1937-1940 онд Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт гүнзгийрч, нийтийг хамрахад гол нөлөө үзүүлсэн улс аль вэ?
A.
Япон улс
B.
ДИУ
C.
ЗХУ
D.
АНУ
E.
Герман улс
Монголд өрнөсөн дүрвэх хөдөлгөөний түүхэн сургамж юу вэ?
A.
Хууль эрх зүйн сул орчин дүрвэх боломж олгодгийг сануулдаг
B.
Нийгэмд баян хоосны ялгааг гүнзгийрүүлж болохгүйг сануулдаг
C.
Чинээлэг аж ахуйтнууд зөвхөн хувийн эрх ашгаа эрхэмлэдгийг сануулдаг.
D.
Төр засгийн алдаатай бодлого нийгмийг тогтворгүй байдал руу түлхдэгийг сануулдаг
E.
Шашны урсгалуудын мөргөлдөөнөөс үүдэж нутгийн уугуул хүн ам дүрвэн нүүдгийг сануулдаг
1930-аад онд 40 гаруй мянган монголчууд нутгаа орхин нүүжээ. Ийнхүү дүрвэх болсны шалтгаан юу вэ?
A.
Манж Го улсын довтолгоо
B.
Баруунтны алдаатай бодлого
C.
Дундад Иргэн Улсын суртал ухуулга
D.
Олон жил үргэлжилсэн ган зуд
E.
Зүүнтний алдаатай бодлого
Зүүнтнүүдийн хэрэгжүүлсэн “Жасын кампани” хэмээх бодлогын зорилго юу вэ?
A.
Сүм хийдийн эдийн засгийн хүч чадлыг сулруулах
B.
Сүм хийдийг эдийн засгийн хувьд бэхжүүлэх
C.
Сүм хийдийн мал сүргийг улсын өмчид шилжүүлэх
D.
Лам нарын аж амьдралыг дээшлүүлэх
E.
Сүм хийдээс татвар авч жас хэмээх сан байгуулах
Улс орноо хөгжүүлэхэд “Үндэсний ардчилсан” чиг шугам баримталж байсан улс төрийн зүтгэлтнүүдийг хэрхэн нэрлэж байсан бэ?
A.
Хөдөөнийхөн
B.
Шашныхан
C.
Зүүнтэн
D.
Баруунтан
E.
Большевикууд
БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн агуулгад аль нь ХАМААРАХГҮЙ вэ?
A.
Монгол улсыг “Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс” хэмээн нэрийджээ
B.
Хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах эрхтэйг заасан
C.
Хүн бүр эвлэлдэх, эрдэм боловсрол олж авах эрхтэйг заажээ
D.
Бусдын хөдөлмөрийг үл мөлжигч 18 нас хүрсэн иргэн бүрт сонгох, сонгогдох эрх олгожээ
E.
МАХН бол төр нийгмийн удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин болохыг заажээ
Ардын эрхт хэмжээт цаазат засаг Монгол улсын хөгжлийн онцлогт тохирно хэмээн үзэж байсан улс төрийн зүтгэлтэн хэн бэ?
A.
Д.Бодоо
B.
Б.Элдэв-Очир
C.
З.Шижээ
D.
Э.Ринчино
E.
Ө.Бадрах
“Гадаад Монгол нь Дундад Иргэн Улсын нэг хэсэг мөн болохыг хүлээн зөвшөөрөх бөгөөд уг нутаг дэвсгэр дэх Хятадын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрнө” хэмээх заалт бүхий гэрээг хэзээ, хэн байгуулсан бэ?
A.
1919 онд хятад элчин Чен И Монголын Засгийн газартай байгуулсан
B.
1924 онд Зөвлөлт Засгийн газар ДИУ-тай байгуулсан
C.
1915 онд АНУ, Хятадын Засгийн газартай байгуулсан
D.
1915 онд Хятад, Орос, Монгол гурван улсын хооронд байгуулагдсан
E.
1913 онд Хаант Орос, ДИУ-ын хооронд байгуулагдсан
1919 онд хятад элчин Чен И Гадаад Монголын автономийг устгах гэрээг санаачлан боловсруулжээ. Тэрхүү баримт бичиг аль вэ?
A.
Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ
B.
Бээжингийн тунхаг бичиг
C.
Гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйл бүхий гэрээ
D.
Найрамдлын гэрээ бичиг
E.
Тангарагийн гэрээ
Хиагтын хэлэлцээрт Монгол улс ямар байр суурь баримталж байсан бэ?
A.
Орос улсын цэргийг нутагтаа оруулж өөрийгөө хамгаалах
B.
Хятад, Орос улсаар автономит эрхээ хүлээн зөвшөөрүүлэх
C.
Хятад, Орос улстай улс төр, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх
D.
Хятад, Орос улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх
E.
Хятад, Орос улсын эдийн засгийн харилцаанд дэмжлэг үзүүлэх
Монгол улсыг өөртөө эзэрхэх эрхтэйгээр тогтноход нь туслах, тус улсын нутаг дэвсгэрт эдийн засгийн давуу эрх олж авахыг аль улс зорьж байсан бэ?
A.
ДИУ
B.
Япон улс
C.
Хаант Орос улс
D.
АНУ
E.
Англи улс
Богд хааны Засгийн газраас улс орны соёл, боловсролыг хөгжүүлэх талаар ямар чиг шугам баримталсан бэ?
A.
Шашин сүм хийдийн нөлөөг бууруулах бодлого хэрэгжүүлсэн
B.
16 хүртэлх насны хүүхдүүдэд бага, дунд боловсрол олгох зорилт тавьж байсан
C.
Бүх нийтийг бичиг үсэг тайлах зорилт тавьж байсан
D.
Европын орнуудад мэргэжилтэн бэлтгэх бодлого хэрэгжүүлсэн
E.
Хүүхэд залуучуудад иргэний боловсрол олгох бодлого хэрэгжүүлж эхэлсэн
1911 оны хувьсгалд VIII Богд Жавзандамба хутагт ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
A.
Халх, дөрвөдийн ноёдод цалин пүнлүү олгож хувьсгалын хэрэгт татан оролцуулсан
B.
АНУ-тай холбоо тогтоон тусламж эрэх ажлыг зохион байгуулсан
C.
Их шавийн яамд онцгой эрх олгож хувьсгалыг удирдах газар болгосон
D.
Монголын ноёд язгууртнуудын хамт тусгаар тогтнолын тэмцлийг тэргүүлэн удирдсан
E.
Манж сайд Сандотой хэлэлцээр хийж тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн
Монгол цэрэг Ховд, Улиастай хотыг Манжаас хэзээ чөлөөлсөн бэ?
A.
1912 он
B.
1911 он
C.
1913 он
D.
1914 он
E.
1915 он
Халх Монголд гарсан Манжийн эсрэг бослогыг хэн удирдсан бэ?
A.
Амарсанаа
B.
Бүрни
C.
Тогтох
D.
Сэвдэнбалжир
E.
Чингүнжав
Манжийн эрхшээлийн үеийн хутагт хувилгаадын харьяат нарыг хэрхэн нэрлэдэг вэ?
A.
Албат ард
B.
Хамжлага ард
C.
Сум ард
D.
Шавь ард
E.
Харьяат ард
Монгол улс Манж Чин улсын эрхшээлд ороход нөлөөлсөн гадаад шалтгаанд аль нь ХАМААРАХГҮЙ вэ?
A.
Орос улсын газар нутгаа тэлэх бодлого
B.
Төвөд улсын дарамт, сүрдүүлэг
C.
Манж улсын газар нутгаа тэлэх бодлого
D.
Мин улсын хагалан бутаргах бодлого
E.
Монголын захиргаанд байсан Хасаг, Хотон нарын урвалт
1688 оны Халх–Ойрадын дайны үр дагаврыг тодорхойлно уу.
A.
Халхын зарим ноёд Оросыг түших болсон
B.
Дайны улмаас Халхын хүн ам их хэмжээгээр хорогдов
C.
Халхын ноёдыг Манжид дагаар ороход хүргэсэн
D.
Халхын дотоод зөрчил тэмцэл эхэлсэн
E.
Халх дахь бурхны шашны дэлгэрэлт зогсов
XVII-XVIII зуунд монголчууд ээлж дараалан Манжийн эрхшээлд орсон. Монголчууд Манжид эзлэгдсэнийг он цагийн дарааллыг баримталж, эхлэлээс төгсгөл рүү нь зөв эрэмбэлснийг олж тогтооно уу
A.
Өвөр Монгол, Халх Монгол, Зүүнгар улс, Хөх нуурын Хошууд улс
B.
Өвөр Монгол, Хөх нуурын Хошууд улс, Халх Монгол, Зүүнгар улс
C.
Өвөр Монгол, Зүүнгар улс, Халх Монгол, Хөх нуурын Хошууд улс
D.
Өвөр Монгол, Халх Монгол, Хөх нуурын Хошууд улс, Зүүнгар улс
E.
Өвөр Монгол, Хөх нуурын Хошууд улс, Зүүнгар улс, Халх Монгол
Халх Монгол Манжийн эрхшээлд орсон үйл явдлыг олж тогтооно уу.
A.
1636 онд Мүгдэнд болсон ноёдын чуулганаар
B.
1689 онд Манж улсын их цэргийн довтолгооноор
C.
1686 оны Хүрэн бэлчирийн ноёдын чуулганаар
D.
1688 онд Чахундорж Галдан хаанд ялагдсанаар
E.
1691 онд Долон нуурт болсон ноёдын чуулганаар
Зүүнгар улс Манж Чин улсад хэдэн онд эзлэгдсэн бэ?
A.
1755 он
B.
1731 он
C.
1691 он
D.
1759 он
E.
1771 он
Монголд бурхны шашин дэлгэрсний эерэг нөлөө аль вэ?
A.
Хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлсөн
B.
Монголчуудыг номхон хүлцэнгүй болгосон
C.
Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн
D.
Бурхны шашны их, бага таван ухаан дэлгэрсэн
E.
Монголчуудын боловсролын түвшин эрс дээшилсэн
Халхын шарын шашны анхны тэргүүн хэн бэ?
A.
Зая бандида Намхайжамц
B.
Нэйж тойн
C.
Өндөр гэгээн Занабазар
D.
Зая бандида Лувсанпринлэй
E.
Аюуш гүүш
Зая бандида Намхайжамцын зохиосон үсэг аль вэ?
A.
Вагиндра үсэг
B.
Тод үсэг
C.
Али гали үсэг
D.
Соёмбо үсэг
E.
Дөрвөлжин үсэг
1640 онд Халх - Ойрадын ноёд “Их цааз” хэмээх хуулийг батлах болсон шалтгаан юу вэ?
A.
Ижил мөрний зүг нүүсэн торгуудыг буцаан авчрах үүднээс
B.
Монголд бурхны шашны улааны урсгалыг дэлгэрүүлэх зорилгоор
C.
Хошууд улсын эсрэг хүчээ нэгтгэхийн тулд
D.
Монголын их хааны засаглалыг сэргээх зорилгоор
E.
Өвөр Монгол Манжид эзлэгдэж харийн түрэмгийлэл ойртсон учир
Лигдэн хааны гадаад бодлого, үйл ажиллагаанд хамаарах нь аль вэ?
A.
Халх - Ойрадын ноёдтой хамтран “Их цааз”-ыг тогтоов
B.
Манжийн хаанд тал засах бодлого баримталж байсан
C.
Монголд шарын шашныг дэлгэрүүлэхийг оролдож байв
D.
Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэж байсан
E.
Мин улсыг эзлэн захирахыг оролдож байв
Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгуудаас бүрдэж байсан улс аль вэ?
A.
Зүүнгар улс
B.
Халимаг улс
C.
Халх улс
D.
Цахар улс
E.
Хошууд улс
Монголын Ил хаант улсын газар нутгийг зөв тодорхойлсон нь аль вэ?
A.
Иран, Ирак, Азербайжан, Турк
B.
Монгол, Хятад, Орос, Армян
C.
Иран, Ирак, Азербайжан, Хятад
D.
Гүрж, Турк, Афганистан, Орос
E.
Иран, Ирак, Орос, Хятад
Улсынх нь хүн ам Мавераннахр, Могулистан хэмээн хоёр хэсэгт хуваагдаж байсан улс аль вэ?
A.
Их Монгол улс
B.
Юань улс
C.
Ил хаант улс
D.
Цагадайн улс
E.
Алтан ордны улс
Чингис хаан Их Монгол улсыг мянгатын системээр зохион байгуулсны ач холбогдол юу вэ?
A.
Мянгатын ноёдоор Их эеийг байгуулж, төрийн хэргийг хэлэлцүүлэх болсон
B.
Хорезм зэрэг харь улсуудыг захирахад дөхөм болсон
C.
Мянгатуудыг алтан ургийнханд хувь өмч болгож өгсөн
D.
Зөрчил тэмцэлтэй овог аймгуудыг холтгож суулгасан
E.
Овог аймгаараа талцан хуваагдах, салан тусгаарлах байдал үгүй болсон
Тархай бутархай Монгол овог аймгуудыг нэгтгэн захирсан хаан хэн бэ?
A.
Чингис хаан
B.
Амбагай хаан
C.
Хотула хаан
D.
Есүхэй баатар
E.
Гүр хаан Жамуха
Чингис хааны “Сартуул иргэнээ алтан аргамжаа тасалдаж, ололцон морилов би” хэмээх үгийн утгыг тайлна уу.
A.
Хоёр улс найрамдлын баталгаа болгож алтан аргамж солилцжээ
B.
Сартуул иргэнд зочилжээ
C.
Чингис хааны алтан аргамжийг хулгайлжээ
D.
Элчийг нь хөнөөсөн учир Чингис хаан Сартуул улсыг дайлах болсноо зарлажээ
E.
Сартуул улс Чингис хаанд барьдаг албаа тасалдуулжээ
Онон мөрний эхэнд Тэмүжинг Монгол улсын хаанаар өргөмжлөхөд тэрээр хэдэн настай байсан бэ?
A.
33
B.
44
C.
37
D.
65
E.
29
Монголын эртний нүүдэлчдийн хавсарга аж ахуйд ХАМААРАХГҮЙ нь аль вэ?
A.
Ан гөрөө
B.
Нүүдлийн мал аж ахуй
C.
Шавар ваар, сав үйлдвэрлэл
D.
Төмөрлөгийн үйлдвэрлэл
E.
Газар тариалан
Уйгурууд ямар улсыг мөхөөж төр улсаа байгуулсан бэ?
A.
Жужан
B.
Сяньби
C.
Түрэг
D.
Хүннү
E.
Хятан
Зарим түүхчид Жужан улс 330 оны орчим байгуулагдсан гэж үздэг. Уг оныг зуунаар илэрхийлнэ үү.
A.
НТ III зууны сүүлч
B.
НТӨ III зууны эхэн
C.
НТ III зууны эхэн
D.
НТ IV зууны тэргүүн хагас
E.
НТӨ IV зууны II хагас
Хань улсын “Хүннүгийн баруун гарыг тасдах бодлого” гэж юу вэ?
A.
Сяньби, Ухуань нарыг Хүннүгийн эсрэг турхирах
B.
Хүннү улсын баруун сэцэн вангийн эзэмшлийг эзлэх
C.
Хүннүгийн баруун талаар тойрч довтлох
D.
Хүннүгийн язгууртнуудыг урвуулах
E.
Дорнод Туркестан, Дундад Азид Хүннүтэй өрсөлдөж, тус бүс нутгийг Хүннүгийн эрхшээлээс салгах
Хүннү, Хань улсын хооронд байгуулагдаж байсан гэрээ аль вэ?
A.
Найрамдал худалдааны гэрээ
B.
Эв найрамдлын гэрээ
C.
Эеэр засах гэрээ
D.
Энх ургийн гэрээ
E.
Их цаазын бичиг
Монгол орны төв ба баруун хэсгээр хиргисүүр, төв ба зүүн хэсгээр дөрвөлжин булш өргөн тархсан байдаг. Үүнд зөв оновчтой дүгнэлт өгнө үү.
A.
Монгол нутагт мал аж ахуй ба тариалан эрхлэгчид нутаглаж байжээ
B.
Монгол нутагт угсаа-соёлын ялгаа бүхий нүүдэлчид нутаглаж байжээ
C.
Монгол нутагт нүүдлийн ба суурин ард түмнүүд өөр хоорондоо өрсөлдөж байжээ
D.
Монгол нутагт хоёр өөр шашин бүхий овог аймгууд зэрэгцэн нутаглаж байжээ
E.
Монгол нутагт эртний хүн нутаглах болсныг гэрчилдэг түүхийн дурсгалууд мөн
Хиргисүүрийг зөв оновчтой тодорхойлно уу.
A.
Гаднаа таних тэмдэггүй шороон булш
B.
Евразид тархсан, Монгол нутгаас 1200 гаруйг илрүүлжээ
C.
Хянганы нуруунаас Алтайн нуруу хүртэл тархсан
D.
Хүрэл, түрүү төмрийн үеийн тахилга ба оршуулгын байгууламж
E.
Чулуун зэвсгийн үед холбогдох оршуулга