Цахим хэрэглээний соёлтой хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?
A. Өөрт ач холбогдолтой мэдээллээ тодорхой хугацаанд унших
B. Интернэт тоглоомонд хэт автахгүй байх
C. Хэн нэгнийг доромжлох, нэр хүндэд нь халддаг байх
D. Нүүр номын найзуудаасаа мэдэхгүй зүйлээ асуух
Соёлын өөрчлөлтүүдийг ойлголттой нь зөв холбоно уу?
1 |
Шинэ нээлт, бүтээл |
а |
Улс үндэстний хувьд материаллаг бүтээн босголт,зохисгүй хэрэглээ,буруу хэвшилд хэт их шунах нь зарим сөрөг үр дагаварт хүргэдэг. |
2 |
Соёлын нэвчилт |
в |
1876 онд телефон утсыг зохиосон |
3 |
Соёлын хожимдолт |
с |
Соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явц |
A. 1-в, 2-с, 3-а
B. 1-а, 2-с, 3-в
C. 1-в, 2-а, 3-с
D. 1-а, 2-в, 3-с
Зурагт өгөгдсөн амьд биесийг ажиглаад, эдгээрийн хооллолтын онцлогийн талаар доорх асуултад хариулна уу.
1 дугаараар тэмдэглэсэн амьд биеийн хооллолтын хэлбэрийг нэрлэнэ үү.
Гетеротроф эсвэл Бэлэн шим бодисоор хооллодог амьд бие
1 ба 2 дугаартай амьд биеийн хооллолтын ижил ба ялгаатай талуудыг тайлбарлана уу.
1 ба 2 дугаартай амьд бие хоёулаа бэлэн шим бодисоор хооллодог. Мөн 2 дугаартай амьд бие болох эвглен нь нарны гэрлийн тусламжтай фотосинтез явуулж хооллодгоороо 1 дугаартай амьд биеэс ялгаатай.
3 дугаартай амьд биеийн хооллолт байгаль орчинд ямар ач холбогдолтой байдаг вэ?
Хүрээлэн буй орчныг хүчилтөрөгчөөр баяжуулах эсвэл Хүрээлэн буй орчны нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулж, агаарыг цэвэршүүлэх
Зурагт Хөгжлөөрөө тэргүүлэгч Норвеги улсыг тодруулжээ.Дараах тайлбаруудаас Норвегийг хөгжингүй орон гэдгийг илэрхийлж байгааг сонгоно уу?
A. Хүн амын орлого бага
B. Аж үйлдвэржиж байгаа
C. Анги давхаргын ялгаа ихтэй
D. Баялгийг тэгш хуваариладаг
Нэг эстний /протиста/ төлөөөлөл болох амёбын монерын аймгаас ялгаатай гол шинжийг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.
A. 1,4
B. 2,5
C. 2,6
D. 3,5
Соёлын хэлбэрүүдийг өгөгдөлтэй зөв харгалзуулна уу?
Зураг 1. Зураг 2. Зураг 3.
A. 1С,2В,3А
B. 1А,2В,3С
C. 1В, 2С,3А
D. 1С,2А,3В
Чингис хааны одонт “Хү” хамтлагийн дуулсан “Wolf totem” дуу ямар соёлд багтах вэ?
A. Ардын соёл
B. Сонгодог соёл.
C. Нийтийн соёл.
D. Элитийн соёл
Уран шувуу модны хөвөнцөр, малын хялгас зэргийг цуглуулаад үүрээ барьдаг ажээ. Энэ нь соёл мөн үү?
A. Уран гоё хийцтэй учир соёл мөн
B. Бүх амьтдад соёл байдаг болохоор соёл мөн
C. Уран шувуу үүрээ улам сайжруулж чадахгүй учраас соёл биш
D. Уран шувуу л амьтдаас ганцаараа соёлтой амьтан мөн
Тохирох өгөдлийг олно уу
A. Үл хөдлөх ба хөдлөх
B. Сонгодог ба сонгодог бус
C. Олон улсын ба үндэстний
D. Биет ба биет бус
Урлаг нь нийгэмд 3 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Хоосон зайд үлдсэн үүргийг нөхөж бичнэ үү.
A. Мэдээлэл түгээх үүрэг
B. Мэдлэг олгох үүрэг
C. Бие хүн төлөвшүүлэх үүрэг
D. Уран сайхны үүрэг
Доорх зураг соёлын биет өвийн ямар хэлбэрийг илэрхийлж байна вэ?
A. Үл хөдлөх
B. Хөдлөх
C. Биет бус
D. Оюуны
Дуучин С.Жавхлангийн “Ээжийн чанасан цай” дууг хүн бүр мэддэг. Энэ соёлын аль хэлбэрт хамаарах вэ?
A. Ардын соёл
B. Сонгодог соёл
C. Нийтийн соёл
D. Сөрөг соёл
Ардын соёлын төрлүүдийн өгөгдлийг зөв харгалзуулна уу?
1 |
Аман түүх |
a |
Буруу зөв гэж хатуу үнэлэгддэггүй хэрнээ амьдралд байнга давтагддаг |
2 |
Домог |
b |
Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх соёл, удам угсаа ,шашин шүтлэг, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан баримт |
3 |
Зан заншил |
c |
Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрөл |
A. 1с. 2в. 3а
B. 1в. 2а. 3с
C. 1с. 2а. 3в.
D. 1в. 2с. 3а
Доорх зураг нь соёлын ямар үзэгдлийг илэрхийлж байна вэ?
A. Соёлын өв
B. Соёлын тулгалт
C. Соёлын хожимдол
D. Соёлын нэвчилт
1-ийн тоо соёл гэсэн ойлголтыг, 2-ын тоо ардын соёл , 3-ын тоо сонгодог соёл , 4-ийн тоо нийтийн соёлыг илэрхийлж буй тул доорх зургаас зөв илэрхийлсэн зураг аль нь вэ?
Зураг 1. Зураг 2. Зураг 3. Зураг 4.
A. Зураг 1 зөв
B. Зураг 2 зөв
C. Зураг 3 зөв
D. Зураг 4 зөв
Бүдүүвч зураг 1.1-д цардуулын молекулыг дүрсэлсэн байна.
Хүний хоол боловсруулах замд энэ молекулыг задалдаг энзимийг нэрлэж бичнэ үү.
Амилаза
Өгөгдсөн зайнд цардуулын молекулыг энзимээр задласны дараах үр дүнг бүдүүвчээр дүрслэн зураарай
Дээрх энзимийн үйлчлэлийн үр дүнд үүссэн бодисыг нэрлэж бичээрэй.
Мальтоз
Хүний хоол боловсруулах замын аль хэсэгт дээрх энзим хамгийн идэвхтэй байдаг , түүний учрыг тайлбарлана уу ?
Амны хөндий болон нарийн гэдсэнд хамгийн идэвхтэй байдаг . учир нь энзимийн ажиллах температур, рН хамгийн тохиромжтой байдаг
Олестра хэмээх амьтаны гаралтай ханасан өөх тостой төстэй синтетик тос байдаг. Хүний хоол боловсруулах замд ийм синтетик тосыг задладаг энзим байдаггүй. Тэгвэл ийм төрлийн тосыг хоол хүнсэнд хэрэглэхийн давуу болон сул талыг эргэцүүлэн тунгааж дүгнэж бичээрэй.
Давуу тал нь ийм тосыг хэрэглэснээр биед тос хуримтлагдахгүй, ингэснээр биеийн жин нэмэгдэхгүй,цусандах холестрины хэмжээнээс болж үүсдэг даралт ихсэх эмгэг үүсэхгүй.
Сул тал: удаан хугацаанд ийм тос хэрэглэснээр хүн хэрэгцээт тосоо авахгүй болохоор арьсны доорх өөхөн давхарга бүрэлдэхгүй, эсийн мембраны бүтэй найрлагад хүртэл нөлөөлөх боломжтой. .
Нэгэн сурагч хээрийн дадлагаар үет хөлтөний хүрээний төлөөлөгчдийг цуглуулан таних даалгавар авчээ. Түүний цуглуулгад байсан нэгэн амьтныг зургаар харуулжээ. Доорх түлхүүр үгсийг ашиглан амьтныг тодорхойлно уу.
I. 3 хос хөлтэй ....................................................................II руу очих
10 ба түүнээс дээш хос хөлтэй ...................................... III руу очих
II. Бие нь толгой – цээж хэвэл гэсэн 2 хэсгээс бүтсэн. ........................a. Аалзын анги
Бие нь толгой - цээж- хэвэл гэсэн 3 хэсгээс бүтсэн.......................... b. Шавжийн анги
III. Заламгайгаар амьсгалдаг ......................................................... c. Хавч хэлбэртний анги
Трахейгаар амьсгалдаг .............................................................. d. Олон хөлтний анги
A. a
B. b
C. c
D. d
Доорх зургийг өгөгдөлтэй нь зөв харгалзуулна уу?
Зураг 1. Зураг 2. Зураг 3.
А. Стресс В.Үл ойлголцол С. Зөрчилдөөн
A. 1С,2А,3В
B. 1А,2В,3С
C. 1В, 2С,3А
D. 1С,2В,3А
Дараах ойлголтуудыг зөв холбоно уу?
1 |
Зөрчилдөөн |
a |
Харилцагч субъектүүд харилцан биенийхээ үйлдлийн утгыг бүрэн гүйцэд ойлгоогүйн улмаас бие биенээ буруу, зөрүү ойлгох явдал |
2 |
Үл ойлголцол |
b |
Ямар нэг тааламжгүй нөлөөний улмаас үүссэн сэтгэл санааны дарамт, бухимдал |
3 |
Стресс |
c |
Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл эсвэл эсвэл шаардлагаас үүсэх сөргөлдөөн |
A. 1a,2c,3b
B. 1c,2a,3b
C. 1b,2a,3c
D. 1c,2b,3a
Доорх хэлцээс зөрчилдөөнийг илэрхийлсэн үгсэд аль нь орохгүй вэ?
A. Тангараг тасрах
B. Яс хавталзах
C. Яс булаалдсан нохой шиг
D. Хонь чоно хоёр шиг
Газарзүйн зургийг ажиглан даалгаваруудыг гүйцэтгээрэй. Газарзүйн зураг дээрх улсуудыг нэрлэнэ уу ?
Канад, АНУ
Дараах хотуудыг, улстай нь зөв харгалзуулна уу?
А. Канад 1. Торонто
В. Франц 2. Сидней
С. АНУ 3. Чикаго
D. Австрали 4.Парис
А1, В4 , С3, D2
Эдгээр улсуудын хөгжлийн түвшинг, суурьшлын онцлогтой харьцуулан, хотжилтын түвшинг тодорхойлно уу?
........................................................................................................................................................................................
Хөгжингүй улс орнууд, суурин соёл иргэншил давамгайлсан,Канадад 1000 хүн амтай байсан ч хот гэж үздэг гм. хотжилтийн түвшин өндөртэй
Хотжих үйл явц нь хэд хэдэн гол шинжээр илэрдэг. Хотжилтын хурдтай нэмэгдэж байгааг баримтаар нотлон жишээлэн тайлбарлана уу?
.....................................................................................................................................................................................................................................
Дэлхийн том хотын тоо эрс нэмэгдсэн, 20 зууны эхээр том хот, 360 байсан бол 21 зууны эхээр 4000-д хүрсэн гм, Ж: ” Бос-Ваш- 45 сая хүн амтай, Токо-Хама 60 сая хүн амтай гм.Улаанбаатарыг жишээлж болно.
. “Х”, “Б” нар сорилын хариунаас болж санал зөрөлджээ. “Х” түүний санал бодлыг үл ойшоож, зөвхөн өөрийн хариуг зөв хэмээн хичээж байгаа нь зөрчилдөөний ямар хандлага вэ?
A. Сөргөлдөх буюу давуу тал олж ноёрхох хандлага
B. Зайлсхийх буюу үгүйсгэх хандлага
C. Буулт хийх буюу найр тавих хандлага
D. Хамтран ажиллах буюу зэрэгцэн орших
Сурагч ”Т” ангийн ширээн доогуураа гар утсаа хийж мартсан ба түүнээсээ болоод нилээдгүй бухимдав.Түүний энэ үйлдэл стресс үүсгэгч аль төрөлд хамаарах вэ?
A. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
B. Урт хугацааны дарамт, сорилт
C. Өдөр тутмын асуудлууд
D. Хугацаагүй дарамт, сорилт
Дараах гаригуудаас хамгийн богино хугацаанд нарыг нэг бүтэн тойрдог гаригийг сонгоно уу?
A. Буд
B. Тэнгэрийн ван
C. Далай ван
D. Дэлхий ван
Стресс үүсгэгч үндсэн 3 төрөл, түүнд тохирох жишээг мөрүүдэд хуваан бичжээ. Төрөл болон жишээг дурдахдаа буруу илэрхийлсэн мөрийг олно уу?
a |
Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт |
Гэр бүл салалт |
Шинэ сургуульд шилжин орох |
b |
Урт хугацааны дарамт, сорилт |
Ядуурал, ажилгүйдэл |
Хүнд өвчин |
c |
Бие махбод, сэтгэл санааны тааламжтай байдал |
Стресс |
Хүнд гэмтэл, зөрчил маргаан |
d |
Өдөр тутмын асуудлууд |
Замын түгжрэл, шалгалт |
Утсаа хаа нэгтээ мартах |
A. a
B. b
C. c
D. d
Зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй.
Дараах улсуудын алинд нь түрүүлж шинэ өдөр эхлэх вэ?
A. Австали
B. Энэтхэг
C. Франц
D. АНУ
Бусдын санаа бодлыг үл ойшоож, зөвхөн өөрийн зорилгыг бүрэн биелүүлэхийг хичээх, эрх мэдлээр далайлгах нь зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудын алинд нь орох вэ?[
A. Зайлсхийх
B. Сөргөлдөх
C. Буулт хийх
D. Харилцан буулт хийх
Зураг дээрх GPS –н луужингийн хуудаснаас юуг харж болох вэ?
A. Хиймэл дагуулуудын байрлал
B. Хиймэл дагуулуудын байрлал
C. Очих газрын чиглэл, туулах хугацаа, зай.
D. Үнэмлэхүй өндөр
Зураг 1 . Меркаторын тусгагаар зурсан зурагт гажилтын ямар төрөл их байдаг вэ?
A. Өнцөг, талбай
B. Талбай, урт
C. Урт, Өнцөг
D. Өнцөг , Хэлбэр
Аав нь охиноо “гэрийн даалгавраа хий” гэж хэлсэн боловч охин нь гар утаснаасаа салж чадахгүй байв.Үүнээс болж аав охин хоёрын хооронд зөрчил үүсчээ.Зөрчлийг өдөөгч хүчин зүйл аль нь вэ?
A. Шаардлага
B. Үл ойлголцол
C. Шийдэл
D. Мухардал
“О” энэ жил шинэ сургуульд шилжин ирсэн бөгөөд ангийн хүүхдүүдтэйгээ дотно танилцах хүртэл түүнд ганцаардсан мэт сэтгэгдэл төрж таагүй байсан нь стресс үүсэх гурван үндсэн төрлийн алиных нь жишээ вэ?[
A. Өдөр тутмын асуудлууд
B. Урт хугацааны дарамт сорил
C. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
D. Дунд хугацааны гэнэтийн өөрчлөлт
Стресс үүсэх 3 үндсэн төрлийн нэг болох амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөд аль нь хамаарах вэ?
A. “Э” шинэ сургуульд шилжин орсон.
B. “Г” аав ээжтэйгээ байнга маргалдах болсон.
C. “Ц” найзуудтайгаа уулзахдаа үргэлж буруу ойлголцдог болов.
D. “Б” хүнд өвчин туссан учраас байнгын сэтгэл санаа нь тогтворгүй байх болов.
Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ДНБ гэнэ. Дүгнэлт хийж асуултад хариулна уу.
Тухайн орны нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ДНБ-д тооцогдох уу?
Тийм, тооцогдоно
Дээрх тодорхойлолтоос 2 гол санааг бичнэ үү.
Тухайн улсын хэмжээгээр
нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн,
эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүн
тухайн улсын нутаг дэвсгэр дотор үйлдвэрлэсэн
Үндэсний эдийн засгийн нэгдмэл үзүүлэлтүүдээс хоёрыг нэрлэнэ үү?
ҮНБ, ДНБ, ҮО, ҮЦБ
Дараах хүснэгтэн мэдээллийг ашиглан 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцоолоорой.
Он |
ДНБ, тэрбум төг. |
Хүн амын тоо, мян |
Нэг хүнд ногдох ДНБ, төг |
2016 |
24139.0 |
3119.9 |
? |
7.7 сая төгрөг
Тухайн улс жилийн турш зөвхөн 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үзвэл улсын эдийн засгийн өсөлтийг тухайн онуудад хэдий хэмжээгээр өссөн болохыг тооцно уу. Даалгаврыг гүйцэтгэхдээ дараах томьёог ашиглаарай.
Хоосон зайд тохирох ойлголтыг нөхөөрэй.
A. Бичгийн хэл
B. Биеийн хэл
C. Ярианы хэл
D. Үгэн харилцаа
Доорх хүснэгтэн мэдээллийг ашиглан Монгол улсын гадаад худалдааны ашиг хэдэн онд хамгийн их байсныг тооцоолно уу?
Монгол улсын гадаад худалдаа, сая ам.доллар |
||||
Үзүүлэлт |
2010 |
2012 |
2014 |
2016 |
Нийт эргэлт |
6108.6 |
11123.1 |
11011 |
8274.4 |
Нийт экспорт |
2908.5 |
4384.7 |
5774.3 |
4916.3 |
Нийт импорт |
3200.1 |
6738.4 |
5236.7 |
3358.1 |
Гадаад худалдааны +ашиг (-алдагдал) |
? |
? |
? |
? |
A. 2010
B. 2012
C. 2014
D. 2016
Дараах өгөгдлүүдээс аль нь ДНБ-д тооцогдохгүй вэ?
A. Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнэ
B. Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ
C. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоогүй шилжих орлогууд гэж нэрлэдэг тэтгэвэр, оюутны цалин, ажилгүйдлийн тэтгэмж, хувьцааны ногдол ашиг
D. Тухайн орны нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
“Т”: Сайн уу? Сонин юу байна даа?
“Б”: Надаар уу? Чи яг аль сониныг нь асуугаад байна даа?
“Т”: Юун сүртэй юм бэ? Чамтай мэндэлж болохоо байгаа юу? (муухай харснаа яваад өгөв) тодруулсан үг нь харилцааны аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?
A. Аман яриа
B. Бичгийн хэл
C. Үгэн харилцаа
D. Биеийн хэл
Дараах хэлц үгсийн аль нь "шийр зааж тэвчих мөн бусдад өшөө хорслоо хадгалах" гэсэн утгыг илэрхийлж байна вэ?
A. Чулуу хөөлгөх
B. Шил нь татах
C. Шүд зуух
D. Мөчөөгөө өгөхгүй
Чи дотны найздаа математикийн хичээлийн ойлгоогүй бодлогыг нь тайлбарлаж өгөөд түүнээс ойлгосон эсэхийг нь асуухад найз нь маш сайн ойлгосноо хэлж баярласнаа илэрхийлж буй нь доорх өгөгдлийн аль нь вэ?
A. Мэдээллийг илгээгч
B. Хүлээн авагч
C. Илэрхийлэх
D. Эргэх холбоо
Гэрлээ найзтайгаа таараад толгой дохисон боловч найз нь түүнийг мэндэлсэнгүй гэж буруу ойлгон гомджээ. Энэ нь харилцааны үйл явцын бүрэлдэхүүн хэсгүүдийн аль ойлголтыг илэрхийлж байна вэ?
A. Мэдээлэл илгээгч
B. Эргэх холбоо
C. Орчин нөхцөл
D. Саад