Хээрийн судалгаа хийх ажлын хүрээнд сурагчид голын дагуу хэмжилт хийсний үр дүнд ямар мэдээллийг авах вэ?
голын бохирдол, урсгалын хурд, гүн гэх мэт
Хятад ба Энэтхэг улсын хүн амын суваргыг ажиглаад ижил төсөөтэй болон ялгаатай талыг тодорхойлоорой.
төсөөтэй-хоёулаа дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг улсууд, ялгаатай- хүн амын нас, хүйсийн харьцаа
ялгааг гаргасан бол 2 оноо өгөх
Байгаль орчны мэдээллийн сангаас мэдээлэл авахад статистик мэдээлэл нь ихэвчлэн хүснэгтэн хэлбэрээр өгөгддөг. Үүний нэршлийг олоорой.
Атрибут сан
Австралийн бүрэлдэхүүнд багтах 8 муж улсын хил хязгаарыг харуулахад зурагзүйн дүрслэлийн ямар аргыг ашиглахад тохиромжтой вэ? Яагаад?
өнгөт дэвсгэрийн арга. Яагаад гэвэл өнгийн ялгаа нь тухайн нутаг дэвсгэрийн хил хязгаар, бие даасан шинжийг илэрхийлнэ.
дүрслэлийн арга бичсэн бол 1 оноо, учрыг тайлбарласан бол 1 оноо, нийт 2 оноо өгөх
Судалгааг төлөвлөх алхмын хамгийн эхний шат нь юу вэ?
судлах асуудлаа тодорхойлж, таамаглал дэвшүүлэх
Зурагзүйн дүрслэлийн аргуудыг нэрлэнэ үү.
өнгөт дэвсгэр, тэмдэг, картодиаграмм, картограмм, цэг, ареалын арга гэх мэт 2 арга бичсэн бол 1 оноо
Өгөршлийн бүтээгдэхүүн үндсэндээ салхиар зөөгдөх бөгөөд салхи элсэн гадаргыг хувьсган өөрчилсөний үр дүнд бий болох хэлбэрүүдийг нэрлээрэй
довцог, элсэн зоо, сэвхүүл элс, үлээлтийн хонхрууд, элсэн манхан гэх мэт 2 хариулт бичсэн бол 1 оноо,
Цөлийн усны гол эх үүсвэр юу вэ?
баянбүрд, газар доорх ус
Халуун орны чийглэг мөнх ногоон ойн талбайгаар хамгийн томд орох Амазонкийн ой дэлхийн хуурай газрын гадаргын 15% эзэлж байсан бол одоо 6% болтлоо хорогдох болсон үндсэн шалтгааныг Бразилийн засгийн газрын бодлоготой холбон тодорхойлно уу?
Бүс нутгийг хөгжүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, ашигт малтмал олборлох, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хурдны зам тавих, хууль бус ой огтлол.
2-3 жишээ бичсэн бол 1, 3-6 бичсэн бол 1, нийт 2 оноо
Африкийн баруун өмнөд эргийн дагуу Намибын цөл үүссэн шалтгааныг далайн урсгал, агаарын даралттай холбон тайлбарлаарай.
Бенгалийн хүйтэн урсгал, агаарын их даралтын бүсэд оршдог.
зөв хариулт тус бүрд 1 оноо нийт 2 оноо өгөх
Шатах ашигт малтмалын төрөлд ордог хүлэр, хүрэн нүүрс, шатдаг занар өргөн тархсан байдаг ч хэрэглээ багатай байдгийн учрыг тайлбарлаарай.
дулаан бага ялгаруулдаг, үнс тоос, утаа ихтэй
учир шалтгааны тайлбарласан бол 2 оноо
Бүх төрлийн шатах ашигт малтмал ямар гарал үүсэлтэй байдаг вэ?
тунамал гарал үүсэлтэй.
Байгалийн нөөцийн менежмент гэж юуг хэлэх вэ?
Байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой бүх үйл явцыг хэлнэ
Дэлхийн хамгийн ядуу орны нэг болох Гвиней Бисау улс хортой хаягдал хадгалсныхаа төлөө 600 сая ам доллар авдаг ч энэ хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээд шийдээд байна. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов? Сөрөг үр дагавар юу вэ?
Яагаад- хөгжлийн түвшин буурай, ядуу, гадаад өрөө төлөх
сөрөг үр дагавар-хар тугалга, мөнгөн ус зэрэг хортой химийн бодис агуулдаг тул эрүүл мэндэд хортой.учир шалтгааныг бичсэн бол 1 оноо, эрүүл мэндтэй холбосон бол 1 оноо, нийт 2 оноо өгөх
Хот орчмын бүсийн агаарын температур хөдөө нутгийнхаас 1-2 градусаар дулаан байдгийн шалтгааныг тодорхойлно уу.
нүүрсхүчлийн хийн ялгаруулалт их, инверс, агаарын бохирдол
зөв хариулт бүрд 1 оноо, нийт 2 оноо өгөх
Аутсорсинг өндөр хөгжсөн Ази тивийн улсуудаас нэрлэж, нөлөөлсөн хүчин зүйлсийг тайлбарлаарай.
Хятад, Энэтхэг, Индонез зэрэг орнууд ажиллах хүч ихтэй, үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт
улсуудыг нэрэлсэн бол 1 оноо, нөлөөлх хүчин зүйлийг бичсэн бол 1 оноо, нийт 2 оноо
Өөр улс оронд аутсорсинг хийхэд ямар бэрхшээл тохиолдох вэ?
зан заншил,хууль журам ялгаатай, хэлний бэрхшээл үүсдэг
1-2 бэрхшээл дурьдсан бол 1 оноо, 2-4 дурьдсан бол 2 оноо
Aутсорсинг гэж юуг хэлэх вэ?
ажил гүйцэтгэгч тодорхой хэсгийг юм уу бүтнээр нь бусдаар хийлгэх хэлбэр
Сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийг нэрлэнэ үү?
нар, салхины энерги, далай тэнгисийн татралт түрэлт, газрын гүний дулаан
Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад газрыг хамгаалах арга хэмжээ авах нь нэн бага, хөрсний үржил шим муудаж, ургац багасмагц шинээр эрүүл газрыг ашигладаг нь ямар үр дагаврыг авчирдаг вэ?
хөрсний доройтол ихэсэх, цөлжилт эрчимжихэд хүргэдэг.
зөв хариулт бүрд 1 оноо, нийт 2 оноо өгөх
Европын бүх орон газрынхаа бараг 80-90 хувийг хагалж боловсруулан ашигласан байдаг тул тэнд газрыг хамгаалах талаар маш сайн туршлагатай. Ямар аргуудаар хамгаалдаг вэ?
газрыг нөхөн сэргээх, бордох, үржил шимийг хадгалах, сэлгээтэй өнжөөж ашиглах
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 21% Хятад улс эзэлдэг бөгөөд учир шалтгааныг нийгмийн хүчин зүйлстэй нь холбон тайлбарлаарай
хүн амын тоо, үйлдвэржилт гэх мэттэй холбосон бол 2 оноо
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар далай тэнгисийн эрэг орчмын улсуудад хэрхэн нөлөөлөх вэ?
далай тэнгисийн усны түвшин нэмэгдэх, далайн усны хүчиллэг нэмэгдэх
зөв хариулт бүрд 1 оноо, нийт 2 оноо өгөх
Хүний үйл ажиллагааны гаралтай нүүрсхүчлийн хийг ялгаруулж буй эх үүсвэрүүдээс дурдана уу.
Дулааны цахилгаан станц, гэр, үйлдвэр, машин, түймэр гэх
Дээрх графикт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар хамгийн их болон бага улсуудыг нэрлээрэй.
Хятад, Иран
графикийг зөв уншиж байвал оноог өгөх
Манай улсын нийслэлд X-IY сард бүх өдрийн 80-90 хувьд температурын инверс тогтож газарзүйн байрлал, цаг уурын хүчин зүйлээс хамаарсан агаарын бохирдол үүсдэг. Энэ нь ямар үр дагаврыг бий болгох вэ?
Хот орчмын дулаарлыг бий болгоно. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг дэлхийд алдартай компаний нэг болох Nike-ийн төв байр АНУ-ын Орегон мужид байдаг хэдий ч АНУ-д Nike-ийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүйн учрыг тайлбарлаарай.
үндэстэн дамнасан корпораци, дэлхийн олон оронд салбартай
үндэстэн дамнасан корпораци гэсэн бол 1 оноо, тайлбарласан бол 1 оноо, нийт 2 оноо
Манай улс дэлхийн зах зээл дээр ямар төрлийн бараа бүтээгдэхүүнээр дагнан төрөлждөг вэ?
мал аж ахуйн гаралтай түүхий эд ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүн зэс, алт
Дэлхийн зах зээл дээр бараа үйлчилгээгээр дагнаж төрөлжих үйл явцыг олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарь гэх бөгөөд Япон улс ямар нэр төрлийн барааг түлхүү экспортолдог вэ?
автомашин, электрон бараа
Хөдөлмөрийн газарзүйн хуваарь гэж юуг хэлэх вэ?
Улс орнууд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр дагнан төрөлждөг. Үүнийг хөдөлмөрийн газарзүйн хуваарь гэнэ.
Газар тариаланг бодвол уур амьсгалын нөхцлөөс хамаарал багатай тул мал аж ахуйн салбар газар сайгүй тархжээ. Энэ салбар ямар төрлүүдээс бүрдэх вэ? Ач холбогдлыг тодорхой жишээн дээр тайлбарлана уу.
мал, загас, шувуу Тухайлбал: үхрийн аж ахуй махны хэрэгцээний талаас илүү, сүүний бараг ихэнх хувийг хангана гэх мэт
1950 онд дэлхийн ачаа эргэлтийн хэмжээ 7 их наяд тн/км байсан бол одоо 50 их наяд тн /км болж өссөн ба 61% нь усан тээвэрт ноогддог байхад Монгол улсын ачаа эргэлтийн ихэнх аль тээвэрт ноогдох вэ? Харьцуулан дүгнэлт хийнэ үү?
Монгол улсын ачаа эргэлтийн дийлэнх төмөр замын тээвэрт ноогддог учир нь далай тэнгисээс алслагдсан усан тээвэр хөгжөөгүй.
дэлхийн хэмжээнд усан тээвэр, Монгол улсад төмөр замын тээвэр гэсэн бол тус бүрд 1 оноо, нийт 2 оноо өгөх
Дэлхийд хамгийн ихээр тариалдаг үр тарианы ургамлыг нэрлэж, түүнийг боловсруулан өдөр тутам хэрэглэдэг ямар бүтээгдэхүүн хийдэг болохыг бичээрэй.
улаан буудайг боловсруулан гурил, талх нарийн боов үйлдвэрлэдэг.
Улс орнуудын хөгжлийн түвшинг тодорхойлдог үзүүлэлтүүдийн нэг нь аж үйлдвэрийн хөгжил. Өндөр хөгжилтэй ба хөгжиж буй орнуудад аж үйлдвэрийн аль салбар түлхүү хөгжсөн байдаг вэ? Ялгааг тодорхойлон бичнэ үү.
Өндөр хөгжилтэй орнууд- боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжиж буй орнууд-олборлох, түүхий эд бэлтгэх салбар түлхүү хөгжсөн.
Хөгжлийн түвшин нөлөөлнө гэсэн бол 1 оноо, аль салбар түлхүү хөгжихийг бичнэ гэсэн бол 2 оноо өгөх
Дэлхийн аж үйлдвэрийн салбаруудыг нэрлэнэ үү.
түлш, эрчим хүчний, төмөрлөгийн,уул уурхайн, машины, химийн, мод бэлтгэх боловсруулах, хөнгөн хүнсний
Хөгжиж буй орнууд: хөдөөгөөс- хот руу шилжих хөдөлгөөн үүсэхэд нөлөөлдөг татагч ба түлхэгч хүчин зүйлсийг ялган бичнэ үү.
Түлхэгч хүчин зүйл-эрчим хүч, усан хангамж зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц байхгүй буюу хангалтгүй, сургууль эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ хангалтгүй. татагч хүчин зүйл-ажлын байрны олдоц, сургууль, эмнэлэгт үйлчлүүлэх боломж
Дэлхийн хүн амын тулгамдсан асуудалд хүн амын “хэт олшролт” ба ”хэт цөөрөлт” зүй ёсоор ордог. Хүн амын тоо цөөрөхөд нөлөөлж буй гол гэсэн 2-3 хүчин зүйлсийн нэрлээрэй.
1.төрөлт буурах 2. ХДХВ зэрэг олон нийтийг хамарсан өвчин 3. зэвсэгт мөргөлдөөн, дайн зэргээс 2-г бичсэн бол 1 оноо
2012 онд ОХУ-ын хүн ам 143 сая, дундаж өсөлт 1,2% байсан бол хүн амын тоо 2 дахин нэмэгдэх хугацааг “70-ын дүрэм”-ээр тооцоолно уу.
70/1,2=58,3 жил
Тооцоолол хийсэн бол 1 оноо, хариу зөв бол 1 оноо нийт 2 оноо өгөх
Бүх хэлийг төрөл байдлаар нь язгуур хэлд хуваана. Язгуур нь хэлний бүлэгт хуваагдана. Монгол хэл нь ямар язгуурын хэл вэ?
Алтай язгуурын Монгол хэлний бүлэгт хамаарагдана.
тодорхой хариултанд оноо өгөх
Дэлхийн хэмжээний шашинд ямар шашинууд орох вэ? Хамгийн өргөн дэлгэрсэн нь аль шашин бэ?
Христос, Лал, Будда. Хамгийн өргөн дэлгэрсэн нь Христос.