  • B.Ерөнхий сайд. УИХ дарга, агентлагаас

  • C.Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газраас

  • D.Ерөнхий сайд болон сайд нарын танхим , яамдаас бүрдэнэ.

Оноо: 1 №: 19477

 Монгол улсад батлагдан гарсан хууль шийдвэрийг улс орны хэмжээнд  хэрэгжүүлэх үүргийг  хүлээдэг гүйцэтгэх  эрх мэдлийн байгууллагыг  сонгоорой.   

  • A.Засгийн газар

  • B.Прокурорын байгууллага

  • C.Улсын их хурал

  • D.Улсын дээд шүүх

Оноо: 1 №: 19476
Алхамтай даалгавар

Хөдөлмөр бол нийгмийн байнга өсөн нэмэгдэж байгаа материаллаг болон оюун санааны хэрэгцээг хангах гол эх сурвалж юм. Хүний хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байдаг тул үйлдвэрлэл ч мөн өсөн нэмэгдэх зүй тогтолтой бөгөөд энэхүү үйлдвэрлэлийг явуулах нэг гол хүчин зүйл нь хөдөлмөр байдаг.                                                                          

Хөдөлмөр гэж юу вэ? тодорхойлолтыг бичнэ үү?

  • Ямар нэгэн ашигтай, үр дүнд хүрэхэд чиглэсэн хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг хөдөлмөр гэнэ

Оноо: 2 №: 19479
Алхамтын даалгавар

Хүснэгтэд хөдөлмөрийн ангиллыг  бичээрэй.

 

 

  • Биеийн хүчний хөдөлмөр

    Оюуны хөдөлмөр

Оноо: 2 №: 19481
Алхамтын даалгавар

Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн нэг чухал хүчин зүйл болохыг жишээгээр тайлбарлана уу?

  • Үйлдвэрлэл эрхлэхэд хөдөлмөр буюу ажиллах хүч зайлшгүй шаардлагатай.

    Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллуулна.

    Үйлдвэрийг барьж байгуулна.

    Хөдөлмөрийн ач холбогдол ашиг нь нийгэмд мэдрэгдэж байдаг

    Жишээгээр тайлбарласан

Оноо: 1 №: 19475

Ардчилсан нийгмийн үед хууль тогтоохдоо баримталдаг зарчим аль нь вэ?                                                                                                                                

  • A.Богино хугацаанд тогтвортой хэрэгжиж чадахуйц хууль боловсруулах

  • B.Иргэдийн оролцоог  хангах

  • C.Цөөнхийн  эрх ашигт нийцүүлэх

  • D.Хууль нь тодорхой бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг байх

Оноо: 1 №: 19652

Туршилтын өмнө соронз руу ойртуулж болох зүйлсийг сонгоход найздаа туслаарай. Түүнд алийг нь хэрэглэж болохгүй гэж зөвлөх вэ?

  • A. Ном

  • B. Гар утас

  • C. Бал

  • D. Бүгд

Оноо: 1 №: 19474

МУ-д хуулийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хил тогтоох,  онцгой бүрэн эрхийг эдэлдэг төрийн эрх барих дээд байгууллага аль нь вэ?                    

  • A.Засгийн газар

  • B.Улсын их хурал

  • C.Ерөнхийлөгч

  • D.Шүүхийн байгууллага

Оноо: 1 №: 19473

Бид  байр хорооныхоо орчны цэвэрлэгээ ариутгал муу байгаа зэрэг асуудлыг засаж залруулахын тулд  анхан шатны  журмаар  хаана, хэнд хандаж үзэл бодлоо илэрхийлэх вэ?                                                                                            

  • A.Баг, хорооныхоо ИНХ-д оролцож үзэл бодлоо илэрхийлэх

  • B.УИХ-д оролцож үзэл бодлоо илэрхийлэх

  • C.Барилга хот байгуулалтын яаманд хандаж үзэл бодлоо илэрхийлэх

  • D.Сум дүүргийнхээ ИТХ оролцож үзэл бодлоо илэрхийлэх

Оноо: 1 №: 19472

Ардчилсан нийгэмд иргэдийн оролцооны  төрөл хэлбэрийг ерөнхийд нь хэрхэн ангилдаг вэ?

  • A.Нийцтэй  ба нийцгүй

  • B.Ардчилсан ба ардчилсан бус

  • C.Хүний эрх ба үүрэг

  • D.Уламжлалт ба уламжлалт бус

Оноо: 1 №: 19471

Иргэн  Г гишүүнчлэлтэй байдаг төрийн бус байгууллагаараа дамжуулан байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөлд өөрийн санал бодлоо илэрхийлсэн  бол доорх өгөгдлийн алинд нь хамаарах вэ?   

  • A.Захидал бичих

  • B.Хэлэлцүүлэгт оролцох

  • C.Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах

  • D.Сонирхолын бүлгээр дамжуулан оролцох

Оноо: 1 №: 19470

Төр засгийн бүх түвшинд шийдвэр гаргах, бодлого боловсруулахад дуу хоолойгоо хүргэх нь иргэдийн оролцооны аль хэлбэрт багтах вэ?                                                                                                                         

  • A.Нийгмийн оролцоо

  • B.Эдийн засгийн оролцоо

  • C.Улс төрийн оролцоо

  • D.Соёлын  оролцоо

Оноо: 1 №: 19651

Туршилтын өмнө соронз руу ойртуулж болох зүйлсийг сонгоход найздаа туслаарай. Түүнд алийг нь хэрэглэж болохгүй гэж зөвлөх вэ?

  • A. Үзэг

  • B. Автобусны карт

  • C. Дэвтэр

  • D. Бүгд

Оноо: 1 №: 19469

Өөрийн тойргийн УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх, дамжуулах нь иргэдийн оролцооны хэлбэрүүдийн аль нь вэ?  

  • A.Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох

  • B.Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох

  • C.Төлөөллөөр дамжуулан оролцох

  • D.Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах

Оноо: 1 №: 19650

Туршилтын өмнө соронз руу ойртуулж болохгүй зүйлсэд соронзон мэдээлэл бүртгэдэг юмс байдаг талаар нөхөдтэйгөө санал солилцов. Алийг нь туршилтад хэрэглэж болохгүй вэ?

  • A. Бэлэн мөнгөний карт

  • B. Автобусны карт

  • C. Дижитал карт

  • D. Бүгд зөв

Оноо: 1 №: 19468

    Хүснэгтэд тохирох ангилалыг нөхөж бичнэ үү.                                   

  • A.Зөвшөөрөгдсөн

  • B. Нийцгүй

  • C.Эерэг

  • D.Боловсон

Оноо: 1 №: 19467

Сонгуульд санал өгөх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саналаа илэрхийлэх, төрийн албан хаагчидтай уулзах, тэдний тайлантай танилцах зэрэг нь иргэдийн оролцооны аль хэлбэрт багтах вэ?                                              

  • A.Нийцтэй оролцоо

  • B.Нийцгүй оролцоо

  • C.Хууль ёсны бус  оролцоо

  • D.Эрх зүйн хэм  хэмжээг зөрчсөн оролцоо

Оноо: 1 №: 19649

Соронз руу татагдах, татагдахгүй эд зүйлсийг олохын тулд ямар туршилт хийх вэ?

  • A. Эргэн тойрны эд зүйлсийг соронз руу ойртуулж үзэх

  • B. Соронз руу татагдсан зүйл наалдсан байхад бусад зүйлд ойртуулж үзэх

  • C. Эргэн тойрны эд зүйлсэд соронзыг ойртуулж үзэх

  • D. Бүгд зөв

Оноо: 1 №: 19466

Иргэдийн оролцооны хэлбэрүүдээс илүүц зүйлийг олно уу.  

  • A.Жагсаал цуглаанд оролцож өөрийн үзэл бодлоо илэрхийлэх

  • B.Төр засгийн төлөөлөгчдөд санал хүсэлт тавих

  • C.Төрийн байгууллагын зүгээс иргэдийн үзэл бодлыг хянах

  • D.Өөрийн үзэл бодлын дагуу улс төрийн намд гишүүнээр элсэх

Оноо: 1 №: 19465

Төрийн байгууллагын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө иргэдийн зүгээс хийж аливаа оролдлогыг ......................гэдэг  

  • A.Иргэдийн ухамсар

  • B.Иргэдийн оролцоо

  • C.Иргэдийн хүндлэл

  • D.Иргэдийн харилцаа

Оноо: 1 №: 19464

Ардчилсан нийгэм дэх иргэн төрийн  хоорондын харилцааны онцлогуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?                                              

  • A.Иргэдээ сонсдог, иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог байх

  • B.Аливаа зүйл хуулийн хүрээнд явагддаг байх

  • C.Иргэн төрөө дээдэлж, төр иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг байх

  • D.Бүгдийг төрөөс зааж зааварлаж, нэгдсэн шийдвэр гаргадаг байх

Оноо: 1 №: 19648

Соронз ашигласан туршилтад аль нь ажиглагдах вэ?

  • A. Зарим юм соронз руу татагдах

  • B. Зарим юм соронз руу татагдахгүй

  • C. Соронз руу татагдсан зүйл бусдыг татах

  • D. Бүгд ажиглагдана

Оноо: 1 №: 19463

Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилчид гаргах, Алтанбулгийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг нь  ажилгүйдлийг бууруулах  дараах арга замуудын аль нь вэ?         

  • A.Гадаад хүчин зүйлийг ашиглах

  • B.Захиргааны арга

  • C.Хувийн зохион байгуулалтын

  • D.Эдийн засгийн арга

Оноо: 1 №: 19462

Ажил олгогчийн санал болгосон бэлэн ажлын байранд хөдөлмөрийн хуулийн дагуу ажил эрхэлж, гэрээнд заасан цалин хөлс авна. Энэ нь аль утгыг илэрхийлж байна вэ?                                                                                                          

  • A.Хувиараа үйлдвэрлэл эрхлэх

  • B.Байгууллагад ажилд орох

  • C.Хөдөлмөрийн зуучлал хийх

  • D.Өөрөө өөртөө ажлын байр бий болгох

Оноо: 1 №: 19647

Сурагчийн булчингийн хэмжээ ойролцоогоор 25 кг бол түүний масс ямар байх вэ?

  • A. 50 кг

  • B. 25 кг

  • C. 12.5 кг

  • D. зөв хариу алга

Нийт: 19,976