Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 849

Өмнөд Солонгос, Бразил, Хятад, Энэтхэг улсууд олон жилийн өмнө хөгжлөөр доогуур байсан бол одоо маш эрчимтэй хөгжиж байна. Эдгээр улсууд хөгжлийн түвшний аль ангилалд багтах вэ?

  • шинээр аж үйлдвэржиж буй орнууд, үйлдвэрлэл их ч хүн амын тоо их учир нэг хүнд ноогдох хэмжээ өндөр биш

Оноо: 2 №: 848

Катар, Люксембург, Сингапур, Норвеги зэрэг 12 улсад нэг хүнд ногдох ДНБ 40000 ам.дол-аас дээш байхад Африкийн Конго, Либери, Зимбабве зэрэг 12 оронд нэг хүнд 1000 хүрэхгүй ам.дол ногддогийн учрыг хөгжлийн түвшинтэй холбон тайлбарлана уу.

  • Хөгжлийн түвшин ялгаатай. Норвеги зэрэг улсууд хүний хөгжлийн индексээрээ дээгүүрт ордог. Конго зэрэг улсууд хамгийн ядуу оронд тооцогддог

Оноо: 2 №: 847

Бразилаас бусад Латин Америкийн ихэнх улсын албан ёсны хэл нь Испани хэл байдгийн учир юу вэ?

  • колончлолын үр дагавар
    таамаглал дэвшүүлсэн бол 1 оноо, колончлолтой холбосон бол 2 оноо өгөх

Оноо: 1 №: 846

Африкийн улсууд болон АНУ-ын мужууд харилцан тохиролцсоны дагуу шулуун шугамаар хилийн шугамаа тогтоосон байдаг. Энэ нь улсын хилийн аль төрөлд хамаарах вэ?

  • геометрийн хил

Оноо: 1 №: 845

Бүс нутгийг ангилах шалгуур үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү.

  • газарзүйн байрлал соёлын хамаарал, улс төрийн байдал, эдийн засгийн хамаарал, байгалийн нөхцөл, нөөц

Оноо: 1 №: 844

Ургамал ба орчны нэгдлийн фитоценоз гэх бөгөөд төрөл зүйлээр олон янз. Жишээ нь ой нь шилмүүст, навчит, мөнх ногоон,чийглэг ой гэж байхад шилмүүст ой нь ямар төрлийн моддоос бүрдэх вэ?

  • хуш, гацуур, нарс зэрэг төрлөөс бүрддэг.

Оноо: 1 №: 843

Хөрсийг ширхэгийн бүрдлээр нь хүнд шавар, шавранцар, хөнгөн шавранцар, элсэнцэр гэхчлэн ангилна. Ямар нэг хөрсний дээжинд шавар 20%, тоос 40%, элс 40% байвал тухайн хөрсийг шавранцар хөрс гэж үздэг. Төмс хүнсний ногоо тариалахад ямар хөрс тохиромжтой вэ?

  • Шавранцар хөрс, тодорхой хариултанд оноо өгөх

Оноо: 1 №: 842

Байгаль дахь усны эргэлт нь газарзүйн ерөнхий зүй тогтлын алинд нь хамаарах вэ?

  • Бодисын тасралтгүй эргэлт
    тайлбарлаж бичсэн бол оноог өгөх

Оноо: 1 №: 841

Олон жил ашигласан хөрс нь үндэс, бичил организмгүйгээс хуурайшсан нь юуг илэрхийлэх вэ?

  • Үржил шимээ алдсаныг
    Зөв санаа гаргасан бол оноог өгөх

Оноо: 1 №: 840

Биомандал гэж юуг хэлэх вэ?

  • Бүх төрлийн амьд организм амьдардаг газарзүйн бүрхэвчийн хүрээ

Оноо: 1 №: 839

Унал ихтэй голыг ямар зорилгоор ашиглаж болох талаар жишээ гаргаарай.

 

  • Унал ихтэй голыг эрчим хүч УЦС ашиглахаас гадна аялал жуулчлал гэх мэт

Оноо: 2 №: 838

Амазонк мөрөн унал багатай, ялангуяа адаг хавийн 800-аад км-т унал нь 6 м-ээс хэтэрдэггүйн учрыг тайлбарлаарай.

  • Эх авсан ба цутгаж буй газрын өндрийн зөрүү бага (1 оноо) тал газар (1 оноо).
    Тайлбарлаж бичсэн бол 2оноог өгөх

  • Оноо: 2 №: 837

    Голын эх авсан газрын өндөр 2900м, цутгаж буй газрын өндөр 700 м бол голын уналыг олоорой.

  • 2200м
    Унал гэдгийг мэдэж байвал 1 оноо, хариуг зөв гарагсан бол бүтэн оноог өгөх

  • Оноо: 2 №: 836

    Уулын гол ба талын голын унал ялгаатай, хурд өөр байдгийн учир юу вэ?

    • Уулын гол унал ихтэй учир урсгал нь хурдан,талын гол тийм биш
      Харьцуулан бичсэн бол 2 оноо

    Оноо: 1 №: 835

    Голын уналтыг харуулсан зургийг ажиглаад, дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Голын унал гэж юуг хэлэх вэ?

     

    • Голын эх авсан газар ба адгийн өндрийн зөрүү
      зургийг ажиглан зөв тодорхойлолт эсвэл томъёолон бичсэн бол оноог өгөх

    Оноо: 1 №: 834

    Агаарт озон хэмжээгээр өчүүхэн бага хувь эзлэх боловч нарнаас ирэх хэт ягаан туяаны 99%-ийг шингээн авдаг. Ингэснээр ямар ач холбогдолтой вэ?

    • Арьс болон нүдний хавдар, дархлаа гэмтэх зэрэг өвчнөөс хүнийг хамгаалаад зогсохгүй бусад амьд биетийг хорт туяанаас хамгаалдаг.

    Оноо: 1 №: 833

    Гималайн нурууны өмнө талд орших Черрапунджид хамгийн их буюу 12000 мм хур тунадас унахад нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэнэ үү.

    • Агаарын орчил хөдөлгөөн буюу салхи, уулархаг учир өмнө талд чийг их унадаг

    Оноо: 1 №: 832

    Тропосферийн хүрээнд дээшлэх тусам агаарын температур хэрхэн өөрчлөгддөг вэ?

    • Дээшлэх тусмаа буурдаг. (100 м-т 0,6 градусаар буурдаг)

    Оноо: 1 №: 831

    Хүлэмжийн хий хаанаас их ялгардаг вэ?

    • Үйлдвэр, гэр хорооллын яндан, автомашин зэргээс ялгардаг

    Оноо: 1 №: 830

    Хүлэмжийн хийн үзэгдэл гэж юуг хэлэх вэ?

    • Агаарт CO2, NO2, CH4 зэрэг хий ихэссэнээс болж гадарга орчмын агаарын температур нэмэгдэх үзэгдлийг хүлэмжийн хийн үзэгдэл гэнэ.

    Оноо: 2 №: 829

    Өмнөд Америк ба Африкийн 2 эсрэг эрэг нь хэлбэрийн хувьд төстэйгээс гадна Мезозавр зэрэг үлэг гүрвэлийн чулуужсан яс дэлхий дээр зөвхөн энэ 2 эргээс л олддогийн учрыг тайлбарлана уу.

    • Тектоник хөдөлгөөн (Пангей тивийн задрал)
      Хэзээ нэг цагт нэгдмэл байсан учраас эргийн хэлбэр ижил гэсэн бол 1, тектоник хөдөлгөөнийг тайлбарласан бол 1 нийт 2 оноо

    Оноо: 2 №: 828

    Эрдсийн хамгийн анхны ялгарах шинж нь өнгө юм. Гэвч нэг төрлийн эрдэс олон өнгөөр тохиолдох нь элбэг байдаг. Энэ нь юунаас хамаарах вэ?

    • Тухайн эрдэс чулуулгийн найрлаганд орсон химийн элементийн харьцаанаас хамаарна.
      Эрдэс бол химийн элементүүдийн нэгдэл.Найрлага нь өөр гэсэн бол 2 оноо

    Оноо: 1 №: 827

    Хүснэгтэн мэдээллийг нөхнө үү.

    • Дотоод буюу эндоген хүч-Тектоник хөдөлөгөөн, газар хөдлөл, галт уулшил

      Гадаад буюу Экзоген-Өгөршил, ус салхины үйл ажиллагаа

    Оноо: 1 №: 826

    Газар хөдлөлтийн хэдэн бүсийг ялгах вэ? Азийн зүүн өмнөд эргийн дагуух Япон, Филиппины арлууд, Индонез зэрэг газрууд аль бүсэд хамаарах вэ?

     

    • 3 гол бүсийг ялгадаг. Номхон далайн бүсэд хамаарна.

    Оноо: 1 №: 825

    Тектоник хавтангийн хөдөлгөөний төрлүүдийг нэрлэж тус бүр 1 жишээ гаргана уу.

    • a) ойртон нийлэх-Гималайн нуруу b) холдон салах-Атлантын далайн өргөссөн c) шилжин зөрөх-Африкийн их Рифтийн хөндий г.м

    Оноо: 1 №: 824

    Дэлхий олон төрлийн хөдөлгөөнд орших бөгөөд үүнээс ач холбогдол бүхий 2-3 хөдөлгөөнийг нэрлэж тус бүрд нь жишээ гаргана уу.

    • Тэнхлэгээ эргэх-хоног, нарыг тойрох- жил, улирал солигдох

    Оноо: 2 №: 823

    Улирал солигддогийн үндсэн шалтгааны дэлхийн тэнхлэгийн хазайлттай холбон тайлбарлана уу

    • дэлхийн эргэлтийн тэнхлэг перпендикуляр шугамд 23.50 буюу орбитын хавтгайдаа 66.50 –ын өнцөг үүсгэдэг нь улирал солигдох шалтгаан болдог. дэлхий нарыг тойрон эргэдэг гэсэн бол 1оноо тэнхлэг хазгай гэсэн бол 1оноо нийт 2оноо
       

    Оноо: 2 №: 822

    Сугар гарагийн нарнаас алслагдсан дундаж зай 108 сая км, Ж.Боде-ийн хуулиар тооцоолоход хэдэн одон орны нэгж зайд орших вэ?

    • 0,7 о.о.н
      тооцоолол хийсэн бол 1 оноо, хариу зөв бол 1 оноо нийт 2 оноо өгөх

    Оноо: 1 №: 821

    Нарны аймгийн гарагуудыг ерөнхий шинжээр нь “Дэлхий төст” ба хөрст гарагууд, “Бархасбадь төст” буюу хийн гарагууд хэмээн ангилдаг. Ямар гарагууд аль ангилалд багтахыг хүснэгтэнд ангилан бичнэ үү.

    • Дэлхий төст-Буд, Сугар, Ангараг, Бархасбадь төст-Санчир, Тэнгэрийн ван, Далай ван

    Оноо: 1 №: 820

    Нарнаас гарах энерги дуусашгүй байдгийн учир юу вэ?

    • Нарны массын ихэнх хувийг устөрөгч эзэлдэг, гүнд нь устөрөгчийн атомаас гелийд шилжих цөмийн урвал тасралтгүй явагддаг.

    Оноо: 4 №: 893

    Шингэнт шахуургын бүлүүрүүдийн талбай 16 м2  ба 6 см2 болно. Том бүлүүр дээр 16 кН хүчээр үйлчилжээ.

    a. Зурагт өгөгдлийг тэмдэглэнэ үү. 

    b. Бүлүүрийн хувьд тэнцвэрийн нөхцөл бичнэ үү.

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    c. Бага бүлүүрт үйлчлэх хүчийг тооцоол.

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    • а. Зурагт зөв тэмдэглэсэн бол 1 оноо

      b.  F1/S1=F2/S2 бүлүүрийн 2 тал дээр учруулах даралтууд тэнцүү   1 оноо

      с. 0.6 Н     нэгж шилжүүлэхэд 1 оноо, зөв хариу гаргахад 1 оноо

    Оноо: 3 №: 903

    Органик нэгдлийн изомер, нэршил

    Дараах томьёо бүхий нэгдлүүдийн хувьд дараах даалгаврыг хийж, гүйцэтгэнэ үү.

                                                               

    а.Өгөгдсөн бодисуудаас 2 бодисыг сонгон олон улсын нэршлээр  нэрлэнэ үү.     

    ..........................................................................................................................................

    б. Анги хоорондын изомер нэгдлүүдээс 2-ыг сонгон авч бромын устай харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичнэ үү.                                                                            

    .......................................................................................................................................................

    в. 0.5 моль хэмжээтэй II бодист агуулагдах устөрөгчийн атомын тоог тооцож олно уу.

    ........................................................................................................................................................

    • а. Зөв нэрлэсэн бол тус бүр 0.5оноо    

      б.II ба IV;  I ба III гэж аль нэгийг зөв сонгосон бол 1 оноо, урвалын тэгшитгэл 1-2 бичсэн бол 1 оноо    

      в.ʋ(H)= 4.2∙10 24 1оноо

    Оноо: 4 №: 892

    Шингэнт шахуургын бүлүүрүүдийн талбай 1.8 м2  ба 4 см2 болно. Том бүлүүр дээр 18 кН хүчээр үйлчилжээ.

    a. Зурагт өгөгдлийг тэмдэглэнэ үү. 

    b. Бүлүүрийн хувьд тэнцвэрийн нөхцөл бичнэ үү.

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    c. Бага бүлүүрт үйлчлэх хүчийг тооцоол.

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 

    • а. Зурагт зөв тэмдэглэсэн бол 1 оноо

      b.  F1/S1=F2/S2 бүлүүрийн 2 тал дээр учруулах даралтууд тэнцүү   1 оноо

      с. 4 Н     нэгж шилжүүлэхэд 1 оноо, зөв хариу гаргахад 1 оноо

    Оноо: 4 №: 902

    Уураг нь амьд организмд өргөн тархсан биомолекулын нэг бөгөөд  α-амин хүчлээс тогтсон полимер юм. Уургийн анхдагч бүтэц нь пептидийн холбоогоор холбогдсон амин хүчлийн үлдэгдлийн дарааллаар тодорхойлогддог бол

    а.  А-А-Г гэсэн пептид ямар аминхүчлээс тогтсон болохыг нэрлэнэ үү.             

    …………………………………………………….

    б. Уг пептидийн анхдагч бүтцийг молекулын байгуулалтын томьёогоор дүрсэлнэ үү.

    …………………………………………………….

    …………………………………………………….

    в. Денатуржих үзэгдлээр уургийн аль бүтцэд өөрчлөлт ордоггүй вэ? Товч тайлбарлана уу.                        

    …………………………………………………….

    …………………………………………………….

    • а. Ала-ала-гли - 1оноо  

      б. Ала-ала-гли байгуулалтыг зөв илэрхийлсэн бол 2 оноо    

      в. II-IV бүтцэд өөрчлөлт орно, I  бүтэц өөрчлөгдөхгүй- 1оноо 

    Оноо: 3 №: 901

    Хүнсний илчлэг тооцох

     Бүх уураг бие махбодид энерги үүсгэх үүрэгтэй бөгөөд 1грамм уураг болон нүүрс- ус задрахад тус тус 4.1 ккал энерги ялгардаг. 40 см диаметртэй пицца дунджаар 500 г жинтэй байх ба 90.2 г өөх тос, 298.5 г нүүрс-ус, 112,5 г уураг тус тус агуулагддаг бол дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

    а. Зөвхөн уургаас авах илчлэг хэд байх вэ?

    .........................................................................................................................................

    б. 1 грамм өөх тос задрахад 9.1 ккал энерги ялгардаг бол пиццаны нийт илчлэгийг

         тооцно уу.                                                  

    ............................................................................................................................................

    в. 400 ккал энергийг зарцуулахад охид 32 минут алхах хэрэгтэй болдог бол пиццанаас авсан илчлэгийг зарцуулахын тулд хэдэн минут алхах хэрэгтэй вэ?.

    ...........................................................................................................................................

    • а.461.25 ккал - 1оноо      

      б.2506.17- 1оноо    

      в.200.5, ойролцоогоор 200мин, 3.3 цаг алхана- 1оноо

    Оноо: 3 №: 900

    Иончлолын энергийн үеийн дагуух зүй тогтол

    Үелэх хүснэгтийн 3-р үеийн элементүүдийн 1-р иончлолын энерги дараах хүснэгтэнд өгөгджээ.

     

    Na

     

     

    Mg

     

     

    Al

     

     

    Si

     

     

    P

     

     

    S

     

     

    CI

     

     

    Ar

     

    496

     

    738

    577

    786

    1012

    999

    1256

    1520

     

    а. Хүснэгтэнд өгөгдсөн 1-р иончлолын энергийн утгаар график байгуулна уу.      

     

     

     

     

     

     

     

     

    б. Үеийн дагуу хойшлох тусам иончлолын энерги өсч байгаагийн учир шалтгааныг тайлбарлана уу.                                                                                                

    ......................................................................................................................................................

    в.Хөнгөнцагаан, хүхрийн 1-р иончлолын энерги буурдгийн шалтгааныг тайлбарлана уу.

    .......................................................................................................................................................

    • а. График зөв байгуулсан бол 1 оноо  

      б.Натригаас аргон хүртэл цөм дэх протоны тоо ихэсч цөм ба электроны таталцал нэмэгддэг учраас иончлолын энерги ихэсдэг- 1 оноо
      в. Хөнгөнцагааны гадаад давхрааны электронт бүтэц 3s23p1байдаг. 3р электрон 3s электроноор тодорхой хэмжээгээр халхлагддагтай холбоотой 1-р иончлолын энерги буурдаг. Хүхрийн 3pх2 хосолсон электроны нэгийг салгаж иончлох хэрэгтэй болдог.Нэг орбиталь дээрх хосолсон электроны түлхэлцлээс шалтгаалан электроныг салгахад  хялбар болдог - 1оноо
       

    Оноо: 5 №: 899

    Зэс (II) сульфатын талст давсан дахь усны массыг тодорхойлох

    а. Зэс (II) сульфатын талст давсан дахь усны массыг олоход ашиглах дараах багаж хэрэгслийг нэрлэнэ үү.

    Б. Туршилтын аргачлалыг бичнэ үү.

    • а. 2-3-ийг нэрлэсэн бол 1 оноо    

      б. 1. тигелийн масс хэмжих  

          2.давстай тигелийн массыг хэмжих  

          3. давстай тигелийг халаах  

          4. хөргөх

          5. тигельтэй давсыг тогтмол масстай болтол халааж массыг хэмжих гэсэн бол тус бүр 0.4, бүгд 2оноо  

       

    Оноо: 4 №: 898

    Органик нэгдлийн бүтэц, байгуулал 

    Хүснэгтэн мэдээллийг ашиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.

    а. Устай гидратацын урвалд орж пропанон үүсгэдэг бодисыг сонгож явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.                                     

    .............................................................................................................................................

    б. Калийн перманганаттай урвалд орж ароматик карбон хүчил үүсгэдэг бодисыг сонгож олон улсын нэршлээр нэрлэнэ үү.                                         

    ...........................................................................................................................................

    в. Ханаагүй  нүүрс-устөрөгчдийг бромын усаар таньж болно. Тэгвэл бромын усны өнгө хэрхэн өөрчлөгдөх вэ? Товч тайлбарлана уу.    

    ...................................................................................................................................................

    г.Хлоржих урвалд орж 1- хлорбутан үүсгэдэг бодисыг сонгож байгууллыг нь холбоосон томьёогоор илэрхийлнэ үү.               

    ....................................................................................................................................................

    • а. Пропины устай үйлчилж пропанон үүсэх тэгшитгэл бичсэн бол 1оноо  

      б. Метилбензол исэлдэж бензойны хүчил үүсэх тэгшитгэл бичсэн бол 1 оноо  

      в. Бромын усны өнгө( хүрэн, улбар шар, улааны аль нэгээс) өнгөгүй болно гэсэн бол 1оноо    

      г.  Бутаны холбоосон томьёо бичсэн бол 1оноо

    Оноо: 4 №: 897

    25ОС-т Ag3PO4 -ын усанд уусах чанар 0.007 г/л байдаг бол энэхүү электролитийн уусахын үржвэрийг дараах алхмын дагуу тооцоолно уу.

    а. 25оС-т Ag3PO4 -ын усанд уусах чанар 0.007 г/л бол молийн концентрацийг олно уу.

    …………………………………………………….

    …………………………………………………….

    б. Ag3PO4 -ийн тэнцвэрийн тогтмолын илэрхийллийг бичнэ үү.   

    …………………………………………………….

    в. Ag3PO4 -ийн уусахын үржвэрийг тооцно уу.

    …………………………………………………….

    …………………………………………………….                            

                                                    

    • а. . υ = m/M = 0.007/419   = 1.67 ∙ 10-5моль/л - 1оноо                                    

      б. k= [Ag⁺]³·[PO4¯³]/[Ag₃PO₄]  - 1оноо                                                                          

      в. УҮ=[Ag⁺]³[PO₄-3]=(3∙ 1.67 ∙10-5 )3∙1.67 ∙ 10-5= 2.1 ∙10-18    УҮ-ийг олох томьёо бичсэн бол 1оноо, тооцоо хийсэн бол 1оноо

    Оноо: 4 №: 896

    Органик бодисын бүтэц, байгуулалт                                                   

    Хүснэгтэн мэдээллийг ашиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.

    а.Мөнгөний оксидын аммиакын уусмалтай харилцан үйлчлэх бодисыг сонгож олон улсын нэршлээр нэрлэнэ үү.    

    .................................................................................................................................................

    б. Устөрөгчөөр ангижирч  хоёрдогч спирт  үүсгэдэг бодисыг сонгож  явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.                       

    ...............................................................................................................................................

    в. Геометрийн изомер болох  транс бүтэцтэй нэгдлийг сонгож бодисын төлвийг баримжаална уу.  

    ......................................................................................................................................................

    г. Арены ангид багтах нэгдлийг сонгон гарган авч болох нэг аргын урвалын тэгшитгэлийг бичнэ үү.         

    .......................................................................................................................................................

    • а. Пропаналь - 1 оноо  

      б. Бутанон-2ийг сонгон урвалын тэгшитгэл зөв бичсэн бол 1 оноо    

      в. Бут-2-ены хүчил шингэн гэсэн бол 1 оноо    

      г.  Метил циклогексанаас метилбензол, метилбензойны хүчлийн натриас метилбензол, бензол + хлорметаны урвалаар метилбензол зэрэг урвалаас аль нэгийг бичсэн бол  1 оноо

    Нийт: 19,976