Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 56

Арилжааны банкны үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу?

  • А. Мөнгөн хадгаламж хүлээн авах

  • B. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах 

  • C. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах

  • D. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх

Оноо: 4 №: 774

Зурагт хүний дотоод шүүрлийн булчирхайнуудын байрлалыг харуулжээ.  Дараах асуултуудад хариулна уу.                                   

I. Цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг гормон ялгаруулдаг булчирхайг заасан үсгийг бичнэ үү
II. Энэ булчирхайн  “α” эсээс ялгардаг гормоны үүргийг бичнэ үү.
III. Энэ булчирхайн   “β” эсээс ялгардаг гормоны үүргийг бичнэ үү.
IV. “β” эсээс ялгардаг гормоны үйл ажиллагаа алдагдвал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • I . F       II Гликогенийг глюкоз болгон цус руу оруулах               III. Илүүдэл глюкозыг гликоген хэлбэрээр нөөцөлнө.   IV. Цусан дахь сахарын хэмжээ ихэсч чихрийн шижин өвчнөөр өвчилнө.

Оноо: 1 №: 55

Гэнэтийн хэрэгцээ гарсан үед шууд авч хэрэглэх боломжтой хадгаламжийн төрөл аль вэ?

 

  • А. Хугацаагүй хадгаламж    

  • В. Урт хугацаатай хадгаламж

  • С. Хугацаатай хадгаламж   

  • D. Жилийн хугацаатай хадгаламж

Оноо: 1 №: 54

Хадгаламжийн дансны  иргэдэд олгож буй боломжуудыг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ? 

 

 

  • А. Ажилгүйдлийн тэтгэмж авах

  • B. Хүүний орлого олох 

  • C. Хадгаламжаа өвлөх, бэлэглэх эрхтэй байх             

  • D. Мөнгөн хуримтлал үүсгэх

Оноо: 5 №: 773

Нойр булчирхайн дотоод бүтцийг харуулсан зургийг ашиглан дараах асуултуудад хариулна уу. 

 

1. Хоол боловсруулах шүүс ялгаруулдаг эсүүдийг нэрлэнэ үү. 

2. Хоол боловсруулах шүүсэнд агуулагддаг энзимүүдээс 2-ыг нэрлэж бичнэ үү.

3. Эдгээр энзимийн үүргийг бичнэ үү.  

 

  • Гадаад шүүрлийн хэсэг нь ацинус эс,97%-ийг эзэлдэг,энзимүүд ялгаруулдаг. Ялгаруулсан энзимүүд нь 12 хуруу гэдэс рүү орж хоол боловсруулахад

Оноо: 1 №: 53

Татвар, хэрэглээнд зориулагдаагүй орлогын хэсэг нь ............................ байна.

 

  • А.Хадгаламж       

  •   B. Цалин         

  • C.  Шагнал урамшуулал

  • D. Нэмэгдэл хөлс

Оноо: 1 №: 52

Төв банкны үүрэгт аль нь хамаарахгүй  вэ?

  • А.Иргэд болон байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх

  • В. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах

  • С. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах

  • D. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих

Оноо: 2 №: 579

Япон инженерүүдийн бүтээсэн дэлхийн хамгийн хурдан галт тэрэг 603 км/ц хурдтай явдаг.

a.  4.5 цагт хэдэн километр зам туулах вэ?  /1 оноо/

б.  Хурдыг  м/с нэгжээр илэрхийлж бич.       /1 оноо/

  • a.  2713.5 км                 (1 оноо)

    b.  167.5 м/с                 (1 оноо)

Оноо: 1 №: 51

Мөнгөний үндсэн үүргийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • А.  Хэрэглээний  хэрэгсэл

  • B.Төлбөрийн хэрэгсэл

  • C. Өртгийн хэмжүүр

  • D. Хуримтлалын хэрэгсэл

Оноо: 2 №: 578

Япон инженерүүдийн бүтээсэн дэлхийн хамгийн хурдан галт тэрэг 603 км/ц хурдтай явдаг.

а.  3.5 цагт хэдэн километр зам туулах вэ?     /1 оноо/

б.  Хурдыг м/с нэгжээр илэрхийлж бич.           /1 оноо/

  • a.    2110.5км       (1оноо)

    б.   167.5м/с   (1оноо)

Оноо: 3 №: 772

Ургамлын эсийн зургийг ашиглаад дараах асуултуудад хариулна уу.        

              

I. "1" дугаартай эрхтэнцрийг нэрлэнэ үү.
II. Эслэг нь хэдэн хувийг эзлэх вэ?
III. Түүний үүргийг бичээрэй

 

  • I. 5     II. 20-40%            III. Ургамлын бат бөх байдлыг хангах              

Оноо: 1 №: 50

Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

  • А. Богино хугацаанд хэрэглэхүйц байх  

  • B. Тоологдохуйц авч явахад хялбар байх

  • C. Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх   

  • D. Жижиглэн худалдаа хийхэд зориулсан хуваагдмал нэгжтэй байх

Оноо: 3 №: 771

Зургийг ажиглаад дараах асуултад хариулаарай. 

                              

I. 9 дугаартай эрхтэнцрийг нэрлээрэй.
II. Хэдэн давхар мембрантай вэ?
III. Эсэд гүйцэтгэх үүргийг тайлбарлаж бичээрэй.

 

  • I. Митохондри
    II. 2
    III. Эсийн аэроб амьсгал явагддаг ба, ГФА нийлэгжүүлж, энерги нөөцөлдөг.

    хариулт тус бүр 1 оноо

Оноо: 1 №: 48

Ажилгүйдлийг бууруулах үндсэн арга замуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • А. Өрсөлдөөний арга       

  • B.Эдийн засгийн арга                   

  • C. Захиргааны арга              

  • D. Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга

Оноо: 1 №: 47

Цалингийн хэмжээ өсөхөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий  болох вэ?

  • А. Хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт өснө.

  • В. Хөдөлмөрийн эрэлт өсч, нийлүүлэлт буурна.  

  •  С. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржинэ  

  • D. Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэнд өөрчлөлт орохгүй

Оноо: 3 №: 770

Эрдэс бодисуудын үүргийг хүснэгтэд нөхөж бичээрэй.   

Эрдэс бодис Эсэд гүйцэтгэх үүрэг
Са  
Na  
Fe  

 

  • Кальци- ясны эд, натри- цус, тунгалаг, нугасны ус, төмөр- элэг, чөмөг, дэлүү

    тус бүр 1 оноо

Оноо: 1 №: 46

Нэрлэсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах  вэ?

 

  • А.  Нөхөн олговор

  • B.Үндсэн цалин          

  • C.Нэмэгдэл  хөлс         

  • D. Шагнал урамшуулал

Оноо: 8 №: 769

Эсийн амьсгалын талаарх мэдлэгээ ашиглан дараах хүснэгтийг нөхөж бичнэ үү.  

  

Глюкозын задралын үе шат Хаана явагддаг болох Задардаг бодис Үүсэх бодис Үүсэх энергийн хэмжээ
Гликолиз Цитоплазм     2 ГФА
Ацетил Коэнзим А   Пируват   =
Кребсийн мөчлөг   ацетил КоА   2 ГФА
Электрон дамжуулах хэлхээ Крист    ус  

       

                                                                    

  • Глюкозын задралын үе шат
     Хаана явагддаг
    Задардаг бодис
    Үүсдэг бодис Ямар хэмжээний энерги үүсгэдэг
    Гликолиз Цито Ацет

Оноо: 1 №: 45

Бодит  цалингийн хэмжээг илэрхийлэх өгөгдлийг олно уу?

  • А. Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулна.

  • В. Нэмэгдэл хөлсийг инфляцийн түвшинд харьцуулна

  • С. Үндсэн цалинг бодит цалинтай харьцуулна

  • D. Бодит цалинг  үндсэн цалинтай харьцуулна

Оноо: 6 №: 768

Нүүрс усны талаарх мэдлэгээ ашиглан дараах хүснэгтийг нөхөж бичнэ үү.    

Нүүрс ус Томьёо Жишээ
моносахар    
дисахар    
полисахар    

 

  • Биополимер Томьёо Жишээ
    Моносахар C 6H12O6 Глюкоз, фруктоз, галактоз
    Дисахар C 12H22O11 Сахароз, мальтоз, лактоз
    Полисахар (C 6H10O5)n Цард

Оноо: 1 №: 44

Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг...............гэнэ.

  • А. Цалин

  • В. Татвар

  • С. Төлбөр             

  • D. Хураамж

Оноо: 1 №: 43

Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ?

  • А. Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд

  • В. Тэтгэврийн насны хүн ам 

  • С. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд

  • D. 16 хүртэлх насны хүүхдүүд

Оноо: 3 №: 767

Каталаза энзим нь устөрөгчийн хэт ислийг задалж биеийг хоргүйжүүлдэг. Сурагч дараах туршилтыг хийжээ. 1-р хуруу шилэнд, нэрмэл ус, төмсний хэрчим устөрөгчийн хэт исэл хийж сэгсрэв. 2-р хуруу шилэнд мөс, төмсний хэрчим, мөс , устөрөгчийн хэт исэл хийв. 3-р хуруу шилэнд спиртэн дэн дээр буцалгасан ус, дээрээс нь төмсний хэрчим, устөрөгчийн хэт ислээ хийв.                            

I. Аль хуруу шилэнд урвал эрчимтэй явагдаж, бөмбөлөг их ялгарах вэ?
II. Аль хуруу шилнээс бага бөмбөлөг ялгарах вэ? Учрыг тайлбарлана уу?

  • 1-р хуруу шилтэй уусмалд бөмбөлөг ялгаралт их байна. Учир нь тасалгааны температурт каталаза энзимийн идэвх өндөр байгаатай холбоотой. 2-р хуруу шилтэй уусмалд хийн бөмбөлөг бараг ажиглагдахгүй. Учир нь нам температурт энзимийн идэвх буурсантай холбоотой. 3-р хуруу шилтэй уусмалд хийн бөмбөлөгийн ялгаралт дунд зэрэг байна. Учир нь хэт өндөр температурт энзимийн идэвх буурсан.

    тус бүр тайлбарласан бол 1 оноо

Оноо: 3 №: 575

\vec{a}= \begin{pmatrix} -1\\ 0 \end{pmatrix} ;   \vec{b}= \begin{pmatrix} -4\\ 3 \end{pmatrix}   бол:

а. \vec{a}+\vec{b}=?    /1 оноо/

б. \vec{a}-\vec{b}=?   /1 оноо/

в. 2\vec{a}+3\vec{b}=?  /1 оноо/

 

   

  • а.  (1оноо)

    б.  (1оноо)

    в.   (1оноо)

Оноо: 1 №: 42

Хөдөлмөрийн зах зээлийн үүргүүдийг нэрлэхдээ илүүц зүйл өгүүлсэн бол  аль нь вэ?

  • А. Цалингийн хэлбэрийг тодорхойлно.

  • В. Ажиллах хүчийг бэлтгэнэ.

  • С. Орлогын боломжийг бий болгоно. 

  • D. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.

Оноо: 1 №: 41

Хөдөлмөрийн  эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч гол хүчин зүйлийг олж тэмдэглэнэ үү?

  • А. Хөдөлмөрийн үнэ болох цалин

  • В. Ажиллах хүчний тоо        

  • С. Ажлын байрны тоо хэмжээ             

  • D. Хөдөлмөр эрхэлж буй хүн ам

Оноо: 3 №: 574

\vec{a}=\begin{pmatrix} -2\\ 3 \end{pmatrix},     \vec{b}=\left ( \frac{5}{2}\right ) гэж өгсөн бол

а.  \vec{a}+\vec{b}=?        /1 оноо/

б.  \vec{a}-\vec{b}=?       /1 оноо/

в. 2\vec{a}+3\vec{b}=?   /1 оноо/

  • a. [1оноо]

    b. [1оноо]

    c. [1оноо]                  

Оноо: 1 №: 40

Урлагийн “Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал” – ыг илэрхийлсэн  агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?

 

  • А. Хувцасны загвар

  • B. Алтан гартай эмч         

  • C.Мэтгэлцэх урлаг

  • D. Дипломат урлаг

Оноо: 3 №: 766

  Микроскопын бүтцийн хэсгүүдийг ялгаж нэрлэнэ үү.               

                                  

  • Оптикийн хэсэг-A, D Механик хэсэгт-B,C, E Гэрлийн хэсэгт-F

    Тус бүр нэгийг хариулсан бол 0.5 оноо

Оноо: 1 №: 39

Урлагийн “ Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц загвар”  хэмээх агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?

 

  • А. Байшин барилгын загвар

  • B. Уран зураг, дүрслэх урлаг

  • C. Монгол гэрийн ур хийц

  • D.Хувцасны загвар, өнгөний зохицол 

Оноо: 1 №: 38

Ёс заншлын оюун санааны амьдралд илрэх талуудыг нэрлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

 

  • А. Төрийн их цагаан туг залах

  • B.Ураг төрлөө мэдэх          

  • C.Өвөг дээдсээ хүндэтгэх

  • D.  Газар ус, уул овоогоо хайрлах

Оноо: 1 №: 37

Гарал үүслийн хувьд соёлын бусад хэлбэрээс түрүүнд нь үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр  аль нь вэ?

 

  • А. Ардын соёл

  • B. Нийтийн соёл         

  • C.  Сонгодог соёл   

  • D. Зонхилогч соёл

Оноо: 1 №: 36

Сонгодог соёлын хэлбэрт аль нь  хамаарахгүй вэ?

 

  • А. Дуурь

  • В. Уран зураг              

  • С. Уран барилга              

  • D. Эстрадын урлаг

Оноо: 1 №: 35

Радио телевиз, хэвлэл, дуу бичлэг гэх мэт мэдээллийн хэрэгсэл дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн үе буюу XX зууны дунд үед үүссэн соёлын хамгийн хүртээмжтэй хэлбэр аль нь вэ?

 

  • А. Ардын соёл

  • В. Сонгодог соёл 

  • C. Нийтийн соёл

  • D. Үндэстний соёл

Оноо: 1 №: 34

Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх соёлыг ямар судалгаагаар илрүүлэн судалдаг вэ?

 

  • А. Бичгийн эх сурвалж

  • В. Археологийн судалгаа      

  • С. Аман зохиолын сурвалж                                

  • D.  Шашны зан үйл

Оноо: 4 №: 573

ABCD нь тэгш өнцөгт бол:

A.Тэнцүү гурвалжнуудыг нэрлэж бич.                     

B.Будаагүй хэсгийн талбай тэгш өнцөгтийн талбайн хэдэн хувь болох вэ?

 

  • A.Тэнцүү гурвалжнуудыг нэрлэж бич.          (2оноо)                      

    B.Будаагүй хэсгийн талбай тэгш өнцөгтийн талбайн хэдэн хувь болох вэ? (2оноо)

Оноо: 4 №: 572

ABCD нь тэгш өнцөгт бол:

а.Тэнцүү гурвалжнуудыг нэрлэж бич.                    

b. Будсан хэсгийн талбай тэгш өнцөгтийн талбайн хэдэн хувь болох вэ?

  • а.Тэнцүү гурвалжнуудыг нэрлэж бич.                     [2]

    b. Будаагүй хэсгийн талбай тэгш өнцөгтийн талбайн хэдэн хувь болох вэ?      [2]

Оноо: 2 №: 571

ABCD дөрвөн өнцөгт өгчээ.

а.  2\sqrt{5} урттай талыг ол.                     /1 оноо/

б. Дөрвөн өнцөгтийн талбайг ол.         /1 оноо/   

 

 

  • а. DC      [1]

    б. 5×2+5×2=20          [1]

Оноо: 1 №: 33

Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх соёл, удам угсаа шашин шүтлэг, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан баримтыг ................ гэнэ.

 

  • А. Аман түүх

  • В. Домог яриа        

  • С. Аян замын тэмдэглэл   

  • D. Бодит түүх

Оноо: 2 №: 570

ABCD дөрвөн өнцөгт өгчээ.

а.  5 урттай талыг ол.                         /1 оноо/

б. Дөрвөн өнцөгтийн талбайг ол.      /1 оноо/

  • а. BC    [1]

    б. 5×2+5×2=20    [1]

Нийт: 19,976