Зургийг ажиглан асуултад хариулна уу.
Ямар хүчин зүйлийн нөлөөгөөр чулуулаг ийм хэлбэртэй болсон байдаг вэ?
......................................................................................................................
Урсгал усны идэх, элэгдүүлэх нөлөөгөөр чулуулаг мөлийж, мөлгөр хайрга чулуу болно. (1 оноо)
Ийм чулуулаг хаана их тааралдаж болох вэ?
Ийм мөлгөр чулуулаг нь гол, мөрөн, нуур, тэнгисийн орчим тааралдаж болно (2 оноо)
Чулуулгийг өөрчлөх хүчин зүйлсийг жишээгээр тайлбарлаарай.
........................................................................................................................
Усаар чулуулаг мөлгөр болно, салхи нь чулуулгийг элээнэ, нарны илчээр халж хөрсөөр чулуулаг эвдэрнэ гэх мэт хариулсан бол 3 оноо
Дараах зурагт дэлхийн гүн рүү температур хэрхэн хамаарахыг графикийг харуулжээ. Графикийг ажиглан асуултуудад хариулна уу.
Дэлхийн гүн рүү болох тусам температур хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
.......................................................................................................
Дэлхийн гүн рүү болох тусам температур нэмэгдэж, өөрчлөгдөж байна (1 оноо)
Дэлхийн дотоод бүтцийн үе давхаргуудаас температурын зөрүү хамгийн их байгаа үе давхаргыг тодорхойлно уу
.............................................................................................................................................................................
Чулуун мандлын температурын зөрүү их байна 2 оноо)
Дэлхийн дотоод гүний дулааны эх үүсвэрийн шалтгаанаас 3-ыг бичээрэй.
..........................................................................................................................
Дэлхийн дотоод гүний дулааны эх үүсвэрийн шалтгаан-доор шалтгаануудаас 3-ыг дурдсан бол (3 оноо)
Хөдөлж буй биеийн кинетик энерги
Гүн дэх бодисууд асар өндөр даралтад шахагдсанаас болж үүсэх хүндийн хүчний энерги
Дэлхийн дотоод хэсэгт буй чулуулаг асар их хэмжээний даралтад оршино
Гүн дэх бодисуудын химийн урвалаас үүсэх дулаан
Уран, тори, хар тугалга зэрэг цацраг идэвхит бодисын задралаас үүсдэг дулаан
7 сард дэлхийн хойд хагаст зуны улирал болж байх үед дэлхий нарнаас хамгийн хол буюу 152 сая км зайтай оршдог байна. Харин 1 сард өвөл болж байхад наранд хамгийн ойр буюу 148 сая км ойртдогийг доорх зургаар илэрхийлжээ.
Улирлын ялгаа үүсэх нь наранд холдож ойртохоос хамаарах уу.
...........................................................................................
Хамаараахгүй. 1 оноо
Улирал солигдоход нөлөөлөх үндсэн 2 шалтгааныг дурдана уу.
1) ..........................................................................
2) ..........................................................................
Дэлхийн тэнхлэгийн хазайлт (1 оноо), нарыг тойрон эргэх хөдөлгөөн (1 оноо)
Улирал солигдохгүй 3 орон нэрлээрэй.
.................................................................................................
Экватор орчмын орнуудаас 3-ыг зөв нэрлэсэн бол 3 оноо өгнө
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний зурагт харуулжээ.
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний тухай дараах ойлголтуудыг нөхөж бичээрэй.
Тайлбар: 1. Тэнхлэгээ эргэх хугацаа: ................................
2. Тэнхлэгээ эргэх чиглэл: ................................
Тэнхлэгээ эргэх хугацаа: 24 цаг, 23ц59м04с; b. Тэнхлэгээ эргэх чиглэл: баруунаас зүүн тийш эсвэл цагийн зүүний эсрэг 1 оноо
Зургаас шугаман хурдыг өргөрөгтэй харьцуулан хүснэгтийг гүйцээгээрэй.
1-2 бичвэл 1 оноо, 3-4 бичвэл 2 оноо
Шугаман хурд ба өргөргийн хамаарлыг дүгнэн бичээрэй.
..............................................................................................................................................
...............................................................................................................................................
Шугаман хурд өргөрөг бүрт өөр бөгөөд экватор дээр хамгийн их, 2 тийш туйл руу болох тусам багасаж туйл дээр 0 болно. 3 оноо
Сарны харагдах хэлбэрийг харуулсан зургийг ажиглан дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
4-ийн тоогоор билгийн тооллын хэдний өдрийн сарыг харуулсан байна вэ?
....................................................................................................
15 ны буюу тэргэл сар (1 оноо)
Сарны хэлбэр сарын турш хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
.........................................................................................
Сарын турш хавирган сарнаас эхэлж, сарын дунд хэсэгт бүтэн болж 1 оноо, сарын төгсгөлд дахин хавирган сар болж байна г.м 1 оноо
Сарны хэлбэр яагаад шөнө бүр өөр өөр харагддагийг тайлбарлаарай.
...............................................................................................................................................................
...............................................................................................................................................................
Сар дэлхийг тойрон эргэхдээ 29,5 хоног байдаг 1 оноо. Сар өөрийн тэнхлэгээ тойрон эргэх хугацаатай ижил байдаг 1 оноо тул сар өдөр бүр өөр өөр харагддаг. 1 оноо (нийт 3 оноо)
Манай орны усны эрчим хүчний нөөцийн зургийг ажиглан асуултад хариулна уу
Зураглалын ямар аргаар үзүүлсэн байна вэ?
......................................................................
А-картограммын арга (1 оноо)
Усны эрчим хүчний нөөц нь байгалийн ямар хүчин зүйлтэй хэрхэн хамаарч байгааг тодорхойлж, доорх дүгнэлтүүдийг гүйцээж бичнэ үү
1. Манай орны ................................................... хэсгээр усны эрчим хүчний нөөц их байна
2. Уулархаг нутаг болон гол мөрөн ихтэй газруудаар усны эрчим хүчний нөөц .............байна
B-1-хойд (1 оноо), баруун хойд, 2-их (1 оноо)
Усны эрчим хүчний нөөц багатай аймгуудыг зургаас тодорхойлж, шалтгааныг тайлбарлана уу.
.......................................................................................................................................................
.......................................................................................................................................................
Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр-эдгээр аймгуудаас 2-ыг нэрлэвэл 2 оноо шалтгааныг уур амьсгал усны нөөцтэй холбон тайлбарлавал 1 оноо
Зурагт Магелланы аяллын замыг харуулжээ.
Магелланы аяллын замналын зургийг ажиглан ямар эх газруудад хүрээгүй байгааг тодорхойлж бичнэ үү.
...............................................................................................................................
Хойд Америк, Австрали, Антарктид -эдгээрээс 2-ыг нэрлэвэл 1 оноо
Магеллан аяллаа баруун зүгт эхэлж, зүүн зүгээс буцаж ирсэн нь юуг баталсан бэ?
.........................................................................................................................
Дэлхий бөөрөнхий гэдгийг анх удаа баталсан-2 оноо
Магелланы аяллын явцад нээгдсэн, нэрлэгдсэн газар орноос 3-ыг нэрлэж, тайлбарлана уу
1. ................................................
2. ................................................
3. ................................................
Дараах нэр томьёонуудаас 3-ыг нэрлэсэн бол 3 оноо
Галт газрын арал-Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших арал, аяллын үед нь галт уул дэлбэрч байсан
Магелланы хоолой-Өмнөд Америк, Галт газрын арлыг тусгаарлана, Номхон далай, Атлантын далайг холбоно-Магеллан анх удаа тэр хоолойгоор гарсан учраас тийнхүү нэрлэгдсэн
Өмнөд Америкийн зүүн эргийн хот, зарим булангуудад буудаллаж, нэр өгсөн
Филиппины арлууд-Эзэн хаан Филиппийн нэрээр нэрлэсэн
Магелланы их бага үүл-Аяллынхаа явцад ажигласан галактик, оддын бөөгнөрөл
Зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.
Зурагт хотгор гүдгэрийн ямар хэлбэрийг дүрсэлсэн байна вэ?
........................................................................................................
Хөтөл, онь (1 оноо)
b) Уулыг давахад А, Б, В гэсэн замуудын аль нь хялбар байх вэ? Яагаад?
Хялбар зам: ______________ Яагаад гэвэл : _____________________________________________
b) Хялбар зам-Б (1 оноо), Шалтгаан: хэвгий налуу бага, нам хэсэг учраас (1 оноо)
Хаяалбар шугамын зай ба гадаргын хэлбэрийн холбоо хамаарлыг тайлбарла.
Хаяалбар шугам гадаргын хэлбэрийг илэрхийлнэ, зай ойртоход гадарга эгц болно 1 оноо, холдоход гадарга налуу болно 1 оноо,
Исланд улсын хүн амын тоо жилд хүлээн авах жуулчны тоог харьцуулсан график өгөгджээ. Зургийг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Исланд улсын газарзүйн байрлалын онцлогийг тодорхойлоорой.
Хариу: Атлантын далайн хойд хэсэгт орших галт уулын гаралтай арал 1 оноо
Исланд улсын хүн ам ба жуулчдын тоог графикаас тодорхойлж хүснэгтийг гүйцээгээрэй.
Хариу: 2 зөв хариулбал 1 оноо, 3-4 зөв хариулбал 2 оноо
Исланд улсын хүн ам ба жуулчдын тоог харьцуулан, исланд улсын жуулчдын талаар хэрэгжүүлж буй бодлогыг таамаглан бичээрэй.
........................................................................................................................................................................................................
Хариу: Исланд улсын хүн амын өсөлт нэмэгдэх хандлагатай 1 оноо, жуулчдын тоо огцом өссөн гэвэл 1 оноо, жуулчдыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна гэхчлэн бичвэл дахин 1 оноо
Амазонкийн ширэнгэн ойн талбайн өөрчлөлтийг харуулсан зураг байна. Зургийг ашиглан, дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.
Тус зурагт график диаграмын ямар хэлбэрийг дүрсэлсэн байна вэ?
....................................................................................................
Хариу: пиктограф зөв
Амазонк мөрний ой модны талбай оргил үе болон хамгийн бага байгаа үеийн хооронд хэдэн жилийн зөрүү байна вэ?
....................................................................................................................................................................................
Хариу: 5 жил буюу 2004-2009 он гэж бичсэн бол 2 оноо
2004 онд хүний болон байгалийн ямар шалтгааны улмаас ширэнгэн ойн хэмжээ ихэссэн байх боломжтой вэ? 3 жишээ гаргаарай.
.....................................................................................................................................................................................................
2004 онд хүний болон байгалийн ямар шалтгааны улмаас ширэнгэн ойн хэмжээ ихэссэн байх боломжтой вэ? 3 жишээ гаргаарай.
Кени улсын гангийн индекс ба ДНБ-ийн индексийн өөрчлөлтийг харуулсан графикийг ашиглан, дараах дасгалуудыг гүйцэтгээрэй.
ДНБ гэж юуг харуулах үзүүлэлт вэ?
............................................................
Хариу: улс орнуудын амжиргааг хэмжих үзүүлэлт, эсвэл тухайн жилийн нэг улсын хэмжээнд үйлдвэрлэсэн бараа болон үйлчилгээний зах зээлийн үнийн нийлбэр гэхчлэн хариулбал 1 оноо
1978-1979 он, 1990 оны гангийн индексийн хэмжээ ба ДНБ-ийг тодорхойл.
...........................................................................................
Хариу: 1978-1979 онд гангийн индекс ихсэхэд ДНБ индекс буурсан 1 оноо, 1990 онд гангийн индекс ихсэхэд ДНБ индекс буурсан дахин 1 оноо
Зөвхөн газар тариалангаас хамааралтай эдийн засгийн сул талыг 3 жишээгээр тодорхойлон бичээрэй.
- .............................................................................................
- .............................................................................................
- .............................................................................................
Хариу: Газар тариалан нь хур тунадас, гангаас хамааралтай 1 оноо, эдийн засаг нь байгалиас хамааралтай учир амархан уналтад орох магадлалтай дахин 1 оноо, хөрсний элэгдэлд орвол дахин сэргэх магадлал бага гэх мэтчилэн бичвэл дахин 1 оноо
Кофе тариалагч орнуудыг (a) зурагт, кофены үйлдвэрлэлээс олох ашгийн хуваарилалтыг (б) зурагт харуулжээ. Зургийг ажиглан даалгавруудыг гүйцэтгээрэй.
Кофе тариалагч орнуудын хөгжлийн түвшнийг тодорхойлон бич.
................................................................................................................................................
Хариу: дундаж хөгжилтэй болон хөгжиж буй орнууд гэж хариулбал 2 оноо
Кофены үйлдвэрлэлийн үе шатуудыг эдийн засгийн салбараар нь тодорхойл.
Хариу: 2 үе шат зөв тааруулахад 1 оноо, 3-4ийг зөв хийвэл 2 оноо
Кофений үйлдвэрлэлээс олж буй ашиг түүний хуваарилалтыг улс орнуудын хөгжлийн түвшинтэй харьцуулж бичээрэй.
..................................................................................................................................................................................
..................................................................................................................................................................................
кофе тариалагч орнууд нь хөгжиж буй орнууд байна гэвэл 1 оноо, кофе тариалалтаас олж буй ашиг бага байдаг тухай тайлбарлавал 1 оноо, кофены үйлдвэрлэлээс олох ашгийн ихэнх хувийг хөгжингүй орнууд буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнууд хүртдэг тухай бичсэн бол 1 оноо
Дэлхийн кофе тариалалтаар орнуудын газарзүйн зургийг ажиглан, дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү
Кофены үйлдвэрлэлээр тэргүүлэгч бүс нутгийг нэрлэж бичнэ үү ? ............................
(Латин Америк нэрлэвэл 1 оноо)
Яагаад кофе үйлдвэрлэгч орнуудын ихэнх нь х.ө23.5°-аас ө.ө23.5° хооронд байна вэ? Тайлбарлана уу
..........................................................................................................................................................
(Кофе нь үр үржил шимтэй хөрстэй, чийглэг дулаан уур амьсгалтай, өндөрлөг газар ургадаг гэхчлэн 2 шалтгаан бичвэл 2 оноо)
Кофе тариалагч орнуудын хөгжлийн түвшинг тодорхойлж, орлогын хуваарилалттай холбон тайлбарлана уу.
...................................................................................................................................................................
кофе тариалагч орнууд нь хөгжиж буй орнууд байна гэвэл 1 оноо, кофе тариалалтаас олж буй ашиг бага байдаг тухай тайлбарлавал 1 оноо, кофены үйлдвэрлэлээс олох ашгийн ихэнх хувийг хөгжингүй орнууд буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнууд хүртдэг тухай бичсэн бол 1 оноо
Зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй.
Дараах зурагт ямар эрчим хүчний станцыг харуулсан бэ?
.............................................................................................
(Геотермаль буюу газрын гүний дулааны станц гэж бичвэл 1 оноо)
Энэхүү станцыг нь хаана ихээр байгуулж, ашиглаж байна вэ?
....................................................................................................
(Газрын гүний дулаан их буюу галт уулын идэвхитэй бүсэд 2 оноо)
Геотермаль станцын давуу болон сул талуудаас тус бүр 2 бичнэ үү.
Давуу тал энгийн станцыг бодвол хорт хий ялгаруулалт бага, нүүрс шатаадаггүй, дэлхийн дотоод дулааныг ашигладаг тул зардал бага, сул талд нь ашиглах бүс хязгаарлагдмал, галт уулын бүсэд ашиглах боломжтой, харин тухайн бүсэд хүн ам цөөн учир хэрэглээ бага гэх зэргээр бичвэл жишээ тус бүрт 1 оноо
Сан Пауло хотын хүн амын өсөлтийн графикийг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Мега хот гэж юу вэ? ..................................
10 саяас дээш хүн амтай хотыг хэлнэ. 1 оноо
Мега хотын нэг болох Сан Пауло хотын хүн ам хэдээс хэдэн онд хамгийн ихээр өссөн бэ?
.......................................................................................................................
Хариу: 1960-1970 он гэвэл 1 оноо 1970-1980 он гэж бичсэн бол дахин 1 оноо
Хүн амын хэт өсөлтөөс болж хотод тулгамдаж буй асуудлуудыг 3 жишээгээр бичнэ үү.
- ...................................................................................
- ...................................................................................
- ...................................................................................
Шилжин ирэгсэд хэт нэмэгдсэнээс болж нийтийн үйлчилгээний дутмаг байдал үүссэн, Агаар хөрс усны бохирдол, Орчин үеийн тээврийн үйлчилгээ хүн амын шилжилттэй уяалдан түгжрэл бий болсон, Хөрсний гулсалт халуун орны үргэлжилсэн усан бороо, гэрэл цахилгаан холбоо дутмаг хотын захын бүсээр гэмт хэрэг их гардаг, зэрэг шалтгаануудыг бичсэн бол шалтгаан тус бүр 1 оноо
Хүчлийн бороонд өртсөн орнуудын зургийг ашиглан дараах даалгавруудыг хийж гүйцэтгээрэй
Хүчлийн бороонд өртөж буй үндсэн бүсүүдээс 2-г тодорхойл.
...................................................................................................
Хариу: Баруун Европ, Зүүн Өмнөд Ази, Хойд Америк энэ 3-аас 2-ыг бичвэл 2 оноо
Хүчлийн бороо үүсэхэд нөлөөлж буй байгаль ба нийгмийн хүчин зүйлсийг ангилан бичээрэй.
Хариу: 2 шалтгаан зөв бичвэл 1 оноо, 3-4 шалтгаан зөв бичвэл 2 оноо
Химийн үйлдвэрлэлийн байршил ба хүчлийн борооны тархалтын хамаарлыг тодорхойл.
............................................................................................................................................................................
............................................................................................................................................................................
Химийн үйлдвэр нь агаарын бохирдуулах, хүчилжүүлэх үндэс болж байгааг дурдвал 1 оноо, хүчлийн борооны тархалтын үндэс болж байгааг дүгнэсэн бол дахин 1 оноо өгнө бүс нутгаар жишээлэн дүгнэсэн бол дахин 1оноо
Зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй.
Зурагт хөдөлгөөнт шугамаар юуг тэмдэглэсэн байна вэ? ...............................................................
(Далайн дулаан урсгалыг гэж бичвэл 1 оноо )
Гольфстримийн урсгалын нөлөөнд оршиж байгаа газруудыг нэрлэнэ үү?
...................................................................................................................
(Исланд арал, Хойд Америкийн зүүн эрэг, Баруун Европийн орнууд гэх мэтчилэн 2 газрын нэр зөв нэрлэвэл 2 оноо)
Дэлхийн дулаарал хурдацтай нэмэгдэж байгаа боловч Европт цаг агаар 5°С орчим хүйтрэх тооцоо гарчээ. Үүний учир шалтгааныг тайлбарлана уу?
...........................................................................................................................................................................................................................
Арктикийн цас мөс хайлснаас болж туйлын хүйтэн урсгал эрчимжиж энэ нь гольфстримийн урсгалыг саармагжуулж байгаагаас гэж бичвэл 3 оноо
Зурагт 1880-2010 оны хооронд дэлхийн дундаж температурын өөрчлөлтийг харуулжээ.
Дэлхийн дундаж температурын өөрчлөлтийн чиг хандлага юу вэ? ..................................................................
агаарын температур тасралтгүй ихсэж байна 1 оноо
1980 оноос 2010 оны хооронд дэлхийн дундаж температур хэдэн градусаар дулаарсан бэ?
.....................................................................................
Хариу: 0.60 орчим өссөн гэж хариулвал 2 оноо
1940-1970 оны хооронд дэлхийн дундаж температур тогтмол байсны учрыг 3 шалтгаанд үндэслэн тайлбарлана уу?
......................................................................................................................................................................
......................................................................................................................................................................
Хариу: Нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй холбон тайлбарлавал 1 оноо, технологийн дэвшил гэх мэт ШУ-ы хөгжилтэй холбон тайлбарлавал дахин 1 оноо, аж үйлдвэрлэлийн үе шатуудтай холбон тайлбарлавал 1 оноо
Аутсорсинг өндөр хөгжсөн орнуудын байршлыг харуулсан зургийг ашиглан даалгаврыг гүйцэтгээрэй.
Аутсорсинг гэж юу вэ? Тодорхойлолтыг бичнэ үү.
.....................................................................................................................................................
Ажил гүйцэтгэгч тухайн ажлын тодорхой нэг хэсгийг юмуу бүтнээр нь бусдаар хийлгэхийг аутсорсинг гэнэ гэж бичвэл 1 оноо.
Аутсорсинг аль бүс нутагт их байна вэ? Яагаад ?
.....................................................................................................................................
Төв болон зүүн өмнөд азийн орнуудаар их байна гэж бичвэл 1 оноо, энэхүү бүс нутгуудад хямд ажиллах хүч элбэг мөн аж үйлдвэржилт ихтэй гэж бичвэл 1 оноо
Аутсорсингоор тэргүүлж буй орнуудын нийтлэг шинж чанарыг 3 шалтгаанд үндэслэн дүгнэн бичээрэй.
................................................................................................................................................................................................
................................................................................................................................................................................................
Колоничлолын улмаас хоёрдогч хэл нь англи, франц, испани болсон тул хэлний бэрхшээл бага гэж бичвэл 1 оноо, ажиллах хүчин хямд 1 оноо, цагийн зөрүү их тул ажил зогсолтгүй үргэлжилнэ 1 оноо.
БРИКС буюу БНХАУ, Энэтхэг, Бразил, ОХУ, ӨАБНУ зэрэг улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засгийн өсөлтийг дэлхийн дундажтай харьцуулсан график өгөгджээ. Зургийг ашиглан, дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.
2004 ба 2007 онд БРИКС ба Дэлхийн дундаж эдийн засгийн өсөлт хэд байсан бэ?
3-4 тоог зөв уншихад 1 оноо
БРИКС-ийн улсуудыг дасгалын зурагт тэмдэглээрэй.
Хариу: 2 улсыг тэмдэглэхэд 1 оноо, 3-5 улсыг тэмдэглэхэд 2 оноо
Дэлхийн дундажтай харьцуулан цаашид эдгээр улсуудын эдийн засгийн өсөлтийг төсөөлөн бичээрэй.
..........................................................................................................................................................
БРИКС-ийн орнуудын эдийн засаг тогтмол өсч байгаа тухай бичсэн бол 1 оноо, дэлхийн дундаж төдийлөн өсөөгүй байгааг дурдвал 1 оноо, БРИКС дэлхийн аж үйлдвэр, бизнесийн хөгжлийг дагуулж буйг зарим орны жишээн дээр тайлбарлавал (БНХАУ г.м) дахин 1 оноо
Дэлхийн далайн тээврийн зургийг ажиглан дараах даалгавруудыг гүйцэтгэ.
Зураасан тэмдэглэгээ юуг илэрхийлж байна вэ? .............................................................................
Хариу: хөдөлгөөнт шугамын арга, далайн тээврийн хэмжээг илэрхийлжээ гэсэн бол 1 оноо
Зургаас ачаа эргэлтээр тэргүүлж буй 4-н боомтыг нэрлээрэй.
а. .............................................................................
b. .............................................................................
c. .............................................................................
d. .............................................................................
2 боомт бичсэн тохиолдолд 1 оноо, 3-4 зөв бичвэл 2 оноо a. Нью Йорк. b. Лондон c. Кэйп Таун d. Лос-Анжелес
Ачаа эргэлтийн нягтшил Европ тивд хамгийн их байгаа шалтгааныг 3 жишээгээр тайлбарлан дүгнээрэй.
.............................................................................................................................................................
Хариу: Европ тив нь худалдааны төв 1 оноо, эдийн засгийн төв 1 оноо, соёлын төв 1 оноо гэхчлэн оновчтой жишээ тус бүрт оноо өгнө.
1880-2010 онд ХБНГУ-ын ажиллах хүчний бүтцийн өөрчлөлтийг харуулсан зураг байна
Аж үйлдвэрийг хэдэн салбарт хуваадаг вэ? .........................................................
( 4 гэж хариулвал 1 оноо)
Графикаас 1950-1960 оны хооронд аль төрлийн үйлдвэрлэл огцом буурсныг тодорхойл.
................................................................................................................................................................
(Анхдагч үйлдвэрлэл буурсан болохыг тодорхойлбол 2 оноо)
1950-1960 оны хооронд үйлдвэрлэлийн салбарт гарсан өөрчлөлтийг дүгнэн бичээрэй.
...................................................................................................................................................................
1950-1960 онд анхдагч салбар буурчээ гэсэн бол 1 оноо, гуравдагч салбарын хэмжээ ихэссэн гэвэл дахин 1 оноо, Аж үйлдвэрлэл хөгжснөөр анхдагч үйлдвэрлэлийн салбарын хөгжил буурсан гэж хариулвал дахин 1 оноо
Сири улсын хүн амын суваргыг 2012 ба 2017 оны байдлаар харуулжээ. Зургийг ашиглан, дараах дасгалыг гүйцэтгээрэй.
Хүн амын суваргаар хүн амын ямар ямар үзүүлэлтийг харуулдаг вэ?.........................................
хүн амын суварга нь хүн амын нас хүйсийн бүтцийг харуулна.
2012 онд 0-4 насны хүүхдийн эзлэх хувь 2017 онд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
................................................................................................................................................................
Эрэгтэй хүүхэд 2012 онд 6,3% байсан бол 2017 онд 5,6 болсон гэвэл 1 оноо, эмэгтэй хүүхэд 6 байснаас 5,3 болж буурсан гэвэл дахин 1 оноо
Хүн амын суврагыг ажиглан хүн амын хэв шинжийг тодорхойлон бичнэ үү?
................................................................................................................................................................................
................................................................................................................................................................................
Хүн амын нас хүйсийн бүтцийн хувьд хүүхэд залуусын эзлэх хувь их, өндөр настангуудын эзлэх хувь бага байна гэж тодорхойлвол 1 оноо, хүн амын тоо буурсан тухай бичсэн бол дахин 1 оноо, хүн амын нэгдүгээр хэв шинжийн орон болохыг тодорхойлсон бол дахин 1 оноо.
Дэлхийн хүн амын тооны өсөлтийг харуулсан зургийг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Хүн амын ердийн өсөлт гэж юуг хэлэх вэ? .................................................................................
Тодорхой хугацаанд төрсөн хүүхдийн тооноос нас барсан хүний тоог хасаж гаргасан үзүүлэлтийг гэвэл 1 оноо
Дээрх графикийг ажиглан, 1900-2000 оны хүн амын өсөлтийн хувийг тодорхойл.
...........................................................................................................................
6,250,000,000-1,660,000,000= 4,590,000,000
1,660,000,000-100% бол 4,590,000,000 хэд вэ? 4,590,000,000*100%/1,660,000,000=276%
Хүн амын өсөлтийн ерөнхий хандлагыг тодорхой хугацааны хооронд жишээлэн дүгнээрэй.
..........................................................................................................................................................................................
Дэлхийн хүн ам сүүлийн жилүүдэд огцом өсч байгааг бичсэн бол 1 оноо, тодорхой он жилүүдийг жишээгээр авсан бол дахин 1 оноо, өсөлтийн хувийг оролцуулж дүгнэвэл дахин 1 оноо өгнө.
Зурагт хүний хөгжлийн индексийн үзүүлэлтүүд болсон 1 хүнд ногдох ДНБ ба бичиг үсэг тайлагдсан байдлыг хэдэн хэдэн орны үзүүлэлтээр харьцуулжээ. Зургийг ашиглан дараах дасгалыг гүйцэтгээрэй.
Бичиг үсэг тайлагдсан байдал гэсэн ойлголтыг тайлбарла.
....................................................................................................................................
нийт хүн амын дунд унших, бичих чадвартай хүн амын эзлэх хувийг хэлнэ 1 оноо
Зургийг ашиглан хүснэгтийг нөхөөрэй.
2 улсын үзүүлэлтийг зөв бичсэн бол 1 оноо, 4 улсыг зөв бичсэн бол 2 оноо
Бичиг үсэг тайлагдсан байдал ба хөгжлийн хамаарлыг 2 улсаар жишээлэн дүгнэн бичээрэй.
.............................................................................................................................................
.............................................................................................................................................
Хөгжингүй улсын хөгжлийн байдал ба бичиг үсэг тайлагдсан байдлыг АНУ, Канад улсын жишээн дээр авч тайлбарлавал 1 оноо, Хөгжиж буй улсын хөгжлийн байдал ба бичиг үсэг тайлагдсан байдлыг Сьерра Леон, Либер улсын жишээн дээр авч тайлбарлавал дахин 1 оноо, хөгжлийн ялгаагаар бичиг үсэг тайлагдсан байдал өөр өөр байгааг нэгтгэн дүгнэвэл дахин 1 оноо.
Хүн амын өсөлт ба хөгжлийн хамаарлыг зурагт үзүүлжээ. Дараах дасгалыг гүйцэтгээрэй.
Хүн амын ердийн өсөлтийг хэрхэн тодорхойлдог вэ? .......................................................................................................
: Тодорхой хугацааны дотор төрсөн хүүхдийн тооноос нас барсан хүний тоог хасч мянгад хуваана. 1 оноо
Зургийг ажиглан, хүснэгтийг нөхөөрэй.
Хариу: 3-5 үзүүлэлт зөв бичихэд 1 оноо, 6-8 үзүүлэлт зөв бичихэд 2 оноо
Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хүн амын дундах төрөлт нас баралтыг харьцуулан дүгнээрэй.
.................................................................................................................................................................
.................................................................................................................................................................
хөгжиж буй орнуудын хүн амын дундах төрөлт нас баралтын байдлыг тодорхойлсон бол 1 оноо, хөгжингүй орнуудын хүн амын дундах төрөлт нас баралтын байдлыг тодорхойлсон бол дахин 1 оноо, харьцуулан бичсэн бол дахин 1 оноо
Тропикийн чийглэг мөнх ногоон ойн тархалтын зургийг ашиглан, дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Тропикийн чийглэг мөнх ногоон ойн онцлог юу вэ? ..........................................................................................................
Хариу: Өргөн навчит жилийн турш ногоон 1 оноо
Хаагуур өргөн тархсан байна вэ?
1)..........................................
2)..........................................
(Өмнөд Америк эсвэл Амазонк мөрний сав газар, Зүүн Өмнөд Ази, Төв Африк гэхчлэн 1 бүс дурдвал 1 оноо, 2 бүс дурдвал 2 оноо)
Тропикийн чийглэг мөнх ногоон ойн бүсэд голлон тариалж байгаа ургамлын төрлийг дүгнэн бичээрэй.
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
Хариу: Каучук болон кофе, цагаан будаа, цай, гадил гэх мэтээр 1 дурдсан бол 1 оноо
Хөрс гэж юу вэ?
Хөрс гэж газрын гадаргын өнгөн хэсэг, үржил шим бүхий хэсгийг хэлнэ 1 оноо.
Хөрсний ашиг тусыг 2 жишээгээр тайлбарлаарай.
1)..........................................
2)..........................................
Хүнс тэжээлийн хэрэгцээг хангах, Агаарыг шүүх, Усыг цэвэршүүлэх, Нүүрсхүчлийн хийг шингээх ялгарлыг тэнцвэржүүлэх тус бүр гэх мэт 1 жишээ дурдвал 1 оноо, 2 жишээ дурдвал 2 оноо
Хөрсний доройтол элэгдэл үүссэнээр гарах үр дагавруудаас 3 бичнэ үү.
- ............................................................................................
- ............................................................................................
- ............................................................................................
Хөрсний үржил шим алдагдах, ургац буурах, биологийн олон янз байдал, биологийн төрөл зүйлийн мөхөл, бэлчээрийн хомсдол, усны чанар муудах, уур амьсгал өөрчлөгдөх, цөлжилт үүсэх, Хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх, хүчин зүйл тус бүр 1 оноо
Голын усны элэгдүүлэх, зөөх, хуримтлуулах үйл явц ба чулуулгийн хэмжээг харуулсан зургийг ашиглан, дараах даалгаврын гүйцэтгээрэй.
Чулуулгийн ширхэгийн ангиллыг бичээрэй............................................................
Хариу: Шавар, тоос, элс, хайрга 1 оноо
Голын урсгалын хурд 5 м/сек байх үед шаварлаг хурдастай бол ямар үйл явц зонхилох вэ?
........................................................................................................................................................................................
........................................................................................................................................................................................
Хариу: Зөөгдөх үйл явц зонхиолно 2 оноо
Зөөгдөх үйл явц явагдах нөхцлийг тодорхойлон бичээрэй.
................................................................................................................................................
................................................................................................................................................
Зөөгдөх үйл явц нь хурдсын ширхэгийн хэмжээ шавар тоос байх үед их явагдана гэвэл 1 оноо, голын урсгалын хурд 500 м/секээс бага байх үед гэвэл дахин 2 оноо
Атлантын далайн урсгалуудыг харуулсан зургийг ашиглан даалгавруудыг гүйцэтгээрэй.
Гольфстримийн урсгалын эргэлтийн чиглэлийг тодорхойл ...............................................................
Гольфстримийн урсгал нь цагийн зүүний дагуу тойрог үүсгэдэг. 1 оноо
Ньюфаундленд арлын ойролцоо байнгын манан дэгдэж байдгийн шалтгааныг далайн урсгалтай холбон тайлбарлана уу?
.......................................................................................................................................................................................
Ньюфаундленд арлын ойролцоо Гольфстрим ба Лабрадорын урсгал байдгийг бичвэл 1 оноо, Ньюфаундленд арлын ойролцоо Гольфстрим дулаан урсгал хойд зүгээс ирэх Лабрадорын хүйтэн урсгалтай холилддог учраас гэж бичвэл 2 оноо
Далайн урсгалын төрлийг үүсгэх хүчин зүйл ба жишээг бичиж, хүснэгтийг нөхнө үү?
1-ийг зөв нөхвөл 1 оноо, нийт 3 оноо
Британи арал орчмын цаг агаарын зургийг ашиглан, дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Ижил даралттай цэгүүдийг холбосон шугамыг юу гэж нэрлэдэг вэ? ....................................................
изобар
Хамгийн их ба бага даралтын зөрүүг олоорой . Зураг дах хамгийн бага даралт: ____ Зураг дах хамгийн их даралт: ____ Зөрүү: ____
Зураг дах хамгийн бага даралт: 994, Зураг дах хамгийн их даралт: 1018 гэж уншсан бол 1 оноо, зөрүү нь 24 гэж олсон бол дахин 1 оноо
Их даралттай газраас бага даралттай газар руу салхилдаг бол салхины чиглэл хаанаас хаашаа байна вэ?
..............................................................................................................................................................
Их даралттай газар нь баруун өмнөд бага даралттай газар нь зүүн хойд гэж ялгавал 1 оноо, 1018-994 хүртэл салхилж байна гэвэл 2 оноо, чиглэлийг баруун урдаас зүүн хойшоо салхилж байна гэвэл 3 оноо
Улаанбаатар хотын уур амьсгалын диаграммыг ажиглан, дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Улаанбаатар хотод хамгийн их тунадас хэддүгээр сард ордог вэ? .....................................................................................................................
VII сард дунджаар 80мм тунадас унадаг (1 оноо.)
Хүснэгтийг нөхөөрэй.
Нийт 6 үзүүлэлт уншиж бичнэ. Үүнд 1-2 зөв бичвэл 1 оноо, 3-6 зөв бичвэл 2 оноо,
Улаанбаатар хотын уур амьсгалын байдлыг дүгнэн бичээрэй.
Өвөл зуны температурын зөрөө их 1 оноо,эрс тэс уур амьсгалтай 1 оноо, хур тунадас бага гэхчлэн дүгнэвэл 1 оноо нийт 3
Өгөршилт ба уур амьсгалын хамаарлыг харуулсан зургийг ашиглан, дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Химийн өгөршилт үүсэх үндсэн хүчин зүйл юу вэ?.......................................................................................................
Ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий нь химийн өгөршлийг үүсгэх үндсэн хүчин зүйлс юм. 1 оноо
Зургаас химийн өгөршилт хүчтэй явагдах газрын тунадас болон агаарын температурын горимыг бичээрэй.
Жилийн дундаж температур: __________°С,
Жилийн дундаж тунадас _________ мм
Жилийн дундаж температур:+10+30°С, Жилийн дундаж тунадас 1200-2000мм гэж бичвэл 2 оноо
Химийн өгөршил хүчтэй явагдах газар нутгийг тодорхойлоорой
.....................................................................................................................................................................
.....................................................................................................................................................................
Химийн өгөршил нь жилийн турш халуун, чийглэг байдаг газар гэвэл 1 оноо, буюу экватор, тропикийн нутгуудад хүчтэй явагдана гэхчлэн бичвэл 2 оноо нийт 3 оноо
Чулуун мандлын хавтангууд болон хавтангуудын хөдөлгөөний төрлүүдийг харуулсан зургийг ашиглан дараах асуултуудад хариулаарай.
Чулууyн мандлын хавтангийн ямар ямар хөдөлгөөн байдаг вэ? ............................................................................
Холдон салах, ойртон нийлэх ба зөрөх хөдөлгөөн хийнэ гэвэл (1 оноо)
Зургийг ашиглан хүснэгтийг нөхөөрэй.
Галт уулсын байршил ба хавтангуудын хамаарлыг дүгнээрэй.
...........................................................................................................................................................................................
..........................................................................................................................................................................................
Галт уулсыг байршлын хувьд дурдсан бол 1 оноо, галт уулс ба хавтангийн хил заагаар тархсан байна гэж хариулбал 2 оноо, хавтангуудыг нэрээр нэрлэн зааг ба галт уулсын тархалтыг тодорхойлж байвал 3 оноо
Дэлхийн дотоод үе давхаргуудын зарим шинж чанарыг харуулсан хүснэгтийг ашиглан дараах асуултуудад хариулаарай.
Хамгийн зузаан үе давхарга аль үе давхарга вэ?..........................................................
Гадаад цөм гэж хариулбал (1 оноо)
Дээд мантиас дотоод цөм хүртэл хэдэн км байна вэ?
6371-40=6331 /2 оноо/
Нягт ба температурын хамаарлыг дэлхийн дотоод бүтэцтэй холбон дүгнээрэй./3оноо/
....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Дэлхийн гүн рүү болох тусам температур ихсэж байна гэхчлэн дүгнэвэл 1 оноо, температур ба нягтын хамаарлыг бичсэн бол 2 оноо, дэлхийн гүнийг температур даралт, нягт, үе давхрагатай холбон нэгтгэн дүгнэсэн бол 3 оноо
Баруун тал бөмбөрцгийн зураг байна. Зургийг ажиглан, дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.
Хэдэн сарын хэдний өдрийг харуулсан зураг вэ? .............................................................
3/23 эсвэл 9/21 өдөр байна гэвэл 1 оноо
C цэг дээр 16:00 цаг болж байгаа бол D цэг дээр хэдэн цаг болж байна вэ?
уртрагийн зөрүүг олсон бол 1 оноо, D цэг дээр 18:00 болохыг олж чадсан бол 2 оноо
Цагийн бүс яагаад үүсдэгийг тайлбарлаарай.
................................................................................................................................................................................
дэлхий бөөрөнхий учраас гэвэл 1 оноо, Дэлхийн хөдөлгөөнтэй холбоотой гэвэл 1 оноо, Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас цагийн бүс үүсдэгийг тайлбарлавал бүтэн 3 оноо
Хуурай газар ба далайн эзлэх талбайг өргөргөөр харуулсан зургийг ашиглан, дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.
Дэлхийн гадаргын хэдэн хувийг хуурай газар эзэлдэг вэ?
Дэлхийн гадаргын 29%-ийг хуурай газар эзэлдэг гэж бичвэл 1 оноо
Ө.Ө 60-70° хуурай газар хэдэн сая км2 талбайг эзэлж байна вэ?
20сая км2 гэж бичвэл 2 оноо
Хойд хагас ба өмнө хагаст хуурай газрын эзлэх талбайг дүгнэн бичээрэй.
...............................................................................................................................................................................................................................................
(Хойд хагаст хуурай газар тасралтгүй үргэлжилсээр бараг дэлхийг тойрсон байхад өмнөд хагаст далай зохнилно гэж бичсэн бол 3 оноо, хойд хагаст хуурай газрын дийлэнх хувь, өмнөд хагаст бага хувь ноогдоно гэж бичсэн бол 2 оноо
Дэлхийн зарим орнуудын Хүний хөгжлийн индексийг харуулсан хүснэгтийг ашиглан дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.
Улс орнуудын хөгжлийн ялгааг харуулсан хүснэгтийг ашиглаж баганан график байгуулаарай.
График тэнхлэгээ зөв интервалтай диаграмыг зөв байгуулсан бол 1 оноо
Норвеги, Монгол болон Австрали улсын хүний хөгжлийн индексийг харьцуулаарай
3 улс ХХИ ахисан болохыг тодорхойлсон бол 1 оноо, ХХИ-ээр нь хөгжлийн түвшинтэй холбон тайлбарласан бол дахин 1 оноо
Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгаа үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлээс 3-ыг дурьдаж, жишээгээр тайлбарлаарай.
Улс төрийн хүчин зүйл 1 оноо, Газарзүйн байрлал 1 оноо, Түүхэн нөхцөл байдал 1 оноо, дотоодын нийт бүтээгдэхүүн, боловсролын түвшин гэх мэт жишээг дурьдаж, учрыг жишээлэн тайлбарласан бол 3 хүртэл оноог өгнө.
Дэлхийн зарим улсуудын хүн амын төрөлт ба нас баралтын тоог харуулсан хүснэгтийг ашиглан, дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
Тоон мэдээллийг эмхлэх, боловсруулахад тохиромжтой аргуудаас 2-ыг дурдана уу.
Баганан диаграмм, тойргийн диаграмм, шугаман график, аалзны торон график г.м аргуудаас 2-ыг дурдвал 1 оноо
Хүснэгтийн тоон үзүүлэлтийг ашиглан, бусад улсуудыг цэгэн графикт нэмж, графикийг гүйцээгээрэй.
2 улсыг зөв байрлуулвал 1 оноо, 4 улсыг зөв байрлуулвал 2 оноо,
Байгуулсан графикаа ашиглан улсуудын 1000 хүнд ногдох төрөлт нас баралтын тоог хөгжлийн төвшинтэй холбон, дүгнэлт хийгээрэй.
төрөлт нас баралт зарим оронд их, зарим оронд бага байна гэж хариулсан бол 1 оноо, хөгжлийн ялгаанд үндэслэн тайлбарлавал 2 оноо, улсуудаар жишээлэн Нигер Афганистан зэрэг улсууд нь улс төрийн байдал, ядуурлын улмаас төрөлт их, нас баралт өндөр, гэхчлэн улсуудын хөгжлийн төвшнийг төрөлт нас баралтын үүднээс дүгнэж байвал 3 оноо.
Улаанбаатар хотын хүн амын тоог харуулсан хүснэгтийг ашиглан, дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.
1. Газарзүйн зургийн дүрслэлийн аргуудаас цэгийн аргыг тодорхойлоорой. ___________________________________
Цэгийн арга гэж тодорхой тоон үзүүлэлтийг цэгээр төлөөлүүлэн тархалтыг илэрхийлэх арга гэх мэтчилэн тодорхойлсон бол 1 оноо.
Улаанбаатар хотын хүн амын тоог газарзүйн зурагт цэгийн аргаар дүрслээрэй. Таних тэмдэг хийхээ мартаж болохгүй.
Цэгт ногдох хүн амыг тоон үзүүлэлтэд тохируулан сонгон авсан бол 1 оноо, таних тэмдэг хийсэн бол 1 оноо
Зарим дүүргүүдэд яагаад хүн ам их суурьшсаны учрыг 3 жишээгээр тайлбарлаарай.
- ............................................................................................
- ............................................................................................
- ............................................................................................
Гадаргын байдал, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны төвлөрөл, үйлчилгээ худалдааны газрын байршил гэх мэт үзүүлэлттэй холбон тайлбарлаж байвал 3 оноо