Асуултанд хариулаарай.
a. Төвийн болон алслагдсан дүүргүүдийг ялгаж бичээрэй.
Төвийн дүүрэг нь Сүхаатар дүүрэг, хамгийн алслагдсан дүүрэг нь Багануур дүүрэг
b. Багануур, Налайх, Багахангай дүүргийн онцлогийг дурьдана уу-
Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэр, Багануурт нүүрсний уурхай, Багахангайд мах комбинат ажилладаг.
Зураг ашиглан даалгавар гүйцэтгээрэй
a. Төмөр замын тээврийн давуу талыг нэрлэнэ үү
Төмөр замын тээвэр нь цаг уурын нөхцлөөс тэр бүр шалтгаалахгүй, тогтмол үйлчилгээтэй, их хэмжээний ачаа, олон тооны зорчигчийг алс холд хүргэж өгдөгөөрөө бусад тээврийн төрлүүдээс давуу талтай
b. Таних тэмдэг ашиглан “Улаанбаатар төмөр зам”-ыг тоймлон зураарай.
Улаанбаатараас хойшоо, урагшаа 3 өртөөг зөв нөрлэсэн бол 3 оноо, 2-ыг нэрлэсэн бол 2 оноо, 1-ийг нэрлэсэн бол 1 оноо
Байгаль дахь усны эргэлт явагдахад нөлөөлөх гол хүчин зүйлийг нэрлэнэ үү
Байгаль дахь усны эргэлт явагдах хүчин зүйлс нь нарны энерги, хүндийн хүч.
Монгол улсын авто замын зургийг ашиглан асуултанд хариулна уу
a. Авто замын тээврийн давуу талыг нэрлэнэ үү
Богино тээвэрт илүү зохицсон, хөдөлгөөний чиглэл чөлөөтэй, ачих буулгах ажиллагаа хялбар, ачааг хэрэглэгчдэд шууд хүргэж өгдгөөрөө давуу
b. Авто замын гол тэнхлэг Монгол орныг ямар чиглэлд холбодог вэ?
Авто замын гол тэнхлэг нь Монгол орныг хэвтээ тэнхлэгийн дагуу ОХУ ба БНХАУ-тай холбосон байдаг.
c. Авто замын тээвэр нь зорчигч эргэлтээрээ тэргүүлэх шалтгааныг дүгнэж бичнэ үү
Авто замын тээвэр нь богино замын тээвэрт илүү зохицсон, хөдөлгөөний чиглэл чөлөөтэй, ачих буулгах ажиллагаа хялбар, ачааг хэрэглэгчдэд шууд хүргэж өгдөг давуу талтай тул зорчигч эргэлтээрээ тэргүүлнэ
Монгол улсын төмөр замын сүлжээний тойм зураг зураарай
А. Хойд чиглэлд: Улаанбаатар- Дархан- Сүхбаатар-Алтанбулаг- Наушки өртөөгөөр ОХУ-тай
В. Өмнөд чиглэлд: Улаанбаатар- Чойр- Сайншанд-Замын –Үүд – Эрээн-БНХАУ
С. Чойбалсан- Эрээнцавын боомт-ОХУ
a. Дараах диаграммыг ашиглан даалгаврыг гүйцэтгээрэй.
Мал сүргийн бүтцээс хамгийн их байгаа бог малыг нэрлэнэ үү?
..................................................................................................................................................
Хонь
б. Тохирох үгийг нөхөж бичнэ үү? ........................нь өндөр ашиг шимтэй, мах, сүү, шир зэрэг бүтээгдэхүүн өгөхийн зэрэгцээ уналаг эдэлгээнд түгээмэл хэрэглэдэг. Дунджаар 5 кг ноос, шилмэл омгийн нэг буурнаас 18 кг ноос авдаг.
Тэмээ
в. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний ач холбогдолын талаар товч дүгнэлт бичнэ үү?
....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
МАА-н салбарын бүтээгдэхүүн нь хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрийн салбарын гол түүхий эд болдог.
a. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү? Хүн амын тоог нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулсан үзүүлэлтийг...................................гэнэ.
Хүн амын нягтшил
a. Дараах зургийг ажиглаж дасгалыг гүйцэтгээрэй.
Дээрх зурагт ямар гарагийг дүрсэлсэн байна вэ?.........................................................................
Дэлхий
b. Дээрх зурагт 1-ийн тоогоор тэмдэглэсэн өргөрөгийг нэрлэн бичнэ үү?
....................................................................................................................................................................
Экватор буюу 00
c. Тохирох үгийг нөхөж бичээрэй. Дэлхий дээр нар туссан хэсгийг.................., тусаагүй хэсгийг ............................гэнэ.
Нар туссан хэсгийг өдөр гэсэн бол 1 оноо, тусаагүй хэсгийн шөнө гэсэн бол 1 оноо өгнө. Нийт 2 оноотой.гэнэ.
Монгол улсын авто замын сүлжээний тойм зураг зураарай.
1. Баруун чиглэлд
А. Хангайн нурууны өвөр: Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Ховд-Өлгий-Цагаан нуурын боомтоор ОХУ
B. Хангайн нурууны араар: Улаанбаатар-Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай,
С. Улаанбаатар – Булган- Мөрөн- Улаангом
2. Зүүн чиглэлд Улаанбаатар- Чингис- Чойбалсан- Хавиргын боомтоор БНХАУ-тай холбогдоно.
3.Алтанбулаг-Сухбаатар-Дархан-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд 3 оноо, аль нэг чиглэлийг бичсэн бол 1 оноо
a. Графикийн төрлийг нэрлэнэ үү
Шугаман график
b. ДНБ хамгийн их бууралттай ба өсөлттэй оныг тодорхойл
ДНБ бууралттай он- 2009 он, өсөлттэй он – 2013 он
c. ДНБ хэмжээ өөрчлөгдөх нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Дүгнэлт хийнэ үү
ДНБ хэмжээ өөрчлөгдөх нь улс орны эдийн засгийн өсөлт бууралттай шууд холбоотой. 1 хүнд ноогдох ДНБ хэмжээ нь хөгжингүй орнуудад 10000$-оос дээш, хөгжиж буй орнуудад 1000 $-оос бага, нэн буурай орнуудад 40 орчим $ байна
Зургийг ашиглан асуултанд хариулна уу.
A. Салхин ба нарны цахилгаан станцын давуу талыг 2 жишээгээр нэрлэнэ үү.
Байгалийн шавхагдашгүй нөөц, байгаль орчинд сөрөг нөлөө багатай
b. Монгол оронд салхин ба нарны цахилгаан станцыг ашиглан эрчим хүч гарган авдаг уу? Тийм бол хаана байдаг вэ?
Монгол оронд салхины, нарны, нар- салхи хосолсон 13 станц ажиллаж байна. Хамгийн том нарны цахилгаан станц нь Дархан –Уул аймгийн Хонгор суманд, Салхи станц нь Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байна
c. Сэргээгдэх эрчим хүчний нөөц нь байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлан бичээрэй.
Сэргээгдэх эрчим хүч нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг ба байгаль орчинд сөрөг нөлөө багатай
Зургийг ажиглан 1, 2, 3-ийн тоонд оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү
1. Байгалийн нөөц
2. Нөхөн сэргээгдэх нөөц
3. Үл сэргээгдэх нөөц
Зөв харгалзуулна уу.
1. Баруун бүс А. Дорнод а. Даланзадгад
2. Хангайн бүс Б. Өмнөговь б. Цэцэрлэг
3. Төвийн бүс В. Увс в. Чойбалсан
4. Зүүн бүс Г. Архангай г. Улаангом
1Вг, 2Гб, 3Ба, 4Ав
a. Дараах нарны аймгийн гаригуудын зургийг ажиглаж даалгаврыг гүйцэтгээрэй.
Дэлхий гариг нарны аймгийн хэд дэх гараг вэ?
................................................................................................................................................................
3 дахь гараг
b. Нар дэлхийгээс 109 дахин том бөгөөд нар дэлхий 2-ын хооронд ..............................сая.км зайтай.
150 сая.км
c. Нарны аймгийн хамгийн том гариг ба наранд хамгийн ойр оршдог гаригуудыг нэрлэн бичнэ үү.
Хамгийн том гараг..............................................,наранд хамгийн ойр оршдог гариг...........................
Хамгийн томыг Бархасбодь гэсэн бол 1 оноо, наранд ойрхон гаригийг Буд гэсэн бол 1 оноо өгнө. Нийт 2 оноо өгнө.
a. Дараах сарны зургийг ажиглаж даалгаврыг гүйцэтгээрэй.
Тохирох үгийг нөхөж бичээрэй. Сар бол дэлхийн цорын ганц ..........................юм.
Дагуул
b. Билгийн тоолол гэж юу вэ? Тодорхойлолт бичээрэй.
...........................................................................................................................................................................................................................................................................................................................
Билгийн тоолол нь дэлхийг тойрох сарны хөдөлгөөнийг тооцсон тоолол юм.
c. Зурагт 1-ийн тоо ба 4-ийн тоогоор сарны ямар хэлбэрийг дүрсэлсэн байна вэ?
1-ийн тоо.........................................................4-ийн тоо..........................................................................
1 нь шинэ сар, 4 нь тэргэл сар
Дутуу үгийг нөхөж бичнэ үү
А. Монгол улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын хилийн уулзвар цэг нь зүүн талдаа .................................болно.
Б. Монгол орон далайд............................орон бөгөөд Монгол ..............................2 улсын засгийн газрын тохиролцсоны дагуу Тяньжин боомтын газар нутгийг түрээсээр ашигладаг.
В. Монгол улсын нутаг дэвсгэрээр ..............................................................................тивийг холбосон агаарын болон төмөр зам дайран өнгөрдөг.
Г. ................................................................боомтууд нь байнгын ажиллагаатай боомт юм.
А. Тарваган дахын овоо
Б. Монгол орон далайд гарцгүй бөгөөд Монгол, БНХАУ 2 улсын засгийн газрын тохиролцсоны дагуу Тяньжин боомтын газар нутгийг түрээсээр ашигладаг
В. Монгол улсын нутаг дэвсгэрээр Ази Европ тивийг холбосон агаарын болон төмөр зам дайран өнгөрдөг.
Г. ОХУ-тай харилцдаг байнгын ажиллагаатай боомт - Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур
БНХАУ-тай харилцдаг байнгын ажиллагаатай боомт – Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Шивээхүрэн
Дэлхийн хуурай газрын нийт талбайн хэмжээ 149 сая км2 бөгөөд Монгол улсын талбайн хэмжээ 1564116 км2. Дэлхийн нийт хүн амын тоо 7 тэрбум бол Монгол улсын хүн амын тоо 3,2 сая. Тус бүрийн нягтшлыг тооцоолж олоод дүгнэлт хийнэ үү
H=M/S
Н-хүн амын нягтшил
М- хүн амын тоо
S-нутаг дэвсгэрийн талбайн хэмжээ
Дэлхий – 46,9 хүн/км, Монгол – 2, 04 хүн/км
Азимут ба цилиндр тусгагийг ажиглан хүснэгт нөхөж гүйцээгээрэй
Тусгагийн нэр |
Өргөргийн шугам |
Уртрагийн шугам |
Торлол |
Азимут |
|
|
|
Цилиндр |
|
|
|
Зөв зураг зурах,
Дараах 2 газарзүйн зургийг ажиглаад аль зургаас Монгол улсын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохыг тайлбарлана уу ? Аль нь том масштабын зураг вэ?
Дэлхийн зураг нь жижиг масштабтай ба Монгол орны зураг нь харьцангуй том масштабын зураг байна. Газарзүйн зургийг масштаб томрох тусмаа хамрах газар нутгийн хэмжээ багасаж, мэдээллийг их агуулсан байна.
Мэлхий ба матрын замыг яагаад хойд ба өмнөд өргөрөгийн 23,50 –аар илэрхийлдэг вэ? Шалтгааныг тайлбарлана уу.
Дэлхийн тэнхлэг эгц биш, хэвтээ хавтгайтай 66,50, босоо шугамтай 23,50 өнцөг үүсэн хазгай оршдогтой холбоотой юм.
Газарзүйн зурагт арлуудыг тэмдэглээрэй. ( Гренландын арал, Мадагаскар арал, Их Британийн арал, Шинэ Зеландын арал, )
Арал бүрийг газарзүйн зурагт зөв зааж, нэрлэх
2 арлыг зөв нэрлэвэл 1 оноо
3-4 арлыг зөв нэрлэвэл 1 оноо
a. Монгол ба Энэтхэг улсуудыг газарзүйн зурагт тэмдэглэж, нэрлээрэй.
Зурагт зөв тэмдэглэсэн бол тус бүр
b.Уур амьсгалын хувьд ялгаатай байгаад нөлөөлсөн хүчин зүйлийг нэрлэж, жишээгээр тайлбарлана уу
Нөлөөлсөн хүчин зүйлс нь – Өргөрөг, - Далайгаас алслагдсан байдал нөлөөлсөн. Энэтхэг экватортой ойр, нарны энергийг ихээр хүлээн авдаг, мөн далайд ойр учраас чийглэг, халуун байна. 1 улиралтай. Харин Монгол эх газрын төв хэсэгт дундад өргөрөгт, далайгаас алслагдаж оршдог учраас жилийн 4 улиралтай, өвөлдөө хэт хүйтэн, зундаа хэт халуун байна
c. Уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Жишээгээр нот олно уу
Уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд тод илэрч багаа бөгөөд зун, өвлийн улирлын хугацаа богиносож, хавар, намрын улирлын хугацаа уртассан. Зундаа ган гачиг ихтэй, өвөлдөө зуд их болох болсон.
Хүснэгт нөхөж гүйцээнэ үү
|
Уулсын системийн нэр |
Оргил |
Өндөр м |
1 |
Монгол Алтайн нуруу |
|
4374м |
2 |
|
Ихбогд |
|
3 |
Хангай |
|
4021м |
4 |
|
Мөнхсарьдаг |
|
5 |
Хэнтий |
|
2800м |
6 |
Хянган |
|
1500м |
Уулсын системийн нэр
Оргил
Өндөр м
1
Монгол Алтайн нуруу
Хүйтэн
4374м
2
Говь Алтайн нуруу
Ихбогд
3957м
3
Хангай
Отгонтэнгэр
4021м
4
Хөвсгөл
Мөнхсарьдаг
3491м
5
Хэнтий
Асралтхайрхан
2800м
6
Хянган
Соёлз
1500м
Уулсыг байрлалын хувьд зүүнээс нь баруун луу дарааллуулан нэрлэнэ үү. а. Таванбогд б. Хан Хөхийн нуруу в. Богд хан уул г. Хорьдол сарьдаг д. Халзан уул
1. Халзан уул 2. Богдхан уул, 3. Хорьдол Сарьдаг, 4. Хан Хөхийн нуруу, 5. Таванбогд уул
Газрын гадаргаас дээш 1000м тутамд агаарын хэм 60Саар буурдаг зүй тогтолтой. Газрын гадаргад +250 байх үед 4374 м өндөртэй Алтайн нурууны Хүйтэн оргилд агаарын хэм хэд байх вэ? Тооцоолно уу.
1000м-т 60С буурдаг бол 4374м өндөрт -26,20С байх ёстой ба энэ үед гадарга дээр 250С дулаан байгаа тул 25-26,2=-1,20C байна.
Хэнтийн уулсад яагаад мөнх цас байдаггүй вэ? Шалтгааныг тайлбарлана уу
Агаарын температур газрын гадаргаас дээш 1000м өндөрсөхөд 60С буурдаг ба агаарын хэм 00С доош болох өндрөөс дээш уулын оройд мөнх цас үүсдэг. Хэнтийн уулс нь харьцангуй намхан уул учраас оройд нь мөнх цасан бүрхэвч үүсдэггүй.
Монголчууд бид яагаад нэг жилийн хугацаанд 2 удаа шинэ оныг угтаж авдаг вэ? Шалтгааныг тайлбарлана уу
Арга ба билгийн тооллыг хослуулан хэрэглэдэг учраас . Аргын тооллоор 1 сарын 1 өдөр, билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиосон өдөр шинэ оны эхний өдрийг угтаж авдаг
Газарзүйн зургийг ашиглан асуултанд хариулаарай
а. 1-ийн тоогоор ямар аймгийг тэмдэглэсэн бэ?
Говь-Алтай аймаг
b. Байгалийн ямар бүсэд хамаарах вэ? Шалтгааныг тайлбарлана уу
Говь-Алтай аймаг нь Монгол орны өмнөд хэсэгт оршдог учраас говь, цөлийн бүсэд хамаарна.
c.Энэ аймагт ямар аж ахуй эрхлэвэл тохиромжтой вэ? Жишээгээр нотлоно уу
Говь, цөлийн бүсэд хамаарах учраас газар тариалан эрхлэхэд тохиромжгүй ба мал аж ахуй, тэмээний аж ахуй өсгөхөд тохиромжтой
Зургийг ажиглан асуултанд хариулаарай
a.Агаарын хуйлраа урсгалуудыг нэрлэнэ үү.
Циклон, эсрэг циклон
b. Циклон бүрэлдсэн үед цаг агаар хэрхэн өөрчлөгдөх вэ?
Циклон бүрэлдсэн үед тэнгэр бүрхэг болж, хур тунадас унана.
c. Зуны улиралд циклон удаан хугацаагаар тогтвол байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ?
Зуны улиралд циклон удаан хугацаагаар бүрэлдвэл тунадас их хэмжээгээр орж, үер болно.
Хүснэгт ашиглан даалгавар гүйцэтгээрэй
a. Эдийн засгийн бүс бүрийн нягшлыг тооцоолно уу
№ |
Бүсийн нэр |
Хамрах нутаг |
Хүн амын тоо |
Нягтшил |
1 |
Баруун бүс |
473,6 мян |
465 мян |
|
№
Бүсийн нэр
Хамрах нутаг
Хүн амын тоо
Нягтшил
1
Баруун бүс
473,6 мян км2
465 мян
0,9 хүн/км2
b. Эдийн засгийн бүс тус бүрд хүн амын нягтшил харилцан адилгүй байгаад дүгнэлт хийж нөлөөлсөн 2 хүчин зүйлсийг нэрлэж жишээгээр тайлбарлана уу
Тухайн бүсийн байгалийн нөхцөл
Хүн ам суурьшсан түүхэн онцлог
Үйлдвэрлэх хүчний хөгжил
Зам тээвэр, дэд бүтцийн хөгжил
Шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө
2001 онд УИХ-ын тогтоолоор : Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж эдийн засгийн 5 бүс болгон, бүс тус бүрт багтах аймаг, тулгуур хотуудыг тогтоосон. Дараах аймгуудаас эдийн засгийн хангайн бүсэд хамаарах аймгуудыг газарзүйн зурагт ялган тэмдэглэж, тулгуур хотыг нэрлэнэ үү ( Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь)
Хөвсгөл, Баянхонгор
Тулгуур хотууд нь Хар хорин, Эрдэнэт
a. Эх газруудыг тэмдэглэсэн дасгалын зургийг ажиглаад гүйцэтгээрэй.
Хамгийн жижиг эх газрыг дээрх газрын зурагт өнгөт дэвсгэрийн аргаар тэмдэглээрэй.
............................................................................................................................................................
Австрали эх газар. Австрали эх газрыг өнгөт дэвсгэрийн аргаар будсан бол 1 оноо
b. Нэг тив дээр оршдог хоёр эх газрыг нэрлэн бичээрэй.
...........................................................................................................................................................
Хойд Америк, Өмнөд Америк
c. Дараах эх газрууд дээр орших өндөр оргилуудыг зөв харгалзуулна уу?
№ |
Эх газар |
№ |
Өндөр оргил |
1 |
Өмнөд Америк |
a |
Жомолунгма 8850 м |
2 |
Антарктид |
b |
Аконкагуа 6960 м |
3 |
Еврази |
c |
Винсон 5140 м |
1b, 2c, 3a
Нар, сар, дэлхийн харилцан байрлалын өөрчлөлтөөс шалтгаалан сарны хэлбэр өөрчлөгдөж байдаг. Битүүний ба тэргэл сар гарах үеийн нар, сар, дэлхийн байрлалыг зургаар илэрхийлж, тайлбарлана уу
15-ны сар
шинэ буюу битүүний сар
Газарзүйн зурагт тоогоор ямар аймгуудыг тэмдэглэсэн байна вэ? Нэрлэнэ үү
1. Завхан 2. Хэнтий 3. Сүхбаатар 4. Өвөрхангай
Зургийг ашиглан даалгавар гүйцэтгээрэй
a. Монгол улсын эдийн засгийн ямар бүсийн газарзүйн зураг вэ?
Баруун бүс
b. ОХУ ба БНХАУ-тай хиллэдэг аймгуудыг ялган тэмдэглээд, хилийн боомтуудыг нэрлэнэ үү
ОХУ- Цагааннуур, Боршоо, Арцсуурь БНХАУ- Даян, БУлган, Бургастай
c. Аймгуудын хөгжилд хилийн гарц боомтууд ямар ач холбогдолтой вэ?
Гадаад харилцаа хөгжинө. Гадаад зах зээлд худалдаа хийх боломж ихтэй.
Газарзүйн зурагт стратегийн орд болох зэс молибдений нөөц бүхий Оюутолгой, Цагаансуварга, Эрдэнэтийн ордуудыг таних тэмдэг ашиглан тэмдэглэнэ үү
Оюутолгой- Өмнөговь аймагт, Цагаансуварга - Дорноговь аймагт, Эрдэнэт - Орхон аймагт оршдог.
Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний орд газрын нөөцийг 6420 сая тн гэж тогтоосон ба жилд 3 сая тн-ийг олборлодог бол баялаг хангамжийг тооцоолж олно уу?
В=H/A
В-Баялгийн хангамж
Н- баялгийн буюу нөөцийн хэмжээ
А- ашиглаж байгаа хэмжээ
В=6420сая тн/3 сая тн
В=2140 жил
Нүүрсийг физик химийн шинж чанар, нүүрстөрөгчийг агуулсан байдлаар 3 ангилдаг. Нүүрсний төрлүүдээс хамгийн их дулаан ялгаруулдаг төрөл нь аль нь вэ? Шалтгааныг тайлбарлаарай.
Нүүрсийг нүүрстөрөгчийг агуулсан байдлаар нь хүрэн нүүрс СО2 -75%, чулуун нүүрс СО2- 90%, антрацит нүүрс СО2- 97% гэж 3 ангилна. Нүүрстөрөгчийн агууламж их байх тусмаа дулаан ялгаруулах чадвар сайн байна. Ийм учраас хамгийн их дулаан ялгаруулдаг нүүрс нь антрацит нүүрс юм.
Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл аймгуудтай хиллэдэг аймгийг газарзүйн зурагт тэмдэглээд, нэрлэнэ үү
Завхан аймаг
ОХУ ба БНХАУ-тай хоёулантай нь хиллэдэг аймгуудыг газарзүйн зурагт тэмдэглэж нэрийг бичнэ үү
БНХАУ ба ОХУ-тай хоёулантай нь зэрэг хиллэдэг аймаг бол 1 Баян-Өлгий, 2. Дорнод аймаг