Монгол улс тусгаар тогтнолоо зарласан өдөр аль вэ?
A.
1911.XII.4
B.
1911.III.18
C.
1911.XI.30
D.
1911.XII.29
E.
1911.XI.26
Ойрад Монголд гарсан Манжийн эсрэг бослогыг хэн удирдсан бэ?
A.
Бүрни
B.
Амарсанаа
C.
Тогтох
D.
Сэвдэнбалжир
E.
Чингүнжав
Манжийн эрхшээлийн үеийн Монгол ноёд тайж нарын харьяат ардыг хэрхэн нэрлэдэг вэ?
A.
Шавь ард
B.
Сум ард
C.
Хамжлага ард
D.
Албат ард
E.
Харьяат ард
Монгол улс Манж Чин улсын эрхшээлд ороход нөлөөлсөн дотоод шалтгаанд аль нь ХАМААРАХГҮЙ вэ?
A.
Монголын зарим ноёд Манжийн төрийн бодлогод автсан явдал
B.
Монголын их хааны сүр, хүч чадал буурсан
C.
Монголын улс төрийн нэгдмэл байдал алдагдсан
D.
Улс төрийн туршлага нимгэн залуу хангуудын үйл ажиллагаа
E.
Өвөр Монгол, Халхын хооронд олон жил үргэлжилсэн дайн самуун
Зүүнгар улсын хаан Даваач, Хойдын ноён Амарсанаа нарын зөрчил тэмцлийн үр дагаврыг тодорхойлно уу.
A.
Ойрад монголчууд Хасагийн эрхшээлд ороход хүрсэн
B.
Зүүнгар улсад гурван хаан зэрэг гарч, дайтах болсон
C.
Зүүнгар улсын хүн ам Орос улсын нутагт дүрвэсэн
D.
Зүүнгар улс Манжид эзлэгдэх нэг шалтгаан болсон
E.
Ойрад монголчууд Орос улсын эрхшээлд ороход нөлөөлсөн
XVII-XVIII зуунд монголчууд ээлж дараалан Манжийн эрхшээлд орсон. Монголчууд Манжид эзлэгдсэнийг төгсгөлөөс нь эхлэл рүү нь зөв эрэмбэлснийг олж тогтооно уу.
A.
Зүүнгар улс, Хөх нуурын Хошууд улс, Халх Монгол, Өвөр Монгол
B.
Зүүнгар улс, Халх Монгол, Хөх нуурын Хошууд улс, Өвөр Монгол
C.
Зүүнгар улс, Халх Монгол, Өвөр Монгол, Хөх нуурын Хошууд улс
D.
Халх Монгол, Зүүнгар улс, Хөх нуурын Хошууд улс, Өвөр Монгол
E.
Халх Монгол, Зүүнгар улс, Өвөр Монгол, Хөх нуурын Хошууд улс
Өвөр Монгол Манжийн эрхшээлд орсон үйл явдлыг олж тогтооно уу.
A.
1755 оны Манж Чин улсын их цэргийн довтолгооноор
B.
1691 онд Долон нуурт болсон ноёдын чуулганаар
C.
1648 онд Манжид Сөнидийн Тэнгис ван бууж өгснөөр
D.
1646 онд Манжид Хорчины Ууба тайж дагаж орсноор
E.
1636 онд Мүгдэнд болсон ноёдын чуулганаар
Монголд бурхны шашин дэлгэрсний эерэг нөлөө аль вэ?
A.
Алтан ургийн язгууртнууд оны цол хэрэглэх болсон
B.
Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болсон
C.
Монголчуудыг энэрэнгүй, номхон хүлцэнгүй болгосон
D.
Хүн амын өсөлтөнд эерэгээр нөлөөлсөн
E.
Монголчуудаас авах Манжийн төрийн алба татвар буурсан
Ойрад Монголд шарын шашин дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн шашны зүтгэлтэн хэн бэ?
A.
Зая бандида Намхайжамц
B.
Зая бандида Лувсанпринлэй
C.
Өндөр гэгээн Занабазар
D.
Аюуш гүүш
E.
Нэйж тойн
1640 онд Халх – Ойрадын ноёд “Их цааз”-ыг ямар зорилгоор тогтоосон бэ?
A.
Халх – Ойрад хамтарсан цэргийн хүчээр гадагш аян дайн хийх
B.
Монгол ноёд эв эеэ сахиж, дайсны эсрэг хүчээ нэгтгэх
C.
Засагт ханы албатыг булаасан Түшээт ханыг гэсгээх
D.
Ойрадын шашны тэргүүнээр Зая Бандида Намхайжамцыг өргөмжлөх
E.
Халх – Ойрадад алба татварын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх
Лигдэн хааны бодлого, үйл ажиллагаанд аль нь хамаарах вэ?
A.
Халх - Ойрадын ноёдтой хамтарч “Их цааз”-ыг тогтоов
B.
Лигдэн хааны зарлигаар Хутагтай сэцэн хунтайж шашны цааз зохиов
C.
Төвөдөөс Ширваа хутагтыг залж “Улсын багш” болгов
D.
Халх - Ойрадын ноёд оролцсон Засгийн газар байгуулав
E.
Хөвгүүддээ харьяат нутгаа өмч болгон хувааж өгөв
Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд аймгуудаас бүрдэж байсан улс аль вэ?
A.
Ойрадын хаант улс
B.
Халх улс
C.
Цахар улс
D.
Өвөр Монгол улс
E.
Буриад улс
Монголын Юань улсын газар нутгийг зөв тодорхойлсон нь аль вэ?
A.
Монгол, Хятад, Иран, Ирак
B.
Монгол, Хятад, Солонгос, Япон
C.
Хятад, Иран, Ирак, Монгол
D.
Хятад, Гүрж, Турк, Монгол
E.
Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнууд
Улсынхаа хүн амыг тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэрэгт хуваан захирч байсан улс аль вэ?
A.
Их Монгол улс
B.
Цагадайн улс
C.
Ил хаант улс
D.
Юань улс
E.
Алтан ордны улс
Их Монгол улсад “Их засаг” хуулийг хэн тогтоож байсан бэ?
A.
Боорчи
B.
Мухулай
C.
Чингис хаан
D.
Наяа
E.
Шихихутуг
Монгол угсаатны төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэсэн хаан хэн бэ?
A.
Есүхэй баатар
B.
Хабул хаан
C.
Хотула хаан
D.
Чингис хаан
E.
Гүр хаан Жамуха
Чингис хаан “Хатгалдаанд амиа өрж урьд ам нээсний тусын тулд ургийн урагт хүртэл өнчдийн авилга аван автугай” хэмээн зарлиг буулгажээ. Уг зарлигийн утгыг зөв тайлна уу.
A.
Дайнд үрэгдэгсдийн гэр бүлд халамж үзүүлэх тухай
B.
Дайнд үрэгдэгсдийн гэр бүлээс авилга авахгүй тухай
C.
Үеийн үед авилга хээл хахуулийг жигших тухай
D.
Өнчин ядуусаас авилга авч болохгүй тухай
E.
Авилга авагчийг илчилсэн хүнийг шагнах тухай
Тэмүжинг Хар зүрхний Хөх нуурт Монгол улсын хаанд Чингис цолтойгоор өргөмжилсөн. Үүнээс хойш Их Монгол улс байгуулахад тэрээр хэдэн жил зарцуулсан бэ?
A.
44
B.
27
C.
22
D.
20
E.
17
Монголын эртний нүүдэлчдийн үндсэн аж ахуй юу вэ?
A.
Нүүдлийн мал аж ахуй
B.
Газар тариалан
C.
Гар урлал
D.
Ан гөрөө
E.
Төмөрлөгийн үйлдвэрлэл
Түрэгүүд хэний эрхшээлээс гарч төр улсаа байгуулсан бэ?
A.
Хүннү
B.
Сяньби
C.
Түрэг
D.
Жужан
E.
Хятан
Сяньби нэгдсэн улс 235 онд задарсан. Уг оныг зуунаар илэрхийлнэ үү.
A.
НТӨ II зууны эхэн
B.
НТ III зууны I хагас
C.
НТӨ II зууны II хагас
D.
НТӨ III зууны 30-аад он
E.
НТӨ III зууны II хагас
Хүннү гүрний хүчийг сулруулахын тулд Хань улсын У Ди хааны явуулсан бодлого аль вэ?
A.
Хүннүгийн шаньюйд ван цол олгох
B.
Дунхутай харилцаа тогтоож Хүннүг цохих
C.
Хүннүгээс их хэмжээний алба гувчуур татаж авах
D.
Хүннүгийн эрхшээл нөлөө тогтсон баруун газар оронд холбоотонтой болох
E.
Хүннүгийн нутагт олон тооны хятад хүмүүсийг шилжүүлэн суулгах
НТӨ 198 онд Хань улс Хүннүг эн чацуу хүчирхэг улс болохыг хүлээн зөвшөөрч, хоёр улсын хилийг хаагуур тогтоосон бэ?
A.
Монголын их говиор
B.
Урт Цагаан хэрмээр
C.
Хөх мөрний араар
D.
Торгоны зам дагуу
E.
Шиньжяны өмнөд биеэр
Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй хөгжихөд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл юу вэ?
A.
Суурьшмал соёл иргэншлийн нөлөөнөөс ангид байсан явдал
B.
Монгол нутаг дахь хүн амын тоо, нягтрал
C.
Монгол орны байгаль, цаг уурын орчин
D.
Газар тариалан эрхэлж болохуйц гол мөрний сав байхгүй
E.
Бөө мөргөлийн лус савдгийн тухай ойлголт
Дөрвөлжин булшийг зөв оновчтой тодорхойлно уу.
A.
Евразид тархсан, Монгол нутгаас 1200 гаруйг илрүүлж судалжээ
B.
Монгол орны төв ба баруун хэсгээр өргөн тархсан оршуулгын дурсгал
C.
Чулуун зэвсгийн үеийн оршуулгын дурсгал
D.
Гол төлөв хүн чулуутай хамт цогцолбор байдлаар оршдог дурсгал
E.
Тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун байгууламж бүхий оршуулгын дурсгал
Мезолитын үед аль нь холбогдох вэ?
A.
Хэл яриа үүсч хүмүүс мэдлэгээ хуваалцах боломж нэмэгдсэн
B.
Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй үүссэн
C.
Модны уян харимхай чанарыг ашиглан нум сум зохион бүтээсэн
D.
Зэсийг тугалгатай хольж хүрэл боловсруулалт эхэлсэн
E.
Монгол нутагт хадны зургийн үүсэл тавигдсан
Монголын хадны зураг чулуун зэвсгийн аль үеэс эхлэлтэй вэ?
A.
Дээд палеолит
B.
Дунд палеолит
C.
Доод палеолит
D.
Мезолит
E.
Неолит
Монгол улс терроризмтай тэмцэх олон улсын ажиллагаанд цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулах болсон. Үүнээс Монгол улсын гадаад бодлогын чиглэлийг тодорхойлно уу.
A.
Монгол улсын үндэсний аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд олон улсын цэргийн ажиллагаанд оролцоно
B.
Монгол улс энхийг эрхэмлэж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оролцоно
C.
Шаардлагатай тохиолдолд Монгол улс үй олноор хөнөөх зэвсгийг өөрийн нутагт байршуулж болно
D.
Шаардлагатай тохиолдолд Монгол улс олон улсын цэргийн эвсэлд нэгдэж болно
E.
Шаардлагатай тохиолдолд Монгол улс олон улсын цэрэг зэвсгийн хүчийг өөрийн нутагт байршуулж болно
Усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?
A.
Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал
B.
Монгол улсын хүний аюулгүй байдал
C.
Монгол улсын хүрээлэн буй орчны аюулгүй байдал
D.
Монгол улсын дотоод аюулгүй байдал
E.
Монгол улсын гадаад аюулгүй байдал
1990 оны хувьсгалын үр дүнд гарсан чухал ололт юу вэ?
A.
Гадаад иргэд Монгол улсын харьяат болох явдал эрс багассан
B.
Монголчууд гадаад улс оронд цагаачлах явдал эрс багассан
C.
Зарим социалист орнуудтай дипломат харилцаагаа таслах боломжтой болсон
D.
Монгол улсын иргэд дэлхийн олон улс орнуудад зорчих, амьдрах, ажиллах, сурч боловсрох боломжтой болсон
E.
Монгол улс хууль бусаар оршин суугчдыг нутгаасаа гаргах боломжтой болсон
1991 оноос үндэсний соёл, боловсролыг сэргээн хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого аль вэ?
A.
Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэв
B.
Хүн төрөлхтний биет бус соёлын өвд монгол бичгийг бүртгүүлэв
C.
Төр ёсны уламжлалт хоёр ёсыг сэргээв
D.
Бүх ард түмний спартикиадыг зохион байгуулах болов
E.
Үндэсний бичиг үсэгт суралцах ажлыг эхлүүлэв
Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд бүрэн шилжсэн арга хэмжээ аль вэ?
A.
1996 онд суурь үнийг чөлөөлснөөр
B.
1991 оны Монгол улсын Засгийн газрын 20-р тогтоолоор
C.
1991 оны “Банкны тухай хууль”-иар
D.
1992 оны Үндсэн хуулиар
E.
1993 оны валютын ханш чөлөөлөх шийдвэрээр
Монгол улсад үйлдвэр, үйлчилгээний салбаруудыг ямар хэлбэрээр хувьчилсан бэ?
A.
Дуудлага худалдаагаар хувьчилсан
B.
Гадаадын хөрөнгө оруулагчдад хувьчлах замаар
C.
Үйлдвэр, үйлчилгээний газрын дарга нарт өмчлөх эрхийг шилжүүлэх байдлаар
D.
Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх замаар
E.
Тендер зарлаж өмчлөлийн эрхийг шилжүүлсэн
1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдол юу вэ?
A.
Социалист системийн орнуудаас холдон хөндийрсөн
B.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжин орсон
C.
Англи, Франц зэрэг орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн
D.
НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх болзол хангасан
E.
Социалист хөгжлийн чиг баримжааг засаж сайжруулах боломжтой болсон
БНМАУ-д олон намын оролцоо бүхий анхны ардчилсан сонгууль хэдэн онд болсон бэ?
A.
1992 он
B.
1991 он
C.
1990 он
D.
1993 он
E.
1994 он
Монголд улс төрийн олон намуудыг хүлээн зөвшөөрсөн үйл явц ямар баримт бичгээр баталгаажсан бэ?
A.
1990 онд олон намын оролцоо бүхий ардчилсан сонгууль болсноор
B.
1992 оны шинэ Үндсэн хуулиар
C.
БНМАУ-ын үндсэн хууль дахь МАХН-ын онцгой эрх дархыг устгаснаар
D.
Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулиар
E.
2000 онд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орсноор
1990 онд Монголд ардчилсан хувьсгал гарах болсон дотоод шалтгаан юу вэ?
A.
Нам, төрийн удирдлагаас Ж.Батмөнх тэргүүтэй хүмүүсийг буулгахын тулд
B.
Нийгэм дэх хөрөнгө чинээний ялгаа их болсноос
C.
БНМАУ-д хөрөнгөтөн орнуудын үзэл суртал нэвтэрснээс
D.
Малын тоо толгой өсөлтгүй нэгэн хэвийн байх болсон учир
E.
Монгол дахь социалист байгуулалт мухардалд орж, улс төр, нийгэм, эдийн засагт хямрал нүүрлэсэн
1945 онд Японы эсрэг дайнд БНМАУ оролцох болсны учир юу вэ?
A.
Японы эзэрхийллээс Өвөр Монголыг чөлөөлөхөд хувь нэмрээ оруулах
B.
НҮБ-ын гишүүн орны үүргээ биелүүлэх
C.
БНХАУ-тай харилцах харилцаандаа давуу байдал олох
D.
Хятадтай байгуулсан харилцан туслалцах гэрээний үүргээ биелүүлэх
E.
БНМАУ-ын цэрэг, улс төрийн хүчийг илтгэн харуулах
Зүүн хойд Хятад, Өвөр Монгол, Манжуурыг эзэлж Манж Го хэмээх тоглоомын улс байгуулсан улс аль вэ?
A.
Герман улс
B.
ЗХУ
C.
АНУ
D.
Япон улс
E.
Англи улс
1930-аад онд Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг юу вэ?
A.
ЗХУ эдийн засгийн тусламжаа зогсоосон
B.
17000 орчим лам нар амь насаа алдсан, хүний эрх ноцтой зөрчигдөж байсан
C.
Монголын тусгаар тогтнолыг АНУ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан
D.
Монголын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрөхгүй байх шалтаг болгосон
E.
Япон улс шалтаг болгон Монголын хилд халдах болсон