Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19461

Ажил олгогчийн санал болгосон бэлэн ажлын байранд хөдөлмөрийн хуулийн дагуу ажил эрхэлж, гэрээнд заасан цалин хөлс авна. Энэ нь аль утгыг илэрхийлж байна вэ?        

  • Хувиараа үйлдвэрлэл эрхлэх

  • Байгууллагад ажилд орох

  • Хөдөлмөрийн зуучлал хийх

  •  

    Өөрөө өөртөө ажлын байр бий болгох

Оноо: 1 №: 19646

Хүний биеийн жингийн 50 орчим хувийг булчин эзэлдэг. Сурагчийн масс 40 кг бол түүний булчингийн хэмжээ ойролцоогоор ямар байх вэ?

  • A. 10 кг

  • B. 20 кг

  • C. 90 кг

  • D. зөв хариу алга

Оноо: 1 №: 19460

Ямар нэг байгууллагад ажилд орох, хувиараа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, арилжаа наймаа хийх, төрөл бүрийн үйлчилгээ явуулах, авьяас чадвараа үнэлүүлэх зэргийг цогцоор нь юу гэж нэрлэдэг вэ?                           

  • A.Хувь хүний хөдөлмөр эрхлэх боломжууд

  • B.Төрөөс ажилгүйдлийг бууруулах бодлого

  • C.Хүмүүсийн ажлын төрөл, хэлбэр

  • D.Ажилгүйдлийн төрөл, хэлбэр

Оноо: 1 №: 19458

Хувь хүний хувьд ажилгүйдэлд өртөж  болзошгүй  хүчин зүйлс аль нь вэ?

  • A.Бүтээлч байдал

  • B.Эрүүл мэндийн шалтгаан

  • C.Хувийн ур чадвар нэмэгдэх

  • D.Ажлын хариуцлага дээшлэх

Оноо: 1 №: 19645

Зураг дээр ургамлыг дүрсэлсэн байна.

Ургамлын аль хэсэгт ус очих вэ?

  • A. Зөвхөн 4

  • B. Зөвхөн 1, 4

  • C. Зөвхөн 1, 2, 3

  • D. 1, 2, 3, 4

Оноо: 1 №: 19456

Хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх , жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах замаар хүү багатай урт хугацааны зээл олгох зэрэг   нь  ажилгүйдлийг  бууруулах аль арга зам бэ?  

  • A.Эдийн засгийн

  • B.Захиргааны

  • C.Гадаад хүчин зүйлийг ашиглах

  • D.Хувийн зохион байгуулалтын

Оноо: 1 №: 19455
Алхамтай даалгавар

2018 оны 09 сарын 25-аас 2018 оны 09 сарын 27 хүртэл улс орон даяар  “Цахим орчинд зохистой хэрэглээг бий болгоцгооё” уриатай “UNFRIEND” хөдөлгөөнийг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан.

Энэ хөдөлгөөний гол зорилгыг бичнэ үү?

  • - хүүхэд өвсөр үеийг цахим орчинд зохистой оролцох соёлд сургах,

    -Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

    Цахим дарамт шахалтад өртөхгүй байхаас урьдчилан сэргийлэх

Оноо: 2 №: 19457
Алхамтын даалгавар

Зурагт хуудсыг уншаад  ойлгосон зүйлээ дүгнэн бичнэ үү?

  • Өөрийн найзууд дунд байгаа танихгүй хаягуудыг unfriend хийх,

    Баталгаагүй мэдээлэл шейр хийхгүй байх, зүй бус үгтэй сэтгэгдэл бичихгүй байх гэх мэт

Оноо: 2 №: 19459
Алхамтын даалгавар

Фейсбүүкийн найзуудаасаа  “unfriend” хийхийн тулд ямар шалгууруудыг баримтлах ёстой  вэ?

  • Танихгүй хүнийг

    -Хувийн мэдээлэл, зургаа оруулаагүй

    - Баталгаагүй хаягийг

    -Дандаа сөрөг мэдээлэл оруулдаг хүнийг

Оноо: 1 №: 19644

Цэцэгт ургамлын хөгжлийн үе шат алинд нь зөв дараалалтай байна вэ?

  • A. Бие гүйцсэн цэцэгт ургамал  Үр  Үр, жимс  Цэцэг  Үрслүүр

  • B. Үр  Үрслүүр  Бие гүйцсэн цэцэгт ургамал  Цэцэг  Үр, жимс

  • C. Үр  Цэцэг  Үр, жимс  Үрслүүр  Бие гүйцсэн цэцэгт ургамал

  • D. Үрслүүр  Бие гүйцсэн цэцэгт ургамал  Үр, жимс  Үр  Цэцэг

Оноо: 1 №: 19454

Манай улсад үйлдвэрлэл, барилга, гар урлал, зочид буудал,  ресторан зоогийн газар, аялал жуулчлалын салбарын ажилтан,  мөн худалдааны чиглэлийн ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй ажлын байруудыг тэргүүлж байна. Дээрх судалгаанаас үзэхэд ямар чиглэлийн ажлын байрууд хамгийн эрэлттэй байна вэ?

  • A.Үйлчилгээний

  • B.Хүнд үйлдвэр

  • C.Хөнгөн үйлдвэр

  • D.Уул уурхай

Оноо: 1 №: 19453

Хувь хүний хувьд ажилгүйдэлд өртөж  болзошгүй  хүчин зүйлсийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?                                                                                                                          

  • A.Ажлын байр хумигдах

  • B.Эрүүл мэндийн шалтгаан

  • C.Хувийн ур чадвар нэмэгдэх

  • D.Ажлын хариуцлага сулрах

Оноо: 1 №: 19450
Алхамтай даалгавар

Мэдээллийн гэгддэг 21-р зуунд хүн төрөлхтөн цахим сүлжээ буюу интернэт ертөнцөөс шууд хамааралтай болж нийгмийн харилцаа ч үүнийг дагаад өөрчлөгдөж байгаа билээ. Хүн бүр компьютер, гар утаснаас хэрэгтэй мэдээллээ хүссэн газраасаа авах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, цаг хугацааг хэмнэх боломжтой болсон. Олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа “Фейсбүүк”-ийг монголын хүүхэд залуус өргөн хэрэглэх болжээ. Үүнийг дагаад эерэг зүйл олон байгаа хэдий ч сүүлийн үед сөрөг талууд давамгайлах хандлагатай байна.

Фейсбүүк хуудсыг хэдэн наснаас эхлэн хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг вэ?

  • 13 ба түүнээс дээш нас

Оноо: 2 №: 19451
Алхамтын даалгавар

Дээрх мэдээлэлд дурдагдсанаас өөр цахим хэрэглээний эерэг  нөлөөг  бичнэ үү.

  • Мэдээллийг шуурхай дамжуулдаг

    Бусадтай саналаа солилцох

    Банк, эрүүл мэнд болон бусад салбарын үйлчилгээ авах

    Харилцаагаа өргөжүүлэх

    Онлайнаар бие даан суралцах

Оноо: 2 №: 19452
Алхамтын даалгавар

Цахим орчинд сүрдүүлэх дарамтлах тохиолдолд хэнд хаана хандах ёстой вэ?

  • Сургуулийн нийгмийн ажилтан

    Анги удирдсан багш

    Эцэг эх

    Цагдаагийн байгуулллагад

Оноо: 1 №: 19643

Модны үндэс нь газрын хөрснөөс ус, чийг авдаг. Ус модны ------------------ гэсэн хэсгүүдэд зөөгдөж очно.

1. Мөчир                    2. Цэцэг          3. Жимс                      4. Навч           5. Их бие

  • A. Зөвхөн 2, 3

  • B. Зөвхөн 2, 3, 5

  • C. Зөвхөн 1, 2, 3, 5

  • D. 1, 2, 3, 4, 5

Оноо: 1 №: 19642

Зураг дээр 4 ижил амьд ургамлыг дүрсэлсэн байна. Ургамлыг ишээр үржүүлэхийн тулд зурагт үзүүлсэн зураасны дагуу огтолжээ. Зөвхөн нэг нь ургаагүй. Аль нь вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19641

Диаграммыг ажиглаарай.

Хүний булчин болон бусад хэсгийн биеийн жинд эзлэх хувийг диаграммаар дүрслэв. Булчинд хэд орчим хувь харгалзах вэ?

  • A. 20%

  • B. 50%

  • C. 80%

  • D. зөв хариу алга

Оноо: 1 №: 19447
Алхамтай даалгавар

Манай улсын хувьд цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаар мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй юм.  

Цахим гэмт хэрэг гэж юу вэ?

  • Компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр

Оноо: 2 №: 19448
Алхамтын даалгавар

Цахим гэмт хэрэг жил ирэх тутам өсөөд байгаагийн  шалтгааныг дүгнэж бичнэ үү

  • Монгол улсад өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй компьютерын хэрэглээг дагаад компьютер, компьютерын сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байгаагийн шалтгаан нь:

    -Олон нийт, иргэдийн дунд компьютерын гэмт хэргийн тухай ойлголт байхгүй

    -Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж маш том санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн сониуч зандаа хөтлөгдөн цахим гэмт хэргийн халдлагад өртөж байна гэх мэтээр сурагч шалтгааныг өөрийн үгээр зөв хариулсан

Оноо: 2 №: 19449
Алхамтын даалгавар

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ?

  • Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. /Зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт/ 

    Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах.

    Олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохдоо сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байх.

    Нийтийн болон найдваргүй утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлах.

Оноо: 1 №: 19873

Выберите правильный вариант:

Мой друг любит рисовать не карандашом,   ...   красками.

 

  • A.но

  • B.или

  • C.и

  • D.а

Оноо: 1 №: 19872

Выберите правильный вариант:

– Дай мне, пожалуйста, словарь,   ...   он тебе не нужен.

 

  • A.если

  • B.которая

  • C.как

  • D.потому что

Оноо: 1 №: 19871

Выберите правильный вариант:

Нужно вызвать врача,   ...   тебе будет плохо.

 

  • A.что

  • B.как будто

  • C.если

  • D.если бы

Оноо: 1 №: 19444
Алхамтай даалгавар

Сурагч “Х” нь 15 настай. 10000 дагагчтай инстаграммын од охин юм. Тэр өөрийн зургуудаа инстаграммдаа байршуулах дуртай. Гэтэл түүний найз “Ж” хуурамч хаяг нээн түүний зургуудын дор сөрөг, худал сэтгэгдлүүд бичжээ. “Х” түүнээс болж сэтгэл санааны дарамтанд орсон байна.

Сурагч “Х” нь инстаграмм ашиглах насанд хүрсэн үү. Хэдэн наснаас инстаграмм хуудас нээх эрхтэй болдог вэ?

  • Тийм

    13 наснаас

Оноо: 2 №: 19445
Алхамтын даалгавар

”Ж”  цахим харилцаанд соёлтой оролцох  ямар хэм хэмжээг зөрчсөн бэ?

  • Хэн нэгнийг санаатайгаар доромжлох, нэр төрд нь халдах, хуурамч мэдээлэл тараахгүй байх

    Нууц нэрээр нэр хаяг нээж, юу дуртайгаа бичих, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх

    Цахим орчинд хэнтэй найз байх, ямар үг хэллэг хэрэглэх, ямар зүйл нийтлэх талаар өөртөө шаардлага тавьдаг байх

Оноо: 2 №: 19446
Алхамтын даалгавар

“Ж” гийн хийсэн үйлдлийн улмаас сурагч  “Х” д учирч болох сөрөг үр дагаврыг тайлбарлан бичнэ үү

  • “Ж”-гийн үйлдэл буруу юм. Учир нь цахим орчинд соёлтой оролцох ёс зүйг зөрчиж, хуурамч хаяг нээн, бусдыг санаатайгаар доромжлон, бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, сурагч “Х”-г сэтгэл санааны дарамтанд оруулсан. Сурагч учирч болох сөрөг үр дагаврыг өөрийн байр сууринаас бичсэн

Оноо: 1 №: 19870

Выберите правильный вариант:

– Сегодня мы не пойдём в парк,   ...   на улице будет холодно.

 

  • A.как

  • B.если

  • C.что

  • D.когда

Оноо: 1 №: 19640

Диаграммыг ажигла.

Хүний биеийн жингийн 40-50 хувийг булчин эзэлдэг. Диаграмм дээр булчин аль хэсэгт харгалзах вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. зөв хариу алга

Оноо: 1 №: 19869

Выберите правильный вариант:

После школы я поеду работать туда,   ...   я больше всего нужен.

 

  • A.когда

  • B.где

  • C.если бы

  • D.поэтому

Оноо: 1 №: 19868

Выберите правильный вариант:

Я буду жить там,   ...   жили и работали мои дедушка и бабушка.

 

  • A.потому что

  • B.когда

  • C.куда

  • D.где

Оноо: 1 №: 19446

Авто машин А цэгээс  азимутын 1800 руу явсан бол хаашаа явж  хэдийн тоон дээр очсон вэ?

  • A. Хойд зүг явж 1 дээр очно.

  • B. Зүүн зүг явж 2 тоон дээр очно.

  • C. Өмнөд зүг явж 3 тоон дээр очно.

  • D. Баруун зүг явж 4 тоон дээр очно

Оноо: 1 №: 19441
Алхамтай даалгавар

Нууц нэрээр хаяг нээн нэгэн сургуулийн сурагч охидын зургийг элдвээр зохиомжлон зүй бус үг, хэллэгээр доромжлох, дарамтлах тохиолдол  цахим орчинд гарчээ. 

Дээрх үйлдэл нь цахим гэмт хэрэгт хамаарах уу? Тийм, Үгүй

  • Тийм

Оноо: 2 №: 19442
Алхамтын даалгавар

Дээрх тохиолдолд цахим орчинд соёлтой оролцох хэм хэмжээнээс алийг нь зөрчсөн байна вэ?

  • Хэн нэгнийг санаатайгаар доромжлох, нэр төрд нь халдах, хуурамч мэдээлэл тараахгүй байх

    Нууц нэрээр хаяг нээх, юу дуртайгаа бичих, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх хэм хэмжээг зөрчсөн байна.

Оноо: 2 №: 19443
Алхамтын даалгавар

Охид хаана хэнд хандах ёстой вэ?

  • Сургуулийн нийгмийн ажилтан

    Анги удирдсан багш

    Эцэг эх

    Цагдаагийн байгуулллагад

    Хүүхдийн тусламжийн утас 108

Оноо: 1 №: 19867

Выберите правильный вариант:

Завод построили там,   ...   раньше был лес.

 

  • A.куда

  • B.где

  • C.откуда

  • D.что

Оноо: 1 №: 19639

Схемийг ажигла.

Х юу вэ?

  • A. араг яс

  • B. булчин

  • C. холбоос үе

  • D. зөв хариу алга

Оноо: 1 №: 19866

Выберите правильный вариант:

Монгольские школьники  поехали в Москву,   ...   участвовать  в международной олимпиаде по русскому языку.

 

  • A.чтобы

  • B.если

  • C.что

  • D.куда

Оноо: 1 №: 19445

Газарзүйн зургийн масштабаас хамаарч зургийн ерөнхийлөл хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • A. Масштаб томрох тусам дүрслэгдэх зүйл олон болж зургийн ерөнхийлөл багасдаг.

  • B. Масштабаас хамаарахгүйгээр гадарга дээрх бүхий л зүйлийг зурагт дүрсэлж болдог.

  • C. Масштаб багасах тусам дүрслэгдэх зүйлс бага болж зургийн ерөнхийлөл багасдаг

  • D. Масштабын хэмжээнээс хамаарч зургийн ерөнхийлөл өөрчлөгдөхгүй.

Оноо: 1 №: 19638

Схемийг ажигла.

Х юу вэ?

  • A. араг яс

  • B. булчин

  • C. холбоос үе

  • D. зөв хариу алга

Оноо: 1 №: 19444

Зургийг ажиглан Австрали тив нь Гренланд арлаас жижиг зурагдсан шалтгааныг тайлбарлана уу?

  • A. Бодит байдал дээр Австрали тив нь Гренланд арлаас жижиг талбайтай учраас

  • B. Цилиндр тусгагаар зурагдсан учраас экватораас туйлруу болох тусаж зургийн гажилт ихэссэн

  • C. Экватор орчимд зургийн гажилт ихтэй учраас Австрали тивийн талбайн хэмжээ жижиг зурагдсан.

  • D. Газарзүйн зургийн масштабаас хамааран Австрали тивийн талбайн хэмжээ Гренландын талбайгаас жижиг зурагдсан.

Оноо: 1 №: 19865

Выберите правильный вариант:

Ребята пошли в библиотеку,   ...   подготовить реферат.

 

  • A.потому что 

  • B.что

  • C.если

  • D.чтобы

Оноо: 1 №: 19864

Выберите правильный вариант:

Старший сын много работал,     ...   помочь семье.                                             

 

  • A.когда

  • B.если

  • C.чтобы

  • D.как

Оноо: 1 №: 19443

Цилиндр тусгаг ашиглан газарзүйн зураг зурахад зургийн аль хэсэгт гажилт ихээр гарах вэ?

  • A. Экватор орчимд

  • B. Туйл орчимд

  • C. Матар, мэлхийн зам орчимд

  • D. Туйлын цагариг орчимд

Оноо: 1 №: 19863

Выберите правильный вариант:

   ...    мы вышли из леса, сразу увидели речку.

 

  • A.Куда

  • B.Когда

  • C.Чтобы

  • D.Какой

Оноо: 1 №: 19438
Алхамтай даалгавар

“Ц” “Б” нар нийлэн  найз “Д”-гийн фэйсбүүк хаягийг ашиглан найзуудаас нь мөнгө гуйж авсан бөгөөд үүнийг  найз нь мэдээгүй байжээ. Хэд хоногийн дараа найз нь түүнээс авсан мөнгөө эргүүлж өгөхийг хүссэнээр энэ хэргийн талаар мэджээ.

“Ц”,”Б” нарын хийсэн үйлдэл цахим гэмт хэрэгт тооцогдох уу? Тийм, Үгүй

  • Тийм. Компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр

Оноо: 2 №: 19439
Алхамтын даалгавар

”Ц”, “Б” нар цахим харилцаанд соёлтой оролцох ямар хэм хэмжээг зөрчсөн бэ?

  • Цахим хэрэглээгээр дамжиж буруу зүйлд уруу татагдахаас зайлсхийх

    Хүний хувийн нууцад халдахгүй байх

Оноо: 2 №: 19440
Алхамтын даалгавар

Энэ тохиодолд “Д” хаана хэнд хандах ёстой вэ?

  • Хууль,цагдаагийн байгуулллагад

Оноо: 1 №: 19862

Выберите правильный вариант:

   ...   он вошёл в класс, всем стало весело.

 

  • A.Как

  • B.Что

  • C.Если

  • D.Когда

Оноо: 1 №: 19442

Газарзүйн зургийн талаар бичсэн алдаатай ойлголтыг сонгоно уу?

  • A. Газарзүйн зургийн масштаб томрох тусам газарзүйн зургийн ерөнхийлөл багасдаг.

  • B. Өргөрөгийн дагуу сунаж тогтсон, дундад өргөрөгт оршдог улсуудыг конус тусгагаар зурахад тохиромжтой.

  • C.  Хаяалбаруудын хоорондох зай хол дүрслэгдсэн байвал гадарга эгц байгааг илтгэнэ.

  • D. Байрзүйн зураг нь том масштабын газарзүйн зураг юм.

Оноо: 1 №: 19861

Выберите правильный вариант:

Он всегда помогает друзьям,   ...   им нужна помощь.

 

  • A.чтобы

  • B.что

  • C.когда

  • D.потому что

Оноо: 1 №: 19441

В цэгээс А  цэг нь ямар зүгт оршиж байна вэ?

А. Баруун зүгт                                   В. Зүүн хойд зүгт

С. Баруун хойд зүгт                          D. Зүүн зүгт

  • A. Газарзүйн зурагт зүг чиг тодорхойлох мэдлэг эзэмшээгүй

  • B. Газарзүйн зурагт зүг чиг тодорхойлох мэдлэг эзэмшээгүй

  • C. Газарзүйн зурагт зүг чиг тодорхойлох мэдлэг эзэмшсэн.

  • D. Газарзүйн зурагт зүг чиг тодорхойлох мэдлэг эзэмшээгүй

Нийт: 19,976