Монголчууд эрт дээр үеэс байгальтайгаа зохицон түүнээс хамааралтай амьдарч ирсэн ба тэнгэрийн байдлыг ажиглан цаг агаарын байдлыг шинжиж мэддэг байсан. Орой яндангийн утаа хургаж байвал маргаашийн цаг агаар ямар болохыг таамаглана уу?
A. Цаг агаар хүйтэрч, хүчтэй шороон шуурга шуурна.
B. Тэнгэр бүрхэж, үргэлжилсэн шиврээ бороо орно.
C. Цаг агаар дулаарч, дулаахан салхигүй өдөр болно.
D. Аянга цахилгаантай түр зуурын аадар бороо орно
Дараах ажлын байрны зарыг уншаад асуултад хариулаарай.
Цонхны үйлдвэрт цонхны мэргэжилтэн авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: -Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүд
-Үйлдвэрт ажиллах горимын дагуу ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
-Өмнө нь цонхны үйлдвэрт ажиллаж цонх хийж байсан бол давуу тал болно.
-Багаар ажиллах чадвартай, нягт нямбай, ажлаа цагтаа хийдэг
-Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Цалин 1000000-1200000 \тохиролцоно\ Эх сурвалж https://www.biznetwork.mn/job/_uvpl__xmr
Цалин |
Хөдөлмөрийн эрэлт |
Хөдөлмөрийн нийлүүлэлт |
1000000-1200000 |
100 |
400 |
800000-900000 |
200 |
300 |
600000-700000 |
300 |
200 |
400000-500000 |
400 |
100 |
Дээрх ажлын байрны зар хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн алинд хамаарах жишээ вэ?
Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт
Тухайн зарлагдсан ажлын байрны санал болгож буй цалингийн хэмжээгээр тооцож үзэхэд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болохоор байна вэ ? Хүснэгтэн мэдээллийг ашиглаж дүгнэлтээ гаргана уу?
Ажиллах хүчний илүүдэл бий болно.
Яагаад гэвэл цалин нэмэгдэх тусам хөдөлмөрийн нийлүүлэлт ихэснэ
Дээрх ажлын байрны зар дээр тавигдах шаардлага дээр нэмж 2-оос доошгүйг бичнэ үү.
Харилцааны соёлтой байх
Бүтээлч, загвар зохиодог,
Ачаалал даах чадвартай гэх мэтээр сурагч ажлын байранд тавигдах шаардлагыг бичсэн
Монгол орны хойд хэсгээр цэвдэгтэй хөрс алаг цоог тархсан байдаг ба уур амьсгалын дулааралтай холбоотойгоор цэвдэг гэсэх үзэгдэл эрчимтэй явагдаж байна. Цэвдэгтэй хөрс гэссэнээр үүсэж болох үр дагаварт аль нь хамаарахгүй вэ?
A. Газрын гүний усны нөөцийг нэмэгдэнэ
B. Хөрсний чийг нэмэгдэж, намаг ихэснэ.
C. Хөрсний нуралт ихэсэж, гуу жалга үүснэ.
D. Үерийн давтамж нэмэгдэж, гуу жалга үүснэ.
Гүний ус нь ундны цэвэр усны гол нөөц бөгөөд түүнийг хэрхэн зохистойгоор хэрэглэж, хамгаалах боломжтой вэ?
A. Гол мөрдийн эх орчимд мод тарих, ойжуулах
B. Аж ахуйн үйлдвэрлэлд саарал усыг ашиглах
C. Зориудаар үүл буудаж хур тунадас оруулах
D. Усыг зөв ашиглах дадал хэвшил эзэмшүүлэх
Усан цахилгаан станцыг ашиглаж эрчим хүчийг үйлдвэрлэснээр үүсэж болох сөрөг үр дагаврыг сонгоно уу?
A. Хиймэл усан сангийн усыг газар тариаланд ашиглана
B. Агаарын бохирдлын хэмжээ багасаж, хүлэмжийн хий буурна.
C. Эрчим хүчний үнэ буурч, хэрэглээ өснө.
D. УЦС-ын ойролцоох айл өрхүүдийг нүүлгэж, ойр орчмын газрыг чөлөөлнө.
2 шулуун соронзыг туршилтад хэрэглэсний дараа хэрхэн хадгалах нь зохимжтой вэ?
A. Ижил туйлаар нь давхарлаж
B. Эсрэг туйлаар нь давхарлаж
C. Цаасанд ороож
D. Шилэн саванд хийж
Манайх “Говь” ХХК-ны хувьцаа эзэмшигч айл. Хувьцааныхаа ногдол ашгийг авч түүн дээрээ мөнгө нэмэн ах маань “Да хүрээ” захаас машин худалдан авсан юм. Удалгүй “Ковид-19” өвчин гарч дэлхий нийтээр улс орны хил хязгаар хаагдан, хөл хорио тогтоосны улмаас эгчийн ажиллаж байсан оёдлын үйлдвэр хаагдсан тул ажилгүй болж ажил идэвхтэй хайж байна. Мөн зах зээл дээр зарим барааны эрэлт хэрэгцээ өсч хосмдол бий боллоо.
Хөдөлмөрийн зах зээлийн жишээг ялган бичээрэй?
Эгчийн ажиллаж байсан оёдлын үйлдвэр хаагдсан тул ажилгүй болж ажил идэвхтэй хайж байна
Дээрх жишээнүүдийг доорх хүснэгтэнд ялган бичээрэй.
Үнэт цаасны зах зээл |
Хөдөлмөрийн зах зээл |
Барааны зах зээл |
|
|
|
1.Үнэт цаасны зах зээл-“Говь” ХХК хувьцаа эзэмшигч
2.Хөдөлмөрийн зах зээл-Эгч ажилгүй болж, ажил хайж буй
3.Барааны зах зээл-Да хүрээ захаас автомашин худалдан авсан. Зарим барааны эрэлт өссөн.
- Бараа бүтээгдэхүүний болох хөдөлмөрийн зах зээлийн нийтлэг болон ялгаатай талыг венийн диаграммын аргаар бичнэ үү?
Ялгаатай тал
Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг хөдөлмөрийн зах зээл гэнэ.
Барааны зах зээл нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний үр дүнг солилцохын тулд үлйдтэрлэгч хэрэглэгч нар үнэ тоо хэмжээг тодорхойлж харилцах хүрээг хэлнэ.
Ижил тал
Эрэлт, нийлүүлэлт, тэнцвэр
Солилцоо хийгдэнэ.
Өрсөлдөөн гэх мэтээр хариулсан
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зарим гол мөрдийн усны түвшин багасаж, ширгэх аюул тулгараад байна. Гол мөрдийн усны түвшинг нэмэгдүүлэхэд чи хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ?
A. Голоос суваг шуудуу татаж ногоо услахгүй байх
B. Зориудаар хур тунадас оруулж усны түвшинг ихэсгэх
C. Голын эх авсан газрыг моджуулах, гүний усыг хамгаалах
D. Голын орчимд хог хаяхгүй, бохир усыг ил задгай асгахгүй байх.
Нэгэн гол дтд 3500м өндрөөс эх аван 5.6км урсаад дтд 800м өндөрт орших нуурт цутгадаг бол голын уналыг тооцоолно уу?
A. 2700м
B. 4300м
C. 4800м
D. 9900м
Төмөр хадаасыг соронз руу хүргээд хэсэг байлгасны дараа холдуулав. Хадаас соронзтой болсон эсэхийг аль туршилтаар шалгаж болох вэ?
A. Хадаасны голоос оосорлоод чөлөөтэй хөдлөх
B. Төмрийн үртэс татах
C. Түүнтэй ижилхэн хадаасыг татах
D. Бүгд зөв
Төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн баталгааг бүрдүүлэх арга зам аль нь вэ?
A.Байгаль орчныг хамгаалах замаар
B.Соёлын өв уламжлалыг хадгалах замаар
C.Өмч хөрөнгийн эрхийг баталгаажуулах замаар
D.Хүмүүсийн ухамсар соёлыг дээшлүүлэх замаар
Зургийг ажиглан Атакамын цөл үүссэн шалтгааныг тайлбарлаарай.
A. Атакамын цөл эх газрын төв хэсэгт оршдог учраас тунадасны хэмжээ ууршилтаас ямагт бага байдаг учраас
B. Далайн хүйтэн урсгалын нөлөөгөөр ууршилт их явагдаж, тунадас бага унадаг учраас Атакамын цөл үүссэн.
C. Хуурай агаар түрэн орж ирснээр ууршилт их явагдаж, хур тунадас унах нөхцөл бүрдэхгүй учраас.
D. Атлантын далайгаас ирэх чийглэг агаарыг Андын нуруу хааснаас болж Атакамын цөл үүссэн.
Монгол улсын үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ” гэж заажээ. Дээр дурдсан хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн баталгааг төрөөс хэрхэн бүрдүүлэх арга замуудыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A.Татварын тухай хуулийг батлан гаргах замаар
B.Бизнес эрхлэх гарааны ижил тэгш нөхцөл бүрдүүлэх замаар
C.Өмч хөрөнгийн эрхийг баталгаажуулах замаар
D.Хүмүүсийн ухамсар соёлыг дээшлүүлэх замаар
Төмөр хадаасыг соронз руу хүргээд хэсэг байлгасны дараа холдуулав. Хадаас соронзлогдсон эсэхийг аль туршилтаар шалгаж болох вэ?
A. Хадаас төмөр хавчаарыг татах
B. Хадаас төмрийн үртсийг татах
C. Хадаасыг луужинд ойртуулахад зүү нь хөдлөх
D. Бүгд зөв
“Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмын онцлог шинжүүдийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A.Шударга шүүхээр шүүлгэх
B.Хэрэг шийдвэрлэхэд хүний язгуур, гарал угсааг харгалзан үзэх
C.Ял зэм, хариуцлага үйлдсэн хэрэгт нь тохирсон байх
D.Хууль хүн бүрт ижил үйлчлэх
Бичмэл эрх зүйн хэм хэмжээ болох хуулинд тавигддаг шаардлагуудаас илүүцийг олно уу.
A.Хуулийн заалт тодорхой, ойлгомжтой байх
B.Тодорхой төрлийн харилцааг зохицуулсан байх
C.Нийтээр дагаж мөрддөг байх
D.Хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцсэн байх
Хөх нуур нь Монгол орны хамгийн нам цэг бөгөөд нуурын усны талбайн хэмжээ жилээс жилд багасаж байна. Нуурын усны талбайн хэмжээ багассанаар хамгийн түрүүнд тулгамдаr болох асуудлыг тодорхойлно уу?
A. Нуурын усанд амьдардаг загас, жараахай багасаж, эргэн тойронд намаг ихээр үүссэн.
B. Нуурын усыг ашиглан усан цахилгаан станц байгуулах боломжгүй болж, усны түвшин багасна
C. Нуурт цутгах гол мөрдийн усны түвшин нэмэгдэж, үерийн давтамж нэмэгдсэн
D. Нуурын усыг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах боломж багасна
Соронзон шинж чанарыг судлах аль хос туршилт нь зөв вэ?
Хариулт |
Соронз руу татагдах зүйлийг ялгах туршилт |
Соронз руу татагдсан зүйлийг соронзын оронд хэрэглэх туршилт |
A. |
Хуванцар балыг соронз руу ойртуулах |
Төмөр хавчаарыг соронз руу ойртуулах |
B. |
Номыг соронз руу ойртуулах |
Соронз руу наалдсан төмөр хавчаарт өөр хуванцар хавчаар ойртуулах |
C. |
Дэвтрийг соронз руу ойртуулах |
Хуванцар үзгийг соронз руу ойртуулах |
D. |
Төмөр хавчаарыг соронз руу ойртуулах |
Соронз руу төмөр хавчаар ойртуулах |
A.
B.
C.
D.
2019 оны 2 сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 10833 байсан ба үүнээс 1804 нь ажилд зуучлан орсон байна. Энэ онд нийт ажиллагчид 1146160, хөдөлмөрийн насны хүн ам 2106911 байв.
Хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ?
Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээ, газар
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандсан хүмүүсийн хэдэн хувь нь ажилтай болсон бэ? ажилд орсон иргэд хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн алинд хамаарах вэ?
1.Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандсан хүмүүсийн 16.6% нь ажилтай болсон байна.
2. Хөдөлмөрийн нийлүүлэлт
Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээрх бодит тоон өгөдөл дээр суурилан томьёог бичин тооцоолж гаргана уу?
1. ХЭТ=Хөдөлмөр эрхэлж буй хүний тоо\Хөдөлмөрийн насны хүн ам *100%
2.ХЭТ=1146160\2106911*100%=54.4
Монгол улсын үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ” гэж заажээ. Дээр дурдсан хүний эрх чөлөөг хангахуйц эрх зүйн баталгааг төрөөс хэрхэн бүрдүүлдэг вэ?
A.Хуулийг батлан гаргаж хэрэгжүүлэх замаар
B.Гарааны ижил тэгш нөхцөл бүрдүүлэх замаар
C.Өмч хөрөнгийн эрхийг баталгаажуулах замаар
D.Хүмүүсийн ухамсар соёлыг дээшлүүлэх замаар
Далайн ус нь дэлхийн нийт усны 97.2%-ийг эзэлдэг боловч унданд хэрэглэдэггүй. Далайн усыг өндөр технологи ашиглан цэвэршүүлсэн ч унданд хэрэглэхэд тохиромжгүй нь юутай холбоотой вэ?
A. Далайн усанд олон төрлийн давснаас гадна төрөл бүрийн эрдэс бодис агуулагдсан байдаг.
B. Гол мөрөн урсах явцдаа ёроолын гадаргыг элэгдүүлж, чулуулгийг далайруу зөөдөг.
C. Далайн гүнд ажиллагаатай галт уулс олон байх ба галт уулын хий, үнс, нурам усанд уусдаг.
D. Далайн усыг цэвэршүүлэхэд өндөр технологи шаарддаг учраас өртөг өндөр, хүртээмж бага болно
Зөв харгалзуулна уу
A |
Тушаал |
1 |
Засгийн газар |
B |
Зарлиг |
2 |
Аймаг, нийслэлийн засаг дарга |
C |
Тогтоол |
3 |
Ерөнхийлөгч |
D |
Захирамж |
4 |
Засгийн газрын агентлагын дарга |
A.A1,B3,C4, D2
B.A4, B3, C1, D2
C.A3, B2, C1, D4
D.A4, B1, C3, D2
Боловсруулах аж үйлдвэрийн салбарыг сонгоно уу?
A. Нүүрс, газрын тос олборлох үйлдвэр
B. Хөнгөн болон хүнсний үйлдвэр
C. Мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэр
D. Мэдээлэл, харилцаа холбоо, үйлчилгээний салбарууд
Ур чадвар, гадаад байдал, нас хүйс, ажил мэргэжил, орлогоос үл хамааран хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх учиртай. Энэ нь ардчиллын ямар зарчимд хамаарах вэ?
A.Цөөнхийн эрхийг хүндэтгэх
B.Чөлөөт байх зарчим
C.Халдашгүй байх зарчим
D.Шударга ёсны зарчим
Хүснэгтэд байгаа статистик мэдээлэлтэй асуултын дагуу ажиллаарай.
Монгол улс |
2015 |
2019 оны 4 сар |
|||||||
Бүгд |
Эрэгтэй |
Эмэгтэй |
Бүгд |
Эрэгтэй |
Эмэгтэй |
||||
Ажилгүй иргэд |
|
53 689
|
38 983
|
105139 |
66091 |
39048 |
|||
Ажиллах хүч |
1 151 223
|
604 677
|
46 546
|
1293579 |
699211 |
594368 |
|||
Ажилгүйдлийн түвшин |
7.5
|
8.2 |
6.7 |
? |
9.4 |
6.5 |
Ажиллах хүчинд ямар төрлийн хүмүүсийг багтаан үздэг вэ?
Хөдөлмөр эрхэлж буй хүн ам
Бүртгэлтэй ажилгүйчүүд
Ажилгүйдлийн түвшин олдог томьёог бичиж, 2019 оны үзүүлэлтээр хэдэн хувь байгааг тооцоолж гаргаарай.
Ажилгүйдлийн түвшин олох томьёог зөв бичсэн
2019 оны ажилгүйдлийн түвшин 8.1%
2019 оны ажилгүйдлийн түвшинг 2015 онтой харьцуулан дүгнэлт хийнэ
2015 онд ажилгүйдлийн түвшин 7.5%, 2019 оны 4 сарын байдлаар 8.1% байна . 2015 онтой харьцуулахад 2019 онд ажилгүйдлийн түвшин 0.6%-иар өссөн байна.
Тогтоол, зарлиг, шийдвэр тушаал нь эрх зүйн ямар хэм хэмжээнд хамаарах вэ?
A.Хууль
B.Хуульчилсан акт
C.Ёс суртахууны хэм хэмжээ
D.Албан бус хэмжээ
Аж үйлдвэрийн хоёрдогч хэв шинжийн онцлог юу вэ?
A. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх
B. Түүхий эв материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх
C. Үйлдвэрийн түүхий эд, материалыг бэлтгэн нийлүүлэх
D. Бүтээгдэхүүн үйлчилгээг судлах, шинээр нэвтрүүлэх
Хуулийг тодорхойлох онцлог шинжүүдийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A.Эрх бүхий албан тушаалтнаас гаргадаг захирамжилсан шийдвэр
B.Бичмэл эрх зүйн хэм хэмжээ
C.Нийтээр зайлшгүй дагаж мөрдөх албан хэм хэмжээ
D.Хууль тогтоох дээд байгууллагаас баталдаг
Уул уурхайн үйлдвэрлэлийн байршилд шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйлийг сонгоно уу?
A. Байгалийн нөхцөл
B. Байгалийн нөөц
C. Дэд бүтэц
D. Ажиллах хүч
Хуульчилсан актын шинжид хамаарахгүй зүйлийг олж сонгоно уу.
A.Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулдаг
B.Захиргааны байгууллага, тодорхой эрх бүхий албан тушаалтан гаргадаг.
C.Төрийн албан ёсны хэм хэмжээнд хамаарах захирамжилсан шийдвэр
D.Шийдвэрийг биелүүлэх эсэх нь сайн дурын шинжтэй байдаг
МАА, газар тариалан, ойн аж ахуй, загасны аж ахуй, уул уурхайн олборлолт зэрэг нь үйлдвэрлэлийн ямар салбарт хамаарах вэ?
A. Анхдагч салбар
B. Хоёрдогч салбар
C. Гуравдагч салбар
D. Дөрөвдөгч салбар
Нарны эгц тусгал 3 дугаар байрлалд орших үед хойд хагасын орнуудад өдөр шөнийн үргэлжлэх хугацаа ямар байх вэ?
A. Өдрийн үргэлжлэх хугацаа нь шөнөөсөө урт үргэлжилнэ
B. Өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцүү байна.
C. Өдрийн үргэлжлэх хугацаа нь шөнөөсөө богино байна.
D. Өдрийн үргэлжлэх хугацаа нарны эгц тусгалаас хамаардаггүй.
Хүний эрх, эрх чөлөөг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд баталгаажуулдаг. Эрх зүйн хэм хэмжээг хүчин чадлаар нь ............, .........ангилдаг
A.Дүрэм, журам
B.Тунхаглал, пакт
C.Хууль, хуульчилсан акт
D.Албан ба албан бус
Хувьцаа эзэмших, үл хөдлөх хөрөнгөтэй байх нь дараах эрхүүдийн алинд нь хамаарах вэ?
A.Үг хэлэх
B.Өмчлөх эрх
C.Хэвлэн нийтлэх эрх
D.Сонгуульд оролцох
3 дугаар сарын 21 өдөр Улаанбаатар хотод нар 06 ц 51 минутад мандаж 19 ц 07 минутад жаргасан бол үд дунд хэдэн цагт болох вэ?
A. 6ц 08 минут
B. 12 цаг
C. 12ц 16минут
D. 12ц 59 минут
Мэдээлэлтэй ажиллаарай
Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдээс аль тивд хамаарах улс орнууд дийлэнх хувийг эзэлж байна вэ?
Ази тив
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд манай улсын эдийн засгийн аль салбарт түлхүү ажиллаж байна вэ? Яагаад
Уул уурхайн салбарт
Учир нь гадаадын ажилчид илүү өндөр ур чадвар, туршлагатай, техник технологи сайн ажиллуулдаг.
Гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд
Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллаж буй манай улсын иргэд төрөөс ажилгүйдлийг бууруулах ямар арга замын жишээ вэ?
Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга
Иргэн хүний эдлэх ёстой улс төрийн эрхүүдийг дурдахдаа илүүц зүйл аль нь вэ?
A.Сонгох, сонгогдох
B.Өмч хөрөнгөтэй байх
C.Жагсаал цуглаан хийх
D.Үзэл бодлоо илэрхийлэх
Дэлхий нар 2-ын дунд сар орсон тохиолдолд сар ямар хэлбэртэй харагдахыг дээрх зургуудаас сонгоно уу?
A. 1
B. 5
C. 7
D. 4
Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч , олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулсан эрхийг тухайн улсад хангаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байгууллага аль нь вэ?
A. Засгийн газар
B.Шүүхийн байгууллага
C.НҮБ хүүхдийн сан
D.НҮБ Аюулгүйн зөвлөл
ЗУ 100 орших А хотод өглөөний 05 цаг болж байхад ЗУ 700-д орших В хотод хэдэн цаг болж байх вэ?
A. 4 цаг
B. 5 цаг
C. 9 цаг
D. 16 цаг