Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19407

1:5 000 000 масштабтай зураг дээр голын урт 10 см зурагдсан бол бодит газар дээр голын урт хэдэн км урттай вэ?

  • A. 50 км

  • B. 150 км

  • C. 60 км

  • D. 500 км

Оноо: 1 №: 19406

1:4 000 000 масштабтай зураг дээр голын урт 15 см зурагдсан бол бодит газар дээр голын урт хэдэн км урттай вэ?

  • A. 1500 км

  • B. 600 км

  • C. 400 км

  • D. 40 км

Оноо: 1 №: 19309

Хэвлэх үйлдвэрийн цаас зүсэгч машин ажиллуулж буй хүн зөвхөн хоёр гараараа ширээний доор орших хоёр товчлуурыг зэрэг дарсан нөхцөлд машины хутга ажиллаж цаасыг зүсдэг. Ийм удирдлагын товчлууруудыг ямар логик хэлхээгээр хийдэг вэ?         

 

  • A. Логик OR хэлхээ    

  • B. Логик NOT хэлхээ  

  • C. Логик XOR хэлхээ

  • D. Логик AND хэлхээ

Оноо: 1 №: 19199

1911 оны зун Богд Жавзандамба хутагтын зарлигаар дөрвөн аймгийн хан, ван, ноёдын зөвлөгөөн Их Хүрээнээ болов. Түүнд Хамба номунхан Пунцаг, гүн Содноидорж, да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, дархан ван Пунцагцэрэн, түшээт гүн Чагдаржав, далай ван Гомбосүрэн, далай чойнхор ван Цэдэнсоном, ван Намсрай, гүн Хайсан нарын зэрэг хүмүүс оролцжээ. Тэд ямар асуудлыг хэлэлцсэн бэ? 

 

 

  • A.Богд хааныг хаан ширээнд суулгах тухай асуудал 

  • B.Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглах тухай асуудал 

  • C.Хятадын эсрэг тэмцэх, тэдний эрхшээлээс гарах тухай асуудал 

  • D.Монгол улс Манжийн эрхшээлд цаашид хэрхэн байх тухай асуудал 

Оноо: 1 №: 19308

10 мкФ, 20 мкФ багтаамжтай конденсаторуудыг цуваа холбосон бол ерөнхий багтаамжийг олно уу.   

 

  • A. 30 мкФ

  • B. 10 мкФ   

  • C. 6.6 мкФ   

  • D. 0.15 мкФ 

Оноо: 2 №: 19195
Алхамтай даалгавар

“Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абтай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм  юм.

Абтай сайн хан Халх Монголд ямар шашны ямар урсгалыг дэлгэрүүлсэн бэ? Доорх зайг нөхнө үү.        

А. .................шашин                           В. ................урсгал

  • A. Буддын шашин      

    B. Зонховын буюу шарын урсгал

Оноо: 2 №: 19198
Алхамтын даалгавар

Эрдэнэзуу хийдийг хэддүгээр зууны болон билгийн тооллын хэддүгээр жаранд барьсан бэ?     

  • A. XVI-р зуун

    B. X жаран

Оноо: 2 №: 19203
Алхамтын даалгавар

Монгол Улс Эрдэнэзуу хийдийг юуны учир дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн бэ? НҮБ яагаад энэ хийдийг соёлын өвд бүртгэсэн бэ?

 

  • A. Түүх, соёлын дурсгалаа хамгаалахын тулд.

    B. Хүн төрөлхтний оюун соёлд хувь нэмэр оруулсан үнэт дурсгал юм.

Оноо: 2 №: 19204
Алхамтын даалгавар

Абтай сайн хан юуны учир Монголд шашин дэлгэрүүлсэн бэ?

  • А. Монголчуудыг шашнаар нэгтгэхийг зорьсон. 

     В. Улс төрийн бутралыг даван туулахыг зорьсон.

Оноо: 2 №: 19205
Алхамтын даалгавар

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  ямар өв Монголд байдаг вэ?

  • Морин хуур, цуур хөгжим, эрийн гурван наадам, Ингэ хөөслөх зан үйл, Бүргэдээр ан хийлгэх гэх мэт

Оноо: 2 №: 19206
Алхамтын даалгавар

Эрдэнэзуу хийд хаана байдаг вэ? Газрын зурагт тэмдэглээрэй.

 

 

  • Өвөрхангай аймаг

Оноо: 1 №: 19365
Багц даалгавар

Look at the picture and write if each statement is TRUE or FALSE.

Boys are exploring the globe.                                _____________

  • A.True. Зураг дээр хөвгүүд дэлхийн бөмбөрцөгийг судалж байна.

Оноо: 1 №: 19366
Багцын даалгавар

A girl has won a cup and a medal.                       _____________

  • A.False. Охин биш хүү медаль ба цомыг барьж байна.

Оноо: 1 №: 19367
Багцын даалгавар

A boy is drawing a picture of another boy.        ______________

  • A.False. Хүү охины зургийг зурж байна.

Оноо: 1 №: 19368
Багцын даалгавар

A Boy is holding an abacus in left hand. 

  • A.False. Сампинг зүүн биш баруун гартаа барьж байна. 

Оноо: 1 №: 19369
Багцын даалгавар

There are twelve children in this picture                   _______________

  • A.True. Зурагт 12 хүүхэд байна.

Оноо: 1 №: 19370
Багцын даалгавар

Two girls are reading books and holding their backpacks.

  • A.False. Нэг охин ном барьж, өөр нэг охин цүнхээ барьж байна.

Оноо: 1 №: 19500
Багцын даалгавар

Let me know if there's anything you doesn't like to eat.

.............................................................................................................

  • Let me know if there's anything you don't like to eat.

Оноо: 1 №: 19307

10 мкФ, 20 мкФ багтаамжтай конденсаторуудыг зэрэгцээ холбосон бол ерөнхий багтаамжийг олно уу.         

 

  • A. 30 мкФ   

  • B. 10 мкФ     

  • C. 6.6 мкФ

  • D. 0.15 мкФ  

Оноо: 1 №: 19405

Байрзүйн зурагт “цэг”-ээр ямар обьектыг дүрслэх вэ?

 

  • A. нуур

  • B. тоглоомын талбай

  • C. гол мөрөн

  • D. худаг

Оноо: 1 №: 19306

Энгийн радио хүлээн авагчийн бүтцийн 3 элементийг динамик процессын 3 үе шаттай ЗӨВ харгалзуулсан хариултыг олно уу.

1. Хүлээн авагч антенн                                                       а. Хувиргагч  

2. Давтамжийн шүүлтүүр болон өсгөгч                              б. Оролт

3. Чанга яригч                                                                       в. Гаралт

  • A. 1а 2б 3в

  • B. 1в 2а 3б

  • C. 1б 2а 3в

  • D. 1б 2в 3а

Оноо: 1 №: 19329

Навчинд фотосинтезээр үүссэн шим бодисыг ишээр дээш болон доош чиглэлд зөөвөрлөдөг дамжуулах багцийн бүтцийн хэсгийг сонгоно уу.

  • A. Колленхим

  • B. Камби (зулам)

  • C. Флоэм (долон)

  • D. Ксилем (модлог)

Оноо: 1 №: 19328

Ургамлын дамжуулах багц гуурсны ксилемээр ус зөөвөрлөгдөх үйл явцын талаар буруу  илэрхийлсэн өгүүлбэрийг  сонгоно уу.

  • A. Ургамлын биеэр ус шилжихэд үндэсний даралт нөлөөлнө.

  • B. Зарим ургамалд ус ишээр дамжихгүй, үндсэнд  нөөцлөгдөнө.

  • C. Навчаар ус ууршихдаа амсарын эсүүдээр гадагшилна

  • D. Үндэсний ксилемээр усны молекулууд нэг нэгэндээ татагдан дээшилнэ

Оноо: 1 №: 19404

Газарзүйн зурагт “шугаман” аргаар ямар обьектыг дүрсэлж зурж болох вэ?

  • A. нуур

  • B. овоо

  • C. зам

  • D. уул

Оноо: 1 №: 19305

Эрэгтэй дуучны хамгийн нам өнгө 80 Гц байдаг бол агаарт долгионы урт нь ямар байх вэ? Дуу агаарт тарах хурд 340 м/с.   

 

  • A. 0.23 м     

  • B. 4.25 м

  • C. 260 м

  • D. 27200 м

Оноо: 1 №: 19327

Транспирацийн эрчимд температур хэрхэн нөлөөлөхийг илрүүлэх туршилт явуулж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ. Энэ туршилтын үед орчны ямар нөхцөлүүдийг тогтмол хадгалах хэрэгтэй вэ?

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19403

Газарзүйн зургийн тухай алдаатай ойлголтыг олоорой.

  • A. зүг чигээр баруун, зүүн, хойд, өмнөд зэрэг зүг чигийн баримжааг олно

  • B. зургийн нэрээс газар орон, агуулгыг мэднэ

  • C. масштабаар чиглэлийг тодорхойлж чадна

  • D. таних тэмдгээр юуг илэрхийлснийг тайлж уншина

Оноо: 1 №: 19304

Дууны долгион агаарт ямар хэлбэртэй тархдаг вэ?       

 

  • A. Тууш догион

  • B. Хөндлөн долгион    

  • C. Цагариг долгион 

  • D. Шулуун долгион  

Оноо: 1 №: 19326

Сурагч тасалгааны ургамлыг 4 өөр нөхцөлд тавьж, транспирацийн эрчмийг хэмжих туршилт явуулжээ. Аль нөхцөлд тасалгааны ургамалд транспирацийн эрчим бага байх вэ? 

 

 

  • A. Тасалгааны ерийн нөхцөлд буй ургамал

  • B. Тасалгааны ургамлыг үсний сэнсээр үлээсэн тохиолдолд

  • C. Тасалгааны ургамлыг гялгар уутаар бүрхсэн тохиолдолд

  • D. Тасалгааны ургамлыг өдрийн гэрлээр гэрэлтүүлсэн тохиолдолд

Оноо: 1 №: 19402

Газарзүйн зурагт азимут зүг чигээр байршлыг тодорхойлоход 180 градус нь аль чиглэлийг заах вэ?

  • A. Зүүн

  • B. Хойд

  • C. Өмнөд

  • D. Баруун

Оноо: 1 №: 19325

Зурагт ургамлын ургал эрхтнүүд, тэдгээрийн бүтцийн зарим хэсгийг харуулжээ.  Ургамлын транспираци явуулдаг хэсгийг заасан сонголтыг олно уу. 

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19324

Эсэд явагдах бодисын солилцооны урвалыг хурдасгадаг “Биологийн катализатор"-ыг нэрлэсэн сонголтыг олно уу.

 

  • A. Протеаза

  • B. Энзим  

  • C. Мальтоз  

  • D.  Амилаза  

Оноо: 1 №: 19323

Энзимийг идэвхжүүлэх үйлчилгээтэй бодисыг  активатор\ идэвхжүүлэгч\ гэнэ. Доорх бодисуудаас активатор бодисыг  зөв байршуулсан мөрийг сонгоно уу

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19321

Зарим молекул болон ионууд эсийн мембранаар диффузийн замаар нэвтэрч чаддаг. Диффузийн хурдад нөлөөлдөг  хүчин зүйлийг сонгоно уу.

         1. Температур

         2. Гадаргуугийн талбай

         3. Концентрацийн зөрүү

 

 

 

 

  • A. 1, 2, 3  

  • B. 1, 2

  • C. 2, 3

  • D. 3

Оноо: 2 №: 19189
Алхамтай даалгавар

Байгаль, цаг уурын хүчин зүйлээс гадна оршин буй газар зүйн орчин, улс төрийн байдал нь тэр үеийн монголчуудын эрхлэх аж ахуйд нөлөөлжээ. Мал аж ахуй үндсэн аж ахуй болж таван хошуу малыг өсгөх болсон байна. Үүнээс адууны тоо толгой нэн олон байжээ. Учир нь холын зам туулах чадвартай, өл хоол даах тэвчээртэй шандаст хөлгүүдийг тусгайлан өсгөж байснаас адуун сүргийн тоо толгой хурдацтай өсчээ. Монголчууд малынхаа үр шимээр хоол хүнс хувцас хунар, орон сууц зэрэг аж амьдралыхаа бүхий л хэрэгцээт зүйлсээ авдаг байв.

Энэ үед Монголчууд ямар аж ахуй эрхлэн хөтөлдөг байсан бэ?

.............................................................................................................................................................................................................

  • Мал аж ахуй

Оноо: 2 №: 19190
Алхамтын даалгавар

Таван хошуу малын алийг нь илүү түлхүү өсгөж, үржүүлсэн бэ? 

....................................................................................................................................................................................

  • адуу

Оноо: 2 №: 19191
Алхамтын даалгавар

Яагаад адууг өсгөх болсон шалгааныг тайлбарлан бичнэ үү.  

.......................................................................................................................................................................

  • Холын зам туулах чадвартай, өл сайн даадаг, уналга, ачлагат ашиглах

Оноо: 2 №: 19192
Алхамтын даалгавар

Малын арьс, үс, ноосоор ямар бүтээгдэхүүн хийж болох вэ? 

.....................................................................................................................................................

  • Гутал, ноолууран хувцас, гэр ахуйн хэрэгсэл, гм тоочин бичсэн бол

Оноо: 2 №: 19193
Алхамтын даалгавар

Малаас гарах түүхий эдээр юу юу хийж болох вэ?                   

...................................................................................................................................................

  • Сурагчид гарах ашиг шимийг төрөлжүүлэн бичсэн бол

Оноо: 2 №: 19194
Алхамтын даалгавар

Монголчууд мал ахуй эрхлэх болсон шалтгааныг бичнэ үү. 

...................................................................................................................................................

  • Байгаль уаг уурын нөхцөл мар маллахад тохиромжтой

Оноо: 1 №: 19320

Зурагт ургамлын эсийн 3 төлөв байдлыг харуулжээ. Зөв тохируулан холбоно уу.

  1. изотоник                       2. гипертоник                 3. гипотоник

 

  • A.  1В, 2А, 3С

  • B. 1А, 2В, 3С

  • C. 1С, 2А, 3В

  • D. 1В, 2С, 3А

Оноо: 1 №: 19319

Навчны доод гадаргууд байрлах амсрын эсээр агаараас фотосинтезд шаардлагатай нүүрсхүчлийн хий орж, мезофиль эсүүдийн хлоропласт хүртэл диффузийн замаар дамждаг. Диффузийн үзэгдлийн онцлогоос 2-ыг бичнэ үү

 

  • концентрацийн градиентийн дагуу хий ба шингэн шилжинэ.. 

    энерги шаардахгүй 

    чөлөөтэй шилжилт

Оноо: 1 №: 19318

 

Ургамлын эсийг концентрацитай сахарын уусмалд хэсэг хугацаанд байлгасны дараа эсэд гарсан өөрчлөлтийг зургаар харуулжээ. Протоплазм нь эсийн хананаас салж хөндийрөх үзэгдлийг нэрлэнэ үү

 

  • A. Диффуз  

  • B. Плазмолиз       

  • C. Транспирац    

  • D. Конденсац      

Оноо: 1 №: 19317

Өөх тос буюу липидийн бүтцэд агуулагдах химийн холбооны төрлийг сонгоно уу.

 

  • A. фосфодиэфирын холбоо

  • B. устөрөгчийн холбоо

  • C. эфирын холбоо

  • D. гликозидын холбоо

Оноо: 1 №: 19316

Нүүрс усны биологийн үүргийг сонгоно уу.

  1. Эсэд энергийн эх үүсвэр болно.
  2. Биологийн хурдасгуур болно.
  3. Биеийг гадны бичил биетнээс хамгаална. 
  4. Ургамлын эсийн ханын бүтцэд оролцоно. 

 

  • A.  1 ба 2

  • B. 2 ба 3

  • C. 3 ба 4  

  • D. 4 ба 1   

Оноо: 1 №: 19315

Ургамал хөрснөөс усыг үндэсний үсэнцэрийн эсийн тусламжтайгаар соруулан цааш дамжуулах багцны ксилем хүртэл дамжуулдаг. Ус  эсийн ханаар дамжих замыг сонгоно уу. 

    

  • A.  Тургор

  • B. Симпласт    

  • C. Апопласт   

  • D. Осмос

Оноо: 1 №: 19314

Усны молекулуудын хооронд устөрөгчийн холбоо хэрхэн үүсэхийг сонгоно уу. 

  • A. Нэг усны молекулын устөрөгчийн атомуудын хооронд

  • B. нэг усны молекулын устөрөгчийн атом нөгөө усны молекулын устөрөгчийн атомуудын хооронд

  • C. нэг усны молекулын хүчилтөрөгчийн атом нөгөө усны молекулын  хүчилтөрөгчийн атомуудын хооронд

  • D. нэг усны молекулын хүчилтөрөгчийн атом нөгөө усны молекулын устөрөгчийн атомуудын хооронд

Оноо: 1 №: 19313

Тосны хүчлийн талаар аль нь зөв тодорхойлсон байна вэ?

  1. Эсийн мембраны тодорхой хэсгийг бүрдүүлнэ
  2. Өөхөн дусал хэлбэртэй нөөц өөх тосыг үүсгэнэ
  3. Эсийн гольджийн аппаратад нийлэгжинэ
  • A. 1 болон 2

  • B. 1 болон 3

  • C. 2 болон 3

  • D. 1, 2, 3

Оноо: 1 №: 19312

Бактерийг анх   Х  онд  Голландын байгаль судлаач  У  гэрлийн микроскопын  тусламжтайгаар харж, бүх бичил  биетнийг Z гэж нэрлэжээ. Зөв нэрлэсэн эгнээг сонгоно уу.

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19311

Бөөмгүй, пептидогликанаас тогтсон эсийн ханатай, цагираг ДНХ-ээс тогтсон нэг хромосом нь цитоплазмдаа сул байрладаг амьд биеийг олно уу. 

 

  • A. Мөөг  

  • В. Бактери   

  • C. Ургамал  

  • D.  Амьтан

Оноо: 1 №: 19310

Дэлхийн бөмбөрцөгийн  ус ба хуурай газарт маш олон янзын хэлбэр, хэмжээ, бүтэц, зохион байгуулалттай амьд биеүүд оршин амьдардаг. Хамгийн эртний амьд бие үүссэн хугацааг сонгоно уу.

  • A. 3.5 тэрбум жил

  • B. 4 тэрбум жил           

  • C. 5 тэрбум жил       

  • D. 3 тэрбум

Оноо: 1 №: 19309

Өвөрмөц дархлааны хариу урвалд оролцдог, В лимфоцит эсийн үүсгэдэг уургийг нэрлэнэ үү. 

 

  • A. Дархлаа

  • B. Эсрэг бие

  • C. Лимфоцит

  • D. Сийвэнгийн эс

Оноо: 1 №: 19308

Монгол улсад мөрдөх өргөн вакцинжуулалтын товлолоор хүүхдийг заавал хамруулах ёстой вакцинд ямар  өвчнүүдийн эсрэг вакцинууд багтдаг болохыг сонгоно уу. 

1. Сахуу татран    2. Халдварт саа    3. Улаан бурхан    4. Халуун хумхаа     5.Урвах тахал

 

  • A. 1, 3, 5

  • B. 1, 2, 3

  • C. 2, 4, 5

  • D. 2, 4, 5

Оноо: 1 №: 19307

Ихэвчлэн нянгаар бохирдсон усаар дамжиж, хүний нарийн гэдсийг гэмтээдэг, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгтэй  халдварт өвчнийг олно уу.

 

  • A. ХДХВ\ДОХ

  • B. Урвах тахал

  • C. Салхин цэцэг

  • D. Улаан бурхан 

Оноо: 1 №: 19306

Антибиотикийн  олон төрлийн ангилал байдаг боловч нянгийн  эсэд үзүүлэх нөлөөллөөр  хоёр бүлэгт ангилдаг. Нянгууд амьд үлдэх боловч үржих чадвараа  алддаг бүлгийг сонгоно уу. 

 

  • A. Бактерицид

  • B. Бактериостатик

  • C. Аминогликозид

  • D. Левомицетинүүд

Оноо: 1 №: 19305

Хавдрын эсийг олж устгахад моноклон эсрэг биеийг хэрэглэдэг шалтгааныг сонгоно уу. 

 

  • A. олдоц сайтай

  • B. хэрэглэхэд хялбар

  • C. хавдрын эсийг таньдаг

  • D. гибрид эсээс ялгардаг.

Нийт: 19,976